Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2023/00022

 

 

 

 

                                                       

    2023         01           06                                       153/ШШ2023/00022                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, шүүгч Х.Тасхын, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав баг, өөрийн байрт байрлах, Ховд аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг ******* айл ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* *******,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг ******* айл ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг тоотод оршин суух, овогт нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6,668,658 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 153/2022/00584/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч Я.*******, С.*******, түүний өмгөөлөгч /цахимаар/,

Иргэдийн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Прокурорын газар нь Я.*******, С.*******, И. нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6,668,658 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Прокурорын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Засаг даргаар ажиллаж байсан Я.******* болон түүний эхнэр С.******* нар нь тус сумын Магсаржав багт оршин суух иргэн И.ын нэрээр 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр "Гоёмсог хөшиг" нэртэй төсөл бичиж 6 сая төгрөгийн зээл авах тухай өргөдлийг Жаргалант сумын Засаг даргаар ажиллаж байсан ид гаргажээ. Гэтэл Засаг даргаар ажиллаж байсан нь Жаргалант сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан "Төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах зөвлөл"-өөр уг төслийг хэлэлцүүлж зээл олгох шийдвэр гаргуулалгүйгээр 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт гаргасан иргэн И.тай сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн 95 дугаартай гэрээ байгуулж 6 сая төгрөг олгосныг Я.*******, С.******* нар нь авч тэдэнд давуу байдал олгосон үйлдэл нь эрх мэдэл, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлээгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаар урвуулах" гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж дүгнэжээ. Дээрх Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаар урвуулах гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь тогтоогдсон боловч хэргийг хянан шийдвэрлэх үед тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл буюу тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэл тогтоогдсон тул эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хааж шийдвэрлэсэн байна. Прокурорын тогтоолд Жаргалант сумын Засаг даргаар ажиллаж байсан болон төрийн албан хаагчдын гэм буруутай үйл ажиллагаанаас үүдэж сум хөгжүүлэх санд хохирол учирсан үйлдэл нь нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар дурдсан байна. Монгол Улсын Засгийн газрын 134 дугаартай тогтоол болон Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам"-ын зорилго нь сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулах сангийн хөрөнгийг бүрдүүлэх, удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн байх ба сангийн хөрөнгө нь сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор зээл олгоход зориулагдсан байх, зээлийн хугацаа 36 сар хүртэл байх гэсэн үндсэн зорилго, зорилтыг тодорхойлж, уг журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл нь "Тухайн суманд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байх, хүрэх үр дүн зорилт нь тодорхой байх, төслийн үр ашиг гэрээний хугацаанд зээлээ эргэн төлөх боломжтой байх, төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодиттой тодорхойлсон байх, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байх..." зэрэг нийтийн ашиг сонирхолд чиглэгдсэн журам юм. Уг журмын 5.3-д "Сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус ажлын хэсэг нь "сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, зээлийн гэрээний хэрэгжилтэд тухайн санхүүгийн жилд 2-оос доошгүй удаа шалгалт хийж, дунг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, сумын нийт иргэдэд мэдээлж байна" гэсэн эрх, үүрэгтэй байхаар тус тус тогтоож журамласан байхад сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ журам, холбогдох хууль дүрмийг зөрчиж сум хөгжүүлэх сангийн дэмжлэг, туслалцаа, ур шимийг хүртэх байсан иргэн, аж ахуй нэгж байгууллага буюу нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын /төрийн, нийтийн/ эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгуулахаар прокурор нэхэмжилж байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана." гэж тус тус заажээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад "нийтийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг хэлнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-т Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болох бөгөөд прокурор нь дээд дурдсан хуулиудад зааснаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул прокурор нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иргэн Я.*******, С.*******, И. нар нь хуурамч баримт бичиг бүрдүүлэн бусдын албан тушаалын байдлыг ашиглаж үйлдсэн гэмт хэргийн улмаас Ховд аймгийн Жаргалант сумын сум хөгжүүлэх санд учирсан байх бөгөөд Я.*******, С.******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн боловч төлж барагдуулаагүй байгаа нь төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан хэвээр байна. Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт заасны дагуу нийтийн ашиг сонирхлыг хамгаалж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иймд иргэн Я.*******, С.*******, И. нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6,668,658 төгрөг гаргуулж Ховд аймгийн Жаргалант сумын сум хөгжүүлэх сангийн Төрийн банкны 100161755404 тоот дансанд оруулж өгнө үү гэв.

Хариуцагч И. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: И. миний бие Ховд аймгийн Прокурорын газраас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би уг зээлтэй ямар ч холбоогүй. Иргэний хуульд заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би одоогоор Өвөрхангай аймагт амьдардаг тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулна уу гэв.

Хариуцагч Я.*******, С.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Я.*******, С.******* бид хууль ёсны эхнэр нөхөр ба 2013-2017 онуудад миний нөхөр Я.******* Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Засаг даргаар ажиллаж байсан. Багийн Засаг дарга бол тухайн багийн иргэдийн нэг хэсэг бөгөөд өрхийн гишүүн юм. Гэтэл прокурор нэхэмжлэлдээ багийн Засаг даргын албан тушаалыг урвуулан ашигласан гэмт хэрэгтэн болох нь тогтоогдсон мэт нэхэмжлэлээрээ гэм хорын хохирол гаргуулах шаардлага гаргаж байгаа нь дараах хууль зүйн үндэслэлээр үгүйсгэгдэнэ. Үүнд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Цагдаагийн газраас дуудан гэрчийн мэдүүлэг авсан ба үүгээрээ албан тушаалын гэмт хэрэгтэн болгожээ. Эрүүгийн гэмт хэрэгт гэм буруугүй нь тогтоогдсон /шүүхээр/ гэм буруутай гэмт хэрэгтэн гэж үзэх Үндсэн хуулийн заалт бий. Гэтэл цагдаагийн байгууллагын мөрдөгч гэрчийн мэдүүлэг авангуутаа тэр гэрчээ иргэний шүүхэд гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулж, гэм буруу нь тогтоогдоогүй байхад гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлэх ямар ч хууль зүйн боломжгүй болохыг шүүх анхаарч үзнэ үү. С.******* миний бие төрийн албан хаагч биш байхад албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж нэхэмжлэлийн үндсэн хэсэгт тодорхой бичсэн байна. Энэ бол илт гүжирдлэг. 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд гэмт хэргийн субъект төрийн албан тушаалтан байхыг шаардсан байна. Төрийн албан тушаалтан биш байхад нөхрийнх нь албан тушаалд хамааруулж хууль зүйн дүгнэлт хийж гэм хорын хохирол нэхэмжлэх хууль зүйн боломж байхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, 75.2.4-д гэм хорын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна. Зээлийн гэрээг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан, олгогдсон гэж үзвэл аль ч хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзнэ. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно шүүхэд нэхэмжлэл гаргаж түүнийг нь шийдвэрлэх хууль зүйн боломжгүй гэж ойлгож байна. Иймд Ховд аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын сум хөгжүүлэх сангаас авсан нийт 6,668,650 төгрөг гаргуулах байгаа. Үндсэн зээл 5,575,000 төгрөг, хүүд 668,098 төгрөг, алдангид 393,474 төгрөг, нийт 6,668,650 төгрөг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тооцох байх, хариуцагч нар 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан нь буруу байна гэж маргаж тайлбарлаад байна. Эрүүгийн хэрэгт шалгагдаж явж байгаад эрүүгийн хэргийн улмаас төрд хохирол учирсан учраас нэхэмжлэл гаргасан. Үүнийг гэрээний эрх зүйн маргаан гэж үзэхгүй байгаа гэв.

Хариуцагч Я.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ зээлийг 2014 онд манай эхнэр төсөл хэрэгжүүлнэ гээд авах гээд би явж байхад би хэрэггүй гэж хэлсэн боловч эхнэр маань авсан байсан. Би гэр бүлийн тэргүүн учраас би эхнэрийнхээ зээлийг төлөлцөнө гээд цагдаа дээр мэдүүлэг өгч байсан.

Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ зээлийг төлөх ямар ч боломжгүй байгаа. Тухайн үед тавилгын дэлгүүртэй байсан. Бизнесээ өргөжүүлээд хөшигний дэлгүүртэй болъё гэж бодоод зээлийг авсан боловч бизнес маань амжилттай болоогүй. Эхний 2 төлөлтийг хийсэн дараагаас хийж чадаагүй, одоо ч гэсэн зээлтэй төлөх боломж алга. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хааж өгнө үү гэв.

 

                 Нэхэмжлэгчээс: Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах прокурорын тогтоолын архивын хуулбар, Ховд аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1/902 дугаар албан бичиг, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/621 дугаар албан бичиг, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 95 дугаар сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээл эргэн төлөх хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, И., С.******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, И., Ш.Содномбалжир нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай газар эзэмших гэрчилгээний хуулбар, зээлийн эргэн төлөх хуваарь, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 554 дугаар тодорхойлолтын архивын хуулбар, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 95 дугаар сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээний архивын хуулбар, зээл эргэн төлөх хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, И., С.******* нарын иргэний үнэмлэхийн архивын хуулбар, итгэмжлэл, И., Ш.Содномбалжир нарын иргэний үнэмлэхийн архивын хуулбар, дугаартай газар эзэмших гэрчилгээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоолын архивын хуулбар, хохирогч ад эрх үүрэг тайлбарласан баримтын архивын хуулбар, хохирогчоос мэдүүлэг авсан архивын хуулбар, гэрч д эрх үүрэг тайлбарласан архивын хуулбар, гээс гэрчийн мэдүүлэг авсан архивын хуулбар, гэрч Я.*******т эрх үүрэг тайлбарласан архивын хуулбар, гэрч Я.*******оос гэрчийн мэдүүлэг авсан архивын хуулбар, гэрч С.*******д эрх үүрэг тайлбарласан архивын хуулбар, гэрч С.*******аас гэрчийн мэдүүлэг авсан архивын хуулбар, төрийн банк ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 27/1221 дугаар албан бичгийн архивын хуулбар, И.ын төрийн банкны дансны хуулгын архивын хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоолын архивын хуулбар, гэрч И.т эрх үүрэг тайлбарласан архивын хуулбар, И.аас гэрчийн мэдүүлэг авсан архивын хуулбар, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дугаар тогтоол, тогтоолын хавсралтын архивын хуулбар зэрэг баримтыг гаргаж өгсөн,

                 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: Эрүүгийн дугаар хэрэгт үзлэгийн ажиллагааг хийж нотлох баримтаар бүрдүүлэв.

           

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Ховд аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Ховд аймгийн Прокурорын газар дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.Үүнд:

2.1. Хариуцагч Я.*******, түүний эхнэр С.******* нар нь И.ын нэрээр 2014 оны 12 сарын 11-ний өдөр “Гоёмсог хөшиг” нэртэй төсөл бичиж, 6,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед Жаргалант сумын Засаг даргаар ажиллаж байсан нь Жаргалант сумын ИТХурлын тогтоолоор батлагдсан “Төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах зөвлөл”-өөр уг төслийг хэлэлцүүлж шийдвэр гаргуулаагүй байсан. Уг үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгахад Я.******* нь зээлийг төлнө гэдгээ илэрхийлж байсан. 

2.2. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн ч нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлэхийг прокурорт даалгасан тул нэхэмжлэл гаргаж байна гэв.

3. Хариуцагч нар дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан. Үүнд:

3.1. Хариуцагч Я.*******: Зээлийг манай эхнэр С.******* авсан нь үнэн. Гэр бүлийн гишүүн тул төлнө гэдгийг хэрэг бүртгэлтийн шатанд гэрчийн  мэдүүлэг өгөхдөө  мэдүүлж байсан. Үндсэн зээлдэгчээр И. гарын үсэг зурсан боловч тэрээр зээлийг ашиглаагүй, зээлийг манай гэр бүл ашигласан. Харин би гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд биш тул энэ хэрэгт хамааралгүй гэв.

3.2. Хариуцагч С.*******: 2015 онд 6,000,000 төгрөгийн зээл авсан, уг зээлийг И. ашиглаагүй. Төсөл хэрэгжүүлэхээр зээл авсан боловч үйл ажиллагаа явуулж чадаагүй бөгөөд борлуулалт байхгүй болоод зогсоосон юм. Одоо зээлийг төлөх ямар ч санхүүгийн боломж байхгүй. Гэрээний шаардах эрхийн хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.3. Хариуцагч И.: Би уг зээлтэй ямар ч холбоогүй. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            4.1. 2015 оны 02 сарын 16-ны өдрийн №95 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээгээр “Гоёмсог хөшиг” төсөл хэрэгжүүлэхэд зориулан И.т 6,000,000 төгрөгийн зээл олгогдож, хамтран зээлдэгчээр С.******* гарын үсэг зурсан байна.

            4.2. Төслийн 6,000,000 төгрөгийг Я.*******, С.******* нар үйл ажиллагаандаа ашиглажээ. Төслийг сонгон шалгаруулахдаа “Төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах зөвлөл”-өөр хэлэлцүүлэлгүй олгож, Я.******* болон С.******* нарт давуу байдал олгосон үндэслэлээр тухайн үед Жаргалант сумын Засаг даргаар ажиллаж байсан ийг шалгаад хэргийг хааж шийдвэрлэжээ.

            4.3. Я.******* нь тухайн үед багийн Засаг даргаар ажиллаж байсан, С.******* зээл авах шаардлагыг хангахгүй байснаар И. үндсэн зээлдэгчээр, С.******* хамтран зээлдэгчээр оролцсон, зээлийг Я.*******, С.******* нар ашигласан болох нь хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн тэдний мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.

            4.4. Зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй тул уг зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй гэж Я.*******, гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр С.*******, зээлийг ашиглаагүй гэдэг үндэслэлээр И. нар татгалзаж байна.

            5.  Ховд аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 сарын 04-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 14 тогтоолоор иргэн Я.*******, С.******* нараас И. нэртэй 2015 оны 02 сарын 16-ны өдрийн 95 дугаартай гэрээгээр хүлээсэн 6,0 сая төгрөгийн зээл, зээлийн хүү, алданги тооцож, нөхөн төлүүлэх, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлэхийг прокурорт даалгаснаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр прокурор нэхэмжлэл гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж зааснаар прокурор нэхэмжлэл гаргажээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”. гэж зааснаар прокурор нь хохирлыг хариуцан арилгах этгээдээс төрд учирсан хохирлыг  нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй.

            5.1. 2015 оны 02 сарын 16-ны өдрийн №95 дугаартай “Сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээ” /цаашид зээлийн гэрээ гэх/-г  зээлдэгч И., С.******* нар байгуулсан боловч шүүх гэрээний үүрэгтэй холбоотой  маргааныг биш төрд учирсан хохирлыг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. Зээлийн гэрээгээр 6,000,000 төгрөг олгогдсон, уг зээлийг Я.*******ийн гэр бүл ашигласан, үндсэн зээлдэгч И. ашиглаагүй болох нь тогтоогдсон байх ба энэ талаар Я.*******, С.******* нар маргахгүй байна. Мөн прокурор И. зээлийг ашиглаагүй гэдгийг тайлбарлаж байна. 

            5.2. Зээл олгохдоо Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 04 сарын 27-ны өдрийн 134 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам, гэрээний загвар батлах тухай” тогтоолыг зөрчиж зээл олгогдсон. “Гоёмсог хөшиг” нэртэй төсөлд  6,0 сая төгрөгийн зээл олгохдоо “Төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах зөвлөл”-өөр төслийг хэлэлцүүлэхгүйгээр Я.*******, С.******* нарт давуу байдал олгосон үндэслэлээр Жаргалан сумын Засаг даргаар ажиллаж байсан ийг шалгаад хэргийг хааж шийдвэрлэжээ. “Төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах зөвлөл”-өөр хэлэлцүүлэхгүйгээр И., С.******* нарт  6,000,000 төгрөгийн зээл олгосон  үйл баримт прокурорын тогтоолоор нотлогдон тогтоогдсон тул уг үйл баримтыг дахин тогтоох шаардлагагүй юм. Хэрэг бүртгэлтийн шатанд тухайн үед багийн Засаг даргаар ажиллаж байсан Я.*******, зээлдэгч И., С.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

            Я.*******ийн 2022 оны 01 сарын 03-ны өдрийн “... Үндсэн зээлдэгчээр И. орж, манай эхнэр С.******* хамтран зээлдэгчээр орж, сум хөгжүүлэх сангаас 6,0 сая төгрөгийн зээл авсан юм. Тухайн мөнгөнөөс И. мөнгө аваагүй. Манайх давхар дэлгүүрийн нэг давхарт үйл ажиллагаа явуулж байгаад борлуулалт байхгүй болохоор зогсоосон юм. Би тухайн мөнгөнөөсөө 505,000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл мөнгө энэ оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлнө” гэх гэрчийн мэдүүлэг,

            С.Ургамлын 2022 оны 01 сарын 03-ны өдрийн “...миний нэр дээр зээл гарахгүй байсан болохоор өөрийнхөө хамаатны охин И.ыг үндсэн зээлдэгчээр оруулж өөрөө хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж, тухайн 6,0 сая төгрөгийн зээлийг би өөртөө авсан юм. Тухайн мөнгөнөөс И. огт аваагүй юм.” гэх гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Я.*******, С.******* нар төслөөр авсан 6,0 сая төгрөгийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад зарцуулсан болох нь тогтоогдов.

            5.3. Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн эх үүсвэр нь төр /татвар төлөгч/-ийн мөнгө бөгөөд зээлийг анхнаасаа журмыг зөрчиж олгосон тул эргэн төлөгдөхгүй байгаа зээлийг төрд учирсан хохирол гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Я.******* нь зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргадаг боловч зээлийг эхнэр С.Ургамлын хамт ашигласан гэдгийг хүлээн зөвшөөрсөн, төрд учирсан хохирлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн учир зээлийн гэрээнд гарын үсэг зурсан эсэхээс үл хамааран  төрд учирсан хохирлыг Я.*******, С.******* нар төлөх үүргийг хүлээнэ.

            Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд шүүхээр гэм буруутай болох нь тогтоогдсон байх шаардлагагүй. Тухайн этгээдийн үйлдэл, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг. “Гоёмсог хөшиг” нэртэй төслөөр олгогдсон 6,000,000 төгрөгийг Я.*******, түүний гэр бүлийн гишүүн С.******* нар ашигласан  үйлдэл нь тогтоогдсон, хариуцагч нар энэ талаар маргахгүй байгааг дурдах нь зүйтэй. Зээлдэгч И. нь зээлийг ашиглаагүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            5.4. Прокуророос С.Ургамлын төлсөн 505,000 төгрөгийг хасаж, үндсэн зээлийн үлдэгдэл 5,576,500 төгрөг, хүү 698,684 төгрөг, алданги 393,474 төгрөг, нийт 6,668,658 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх төрд учирсан шууд хохирол болох үндсэн зээлийн үлдэгдэл 5,576,500 төгрөг, хүү 698,684 төгрөг, нийт 6,275,184 төгрөгийг гаргуулж, Ховд аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангийн Төрийн банкны 100161755404 тоот дансанд оруулахаар шийдвэрлэв. Харин алданги гаргуулах нь зээлийн гэрээний үүрэгт хамаарах бөгөөд зээлдэгчээс зээлээ төлөхийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүйн эрсдэлийг зээлдэгч хүлээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

            5.5.  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж зааснаар төрд учирсан хохирлыг шаардах нэхэмжлэлийн шаардлага гаргахад ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа хамаардаг. Энэ талаар маргасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй юм.

            6. Шүүхийн иргэдийн төлөөлөгч “...Зээл төлөх боломжгүй учраас зээлийг хааж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, төрд учирсан хохирлыг хариуцан арилгах этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээж аваагүй болохыг тайлбарлавал зохино.

7.  Нэхэмжлэгч Ховд аймгийн Прокурорын газар нь төсөвт байгууллага бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэснээр хариуцагч Я.*******, С.******* нараас 6,275,184 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 115,352 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар төрд учирсан хохирол зээлийн үлдэгдэл 5,576,500 төгрөг, хүү 698,684 төгрөг нийт  6,275,184 (Зургаан сая хоёр зуун далан таван мянга нэг зуун наян дөрөв) төгрөгийг хариуцагч Я.*******, С.******* нараас гаргуулан Ховд аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангийн Төрийн банкны 100161755404 тоот дансанд  оруулж, алданги 393,474 (Гурван зуун ерэн гурван мянга дөрвөн зуун далан дөрөв) төгрөг гаргуулах тухай, И.д холбогдуулан гаргасан төрд учирсан хохирол гаргуулах тухай прокурорын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Прокурорын газар нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  хариуцагч Я.*******, С.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 115,353 төгрөгийг  гаргуулан  улсын орлогод оруулсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.РАУШАН

ШҮҮГЧИД                                                                   Б.МӨНХБАТ
                                                                                                Х.ТАСХЫН