Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 132/ШШ2023/00032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: У*******гийн Н*******,

Хариуцагч: С*******ын А******* -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 16,362,351 /арван зургаан сая гурван зуун жаран хоёр мянга гурван зуун тавин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 132/2022/0056/и индесктэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч У.Н*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О******* /цахимаар/,

Хариуцагч С.А*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б*******,

Гэрч С.Ш******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч У.Н******* нь С.А*******д холбогдуулан 16,362,351 /арван зургаан сая гурван зуун жаран хоёр мянга гурван зуун тавин нэг/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Б******* ХХК-ийг тусгай зөвшөөрөлтэй модны рам, Зил 131 маркийн машины хамт 25,000,000 төгрөгөөр худалдаж авахаар 2020 оны 3 дугаар сард анх С.А*******тай тохиролцсон юм. Тэгээд эхлээд 2020 оны 3 дугаар сарын 26-нд 350,000 төгрөг Б******* ХХК-ийн өмнөөс С суманд Ойн анги байгуулагдсан тул хандив гэж өгсөн /С.А*******ын өөрийнх нь хүсэлтээр, сарын 1-нд 5,000,000 төгрөг С.А*******ын хувийн 5 дугаарын дансанд шилжүүлсэн, сарын 07-нд 19,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Нийтдээ тохирсон ёсоор 2,350,000 төгрөг өгчихөөд байж байтал сарын 9-ний өдөр С.А******* нь 2 залуу дагуулж, рамаа үзүүлээд байхаар нь юу болоод байгаа юм бол гээд очсон чинь тэр хүмүүст компаниа, машинаа, рамаа, 2 байшин транспорматор газартай нь 50,000,000 төгрөгөөр зарна гээд ярилцаад зогсож байсан. Нөхөр бид 2 гайхаад юун газар байшин бэ гэсэн чинь А******* энэ байшин газрыг заавал дагалдуулж өгнө гээд байсан. Тэгээд бид нар маргалдсан чинь тэр 2 хүн яваад өгсөн. Тэгээд ярилцсаар байгаад машин, рам, компани, 2 жижиг байшин транспорматор газар зэргийг оролцуулаад 50,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод сарын 17-нд 1,500,000 төгрөг дээрхи дансанд, сарын 18-нд 2,860,000 төгрөг, 10,000 төгрөг, сарын 20-нд 1,900,000 төгрөг, 8 сарын 22-нд 100,000 төгрөг төлсөн. Ингээд нийтдээ 30,850,000 төгрөг төлсөн.

Тэгээд ойн хуурайшилт гээд мод бэлтгэхийг сард зогсоосон тул С.А*******тай яриад 6 сард ажил эхлэхээр модоо хийгээд үлдэгдлийг нь өгөхөөр тохирсон. Тэгтэл С.А******* Б******* ХХК-д олгосон мод бэлтгэх хуваариараа өөрөө зунжин мод бэлдээд дууссан. Бид хоёр мод бэлтгэх ямар ч боломжгүй, орлогогүй болсон.

Бид хоёр мөнгөө өгсөн болохоороо компанийг шилжүүлж өгөхийг шаардаж байн байн уулздаг боловч модоо хийж дуусаагүй л байна, удахгүй гээд л хойшлуулаад байсаар 2020 оны  9 сарын 1-нд шилжүүлж өгсөн. Тэгээд зээл аваад үлдэгдэл мөнгөө хурдан өгөөрэй гэсэн. Компаний гэрчилгээ тамга тэмдэг болон машин рамаа аваад зээл хөөцөлдсөн чинь рам байрлуулсан газар нь хүний газар байгаад шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн байсан нь улсын бүртгэлээс гарч ирээд зээл бүтэхгүй болсон. Тэгсэн чинь А******* би зээл хөөцөлдье. Та 2 тэр зээлийг төлөөрэй гэхээр нь за тэгье гээд үгэнд нь ороод буцаагаад 2020 оны 10 сарын 27-ны өдөр компанийг шилжүүлж өгсөн. Тэгээд зээл хөөцөлдөөд л байна гэсээр байгаад он дуусах дөхсөн. Тэгтэл 2021 он гараад А******* нь зээл бүтэхгүй байна. Үлдэгдэл 20,000,000 төгрөгөө хурдан өг гэж шаардсан. Бид 2 маргалдаад нэг хэсэг орхисон. ... Бид 2 болохоор рам машиныг нь өгөөд өгсөн бүх мөнгөө авах санаатай маргалдсаар байсан. Тэгээд арга буюу өөрөө авахгүй гээд байхаар нь машиныг Г гэдэг хүнд 12,000,000 төгрөгөнд бодож банз, палкаар зарсан. Рамыг Г гэдэг хүнд 8,000,000 төгрөгөөр бодож банз палкаар зарсан. Угаасаа ханш нь ийм л байсан.

Би С.А*******д дээрхи амаар тохирсон гэрээний дагуу 30,850,000 төгрөг өгсөн. Б******* ХХК-ийн 2020 оны аж ахуйн нэгжийн татварт 223,991 төгрөг, цахилгааны төлбөрт 717,360 төгрөг, ойжуулалтын төлбөрт 2,207,000 төгрөг, талбайн тусгаарлалтын төлбөрт 20,000 төгрөг, С сумын Цагдаагийн газраас гудамжны гэрэлтүүлэг хийхэд аж ахуйн нэгжээс хандив гэж авахад би Б******* ХХК-ийн өмнөөс 125,000 төгрөг төлсөн бөгөөд А******* төлөөрэй гэсэн юм. Бүгд 3,77,351 төгрөгийг түүний өмнөөс төлсөн. Мөн надаас М гэдэг хүнд өртэй юмаа нэхээд байна гээд 1,500,000 төгрөг зээлж авсан, бас банз өгнө гээд 535,000 төгрөг аваад банзаа өгөөгүй. Ингээд нийтдээ С.А*******д 36,362,351 төгрөг өгсөн байна.

Иймд С.А*******д өгсөн 36,362,351 төгрөгөөс машин, рамны үнэ 20,000,000 төгрөгийг хасаад 16,362,351 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч С.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Б******* компаний өмнөөс 2020 оны 03 дугаар сарын 26-нд 350,000 төгрөг төлсөн гэжээ. У.Н******* нь надаас Булган аймгийн төвд модны зах байгуулмаар байна гэж худал хэлж гуйж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б 0 дугаартай “Б*******” ХХК-ний захирлын тушаалыг гаргуулан өөрийгөө захирлын тушаалд томилуулсан. У.Н******* нь захирлын албан тушаалд томилогдсон байх үедээ тус компаний нэрийн өмнөөс хандив өгсөн нь түүний өөрийн гаргасан өөрөө хүсч үйлдсэн үйлдэл, энэ мөнгийг С.А******* аваагүй С суманд хандивт өгсөн тул энэ мөнгийг С.А*******аас нэхэмжпэх үндэслэлгүй юм. С.А******* энэ талаар огт мэдээгүй бөгөөд нэхэмжлэлтэй танилцаад мэдэж байгаа юм. Тэгэхээр энэ мөнгийг С.А******* төлөх үүрэг байхгүй.

2020 оны 0 дүгээр сарын 01-ний өдөр У.Н******* миний данс руу 5,000,000 төгрөгийг 3,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгөөр хувааж 2 удаа шилжүүлсэн энэ мөнгө нь надаас 250 ширхэг палкыг 1 ширхэг палкыг 20,000 төгрөгөөр тооцон авсан төлбөрөө төлж байгаа юм. Энэ палкнаас хэдэн ширхэг палк дутсан тул палкны үнэндээ тааруулаад 5см-ийн банз авч явсан юм.

Энэ нь миний гар дэвтэр дээр бичигдсэн бичвэр, түүний дансны хуулгаас тодорхой харагдана. Тухайлбал 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Эрдэнээ гэдэг хүнд 7 см-ийн приус модыг 10 ширхэгийг 30,000 төгрөгөөр, зах банз 1 портерыг 60,000 төгрөгөөр 90,000 төгрөгөөр зарсан талаар дэвтэр дээр бичээд доод талд нь У.Н*******д өгсөн модны талаар, түүний доод хэсэгт Б гэх хүнд 2,600,000 төгрөгийн банз, палк өгсөн 130,000 төгрөгний палкыг зээлээр өгсөн талаарх бичвэрүүд байгаа бөгөөд С.А*******ын Хаан банкны 5 дугаарын дансны хуулга дээр Эрдэнээс 90,000 төгрөг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, У.Н*******оос 2020 оны 0 дүгээр сарын 01-ний өдөр 12 цаг 32 минутанд 3,000,000 төгрөг, 12 цаг 35 минутанд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 2020 оны 0 дүгээр сарын 01-ны өдөр моогий гэсэн утгаар 2,600,000 төгрөг, 2020 оны 0 дүгээр сарын 03-ны өдөр Модны үнэ Б гэсэн утгаар 130,000 төгрөг шилжүүлсэн байдлаар давхар нотлогдож байна.

Эндээс харахад У.Н*******ын нэхэмжлээд байгаа 5,000,000 төгрөг нь мод палкны үнэ болох нь тодорхой болж байгаа бөгөөд нэгэнт палк банзаа авчихсан төлбөрөө төлчихсөн болохоор дахин нэмж нэхэмжпэх нь үндэслэлгүй юм.

2020 оны дүгээр сарын 7-ны өдөр У.Н******* нь С.А*******д 19,000,000 төгрөг өгсөн гэжээ, 19,000,000 төгрөг биш бэлнээр 18,880,000 төгрөг өгсөн ба үлдэгдэл 120,000 төгрөгийг нь дансаар шилжүүлнэ гэж хэлээд өгөөгүй байсан. Миний хувьд авсан мөнгөө үнэн шударгаар ярина. 2020 оны сарын 17-ны өдөр 1,500,000 төгрөг, 2020 оны сарын 18-ны өдөр 2,860,000 төгрөг, 10,000 төгрөг, 2020 оны сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2020 оны сарын 22-ны өдөр 100,000 төгрөгийг, мөн 1,500,000 төгрөгийг Мд өгнө гэж авсан нь үнэн, тэр мөнгөө нэмэхээр 26,880,000 төгрөгийг нийтдээ авсан гэсэн үг юм. Энэ мөнгөн дээр У.Н******* үндэслэлгүйгээр палк, банзны төлбөрийн 5,000,000 төгрөгийг мөн хандивын 350,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Би У.Н*******д машин, хөрөө рам, “Б*******” ХХК-ийг оролцуулаад нийтдээ 50,000,000 төгрөгөөр зарахаар харилцан тохиролцсон болохыг У.Н******* нэхэмжлэлдээ тайлбарласан байна. Би У.Н*******д ямар нэгэн зээл авч өгье гэдэг яриа тохиролцоо огт хийгээгүй ба харин У.Н******* нь “Э үйлдвэр” ТӨҮГ-тай гэрээ хийх шаардлага гарсан болохоор л манай компанийг түр шилжүүлж авах гээд янз бүрийн арга саам хэрэглэж байж шилжүүлж авчихаад үлдэгдэл 20,000,000 төгрөг өгөх болохоороо буцааж өгсөн ийм л хүн. У.Н******* бид нарын хооронд машин хөрөө рам хоёрыг худалдаалах тухай аман хэлцэл хийгдсэн болохоос биш компанийг зарах тал дээр тохиролцож чадаагүй юм.

Би машин худалдаж авсан Б.Гтой гар утсаар ярьж асуухад “би 17,00,000 төгрөг Н*******д өгчихсөн байгаа гэтэл Н******* надаас үлдсэн 600,000 төгрөгтөө машиныхаа бичиг баримтыг өгчих гэж хэлсэн, би яахаараа мөнгөө өгчихөөд бичиг баримтаа чамд өгдөг юм бэ гэж хэлсэн” гэж хэлсэн, мөн миний төрсөн хүү П.Б Б.Гтой гар утсаар ярилцсан ба тухайн үед түүний гар утсанд хийгдсэн бичлэгт Б.Г нь “У.Н*******оос машиныг 18,000,000 төгрөгөөр авсан одоо үлдэгдэл 600,000 төгрөг өгнө гэтэл У.Н******* нь 600,000 төгрөгтөө машины бичиг баримтыг буцааж авья гэж хэлсэн би тэгэхээр нь өгөхгүй гэж хэлсэн” гэж хэлсэн талаарх бичлэг байгаа юм. Тэгэхээр У.Н******* нь машиныг 18,000,000 төгрөгөөр зарсан мөртлөө нэхэмжлэлдээ 12,000,000 төгрөгөөр зарсан гэж худал бичсэн байна.

Д.Г нь Булган аймгийн Х сумын Х тосгоны захирагчийн албаны орлогч дарга ажилтай хүн байдаг бөгөөд түүнтэй би өөрөө 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүний бичиг баримт дээр нотариат даруулах гэж орж уулзахад “эгчээ танай хөрөө рамыг У.Н******* надад зарчихсан” гэхээр нь би хэдэд авсан юм бэ гэхэд “би 10 сая гаргаж авсан” гэж хэлж байсан. Тухайн үед Д.Ггийн дэргэд гэрчлэх хүмүүс ч бас байсан тэгэхээр Д.Г өөрөө төрийн албан тушаалд хариуцлагатай ажил хийдэг хүн тул худал ярихгүй байх гэж бодож байна. Иймд У.Н******* нь нэхэмжлэлдээ 8,000,000 төгрөгөөр зарсан гэж үндэслэлгүй хэлжээ.

“Б*******” ХХК-ний аж ахуйн нэгжийн албан татварт 223,991 төгрөг төлсөн гэжээ. У.Н*******ын 2020 онд ямар албан татварыг хэзээ яаж төлсөн нь тодорхойгүй байна.

Цахилгааны төлбөрт 717,360 төгрөг, ойжуулалтын төлбөрт 2,207,000 төгрөг, талбайн тусгаарлалтын төлбөрт 20,000 төгрөг төлсөн гэжээ. Нэгдүгээрт У.Н******* нь миний мод бэлтгэх зөвшөөрлийн дагуу өөрөө хөрөө рам ажиллуулж ашиг олсон түүнийхээ татвар, гарсан зардал, тогны мөнгөө өөрөө л төлөх үүрэгтэй. Хандивт 125,000 төгрөг төлсөн бол надад төлөх үндэслэл байхгүй учир нь хандив гэдэг нь хүний өөрийн сэтгэлээс гардаг сайн дурын үндсэн дээр үйлдэгддэг мөнгө. У.Н******* нь өөрийнхөө бэлтгэсэн 200 мЗ модныхоо талбайн тусгаарлалт, ойжуулалтын мөнгөө төлөх үүрэгтэй тэр мөнгөө төлсөн төлбөрөө надаас нэхэмжлэх үндэслэлгүй юм.

Банз өгнө гэж 535,000 төгрөг авсан гэжээ. У.Н******* нь тогны мөнгө төлмөөр байна би өөрөө уулзаж чадахгүй байна гэж хэлээд 2020 оны 10 дугаар сарын 26-нд 535,000 төгрөг шилжүүлсэн тэр мөнгийг нь тушаах гээд намайг очиход 57,570 төгрөгийн өр үүссэн байсан ба 12,500 төгрөг нэмээд тэр төлбөрийг нь төлсөн юм. Түүнээс биш би У.Н*******оос 535,000 төгрөгийг авч өр үүсээгүй юм. Гүйлгээний утга дээр хүртэл тогны мөнгө гэж шилжүүлсэн мөртлөө банзны мөнгө гэж худал хэлж байгаа юм.

У.Н******* нь тэгэхээр надад машин, хөрөө рамны мөнгө гэж 30,000,000 төгрөгийг өгөх ёстой байснаас 26,880,000 төгрөгийг өгсөн. Тэгэхээр түүний нэхэмжлээд байгаа 36,362,351 төгрөгөөс машин хөрөө рамны 20,000,000 төгрөгийг хасаад 16,362,351 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Учир нь би машин, хөрөө рам нь нийлээд 30,000,000 төгрөгөөр үнэлж худалдахаар тохиролцсон бөгөөд У.Н******* нь бусдын эд хөрөнгийг өөрийнхөө дураар 20,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр бууруулан дүгнэн үнэлж, бусдаас авсан болон бусдад худалдсан зүйлийнхээ үнийг худал хэлж нэхэмжилж байгаа болох нь нотлох баримтаар тогтоогдож байна гэв.

 

3.Нэхэмжлэгч нотлох баримтаар дараах баримтуудыг гаргаж өгсөн.

-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн -р хуудас/,

-Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 12/ШШ2022/00819 дугаартай шүүхийн шийдвэр /хэргийн 5-11-р хуудас/

- Хэргийн 101-105-р хуудсанд авагдсан нотлох баримт

-А гэх хүний бүртгэсэн модны бүртгэлийн дэвтрийг эх хувийг өгсөн.

 

.Хариуцагч дараах нотлох баримтыг гаргаж өгсөн.

-“Б*******” ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 27-р хуудас/

- Ж.Б, Ж.Өын нарын гаргасан тодорхойлолт /хэргийн 67-68-р хуудас/

- С.А*******ын 5 дугаартай дансны 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл хугацааны хуулганы хуулбар /хэргийн 69, 106-р хуудас/,

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 12/ШШ2022/00819 дугаартай шүүхийн шийдвэртэй иргэний хэргийг нотлох баримтаар татан авсан. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагч А*******ын тэмдэглэлийн дэвтрийн 5 гэж дугаарласан хэсгийн арын хуудас, 6 гэж дугаарласан хуудасны эхний хэсэгт, болон минут 30 секунтын дүрсгүй бичлэгт үзлэг хийсэн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Г, Д.Г, Ж.Э, хариуцагчийн хүсэлтээр гэрч П.Б, П.Б нараас мэдүүлэг авсан.    

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч У.Н*******ын нэхэмжлэлээс ,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг хангаж, 12,362,351 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

2.Нэхэмжлэгч У.Н******* нь хариуцагч С.А*******д худалдах, худалдан авах гэрээний үнэд 36,362,351 төгрөг өгсөнөөс зил 131 машин, модны рамны үнэ 20,000,000 төгрөгийг хасаад 16,362,351 төгрөгийг гаргуулна гэв.

3.Хариуцагч С.А******* нь У.Н******* надад машин, хөрөө рамны мөнгө гэж 30,000,000 төгрөгийг өгөх ёстой байснаас 26,880,000 төгрөгийг өгсөн. Тэгэхээр 36,362,351 төгрөгөөс машин хөрөө рамны үнэ 20,000,000 төгрөгийг хасаад 16,362,351 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 12/ШШ2022/00819 дугаартай шүүхийн шийдвэртэй иргэний хэрэг, А*******ын тэмдэглэлийн дэвтрийн 5 гэж дугаарласан хэсгийн арын хуудас, 6 гэж дугаарласан хуудасны эхний хэсэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, Б******* ХХК-ний гэрчилгээний хуулбар, гэрч Б.Г, Д.Г нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд Б******* ХХК, компаний нэр дээрх эд хөрөнгийг 50,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Худалдан авагч буюу У.Н******* нь худалдагч болох С.А*******д гэрээний үнэ 50,000,000 төгрөгийг 30,000,000 болон 20,000,000 төгрөгөөр хоёр хувааж төлөхөөр  тохиролцсон байна.

 

5.У.Н*******ын хувьд С.А*******д 36,362,351 төгрөг өгсөн гэдэг харин С.А******* нь 30,000,000 төгрөг авах байснаас  26,880,000 төгрөг авсан гэж маргадаг. Зохигч худалдах, худалдан авах гэрээний хүчинтөгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

6.Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу  бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”. Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэжээ. 

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч У.Н******* нь 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Б******* ХХК-ийг шилжүүлэн авч гүйцэтгэх захиралаар бүртгэгдсэн болох нь компаний эрх шилжүүлэх гэрээ, худалдах, худалдан авах гэрээ /Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 12/ШШ2022/00819 дугаартай шүүхийн шийдвэртэй иргэний хэргийн 77, 78-р хуудас/ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хийгдсэн нэмэлт өөрчлөлтийн бүртгэл /хэргийн 27-р хуудас/-ээр нотлогдож байна.

 

Худалдан авагч гэрээний үлдэгдэл үнийг төлөөгүйн улмаас худалдагч тал  2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрээнээсээ татгалзаж, Б******* ХХК-ийг буцаан шилжүүлж авсан болох нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 12/ШШ2022/00819 дугаартай шүүхийн шийдвэртэй иргэний хэргийн 11-12-р хуудсанд авагдсан компаний эрх шилжүүлэх гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, Б******* ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээн дэх нэмэлт өөрчлөлтийн бүртгэлээр нотлогдож байна. Гэхдээ худалдан авагч нь худалдагчид Б******* ХХК-ийг шилжүүлсэн боловч компаний хөрөнгө болох зил 131 машин, рам хоёрыг буцаан өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, гэрч Гын зил 131 машиныг Н*******оос худалдан авсан, бичиг баримтыг шилжүүлж аваагүй байгаа гэх, гэрч Ггийн Рамыг Н*******оос 8,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.

 

Гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцаан өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч У.Н******* нь хариуцагч С.А*******аас гэрээний үнэд төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч У.Н******* нь хариуцагч С.А*******д

-       2020 оны дүгээр сарын 1-ний өдөр 5,000,000 төгрөгийг А*******ын 5 дансанд шилжүүлсэн

-       2020 оны дүгээр сарын 7-ны өдөр 19,000,000 төгрөгийг бэлнээр

-       2020 оны дүгээр сарын 17-ны өдөр 1,500,000 төгрөгийг А*******ын  5 дансанд шилжүүлсэн

-       2020 оны дүгээр сарын 18-ны өдөр 2,860,000 төгрөг, 10,000 төгрөг

-       2020 оны дүгээр сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг

-       2020 оны дүгээр сарын 22-ны өдөр 100,000 төгрөг

-       Мд өгнө гээд 1,500,000 төгрөг мөн банз авна гээд 535,000 төгрөг өгсөн.

        Мөн Б******* ХХК-ний 2020 оны татварт 223,991 төгрөг, хандив 350,000 төгрөг, 125,000 төгрөг, цахилгааны төлбөр 717,600 төгрөг, ойжуулалтын төлбөр 2,207,000 төгрөг, талбайн тусгаарлалт 20,000 төгрөг нийт 36,362,351 төгрөгийг А*******д худалдах, худалдан авах гэрээний үнэнд төлсөн. Зил 131 машиныг 12,000,000 төгрөг, Рамыг 8,000,000 төгрөгөөр бусдад худалдсан тул А*******аас 16,362,351 төгрөгийг гаргуулна гэв.

 

Хариуцагч А******* нь нэхэмжлэгч Н*******оос 2020 оны дүгээр сарын 17-ны өдөр 1,500,000 төгрөг, 2020 оны дүгээр сарын 18-ны өдөр 2,860,000 төгрөг, 10,000 төгрөг, 2020 оны дүгээр сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2020 оны дүгээр сарын 22-ны өдөр 100,000 төгрөг, Мд өгнө гээд 1,500,000 төгрөгийг тус тус авснаа хүлээн зөвшөөрдөг.

Харин 2020 оны дүгээр сарын 7-ны өдөр Н*******оос 19,000,000 төгрөг биш 18,880,000 төгрөг авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хариуцагч С.А*******ын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд У.Н*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэл болон гэрчийн мэдүүлэгээр үгүйсгэгдэж байна. Учир нь хариуцагч тухайн нэхэмжлэлийг гаргахдаа Н*******оос дүгээр сарын 7-ны өдөр 19,000,000 төгрөг бэлнээр авсан гэж бичсэн байна. Мөн М-222 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан хэрэгт С.А******* нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө У.Н******* дүгээр сарын 7-ны өдөр 19,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэж мэдүүлсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид 2020 оны дүгээр сарын 7-ны өдөр 19,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь дээрх үндэслэлээр тогтоогдож байна.

 Иймд Н******* нь А*******д дансаар болон бэлнээр нийт 27,000,000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний үнэнд өгсөн байна.

         7.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дараах үнийг хариуцагч С.А*******аас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.  

-       2020 оны дүгээр сарын 1-ний өдөр Н*******оос А*******ын 5 дансанд шилжүүлсэн 5,000,000 төгрөг. Учир нь хариуцагч А******* 2020 оны дүгээр сарын 1-ний өдөр 5,000,000 төгрөг Н*******оос шилжин ирсэн. Энэ 5,000,000 төгрөг худалдах, худалдан авах гэрээний үнэ биш Н*******ын авсан палкны үнэ гэж тайлбарласан. Энэхүү тайлбар нь хариуцагчийн тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн Э С м палк 150 ш *20,0 т=3.000.0 тооцоог дансаар шилжүүлэв, Э М м палк 100 ш*20,0 т=2,000,0т дансаар тооцов гэсэн бичилт, дансны хуулгаар нотлогдож байх тул Н*******оос 2020 оны дүгээр сарын 1-ний өдөр А*******ын 5 дансанд шилжүүлсэн 5,000,000 төгрөг нь гэрээний үнэ биш А*******аас авсан  палкны үнэ тул гэрээний үнэд гаргуулах боломжгүй.

-       Банз өгнө гэж шилжүүлсэн 535,000 төгрөг. Хариуцагч 535,000 төгрөгийг Н******* тогны мөнгө төлөөд өгөөч гэж шилжүүлсэн. Би 535,000 төгрөг дээр мөнгө нэмж тогны мөнгийг хийсэн тул энэ мөнгийг төлөхгүй гэдэг. Хариуцагчийн энэхүү тайлбар нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 12/ШШ2022/00819 дугаартай шүүхийн шийдвэртэй иргэний хэргийн 136-р хуудсанд авагдсан У.Н*******ын дансны хуулгаар нотлогдож байх тул тогны мөнгийг А*******аас гаргуулах үндэслэлгүй байна.

-       Б******* ХХК-ний өмнөөс ойн ангид хандив гэж өгсөн 350,000 төгрөг, талбайн тусгаарлалтын мөнгө 20,000 төгрөг, татварт 223,991 төгрөг, цахилгааны төлбөрт 717,600 төгрөг, ойжуулалтын төлбөрт 2,207,000 төгрөг, хандив 125,000 төгрөг нийт 3,827,591 төгрөг төлсөн байна. Эдгээр төлбөрийг У.Н******* нь хариуцагч С.А*******д бэлнээр болон дансаар өгөөгүй тул түүнээс нэхэмжлэх нь Иргэний хуульд нийцэхгүй байна. 

 

 8.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н*******д А******* нь 27,000,000 төгрөгийг, Н******* нь А*******д зил 131 машин, модны рамыг буцаан өгөх үүрэгтэй байна. 

Гэвч Н*******ын эзэмшилд зил131 машин, модны рам байхгүй бусдын эзэмшил, ашиглалтанд шилжсэн болох нь гэрч Гын зил 131 машиныг Н*******оос худалдан авсан, бичиг баримтыг шилжүүлж аваагүй байгаа гэх, гэрч Ггийн модны рамыг Н*******оос 8,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх мэдүүлэгээр нотлогдож байна.

 

9.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал түүнийг... бусдын өмчлөлд шилжүүлсэн бол биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэсэн тул нэхэмжлэгч У.Н******* нь зил 131 машин, модны рамны үнийг хариуцагч С.А*******д өгөх үүрэгтэй. Зил 131 машин, модны рамны үнийг хариуцагч тал 30,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчид худалдсан гэх боловч энэ тухай нотлох баримтыг хэрэгт өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байдаг.

 

Нэхэмжлэгч У.Н******* Зил 131 машиныг Б.Год 15,000,000 төгрөгөөр худалдсан болох нь гэрч Б.Гын зил 131 машиныг Н*******оос худалдан авсан, анх машины үнийг 15,000,000 төгрөгөөр тохиролцсон боловч машинд эвдрэл гараад 12,000,000 төгрөгийг л өгнө, одоо 600,000 төгрөгийн  үлдэгдэлтэй гэх мэдүүлэгээр нотлогдож байна.

 

Хариуцагч С.А******* нь миний төрсөн хүү П.Б Б.Гтой гар утсаар ярилцсан ба тухайн үед түүний гар утсанд хийгдсэн бичлэгт Б.Г нь “У.Н*******оос машиныг 18,000,000 төгрөгөөр авсан одоо үлдэгдэл 600,000 төгрөг өгнө. У.Н******* нь 600,000 төгрөгтөө машины бичиг баримтыг буцааж авья гэж хэлсэн би тэгэхээр нь өгөхгүй гэж хэлсэн” талаарх бичлэг байгаа гэсэн бөгөөд тухайн бичлэгт үзлэг хийлгэсэн. П.Бийн Б.Гтой гар утсаар ярилцсан бичлэгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй. Учир нь П.Б нь  Б.Гтой утсаар ярихдаа хэн гэж хүн ярьж байгаа тухай болон бичлэг хийж байгаагаа хэлсэн тухай бичлэгт авагдаагүй. Мөн Б.Г гэрчийн мэдүүлэг өгөхдөө 18,000,000 төгрөгөөр У.Н*******той машин авахаар тохиролцоогүй, П.Бийг А*******ын хүү гэдгийг мэдээд машиныг буцаан авбал 18,000,000 төгрөгөөр зарах бодолтой тэгж хэлсэн гэж мэдүүлсэн тул машиныг 18,000,000 төгрөгөөр худалдсан гэж үзэхээргүй байна.

 

Зил 131 машины үнийг 15,000,000 төгрөгөөр нөхөн төлүүлэх нь зүйтэй байна. Учир нь нэхэмжлэгч У.Н******* нь Б.Год зил 131 машин худалдахдаа үнээ 15,000,000 төгрөг гэж тохирсон. Б.Гоос машины үнийг бүрэн авах эсэх нь У.Н*******ын эрх тул Б.Гтой гэрээ хийхдээ тохирсон үнийн дүн болох 15,000,000 төгрөгийг 131 машины үнэ гэж, модны рамны үнийг гэрч Д.Гд худалдсан үнэ 8,000,000 төгрөгөөр тус тус гаргуулах нь зүйтэй байна.

  

10.Иймд хариуцагч С.А*******ын нэхэмжлэгч У.Н*******д өгөх 27,000,000 төгрөгөөс зил 131 машины үнэ 15,000,000 төгрөг, модны рамын үнэ 8,000,000 төгрөг нийт 23,000,000 төгрөгийг хасч /27,000,000-23,000,000=,000,000/,  ,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

11.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 239,761.75 /хоёр зуун гучин есөн мянга долоон зуун жаран нэгэн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэж байна.

 

12.Шүүх А гэх хүний бүртгэсэн модны бүртгэлийн дэвтэр, - Хэргийн 101-105-р хуудсанд авагдсан нотлох баримт, Ж.Б, Ж.Өын нарын гаргасан тодорхойлолт, гэрч Ж.Э, гэрч П.Б, П.Б нарын  мэдүүлэгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.   

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон     

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2-д зааснаар хариуцагч С.А*******аас ,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Н*******д олгож, 12,362,351 /арван хоёр сая гурван зуун жаран хоёр мянга гурван зуун тавин нэг/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 239,761.75 /хоёр зуун гучин есөн мянга долоон зуун жаран нэгэн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 1 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР