Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 09

 

 

     2023          04           11                                    206/МА2023/00009

 

 ******* газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 153/ШШ2023/00022 дугаар шийдвэртэй, ******* аймаг, т сум, Цамарав , өөрийн байрт байрлах, ******* газрын  нэхэмжлэлтэй,

******* аймаг, т сум, од оршин суух, ******* ******* овогт ******* *******,

Хариуцагч: ******* аймаг, т сум, од оршин суух, Чабэй овогт Содномбалжирын Ургамал,

Хариуцагч: ******* аймаг, т сум, од оршин суух, ******* овогт ******* ******* нарт холбогдох,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6,668,658 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Я.*******, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 ******* т сумын ийн Засаг даргаар ажиллаж байсан Я.******* болон түүний эхнэр ******* нар нь тус сумын т оршин суух иргэн И.*******ын нэрээр 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр "Гоёмсог хөшиг" нэртэй төсөл бичиж 6 сая төгрөгийн зээл авах тухай өргөдлийг т сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Баасандоржид гаргажээ. Гэтэл Засаг даргаар ажиллаж байсан Д.Баасандорж нь т сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан "Төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах зөвлөл"-өөр уг төслийг хэлэлцүүлж зээл олгох шийдвэр гаргуулалгүйгээр 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт гаргасан иргэн И.*******тай сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн 95 дугаартай гэрээ байгуулж 6 сая төгрөг олгосныг Я.*******, ******* нар нь авч тэдэнд давуу байдал олгосон үйлдэл нь эрх мэдэл, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлээгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаар урвуулах" гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж дүгнэжээ.

Дээрх Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаар урвуулах гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь тогтоогдсон боловч хэргийг хянан шийдвэрлэх үед тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл буюу тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэл тогтоогдсон тул эрүүгийн 223600026 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хааж шийдвэрлэсэн байна. тогтоолд т сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Баасандорж болон төрийн албан хаагчдын гэм буруутай үйл ажиллагаанаас үүдэж сум хөгжүүлэх санд хохирол учирсан үйлдэл нь нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар дурдсан байна. Монгол Улсын Засгийн газрын 134 дугаартай тогтоол болон ******* т сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам"-ын зорилго нь сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулах сангийн хөрөнгийг бүрдүүлэх, удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн байх ба сангийн хөрөнгө нь сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор зээл олгоход зориулагдсан байх, зээлийн хугацаа 36 сар хүртэл байх гэсэн үндсэн зорилго, зорилтыг тодорхойлж, уг журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл нь "Тухайн суманд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байх, хүрэх үр дүн зорилт нь тодорхой байх, төслийн үр ашиг гэрээний хугацаанд зээлээ эргэн төлөх боломжтой байх, төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодиттой тодорхойлсон байх, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байх..." зэрэг нийтийн ашиг сонирхолд чиглэгдсэн журам юм. Уг журмын 5.3-д "Сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт, тагналтад хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус ажлын хэсэг нь "сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, зээлийн гэрээний хэрэгжилтэд тухайн санхүүгийн жилд 2-оос доошгүй удаа шалгалт хийж, дунг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, сумын нийт иргэдэд мэдээлж байна" гэсэн эрх, үүрэгтэй байхаар тус тус тогтоож журамласан байхад сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ журам, холбогдох хууль дүрмийг зөрчиж сум хөгжүүлэх сангийн дэмжлэг, туслалцаа, ур шимийг хүртэх байсан иргэн, аж ахуй нэгж байгууллага буюу нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын /төрийн, нийтийн/ эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгуулахаар прокурор нэхэмжилж байна. тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тбар, гомдол гаргана." гэж тус тус заажээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад "нийтийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг хэлнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-т Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болох бөгөөд прокурор нь дээд дурдсан хуулиудад зааснаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул прокурор нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иргэн Я.*******, *******, И.******* нар нь хуурамч баримт бичиг бүрдүүлэн бусдын албан тушаалын байдлыг ашиглаж үйлдсэн гэмт хэргийн улмаас ******* т сумын сум хөгжүүлэх санд учирсан байх бөгөөд Я.*******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн боловч төлж барагдуулаагүй байгаа нь төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан хэвээр байна. Иймд тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт заасны дагуу нийтийн ашиг сонирхлыг хамгаалж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иймд иргэн Я.*******, *******, И.******* нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6,668,658 төгрөг гаргуулж ******* т сумын сум хөгжүүлэх сангийн Төрийн банкны 100161755404 дансанд оруулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тбар, татгалзал:

2.1 Хариуцагч И.******* шүүхэд ирүүлсэн хариу тбартаа: И.******* миний бие ******* газраас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би уг зээлтэй ямар ч холбоогүй. Иргэний хуульд заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би одоогоор Өвөрхангай аймагт амьдардаг тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулна уу гэжээ.

2.2 Хариуцагч Я.*******, ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тбартаа: Иргэн Я.*******, ******* бид хууль ёсны эхнэр нөхөр ба 2013-2017 онуудад миний нөхөр Я.******* ******* т сумын ийн Засаг даргаар ажиллаж байсан. Багийн Засаг дарга бол тухайн ийн иргэдийн нэг хэсэг бөгөөд өрхийн гишүүн юм.

Гэтэл прокурор нэхэмжлэлдээ ийн Засаг даргын албан тушаалыг урвуулан ашигласан гэмт хэрэгтэн болох нь тогтоогдсон мэт нэхэмжлэлээрээ гэм хорын хохирол гаргуулах шаардлага гаргаж байгаа нь дараах хууль зүйн үндэслэлээр үгүйсгэгдэнэ.

Үүнд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Цагдаагийн газраас дуудан гэрчийн мэдүүлэг авсан ба үүгээрээ албан тушаалын гэмт хэрэгтэн болгожээ. Эрүүгийн гэмт хэрэгт гэм буруугүй нь тогтоогдсон /шүүхээр/ гэм буруутай гэмт хэрэгтэн гэж үзэх Үндсэн хуулийн заалт бий. Гэтэл цагдаагийн байгууллагын мөрдөгч гэрчийн мэдүүлэг авангуутаа тэр гэрчээ иргэний шүүхэд гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулж, гэм буруу нь тогтоогдоогүй байхад гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлэх ямар ч хууль зүйн боломжгүй болохыг шүүх анхаарч үзнэ үү.

 ******* миний бие төрийн албан хаагч биш байхад албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж нэхэмжлэлийн үндсэн хэсэгт тодорхой бичсэн байна. Энэ бол илт гүжирдлэг. 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд гэмт хэргийн субъект төрийн албан тушаалтан байхыг шаардсан байна. Төрийн албан тушаалтан биш байхад нөхрийнх нь албан тушаалд хамааруулж хууль зүйн дүгнэлт хийж гэм хорын хохирол нэхэмжлэх хууль зүйн боломж байхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, 75.2.4-д гэм хорын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна. Зээлийн гэрээг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан, олгогдсон гэж үзвэл аль ч хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзнэ. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно шүүхэд нэхэмжлэл гаргаж түүнийг нь шийдвэрлэх хууль зүйн боломжгүй гэж ойлгож байна. Иймд ******* газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

3.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 153/ШШ2023/00022 дугаар шийдвэрээр:

3.1  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар төрд учирсан хохирол зээлийн үлдэгдэл 5,576,500 төгрөг, хүү 698,684 төгрөг нийт  6,275,184 (Зургаан сая хоёр зуун далан таван мянга нэг зуун наян дөрөв) төгрөгийг хариуцагч Я.*******, ******* нараас гаргуулан ******* т сумын Сум хөгжүүлэх сангийн Төрийн банкны 100161755404 дансанд  оруулж, алданги 393,474 (Гурван зуун ерэн гурван мянга дөрвөн зуун далан дөрөв) төгрөг гаргуулах тухай, И.*******д холбогдуулан гаргасан төрд учирсан хохирол гаргуулах тухай прокурорын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  хариуцагч Я.*******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 115,353 төгрөгийг  гаргуулан  улсын орлогод оруулж,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 Я.*******, ******* нар нь т сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Баасандоржид холбогдох эрүүгийн 223600026 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгч, Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар гэрчийн статустай. хянан хуульд зааснаар бусад оролцогч байсан байна. Гэтэл ******* газраас "Гэм хорын хохирол" гаргуулахаар нэхэмжилсэн ба шуух хангаж шийдвэрлэсэн. Хууль зүйн агуулгаараа эрүүгийн эрх зүйн зарчмын хүрээнд хохирол ба гэм хорыг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс эсхүл эрх бүхий этгээдийн шийдвэрээр иргэний хариуцагчаар тогтоогдсон этгээдээс гаргуулдаг онцлогтой. Иргэний эрх зүйн зарчмын хүрээнд бол ******* нь гэрээний эрх зүйн харилцааны оролцогч тул нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний эрх зүйн маргааны хүрээнд шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл гэм буруугийн талаар аль ч шатны байгууллагаас шийдвэр гараагүй, эрүүгийн журмаар шалгах ажиллагаандаа гэрч гэж томьёолсон атлаа гэм хор нэхэмжилсэн нь анхнаасаа хууль зүйн хувьд үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тэр өнгөөр нь шийдвэрлэх нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл мөн. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэхдээ төрд учирсан хохирлыг нэхэмжлэх хугацаа 10 жил буюу хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг хэрэглэнэ гэсэн нь дараах хууль зүйн үндэслэлээр үгүйсгэгдэнэ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна." гэсэн нь анхан шатны шүүхийн тбарласнаар төрд хохирол учирсан бол хэрэглэх заалт биш юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нь гэм хор гэж тодорхойлж, хохирол гаргуулах гэж байгаа бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалт нэгэн адил хамаарна. Хуулийн энэ зохицуулалтад төр ба иргэнийг ялгасан нэг ч зохицуулалт байхгүй бөгөөд илтэд ойлгомжтой хуулийг гуйвуулж, тбарлах нь шүүгч хүнд байж боломгүй, маш хариуцлагагүй үйлдэл билээ. Нэг шүүгч шийдвэрлэсэн бол ойлгож болох ч бүрэлдэхүүнээрээ хуулийг ингэж илт буруу тбарлахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн өөрийнх нь хэрэглэсэн Иргэний хуулийн 75 дугаар зүйл дотор нь илэрхий зохицуулалт байсаар байхад хуульд өөрөөр заагаагүй байна дүгнэсэн нь хууль зөрчсөн гэж шууд үзэхэд хүргэж байна. > Гэм хорын хохирлыг гэм буруутай нь нотлогдоогүй этгээдээс өөрийн үзэмжээр нэхэмжлэх хууль зүйн боломжгүй бөгөөд гэм хорын хохирол бол бодитойгоор учирсан хохирол болохоос гэрээний үүрэгт хамаарах хүү, алдангийг түүнтэй холих боломжгүй юм.

Гэтэл анхан шатны шуух хууг гэм хор гэж үзсэн ба алдангийг гэрээний үүрэгт хамааруулсан байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг мөн хуулийн 228 дугаар зүйл буюу үүргийн харилцаанаас үүсэх гэм хортой адилтгаж ойлгохгүй. Шүүхийн шийдвэрийг уншвал шууд ингэж ойлгогдож байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх учиртай. Хэрэглэх ёстой хуулийг зөв тбарлан хэрэглэж, тухайн харилцаа дахь маргааныг шийдвэрлэсэн тохиолдолд хууль ёсны байх хуулийн шаардлага хангагдах учиртай, харин хэрэгт авагдсан нотолгоо бүхий үйл баримтад тулгуурласан шийдвэр нь үндэслэл бүхий шаардлагыг хангана. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр дээрхийн алиныг нь ч хангаагүй гэж хариуцагч нарын өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Эцэст нь Я.******* нь энэ харилцаатай алинтай нь ч холбоогүй, зээлдэгчийн нөхөр, нэг гэр бүл гэсэн агуулгаар шууд хариуцуулах нь эрх зүйн бүрэн тогтолцоотой манай улсад огт зохимжгүй юм. Гэрээний харилцаанд огт хамааралгүй, гэм хорын хохиролтой нь бүр ч хамааралгүй этгээдээс гэм хорыг гаргуулна гэдэг хууль засагласан, эрх зүйт төрийн зарчмаас гажуудсан үйл явдал гэж дүгнэж байна. Иймд Иргэний хуулийн зохих заалтыг буруу хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой заалтыг ноцтой зөрчсөн ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 06-ний өдрийн 153/ШШ2023/00022 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Я.*******, ******* нарын өмгөөлөгч Т.Баасанжаргалын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Я.*******, *******, И.******* нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6,668,658 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол, 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 95 дугаартай “Сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээ”, эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, т сумын ЗДТГ-т сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн Н.Балтын хохирогчоор өгсөн мэдүүлэг, иргэн Д.Цэцэгээ, Я.*******, *******, И.******* нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, И.*******ын Төрийн банкны “Харилцах дансны харилцагчийн хуулга”,  Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам” зэрэг нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн байна.

3. Хариуцагч *******, Я.******* нар нь шүүхэд гаргасан тбартаа ” газрын нэхэмжлэлд намайг гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэн мэтээр бичсэн нь гүжирдлэг юм. Уг зээлийн гэрээний үүргийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж, хариуцагч И.******* нь “Би уг зээлтэй ямар ч холбоогүй, Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус тбарласан байна.

4. Анхан шатны шүүх хариуцагч Я.*******, ******* нараас төрд учирсан хохирол 5,576,500 төгрөг гаргуулан ******* т сумын сум хөгжүүлэх сангийн Төрийн банкны 100161755404 дансанд оруулж, алданги 393,474 төгрөг гаргуулах тухай болон И.*******т холбогдуулан гаргасан төрд учирсан хохирол гаргуулах тухай прокурорын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагч Я.*******, ******* нарын өмгөөлөгч Т.Баасанжаргал нь ”анхан шатны шүүхийн “төрд учирсан хохирлыг нэхэмжлэх хугацаа 10 жил буюу хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг хэрэглэнэ” гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

5.1 Хэргийн үйл баримтын талаар

- “******* т сумын нэр бүхий албан тушаалтнууд нь 2013, 2014, 2015 онд сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг нэр бүхий 4 хүний нэр дээр гаргуулан авч өөртөө давуу байдал бий болгосон” гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах явцад “Иргэн И.******* нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Гоёмсог хөшиг” нэртэй төсөл бичиж 6,000,000 төгрөгийн зээл авах тухай өргөдөл гаргасныг ******* т сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Баасандорж нь төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах зөвлөлөөр уг төслийг хэлэлцүүлж, зээл олгох шийдвэр гаргуулахгүйгээр 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт гаргасан иргэн И.*******тай сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээ байгуулж 6 сая төгрөг олгосон”,

- Мөн зээлийн  гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан ******* нь иргэн И.*******ын нэр дээр “Гоёмсог хөшиг” нэртэй төсөл бичиж уг зээлийг /мөнгийг/ авсан үйл баримт тогтоогдсон байна.    

Харин тогтоолоор “******* т сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Баасандорж нь албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 223600026 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хааж, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлэхийг ******* газрын Шүүхэд төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурорт даалгаж” шийдвэрлэсэн байна. 

5.2 Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, хууль зүйн үр дагаврын талаар

******* газраас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа /гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирол нэхэмжлэхдээ/ “сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээ”-нд гарын үсэг зурсан И.*******, ******* нараас гадна тухайн үед ******* ийн Засаг даргаар ажиллаж байсан *******ын нөхөр Я.*******ийг “хариуцагч гэж” нэхэмжлэлдээ дурдсан байна.

5.2.1 Хэдийгээр хариуцагч И.******* нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч түүнд зээл авах хэрэгцээ шаардлага байгаагүй, зээлийн мөнгийг авч ашиглаагүй болох нь түүний Төрийн банкны “Харилцах дансны харилцагчийн хуулга” болон гэрч Д.Цэцэгээ, Я.*******, ******* нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон тул И.*******т холбогдуулан гаргасан төрд учирсан хохирол гаргуулах тухай прокурорын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

5.2.2 Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан *******д уг зээлийг авах бодит хэрэгцээ шаардлага байсан, мөн уг зээлийн мөнгийг И.*******аас авч ашигласан болох нь тогтоогдсон тул хариуцагч *******аас төрд учирсан хохирол гаргуулах тухай прокурорын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт мөн хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл ******* нь уг зээлийн мөнгийг авч ашигласан тул ******* т сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Баасандоржийн “албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан тохиолдолд иргэний хариуцагчаар оролцвол зохих субъект мөн байх тул түүнээс төрд учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэх нь “шударга ёсны зарчимд нийцнэ” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

5.2.3 Харин ******* газрын нэхэмжлэлд тухайн үед ******* ийн Засаг даргаар ажиллаж байсан *******ын нөхөр Я.*******ийг “хариуцагч гэж” дурдсан үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.

Тухбал ******* т сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Баасандоржийн “албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэг бүртгэлтийн хэрэгт Я.*******ийг холбогдуулан шалгасан баримт хэрэгт авагдаагүй, Я.******* нь зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй байхад түүнийг хариуцагч гэж нэхэмжлэлдээ дурдсан үндэслэлээ нэхэмжлэгч шүүхэд баримтаар нотолж чадаагүй байна. Тухайн үед ******* ийн Засаг даргаар ажиллаж байсан *******ын нөхөр Я.*******ийг ******* т сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Баасандоржийн “албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт хамтран оролцсон байх боломжтой, эсхүл эхнэр *******ын авсан зээлийг хамт ашигласан байх боломжтой, *******ын нөхөр Я.******* тул тэрээр хариуцагч мөн гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Я.*******т холбогдуулан төрд учирсан хохирол гаргуулах тухай прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

5.3 Хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмын талаар

Хэдийгээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг боловч энэхүү гэрээний тухайд ******* т сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Баасандорж нь төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөр уг төслийг хэлэлцүүлж, сонгон шалгаруулж, зээл олгох шийдвэр гаргуулахгүйгээр Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын 4.3, 4.4, 4.5 дахь заалтуудыг санаатай зөрчиж, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, шууд гэрээ байгуулан зээл олгосон болох нь 223600026 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэгт үзлэг хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, хуулбарлан хэрэгт хавсаргасан баримтуудаар тогтоогдсон байна.

Мөн иргэн И.*******т төсөл бичиж сум хөгжүүлэх сангаас зээл авах бодит хэрэгцээ шаардлага байхгүй байхад түүний нэрээр гэрээ байгуулж гуравдагч этгээдэд буюу *******д зээл олгосон нь “сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын 1.5 дахь хэсэгт заасан зорилгод нийцээгүй байна. 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар ******* т сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Баасандоржийн иргэн И.*******тай байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 95 дугаартай “Сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээ” нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байжээ.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасныг шүүх хэрэглэх боломжгүй байна.

Харин “төрд учирсан хохирлыг шаардах нэхэмжлэлийн шаардлага гаргахад хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа буюу арван жил байна” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг “хууль зүйн үндэслэлтэй байна” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Иймд дээр дурдсан үндэслэлээр “Я.*******т холбогдуулан гаргасан төрд учирсан хохирол гаргуулах тухай прокурорын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт энэ талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “Зээл төлөх боломжгүй учраас зээлийг хааж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг “хууль зүйн үндэслэлтэй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

8. Хариуцагч Я.*******, ******* нарын өмгөөлөгч Т.Баасанжаргалын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 153/ШШ2023/00022 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хариуцагч Я.*******, ******* нараас гаргуулан” гэснийг “хариуцагч *******аас гаргуулан” гэж, “И.*******д холбогдуулан” гэснийг “И.*******, Я.******* нарт холбогдуулан” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч Я.*******, ******* нараас” гэснийг “хариуцагч *******аас” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч Т.Баасанжаргалын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,350 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тбараас өөрөөр тбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тбарласугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

                                                                      

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР