Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/03897

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/03897

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***, өөрийн байранд байрлах *** ХХК /РД:***/,

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух *** овогт ***ын *** /РД:*** / нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоотод оршин суух *** овогт ***ийн *** /РД:*** /-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 4,668,927,766 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г***

нэхэмжлэгч *** ХХК-ийн өмгөөлөгч Д.Б***,

хариуцагч Э.*** ,

хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц***, Ц.З***,

бие даасан шаарлага гаргаагүй гуравдагч этгээд *** -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***,

/Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У*** -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү***э өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *** ХХК, Д.*** нар нь хариуцагч Э.*** д холбогдуулан *** -ны өдрийн үйлчилгээний зориулалттай байр Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, барилгын үнэд төлсөн 3,743,531,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд уг барилгыг худалдан авахад зориулж *** ХХК-иас авсан зээлийн хүүд төлсөн 925,396,766.21 төгрөг, нийт *** төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 4,5 тэрбум төгрөгөөр худалдан авсан барилга Барилгын тухай хууль, Барилгын норм дүрмийн БНбад 40-02-05-ын 15.112 дугаар заалтыг зөрчиж, бохир усны хамгаалалтын зурваст баригдаж үүний улмаас үүссэн хохирлыг барилгын өмчлөгч өөрөө хариуцах, шаардлагатай үед барилгыг буулгах, нураах арга хэмжээ авахад төрөөс нөхөх олговор олгогдохгүй байна. Энэ талаар *** -ний өдөр *** өгсөн актаар мэдсэн. Хариуцагч барилгын доголдлыг анхнаасаа мэдэж байсан бөгөөд нуун дарагдуулж, хууран мэхэлж, ***тай байгуулсан гэрээгээ үзүүлэхгүй хэлцэл хийж барилгыг нэхэмжлэгчид худалдсан байна. Нэхэмжлэгч доголдолтой барилга гэдгийг мэдсэн бол худалдан авахгүй байсан. Иймд гэрээнээс татгалзаж, хохирлоо гаргуулах нэхэмжлэл гаргасныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** -ны өдрийн үйлчилгээний зориулалттай байр Худалдах, худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч татгалзаж, гэрээний дагуу барилгын үнэд төлсөн 3,743,531,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд *** наас авсан зээлийн хүүд төлсөн 925,396,766.21 төгрөг, нийт *** төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Э.*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллага маргаан бүхий эд хөрөнгийг 2014 оноос эхлээд түрээсэлж байгаад 2017 онд худалдаж авсан бөгөөд ашигласан хугацаанд ямар нэгэн доголдол гарч байгаагүй. Барилгыг холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч барьсан, 2013 онд улсын комисс хүлээж авсан. Нэхэмжлэгч нь *** ирүүлсэн бичгээр барилгыг доголдолтой болохыг мэдсэн гэдэг. *** ын бичиг нь хэрэглэгч нарт хандаж засвар хийхэд саад учруулахгүй байх бололцоог хангана уу гэсэн анхааруулга бүхий бичиг юм. Үүнийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах худалдан авах гэрээний төлбөрийн асуудал шийдэгдсэн. Гэрээний хохирлын төлбөрт *** наас нэхэмжлэгч өөрөө авсан зээлийн хүүгээ хохирол гээд Э.*** гаас нэхэмжилдэг. Нэхэмжлэгч *** ын бичгээр барилгыг доголдолтой гэдгийг мэдсэн, мөн хариуцагчийг барилгын доголдлыг хэлэхгүй худалдсан гэдэг. Гэтэл барилгыг 2017 онд гэрээ хийгээд шилжүүлсэн байхад *** *** -ны өдөр, *** -ний өдөр ирүүлсэн албан бичгүүдийг хариуцагч яаж мэдсэн юм. Энэ бичиг Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсанаас нэг жилийн дараа өгч байгаа. Ус сувгийн газраас 47 байгууллагын нэр дээр бичиг өгсөн байдаг. Ус удирдлагын газрын хариуцлагын асуудал эвдэрч хэм хүний барилга нураана гэж байгаа юм. Албан шаардлага нь бохир усны шугам эвдрэх үед засвар үйлчилгээ хийхэд, онцгой үед тухайн барилга байгууламжийг чөлөөлөхөд саад учруулахгүй байх тухай бичсэн. Э.*** барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан, хуулийн дагуу улсын комисст барилгыг хүлээлгэж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэл үндсэндээ 5 удаа өөрчлөгдсөн, хамгийн сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо гэрээнээс татгалзаж, хохиролд банкны зээлийн хүүд төлсөн 925,396,766 төгрөг, барилгын үнэд төлсөн 3,743,531,000 төгрөг, нийт 4,668,927,766 төгрөгийг Иргэний хуулийн 205, 225.1, 227.1-д зааснаар үндэслэл болгон нэхэмжилсэн. Үндсэн шаардлагын хүрээнд гэрээнээс татгалзах байдлаар тайлбарладаг. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар хэрвээ тухайн эд хөрөнгө доголдолтой бол гэрээг цуцлах буюу татгалзаж болно. Гэрээнээс татгалзах бол талууд авсан, өгснөө харилцан бие биедээ буцаах үүргийн эрх зүйн харилцаа үүснэ. Гэтэл барилгыг *** анд 5,000,000,000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн болохоор гэрээнээс татгалзах боломжгүй байна. Нэхэмжлэгч тал 2014 оноос хойш маргаан бүхий барилгыг түрээсэлсэн. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа доголдсон, тухайн барилгын чанар ашиглах боломжгүй болсон биет байдлын доголдол үүсээгүй. Биет байдлын доголдол үүсэхгүй байна гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар хэлдэг. Харин энэ барилга хэзээ ч нураагдаж мэдэхээр баталгаагүй, улсаас нөхөх олговор авахгүй учраас эрхийн доголдолтой гэдэг. *** бол ашиглалт хариуцсан байгууллага бөгөөд тэр байгууллагын бичгээр доголдол байна гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У*** -аас шүүхэд гаргасан тайлбартаа: *** хамгаалалтын зурваст баригдсан газартай нэмэлт гэрээ байгуулаад явдаг. Бид автомат хэмждэг багажаар хэмжилт хийгээгүй ч гэсэн газар дээр нь хэмжилт хийхэд хамгаалалтын зурвас дотор болон мөн хуульд заасан 6 метр зайг зөрчсөн байсан. Бид нар өмнө нь иргэн Э.*** тай гэрээ байгуулах үед ч тэр хамгаалалтын зурвас зөрчсөн гэдгийг мэдэж байсан. Бохир усны хамгаалалтын зурвасаас хамгийн багадаа 6 метр байх ёстой гэснийг зөрчсөн. Шугам 150, 300ф байхдаа гол биш хамгаалалтын зурваст дотор байгаад байгаа юм. Тэр хавийн айлын бүх бохир энэ шугамаар дамжиж байгаа. *** ын чиг үүрэг нийслэлийн хүн амыг хэрэглээний цэвэр усаар хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үндсэн үүрэгтэй бөгөөд дүгнэлт гаргах эрхтэй байгууллага биш. Мэргэжлийн хяналтын байцаагч дүгнэлт гаргадаг гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** нь Нийслэлийн хүн амыг ундны ус болон цэвэр усаар ханган нийлүүлэх, тэднээс гарсан бохир усыг татан зайлуулдаг үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд холбогдох мэргэжлийн хяналтын байгууллага болон эрх бүхий улсын байцаагч хяналт тавина. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчсөн аж ахуйн нэгжүүдэдтэй манай байгууллага нэмэлт гэрээ байгуулдаг. Тухайн *** ХХК нэмэлт гэрээг хүлээн зөвшөөрөөд хориглолтын 6 метрийн бүсэд орсон гэдгээ хүлээн зөвшөөрөөд манай байгууллагатай гэрээ байгуулсан. Бохирын шугам нь 200 эсвэл 300 байх ялгаа байхгүй бөгөөд шугам төрийн өмч учраас гэрээ байгуулагдаж байгаа гэв.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор: *** нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор: *** баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

 

Хариуцагчийн хүсэлтээр шүүх дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

Шүүх дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, барилгын үнэд төлсөн 3,743,531,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд уг барилгыг худалдан авахад зориулж *** ХХК-иас авсан зээлийн хүүд төлсөн 925,396,766.21 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Худалдах-худалдах авах гэрээгээр авсан барилга нь Барилгын тухай хууль, Барилгын норм дүрмийн БНбад 40-02-05-ын 15.112 дугаар заалтыг зөрчиж, бохир усны хамгаалалтын зурваст баригдсан учраас шаардлагатай үед барилгыг буулгах, нураах арга хэмжээ авахад төрөөс нөхөн олговор олгогдохгүй, учирсан хохирлыг барилгын өмчлөгч өөрөө хариуцахаар байна. Нэхэмжлэгч энэ байдлыг *** -ний өдөр *** өгсөн актаар мэдсэн. Хариуцагч барилгын доголдлыг анхнаасаа мэдэж байсан бөгөөд нуун дарагдуулж, хууран мэхэлж, ***тай байгуулсан гэрээгээ үзүүлэхгүй хэлцэл хийж барилгыг нэхэмжлэгчид худалдсан. Нэхэмжлэгч доголдолтой барилга гэдгийг мэдсэн бол худалдан авахгүй байсан. Иймд *** -ны өдрийн Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тус барилгын үнэд төлсөн 3,743,531,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд уг барилгыг худалдан авахад зориулж *** ХХК-иас авсан зээлийн хүүд төлсөн 925,396,766.21 төгрөг, нийт *** төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч барилгыг 2014 оноос эхлэн түрээсэлж байгаад *** -ны өдрийн гэрээгээр худалдаж авсан бөгөөд нэхэмжлэгч ашиглаж байх хугацаанд ямар нэгэн доголдол гарч байгаагүй. Барилгыг холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр барьсан, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр улсын комисс хүлээж авсан. *** ын хэрэглэгчдэд хандсан анхааруулга бүхий бичгийг үндэслэн барилгыг доголдолтой гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У*** -ын гаргасан тайлбартаа: Барилга нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-ийн Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж шугамын хамгаалалтын зурваст байдаг гэжээ.

Талуудын маргааны зүйл нь хариуцагч барилгын доголдлыг анхнаасаа мэдэж байсан, нэхэмжлэгчид доголдлын талаар мэдэгдээгүй худалдсан, нэхэмжлэгч доголдолтой барилга гэдгийг мэдсэн бол худалдан авахгүй байсан тул Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тус барилгын үнэд төлсөн 3,743,531,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд уг барилгыг худалдан авахад зориулж *** ХХК-иас авсан зээлийн хүүд төлсөн 925,396,766.21 төгрөг, нийт *** төгрөгийг гаргуулна гэж маргажээ.

1. *** -ны өдрийн Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, барилгын үнэд төлсөн 3,743,531,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь *** -ны өдөр хариуцагчид Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороолол, 5 дугаар хороонд байрлах, 827 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай, газар эзэмших эрхийг 3,000,000 төгрөгөөр үнэлж шилжүүлэх, Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээ-гээр *** тоотод байршилтай 2829 метр квадрат талбайд баригдсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 4,500,000,000 төгрөгөөр худалдахаар, төлбөрийн нөхцөлийг банкны 100 хувийн зээлээр төлөхөөр харилцан тохиролцсон байна. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь үйлчилгээний зориулалттай байрыг, хариуцагч нь төлбөрт 3,743,531,000 төгрөгийг тус тус хүлээн авсан байна. Мөн газар эзэмших эрх нь *** ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000327082 дугаартай гэрчилгээ олгогдон шилжсэн байна.

Зохигчид Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй байна.

Дээрх Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээ-нүүдийг *** дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн тус шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээ-ний зүйл болох барилгыг Улаанбаатар *** ын Бохир ус татан зайлуулах шугамын хамгаалалтын зурваст баригдсан болохыг тус гэрээ байгуулагдах үед мэдсэн буюу мэдэх боломжтой байх үндэслэл байна.

Нэхэмжлэгч нарт *** ны 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн хорооны хурлаар 4,500,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.долларын зээлийг олгохоор шийдвэрлэгдсэн боловч тус банк нь *** ХХК-ний зүгээс хүчин төгөлдөр бус баримт бичгүүдийг бүрдүүлж гэрээ хэлцэл хийсэн гэж үзэж зээлийн санхүүжилтээ зогсоож байжээ. *** наас зээл авахаар бүрдүүлсэн нэхэмжлэгчийн материалд Улаанбаатар *** ын Хэрэглэгчдэд үйлчлэх албанаас *** инд илгээсэн *** тоот албан бичиг авагдсан байна. Тус албан бичигт Иргэн Э.*** нь манай байгууллагатай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах *** тоот аж ахуйн гэрээтэй хамтран ажиллаж байна. Уг барилга нь манай төвийн цэвэр, бохир усны шугам дээр биш, харин бохир усны ф300 мм шугамын хамгаалалтын зурваст баригдсан болно гэж бичсэн байна. Энэхүү баримтаар нэхэмжлэгч нар нь маргаан бүхий барилгын доголдлын талаар гэрээ байгуулагдах үедээ мэдсэн буюу мэдэх боломжтой байх бөгөөд нэхэмжлэгчийн *** -ний өдөр *** өгсөн албан шаардлагаар барилгын доголдлыг мэдсэн гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

Худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах талаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдлыг мэдсэн боловч гэрээний үүргийн гүйцэтгэлийн хувьд уг эд хөрөнгийг хүлээн авсан үйлдлээрээ Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан шаардах эрхээс татгалзаж буйгаа илэрхийлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй байх тул хариуцагчаас Худалдах худалдан авах гэрээний зүйл болох барилгын үнэд төлсөн 3,743,531,000 төгрөгийг буцаан шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.

2.Гэрээнээс учирсан хохиролд уг барилгыг худалдан авахад зориулж *** ХХК-иас авсан зээлийн хүүд төлсөн 925,396,766.21 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаагүй учраас нэхэмжлэгч нь хариуцагчид учирсан хохирлыг төлөх үүрэггүй байх тул гэрээнээс учирсан хохиролд уг барилгыг худалдан авахад зориулж *** ХХК-иас авсан зээлийн хүүд төлсөн 925,396,766.21 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн *** -ны өдрийн Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тус барилгын үнэд төлсөн 3,743,531,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд уг барилгыг худалдан авахад зориулж *** ХХК-иас авсан зээлийн хүүд төлсөн 925,396,766.21 төгрөг, нийт *** төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гуравдагч этгээд нь ирээдүйд өөрт нь холбогдож гарах шаардлагаас урьдчилан сэргийлж, өөрийн эрх ашгийг хөндүүлэхгүй байх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог бөгөөд У*** -ын үйл ажиллагаагаа явуулдаг хамгаалалтын зурваст маргаан бүхий барилга байрладаг учраас тус байгууллагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талын хүсэлтээр оролцуулсан нь зүйтэй байна.

Бие даасан шаарлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Ү*** нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 255 дугаар зүйлийн 255.1-д тус тус зааснаар хариуцагч Э.*** д холбогдох *** -ны өдрийн Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тус барилгын үнэд төлсөн 3,743,531,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд уг барилгыг худалдан авахад зориулж *** ХХК-иас авсан зээлийн хүүд төлсөн 925,396,766.21 төгрөг, нийт *** төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,573,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.БАЯРСҮРЭН