Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2023/0094

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ХХК;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ;

Хариуцагч:,

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Хариуцагч: Улсын бүртгэгч ;

Гуравдагч этгээд: А******* ХХК;

Гуравдагч этгээд А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: , ;

Гуравдагч этгээд: ХХК;

Гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: нарын хооронд үүссэн, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Хариу өгөх тухай 7/5107 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, А******* ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн Улсын бүртгэгч гийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Хариуцагч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , гуравдагч этгээд А******* ХХК-ийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч нь шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Хариу өгөх тухай 7/5107 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, А******* ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн Улсын бүртгэгч гийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, багасгасан, өөрчилсөн хүсэлт гаргаагүй болно.

Хоёр.Процессын түүх:

2.1.Анхан шатны шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.*******ын 99******* дугаартай утсанд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д түүний 99******* дугаарын утсанд мэдэгдсэн байх бөгөөд энэ талаар шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн байна.

2.2.Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг эхлэхээс өмнө Т.*******ын 99******* дугаартай утсанд холбогдож, шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхийг сануулахад тэрээр манай итгэмжлэгдсэн төлөөлөгч очиж яваа гэж хариулсан талаар уг Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас шүүх хуралдааны ирц бүртгэх шатанд танилцуулагдсан.

2.3.Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас 99******* дугаарын утсанд холбогдоход утас нь холбогдож дуудлага хийж байгаа боловч, утсаа авахгүй байна.

2.4.Хариуцагч болон хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасныг баримтлан шүүх хуралдааныг явуулсан болно.

2.5.Түүнчлэн шүүх хуралдаанд дуусаж шүүгчийг зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө Шүү хуралдааны нарийн бичгийн даргаар дамжуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 99******* дугаарын утсанд холбогдоход тэрээр утсаа авсан бөгөөд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн талаар мэдэгдэж, түүнээс шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөс өмнө гаргах санал, хүсэлт байгаа эсэхийг дахин тодруулахад хүсэлт байхгүй гэсэн тул хэргийг нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган тооцож бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

2.6.Шүүхээс нэхэмжлэгчийг байлцуулахгүй шүүх хуралдааныг явуулахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүхээс эрх, үүрэг танилцуулсан талаар мэдэгдэж, эрх, үүргээс асууж, тайлбарлуулах эсэхийг тодруулахад эрх, үүргээ танилцсан, ойлгож мэдсэн гэх хариуг өгсөн тул шүүх түүнд эрх, үүрэг тайлбарлаж, таниулах үүргээ биелүүлсэн гэж үзсэн.

2.7.Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ас эрх, үүрэг, хэргийн материал танилцах хүсэлт байвал ийм хүсэлтээ шүүгчийг зөвлөлдөх тасалгаанд орж, шийдвэр гаргахаас өмнө гаргах боломжийг олгож, түүнээс тодруулсан гэж үзсэн тул уг хэргийг шийдвэрлэсэн.

2.8.Шүүх хуралдааныг явуулахыг гуравдагч этгээд А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд шаардсан бөгөөд уг үндэслэлээ банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн бүртгэлийн маргааныг хурдан шийдвэрлэхгүй бол банкны нэмэгдүүлсэн хөрөнгийг эргэлтэд оруулах боломжгүй болж, банкны үйл ажиллагаанд доголдол үүсэхээр байгаа, үүнээс үүдэн олон мянган харилцагч нарт хохирол учруулна гэх агуулгатай тайлбарыг шүүх мөн харгалзан үзсэн болно.

Гурав. Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: " ХХК-ийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэх этгээдүүд болон "" ХХК-ийн үүсгэн байгуулагч нар нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг удаа дараа зарлаж, хууль бус шийдвэрүүд гаргасаар байгаа бөгөөд энэ нь сүүлдээ даамжирсаар хойшлогдсон гэх хурлыг "" ХХК-ийг оролцуулахгүйгээр хийж, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Х/22/02 тоот хууль бус тогтоолыг гаргаж, банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг улсын бүртгэлд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бүртгүүлж "А*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч "" ХХК-ийн А*******ны хувьцааг хууль бусаар бууруулж, 32.85% болгон бүртгэсэн болохыг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А*******ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд "" ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч нь оролцсоноор олж мэдлээ.

Ингэж хэлсний учир нь хувьцаа эзэмшигч "" ХХК-д одоог хүртэл энэ талаар огт мэдэгдээгүй бөгөөд "" ХХК-ийн удирдлага гэх хүмүүс нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11-т "Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй" гэж заасан заалтыг зөрчиж, хувьцаа эзэмшигчийг огт мэдээллээр хангахгүй байгаад оршино.

" ХХК нь үүгээр ч зогсохгүй, ийнхүү хууль бус хурлын шийдвэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийг үндэслэн "" ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх нэрийн дор банкны ажилчдын эрх ашиг сонирхлыг зөрчиж, ажлаас халах, тушаал бууруулах зэрэг ажлыг яаравчлан эхлүүлээд байна.

Цаашид энэ мэтээр хууль бусаар банканд томилогдсон, эрх зүйн чадамжгүй этгээдүүд хууль зөрчсөн үйлдлээ хэрэгжүүлсээр байвал "" ХХК нь удахгүй дампуурах, хувьцаа эзэмшигчид нэгэнт учирсан хохирол нэмэгдэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хохирох эрсдэлийг бий болгож байна. ны ерөнхийлөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-17, A-21 тоот тушаалуудаар "" ХХК-д банкны нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлж тус банканд нэг жилийн хугацаатай бүрэн эрхт төлөөлөгч томилсны дараа улмаар банканд хянагч томилон одоог хүртэл ажиллуулан банкны бүхий л үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байгаа билээ.

Гэтэл наас томилогдсон хянагч нар харин ч банкны нэг хувьцаа эзэмшигч болох "" ХХК-тай хуйвалдан "" ХХК-ийн хууль бус удирдлага болох гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хараат бус гишүүн гэх хүмүүсийн үйлдлийг дэвэргэсээр өдийг хүрлээ. Эдгээр хүмүүсийг банканд хууль бусаар томилогдсон гэж байгаагийн учир бол Банкны тухай хуулийн 31.3.2-т Төлөөлөн удирдах зөвлөл нь "ны зөвшөөрснөөр банкны гүйцэтгэх удирдлагыг томилох, мөн Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 76.1.8-д зааснаар "компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох", Компанийн дүрмийн 9-р зүйлийн 9.6.11-д Төлөөлөн удирдах зөвлөл нь "ны ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр гүйцэтгэх захирлыг томилно", 10 дугаар зүйлийн 10.1-д "Банкны гүйцэтгэх удирдлагыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогдсон Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ" 10.2-т "Гүйцэтгэх захирал нь Банкны тухай хууль, холбогдох журамд заасан шалгуурыг хангасан байна", 10.3-т "Гүйцэтгэх захирал нь хууль тогтоомж, энэ дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдана" гэх зэргээр гүйцэтгэх удирдлагыг зөвхөн банкны Төлөөлөн удирдах зөвлөл томилох эрхтэй байдаг.

Гэтэл ийнхүү бодит байдал дээр банканд Төлөөлөн удирдах зөвлөл байхгүй, гишүүд нь бүрдээгүй байсаар байхад 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ны ерөнхийлөгч хууль зөрчиж өөрт олгогдоогүй эрх эдэлж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Банкны тухай хуулийн 34.2.2-т заасан Гүйцэтгэх захиралд тавих шалгуур болох "банк, банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй сонирхлын зөрчилгүй, нэгдмэл сонирхолтой этгээд биш байх, мөн хуулийн 34.2.3-т "бусад банк, түүний нэгдэл, эсхүл банктай харилцан хамаарал бүхий санхүүгийн бус үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан биш байх" гэсэн хуулийн шалгуурыг зөрчиж, гүйцэтгэх захирлыг томилох тухай хууль бус зөвшөөрлийг тухайн үед бүрэн эрхт төлөөлөгч д өгч, улмаар нь мөн л Банкны тухай хуулийн заалтыг зөрчиж, "" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, банкны хувьцаа эзэмшигчтэй холбогдох этгээд болох гэж хүнийг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.

Энэ нь Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7 дахь хэсэгт "банкны гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөхөд түүний мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ур чадвар зэрэг асуудлаар банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдтэй зөвлөлдөх гэж заасныг зөрчсөн хэрэг бөгөөд ны ерөнхийлөгч нь хувийн хэвшлийн байгууллагын гүйцэтгэх удирдлагыг томилох хууль зүйн боломжгүй юм. Мөн "" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл гээд байгаа хүмүүс нь Банкны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2. Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журмын 3 дугаар зүйлийн 3.1 2. 3.2-т заасныг илтэд зөрчиж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах замаар нэр дэвшүүлэн сонгох зарчмыг баримтлалгүйгээр ны оролцоотойгоор хууль бусаар "" ХХК-нд томилогдсон эрх зүйн чадвар, чадамжгүй этгээдүүд юм. "" ХХК-ийн хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хийсэн ба уг хурал нь хүчин төгөлдөр бус, тухайн хурлаас гаргасан Х/22/02 тоот тогтоол нь хууль бус болох нь дараах байдлаар тайлбарлагдаж байна.

Үүнд: Компанийн тухай хуулийн 63.5-д "Энэ хууль болон компанийн дүрэмд зааснаас дээгүүр хувь тогтоогоогүй, эсхүл хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн гишүүдийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар хүчин төгөлдөр болно", 69.1-д "Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно", 69.2-т "Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн хувийг энэ хуулийн 69.1-д зааснаас дээгүүр тогтоож болно", 69.3-т "Энэ хуулийн 69.1-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно" 69.4-т "Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно", 69,5-д "Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг хэлэлцэх хойшлогдсон хурал нь саналын эрхийн гуравны нэгээс доошгүй хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид оролцсоноор хүчин төгөлдөр болно" гэж заасан.

Мөн "" ХХК-ийн дүрмийн 8.11-т "Саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнх олонхыг (2/3) эзэмшиж буй хувьцаа эзэмшигч буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно", 8.12-т "Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ" гэх зэргээр хуульд заасан заалтыг зөрчиж, хууль бус хурлаар хүчин төгөлдөр бус тогтоол гаргаад байгаа юм. Тодруулбал: Компанийн тухай хуулийн 69.2-т "Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн хувийг энэ хуулийн 69.1-д зааснаас дээгүүр тогтоож болно" гэж заасны дагуу "" ХХК-ийн дүрмийг батлахдаа дүрмийн 8.11-т "Саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнх олонхыг (2/3) эзэмшиж буй хувьцаа эзэмшигч буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно", 8.12-т "Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ" гэж тус тус зааж өгснөөр 2 хувьцаа эзэмшигчтэй банкны хувьд 66.6 хувийн хувьцаа эзэмшигч буюу хувьцаа эзэмшлийн 2/3 нь оролцсоноор хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр байхаар зохицуулж өгсөн байдаг.

Нэгэнт хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах боломжгүй бол Компанийн тухай хуулийн 69.9-д "Хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал нь энэ хуулийн 69.6-д заасан хугацаанд хуралдаж чадаагүй бол шинээр хурал зарлах бөгөөд ирц /кворум/- ийг энэ хуулийн 69.1-д зааснаар тогтооно гэж заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин зарлаж хуралдуулах нөхцөл үүссэн байхад, хуулийн заалтыг баримтлалгүйгээр хууль бус тогтоолыг санаатайгаар гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Энэ нь мөн Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан банкны хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах болон хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг Компанийн тухай хуулийн 60-74 дүгээр зүйлээр зохицуулахаар заасан хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэрэг боллоо. Үүний өмнө нь ч гэсэн бидний эрх зөрчигдсөн. Энэ мэт хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох хууль зүйн шаардлага тулгараад байгаа ба "" ХХК нь "" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохынхоо хувьд "А*******" ХХК-ийн хойшлогдсон хурал гэх 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас Х/22/02 тоот хууль бус тогтоол гарснаар бидний хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх хөндөгдсөн, улмаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан чөлөөт бизнесийн буюу аж ахуй чөлөөтэй эрхлэх эрхийг ноцтой зөрчиж, хувьцаа эзэмшигчийн банканд эзэмшиж буй хувьцааны хувь буурсан, үүнээс болж ихээхэн алдагдал хүлээж байгаа ба цаашид хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхэнд ноцтой халдаж байгаа юм.

Хууль бус хурлаас гаргасан, хууль бус шийдвэрийг үндэслэж буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д "улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу", 18.1.2-т "үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй", 18.1.3-т "өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн" бол улсын бүртгэлийн байгууллага тухайн банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзах үүрэгтэй байсан. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ" гэж заасан хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй буюу уг хуулийн 22.1.3-т заасан үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэлийг хүлээн авч, хуулийн шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийх зайлшгүй үүргээ биелүүлээгүй юм. Тиймээс улсын бүртгэгч гийн "" ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн 2022 оны 04 сарын 26-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дөрөв.Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... 2022 оны 06 сарын 09-ний өдрийн Хариу өгөх тухай 7/5107 тоот албан бичгийг хүчингүй болгох шаардлагын тухайд нэхэмжлэгч ХХК-иас ХХК-ийн улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар 2022 оны 05 сарын 17-ны өдөр гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дэд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу гомдол хянан шийдвэрлэсэн ажиллагаа юм. Нэхэмжлэгчийн гомдлыг хянаад ...гомдолд дурдсан шаардлагыг хангаж шйидвэрлэх үндэслэлгүй байна. .... шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй болох талаар тайлбарлан 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 7/5107 тоотыг хүргүүлсэн болно.

Нэхэмжлэгч талаас уг албан бичгийг хүлээн авсны дараа шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхээ эдлэн дээрх албан бичгээр хүргүүлсэн шийдвэрийн талаар гомдол гаргажээ. Өөрөөр хэлбэл, 2022 оны 7/5107 тоотыг дараагийн шатны үйл ажиллагаа нь шүүхэд гомдол гаргах байсан бөгөөд уг албан бичгийг хүчингүй болгох шаардлага нь өөрөө ямар ч үндэслэлгүй, үр дагаваргүй юм.

А******* ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2022 оны 04-р сарын 26-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох шаардлагыг тухайд А******* ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай өргөдлийг холбогдох материалын хамт 2022 оны 04-р сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн байгууллага хүлээн авч ажил үүргийн хуваарийн дагуу улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасан хугацаанд буюу 2022 оны 04-р сарын 26-ны өдөр А******* ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсэн.

Улсын бүртгэлд бүртгэхдээ хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл УБ-03 маягт, Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл УБ-12 маягт, А******* ХХК-ийн 2022 оны 03 сарын 18-ны өдрийн Х/22/02 албан тоот хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын тогтоол, ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №12/21 хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А******* ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, ны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А-10/277 тоот Ариг тогтоолоор А*******ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг бүртгэснийг А*******инд мэдэгдсэн тухай албан бичиг, ны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Н/32 тоот Хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, бүтцийг өөрчлөх тухай албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А******* ХХК-ийн хөрөнгийг нэмэгдүүлэн, нэмж гаргасан Хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, А******* ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Х/22/02 тоот тогтоолын хавсралтаар баталсан шинэчилсэн дүрэм, 2022 оны 03 дугаар сарын баталгаажуулсан санхүүгийн тайлан, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бусад холбогдох материалууд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 22 дугаар зүйл, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг тус тус заасан шаардлагыг хангасан тул холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэсэн байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзах үндэслэлийг дурдсан байдаг. Үүнд:

18.1.1. улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;

18.1.2.үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй;

18.1.3.өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн;

А******* ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар ирүүлсэн өргөдөл, материалд дээрх үндэслэлүүд тогтоогдоогүй тул өөрчлөлтийг бүртгэсэн буюу хуулийн этгээдээс ирүүлсэн материалд үндэслэн хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэн бүртгэл хийсэн тул уг бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэлд улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.10, 20.1.10 дахь заалтуудыг зөрчиж бүртгэсэн гэжээ. Улсын бүртгэлийн тухай хуулийн 19.4.10-т зааснаар улсын бүртгэгч нь улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх үүрэгтэй байна. Улсын бүртгэгч нь хүлээн авсан хүсэлт болон улсын бүртгэлийн хууль тогтоомжоор тодорхойлсон холбогдох материалд үндэслэн улсын бүртгэлд бүртгэсэн тул энэ үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна.

Улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.10-т заасны дагуу улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглодог. Тухайн бүртгэл хийгдэх үед А******* ХХК-ийн бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн эрх бүхий байгууллагын шийдвэр байгаагүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ERS программын дагуу хөтөлдөг бөгөөд тухайн хуулийн этгээдийн мэдээллийг агуулсан цахим санд хуулийн байгууллагаас ирүүлсэн шилжилт хөдөлгөөнийг зогсоох, түдгэлзүүлэх тухай аливаа шийдвэрийг бүртгэдэг ба энэ тохиолдолд дараагийн бүртгэл хөтлөх ямар ч боломжгүй тул энэхүү бүртгэл нь хууль тогтоомж зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

А******* ХХК нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2022 оны 04 сарын 25-ны өдөр мэдээлэлд өөрчлөлт оруулах бүртгэлийг ирүүлсэн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, хуулийн этгээд түүний салбар төлөөлөгчийн газар улсын бүртгэлийг хөтлөх журмын 8 дахь хэсэгт заасны дагуу бүрдлийг хангуулан улсын бүртгэгчид материалыг хүлээлгэн өгсөн. Материалыг хүлээж аваад бүрдэл хангагдсан, А******* ХХК нь банк учраас ны хуулийн зөвшөөрлөөр мэдээлэлд өөрчлөлт оруулах бүртгэл зайлшгүй хийгддэг. Зөвшөөрөл нь байсан учраас өөрчлөлт оруулж хуульд заасны дагуу бүртгэл хийсэн. Өөрчлөлт оруулсантай холбоотой ХХК Улсын бүртгэлд хүсэлт гаргасан. хяналт шалгалтын газраас шалгаж үзэхэд хууль журам, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйл заалтыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна гэсэн заалтуудыг үндэслэн хариу өгсөн. ны зөвшөөрөлгүйгээр ямар нэг бүртгэл хийх нь хязгаарлагдмал байдаг гэв.

Тав. Гуравдагч этгээд А******* ХХК шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Улсын бүртгэгч гийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А******* ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэл хууль зөрчөөгүй тухайд:

ны Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн А-276 дугаар тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг байхаар тогтоосон бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө 100 тэрбум болгох шаардлагыг тавьсан байдаг. Үүний дагуу А******* ХХК нь хувьцаа эзэмшигч ХХК-ийн санал, шаардлагын дагуу тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар товлогдсон 2021 он 08 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хуралд А******* ХХК-ийн 42.32 хувийн хувьцаа эзэмшигч ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй боловч Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлын ирц хүчин төгөлдөр болсон тул 57.68 хувийн хувьцаа эзэмшигч ХХК шийдвэр гаргаж, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-03 дугаар тогтоолоор, банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-04 дүгээр тогтоолоор тус тус баталсан. Тус тогтоолоор нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2,363 ширхэг энгийн хувьцаа нэмж гаргах замаар банкны зарласан хувьцааг нэмэгдүүлж банкны дүрмийн 4.2 дахь заалтад Банк нь нэг бүр нь 21,166,565.90 (хорин нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга таван зуун жаран таван төгрөг ерэн мөнгө) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 4,726 (дөрвөн мянга долоон зуун хорин зургаа) ширхэг энгийн хувьцаатай байх ба зарласан хувьцааны нийт дүн нь 100,033,190,443 төгрөг байхаар шийдвэрлэсэн.

Тодруулбал банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг хууль тогтоомжид заасан хугацаанд нэмэгдүүлээгүй тохиолдолд ны Ерөнхийлөгчийн тушаал, Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтад заасан нөхцөл бүрдэж, банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл үүсэхийг ны зүгээс удаа дараа А******* ХХК-нд анхааруулж байсан. Ариг банк ХХК нь сайн дурын үндсэн дээр хувьцаа нэмж гаргаж байгаа үйлдэл биш бөгөөд ны Ерөнхийлөгчийн гаргасан тушаал, шийдвэрүүдийн биелэлтийг хангах, цаашлаад А*******ны 40 мянга гаруй харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, сонирхлыг хамгаалж, банкны үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэн явуулах, тогтворжуулах үүднээс банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөг баталж, ны Ерөнхийлөгчийн тушаалыг хэрэгжүүлэх, банкны үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах зорилготой хуульд нийцсэн үйл ажиллагааг явуулахаар гаргасан шийдвэр юм.

Улмаар 2021 оны 08 дүгээр сарын 18-ны өдрийн хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-04 дүгээр тогтоолоор баталсан А******* ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг ны эрх зүйн актын бүртгэлд бүртгүүлэн, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, холбогдох журамд заасны дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт дүрмийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгүүлсэн.

Дээрх тогтоолын дагуу Төлөөлөн удирдах зөвлөл нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Т/48 тоот тогтоолоор нэг бүр нь 21,166,565.90 (хорин нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга таван зуун жаран таван төгрөг ерэн мөнгө) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 1184 (нэг мянга нэг зуун наян дөрөв) ширхэг энгийн хувьцааг эргэлтэд гаргаж, хууль тогтоомжид заасны дагуу хувьцаа эзэмшигч ХХК-д 500 ширхэг, хувьцаа эзэмшигч У******* ХХК-д 681 ширхэг энгийн хувьцааг тус тус тэргүүн ээлжид худалдан авах эрхийг санал болгох, саналын хариуг 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн дотор ирүүлэх, хэрвээ тогтоосон хугацаанд санал ирүүлээгүй тохиолдолд тэргүүн ээлжид хувьцаа худалдан авах эрхээсээ татгалзсанд тооцохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу талуудад 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ТБ-14, ТБ-15 тоотуудаар Хувьцаа худалдах тухай мэдэгдэл-ийг хувьцаа эзэмшигч ХХК-д, ХХК нарт тус тус хүргүүлсэн.

Хувьцаа эзэмшигч ХХК нь банкнаас санал болгосон 681 ширхэг энгийн хувьцааг худалдан авах саналаа бичиг баримтын хамт тогтоолд заасан хугацаанд ирүүлсэн. Харин ХХК нь аливаа хариу, санал ирүүлээгүй тул Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Т/55 тоот тогтоолоор ХХК-г нэмж гаргаж байгаа энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах саналаа хэрэгжүүлэхээс татгалзсанд тооцсон бөгөөд энэ тухай 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ТБ-17 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр хувьцаа эзэмшигч ХХК-д мэдэгдэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хавсарган хүргүүлсэн байдаг.

ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 139 тоот албан бичгээр санал болгосон 681 ширхэг хувьцааг худалдан авахаар шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдэж, хувьцааны төлбөрийг байршуулсан баримт болон холбогдох бусад баримтуудыг А******* ХХК-нд ирүүлсэн. Иймээс А******* ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот Зөвшөөрөл хүсэх тухай албан тоотоор наас хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг хүссэн.

дээрх хүсэлтийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хянаж үзээд ны Ерөнхийлөгчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Н/32 дугаар Хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, бүтцийг өөрчлөх тухай албан бичгээр Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйл, 36 дугаар зүйлийн 36.1, 36.3, 36.15, 36.19.1-36.19.6 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.5, 20.1.7, 20.3 дахь хэсэгт заасан шаардлага, Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам-ын 3.1, 3.3 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус хангаж байгаа тул А*******ны хувьцаа эзэмшигч ХХК-д банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 14,414,431,377.90 /Арван дөрвөн тэрбум дөрвөн зуун арван дөрвөн сая дөрвөн зуун гучин нэгэн мянга гурван зуун далан долоон төгрөг ерэн мөнгө/-өөр нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн байдаг.

Тус зөвшөөрлийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар А******* ХХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн баталсан. Тус хойшлогдсон хуралд 57.68 хувийн хувьцаа эзэмшигч ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд 42.32 хувийн хувийн хувьцаа эзэмшигч ХХК-ийн төлөөлөн хүрэлцэн ирээгүй боловч Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5 дахь хэсэгт заасны дагуу хурлын ирц бүрдэж, хурал хүчин төгөлдөр болсон бөгөөд тус Хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/02 тоот тогтоолоор А******* ХХК-ийн дүрмийн 4.3 дахь заалтад дараах байдлаар өөрчлөн баталсан. Үүнд:

А******* ХХК-ийн дүрмийн 4.3.-д Банкны гаргасан хувьцаа нь 64,431,026,599.60 (Жаран дөрвөн тэрбум дөрвөн зуун гучин нэгэн сая хорин зургаан мянга таван зуун ерэн есөн төгрөг жаран мөнгө) төгрөг буюу нэг бүрийн 21,166,565.90 (хорин нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга таван зуун жаран таван төгрөг ерэн мөнгө) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 3044 ширхэг энгийн хувьцаа байна гэсэн

Д/д

Хувьцаа эзэмшигчийн нэр

Регистрийн дугаар

Хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц

Мөнгөн дүнгээр

Хувьцааны
тоо

ХНХ-д эзлэх хувь

1

ХХК

2566346

43,264,460,699.60

2,044

67.15%

2

ХХК

5857015

21,166,565,900.00

1,000

32.85%

Нийт

64,431,026,599.60

3,044

100.00%

Улмаар ны Ерөнхийлөгчийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаар тушаалаар батлагдсан Банкны эрх зүйн баримт бичиг бүртгэх тухай журам-ын дагуу А*******ны Хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хурлын Х/22/02 тоот тогтоолоор А*******ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг ны 2022 оны банкны эрх зүйн актын бүртгэлийн 2662 дугаарт бүртгэсэн байдаг.

Үүнийг үндэслэн А******* ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг гаргасны дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч хүлээн авч, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэх, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.7 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн бүртгэх үүргээ хэрэгжүүлсэн байх тул 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн улсын бүртгэлийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт, нэхэмжлэгч хувь эзэмшлийг хууль бусаар бууруулсан, хувьцаа эзэмшигчийг мэдээллээр хангаагүй, Төлөөлөн удирдах зөвлөлгүй гэжээ.

Гэтэл А******* ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигч нарын хувь хэмжээ өөрчлөгдөнө. Харин хувьцаа эзэмшигч ХХК-ийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнд огт өөрчлөлт ороогүй, хохирол учруулсан зүйл огт байхгүй бөгөөд энэ нь хуулийн этгээдийн дүрэм болон лавлагаагаар нотлогдоно.

А******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн, Банкны тухай хуульд зааснаар ээлжит болон ээлжит бус хурлуудыг тухай бүр зарлаж холбогдох зар, материалыг хувьцаа эзэмшигч нарт хүргүүлдэг боловч Хувьцаа эзэмшигч ХХК нь хуралд хүндэтгэсэн үзэх шалтгаангүйгээр ирдэггүй нь энэхүү тайлбарт хавсаргасан хурлын зар хүргүүлсэн шуудангийн баримтууд, аливаа хувьцаа эзэмшигчдийн хурал тус бүрийн тооллогын комиссын акт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ нотариатаар батлуулж хавсаргасан өгсөн баримтуудаар нотлогдоно.

Мөн Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй гэж заасны дагуу хувьцаа эзэмшигч нь банк дээр мэдээлэлтэй танилцахаар ирж байгаагүй бөгөөд хувьцаа эзэмшигчийн зүгээс шаардсан мэдээллийг банк тухай бүр гаргаж өгч байсан нь тухай нэхэмжлэлдээ хавсаргасан баримтуудаар нотлогдож байна.

Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Банк төлөөлөн удирдах зөвлөлтэй байна гэж заасны дагуу А******* ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 03 тоот тогтоолоор г, 04 тоот тогтоолоор ыг, 05 тоот тогтоолоор ыг тус тус ердийн гишүүдээр, 06 тоот тогтоолоор ийг, 07 тоот тогтоолоор ыг тус тус хараат бус гишүүнээр томилсон. ны 2021 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн А-1а/81 тоот албан бичгээр г, А-1а/82 тоот албан бичгээр ыг, А-1а/83 тоот албан бичгээр ыг тус тус Банкны тухай хуулийн 32.1 дэх хэсэг, Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журмын 2.1.4, 2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилоход татгалзах зүйлгүй тухай, А-1а/84 тоот албан бичгээр ыг, А-1а/85 тоот албан бичгээр тус тус Банкны тухай хуулийн 32.1 дэх хэсэг, Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журмын 2.1.4, 2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр томилоход татгалзах зүйлгүй тухайгаа мэдэгдсэн байдаг. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам-ын дагуу зохих бүртгэлд бүртгэгдсэн байдаг бөгөөд томилогдсоноос хойш өдийг хүртэл хууль, дүрэмд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Гуравдугаарт, А******* ХХК-ийн хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хийсэн ба уг хурал нь хүчин төгөлдөр бус, тухай хурлаас гаргасан Х/22/02 тоот тогтоол нь хууль бус гэх тухайд:

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт ...Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно..., 69.5 дахь хэсэгт Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг хэлэлцэх хойшлогдсон хурал нь саналын эрхийн гуравны нэгээс доошгүй хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид оролцсоноор хүчин төгөлдөр болно гэж тус тус заасны дагуу тухайн өдрийн хуралд банкны 57.68 хувийн хувьцаа эзэмшигч ХХК-ийн төлөөлөл оролцсоноор тухайн хурлын ирц хуульд заасны дагуу бүрдэж, хурал хүчин төгөлдөр болж, хурлаас Х/22/02 тогтоол гарч тус тогтоолоор банкны нэмэлт өөрчлөлтийн баталсан нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр тогтоол юм.

ХХК-ийн олон удаагийн үндэслэлгүй гомдол, шүүхийн маргааны нэг болох А*******ны 2021 оны 04 сарын 22-ны дүрмийн өөрчлөлтийг хүчингүй болгохоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, анхан шатны шүүхийн шийдвэр ХХК-ийн гомдлыг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 9286 тоот захирамжаар т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. (Хожим энэ маргаан дахин үүсэж 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3382 тоот дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болж ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн маргаан мөн 2022 оны 05 сарын 11-ний өдрийн 406 тоот Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор хэрэгсэхгүй болж эцсийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон юм.

ХХК болон тус компанийн Хувьцаа эзэмшигч, Гүйцэтгэх удирдлагад А*******наас зарласан Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус, хойшлогдсон хурал тус бүрийн мэдээлэл, зарыг хууль тогтоомж, дүрэм, журамд заасны дагуу тухай бүр хүргэдэг хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, санаатайгаар хуралд ирдэггүй мөртлөө байнга хууль, шүүхийн маргаан үүсгэж буйгаас үүдэн банк нь Хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлж чадахгүй, банк байгуулах тусгай зөвшөөрлөө цуцлуулах, улмаар банкны 40,000 гаруй харилцагч, хадгаламж эзэмшигч нарын эрх ашигт хохирол учруулж болохуйц нөхцөл байдалд удаа дараа хүрч байсныг дахин дурдах нь зүйтэй байна.

ХХК-ийн нэхэмжлэлдээ А******* ХХК-ийн Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу гэж байгаа боловч ямар бүрдэл дутуу талаар дурдаагүй, үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй гэсэн боловч ямар шаардлагыг хангаагүй болох нь тодорхойгүй, өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн гэж тодорхойгүй, гүтгэсэн нэхэмжлэл гаргасан. Иймд ХХК-ийн нэхэмжлэлтэй улсын бүртгэгч д холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зургаа.Гуравдагч этгээд А******* ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг харах юм бол зарим үндэслэх хэсэг нь хэрэгт огт хамааралгүй байгаа. Эхний үндэслэлийн тухайд А******* нь тустай статус бүхий онцгой субъект тэр хүрээндээ ны 2017 оны 10 сарын 30-ны өдрийн А/276 тоот тушаал гарсан. Энэ тушаалаар Монгол Улсад арилжааны банкны үйл ажиллагаа эрхэлж байгаа банкны дүрмийн сангийн хамгийн доод хэмжээ 100 тэрбум байхаар зохицуулж өгсөн. 2021 оны 12 сарын 31-ний өдрийн дотор 100 тэрбум болгохгүй бол та бүхний тусгай зөвшөөрлийг Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэгт заасны дагуу цуцална гэдэг олон удаагийн шаардлага ирсэн. Энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн. 1997 онд Эрэл банк нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан. 1997-2016 он хүртэл хугацаанд ганцхан хувьцаа эзэмшигч буюу компани байсан. 2015 оны А/58 дугаар тушаалаар дүрмийн сан 50 тэрбум байхаар зохицуулсан. Ингээд ганцаараа бүрдүүлэх боломжгүй байсан учраас бусад этгээдүүдийг хувьцаа нэмж оруулах шаардлага тавьсан. Банк 2016 оны 12 сарын 15-ны өдөр ХХК-ийн захирал хөрөнгө оруулалт хийсэн байдаг. 1997-2020 он хүртэл хугацаанд өмнөх хувьцаа эзэмшигч ХХК нь 100 хувь удирдлагын эрхийг хэрэгжүүлж байсан. 2019 оны 03 сарын 31-ний өдрийн байдлаар 2.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж эхэлсэн. 2018 оны ны иж бүрэн хяналт шалгалтын тайлангаар тогтоогдоно. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 146, 147 тоот тушаалуудад зохистой засаглал алдагдаж, алдагдалтай ажиллаж эхэлсэн тул урьдчилан сэргийлэх шаардлагатай байна гэж үзээд А*******-нд наас 6 сарын хугацаатай хянагч томилогдсон. Хянагч томилогдоод Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар урьдчилан сэргийлж үйл ажиллагаа явуулах чадвартай болгох байсан. Тэгэхгүй бол банк дампуурах эрсдэлтэй байсан. Хянагч нь зөвлөн туслах үүрэгтэй болохоос үйл ажиллагааг нь удирдах эрхгүй. Ингээд 50 тэрбум олох үүргээ хэрэгжүүлж чадахгүй байсан учраас 2020 оны 01 сарын 21-ний өдрийн тушаалаар наас дараагийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ нь бүрэн эрхт төлөөлөгч томилогдоод 2 дахь тушаалаар нь банкны гүйцэтгэх удирдлагын төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээг нь түдгэлзүүлсэн. Бүх эрх хэмжээ нь бүрэн эрхт төлөөлөгчид шилжсэн. 2020 оны 03 сарын 09-ний өдөр, 2020 оны 11 сарын 06-ны өдөр хурлуудыг зарласан. Банкны төлөөлөгч 1 жилийн хугацаатайгаар томилогддог. Ингээд 709 ширхэг хувьцаа нэмж гаргаад А******* ХХК-ийн 66 хувийг эзэмшиж байсан -д 429 ширхэг хувьцаа, 34 хувийг эзэмшиж байсан ХХК-д 280 ширхэг хувьцааг санал болгож наас тавьж байгаа шаардлагыг биелүүлэх хурлууд явагдсан. Энэ үед ХХК оролцоогүй, ХХК 2 удаа 15 тэрбум төгрөг нэмж хийгээд 50 тэрбум болсон. Энэ бүртгэлтэй холбоотой асуудлыг Улсын бүртгэл бүртгэсэн. Энэ дээр ХХК маргасан. Энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээд дууссан. Тухайн банкны дүрмийн сан 35 тэрбум байтал ХХК-ийн захирал 11.6 тэрбум төгрөг өөрийнхөө хөрөнгийг найздаа барьцаалсан. Банкны нэг хувьцаа эзэмшигч 20 хувиас дээш байж болохгүй гэдгийг зөрчсөн. ны төлөөлөгчийн бүрэн эрхийн 1 жилийн хугацаа дуусгавар болсон учраас тай зөвшилцөн банкны төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулсан. Тухайн үед гишүүдээс санал авч байсан ХХК санал өгөөгүй. Хуулиар тогтоосон чиг үүргийнхээ хүрээнд томилсны дараа дахин гомдол гаргасан. Энэ бүх тогтоолууд хүчин төгөлдөр болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Өнөөдрийн маргаж буй захиргааны акт бол бүртгэлтэй холбоотой. Бусад нэхэмжлэл дээр дурдаад байгаа зүйлс захиргааны байгууллагын шийдвэртэй хамааралгүй. Тэгэхээр хувьцаа эзэмшигчдийн хуйвалдсан гэж байгаа нь үндэслэлгүй. Ихэнх банкны дүрмийн сан 400-500 тэрбум төгрөг байгаа. Нэхэмжлэгч нарын гаргасан маргаанаас болоод А******* хамгийн сүүлд бүртгүүлж чадсан. Ингээд А******* ХХК нэгэнт бүрдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг зарлаад 50 тэрбумыг яаж бүрдүүлэх талаар хуралдсан. 2021 оны 07 сарын 28-ны өдрийн ТБ/07 тоотоор хуралдааныг 2021 оны 08 сарын 05-ны өдрийн 10 цагт зарлан Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон 50 тэрбум бүрдүүлэх талаар хэлэлцэхээр болсон. Нэхэмжлэгч уг баримтыг хүлээж авсан эсэхийг шүүх шалгаад хүлээж авсан нь тогтоогдсон. А*******ны ээлжит бус хурал болсон боловч ХХК хуралд ирээгүй. ХХК ирсэн. Ирээгүй учраас Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйл нэхэмжлэлд дурдсан журмын 8.1-д зааснаар ирц 1/3 хүрээгүй учраас хурлыг хойшлуулж, 2021 оны 08 сарын 18-ны өдөр зарласан. Энэ талаарх мэдэгдлийг 2021 оны 08 сарын 10-ны өдөр хүргүүлсэн. Энэ талаарх баримт хэрэгт байгаа. Мөн хуралд ирээгүй учраас Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ирц хүчин төгөлдөр болсон. А******* хувьцаат компани болохын тулд эхлээд төлөвлөгөө баталсан. Төлөвлөгөөг Х-03 тоот тогтоолоор баталсан. Дахиад 50 тэрбум нэмж хөрөнгө оруулалт олохын тулд 2363 ширхэг хувьцаа нэмж гаргасан. Үүнийг Х-04 тогтоолоор баталсан. Нэг бүр нь 21 166 565 төгрөгөөр нэрлэсэн үнэ бүхий 2363 ширхэг хувьцаа гаргасан энэ нь 50 тэрбум болж байгаа. 2021 оны 08 сарын 18-ны өдрийн Х-03, Х-04 тоот тогтоолоо т 2021 оны 11 сарын 31-ний өдөр бүртгүүлсэн. Нэхэмжлэгч энэ бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Энэ хэрэг эцэслэн шийдэгдсэн. Х-04 тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс 2021 оны 12 сарын 10-ны өдрийн Б/48 тоот тогтоолоор нэг бүр нь 21 сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1184 ширхэг хувьцааг эргэлтэд оруулж хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдэд санал болгосон. Хэдийг ямар хугацаанд авах боломжтойг асуухад ХХК нь боломжтой гээд мөнгөө анд байршуулаад Улсын бүртгэлд бүртгүүлсэн. 680 ширхэг хувьцааг худалдан авахыг санал болгосон албан тоотын хариуг 2021 оны 12 сарын 24-ний өдөр ирүүлэх, хариу ирэхгүй бол татгалзсанд тооцно гэдгийг аль алинд явуулсан. ХХК хүлээн зөвшөөрсөн албан тоотоо ирүүлсэн байхад ХХК албан тоотыг хүлээж авсан мөртлөө ямар ч хариу өгөөгүй. 2021 оны 12 сарын 27-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр хувьцаа эзэмшигч ХХК-д мэдэгдсэн. 2022 оны 12 сарын 22-ны өдрийн албан бичгээр ХХК хувьцаа худалдан авахаа илэрхийлсэн. 2021 оны 12 сарын 27-ны өдрийн ******* тоот зөвшөөрөл хүсэх тухай албан тоотоор А******* ХХК-ийн зүгээс анд дүрмийн сангаа нэмэгдүүлэх хүсэлтийг гаргасан. 2021 оны 03 сарын 17-ны өдрийн н-32 тоот албан бичгээр бидэнд зөвшөөрөл өгсөн. Банкны тухай хуулийн 19, 36, 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа. Тиймээс банкны хувь нийлүүлсэн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах журмын 3.1, 3.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна гэсэн. А*******"-ны нийт оруулсан хэмжээ 43 тэрбум, ХХК-ийн 21 тэрбум нийлээд 64 тэрбум болоод ХХК-ийн 57 хувь байсан нь 67 хувь болж ХХК-ийнх 42.32 байсан нь 32 хувь болсон. Энэ өөрчлөлтийг 2021 оны 04 сарын 26-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн. ны дэргэдэх эрх зүйн баримт бичгийн бүртгэлийн журамд заасны дагуу бүртгэгдсэн. ХХК-ийн зүгээс 14 тэрбумаар нэмэгдүүлсэн. Бүртгэлүүдийг хууль ёсны дагуу байна гэж Улсын бүртгэл үзсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэх, Улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.7 дахь хэсэгт зааснаар эрх зүйн шийдвэрийг үндэслэн эрх бүхий байгууллага бүртгэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хуульд бүртгэхээс татгалзах үндэслэл байгаа. Тэр 3 үндэслэл байхгүй учраас бүртгэсэн. А*******-ны бүртгүүлэхээр өгсөн бичиг хуульд заасан шаардлагыг хангаж байсан учраас бүртгэл хийгдсэн нь хууль ёсных байсан. Хувь эзэмшлийг хууль бусаар бууруулсан, мэдээллээр хангаагүй гэсэн байсан. А*******-ны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн. Гэхдээ - ХХК-ийн анх хөрөнгө оруулсан 21 тэрбумын хувь хэмжээ огт өөрчлөгдөөгүй. Хохирол учирсан зүйл байхгүй. Хувь л өөрчлөгдөж байгаа болохоос оруулсан хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөөгүй. Нэхэмжлэгч тал хууль бусаар хурал зарласан гэж хэлж байгаа боловч яагаад хуралд оролцоогүй шалтгаанаа хэлдэггүй. Тиймээс энэ нь үндэслэлгүй байна. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийг тараахад баримт бичигтэй танилцах эрхтэй гэж заасан. Хувьцаа эзэмшигч А*******-н дээр ирээд танилцах эрх нь өнөөдрийг хүртэл нээлттэй. Гэтэл ийм сонирхол өөрсдөд нь байдаггүй. Мэдээллээр хангаж байсан учраас энэ хүмүүс гомдол гаргаад явж байгаа. Тиймээс хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа гэж үзэх үндэслэлгүй. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар банк нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй байна гэж заасны дагуу А*******-ны 2021 оны 03, 04, 05, 06, 07 тоот тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн энгийн болон хараат бус гишүүдийг ны ерөнхийлөгч 2021 оны 01 сарын 21-ний өдрийн 1а-81,82, 83, 84, 85 дугаар албан бичгүүдээр Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар шаардлагыг хангасан байна гэж дүгнэсэн. Банканд байгаа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн чинь шаардлагыг хангахгүй, нэгдмэл сонирхолтой этгээдүүд байна гэж үзсэн. Шинээр томилогдсон гишүүд бол нэгдмэл сонирхолтой этгээд биш гэдэг нь тогтоогдсон. 2021 оны 01 сарын 21-ний өдрөөс хойш энэ Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр А******* ХХК-ийг ашигтай ажиллуулж байгаа. Ашигтай ажиллахын хэрээр нэхэмжлэгчид ашигтай. Дараагийн шаардлагын тухайд мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно гэж заасан. Хойшлогдсон хурлаар эхний хурлаас өөр зүйл хэлэлцэж болохгүй гэдгийг заасан. 57,68 хувийн хувьцаа эзэмшигч оролцсон учраас 69.4 дэх хэсэгт зааснаар хурал хүчин төгөлдөр болсон. 69.5 дахь хэсэгт компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг хэлэлцэх хойшлогдсон хурал нь саналын эрхийн гуравны нэгээс доошгүй хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид оролцсоноор хүчин төгөлдөр болно гэж заасан. А******* ХХК-ийг цааш үргэлжлүүлэх авч явах банкийг ашигтай ажиллуулах нь нэхэмжлэгчид ашигтай. Дүрмийн сангаа нэмэгдүүлснээр харилцагч ихтэй болсон. Засаглал сайжирсан учраас ашигтай ажиллаж байгаа. Нэхэмжлэгч яагаад хууль шүүхийн байгууллагад төвөг удаад байгаа вэ гэвэл хувийн хүсэл сонирхол л байгаа. Хувьцаа эзэмшигч Эрдэнэбат гэдэг хүнээс 20 тэрбум төгрөг залилж авсан мөнгөтэй холбоотой маргаанаас болж энэ асуудал үүссэн. Шүүх дээр 2 л маргаан байгаа. Бусад нь шийдэгдээд дууссан. Нэгэнт улсын бүртгэлд бүртгэгдсэн. Энэ бүртгэл үүсэх 2 хэрэгцээ шаардлага бий. 2021 оны 11 сарын 30-ны өдрийн бүртгэл нэгэнт хүчин төгөлдөр болсон. 2 дахь бүртгэл нь энэ банкны сан 100 тэрбум байна гэсэн. Үүнтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлээд дууссан. ны ерөнхийлөгчийн А/276 тоот тушаал өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнуудад үйлчилж байгаа. Нэхэмжлэлд дурдсан зүйл нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Долоо.Гуравдагч этгээд ХХК шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ... Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дах хэсгийг үндэслэн ны ерөнхийлөгчийн 2015 оны А-58 тушаалаар 50,0 тэрбум төгрөгт, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-276 дугаар тушаалаар 100,0 тэрбум төгрөгт хүргэхийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкнуудад үүрэг болгосон байдаг. Улмаар тус тушаалын дагуу "А*******"-ны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнд хүргэхээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг удаа дараа хуралдуулсан байдаг боловч ХХК-нь тус хуралдаанд нэг ч удаа хүрэлцэн ирж оролцдоггүй байсан учир Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу буюу тус хуулийг үндэслэж хойшилсон хурлын ирц 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор хүчин төгөлдөр болсон.

Хэрвээ ны тушаалыг биелүүлээгүй тохиолдолд Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дах хэсэгт зааснаар банкны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор маш тодорхой заасан. Улмаар 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хуралд А******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ХХК нь хүрэлцэн ирээгүй учир " ХХК дангаар шийдвэр гаргаж Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-03 дугаар тогтоолоор банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-04 дүгээр тогтоолоор тус тус баталсан.

Тус тогтоолоор нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2,363 энгийн хувьцаа нэмж гаргах замаар банкны зарласан хувьцааг нэмэгдүүлж банкны дүрмийн 4.2 дахь заалтад Банк нь нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 4,726 ширхэг энгийн хувьцаатай байх ба зарласан хувьцааны нийт дүн нь 100,033,190,443 төгрөг байхаар шийдвэрлэсэн.

Улмаар" " ХХК нь "А*******-ны 2021 оны 04 сарын 22-ны дүрмийн өөрчлөлтийг хүчингүй болгохоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, анхан шатны шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3382 тоот дугаартай шүүгчийн захирамж гарсан бөгөөд ХХК-ийн гомдлоор 2022 оны 05 сарын 11-ний өдрийн 406 тоот Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор хэрэгсэхгүй болж эцсийн шийдвэр гарсан байдаг.

Ингээд тус шүүхийн тогтоолийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн "А*******"-ны хүсэлтийн дагуу Улсын бүртгэгч 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эрх хэмжээнийхээ хүрээнд А******* ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталгаажуулан бүртгэл хийсэн.

Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэгч ын 2021 оны 11 сарын 30-ны өдрийн "А*******"-ны дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн явдал нь ямар нэгэн хууль зөрчсөн явдал биш юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэв.

Найм.Гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2021 оны 08 сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар 03, 04 тогтоолуудыг баталсан. Тухайн банкны дүрмийн 4.2 дахь хэсэгт хувь нийлүүлсэн хөрөнгийн талаар дурдсан. Дүрмийг баталж байх хугацаанд тухайн банкны хувьцаа 2363 ширхэг буюу 50 тэрбум 16 сая төгрөг байсан. 100 тэрбум болгож нэмэгдүүлэх шаардлага үүссэн учраас 2021 оны 12 сарын 10-ны өдрийн Т/48 тогтоолоор 1184 ширхэг хувьцаа гаргасан. ХХК 2021 оны 12 сарын 20-ны өдөр хувьцааг худалдаж авахаар болж 2021 оны 12 сарын 21-ний өдөр дансанд 14 419 431 000 төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 12 сарын 22-ны өдрийн 39 тоот албан бичгээр хувьцааг худалдан авах тухай албан бичгээ явуулж төлбөрийг байршуулсан баримт болон холбогдох бусад баримтуудыг А*******-нд хүргүүлсэн. А******* нь 2021 оны 12 сарын 27-ны өдрийн ТБ18 тоотоор наас хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээг өөрчлүүлэх талаар зөвшөөрөл хүссэн албан бичиг хүргүүлсэн байдаг. Тус хүсэлтийн дагуу ны ерөнхийлөгч албан тоотоор А******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ХХК-д банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 14 419 431 000 төгрөгөөр нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн. Үүний дагуу улсын бүртгэгч Энхтуяа бүртгэсэн. Тиймээс ямар нэг байдлаар хууль зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэхүү хэрэгт нэхэмжлэгчээс А******* ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулсныг бүртгэсэн улсын бүртгэлийг хийхдээ захиргааны байгууллага, албан тушаалтан хууль зөрчсөн гэж маргасан бүртгэлийн маргаан байна.

Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.А******* ХХК-иас тус банкны хойшлогдсон хурал гэх 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас гаргасан Х/22/02 дугаар тогтоолын дагуу холбогдох материалын хамт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандан 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтээ гаргасан байна.

2.2.А******* ХХК-ийн уг хүсэлтэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А******* ХХК болон ХХК-ийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн 22/23 дугаартай Эрх шилжүүлэх гэрээ, А******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0000083892 дугаар гэрчилгээ, компанийн дүрэм, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, ны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх бүтцийг өөрчлөхийг зөвшөөрсөн Н/32 дугаартай албан бичиг, мөн банкны 03 дугаар сарын 22-ны өдрийн А-10/277 дугаар албан бичгээр дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг ны 2022 оны эрх зүйн актын бүртгэлийн 2662 дугаарт бүртгэснийг мэдэгдсэн албан бичиг, компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх, хариуг авах итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр г томилсон итгэмжлэл, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Х/22/02 дугаар тогтоол, ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/21 дүгээр тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, А******* ХХК-ийн шинэчлэгдсэн дүрэм, мөн банкны 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар завсар үеийн санхүүгийн тайлан зэргийг хавсаргажээ.

2.3.Улсын бүртгэгчээс дээрх баримтуудад үндэслэн А******* ХХК-ийн дүрэмд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэлд бүртгэж, мэдээлэлд нь өөрчлөлт оруулжээ.

2.2.Нэхэмжлэгчээс уг улсын бүртгэлийг буруутгаж байгаа доорхи үндэслэл болох:

  • эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг удаа дараа зарлаж, ХХК-ийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд оролцуулахгүйгээр хуралдуулсан, уг хурал нь хүчин төгөлдөр бус тухайн хурлаас гарсан Х/22/02 тоот тогтоол хууль бус;
  1. оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хууль бус хуралдаанаас хууль бус тогтоол гаргаж, ХХК-ийн А******* ХХК-д эзэмших хувьцааны тоог бууруулж 32,85 хувь болгосон;
  2. оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор энэ талаар мэдсэн;
  • банк ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болон Төлөөлөн удирдах зөвлөл нь хууль бус, банканд Төлөөлөн удирдах зөвлөл байхгүй, гишүүд бүрдээгүй гэх үндэслэлүүдээр шүүхээс улсын бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

2.3.Учир нь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгчийн дээрх гаргасан үндэслэлүүдээс зөвхөн захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх эрх бүхий үйл баримтууд-д дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.

2.4.Тухайлбал, компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг удаа дараа зарласан болон явуулсан хуралдаанууд хуульд нийцсэн эсэх, ХХК-ийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд оролцуулахгүйгээр хуралдуулсан нь хуульд нийцсэн эсэх, 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэр хуульд нийцсэн эсэх, ХХК-ийн эзэмших хувьцааны тоог бууруулж 32,85 хувь болгосон нь хуульд нийцсэн эсэх, А******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болон Төлөөлөн удирдах зөвлөл нь хууль ёсоор томилогдсон эсэх зэрэг үйл баримтууд нь Компанийн тухай хуулийн зохицуулалтаар явагддаг харилцаа байгаа тул уг хуулиар зохицуулсан харилцааны үр дагаврыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөх эрхгүй болно.

2.5.Харин захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас А******* ХХК-ийн дүрэмд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудад заасан журам, эрх хэмжээнд нийцүүлж явуулсан эсэхийг шалгаж, тогтооно.

2.6.Иймд анхан шатны шүүхээс дээрх хүрээнд буюу захиргааны байгууллага, албан тушаалтнаас А******* ХХК-ийн дүрэмд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудад заасан журам, эрх хэмжээнд нийцүүлж явуулсан эсэхийг шалгасан бөгөөд дараахь үйл баримтууд тогтоогдлоо.Үүнд:

2.7. ны Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн А-276 дугаар тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг байхаар тогтоож, банкнуудыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө хөрөнгөө 100 тэрбум болгох шаардлагыг тогтоосон байна.

2.8.Үүний дараа ны Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А*******анд хийсэн шалгалтын дүнгийн тухай А-146 дугаар шийдвэрийн Дөрөв дэх заалтаар наас томилсон хянагчийн ажиллах хугацаанд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 /Тавин/ тэрбум төгрөгт хүргэж нэмэгдүүлэхийг А*******ны хувьцаа эзэмшигч ХХК (), ХХК () нарт тус тус даалгаж, Тав дахь заалтаар Энэ тушаалын Дөрөвт заасан даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд Банкны тухай хуулийн дагуу нөхцөлт удирдлагын арга хэмжээ авахыг А*******ны удирдлага (хувьцаа эзэмшигч ХХК, ХХК, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч)-д сануулж шийдвэрлэсэн байна.

2.9.Гуравдагч этгээд А******* ХХК-ийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд ... ны ерөнхийлөгчийн энэ тушаал, шийдвэрүүдийг банк үе шаттай хэрэгжүүлж, өмнө А******* ХХК -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон ээлжит бус хурлын Х-03 дугаар тогтоолоор, банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-04 дүгээр тогтоолоор 2,363 ширхэг энгийн хувьцаа нэмж гаргах замаар банкны зарласан хувьцааг нэмэгдүүлж нийт 4,726 (дөрвөн мянга долоон зуун хорин зургаа) ширхэг энгийн хувьцаатай байхаар тогтож, зарласан хувьцааны нийт дүн нь 100,033,190,443 төгрөг байхаар шийдвэрлэж, уг шийдвэрийн дагуу компанийн хөрөнгийг нэмэгдүүлж, ХХК 28,850,029,321.70 төгрөгийн үнэтэй, 57,68%-ийн хувьцааг, ХХК 21,166,565,900.00 төгрөгийн үнэтэй 42,32%-ийн хувьцааг эзэмшихээр, эдгээр нийлээд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нийт 50,016,595,221.70 төгрөг болж нэмэгдсэн бөгөөд энэ өөрчлөлтүүд улсын бүртгэлд бүртгэсэн байгаа гэж тайлбарласан нь А******* ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлд бүртгэлтэй компанийн дүрэм зэрэг нотлох баримтаар нотлогдлоо.

2.10. ХХК нь ны Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн А-276 дугаар тушаалаар тогтоосон банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг байх шийдвэрт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон ээлжит бус хурлын Х-03 дугаар тогтоол, компанийн дүрмийн өөрчлөлтөөр банкны зарласан хувьцааг нэмэгдүүлж, нийт 4,726 (дөрвөн мянга долоон зуун хорин зургаа) ширхэг энгийн хувьцаатай байхаар тогтож, зарласан хувьцааны нийт дүн нь 100,033,190,443 төгрөг байхаар шийдвэрлэсэн шийдвэрүүд зэрэгт огт маргаагүй байна.

2.11.Улмаар дахин А******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Т/48 дугаар тогтоолоор 1181 ширхэг энгийн хувьцааг эргэлтэд гаргаж, хувьцаа эзэмшигч ХХК-д 500 ширхэг, ХХК-д 681 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр тэргүүн ээлжид худалдан авах эрхийг санал болгож, хувьцаа эзэмшигч нар өөрт ногдох хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эсэх, эсхүл эрхээсээ бүхэлд нь буюу хэсэгчлэн хэрэгжүүлэх эсэх саналаа 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор А******* ХХК-д бичгээр ирүүлэхийг хувьцаа эзэмшигч ХХК, ХХК нарт мэдэгдэж, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор бичгээр ирүүлээгүй нөхцөлд эргэлтэд гаргаж буй хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсанд тооцохоор тус тус шийдвэрлэжээ.

2.12.А******* ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны ТБ-15 дугаар албан бичгээр дээрх шийдвэрээ мэдэгдсэн мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд мэдэгдлийг хүлээж аваагүй талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс маргаагүй тул үүнд холбогдох нотлох баримтыг шалгаж тогтоох шаардлагагүй гэж үзсэн.

2.13.А******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Т/53 дугаар тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17.30 цагт цахимаар хуралдуулахаар шийдвэрлэж, хавсралтаар эргэлтэд гаргасан хувьцааг худалдан авах эсэх талаар хувьцааг эзэмшигч нараас ирүүлсэн саналыг хэлэлцэх, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зарыг товлох, хурлаар хэлэлцэх асуудлыг баталж, тогтоолоо нэхэмжлэгчид хүргүүлсэн байх бөгөөд энэ тогтоолыг мэдээгүй, хүлээн аваагүй талаар нэхэмжлэгч маргаагүй тул үүнд холбогдох нотлох баримтыг шалгаж тогтоох шаардлагагүй гэж үзсэн.

2.14.А******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Т/55 дугаар тогтоолоор ... хувьцаа эзэмшигч ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Т/48 тоот тогтоолд заасан хугацаанд хувьцааг худалдан авах санал ирүүлээгүй тул нэмж гаргаж байгаа энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсанд тооцож, татгалзсан хувьцааг нөгөө хувьцаа эзэмшигч болох ХХК-д санал болгох асуудлыг Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар оруулахаар шийдвэрлэжээ.

2.15.Ингээд тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Т/57 дугаар тогтоолоор ээлжит бус хурлыг товлож, хэлэлцэх асуудлыг баталсан байна.

2.16.А******* ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ТБ-198 дугаар албан бичгээр анд хандан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээр нэмж гаргасан хувьцааны тоо, дүнгээр нэмэх зөвшөөрлийг олгох-ыг хүсч, мөн өдрийн ТБ-19, ТБ-22/02 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ТБ-22/05 дугаар албан бичгүүдээр ХХК, ХХК-д хандан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тов, уг ээлжит бус хурал хойшлогдсон хурлын тов тогтоосон тогтоол болон товын мэдэгдэл, дахин ээлжит бус хурлын тов, мэдэгдлүүдийг ХХК хүлээн авсан болох нь Монгол шуудан ХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 09/16 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагааны баримтаар тогтоогдсон.

2.17.Үүний дараа А******* ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын Тооллогын комиссын 03/202202 дугаар тогтоолоор 42,32 хувийн хувьцаа эзэмшигч ХХК-иас хүрэлцэн ирээгүй учраас хурлын ирц хүрээгүй тул хурал хүчин төгөлдөр бус гэх дүгнэлтийг гаргаснаар уг хуралдаан хойшилжээ.

2.18.А******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Т/22/04 дүгээр тогтоолоор дахин хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хойшлуулж, мөн өдрийн ТБ-22/07 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 03 дугаар сарын 10-ны өдөр хуралдахаар товыг нэхэмжлэгчид хүргүүлж, уг өдөр хуралдааныг эхлүүлэхэд хуралдаанд ХХК хүрэлцэн ирээгүй байх бөгөөд А******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комиссын 05/202203 дугаар тогтоолоор Компанийн тухай хуулийн 69.4-т заасны дагуу саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид оролцсоноор хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр гэж үзэж, хурлыг хуралдуулахаар шийдвэрлэжээ.

2.19.Ийнхүү 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр А******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг эхлүүлсэн байх бөгөөд хуралдаанаар Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ******* наас зөвшөөрөл хүссэн бичгийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн, энэ бичгийн хариу ирээгүй тул эхний хэлэлцэх асуудлыг хэлэлцүүлэх боломжгүй гэх саналыг гаргаж, хурлыг түр завсарлаад наас зөвшөөрөл ирсний дараа үргэлжлүүлэн хуралдах саналыг гаргаснаар уг хуралдаан түр гэсэн утгаар завсарлаж, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үргэлжлүүлэн хуралдсан болох нь уг хурлын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэх огноотой тэмдэглэлээр тогтоогдож байна.

2.20.Энэхүү түр завсарлаад 03 дугаар сарын 18-ны өдрөөр үргэлжилсэн хуралдааны талаар ХХК-д мэдэгдсэн баримт байхгүй байгаа боловч, ХХК оролцоогүй хуралдааны талаар тодруулах, мэдэх, мэдээлэл авах эрхтэй, мэдсэн байх ёстой тул А******* ХХК-ийг буруутгах үндэслэл байхгүй гэж үзсэн.

2.21.А******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус түр завсарласан гэх 03 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас Хувьцаа эзэмшигчдийн Х/22/02 дугаар тогтоол гарч, уг тогтоолоор банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж, ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн мөнгөн дүн 21,166,565,900.00 төгрөг, эзэмших хувьцааны тоо 1000 ширхэг болон хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь 42.32 гэж байсныг хувь нийлүүлсэн хөрөнгийн мөнгөн дүн 21,166,565,900.00 төгрөг, эзэмших хувьцааны тоо 1000 ширхэг болон хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь 32.85 болгож, ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн мөнгөн дүн 28,850,029,321.70 төгрөг, эзэмших хувьцааны тоо 1363 ширхэг болон хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь 57.68 гэж байсныг хувь нийлүүлсэн хөрөнгийн мөнгөн дүн 43,264,460,699.60 төгрөг, эзэмших хувьцааны тоо 2044 ширхэг болон хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь 67.15 хувь болгож тус тус дүрэмдээ өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

2.22.Нэхэмжлэгч ХХК нь дээрх хурлын шийдвэр, тогтоолуудын алинд нь ч холбогдуулан холбогдох шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй байх тул уг асуудлаар маргаагүй гэж одоогоор үзнэ.

2.21.Дээрх А*******ны хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг үндэслэн ны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Н/32 дугаар албан бичгээр ... А******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулж, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ гээд мөн зүйлийн 22.1.2-22.1.9-д баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, шаардлагатай тохиолдолд итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцэл, хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ гэж зааснаас гадна мөн зүйлийн 22.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 22.1, 22.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй гэжээ.

3.2.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна гээд мөн зүйлийн 19.4.1-т улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох, 19.4.2-т энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, 19.4.3-т энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж заасан байна.

3.3.Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтаар улсын бүртгэгч нь үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахыг хориглосон байна.

3.4.Иймд А******* ХХК-иас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандан компанийн дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтөө улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтууд нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2-22.1.9-д заасан шаардлагыг хангасан болох нь нотлогдож байна.

3.5.Түүнчлэн А******* ХХК-иас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүрдүүлж хүргүүлсэн баримтууд нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.4.3-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэдэг үндэслэл улсын бүртгэлийг хийх үед тогтоогдоогүй, эргэлзээтэй гэж үзэх баримтууд илрээгүй байх тул Улсын бүртгэгчийн ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн мөнгөн дүн 21,166,565,900.00 төгрөг, эзэмших хувьцааны тоо 1000 ширхэг болон хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь 42.32 гэж байсныг хувь нийлүүлсэн хөрөнгийн мөнгөн дүн 21,166,565,900.00 төгрөг, эзэмших хувьцааны тоо 1000 ширхэг болон хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь 32.85 болгож, ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн мөнгөн дүн 28,850,029,321.70 төгрөг, эзэмших хувьцааны тоо 1363 ширхэг болон хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь 57.68 гэж байсныг хувь нийлүүлсэн хөрөнгийн мөнгөн дүн 43,264,460,699.60 төгрөг, эзэмших хувьцааны тоо 2044 ширхэг болон хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь 67.15 хувь болгож бүртгэсэн бүртгэл хууль зүйн зөрчилгүй байна.

3.6.Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож маргаж байгаа Хувьцаа эзэмшигчдийн хурал хэрхэн явагдсан буюу хурлын товыг зохих ёсоор хүргэсэн эсэх, ирц бүрдсэн эсэх, хурлаар хэлэлцсэн асуудал нь хэн нэгний эрхийг хөндсөн эсэх, дүрэмд өөрчлөлт оруулах ёстой байсан эсэх, гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлийг томилсон шийдвэр хуульд нийцсэн эсэх зэрэг асуудлыг Улсын бүртгэгч хянахгүй, хуулиар ийм эрх олгож, үүрэг хүлээлгээгүй бөгөөд бүртгэлд ирсэн баримтаас нь Улсын бүртгэгч эргэлзээтэй гэж үзэх баримт байхгүй байжээ.

3.7.Харин нэхэмжлэгчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хууль бус хуралдааны тогтоол хууль бус гэж, ХХК-ийн А******* ХХК-д эзэмших хувьцааны тоог бууруулж 32,85 хувь болгосон гэж, А******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болон Төлөөлөн удирдах зөвлөл нь хууль бус, банканд Төлөөлөн удирдах зөвлөл байхгүй, гишүүд бүрдээгүй гэх үйл баримтуудад захиргааны хэргийн шүүх хууль зүйн дүгнэлт өгөх эрх хэмжээгүй, энэ асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй байхад ийнхүү маргаагүй байгаа тул Улсын бүртгэлд авагдсан баримтуудыг маргаантай, эргэлзээтэй хуурамч, хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

3.8.Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэл болсон дээрх үндэслэлүүдийг Улсын бүртгэгч шалгаж тогтоох боломжгүй, ийм эрх хэмжээг Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар олгоогүй бөгөөд харин ч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтаар улсын бүртгэгчийг шалгаж тогтоох эрх хэмжээгүй асуудлаар бүртгэл хийхээс татгалзахыг хориглосон байна.

3.9.Нэхэмжлэгч улсын бүртгэлийг буруутгаж байгаа нэхэмжлэлийнх нь үндэслэл болох 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хурлын товыг мэдэгдээгүй гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

3.10.Учир нь А******* ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ТБ-15, 27-нЫ өдрийн ТБ-19, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ТБ-22/02, 28-ны өдрийн ТБ-22/05, ТБ-22/07 дугаар албан бичгүүдийг ХХК хүлээн авсан болох нь А*******ны шуудангийн баримт болон Монгол шуудан ХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 09/16 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагааны баримтаар тогтоогдсон бөгөөд энэ хугацаанаас хойш Хувьцаа эзэмшигчдийн хурал болох гэж байгаа уг хурлаар хэлэлцэх асуудал нь юу болохыг мэдэх ёстой, мэдэх боломжтой тул уг хуралдаан хэзээ болохыг хувьцаа эзэмшигчийн хувьд мэдэх боломжтой, ийм эрх нь нээлттэй байна.

3.11.Нэхэмжлэгчээс ийм эрхээ зөрчигдсөн талаар мөн л маргаж байгаагүй байна.

3.12. А******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Т/22/04 дүгээр тогтоолоор дахин хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хойшлуулж, мөн өдрийн ТБ-22/07 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 03 дугаар сарын 10-ны өдөр хуралдахаар товыг гаргаж, уг хурлын товыг мэдэгдсэн албан бичгийг Монгол шуудан ХК-ийн шуудан хүргэлтийн 36 дугаар салбарын үйлчилгээгээр дамжуулан ХХК-д Эрэл ХХК-ийн байр, 1, ******* хүргүүлсэн болох нь үйлчилгээний , уг мэдэгдлийг ******* ХХК, *******, 99*******, 17062 гэх хаягаар хүргүүлсэн үйлчилгээний баримтаар тус тус тогтоогдсон.

3.13.Иймд тус компанид мэдэгдээгүй хурлыг хийсэн гэж үзэх боломжгүй болохоос гадна энэ үйл баримтад Улсын бүртгэгч дүгнэлт өгөх, шалгах эрх хэмжээгүй тул энэхүү үндэслэлээр улсын бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй байна.

3.14.Дахин тайлбарлахад нэхэмжлэгчийн гаргасан А******* компанийн Гүйцэтгэх удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөл хууль бус, эрх бүхий этгээдээс томилоогүй, Хурлын тов мэдэгдээгүй, 2022 оны 03 дугаар сарын 10, 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр, компанийн дүрэмд өөрчлөлт оруулсан нь хууль бус гэх үйл баримтуудыг Улсын бүртгэгчийн хянах, шалгах баримт биш болохоос гадна эдгээрт захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх эрх хэмжээгүй тул эдгээр үйл баримтуудад хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй болно.

3.15.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, А******* ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн Улсын бүртгэгч гийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй, уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх нөхцөл байдал нотлогдоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

3.16.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэг шаардлагаа 2022 оны 06 сарын 09-ний өдрийн Хариу өгөх тухай 7/5107 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон байна.

3.17. 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Хариу өгөх тухай 7/5107 дугаартай албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулаагүй буюу захирамжилсан, эсхүл тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан зэргээр бие даасан хууль зүйн үр дагавар үүсгээгүй, харин Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу Улсын бүртгэгч гийн явуулсан бүртгэлийг эс зөвшөөрч маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр гаргасан гомдлыг нь хянаад гаргасан хариу байна.

3.18.Ийнхүү захиргааны актыг эс зөвшөөрч гомдлыг урьдчилан шийдвэрлэсэн тухайн захиргааны байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллагын шийдвэр, хариуг захиргааны хэргийн шүүхээс бие даасан захиргааны акт гэж үзэхгүй, ийм үйлдлийг хянахгүй тул хүлээн авахаас татгалздаг.

3.19.Энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас 2022 оны 06 сарын 09-ний өдрийн Хариу өгөх тухай 7/5107 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.11-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг хэрхэн үнэлэх, үнэлэхгүй байх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.1, 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас А******* ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн Улсын бүртгэгч гийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.11-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2022 оны 06 сарын 09-ний өдрийн Хариу өгөх тухай 7/5107 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ