Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/04315

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/04315

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 11 хороо, Нуурын ... гудамж, ... тоотод оршин суух, Хар бүргэд овогт Лхамсүрэнгийн Отгонбаяр /РД: ХВ64100972/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... байр, 1... тоотод оршин суух, Д овогт Т-гийн А /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... байр, ... тоотод оршин суух, Т овогт Б-гийн Б /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... байр, ... тоотод оршин суух, Т овогт Б-гийн Ж /РД: .../-нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Газар өмчлөх эрхийг буцаан шаардах, Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, Нуурын ... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах ... м/кв талбай бүхий газарт Л.О 2001 оноос хойш бизнесийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох, өмчлөгчөөр тогтоолгох тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалагах, үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Л.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Г.Халиунаа,

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Тайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Л.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Г.Халиунаа нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Д.Х зах дээр 1997 оноос эхлэн 190 дүгээр чингэлгийг эзэмшиж автомашины ...ны засвар, худалдааны үйл ажиллагааг эрхэлдэг ... хоршоог байгуулан ажиллуулж эхэлсэн. 1998 оны үед өөрийн шавь болох Т.А-ийг тооцоо бүртгэл хариуцуулах зорилгоор худалдагчаар ажилд авсан. Энэ цагаас эхлэн Т.А-тэй гар нийлэн ажиллаж, хувийн дотно харилцаатай болсон. Ингээд 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр охин С төрсөн. Т.А бид ... хоршооны үйл ажиллагаанаас олсон орлогоос өөрсдийн гэсэн нэлээд хөрөнгөтэй болсон. Тэрээр надтай гэр бүлийн дотно харилцаатай байж миний охиныг төрүүлсэн учраас би түүний гэр бүл, хамаатан садан болон хүү Б.Б, Б.Ж гэх 2 хүүхдийнх нь амьдралд тодорхой хувь нэмэр байнга оруулж байсан бөгөөд 2007 оноос 2008 оны үед би Т.А-т Д.Х зах дээрх чингэлгийг эзэмшүүлж ... хоршооны үйл ажиллагааг явуулах эрхийг шилжүүлж өгсөн. Бид хамтран амьдрахын зэрэгцээгээр гэр бүлийн дотно харилцаагаа 2020 оныг хүртэл үргэлжлүүлж, эвтэй байсан боловч миний 2001 оноос хойш ... хорооны болон миний дүү Л.З-ийн япон автомашины худалдаа, засварын үйл ажиллагааг тус тус явуулдаг Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Нуурын ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий ... айлын газрыг надад мэдэгдэлгүйгээр Т.А нь өөртөө болон өөрийн хүүхдүүд болох Б.Б, Б.Ж нарын нэр дээр шилжүүлэн авч бусдад худалдах гэж байгааг олж мэдлээ. Дээрх газрыг 2001 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 2001 оны 37 дугаар тогтоолоор агуулахын барилгын хамт 8,921,600 төгрөгөөр Т.А-ийн нэр дээр дуудлага худалдаагаар худалдан авсан. Тухайн үед дуудлага худалдаанд оролцох бичиг баримт болон санхүүгийн бүхий л нөхцөл байдлыг миний дүү Л.З болон миний бие нь Т.Ат бэлдэж өгсөн. Ингээд тус газрыг өнөөдрийг хүртэл миний бие бодитойгоор эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд газрын төлбөр, цахилгааны төлбөр, засварын үйлчилгээ, хашаа хороо барих зэрэг бусад бүхий л зардлуудыг өөрөөсөө санхүүжүүлж байна. Өөрөөр хэлбэл энэ газар нь хариуцагч нарт огт хамааралгүй бөгөөд тэд энэ газарт оршин суудаггүй, сууж байгаагүй ба өмчлөх эрхийг олж авах ямар ч үндэслэлгүй байсан юм. Тухайн үед буюу 2001 оноос хойш би Т.Ат найдаад итгэж дээрх газрын бичиг баримтын асуудлыг зохицуулж байхыг даалгаж, өөрөө оролцдоггүй байсан. Гэтэл Т.А нь ойлгомжгүй байдлаар ... м/к талбай бүхий ... айлын газрыг хувааж өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох Б.Б, Д.Б, Ж.Аврал, Д.П, П.С, Д.Р нарын нэр дээр эзэмшүүлж, өмчлүүлсэн байх ба одоо тэдний заримаас нь газрын өмчлөлийг буцаан авч өөрийн хүүхдүүд болох Б.Б, Б.Ж нар луу шилжүүлж байна. Би одоог хүртэл дээрх хаягт бүртгэлтэй бөгөөд энэ хаягт гэр бүлийн зориулалтаар нэг ч айл амьдардаггүй болно.

 

Нэхэмжлэгч нь үндсэн болон ихэсгэсэн 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эхний шаардлага нь Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, Нуурын ... дугаар гудамж ... тоот хаягт байрлах ... м/кв талбайтай 8 айлын газрын өмчлөх эрхийг Т.А, Л.Б, Г.Ж нараас буцаан шаардахаар нэхэмжлэл гаргасан. Хоёр дахь шаардлага нь яг энэ хаягт байрлах ... м/кв талбайд 2001 оноос хойш бизнесийн болон аж ахуйн үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоолгох 2 үндсэн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын зүйл болсон газар болон үл хөдлөх хөрөнгө ямар замаар яаж үүссэн юм, яагаад нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо холбогдсон юм, яагаад өнөөдөр Т.А энэ өмчлөх эрхийг олж авах үндэслэлгүй байсан юм гэдэг асуудлыг миний үйлчлүүлэгч ярихын тулд хувийн харилцааны талаар яриад байгааг ойлгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Дуудлага худалдааны үнийг төлөх боломж бололцоо хэнд нь байсан юм гэдэг асуудлыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шаардлагатайгаа холбож тайлбарлаж байгаа. Нэхэмжлэгч 1997 оноос хойш Д.Х гэдэг зах дээр автомашины ... үйлдвэрлэх, засварлах үйл ажиллагаа эрхлээд 190 дугаартай чингэлэг ажиллуулж байсан. Ингээд ... хоршоо гэдэг нэрээр ажиллаж байсан. Энэ хоёр хүн хоорондоо гэр бүлийн харилцаа байсан. ... хоршооны үйл ажиллагаагааг өргөтгөхөөр Л.З, Л.О нар Нийслэлээс үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа зохион байгуулагдах гэж байна, Боловсролын яамны дэргэдэх Г.А гэдэг нэртэй үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явагдах гэж байгаа учраас үүнийг авья гэж ярилцсан. Л.З нэг талаасаа японы машины сэлбэгийн үйл ажиллагаа хийнэ, нөгөө талаасаа Л.О ...ынхаа үйл ажиллагааг ч хийе гэж яригдаад дуудлага худалдааны асуудал болсон байдаг. Дуудлага худалдаанд Л.О Т.А нар оролцоод үнэ хаялцуулаад дутуу мөнгө дуудаад Т.А-ийг ялуулж тухайн газрын өмчлөх эрхийг олж авсан. 2001 онд болсон дуудлага худалдааны дагуу олж авсан үл хөдлөхийг 4 жилийн хугацаагаар ашиглах гэрээ байгуулсан, гэрээнд ... м/кв талбай буюу ... айлын газар гэж заасан байгаа юм. 2006 онд үл хөдлөх хөрөнгийн доор байгаа газар ашиглах гэрээний хугацаа дууссан. Газар ашиглах гэрээн дээр Л.З гарын үсэг зурсан байдаг. 2006 оноос хойш Л.От мэдэгдэхгүйгээр хариуцагч энэ газруудыг гэр бүлийн хэрэгцээний зориулалт болгон өөрчлөөд нууцаар өөрийн өмчлөлдөө авах ажиллагаа эхэлсэн байгааг бид мэдээд шүүхэд хандсан. Одоо шүүхэд төрийн байгууллагаас ирсэн байгаа баримтаар Т.А-ийн өмчлөлд нийт ... м/кв талбай бүхий 8 айлын газар байна. Би энэ өмчлөх эрхийг олж авах ёстой гэж нэхэмжлэгч үзэж байгаа. Харин үйл ажиллагаа явуулж байсныг тогтоолгох шаардлага дээрээ газрын хэмжээг ... м/кв талбайтай газар гэж тодорхойлсон, учир нь одоо ч гэсэн энэ газар томоороо байгаа шүү гэдгийг хэлье. ... айлын газар гэж байсан боловч нэг айлын газар нь эзэмших эрхтэй ирсэн. Яагаад гэхээр эзэмшигч нас барсан учраас өвлөх эрх нээлгэх, эрх залгамжлах асуудал үүссэн учраас энэ газар одоо болтол эзэмших эрхтэйгээрээ байгаад байгаа юм байна. Үүнийг Т.А болон хариуцагч нараас нэхээгүй хассан. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж байгаа. Энэ шаардаж байгаа үндэслэл нь гэрээний эрх зүйн дагуу биш хуулийн дагуу үүрэг үүсэж байгаа. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Нуурын ... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах ... м/кв талбай бүхий газарт нэхэмжлэгч Л.О 2001 оноос хойш бизнесийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоож, өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд, Хэрвээ би үнэхээр энэ хүнийг олон жил зодож, дээрэлхэж байсан бол Канад, Америкт амьдарч байгаа 40 нас хүрсэн эрэгтэй хүүхдүүд нь ээжийгээ өдий олон жил миний дарамтад байлгах уу? Хэрвээ тэгэж зодуулж нүдүүлж байсан бол энэ хүн цагдаад мэдэгдсэн байх ёстой. Энэ хүн мэдэгдэггүй юмаа гэхэд хүү нь Америкаас утасдаад манай ээжийг дарамтлаад байна гэж хэлбэл энэ бүгд нотлогдох ёстой. Намайг Оюу толгой ХХК-ид ажиллаж байгаад 2014 онд ирэхэд Цонх контракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ирж ажиллаач гэдэг санал тавьсан. Тэгэхээр энэ хүнд би ямар нэр хүндтэй байсан гэдэг нь мэдэгдэнэ. Хэрвээ эгч, дүүсийнхээ хүний зодуулж дарамтлуулдаг байсан хүнийг ямар ч тэнэг хүн Цонх контракшн ХХК-ийнхаа гүйцэтгэх захирлаар тавихгүй нь ойлгомжтой. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлголоо. Нэгдүгээрт: энэ заалтыг хэрэглэхийн тулд өмчлөгчийн хөрөнгө нь өөрөө бусдын хууль бус эзэмшилд байх ёстой гэж хуулийн урьдчилсан нөхцөл байгаа. Мөн Л.О-ын эзэмшил нь өөрөө хууль бус гэдгийг нотлох шаардлагатай. Энэ үндэслэл өөрөө нотлогдохгүй байна. Эсрэгээрээ Л.О ... м/кв талбай бүхий хашаанд 2001 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм гэдэг шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх атлаа одоо хүртэл энэ хашааг Л.О эзэмшээд байна гэдэг агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь өөрөө зөрчилдөөнтэй, логикийн алдаатай байна. Өөрөөр хэлбэл Л.О энэ хашааг хууль ёсны дагуу эзэмшилдээ байлгаад байна гэдэг асуудал дээр хариуцагч маргаангүй юм байна гэдэг үндэслэл болж байна. Л.О-ын эзэмшил хууль бус юм бол ямар нэгэн байдлаар өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр тэнд үйл ажиллагаа явуулсан. Нэвтэрч орсон байх хууль зүйн шаардлага байгаа. Энэ үндэслэл нотогдохгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн хувьд хангагдах боломжгүй гэж үзэж байна гэв.

 

2. Хариуцагч Т.А-ийн шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбарт болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: 2001 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дуудлага худалдаагаар энэ газрыг авсан. Манайх шугамын радиотой байсан, өглөө би цайгаа чанаад зогсож байхдаа шугамын радиогоор дуудлага худалдаа явагдана гэдэг мэдээллийг өөрийн чихээрээ сонсож мэдээд дуудлага худалдаанд орох хэрэгтэй юм байна гэж бодсон. Би 1977 онд 10 дугаар анги төгсөөд, 1983 онд Ангаахын дээд сургууль төгсөөд, шүүх эмнэлэгт 7 жил ажиллаад, шүүх эмнэлгээс 3 өрөө хоршооллын байр худалдаж авсан учраас амьдралынхаа эрхэнд аргагүй зах зээлд орохын тулд би түүхий эд зарж зах дээр худалдаа наймаа хийж байрныхаа мөнгийг төлж ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд найз нөхөд маань жолооны курст хамт сууя гээд жолооны курст сурч байхдаа энэ Отгонбаяртай танилцсан. 2002 оны 04 дүгээр сарын 10-нд охиноо төрүүлсэн боловч яг энэ хүнтэй хамтарч нэг гэрт ороод амьдарсан зүйл байхгүй. Тодорхой хэмжээнд холбогдож явж байсан түүнийгээ би үгүйгэхгүй. Гэхдээ энэ хүн хамгийн гол нь намайг удаа дараа дарамталж, дээрэлхэж, энэ хашааг авахад энэ хүний 1000 төгрөг ч ороогүй. Л.О, Л.З нар надад 20 жилийн өмнө мөнгөө өгч энэ хашааг авсан бол эд нар намайг 20 жил тайван амгалан байлгахгүй. Би үнэхээр Л.З гэж хүнтэй дугарч харьцаж үзээгүй, газрын мөнгийг би төлж энэ эмэгтэй газар авсан гэж тэр хүн намайг гүтгэж байна лээ. Миний ах, дүү Цонх констранкшн ХХК-тай, мөн Бүргэд хаалга хийдэг байсан. Би үеэл дээрээ очиж дуудлага худалдаанд ороод энэ хашааг авмаар байна гэхэд надад мөнгө өгсөн. Энэ хүн тэр хүмүүс дээр бэлэг бариад удаа дараа очиж Т.Ат өгсөн 5,000,000-6,000,000 төгрөгөө надад өгсөн гэдэг бичиг хийгээд өг гээд 2, 3 удаа ажил дээр нь ч очсон, нөхөр нь ч гэрчилнэ. Би ах, дүүгээсээ ичээд санаа зовж байхад энэ хүн очоод тэгээд хэлсэн байсан, Бид үеэлүүд, эгч дүүсийн хүүхдүүд, би хэзээ ч чамд тийм бичиг хийж өгөхгүй, чамайг танихгүй, харьцаа ч байхгүй гэж хэлсэн байсан. 2001 оны ... дугаар сарын 30-нд намайг хашаанд ирсэн байхад энэ хүн сар гаруйн дараа өөрөө ирсэн. Өнөөдөр миний хүүхдүүдэд ямар ч хамаагүй, миний 3 хүүхдүүдийг амар амгалан байлгахгүй юм байна. Энэ хүн надтай ямар ч хамаагүй холбоогүй байхад гэрт ирж дураараа орно, цай, хоол иднэ, тэгээд намайг зодно, багалзуурдана, нүүр рүү цохино, олон зодож байсан, миний охиныг ч зодсон. Охиныг маань 5 дугаар ангид байхад нь зодоод миний охин одоо энэ хүнтэй огт харьцдаггүй, Ээжээ би шүүх хурал дээр чинь очьё гэж хэлдэг, би яахын миний охин хэрэггүй, чиний эцэг юм чинь гэхээр тэр хамаагүй, би очих хэрэгтэй, энэ хүмүүс гэрчээ дагуулаад ирээд байхад та ганцаараа гэж хэлдэг, би зүгээрээ үнэн гэж байдаг бол үнэнээрээ л явна, өөр юм байхгүй гэж л охиндоо хэлсэн. Би энэ хүнээс 1000 төгрөг ч авч хэрэглэж байгаагүй. Энэ хүн Д.Х зах дээр тодорхой хэмжээний буюу 137 тоот контейнерыг эзэмшиж байсан. Анх контейнерыг авахад би ор үндэсгүйгээр гэрээг шилжүүлж аваагүй, би хамтрагч байсан. Хамтарч байсан учраас намайг 2008 онд Америк руу хүү рүүгээ явах гэж байхад үндсэн эзэмшигчид тодорхойлолт гаргаж өгөхөөс хамтрагчид тодорхойлолт гаргаж өгөхгүй гэж хэлээд миний нэрийг энэ хүн өөрчилж өгсөн болохоос би Д.Х зах дээр бүүр байхгүй болчихсон юм байхгүй. Өнөөдөр ч би ажиллаж байгаа, Д.Х трейдинг ХХК-ийн захиргаа намайг хагас сайн өдөр дуудаад чи энэ бичгийг хуурамчаар үйлдсэн байна гэж хэлсэн. Та өөрөө харж байгаа байх. Би хуурамчаар үйлдсэн бичиг байна уу? үгүй юу, яг бодитоор үйлдсэн гэж хэлсэн.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хөрөнгөө буцаан шаардаж байна гэжээ. Энэхүү газар нь анхнаасаа Л.О, түүний дүү Л.З нарын өмч байгаагүй. Би улсаас зохих төлбөрийг нь төлж газраа худалдаж авсан. Нэхэмжлэлд дурдсан газар бол Л.О-ын газар биш, тэрээр газар өгөөгүй, буцаан шаардах эрхгүй юм. Тухайн үед Л.Отай ямар ч хэлцэл хийгээгүй, тэдний төлөөлөгчөөр оролцсон зүйл байхгүй. Л.З гэгчийг агуулах, газар авах үедээ буюу 2001 онд таньдаггүй, огт мэддэггүй байсан. 2016 онд Л.З гэгчийг Нийслэлийн газрын албаны даргын өрөөнд хальт харснаас биш зүс мэдэхгүй хүн байна лээ. Энэ газрыг худалдан авахад Л.О нь нэг ч төгрөг гаргаагүй бөгөөд Т.А миний бие ах, эгч нараасаа мөнгө зээлж хуладаж авсан. Энэ барилга, газрыг худалдаж авснаас хойш миний эгч Т.А гэр бүлийн хамт амьдарч ашиглаж байгаа болно. Харин Л.О нь надтай энэ үеэс хойш хамт амьдарч байгаагүй, тухайн үед тус тусдаа гэр бүлтэй буюу би нөхөр хүүхэдтэйгээ, Л.О нь эхнэр, хүүхдүүдтэйгээ Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд амьдарч байсан. Бид 2-т хэн хэндээ газар авч өгөх итгэлцэл байгаагүй. Намайг агуулах, газраа авах үед Л.О нь хэрэлдээд сар гаруй алга болсон. Агуулах, газар авсныг мэдээд буцаад надтай холбоотой байх болсон. 2002 онд охин Б.Сг төрүүлснээс хойш 6 сарын дараа Л.О нь амьдрах урлаг гээд Энэтхэг улс руу явж, хорих газрын багш болж ирсэн. Тухайн үед явахдаа дахин хэзээ ч эргэж ирэхгүй тэр чигээрээ тэнд амьдарна гээд явсан. 2003 онд буцаж ирээд амьдрах урлагаар хичээл зааж мөнгө олно гэж бодсон бодол нь талаар болж, дахин эргээд сэлбэг рүү орсон. Наймаа арилжаанд муу байсан болохоор урьд нь танил байсан Батбаяр гэдэг эмэгтэйг хөрөнгө оруулагч гэж авч ирсэн. Тухайн үедээ Батбаяр гэх 30 гаруй насны ганц бие эмэгтэйтэй хамтран амьдарч, бас нэг охинтой болсон. Миний бие Л.Отай 2003 оноос ямар ч харилцаа холбоогүй болсон байтал бүхэл бүтэн 20 жилийн дараа өмч хувьчлалаар авсан газарт минь санаархаж, худал зүйл зохиож, ямар ч нотлох баримтгүй нэхэмжлэл гаргаж байна. Үнэхээр Л.О, түүний дүү Л.З нарын газар байсан бол 2003 оноос огт харилцаа холбоогүй болсон хүнээс газраа буцааж авахаар шаардах байсан байх. Энэхүү газрыг Л.О буцаан шаардах ямар ч хууль зүйн үндэслэлгүй ч гэлээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаагаар мөн тэрээр шаардах эрхгүй этгээд юм. Иймд нэхэмжлэгч Л.О-ын Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, Нуурын ... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах ... м/кв талбай бүхий газарт Л.О 2001 оноос хойш бизнесийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Дараахь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд, хариуцагч Т.А би үндсэн нэхэмжпэлд гаргасан тайлбартаа дурдсанаар 2001 оны 03 дугаар сард Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Нуурын ... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах Г.А НӨҮГ-ын харъяа ... авто машиний гражийг болон 2 агуулах бүхий нийслэлийн өмчийн нийт 995.5 м/к тайлбай бүхий барилгыг 8,921,600 төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдан авсан. Дээрх объектыг миний бие худалдаж авсан учир барилгын доорх ... м/кв газрыг надад эзэмшүүлэхээр Нийслэлийн Засаг даргаас 2001 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр 518 дугаартай шийдвэр гарч, улмаар 2001 оны ... дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн газрын албатай гэрээг байгуулж, тус газрыг 4 жилийн хугацаагаар эзэмших болсон. Л.Отай 1997 онд танилцаж, түр хугацаанд хамтран ажиллаж байсан боловч хамтын аж ахуй эрхэлж байгаагүй. 2003 оноос хойш огт холбоогүй болсон, хамтран үйл ажиллагаа явуулж байгаагүй. Л.О нь 2001 оноос эхлэн миний худалдаж авсан объектод автомашины ...ын үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Энэ хугацаа нь 2001-2004 он хүртэл байсан. Л.О өөрийн гэр бүл үр хүүхэдтэй учир тусдаа амьдрал аж ахуйтай байсан. Миний охин болон хүүхдүүдтэй ямар ч харьцаа холбоогүй байсан. Дуудлага худалдаагаар өмчлөх болсон барилга, гражийн ... м/кв талбайтай газарт хамаарах хэсгээс Т.Аптанцэцэг би өөрийн ах, дүү, дотно хүмүүстээ газрыг өгч өмчлүүлэх болсон бөгөөд одоо 8 айлын нийт ... м/кв газрыг би өөрөө үнэ төлбөртэйгээр эдгээр хүмүүсээсээ буцаан авч хууль ёсны өмчлөгч болсон. Тодруулбал, миний бие дуудлага худалдаагаар худалдаж авсан Г.А НӨҮГ-ын 995.5 м/к талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн доор байрлах болон түүний зэргэлдээх Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Нуурын ... дугаар гудамжны ... тоотын ... м/кв талбайтай, ... тоотын ... м/кв талбайтай, ... тоотын ... м/кв талбайтай, ... тоотын ... м/кв талбайтай, ... тоотын ... м/кв талбайтай, ... тоотын ... м/кв талбайтай, ... тоотын ... м/кв талбайтай, ... тоотын ... м/кв талбайтай ... газар нь нийт ... м/кв талбайтай ба газрын хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл Л.О нь газар дээрх гражийн заримд нь дур мэдэн цоож хийж ашиглаж байсан бөгөөд улмаар газар болон дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн өмч мэтээр үзэж маргаан үүсгэж байгаа тул түүний хууль бус эзэмшлээс барилга, граж, газрыг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү. Одоог хүртэл Л.О-ын түрэмгий заналхийлдэг үйлдлээс болж миний бие өөрийн өмчөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж чадахааргүй байдалд байсаар ирсэн. Энэ нь ч шүүхээс хийсэн ажиллагаанд илхэн харагдаж байгаа. Тухайлбал, шүүхээс 2 удаа дээрх газар дээр үзлэг хийхэд Л.О нь өөрийн өмч мэт газар луу нэвтэрч, газар дээрх зарим гражийн хаалгад хийсэн цоожоо онгойлгож дотор нь дураар орж эд зүйл онгичиж байсныг тэнд байсан хүмүүс мэдэх бизээ. Иймээс, өмчлөгч би өмчлөх эрхэд минь саад учруулахгүй байхыг даалгах, Л.О-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Б.Бгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А-ийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний ээж Т.Аптанцэцэг нь 2001 онд Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолоор Гэгээрэл-Ач улсын үйлдвэрийн газрын харъяа ашиглалтгүй байсан гарааш, агуулахын зориулалттай нийслэлийн өмчийн нийт 995.5 мкв талбай бүхий барилгыг хувьчилж авсан. Бид Л.О-ын дүү Л.З гэгч болоод түүний гэр бүлийнхнийг мэддэггүй, танидаггүй ямар нэгэн холбоо харилцаагүй хүмүүс билээ. Л.О нь намайг болон ээж Т.Аптанцэцэгийг 2020 оны ... дугаар сард цагдаад мэдүүлж залилан хийсэн хэргээр шалгуулсан. Энэ мөрдөн шалгах ажиллагаанд прокуророос тайлбар шаардахад бүх учир явдал, баримт сэлтээ прокурорт өгч, тайлбар өгсөнөөр тэрээр бидний газрын нарийн ширийн, хэзээ, ямар газрын шийдвэрээр, хэдэн м/кв газар, агуулах авсан зэрэг мэдээллийг олж авсан. Үүнээс өмнө Л.О нь ээжийг тэнд газартай гэж мэдэхээс бусдаар яг ямар газар хэдэн төгрөгөөр авсныг мэдэхгүй байсан. Цагдаа, шүүхээр явж элдэв янзаар бидний хувийн өмчийн мэдээллийг төрийн хүчээр далайлган авч юунд ашиглах гээд яваад байгааг бид ойлгохгүй байна. Иймд Л.О-ын нэхэмжпэл ямар ч үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт огт үгүй, бусдыг дарамталсан гүтгэсэн шинжтэй байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тухайн газраас миний бие Б.Бгийн нэр дээр өмчлөх эрх байхгүй гэв.

 

4. Хариуцагч Б.Бгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А-ийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний ээж Т.А нь 2001 онд Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолоор Гэгээрэл-Ач улсын үйлдвэрийн газрын харъяа ашиглалтгүй байсан гарааш, агуулахын зориулалттай нийслэлийн өмчийн нийт 995.5 мкв талбай бүхий барилгыг хувьчилж авсан. Хувьчилж авсан агуулахын барилгын 7744 м/кв газрыг 2001 оны ... дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газартай байгуулсан гэрээний үндсэн дээр газрын төлбөрийг төлж эзэмшиж байгаад Л.О-ын сүрдүүлэг, дарамтнаас болж Л.О, түүний дүү Зундуйд алдах нь гэж айж өөрийн эзэмшлийн газраа буцаан авах нөхцөлтэйгөөр зохих төлбөрийг төлж ах, дүү, найз, танил, үр хүүхдүүдийнхээ нэр дээр өмчлүүлсэн. Миний бие өөрийн нэр дээр байсан газрыг ээж Т.Ат буцаан шилжүүлж өгсөн. Бид Л.О-ын дүү Л.З гэгч болоод түүний гэр бүлийнхнийг мэддэггүй, таньдаггүй ямар нэгэн холбоо харилцаагүй хүмүүс билээ. Л.О нь тухайн газраас ямар нэгэн байдлаар өмчлөх, эзэмших эрхгүй этгээд бөгөөд 2009-ээс 2020 онд намайг гадаадад суралцаж байх хугацаанд энэхүү газраас болж миний ээжийг дарамталж байсан бөгөөд ямар нэгэн байдлаар Л.О нь надад санхүүгийн болон өөр бусад тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй болно. Энэ хүн миний ээж Т.А-ийн газраас авах ямар нэг эрх зүйн үндэслэлгүй бөгөөд түүнд газрыг эзэмших, ашиглах, өмчлөх ямар нэг эрх, үүрэг хэзээч үүсэж байгаагүй, өөрийн өмчийн газраа манай ээжид ямар нэгэн тохиролцоогоор шилжүүлсэн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт, иргэний үнэмлэхний хуулбар, харилцан туслалцаа үзүүлж, хамтран ажиллах гэрээ, Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгчээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2007 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 77 тоот үрчлэлтийн гэрчилгээ, фото зураг, цахилгаан эрчим хүчээр хангах, хэрэглэх аж ахуйн гэрээ, Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2004 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шаардах хуудас, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0002491 тоот шаардлага, кассын орлогын ордер, бэлэн мөнгөний орлогын баримт, УБ цахилгаан түгээх төрийн өмчит үйлдвэрийн газрын дотоод хяналтын албанд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хүсэлт, Окей сервис ХХК-ийн дүрэм, 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 тоот дулаан гражийн түрээсийн гэрээ, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт, Нийслэлийн засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ... тоот захирамж, 1 дүгээр хавсралт, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 000601610 тоот гэрчилгээ, кадастрын зураг, О.Угийн иргэний үнэмлэхний хуулбар, нэгж талбарын ... тоот дугаартай газрын кадастрын зураг, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд О.Угийн гаргасан өргөдөл, Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны засаг даргын 2015 оны ... дугаар сарын 11-ний өдрийн ... тоот тодорхойлолт, О.Бийн тайлбар, Р.Рэнчиндоржийн тайлбар, Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ... тоот тодорхойлолт, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ... тоот хариу мэдэгдэх хуудас, нэгж талбарын ... дугаартай газрын кадастрын зураг, тэмдэглэлийн дэвтрүүд зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан гарган өгчээ.

 

6. Хариуцагч Т.А, Б.Б, Б.Ж нар хариу тайлбарын хамт 2001 оны ... дугаар сарын 10-ны өдрийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээ, баталгаат хэмжээг тогтоосон акт, өмчлөгчийн эрхийн 2001 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 007 тоот гэрчилгээ, Улаанбаатар хотын банк ХХК-ийн гүйлгээний баримт, Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны засаг даргын 2009 оны ... дугаар сарын 07-ны өдрийн 3... тоот, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 275 тоот, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 91 тоот, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 95, 98 тоот, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 94 тоот, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 90 тоот тодорхойлолт, Д.Х трейд ХХК-ийн 386 тоот тодорхойлолт, дуудлага худалдаанд оролцогчийн тасалбар, НХБГХГ-ын нэхэмжлэх, Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2004 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 70 тоот нэхэмжлэх, 2001 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн төлбөрийн тооцоо нийлсэн акт, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2001 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 37 тоот тогтоол, Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 220 тоот тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн 000069726 тоот гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Нуурын ... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах газрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, кадастрын зураг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр хорих ангийн 2022 оны ... дугаар сарын 06-ны өдрийн 01/721 дүгээр албан бичиг, Нийслэлийн газрын албаны 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2/850 тоот албан бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.

 

7. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШЗ2021/10731 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны засаг даргаас Нуурын ... дугаар гудамж, ... тоот хаягийн өрхийн бүртгэлийн дэвтэр, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Нуурын ... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах 7744 м/к газрын өмчлөгчийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийг, Архивын ерөнхий газраас /Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газар/ Г.А НӨҮГ-ын харьяа гарааш, агуулахын нийт 995.5 м/к талбай бүхий барилгыг дуудлага худалдаагаар худалдан авсан талаарх баримтуудыг гаргуулсан, гэрчээр Л.З, О.У нарыг асуусан, маргаан бүхий газарт 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үзлэг хийж, тэмдэглэл, фото зургаар бэхжүүлсэн, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2022/17978 дугаар захирамжаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Нуурын ... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах газрыг Т.Ат өмчлөх эрх олгосон Нийслэлийн засаг даргын захирамж, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 531-9 тоот хаягт байрлах газрын өмчлөгчийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг гаргуулж шүүхийн журмаар нотлох баримт цуглуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Т.А, Б.Б, Б.Ж нарт холбогдуулан Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, Нуурын ... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах ... м/кв талбай бүхий газарт Л.О 2001 оноос 2010 оны хооронд аж ахуйн үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох, өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Т.А нь нэхэмжлэгчид холбогдуулан өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалагах, үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

2.1. Нэхэмжлэгч нар дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Дээрх газрыг 2001 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 2001 оны 37 дугаар тогтоолоор агуулахын барилгын хамт 8,921,600 төгрөгөөр Т.А-ийн нэр дээр дуудлага худалдаагаар худалдан авсан. Тухайн үед дуудлага худалдаанд оролцох бичиг баримт болон санхүүгийн бүхий л нөхцөл байдлыг миний дүү Л.З болон миний бие нь Т.Ат бэлдэж өгсөн. Ингээд тус газрыг өнөөдрийг хүртэл миний бие бодитойгоор эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд газрын төлбөр болон цахилгааны төлбөр, засварын үйлчилгээ, хашаа хороо барих зэрэг бусад бүхий л зардлуудыг өөрөөсөө санхүүжүүлж байна. Өөрөөр хэлбэл энэ газар нь хариуцагч нарт огт хамааралгүй бөгөөд тэд энэ газарт оршин суудаггүй, сууж байгаагүй ба өмчлөх эрхийг олж авах ямар ч үндэслэлгүй байсан юм. Тухайн үед буюу 2001 оноос хойш би Т.Ат найдаад итгэж дээрх газрын бичиг баримтын асуудлыг зохицуулж байхыг даалгаж, өөрөө оролцдоггүй байсан, гэтэл хариуцагч үндэслэлгүйгээр, ямар аргаар гэдэг нь мэдэгдэхгүй байдлаар газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байх тул түүнээс өмчлөх эрхээ буцаан шаардаж байна гэжээ.

 

2.2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараахь үндэслэлээр татгалзсан. Үүнд: 2001 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дуудлага худалдаагаар энэ газрыг авсан. Манайх шугамын радиотой байсан, өглөө би цайгаа чанаад зогсож байхдаа шугамын радиогоор дуудлага худалдаа явагдана гэдэг мэдээллийг өөрийн чихээрээ сонсож мэдээд дуудлага худалдаанд орох хэрэгтэй юм байна гэж бодсон. Миний ах, дүү Цонх констранкшн ХХК-тай, мөн Бүргэд хаалга хийдэг байсан. Би үеэл дээрээ очиж дуудлага худалдаанд ороод энэ хашааг авмаар байна гэхэд надад мөнгө өгсөн. Нэхэмжлэлд дурдсан газар бол Л.О-ын газар биш, тэрээр газар өгөөгүй, буцаан шаардах эрхгүй юм. Тухайн үед Л.Отай ямар ч хэлцэл хийгээгүй, тэдний төлөөлөгчөөр оролцсон зүйл байхгүй, газрыг худалдан авахад Л.О нь нэг ч төгрөг гаргаагүй бөгөөд Т.А миний бие ах, эгч нараасаа мөнгө зээлж худалдаж авсан. Намайг агуулах, газраа авах үед Л.О нь хэрэлдээд сар гаруй алга болсон. Агуулах, газар авсныг мэдээд буцаад надтай холбоотой байх болсон. 2002 онд охин Б.Сг төрүүлснээс хойш 6 сарын дараа Л.О нь амьдрах урлаг гээд Энэтхэг улс руу явж, хорих газрын багш болж ирсэн. Тухайн үед явахдаа дахин хэзээ ч эргэж ирэхгүй тэр чигээрээ тэнд амьдарна гээд явсан. Миний бие Л.Отай 2003 оноос ямар ч харилцаа холбоогүй болсон байтал бүхэл бүтэн 20 жилийн дараа өмч хувьчлалаар авсан газарт минь санаархаж, худал зүйл зохиож, ямар ч нотлох баримтгүй нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаагаар мөн тэрээр шаардах эрхгүй этгээд юм гэжээ.

 

2.3. Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1999 оны ... дугаар сарын 23-ны өдрийн хурлын 11/54 дугаар тогтоолоор Г.А УҮГ-ын ашиглалтгүй байгаа агуулах 1, 2-ыг хувьчлахаар шийдвэрлэсний дагуу Нийслэлийн өмч хувьчлах товчооноос 2001 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11.45 цагт Г.А УҮГ-ын ашиглалтгүй байгаа Чингэлтэй дүүрэгт байрлах граж, агуулахын барилгыг дуудлага худалдаагаар худалдах ажиллагааг зохион байгуулсан, уг ажиллагаанд Л.О, Т.А нар оролцсон ба №2 дугаартай оролцогч Т.А нь 8,921,600 төгрөгийн санал гаргаснаар дуудлага худалдааны ялагч болсны дагуу мөн өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газартай 05 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг төлж барагдуулснаар Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2001 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 37 дугаар Өмчлөгчийн эрх олгох тухай тогтоолоор дээрх барилгын өмчлөх эрхийг Т.Ат шилжүүлэхээр шийдвэрлэж, 007 дугаартай Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ-гээр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Г.А НӨҮГ-ын харьяа гарааш, агуулахын 995.5 м/к талбай бүхий барилгын өмчлөгч нь Т.А болсныг гэрчилжээ. 2001 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нь Г.А НӨҮГ-ын харьяа ... автомашины гарааш, 2 ширхэг агуулах бүхий 995.5 м/к талбайтай барилгыг 2 тал 176 у/м банзан хашааны хамт дуудлага худалдааны ялагч, өмчлөгч Т.Ат хүлээлгэн өгчээ. Улмаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр Нийслэлийн засаг даргын 2004 оны 197 дугаар захирамжийг үндэслэн Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... м/к талбай бүхий газрыг С.Норчигпилмаад үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр Нийслэлийн засаг даргын 2006 оны ... дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр 698 м/к талбай бүхий газрыг Д.Бт үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр Нийслэлийн засаг даргын 2016 оны А/201 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр 686 м/к талбай бүхий газрыг Т.Ат үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр Нийслэлийн засаг даргын 2016 оны А/201 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр 698 м/к талбай бүхий газрыг Д.Гд үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр Нийслэлийн засаг даргын 2016 оны А/201 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр 682 м/к талбай бүхий газрыг Т.Ад үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр Нийслэлийн засаг даргын 2016 оны А/201 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр 700 м/к талбай бүхий газрыг Б.Жд үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр Нийслэлийн засаг даргын 2006 оны ... дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр 700 м/к талбай бүхий газрыг Д.Рд үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр Нийслэлийн засаг даргын 2006 оны ... дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр 685 м/к талбай бүхий газрыг П.Ст үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр Нийслэлийн засаг даргын 2006 оны ... дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр 700 м/к талбай бүхий газрыг Б.Бд үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2004 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр Нийслэлийн засаг даргын 2004 оны 352 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр 277.59 м/к талбай бүхий газрыг Б.Батцэнгэлд үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Нуурын ... дугаар гудамжны 531-1 тоот хаягт байрлах ... м/к талбай, 531-2 тоот хаягт байрлах 686 м/к талбай, 531-3 тоот хаягт байрлах ... м/к талбай, 531-4 тоот хаягт байрлах 682 м/к талбай, 531-5 тоот хаягт байрлах 700 м/к талбай, 531-6 тоот хаягт байрлах 700 м/к талбай, 531-7 тоот хаягт байрлах 685 м/к талбай, 531-8 тоот хаягт байрлах 700 м/к талбай, нийт 5,547 м/к талбай бүхий газрын өмчлөгч хариуцагч Т.А болох тогтоогдож байна.

 

2.4.1. Үндсэн нэхэмжлэлийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын талаар:

 

Дээрх байдлаас дүгнэхэд, хариуцагч Т.А нь маргаан бүхий газар дээр байрлах 8 машины граж, 2 агуулах бүхий 995.5 м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг төрийн эрх бүхий байгууллагаас зарласан дуудлага худалдаагаар худалдан авч төлбөрийг төлснөөр өмчлөх эрх үүссэн байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Т.Ат 2001 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т хүлээлгэн өгөхдөө 2 тал 176 у/м банзан хашаа /газар/-ын хамт хүлээлгэж өгсөн, мөн дээрх газрыг өмчлөх эрхийг Нийслэлийн засаг даргын шийдвэрүүдээр С.Норчигпилмаа, Д.Б, Т.А, Д.Г, Т.А, Б.Ж, Д.Р, П.С, Б.Б нарт үнэгүй өмчлүүлсэн, эдгээр иргэд хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхээ Т.Ат шилжүүлсэн байх бөгөөд харин нэхэмжлэгч Л.О нь дээрх газруудыг эзэмшиж, өмчилж байсан, дуудлага худалдааны төлбөрийг төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, мөн тэрээр Нийслэлийн өмч хувьчлах товчооноос 2001 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11.45 цагт Г.А УҮГ-ын ашиглалтгүй байгаа Чингэлтэй дүүрэгт байрлах граж, агуулахын барилгыг дуудлага худалдаагаар худалдах ажиллагааг зохион байгуулахад оролцсон боловч ялагчаар тодроогүй зэргээс үзэхэд нэхэмжлэгч Л.О-ын ... дээрх газрыг 2001 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 37 дугаар тогтоолоор агуулахын барилгын хамт 8,921,600 төгрөгөөр Т.А-ийн нэр дээр дуудлага худалдаагаар худалдан авсан. Тухайн үед дуудлага худалдаанд оролцох бичиг баримт болон санхүүгийн бүхий л нөхцөл байдлыг миний дүү Л.З болон миний бие нь Т.Ат бэлдэж өгсөн. Ингээд тус газрыг өнөөдрийг хүртэл миний бие бодитойгоор эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд газрын төлбөр болон цахилгааны төлбөр, засварын үйлчилгээ, хашаа хороо барих зэрэг бусад бүхий л зардлуудыг өөрөөсөө санхүүжүүлж байна. Өөрөөр хэлбэл энэ газар нь хариуцагч нарт огт хамааралгүй бөгөөд тэд энэ газарт оршин суудаггүй, сууж байгаагүй ба өмчлөх эрхийг олж авах ямар ч үндэслэлгүй байсан юм. Тухайн үед буюу 2001 оноос хойш би Т.Ат найдаад итгэж дээрх газрын бичиг баримтын асуудлыг зохицуулж байхыг даалгаж, өөрөө оролцдоггүй байсан гэх шаардлагын үндэслэл буюу хариуцагч Т.А-ийг нэхэмжлэгч Л.О-ын өмчлөлийн эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авч хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох гэх хэсгийг болон хариуцагч Б.Ж, Б.Б нар нь маргаан бүхий газрын өмчлөгч биш тул тэдэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

2.4.2. Үндсэн нэхэмжлэлийн аж ахуйн үйл ажиллагаа явуулж байсныг тогтоолгох шаардлагын талаар:

 

Шүүх хуралдаан нэхэмжлэгч Л.О-ын гаргасан ... : Миний бие Д.Х зах дээр 1997 оноос эхлэн 190 дүгээр чингэлгийг эзэмшиж автомашины ...ны засвар, худалдааны үйл ажиллагааг эрхэлдэг ... хоршоог байгуулан ажиллуулж эхэлсэн. 1998 оны үед өөрийн шавь болох Т.А-ийг тооцоо бүртгэл хариуцуулах зорилгоор худалдагчаар ажилд авсан. Энэ цагаас эхлэн Т.А-тэй гар нийлэн ажиллаж, хувийн дотно харилцаатай болсон. Ингээд 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр охин Батмагнайн С төрсөн. Т.А бид ... хоршооны үйл ажиллагаанаас олсон орлогоос өөрсдийн гэсэн нэлээд хөрөнгөтэй болсон. Бид хамтран амьдрахын зэрэгцээгээр гэр бүлийн дотно харилцаагаа 2020 оныг хүртэл үргэлжлүүлсэн. Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Нуурын ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий ... айлын газрыг 2001 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 2001 оны 37 дугаар тогтоолоор агуулахын барилгын хамт 8,921,600 төгрөгөөр Т.А-ийн нэр дээр дуудлага худалдаагаар худалдан авсан. Ингээд тус газрыг өнөөдрийг хүртэл миний бие бодитойгоор эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд газрын төлбөр болон цахилгааны төлбөр, засварын үйлчилгээ, хашаа хороо барих зэрэг бусад бүхий л зардлуудыг өөрөөсөө санхүүжүүлж байна. Өөрөөр хэлбэл энэ газар нь хариуцагч нарт огт хамааралгүй бөгөөд тэд энэ газарт оршин суудаггүй, сууж байгаагүй ба өмчлөх эрхийг олж авах ямар ч үндэслэлгүй байсан юм. Би одоог хүртэл дээрх хаягт бүртгэлтэй гэх тайлбар, хариуцагч Т.А-ийн ... газрыг би радиогоор явсан зарын дагуу дуудлага худалдаагаар худалдаж авсан, Л.Отай тодорхой хэмжээнд харилцаатай байсан, охин Сг төрүүлсэн. Тухайн газарт ... хоршооны үйл ажиллагаа явуулж байсан гэх тайлбар, гэрч О.Угийн ... манай аав Отгонбаяр нь тухайн үед Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Нуурын ... дугаар гудамжны ... тоот хаягт машины ... үйлдвэрлэж, засварлаж зардаг байсан гэх мэдүүлэг, гэрч О.Бийн ... би 2000 онд тэтгэвэртээ гарсан, тэгээд Л.Отай түүний хойд хашаанд Япон, Солонгос машины ... үйлдвэрлэх ажилд нь хамт ажилладаг байсан гэх мэдүүлэг, гэрч Л.Зн ... ерөнхийдөө 2005 он хүртэл миний зүгээс оролцоо байгаагүй, манай ах тухайн хашаанд үйл ажиллагаа явуулж байсан, би 2004, 2005 онд Японоос сэлбэг авч ирж тэр хашаанд буулгасан, ер нь бол миний хувьд тухайн хашааг агуулахын зориулалтаар, манай ах ...ын чиглэлээр ашиглаж байсан гэх мэдүүлгээр нэхэмжлэгч Л.О нь Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Нуурын ... дугаар гудамжны ... тоот хаягт аж ахуйн үйл ажиллагаа буюу автомашины ... үйлдвэрлэх, засварлах үйл ажиллагаа эрхлэн явуулж байсан нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж зааснаар 2001 оноос 2010 оныг хүртэлх хугацаанд маргаан бүхий газарт аж ахуйн үйл ажиллагаа явуулж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

3.1. Хариуцагч Т.А нь нэхэмжлэгчид холбогдуулан өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах, өмчлөлийн зүйлийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлагыг гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд, хариуцагч Т.А би Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Нуурын ... дугаар гудамж, 531.1-ээс 531.8 тоот хаягт байрлах газар, түүний дээрх граж, агуулахыг 8,921,600 төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдан авсан. Дээрх объектыг миний бие худалдаж авсан учир барилгын доорх ... м/кв газрыг надад эзэмшүүлэхээр Нийслэлийн Засаг даргаас 2001 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр 518 дугаартай шийдвэр гарч газрын хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл Л.О нь газар дээрх гражийн заримд нь дур мэдэн цоож хийж ашиглаж байсан бөгөөд улмаар газар болон дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн өмч мэтээр үзэж маргаан үүсгэж байгаа байна гэж тодорхойлжээ.

 

3.2. Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзсан ба татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд, ...дээрх газрыг худалдаж авахад Т.А-ийн оролцоо байхгүй, би болон миний дүү Л.З бид нар мөнгийг нь дуудлага худалдаанд төлж авч байсан. Тэгэхээр дээрх газрыг миний бие хууль бусаар эзэмшиж байгаа гэх ойлголт байхгүй гэжээ.

 

3.3. Маргаан бүхий газрын өмчлөгч нь хариуцагч Т.А болох нь тогтоогдсон, өмчлөгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс шаардаж эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Л.О-ын хууль бус эзэмшлээс газраа шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй хэдий ч тухайн газар нь ямар байдлаар Л.О-ын хууль бус эзэмшилд байгаа, мөн өмчлөх эрхэнд нь хэрхэн ямар үйлдэл, эс үйлдлээр саад учруулж байгааг Т.А баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

4. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.О-ын хариуцагч Т.А, Б.Б, Б.Ж нарт холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэлийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байсныг тогтоолгох гэх шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах, хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө албадан чөлөөлүүлэх гэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгөргийг улсын төсөвт хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчаас тухайн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.О-ын хариуцагч Т.А, Б.Ж, Б.Б нарт холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Оыг Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Нуурын ... дугаар гудамжны ... тоот хаягт нэхэмжлэгч Л.Оыг 2001 оноос 2010 оныг хүртэлх хугацаанд аж ахуйн үйл ажиллагаа буюу автомашины ... үйлдвэрлэх, засварлах үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосугай.

 

3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар хариуцагч Т.А-ийн нэхэмжлэгч Л.От холбогдуулан гаргасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах, хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР