Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2023/00021

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 21

101/ШШ2023/00021

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б. А /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ншшгг т холбогдох,

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, БЗД .. хороо .. байр .. тоот хаягт байрлалтай, .... м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 462,156,700 төгрөгөөр үнэлсэн Б ХХК-ийн үнэлгээчин С.Ц ын хийсэн үнэлгээ болон 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/34 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х,

шинжээч С.Ц ,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ншшгг нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02081 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааныхаа явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, БЗД .. хороо .. байр .. тоот хаягт байрлалтай .... м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/24 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4-164/21289 тоот мэдэгдлээр мэдэгдсэн болно. Дээрх барьцаа хөрөнгийг 462,156,700 төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэ үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд зах зээлийн бодит үнэ нь 1 м.кв нь 5,500,000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байгаа юм. Төлбөр төлөгч миний бие үнийн санал өгөхдөө маш тодорхой бичиж өгсөн боловч түүнийг анхаарч үзэлгүй үнэлгээ гаргасан. Энэ үнэлгээ нь Монгол Улсын төдийгүй олон улсын хэмжээнд үүсээд байгаа цар тахлын нөлөөгөөр манайд төдийгүй олон улсад бүх зүйлийн үнэ асар хурдацтайгаар өсөж байгаа өнөө үеийн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй энэ шинэ нөхцөл байдлаас өмнөх үед барьж байсан аргачлалаараа бодож гаргаж ирсэн үнэлгээ байна. Б ХХК-ийн үнэлгээнээс харахад манай орон сууцны 1 м.кв-ын үнийг 3,313,188.8 төгрөгөөр үнэлсэн байна. Манай байр буюу Баянзүрх дүүрэг, ... хороо ны орон сууцууд тэр тусмаа к хотхоны орон сууцуудын үнийг зах зээлийн хандлагаар үнэлэхэд доод тал нь манай байрнаас 0,6 м.кв дутуу орон сууц 472,062,000 төгрөг гэж өөрсдөө тодорхойлсон атлаа тухайн байрнаас өрөөний зохион байгуулалт, цонхны байрлал үзэгдэх орчны байдал зэрэг нь хувь илүү манай орон сууцыг түүнээс ч доогуур үнэлж байгаад гомдолтой байна. Энэ нь өнөөгийн цаг үед үүсээд байгаа байгаль цаг уур, цар тахал төдийгүй олон улсын харилцаанд таагүй уур амьсгал бий болсон зэргээс барилгын материалын үнэ, ажиллах хүчний үнэлэмж дээд цэгтээ хүрсэн үед өртгийн хандлагаар үнэлгээний тооцооллыг хэрэглээгүйтэй холбоотой гэж үзэж байна. Иймээс эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, БЗД .. хороо .. байр .. тоот хаягт байрлалтай, .... м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд Б ХХК-ийн хийсэн үнэлгээ болон 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/24 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02081 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1682 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2022/00425 дугаар тогтоолоор Б.А гаас 168,399,735 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 999,948 төгрөг, нийт 169,399,683 төгрөгийг гаргуулж Н ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.А д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Б.А гийн өмчлөлийн эрхийн улсын Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... хороо , ... гудамж, ... байрны .... тоотод байрлах .... ... м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 22260782/04 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 22260782/05 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч Б.А дээрх орон сууцыг 767,195,000 төгрөгөөр, төлбөр авагч Н ХХК 240,000,000 төгрөгөөр үнэлсэн тул 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 9/262 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Б ХХК-аар үнэлүүлэхэд уг орон сууцыг 462,156,700 төгрөгөөр үнэлснийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4-164/13284 дугаартай албан бичгээр талуудад биечлэн гардуулан өгсөн. Төлбөр төлөгч Б.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу дээрх үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд худалдан борлуулах хүсэлт гаргаж 1 сарын хугацаа авсан. Төлбөр төлөгч Б.А нь заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 323,509,690 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр оруулахаар нийтэд зарласан. Албадан дуудлага худалдааны 4-164/21289, 4-164/21290 дугаартай мэдэгдэл, 12/34 дугаартай тогтоолыг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт биечлэн гардуулан өгсөн. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 101/Ш32022/27385 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж ирсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Б.А гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2, 3/, 2022.11.04-ний 12/34 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-4/, 2022.11.08-ны 4-164/21289 дугаартай мэдэгдэл /хх-5/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-6/, итгэмжлэл /хх-107/,

 

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: итгэмжлэл /хх-10/, хариу тайлбар /хх-20-21/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.05.24-ний 101/ШЗ2022/12889 дугаар Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 101/ГХ2022/01183 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-22,23-24/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.08-ны 101/ШШ2020/02081 дугаар шийдвэр /хх-25-30/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.29-ний 1682 дугаар магадлал /хх-31-36/, Улсын Дээд шүүхийн 2022.04.05-ны 001/ХТ2022/00425 дугаар тогтоол /хх-37-39/, 2022.05.26-ны 22260782 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол /хх-40/, 2022.06.02-ны шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, тэмдэглэл /хх-41, 42/, 2022.08.16-ны шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, тэмдэглэл /хх-43/, 2022.08.23-ны 22230782/4 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-44-46/, 2022.08.23-ны шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, тэмдэглэл /хх-47/, 2022.09.08-ны 22230782/05 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-48-50/, 2022.09.08-ны шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-51/, Н ХХК-ийн 2022.09.14-ний 17/22 дугаартай үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг /хх-52/, 2022.09.13-ны төлбөр төлөгчийн үнийн санал хүргүүлэх тухай хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-53, 54/, 2022.09.22-ны 9/262 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, холбогдох баримт /хх-55, 56-58/, Б ХХК-ийн 2022.09.28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-59-78/, 2022.09.30-ны өдөр төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-79, 80/, Б.А гаас 2022.10.04-ний өдөр гаргасан хүсэлт /хх-81/, 2022.10.05-ны шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, тэмдэглэл /хх-82, 83/, 2022.11.04-ний шийдвэр гүйцэтгэгчийн албадан дуудлага худалдаанд оруулах санал /хх-84/, 2022.11.08-ны 4-164/21289 дугаартай Анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл /хх-85, 86/, 2022.11.04-ний 12/34 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, төлбөр төлөгчид мэдэгдсэн баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-87, 88, 89/, Албадан дуудлага худалдааны зар /хх-90/, 2022.11.23-ны Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл /хх-91-92/,

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч ншшгг т холбогдуулан Улаанбаатар хот, БЗД .. хороо .. байр .. тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, .... м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 462,156,700 төгрөгөөр үнэлсэн Б ХХК-ийн үнэлгээчин С.Ц ын үнэлгээ болон 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/34 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг гаргасан.

 

3. Хариуцагч ншшгг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02081 дугаар шийдвэрээр хариуцагч Б.А гаас зээлийн гэрээний үүрэгт 171,176,399 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,013,832 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Б.А гийн өмчлөлийн эрхийн улсын Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... хороо , ... гудамж, ... байрны .... тоотод байрлах .... ... м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1682 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Б.А гаас 168,399,735 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 999,948 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, Улсын Дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2022/00425 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. ншшг газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр дараах ажиллагаануудыг явуулсан байна. Үүнд:

 

5.1. Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2022/12889 дугаар шүүгчийн захирамж, 101/ГХ2022/01183 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн.

 

5.2. ншшгг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 22260782 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэн явуулсан байх бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 22260782/4 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... хороо , ... гудамж, ... байрны .... тоотод байрлах .... ... м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, төлбөрийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхийг мэдэгджээ.

 

5.3. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй үндэслэлээр 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 22260782/05 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор битүүмжлэн хураасан өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг төлбөр төлөгчид мэдэгдэн, тэмдэглэл үйлдсэн байна.

 

5.4. Шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжлэн, хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авах ажиллагааг хийж, төлбөр авагч Н ХХК 240,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч Б.А 767,195,000 төгрөгөөр тус тус үнэлж үнийн санал хүргүүлжээ.

 

Төлбөр авагч нь төлбөр төлөгч Б.А гийн үнийн санал нь төлбөр авагчийн үнийн саналаас зөрүүтэй байна гэх үндэслэлээр битүүмжлэн, хураагдсан хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн үнэлгээчнээр тогтоолгох хүсэлтийг гаргасан байна.

 

5.5. ншшгг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг баримтлан 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 9/262 дугаар тогтоолоор Б ХХК-ийн үнэлгээчин С.Ц ыг шинжээчээр томилж, эрх, үүргийг танилцуулах холбогдох ажиллагааг хийж, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... хороо , ... гудамж, ... байрны .... тоотод байрлах .... ... м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохыг шинжээчид даалгажээ.

Шинжээчээр томилогдсон Б ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд болох нь, үнэлгээчин С.Ц нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч ншшг газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу явагджээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул ншшг газраас битүүмжлэн хураагдсан хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

 

5.6. Б ХХК-ийн үнэлгээчин С.Ц нь тогтоолын дагуу тухайн хөрөнгийг үнэлэн, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... хороо , ... гудамж, ... байрны .... тоотод байрлах .... ... м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 462,156,700 төгрөгөөр үнэлжээ.

 

5.7 ншшгг нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичгээр төлбөр төлөгч Б.А д хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг хүргүүлэн мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байна.

 

5.8. Төлбөр төлөгч Б.А нь ншшгг т 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өөрийн өмчлөлийн битүүмжлэн, хураагдсан үл хөдлөх хөрөнгийг бие даан худалдан борлуулах хүсэлтийг гаргасан байх ба шийдвэр гүйцэтгэгч нь хүсэлтийг хүлээн авч орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор бие даан худалдан борлуулж, шийдвэрийн гүйцэтгэлийн дансанд шилжүүлэхийг даалгаж, дурдсан хугацаанд хөрөнгөө худалдан борлуулаагүй тохиолдолд албадан дуудлага худалдаанд оруулах болохыг анхааруулжээ.

 

5.9. ншшгг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1-д заасныг баримтлан 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/34 дугаар Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолоор барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... хороо , ... гудамж, ... байрны .... тоотод байрлах .... ... м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 462,156,700 төгрөгийн 70 хувь болох 323,509,690 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулах албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэж, тэмдэглэл үйлджээ.

 

6. Төлбөр төлөгч Б.А нь хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн гэх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь үнэлгээний талаар мэдсэнээс хойш 7 хоногийн дотор буюу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй байна.

 

Төлбөр төлөгч Б.А нь ншшгг т 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өөрийн өмчлөлийн битүүмжлэн, хураагдсан үл хөдлөх хөрөнгийг бие даан худалдан борлуулах хүсэлтийг гаргаснаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгчээс хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэний дараа үнэлгээний талаар гомдол гаргаагүй байх ба шүүхэд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 

8. Нэхэмжлэгч Б.А нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэр тухайлбал, барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон тогтоол, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр болон ажиллагааны талаар мэдэгдэл хүргүүлсэнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

9. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан. Мөн тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагыг хангасан байхаар заасан.

 

Хөрөнгийн үнэлгээ хийгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ... хороо , ... гудамж, ... байрны .... тоотод байрлах .... ... м.кв талбай бүхий 5 өрөө үл хөдлөх хөрөнгө нь орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө бөгөөд шинжээч нь хөрөнгийн үнэлгээг тухайн орон сууцны ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг судлан хийсэн байна. Үнэлгээ хийгдсэн орон сууцтай зах зээл дээр худалдан борлуулагдаж байгаа ижил төрлийн, нэг бүсчлэл тойрогт байрлалтай ойролцоо метр квадрат талбайтай, байршлын, ашигласан хугацааны гэх мэт төстэй орон сууцтай харьцуулан зах зээлийн хандлагаар үнэлгээний тооцоо хийснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь шинжээч үнэлгээ хийж буй орон сууц болон харьцуулалт хийсэн орон сууцуудын онцлог, ашиглалт, насжилт, байршил зэрэг хүчин зүйлсийг тооцон, зах зээлд нээлттэй санал болгож байгаа үнэ, борлогдох магадлал, хэлцлийн нөхцөл зэргийг харгалзан нэгж талбайн тохируулагдсан дундаж жишиг үнийг тогтоон үнэлгээ хийлгэж буй орон сууцны талбайн хэмжээгээр тооцон зах зээлийн үнэ цэнийг тодорхойлжээ.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад битүүмжлэн хураагдсан хөрөнгийн үнэлгээг зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэхээр хуульчилсан. Хөрөнгийн үнэлгээ хийх гэдэг нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг ойлгох бөгөөд үнэ цэнэ гэдэг нь хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх мөнгөн дүнг хэлнэ.

 

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч орон сууцны 1 м.кв талбайн үнийг зах зээлийн хандлагаар 3,313.19 төгрөгөөр тооцон, нийт 462,156,732.96 төгрөгөөр үнэлжээ.

 

Хариуцагч ншшг газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу явагдсан байна. Мөн шинжээчээр томилогдсон Б ХХК-ийн үнэлгээчин С.Ц төлбөр төлөгч Б.А гийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоосон үйл ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан шаардлагыг хангасан байх тул уг үнэлгээг хүчингүй болгох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

10. Нэхэмжлэгч нь түүний өмчлөлийн орон сууц буюу к хотхоны орон сууцууд нь Баянзүрх дүүргийн ... хороо нд байрлах бусад орон сууцуудтай харьцуулахад өндөр үнэтэй, орон сууцны 1 м.кв талбайн үнэ нь 5,500,000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж хөрөнгийг үнэлээгүй гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.

 

11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д Анхны дуудлага худалдааны дуудах үнэ болон хоёр дахь дуудлага худалдааны үнийг Иргэний хуульд заасан хувь, хэмжээгээр тогтооно гэж заасан бөгөөд ншшгг нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу Баянзүрх дүүргийн ... хороо , ... гудамж, ... байрны .... тоотод байрлах .... ... м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 462,156,700 төгрөгийн 70 хувь болох 323,509,690 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/34 дугаар Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол гаргасан нь холбогдох хуульд заасныг баримтлан гаргасан шийдвэр байх тул уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

12. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн битүүмжилж, хураасан хөрөнгийн үнэлгээ бүрэн, бодитой хийгдсэн, хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлагыг хангасан, үнэлгээ тогтоох болон анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулахтай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх ба нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдлыг хуульд заасан хугацаанд гаргаагүй байх тул төлбөр төлөгч Б.А гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан БЗД .. хороо .. байр .. тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй,, .... м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 462,156,700 төгрөгөөр үнэлсэн Б ХХК-ийн үнэлгээчин С.Ц ын үнэлгээ болон 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/34 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

13. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч ншшгг т холбогдуулан гаргасан Улаанбаатар хот, БЗД .. хороо .. байр .. тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, .... м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 462,156,700 төгрөгөөр үнэлсэн Б ХХК-ийн үнэлгээчин С.Ц ын үнэлгээ болон 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/34 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2022/27385 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР