| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0536/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/661 |
| Огноо | 2024-06-04 |
| Зүйл хэсэг | 263.2., |
| Улсын яллагч | Н.Нямдорж Л.Содбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/661
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц овгийн З.Б-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зохион байгуулагчаар оролцож төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
Шүүгдэгч Б овгийн М.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгчээр оролцож төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
Шүүгдэгч А овгийн Ж.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар хамжигчаар оролцож төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1-9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овгийн З.Б-ийг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19,200,000 (арван есөн сая хоёр зуун мянга) төгрөгийн торгох ял,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн М.Б-г тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгийн торгох ял,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А овгийн Ж.Б-г тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З.Б-ийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 49 (дөчин ес) хоногийг эдлэх ялд нь оруулан түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 735,000 төгрөгийн ялыг эдэлсэнд тооцож, түүний биечлэн эдлэх торгох ялыг 18,465,000 (арван найман сая дөрвөн зуун жаран таван мянга) төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгг зааснаар шүүгдэгч З.Б, М.Б, Ж.Б нарт оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг тус бүрд 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жил зургаан сарын хугацаанд; шүүгдэгч М.*****, Ж.***** нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин тегелдер болсон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.
6.Хэрэгт шүүгдэгч М.Б, Ж.Б нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэд хохирогч Монгол Улсын Сангийн яаманд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч Б ХХК-аас 935,179,036.80 (есөн зуун гучин таван сая нэг зуун далан есөн мянга гучин зургаан төгрөг наян мөнгө) төгрөгийг гаргуулж хохирогч С.Я-д олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч З.Б, М.Б, Ж.Б нараас тус бүрээс 666,666 (зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа) төгрөгийг гаргуулж нийт 2,000,000 (хоёр сая) төгрөгийг Авлигатай тэмцэх газарт олгосугай.
9.Э.Улсын бүртгэлийн Ү* дугаарт бүртгэлтэй З.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, ** дүгээр байрны ** хоёр өрөө орон сууцыг битүүмжилсэн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар тогтоол, шүүгдэгч М.Б-ийн эзэмшлийн Т аймгийн Э сумын 3 дугаар багт байрлах Г** дугаар гэрчилгээтэй 2000 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаар тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, 385 хуудас хоёр хавтас материалыг хэргийг хадгалагдах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй,
11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, тогтоолд хохирогч, хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, иргэний хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар болон улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б, М.Б, Ж.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон давхардуулан авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, уг хэргийн гэрч болон яллагдагчаар татсан хүмүүстэй уулзахыг хориглосон хязгаарлалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА