Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/00036

 

 

 

 

2022 оны ******* сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/*******36

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:

нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:

 холбогдох,

 

6 ******* ******* төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ******* ******* ******* төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******

хариуцагч Б.******* нар оролцож,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*******оос хариуцагч Б.*******д холбогдуулан 6 ******* ******* төгрөг гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Б.*******оос нэхэмжлэгч Б.*******од холбогдуулан ******* ******* ******* төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Талууд 2021 оны 10 сарын 2*******-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан. Гэрээний агуулга нь тээврийн хэрэгсэл худалдан авах, арилжааны гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь 1*******,*******,******* төгрөгний үнэ бүхий ыг Б.*******т хүлээлгэж өгөөд, хариуцагч ыг аваад үлдэгдэл 6,*******,******* төгрөгийг авах ёстой байсан. Үлдэгдэл мөнгийг 2021 оны ******* сарын 20-ны өдрийн дотор өгнө гэж гэрээгээр тохиролцсон боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байх тул 6,*******,******* төгрөгийг нэхэмжилж байна... гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манайх хөдөө малчин дээрээ 2 маяти тай байсан. Тэр 2 ыг сайн ашиглаж чадахгүй, жолооч биш ашиглаж чадахгүй хүмүүс байсан учраас нэг аятайхан ыг 2 аараа солъё гээд нэхэмжлэгчтэй тохирсон юм. Тэгээд нэхэмжлэгч очиж үзээд та аваад ир солъё гэсэн. Хөдөөнөөс 2 аа авчраад өгсөн чинь үнээ нэмээд 1******* сая төгрөг болгосон. Тэгэхээр нь за яахав гээд 1******* саяаар тооцоод 6 сая төгрөгийг нь дараа төлье гээд тохиролцоод ыг нь авсан. Гэтэл нэхэмжлэгч хүнээс хямд аваад өнгө үзэмжийг нь сайжруулаад хүний сонирхол төрүүлээд зардаг юм билээ. Нэхэмжлэгчээс авсан ыг аваад 300км явж од очоод нөгөө нь эвдэрчихсэн. Тэгээд сэлбэгийг нь хотоос таксигаар явуулж авчирч тавиад цаашаа 100км гаруй яваад буруу талын урд талын дугуй салж унаад замын хажууруу ороод хүний амь нас эрсдэх асуудал гарсан. Тэр даруйд нь нэхэмжлэгчид хэлээд гагнуурчин аваачиж аргалаад цаашаа яваад буцаж ирээд тэр ы эд ангиудыг нь шинээр солиод 4 сая төгрөгний зардал гарлаа , өөр хаашаа ч явсангүй ээ гэж хэлтэл нэхэмжлэгч 6 сая төгрөгөө авна гээд байгаа юм. Тэгээд тэр 2021 оны 11 сард руу яваад сар шахуу яваад буцаж ирээд одоо тэр чигтээ байгаа. Гарсан зардлаа хасаад үлдэгдэл төлбөрийг нь өгье гэхээр шүүхээр яваад байна. Хэрвээ миний гарсан зардал болох 3 сая төгрөгийг хасаад 3 сая төгрөгийг авна гэвэл би 3 сая төгрөгийг төлье. Үгүй гэвэл ******* сая төгрөгний аа аваад өгсөн авснаа буцаая гэж байгаа юм гэв.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо: ... Анх би энэ ыг нь авахдаа 2 хөгшин хүн байна. Би тэрэг мэдэхгүй, чи миний 2 ыг аваад оронд нь 2,3 жил явчих өгчих гээд тохироод өгсөн. Нэхэмжлэгчийн өгсөн нь 300км явахгүй эвдэрсэн. Би гандан талын өгнө үзэмжинд нь хууртагдаад энэ ыг нь авчихсан. Тиймээс би ыг нь буцааж өгөөд ******* сая төгрөгөө нэхэмжилж байгаа... гэв.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ...талууд 2021 оны 10 сарын 2*******-ны өдөр хийсэн. Түүнээс хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Үнэхээр таны авсан доголдолтой, асуудалтай байсан бол та Иргэний хуульд зааснаар 6 сарын хугацаанд гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл та нэхэмжлэл гаргаагүй, таны нэхэмжлэл гаргах хугацаа чинь өнгөрсөн тул ******* сая төгрөг нэхэмжлэх эрх байхгүй. Мөн та тухайн үед аа шалгаад бүрэн бүтэн ажиллах эсэхийг нь шалгах үүрэг нь байсан. Та аа шалгаж үзээд талууд тохиролцоод гэрээ байгуулсан байна. Одоо энэ ямар нөхцөл байдалтай байгааг бид мэдэхгүй. Тиймээс нэхэмжлэгч тал хариуцагчийн нэхэмжлээд байгаа ******* сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчид 6 сая төгрөг өгөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Мөн ******* сая төгрөгийнхөө оронд өгчхөөд эргүүлээд ******* төгрөг нэхэх боломжгүй... гэв.

 

6. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3 дугаар тал/

Б.*******ын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 4 дүгээр тал/

Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 5 дугаар тал/

2021 оны 10 сарын 2*******-ны өдрийн 0962 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 6-7, 43-44 дүгээр тал/

2022.06.07-ны өдрийн ХУДИХАШШүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл, татгалзсан тухай баримт /хэргийн *******, 9 дүгээр тал/

Итгэмжлэл /хэргийн 25 дугаар тал/ нотлох баримтууд

 

5. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 15 дугаар тал/

Сөрөг нэхэмжлэл /хэргийн 33 дугаар тал

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 34 дүгээр тал/

Зарлагын баримтууд /хэргийн 36-40 дүгээр тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ... зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг буюу худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийн үлдэгдэл 6******* ******* төгрөг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч эс зөвшөөрч, ...худалдан авсан тээврийн хэрэгсэл доголдолтой байсан тул хүлээн зөвшөөрөхгүй, ы үнэд төлсөн ******* ******* ******* төгрөгөө буцаан нэхэмжилнэ... гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Хариуцагч Б.******* нэхэмжлэгч Б.*******оос түүний эзэмшлийн 72 62 УБД улсын дугаартай, хьюндай маркийн тээврийн хэрэгслийг 1******* *******00 ******* төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа төлбөр ******* ******* ******* төгрөгийг 2021.10.2*******-ны өдөр төлөх, үлдэгдэл 6*******00 ******* төгрөгийг 2021.*******.20-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын хооронд бичгээр байгуулагдсан тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээ баримт, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 6-7 дугаар тал/

 

 6. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

7. Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.******* нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

*******. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

        

9. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасны дагуу худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон хугацаанд тохирсон үнийг хэсэгчлэн төлөх үүрэгтэй.

 

10. Нэхэмжлэгч гэрээний дагуу 72 62 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч тээврийн хэрэгсэл хөрөнгөө хүлээн авч ******* ******* ******* төгрөгийн төлбөрт тооцон 2 ширхэг маяти маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байна.

 

11. Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр журмыг гэрээний талууд харилцан хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх замаар шийдвэрлэх боломжтой.

 

*******. Худалдан авагч буюу хариуцагч мөнгөн төлбөрийн үүрэг болох ы үнэд төлөх ******* ******* ******* төгрөгийн оронд 2 ширхэг эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлснийг худалдагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэгч татгалзаагүй түүнийг хүлээн авсныг талууд Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.2, 205 дугаар зүйлийн 205.3, 193 дугаар зүйлийн 193.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмаа харилцан тохирч шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

13. Зохигчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй.

          

14. Талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах худалдан авах гэрээний 3.2-т заасан хариуцагч худалдан авсан хөрөнгийн үлдэгдэл үнэ 6*******00 ******* төгрөгийг 2021.*******.20-ний дотор төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээ болон хуулийн дагуу хүлээсэн үүргээ хариуцагч зохих ёсоор бүрэн биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж үзэж гэрээний үүрэг шаардаж байна.

 

15. Хариуцагч ...худалдан авсан тээврийн хэрэгсэл доголдолтой, урд тэнхлэг, торомз зэрэг эвдрэлтэй, урд дугуй салж унасан, турбины гол нь тасарч унасан зэрэг эвдрэлүүд гарсан, ...энэ бүх гэмтлүүдийг тухайн үед нь Б.*******од хэлсэн та засуул би мэдэхгүй гэсэн..., ...мэргэжлийн хүмүүст үзүүлэхэд турбин бол хугацааны элэгдлээс болж эвдэрдэг, бусад эд анги ч элэгдэлд орсноос болж эвдэрсэн байна гэсэн... гэж тайлбарласан.

 

16. Нэхэмжлэгч хариуцагчийн тайлбарыг эс зөвшөөрч, ...эд хөрөнгө доголдолтой байсныг хүлээн зөвшөөрөхгүй, гомдлын шаардлага гаргах хуульд заасан 6 сарын хугацаанд ямар нэг доголдолтой холбоотой шаардлага гаргаагүй, эд хөрөнгөө хүлээн авах үедээ шалгаж авах болон доголдлыг мэдэх боломжтой байсан атал хүлээн авсан тул шаардлага гаргах эрхээ алдсан тул зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

 

17. Нэхэмжлэгч эд хөрөнгийн доголдлыг хүлээн зөвшөөрөөгүй, маргаж байгаа тул хариуцагч өөрийн тайлбар татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох хуульд заасан үүрэгтэй.

 

1*******. Хариуцагч хуульд заасан энэ үүргээ бүрэн биелүүлээгүй, тайлбар татгалзал сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл хангалттай, эргэлзээгүй, үнэн зөв баримтаар нотлогдоогүй, тогтоогдохгүй байна.

 

19. Учир нь хариуцагч тухайн худалдан авсан хөрөнгө доголдолтой байсан гэж маргаж буй тохиолдолд худалдан авсан буюу шилжүүлэх үед тээврийн хэрэгсэл доголдолтой байсныг худалдагч нуун дарагдуулсан эсэх, мөн худалдан авснаас хойш доголдол илэрсэн буюу урд тэнхлэг, торомз зэрэг эвдрэлтэй, урд дугуй салж унасан, турбины гол нь тасарч унасан зэрэг эвдрэл гэмтлүүд бодитоор учирсан, гарсныг тогтоосон баримт бий эсэх, дээрх эвдрэл гэмтлүүд Хэнтий аймгийн ойролцоо замд явж байхад өөрийн буруугаас болоогүй түүнээс шалтгаалаагүй үүссэн гэмтэл эвдрэл байсан, мөн дээрх эвдрэл гэмтэл доголдлын талаар эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор худалдагчид мэдэгдсэн эсэх, түүнд ямар нэг шаардлага, санал тавьсан эсэх зэргийг нотлох үүрэгтэй.

 

20. Хариуцагч энэ талаар ямар нэг баримт сэлт, хүсэлт шүүхэд ирүүлээгүй, гаргаагүй өөрийн татгалзал, тайлбараа нотлоогүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4, 4.5, 4.6, 4.7-д заасан ямар нэг шаардлага гаргаж байсан эсэх нь нотлогдоогүй.

 

21. Худалдан авсан эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэлд хариуцагчийн тайлбарт дурдсан дээрх эвдрэл гэмтлүүд бодитоор учирсан эсэхийг нотлоогүй атал зарлагын баримтаар 3 170 ******* төгрөгийн үнэ бүхий ы сэлбэг зардал хөрөнгө гарсан үнэн зөв эргэлзээгүй баримт гэж үзэх үндэслэлгүй.

 

22. Эд хөрөнгө шилжүүлж авснаас хойш 6 сарын хугацаанд хариуцагч талаас нэхэмжлэгчид доголдолтой холбоотой ямар нэг шаардлага гаргаж байгаагүй, тухайн ыг хүлээн авах үедээ шалгаж авах боломжтой байсан, хэрвээ доголдолтой байсан түүнийг мэдэх боломжтой байхад хүлээн авсан зэрэг үндэслэлээр хариуцагч шаардлага гаргах эрхээ алдсан гэх нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлтэй гэж үзнэ.

 

23. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2, 4.3, Иргэний хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.1, 20******* дугаар зүйлийн 20*******.4, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 6******* ******* төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

24. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 950 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

25. 2022 оны 10 сарын 20-ны өдрийн 147******* дугаар нэхэмжлэгчээс Б.*******д олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 25 дугаар тал/

  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******оос зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 6 ******* ******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******од олгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.*******ын нэхэмжлэгч Б.*******оос ******* ******* ******* төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 950 төгрөгийг төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 110 950 гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ