Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/04091

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/04091

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Хилчин хотхон, ... тоот хаягт оршин суух, М овогт Ж-гийн Г /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... тоот хаягт оршин суух, Х овогт П-гийн Э /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал,

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Пэрэнлэйжамц,

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир,

Гэрч Ч.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ж.Г миний бие 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байрны ... тоот хаягт байрлах ... мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдан авсан. Худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу улсын бүртгэлийн ... дугаарт бүртгүүлж, ... дугаарын гэрчилгээг олгож миний өмчлөлийн эд хөрөнгө болохыг баталгаажуулсан. Миний бие өөрийн өмчид хууль бусаар оршин сууж байгаа П.Эийг хууль бус үйлдлээ зогсоож өөрийн орон сууцаа эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг шаардахад тэрээр уг үйлдлээ зогсоохгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасны дагуу Баянгол дүүргийн ... дугаар хороо хороо, ... дугаар хороолол, ... дүгэр байрны ... тоот хаягт байрлах ... мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч П.Э-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү.

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хариуцагч тал И.А ХХК, Ц.А, Б.Ж нарын хооронд байгуулагдсан гэх гэрээний талаар ярьж байна. Гэтэл манайх ч гэсэн яг хууль ёсны шаардлагад нийцсэн улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээтэй, хуулийн дагуу мөнгөө төлөөд байраа авсан, шилжүүлсэн этгээд байгаад байгаа юм. Гэтэл хариуцагч талын ярьж байгаагаар Ц.А-тэй гэрээ байгуулаад байр авсан, түүн дээр нь ямар нэгэн байдлаар гэрчилгээ олгогдоогүй тийм байдалтай байгаа нь тэр процесс хоорондын харилцааг яриад байгаа юм. Бид нар чинь өөр шударга байдлаар мөнгөө төлөөд худалдаад авсан. Гэрээгээ байгуулсан, хууль зүйн хувьд хуульд нийцсэн шаардлага биелүүлсэн ийм л тал. Тэгэхээр уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээд гэрээг хүчингүй болгох гэдэг ойлголт бол болохгүй байх гэж ойлгож байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

2. Хариуцагч П.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Пэрэнлэйжамцын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: П.Э нь орон байр худалдаж авах зорилгоор С-21 үл хөдпөх зуучийн компанид хандахад зуучлагч Б.С 95,000,000 төгрөгийн үнэтэй бартераар орж ирсэн Баянгол дүүргийн ... дугаар хороо хорооны нутаг дэвсгэрт байршилтай Т.Р-48 айлын орон сууцны барилгын 2 давхарын ... тоот ... м/кв талбайтай 3 өрөө орон сууц байна гэсэн, байршил болон үнэ нь таалагдсан учраас тус байрыг худалдан авахаар хэлцлийг Б.С зуучлагчаар дамжуулан н.Лтэй хийсэн. Ингэхдээ 95,000,000 төгрөгийг н.Л, зуучлагч Б.С нарт шилжүүлсэн. Тус байр нь И.А ХХК-ний барьсан орон сууц байсан тул миний бие бартераар авсан иргэнээс бус И.А ХХК-тай гэрээ байгуулах шаардлага тавьж улмаар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр И.А ХХК-ийн захирал Ц.Атэй очиж уулзсан. Тэгэхэд тухайн захирал нь миний хажууд н.Л рүү утсаар ярьж чи бартераар авсан байраа энэ хүнд зарж байгаа юм уу гэж асуугаад цаад хүн нь тиймээ гэсний дагуу надтай орон сууц захиалгаар барьж худалдах худалдан авах гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр байгуулсан. Ийнхүү гэрээ байгуулахдаа өөрийн байрны зах зээлийн борлуулалтын үнээр гэрээг байгуулахгүй бол болохгүй, бартераар авсан хүн нь хэдээр чамд зарах нь өөрийнх нь асуудал гэж хэлээд 150,000,000 төгрөгийн төлбөр бүхий гэрээ байгуулсан. Улмаар захирал Ц.А нь И.А ХХК-ний инженер н.Хонгорт байрны түлхүүрийг нь өгч шалгаж хүлээлгэж өг гэж хэлсэн. Байраа хүлээж аваад гэрчилгээг гаргаж өгөх хүсэлтийг И.А ХХК-д гаргасан. Гэтэл манай газар хөрштэйгээ газрын маргаан үүссэн шалтгаанаар гэрчилгээнүүд түрдээ гарах боломжгүй байгаа гэх тайлбарыг өгсөн. Хэсэг хугацааны дараа дээрх газрын маргаан шийдвэрлэгдэн хөршүүд гэрчилгээгээ авч эхэлсэн. Энэ үед И.А ХХК-д хандахад Булган аймагт байр барьж байгаа тул хөдөө байна, хотод очоод больё гэх зэрэг шалтгаанаар гэрчилгээ гаргаж өгөөгүй өдийг хүрсэн. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ж.Г-гээс шуудангаар мэдэгдэл ирсэн. Тус мэдэгдэлд манай байрыг 110,000,000 төгрөгөөр худалдан авсан тухай, түүнчлэн яаралтай чөлөөлж өг, хэрэв тэгэхгүй бол хаалганы гол солино, шүүхийн байгууллагад хандана гэсэн байсан.

 

Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулийн хүчин төгөлдөр гэрээгээр маргаан бүхий орон сууцыг худалдан авсан. Гэтэл өнөөдөр орон сууцнаасаа гарах асуудал үүсээд байна. И.А ХХК нь надад худалдсан 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлж өгөх үүрэгтэй байсан. Хууль ёсны эзэмшлийг шилжүүлэхдээ акт үйлдэж хүлээлгэн өгсөн бөгөөд давхар өөр этгээдэд худалдах эрх И.А ХХК-д байхгүй. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр П.Э болон И.А ХХК-ийн хооронд байгуулагдсан Орон сууц барьж, худалдах-худалдан авах гэрээ-ний 5.3-т Захиалагч нь төлбөр тооцоогоо бүрэн дуусгаж, орон сууцны түлхүүрийг, орон сууцыг хүлээлгэн өгөх актын хамт хүлээн авснаар захиалагчийн орон сууцыг өмчлөх эрх үүснэ гэж заасан. Түүнчлэн гэрээний 4.4-т Орон сууцны 100 хувь төлбөр хийсэн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ гэж тус тус заасны дагуу П.Э нь улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй. Хариуцагч Ж.Г болон түүний тайлбарлаж буй Б.Ж-эд ямар байдлаар тус байрыг шилжүүлсэн нь ойлгомжгүй. Түүнчлэн И.А ХХК-д анхнаасаа тус байрыг өөр этгээдэд шилжүүлэх эрх байхгүй харин өмчлөх эрхийн гэрчилгээг надад гаргаж өгөх үүрэгтэй байсан. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-т Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасны дагуу П.Э нь эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ шилжүүлж авсан. Улмаар И.А ХХК-ний бусад этгээдтэй хийсэн хэлцэл нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн хэлцэл юм. Харин Ж.Г болон Б.Ж нарын хооронд байгуулагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл тул бүхэлдээ хүчин төгөлдөр бус байна. Тодруулбал, нэхэмжпэгч нь хариуцагч Ж.Г-гээс Иргэний хуулийн 56.1.1 болон 56.1.10-т заасны дагуу Жаргалнэмэх болон хариуцагч Ж.Г нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх тул үр дагаврыг шаардаж байгаа. Харин орон сууц захиалгаар барьж худалдах худалдан авах гэрээг байгуулсан И.А ХХК-наас гэрээний үүргийг биелүүлэх ёстой. Гэтэл одоогоор нэхэмжлэгчид мэдэгдэж байгаа нь тус маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь Ж.Г-гийн нэр дээр байна. Иймд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан Баянгол дүүргийн ... дугаар хороо хороо, ... дугаар хороолол, ... дүгэр байрны ... тоот хаягт байрлах ... м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн Орон сууц захиалгаар барьж, худалдах худалдах авах гэрээ-ний дагуу Баянгол дүүргийн ... дугаар хороо хороо, ... дугаар хороолол, ... дүгэр байрны ... тоот хаягт байрлах ... м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр П.Эийг тогтоож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч Ж.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ... тоот гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргажээ.

 

4. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэл, Хаан банк ХХК дахь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн мөнгөн шилжүүлэг, И.А ХХК-ийн орон сууц хүлээлцсэн акт, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц захиалгаар барьж худалдах-худалдан авах гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан гарган өгчээ.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, маргаан бүхийн орон сууцны хувийн хэргийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж шүүхийн журмаар нотлох баримт цуглуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Ггийн хариуцагч П.Эт холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

2. Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч Ж.Ггийн хариуцагч П.Эт холбогдуулан гаргасан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

3.1. Нэхэмжлэгч Ж.Г нь дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Ж.Г миний бие 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Баянгол дүүргийн ... дугаар хороо хороо, ... дугаар хороолол, ... дүгэр байрны ... тоот хаягт байрлах ... мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдан авсан. Худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу улсын бүртгэлийн ... дугаарт тухайн орон сууцыг бүртгүүлж, ... дугаарын гэрчилгээг олгож миний өмчлөлийн эд хөрөнгө болохыг баталгаажуулсан. Миний бие өөрийн өмчид хууль бусаар оршин сууж байгаа П.Эийг хууль бус үйлдлээ зогсоож өөрийн орон сууцаа эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг шаардахад тэрээр уг үйлдлээ зогсоохгүй байна гэжээ.

 

3.2. Хариуцагч П.Э нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр бүхэлд нь татгалзсан. Үүнд: П.Э нь орон байр худалдаж авах зорилгоор С-21 үл хөдпөх зуучийн компанид хандахад зуучлагч Б.С 95,000,000 төгрөгийн үнэтэй бартераар орж ирсэн Баянгол дүүргийн ... дугаар хороо хорооны нутаг дэвсгэрт байршилтай Т.Р-48 айлын орон сууцны барилгын 2 давхарын ... тоот ... м/кв талбайтай 3 өрөө орон сууц байна гэсэн, байршил болон үнэ нь таалагдсан учраас тус байрыг худалдан авахаар хэлцлийг Б.С зуучлагчаар дамжуулан н.Лтэй хийсэн. Ингэхдээ 95,000,000 төгрөгийг н.Л, зуучлагч Б.С нарт шилжүүлсэн. Тус байр нь И.А ХХК-ний барьсан орон сууц байсан тул миний бие бартераар авсан иргэнээс бус И.А ХХК-тай гэрээ байгуулах шаардлага тавьж улмаар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр И.А ХХК-ийн захирал Ц.Атэй очиж уулзаж орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Байраа хүлээж аваад гэрчилгээг гаргаж өгөх хүсэлтийг И.А ХХК-д гаргасан. Гэтэл манай газар хөрштэйгээ газрын маргаан үүссэн шалтгаанаар гэрчилгээнүүд түрдээ гарах боломжгүй байгаа гэх тайлбарыг өгсөн. И.А ХХК нь надад худалдсан 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлж өгөх үүрэгтэй байсан, мөн давхар өөр этгээдэд худалдах эрх байхгүй. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр П.Э болон И.А ХХК-ийн хооронд байгуулагдсан Орон сууц барьж, худалдах-худалдан авах гэрээ-ний 5.3-т Захиалагч нь төлбөр тооцоогоо бүрэн дуусгаж, орон сууцны түлхүүрийг, орон сууцыг хүлээлгэн өгөх актын хамт хүлээн авснаар захиалагчийн орон сууцыг өмчлөх эрх үүснэ гэж заасан. Түүнчлэн гэрээний 4.4-т Орон сууцны 100 хувь төлбөр хийсэн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ гэж тус тус заасны дагуу П.Э нь улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-т Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасны дагуу П.Э нь эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ шилжүүлж авсан. Нэхэмжпэгч нь хариуцагч Ж.Г-гээс Иргэний хуулийн 56.1.1 болон 56.1.10-т заасны дагуу Жаргалнэмэх болон хариуцагч Ж.Г нарын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Гэтэл одоогоор нэхэмжлэгчид мэдэгдэж байгаа нь тус маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь Ж.Г-гийн нэр дээр байна гэв.

 

3.3. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ... тоот гэрчилгээ, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр иргэн Ц.А-ээс Б.Ж шилжүүлэн авч, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 000957535 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчлөгч болсон. Улмаар нэхэмжлэгч Ж.Г нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Б.Жтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж Баянгол дүүргийн ... дугаар хороо хороо, ... дугаар хороолол, ... дүгэр байрны ... тоот хаягт байрлах ... мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, улмаар дээрх орон сууцны өмчлөгчөөр Ж.Гг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээ олгожээ. Нэхэмжлэгч Ж.Г-гийн ... Миний бие өөрийн өмчид хууль бусаар оршин сууж байгаа П.Э-ийг хууль бус үйлдлээ зогсоож өөрийн орон сууцаа эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг шаардахад тэрээр уг үйлдлээ зогсоохгүй байна гэх тайлбар, хариуцагч П.Эийн ... Улмаар захирал Ц.А нь И.А ХХК-ний инженер н.Хонгорт байрны түлхүүрийг нь өгч шалгаж хүлээлгэж өг гэж хэлсэн. Байраа хүлээж аваад гэрчилгээг гаргаж өгөх хүсэлтийг И.А ХХК-д гаргасан. Гэтэл манай газар хөрштэйгээ газрын маргаан үүссэн шалтгаанаар гэрчилгээнүүд түрдээ гарах боломжгүй байгаа гэх тайлбарыг өгсөн. Хэсэг хугацааны дараа дээрх газрын маргаан шийдвэрлэгдэн хөршүүд гэрчилгээгээ авч эхэлсэн. Энэ үед И.А ХХК-д хандахад Булган аймагт байр барьж байгаа тул хөдөө байна, хотод очоод больё гэх зэрэг шалтгаанаар гэрчилгээ гаргаж өгөөгүй өдийг хүрсэн. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ж.Ггээс шуудангаар мэдэгдэл ирсэн. Тус мэдэгдэлд манай байрыг 110,000,000 төгрөгөөр худалдан авсан тухай, түүнчлэн яаралтай чөлөөлж өг, хэрэв тэгэхгүй бол хаалганы гол солино, шүүхийн байгууллагад хандана гэсэн байсан гэх тайлбаруудаар маргаан бүхий орон сууцыг хариуцагч П.Э эзэмшиж, ашиглаж байгаа болох нь тогтоогдож байна.

 

3.4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэж хуульчилснаар нэхэмжлэгч Ж.Г нь бусдын хууль бус эзэмшлээс өмчөө шаардах эрхтэй ба маргаан бүхий орон сууц нь хариуцагч П.Эийн эзэмшилд байгаа болох нь тогтоогдсон тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн ... дугаар хороо хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... дүгэр байр, ... тоот хаягт байрлах ... м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч П.Эийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

4. Хариуцагч П.Эийн нэхэмжлэгч Ж.Гд холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

4.1. Хариуцагч нь дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: П.Э нь орон байр худалдаж авах зорилгоор С-21 үл хөдпөх зуучийн компанид хандахад зуучлагч Б.С 95,000,000 төгрөгийн үнэтэй бартераар орж ирсэн Баянгол дүүргийн ... дугаар хороо хорооны нутаг дэвсгэрт байршилтай Т.Р-48 айлын орон сууцны барилгын 2 давхарын ... тоот ... м/кв талбайтай 3 өрөө орон сууц байна гэсэн, байршил болон үнэ нь таалагдсан учраас тус байрыг худалдан авахаар хэлцлийг Б.С зуучлагчаар дамжуулан н.Лтэй хийсэн. Ингэхдээ 95,000,000 төгрөгийг н.Л, зуучлагч Б.С нарт шилжүүлсэн. Тус байр нь И.А ХХК-ний барьсан орон сууц байсан тул миний бие бартераар авсан иргэнээс бус И.А ХХК-тай гэрээ байгуулах шаардлага тавьж улмаар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр И.А ХХК-ийн захирал Ц.Атэй очиж уулзаж орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Байраа хүлээж аваад гэрчилгээг гаргаж өгөх хүсэлтийг И.А ХХК-д гаргасан. Гэтэл манай газар хөрштэйгээ газрын маргаан үүссэн шалтгаанаар гэрчилгээнүүд түрдээ гарах боломжгүй байгаа гэх тайлбарыг өгсөн. И.А ХХК нь надад худалдсан 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлж өгөх үүрэгтэй байсан, мөн давхар өөр этгээдэд худалдах эрх байхгүй. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр П.Э болон И.А ХХК-ийн хооронд байгуулагдсан Орон сууц барьж, худалдах-худалдан авах гэрээ-ний 5.3-т Захиалагч нь төлбөр тооцоогоо бүрэн дуусгаж, орон сууцны түлхүүрийг, орон сууцыг хүлээлгэн өгөх актын хамт хүлээн авснаар захиалагчийн орон сууцыг өмчлөх эрх үүснэ гэж заасан. Түүнчлэн гэрээний 4.4-т Орон сууцны 100 хувь төлбөр хийсэн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ гэж тус тус заасны дагуу П.Э нь улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-т Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасны дагуу П.Э нь эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ шилжүүлж авсан гэжээ.

 

4.2. Нэхэмжлэгч Ж.Г сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр татгалзсан. Үүнд: хариуцагч тал И.А ХХК, Ц.А, Б.Ж нарын хооронд байгуулагдсан гэх гэрээний талаар ярьж байна. Гэтэл манайх ч гэсэн яг хууль ёсны шаардлагад нийцсэн улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээтэй, хуулийн дагуу мөнгөө төлөөд байраа авсан, шилжүүлсэн этгээд байгаад байгаа юм. Гэтэл хариуцагч талын ярьж байгаагаар Ц.Атэй гэрээ байгуулаад байр авсан, түүн дээр нь ямар нэгэн байдлаар гэрчилгээ олгогдоогүй тийм байдалтай байгаа нь тэр процесс хоорондын харилцааг яриад байгаа юм. Бид нар чинь өөр шударга байдлаар мөнгөө төлөөд худалдаад авсан. Гэрээгээ байгуулсан, хууль зүйн хувьд хуульд нийцсэн шаардлага биелүүлсэн ийм л тал. Тэгэхээр уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээд гэрээг хүчингүй болгох гэдэг ойлголт бол болохгүй байх гэж ойлгож байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.3. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц захиалгаар барьж, худалдах-худалдан авах гэрээ, Хаан банк ХХК дахь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн мөнгөн шилжүүлэг, И.А ХХК-ийн орон сууц хүлээлцсэн акт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, хариуцагч П.Э нь И.А ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... дүгэр байр, ... тоот хаягт байрлах ... м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 150,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсоноос үзвэл хариуцагч П.Э нь И.А ХХК-тай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэхээр байх бөгөөд энэхүү гэрээний талууд нь хариуцагч П.Э болон энэ иргэний хэргийн оролцогч биш этгээд болох И.А ХХК-иуд байх бөгөөд нэхэмжлэгч Ж.Г нь энэхүү гэрээгээр аливаа үүргийг хүлээгээгүй, гэрээний оролцогч биш байна. Гэтэл хариуцагч П.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээг үндэслэн нэхэмжлэгч Ж.Гд холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг шаардлага гаргасан нь үндэслэлгүй бөгөөд хариуцвал зохих этгээд нь нэхэмжлэгч Ж.Г биш байна.

 

4.4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын ... маргаан бүхий орон сууцыг И.А ХХК барьж ашиглалтад оруулсан, тус компанийн захирал Ц.А нь эхнэр Б.Ж рүү орон сууцыг худалдсан мэтээр өмчлөлийг шилжүүлж, улмаар нэхэмжлэгч Ж.Г, Б.Ж нарын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгаж, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тухай орон сууцыг худалдаж авахаар хариуцагч П.Э гэрээ байгуулсан, мөн түрүүлж орон сууцыг эзэмшилдээ авсан тул Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх үндэслэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр иргэн Ц.Аээс Б.Ж шилжүүлэн авч, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 000957535 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчлөгч болсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Гг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дээрх орон сууцыг худалдаж авах үед Б.Ж өмчлөгч байсан, мөн өмчлөгч буюу худалдагч нь тухайн орон сууцыг өөр этгээдэд давхардуулан худалдаагүй байсан, хариуцагч П.Э нь өмчлөгч биш этгээд болох И.А ХХК-тай орон сууц захиалан барьж, худалдах худалдан авах гэрээ байгуулсанаас үзвэл Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж зааснаар худалдагч Б.Жийг орон сууцыг давхардуулан худалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч П.Э нь нэхэмжлэгч Ж.Г болон Б.Ж нарын хоорон байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний талаар шаардлага гаргах эрхтэй этгээд биш болно. Дээрх үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Харин И.А ХХК-иас хохирлоос шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.Ггийн орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч П.Эийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Ггээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч П.Эээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.1.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан Баянгол дүүргийн ... дугаар хороо хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... дүгэр байр, ... тоот хаягт байрлах ... м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч П.Э-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч П.Э-ийн нэхэмжлэгч Ж.Г-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Г-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч П.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР