Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2023/0092

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ХХК;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Хариуцагч: ТӨХК,

Хариуцагч: ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: нарын хооронд үүссэн, ХХК-ийн нэгж эрхийн бүртгэлийн хураамжийг ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасан хувиар үйлчилгээний хөлс хураахыг ТӨХК-д даалгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасан хувиар үйлчилгээний хөлс хураахыг ТӨХК-д даалгуулах.

Хоёр.Процессын түүх:

2.1.Хариуцагчаас нэхэмжлэгч ХХК-ийг энэхүү маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр ны т хандсаныг уг журмыг биелүүлсэн гэж үзэхгүй, тус хорооны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэх агуулгаар маргасныг шүүх хүлээн аваагүй болно.

2.2.Учир нь ны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д зөвшөөрөл эзэмшигч хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх нь ны бүрэн эрх байхаар, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ гэж, мөн зүйлийн 33.2-т Зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч нь Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно[1] гэж тус тус заасан байна.

2.3.Нэхэмжлэгч ХХК нь энэхүү маргаанаа шийдвэрлүүлэхээр 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ны т гэсэн хаягаар хандсан байхад тус байгууллага гомдлыг хэрхэн үзсэн талаар зохих хариу өгөөгүй байна.

2.4.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-т Хороо нь зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, харилцагчийн хооронд гарсан маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий Маргаан таслах зөвлөлтэй байх бөгөөд уг зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг Хороо батална гэжээ.

2.5.Иймд ХХК нь ны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасан журмын дагуу маргаанаа шийдвэрлүүлэхээр ны т хандсан байгааг хуульд заасан журмын дагуу хандсан гэж үзсэн.

2.6.Учир нь аливаа нэг байгууллагын дотоод бүтцэд хамаарах нэгжүүдийн харьяалан шийдвэрлэх асуудлыг тухайн байгууллага дотооддоо шилжүүлэн шийдвэрлэх боломжтой, эсхүл зохих нэгжид /Маргаан таслах зөвлөл/-д хандахыг албан ёсоор мэдэгдэх ёстой бөгөөд ийнхүү харьяаллын дагуу шилжүүлэх, эсхүл гомдлыг шийдвэрлэх эрх хэмжээгүй талаар мэдэгдэх зохион байгуулалтын ажлаа хийгээгүй, энэ талаар мэдэгдсэн хариу өгөөгүй нь нэхэмжлэгчийн буруутай ажиллагаа биш бөгөөд нэхэмжлэгчээс нд хандсаныг хуульд заасан журмаар хандсан гэж үзсэн ба энэхүү маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг дахин биелүүлэхийг шүүхээс шаардах эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.

2.7.Хариуцагчаас энэхүү маргааныг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, ТӨХК-тай зэрэгцэн хувийн өмчит ******* адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг 2 биржээс манайхыг сонгож бүртгүүлсэн байхад манайхыг төрийн өмчит гэдгээр захиргааны хариуцагч болгох ёсгүй гэх агуулгаар маргасан.

2.8.Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно гээд мөн зүйлийн 5.1.4-т үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, ... зэрэг байгууллагын захиргаа гэж заажээ.

2.9. ТӨХК нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс төрийн эзэмшлийн хувьцааны 34 хувийг нийтэд нээлттэй санал болгож, төрийн болон хувийн холимог өмчийн хуулийн этгээд болж, эрх зүйн байдалд нь өөрчлөлт орсон байгаа боловч Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд зааснаар зохицуулалттай үйл ажиллагаа явуулдаг, мөн хуулийн 47.2-т зааснаар нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах эрх хэмжээтэй, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т зааснаар үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй хуулийн этгээд мөн тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн болон холимог өмчийн байгууллага гэж үзэх тул ТӨХК энэ хэргийн хариуцагч мөн бөгөөд маргаан нь захиргааны хэргийн харьяалан шийдвэрлэх хэрэг мөн байна.

2.10.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн 221/2022/0003/3 индекстэй хэрэгт захиргааны актын хариуцагчаар ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийг хариуцагч мөн гэж үзэн хэргийн хариуцагчаар татан оролцуулсан хүчин төгөлдөр шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар захирамж байна.

Гурав.Нэхэмжлэгч ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ:

3.1." " ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар "Хамтын хаалттай Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ыг баталж, уг журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтаар "нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсийг нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1% байхаар журамлан тогтоосон талаар;

3.2.Энэхүү журамд үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд нь сангийн нэгж эрхийг бүртгүүлэхдээ нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувийг үйлчилгээний хөлсөнд төлөхөөр хатуу тогтоосон нь илт эдийн засгийн үндэслэлгүй гэж үзэж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.18-д "үнэт цаасны зээлд оролцогч мэргэжлийн байгууллагаас тогтоосон зах үйлчилгээний хураамжийн хэмжээг бууруулахыг санал болгох, энэ саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн хураамжийн хувь хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох, энэ тухайгаа нийтэд мэдээлэх", 74 дүгээр зүйлийн 74.4-т "Хороо хууль тогтоомжтой зөрчилдсөн дүрэм, журмыг бүхэлд нь, эсхүл тэдгээрийн зарим заалтыг өөрчлөх даалгавар өгч болно", 75 дугаар зүйлийн 75.2-т "Өөрийгөө зохицуулах байгууллагын үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаанд Хороо шалгалт хийнэ", мөн зүйлийн 75.4-т "Өөрийгөө зохицуулах байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтан, мэргэжилтэн нь энэ хууль, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд Хороо дараах арга хэмжээ авч, нийтэд мэдээлнэ", мөн зүйлийн 75.4.2-т "даалгавар өгөх" гэж тус тус заасныг үндэслэн "нэгж эрхийн үнийг бүртгүүлэх үйлчилгээний хөлс 1 хувь байхаар журамласан заалтыг эс зөвшөөрч, уг хувь хэмжээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ эрх ашгаа хамгаалуулахаар нэгдэж, гишүүн нь болсон "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо төрийн бус байгууллагаар дамжуулан Монгол улсын Сангийн сайд , СЗХ-ны дарга нарын нэр дээр 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 116 тоот албан бичгээр, *******-д 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 118 тоотоор, манай хөрөнгө оруулалтын менежментийн компани болох "*******" ХХК-иар дамжуулан 2021 оны 06 дугаар сарын 16-ны 21/015, 8 дугаар сарын 16-ны өдрийн 21/069, " ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга т 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 21/140 тоот албан бичгүүдээр удаа дараа хүсэлт гаргасан талаар;

3.3.Дахин "******* "-аас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 21/203 тоот албан бичгээр Үйлчилгээний хураамжийг хүчингүй болгуулах талаар хандахад ны 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 1/4258 тоот албан бичгээр "*******" ХК-ийн гүйцэтгэх захиралд 2021 оны 12 дугаар сарын 20-н хүртэл хугацаатай чиглэл өгсөн боловч хэрэгжүүлээгүй тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан 2021 оны 12 дугаар сарын 22-.ы өдөр " ТӨХК- ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтын "Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ын 6 дугаар зүйлийн "6.2.2. Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1%" гэснийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан талаар;

3.4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд " "ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс "Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ын Зургаа дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор:

Журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт "нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь "гэснийг" Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс- Нийт бүртгүүлсэн үнийн дүнгээс хамаарч:

6.2.2.1. 20 тэрбум хүртэлх үнийн дүнд 0.5 хувь,

6.2.2.2. 20-50 тэрбум хүртэлх үнийн дүнд 0.375 хувь,

6.2.2.3. 50 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнд 0.25 хувь гэж өөрчлөлт оруулан Санхүүгийн Зохицуулах Хороогоор баталгаажуулсан тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэж нэхэмжлэлээсээ татгалзсан талаар;

3.5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай "Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамж гарсан талаар;

3.6.******* хамтын хөрөнгө оруулалтын сан" ХХК-ийн зүгээс -Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ын Зургаадугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад өөрчлөлт орсон тул дээрх өөрчлөлт орсон журмын заалтын дагуу нэгж эрхийн бүртгэлийн хөлсийг төлөх тухай хүсэлтээ "*******" ТӨХК-д 2022 оны 08 сарын 01-ны өдрийн 22\069 тоот албан бичгээр гаргасан боловч хариу мэдэгдэлгүй эс үйлдэхүй гаргасан тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан талаар;

3.7.Монгол улс нь 1991 онд улсын өмч хувьчлалын ажлыг эхлүүлэх, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор ийг үүсгэн байгуулснаар хөрөнгийн зах зээлийн эхлэл тавигдсан ба энэхүү харилцаа манай улсын хувьд хөгжлийнхөө дөнгөж эхлэл шат буюу 30 дахь жилд яваа бөгөөд 2017 оноос хойш хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээлд оролцох ойлголт сайжирч, идэвх нь нэмэгдэх хандлагатай болсон. "******* хамтын хөрөнгө оруулалтын сан" нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд заасны дагуу байгуулагдсан хамгийн том хөрөнгө оруулалтын сан гэж одоогоор тооцогдож байгаа талаар;

3.8.Хөрөнгийн зах зээл үүсгэн байгуулагдсанаас хойш одоог хүртэл хөрөнгийн зах зээл дэх бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн зөв зохистой харьцаа бүрэлдэхгүй байсаар ирсэн бөгөөд энэ салбарын зохицуулалт одоогоор хангалттай төлөвшөөгүй байгаа тул төрийн зохицуулалт шаардлагатай, төрөөс дэмжлэг үзүүлэх салбар мөн билээ.

3.9.Ийм ч учраас хууль тогтоогч нараас Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т "Хөрөнгийн бирж үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй" байхаар хуульчлан тогтоож өгсөн гэж;

3.10.Дээрх хуулийн заалтаар Хөрөнгийн биржид үйлчилгээний хөлс тогтоох эрхийг олгосон боловч тус байгууллага нь энэхүү эрхийг аливаа хязгааргүйгээр эдлэх ёстой гэсэн ойлголт огт биш гэдэг нь мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан үзэл баримтлалаас харагдах болно.

Энэ ч учраас "" ТӨХК нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2015/14 дугаар тогтоолоор баталсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 1 дүгээр хавсралтаар хувьцаа болон бонд бүртгүүлэхэд төлөх бүртгэлийн үйлчилгээний хөлсийг 0,1 хувь, нийтдээ 50,000,000 саяас ихгүй байхаар "анх тогтоосон" гэж;

3.11.Энэхүү журам нь Үнэт цаас гаргагчийн анх удаа болон нэмж гаргасан хувьцаа, ерийн хэрэгслийг "-ийн үнэт цаасны бүртгэлд бүртгэх, бүртгэлийн ангилал, шалгуурыг тогтоох, үнэт цаасыг нийтэд танилцуулах, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой журам гэж;

3.12.Хариуцагч " ТӨХК нь тодорхой хууль зүйн болон бусад эдийн засаг, санхүүгийн үндэслэл, шаардлага шалтгаангүйгээр 2019 онд "Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ыг шинээр батлахдаа сангийн нэгж эрх бүртгэх үйлчилгээний хураамжийг 1 хувь болгож нэмэгдүүлснээр өөрийн хуульд заасан эрхээ эдэлж байгаа мэт боловч эдийн засгийн тооцоо, судалгаа, үндэслэлгүйгээр үйлчилгээний хөлсийг нэмж тогтоосноор хөрөнгийн зах зээлд оролцогч илт хохироосон, алдагдалд хүргэж болзошгүй зохицуулалт болсон гэж;

3.13.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд "Үнэт цаас" гэдэгт дараах компанийг эдийн засгийн хувьд санхүүгийн хэрэгсэл хамаарахаар заасан гээд 1.хувьцаат компанийн хувьцаа /цаашид "хувьцаа" гэх/;

2.компанийн өрийн хэрэгсэл:

3. Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн хэрэгсэл:

4.хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, нэгж эрх:

5.хадгаламжийн бичиг;

6.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

7.Үнэт цаас гаргагчаас хөрөнгө оруулагчид санал болгож байгаа тодорхой тооны хувьцаа болон өрийн хэрэгслийг тодорхой хугацааны дотор тохиролцсон үнээр захиалах эрх /варрант/;

8.Үүсмэл санхүүгийн хэрэгсэл; зэрэг байхаар заасан талаар;

3.14. ТӨХК нь хувьцаа ба бондын хураамжийг 0,1 хувь буюу 50 сая төгрөгөөс хэтрэхгүй гэж тогтоосон боловч сангийн нэгж эрхийг 1 хувь байхаар тогтоосон нь шударга бус байсан ба хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндөж, хохироох нөхцөлд хүргэсэн. Хувьцаа, бонд, сангийн нэгж эрх болон аливаа үнэт цаасыг бүртгэх үйлчилгээ нь үнийн дүнгээс үл хамаарсан нэг л үйл ажиллагаа бөгөөд түүнийг бүртгэж, материал бүрдүүлэх зэрэг цөөн Хэдхэн ажиллагаа явагддаг юм. ТӨХК нь ийм буруу журам гаргаснаа хүлээн зөвшөөрсөн нь сая журмаа өөрчилснөөр нотлогдоно гэж;

3.15.Манай хөрөнгө оруулалтын сан нь 7,000 орчим нэгж эрх эзэмшигчтэй ба эдгээр иргэдээс санд төвлөрүүлсэн 50,000,000,000 /Тавин тэрбум төгрөгөөс арилжааны шимтгэл хэлбэрээр 376,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд " ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ын 6 дугаар зүйлийн 6.2.2-д заасан нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсийг нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1%" гэсэн заалтын дагуу" нэгж эрх бүртгүүлэхэд төлөх хураамж 500,000,000 төгрөгийг нэмж төлсөн тохиолдолд нийт иргэдийн төвлөрүүлсэн сангийн хөрөнгөөс 876 сая төгрөгийг шууд төлбөр хураамж нэрээр "" ТӨХК суутган авч санг эхнээс нь алдагдалд хүргэх сөрөг үр дагавартай тул дээрх журмын заалтыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар ******* хамтын хөрөнгө оруулалтын сан" ХХК Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэлийн шаардлага гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд ТӨХК журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт бүхэлд нь өөрчлөлт оруулан одоо мөрдөж ажиллаж байгаа гэж;

3.16." ТӨХК-н Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтын Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ын Зургаа дугаар зүйлийн "6.2.2.Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1%" гэсэн журмын заалтын дагуу үйлчилгээний хөлс төлсөн тохиолдолд нэгж эрх эзэмшигч хөрөнгө оруулагч 7000 орчим иргэний эрх ашигт сөргөөр нөлөөлж, хөрөнгийн зах зээлийн харилцаанд шууд оролцогч манай компанийг эдийн засгийн хувьд алдагдалд оруулж болзошгүй гэж;

3.17.Дээрх үндэслэлээр ******* хамтын хөрөнгө оруулалтын сан" ХХК-ийн нэгж эрхийн бүртгэлийн үйлчилгээний хөлсийг "" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан "Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт заасан хувиар үйлчилгээний хөлс хураахыг "******* ТӨХК-д даалгуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

3.18.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК-ийн нэгж эрхийн бүртгэлийн хураамжийг ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт заасан хувиар үйлчилгээний хөлс хураахыг ******* ТӨХК-д даалгуулах шаардлага гаргасан. Манай компани нь хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулахаар Компанийн тухай хуульд заасан журмын дагуу 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдаж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэл хийлгэх зохих баримт бичгийг бүрдүүлэх зорилгоор ТӨХК-иас гаргасан дүрэм, журмуудтай танилцаж, анх бүртгүүлэхээр тус байгууллагад хандсан боловч хариу өгөхгүй эс үйлдэхүй гаргасан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 5.4 дэх хэсэгт зааснаар нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно. Үнэт цаасны тухай хуулийн 1.1 дэх хэсэгт үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасны дагуу энэ бол захиргааны хэргийн маргаанд хамаарна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 1.2-т үнэт цаасны зах зээлийн тогтолцооны эрсдэлийг бууруулах, шударга, ил тод, үр ашигтай байдлыг хангах зарчмыг баримтална гэж заасан. Монгол Улсад өмч хувьчлалын ажлыг 1991 оноос эхлүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа ийн үйлчилгээний бүртгэлийн журамд заасан хэмжээ дээрх хөрөнгө оруулалтын санг албан ёсны эрсдэлд оруулах магадлалтай. Нийт 7000 орчим эрх эзэмшигчтэй ба санд төвлөрүүлсэн 50 тэрбум төгрөгөөс арилжааны шимтгэл хэлбэрээр санд 376 сая төгрөгийг тушаасан. ******* хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан ХХК нь өөрийн арилжааны шимтгэлийн хэлбэрээр болон 1 жилд эрхийн бүртгэл хийлгэхэд хөрөнгийн биржид 876 000 000 төгрөг төлөх тооцоолол гарсан. Ингэж төлснөөр хамтын сангийн үйл ажиллагаа доголдож хүндрэлтэй байдалд орохоор байсан. 2021 онд журмын 6.2-т заасан заалтыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ТӨХК өөрийн журамдаа өөрчлөлт оруулж бүртгэлийн хураамжийг үнийг буулгасан. Шинэ зохицуулалтаар хийгдсэн бүртгэх эрхийн журмаар хураамжийг аваач гэдэг байдлаар хандсан боловч хариу өгөлгүй эс үйлдэхүй гаргасан.

2021 оны 07 сард бүртгүүлэхээр ид хандаад гэрээг тухайн үедээ байгуулсан. Түүнээс хойш хураамж хэт өндөр байна гэдэг зүйл яригдсан. хувьцаа бонд зэргийг бүртгэхдээ 0.1 хувиар бүртгээд хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг бүртгэхдээ 1 хувиар бүртгэхээр заасан. 1.2-1.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Үүнийгээ нөхөхийн тулд өндөр хэмжээгээр авдаг гэж тайлбарладаг. Нэг талаасаа алдагдлаа нөхөх, нөгөө талаасаа өөрийгөө санхүүжүүлэх үйлчилгээний хөлсийг эндээс гаргуулж авах байдлаар ханддаг юм биш биз гэсэн хардлага байна. Манай 2 байгууллагын төлбөрийн асуудал дээр маргаан үүсээгүй байсан. Хураамж өндөр байна буулгаач гэсэн хүсэлтийг манай талаас тавьсан. Маргаан таслах зөвлөлийн Үнэт цаасны хороонд энэ саналаа тавихад буулгах боломжгүй гэсэн. тайлбартаа хөрөнгийн биржээс баталж ирүүлсэн журмыг манай хороо өөрчлөх боломжгүй, манайх зөвхөн батламжилдаг гэсэн. нд албан бичиг өгсөн боловч бидэнд 30 хоногийн дотор хариу өгөөгүй учраас эс үйлдэхүй гаргалаа гэдэг байдлаар шүүхэд хандсан. Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлнэ гэж заасны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Монголд хөрөнгө, бондын худалдаа хөрөнгийн бирж дээр л явагддаг. Төлөөлөн удирдах зөвлөл Сангийн яамнаас томилогддог. Хөрөнгийн биржийн гаргасан журам Захиргааны ерөнхий хуулийн 5.8-д заасан журамласан захиргааны актын хэлбэртэй. Тийм учраас захиргааны актын маргаан мөн. Монгол Улсыг хөгжүүлье гэвэл хөрөнгө оруулалтын санг дэмжих ёстой. Хөрөнгийн бирж эсрэгээрээ авсан хураамжаараа өөрсдөө яаж алдагдалгүй ажиллах вэ гэдэг байдлаар л хандаад байна. Манайх Хөрөнгийн биржээс гадна олон байгууллагад хураамж төлдөг. Бидний үйл ажиллагааг дэмжих ёстой байтал эсрэгээрээ устгах төрлийн үйл ажиллагаа явуулаад байгааг анхаарч үзээч гэв.

3.19.Нэхэмжлэгчээс энэхүү маргаан нь захиргааны шүүхийн харьяаллын болох талаар дараах үндэслэлийг гаргасан байна. Үүнд:

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно" гээд мөн зүйлийн 5.1.4-т "үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа" гэж тус тус заасан талаар;

3.20.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д "Энэ хуулийн зорилт нь үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуулиар үнэт цаасыг нийтэд санал болгон гаргах, арилжих, бүртгэх, төлбөр, тооцоог гүйцэтгэх, хадгалах, бусад зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна" гэж, мөн зүйлийн 3.4-т "Үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон нийтлэг Харилцааг энэ хуулиар, ... зохицуулна гэж заасан талаар;

3.20.Эдгээр заалтуудаас үзвэл үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцогч олон нийтэд " ТӨХК нийтлэг үйлчилгээ үзүүлдэг, нийтээс тус компанийн Үйлчилгээг нь авдаг гэдгийг тодорхойлсон гэж;

3.21."Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ын 1.2-д "Энэхүү журмыг Биржийн нэгж эрхийн бүртгэлд бүртгэгдсэн, бүртгүүлэхээр хүсэлт гаргасан хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан, түүнийг үүсгэн байгуулагч хөрөнгө оруулалтын менежментийн компани, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон бусад эрх бүхий албан тушаалтан, аудитор, хуульч, хөрөнгийн үнэлгээчин болон холбоотой бусад эд дагаж мөрдөнө" гэж заасан нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт болохыг тогтоосон гэж;

3.22.Иймд нэхэмжлэгчээс энэхүү хэм хэмжээ тогтоосон журмаар үйлчилгээний хөлс авах нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх захиргааны акт мөн гэж үзсэн болно гэжээ.

Дөрөв.Хариуцагч ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

4.1.Захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар: " нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28 дахь заалтад заасан үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл бүхий төрийн өмчит хуулийн этгээд гэж;

4.2.ны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйл. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 88 дугаар зүйлд зааснаар , түүний Маргаан таслах зөвлөл нь үнэт цаасны зах зээлд гарсан маргаантай асуудлыг тэргүүн ээлжид шийдвэрлэдэг талаар;

4.3.******* хамтын хөрөнгө оруулалтын сан" ХХК нь нэхэмжлэлд дурдсан асуудлаараа 2022 оны 08-р сарын 16-ны өдрийн дугаар 22/80 тоот албан бичгээр ны т хандсан байна. ны нь үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаанд төрийн зохицуулалт, хяналтыг хэрэгжүүлдэг ажлын алба бөгөөд түүнд зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэх бүрэн эрх хуулиар олгогдоогүй гэж;

4.4.Иймд "*******" ХХОС нь ""- ийн үйлчлүүлэгч, нөгөө талаар үнэт цаасны зах зээлд оролцогчийн хувьд нэхэмжлэлд дурдсан асуудлаараа хуульд заасан захиргааны урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй, маргааныг урьдчилан шийдвэрлэх эрх бүхий ны Маргаан таслах зөвлөлд хандаагүй байна гэжээ.

4.5.Хариуцагч мөн түүнчлэн захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзсэн талаараа: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1-д зааснаар үнэт цаасны 17 зохицуулалттай үйл ажиллагаа байдаг.

Дээр дурдсан 17 үйл ажиллагааг ноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах ба төрийн өмчит хуулийн этгээд эсхүл хувийн хэвшлийн байгууллага аль аль нь эрхлэн явуулах боломжтойн зэрэгцээ үүнд өмчийн хязгаарлалт тогтоогоогүй. Эдгээрийн зөвхөн нэг үйл ажиллагаа нь "" ТӨХК- ийн явуулж буй үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа юм. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 2 арилжаа эрхлэх байгууллага ноос тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: " ТӨХК, *******" ХК (хувийн хэвшлийн байгууллага)-ын талаар;

4.6.Эндээс үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 5.1.4-т заасан "үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг" гэх захиргааны байгууллагын шинж хариуцагч "" ТӨХК-ийн хувьд тогтоогдохгүй байх ба ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй өмчийн өөр хэлбэрийн бирж мөн зэрэгцэн үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл "" ТӨХК нь хувийн эрх зүйн салбар буюу үнэт цаасны зах зээлийн харилцаанд бусад хувийн хэвшлийн зарим байгууллагатай өрсөлдөн ажилладаг байгууллага юм. " ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг төрийг төлөөлж Монгол Улсын Сангийн яам хэрэгжүүлж, " ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийг Сангийн яамнаас томилогдсон этгээдүүд хэрэгжүүлдэг. " ТӨХК-ийн хувьцааг төр эзэмшдэг боловч эрх зүйн байдлын хувьд нь үнэт цаасны арилжаа эрхлэгч бусад хувийн хэвшлийн байгууллагаас илүү эрх хэмжээ эдэлдэггүй ба бусад үнэт цаасны зах зээлд оролцогч байгууллагуудын адил ны хяналт, зохицуулалтад үйл ажиллагаагаа явуулдаг гэж;

4.7.Төрийн өмчит "" компани болон хувийн хэвшлийн "*******" ХК яг адилхан эрх зүйн статустай байгууллага юм. Төр аливаа компанийн хувьцааг эзэмшдэг байснаараа тухайн компани захиргааны байгууллага гэж тооцогдохгүй гэж;

4.8. "" ТӨХК-иас зөвхөн өөрийн биржид бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд зориулан журам баталсан нь, нийтээр дагаж мөрдөх гадагш чиглэсэн үйлчлэлгүй, дотогшоо чиглэсэн үйлчлэл бүхий акт тул захиргааны хэмжээний акт гэж тооцогдохгүй гэж үзэж байгаа талаар;

4.9.Иймд хариуцагч "" ТӨХК нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.4-т заасан "үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг" захиргааны байгууллага биш бөгөөд зөвхөн манай хөрөнгийн биржид бүртгүүлсэн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх "Хамтран хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгжийн эрхийн бүртгэлийн журам нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх захиргааны акт биш гэж;

4.10.Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмыг "" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 сарын 28-ний өдрийн тогтоолоор баталсан. Тухайн журмын үйлчлэх хүрээ нь зөвхөн өөрийн биржид бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд чиглэсэн, бүх нийтээр дагаж мөрдөх гадагш чиглэсэн эсхүл тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд үйлчлэхэд чиглээгүй, дотогшоо чиглэсэн үйлчлэл бүхий акт тул Монгол Улсын захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй гэж;

4.11.Дээр дурдсанчлан Монгол Улсын үнэт цаасны зах зээлд 17 төрлийн байдаг бөгөөд уг зохицуулалттай ажиллагаа зохицуулалттай үйл этгээдүүдийн үйл ажиллагаа буюу: (1) Үнэт цаасны брокер, (2) диллер, (3) андеррайтер. (4) хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ, (5) үнэт цаасны итгэмжлэн удирдах, (6) үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх гэх мэт эдгээр үйл ажиллагаа эрхлэгч нь бүгд өөр өөрийн харилцагч, үйлчлүүлэгч нарт чиглэсэн дотоод дүрэм журамтай. Эдгээр байгууллагуудын дүрэм журам нь тухайн зохицуулалттай этгээдийн зөвхөн өөрийнх нь харилцагч үйлчлүүлэгчийн хүрээнд мөрдөгдөх дотогшоо чиглэсэн үйлчлэл бүхий хэм хэмжээний акт тул Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй гэж;

4.12.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49.3 дахь хэсэгт "Хөрөнгийн бирж үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй" гэж заасан. Үүний дагуу "" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 сарын 28-ний өдрийн тогтоолоор Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмыг батлахдаа бүртгэх үйлчилгээний хөлсийг 1 хувиар тогтоож, журмыг нд хүргүүлсэн талаар;

4.13.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 62.1 дэх хэсэгт зааснаар "Үнэт цаасны зах зээл дэх төрийн зохицуулалт, хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага" нь бөгөөд мөн хуулийн 49.1.4-д нь "" ТӨХК-ийн дүрэм, журмыг батламжлахаар заасны дагуу уг журмыг хүлээн авч, батламжилсан талаар;

4.14.Үүнээс үзвэл нэхэмжлэгч "*******" хамтын хөрөнгө оруулалтын сан нь нэхэмжлэлийн үндэслэлдээ хариуцагч "" нь үйлчилгээний хөлс тогтоох эрхээ хязгаарлалтгүйгээр эдэлж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т "Энэ хуулийн зорилтыг хэрэгжүүлэхэд үнэт цаасны зээлийн тогтолцооны эрсдэлийг бууруулах, шударга, ил тод, үр ашигтай байдлыг хангах зарчмыг баримтална" гэж заасныг баримтлалгүйгээр сангийн нэгж эрх бүртгэх үйлчилгээний хураамжийг 1% -иар тогтоосон гэж тайлбарласан нь үндэслэлгүй гэж;

4.15."" ТӨХК нь бүртгэх үйлчилгээний хөлсийг Засгийн газрын бодлого, хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд нийцүүлж боломжит хэмжээнд бууруулах байр суурьтай байдаг бөгөөд ийм ч үүднээс "" ТӨХК, гүйцэтгэх удирдлагын зүгээс үйлчилгээний хөлсний хувь хэмжээг бууруулах асуудлыг эрх бүхий субъект болох Төлөөлөн удирдах зөвлөлдөө удаа дараа оруулж хэлэлцүүлж байсан талаар;

4.16.Үүний дагуу Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дах хэсэгт "нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1% байна" гэж заасан хувь хэмжээг дараах байдлаар бууруулан "" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 сарын 30-ний өдрийн 16 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан болно.

Үүнд: Тус журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дах хэсэг "Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс -Нийт бүртгүүлсэн үнийн дүнгээс хамаарч, 20 тэрбум хүртэлх үнийн дүнд 0.5%, 20-50 тэрбум хүртэлх үнийн дүнд 0.375%, 50 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнд 0.25% тус тус байх ба хамгийн багадаа 25,000,000 төгрөг, хамгийн ихдээ 150,000,000 төгрөг" байхаар нэгж бүртгэлийн үйлчилгээний хөлс өөрчлөгдсөн талаар;

4.17."*******" хамтын хөрөнгө оруулалтын сан нь "" ТӨХК-тай 2021 оны 7 сарын 22-ны өдөр бүртгэлийн гэрээ байгуулж, ус биржийн бүртгэлд бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, " ТӨХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 6 28-ний өдрийн 2019/07 дугаартай тогтоолоор батлагдсан үйлчилгээний хөлс мөрдөгдөж байх үед "" ТӨХК-д бүртгэгдсэн, бүртгэлийн гэрээ байгуулсан тул тухайн үед хүчинтэй байсан журмын дагуу бүртгэлийн үйлчилгээний хөлсийг тооцон төлөх үндэслэлтэй гэж;

4.18.Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан бүртгэлийн гэрээний 2.1.2-т зааснаар бүртгэх үйлчилгээний хөлсийг нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувиар тогтоосон байдаг. Нэхэмжлэгч байгууллага нь "" ТӨХК-ийн журамд заасан үйлчилгээний хөлс, хэмжээг урьдчилан мэдэж, ойлгож, харилцан зөвшөөрч бүртгэлийн гэрээ байгуулсан гэж;

4.19.Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсний хувь хэмжээ өөрчлөгдсөн нь гагцхүү батлагдсан үеэсээ хүчин төгөлдөр болох ба батлагдахаас өмнөх хугацаанд ухарч үйлчлэхгүй талаар;

4.20.Харин ноос "" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 сарын 30-ний өдрийн 16 дугаар тогтоолоор батлагдсан хувь хэмжээгээр "******* хамтын хөрөнгө оруулалтын сан" ХХК-иас бүртгэх үйлчилгээний хөлсийг хураах талаар шийдвэр гаргасан тохиолдолд бид эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж, зохих ёсоор шийдвэрлэх боломжтой юм.

4.21.Дээр дурдсан нөхцөл байдалд үндэслэн "******* хамтын хөрөнгө оруулалтын сан" ХХК-ийн нэгж эрхийн бүртгэлийн хураамжийг "" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан "Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ны 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт заасан хувиар үйлчилгээний хөлс хураахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг өнөөдрийн байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

4.22. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэдэг боловч хаана хандсан нь тодорхойгүй, хууль ёсны дагуу явуулаагүй гэж үзэж байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28 дахь заалтад заасан үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл бүхий төрийн өмчийн хуулийн этгээдээр ТӨХК ажиллаж байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33 дугаар зүйл, 88 дугаар зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх байгууллага бол түүний Маргаан таслах зөвлөл шийдвэрлэдэг.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг ны т хандсан. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд зааснаар 17 төрлийн зохицуулалттай үйл ажиллагаа байна. Үүнд үнэт цаасны брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх, үнэт цаасны итгэмжлэн удирдах, андеррайтер, үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл, үнэт цаасны арилжааны тооцоо, үнэт цаасны арилжааны төлбөр, үнэт цаасны төвлөрсөн хадгаламж, кастодиан, арилжаа эрхлэх, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежмент, санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох, оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх, оролцогчид хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх, зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх зэрэг олон ажил байдгаас зөвхөн нэг нь үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа байгаа. Зохицуулалттай үйл ажиллагаа эрхэлдэг байснаар захиргааны байгууллага болохгүй. Монгол Улсад үнэт цаасны арилжаа эрхэлдэг Улаанбаатар үнэт цаасны 2 бирж гэж бий. Энэ хоёр биржээс нэхэмжлэгч нь ТӨХК-ийг сонгон бүртгүүлсэн. Хувьцааг нь төрийг төлөөлж Сангийн яам эзэмшдэг. 2023 онд биржийн 34 хувийг олон нийтэд санал болгосон. Хувьцааны 64 хувийг төр эзэмшдэг боловч бусад байгууллагаас илүү эрх хэмжээ эдэлдэггүй. Зөвхөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд зааснаар эзэмшдэг. Хянагч байгууллага нь . Яг адил статустай ялгаа нь нэг нь хувийн эзэмшлийнх, нөгөө нь төр болон хувийн эзэмшлийнх. Төр эзэмшдэг байснаараа захиргааны байгууллага болохгүй. ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын эрх зүйн үйлчлэлийн тухайд хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмыг ******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 сарын 28-ний өдрийн тогтоолоор баталсан байдаг. Тухайн журмын үйлчлэх хүрээ нь зөвхөн өөрийн биржид бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд чиглэсэн, бүх нийтээр дагаж мөрдөх гадагш чиглэсэн эсхүл тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд үйлчлэхэд чиглээгүй, дотогшоо чиглэсэн үйлчлэл бүхий акт тул Монгол Улсын захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй. Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журамд заасан бүртгэх үйлчилгээний хөлсний хэмжээг ноос хянаж батламжилсан. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49.3 дахь хэсэгт "Хөрөнгийн бирж үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй гэж заасан. Үүний дагуу ******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 сарын 28-ний өдрийн тогтоолоор Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмыг батлахдаа бүртгэх үйлчилгээний хөлсийг 1 хувиар тогтоож, журмыг нд хүргүүлсэн байдаг. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар Үнэт цаасны зах зээл дэх төрийн зохицуулалт, хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага нь бөгөөд мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.4-д нь арилжаа эрхлэх байгууллагуудын дүрэм, журмыг батламжлахаар заасны дагуу уг журмыг хүлээн авч, батламжилсан.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч ******* хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлдээ хариуцагч " ТӨХК нь үйлчилгээний хөлс тогтоох эрхээ хязгаарлалтгүйгээр эдэлж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т Энэ хуулийн зорилтыг хэрэгжүүлэхэд үнэт цаасны зах зээлийн тогтолцооны эрсдэлийг бууруулах, шударга, ил тод, үр ашигтай байдлыг хангах зарчмыг баримтална гэж заасныг баримтлалгүйгээр сангийн нэгж эрх бүртгэх үйлчилгээний хураамжийг 1%-иар тогтоосон гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

ТӨХК нь бүртгэх үйлчилгээний хөлсийг Засгийн газрын бодлого, хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд нийцүүлж боломжит хэмжээнд бууруулах байр суурьтай байдаг бөгөөд ийм ч үүднээс ТӨХК, гүйцэтгэх удирдлагын зүгээс үйлчилгээний хөлсний хувь хэмжээг бууруулах асуудлыг эрх бүхий субъект болох төлөөлөн удирдах зөвлөлдөө удаа дараа оруулж хэлэлцүүлж байсан.

Үүний дагуу Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дах хэсэгт нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1% байна гэж заасан хувь хэмжээг бууруулан *******ийн ТУЗ-ийн 2021 оны 12 сарын 30-ний өдрийн 16 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан. Журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэг Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс -Нийт бүртгүүлсэн үнийн дүнгээс хамаарч, 20 тэрбум хүртэлх үнийн дүнд 0.5%, 20-50 тэрбум хүртэлх үнийн дүнд 0.375%, 50 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнд 0.25% тус тус байх ба хамгийн багадаа 25 000 000 төгрөг, хамгийн ихдээ 150 000 000 төгрөг" байхаар нэгж бүртгэлийн үйлчилгээний хөлс өөрчлөгдсөн. ******* хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК нь ТӨХК-тай 2021 оны 7 сарын 22-ны өдөр бүртгэлийн гэрээ байгуулж, тус биржийн бүртгэлд бүртгэгдсэн. Энэ нь өөрчлөгдсөн цаг хугацаанаас өмнөх нөхцөл байдалд хамаар байгаа. Өөрөөр хэлбэл ******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 2019/07 дугаартай тогтоолоор батлагдсан үйлчилгээний хөлс мөрдөгдөж байх үед ид бүртгэгдэж бүртгэлийн гэрээ байгуулсан. 1 хувь гэх үйлчилгээний хөлс, хэмжээг урьдчилан мэдэж ойлгож, харилцан зөвшөөрсөн. 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсний хувь хэмжээ өөрчлөгдсөн нь гагцхүү батлагдсан үеэсээ хүчин төгөлдөр болох ба батлагдахаас өмнөх хугацаанд ухарч үйлчлэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Нэхэмжлэгч ХХК нь ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн сүүлд баталсан журмыг баримтлан үйлчилгээний хөлс төлөх ёстой гэх агуулгаар маргасан.

Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1. ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдаж, мөн оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, 6702988 дугаар регситрын дугаартай хуулийн этгээд байна. /ХХ-1-н 10 дахь тал/

2.2. ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэснээр тус компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь 50,000,000,000 /Тавин тэрбум/ төгрөг байна.

2.3. ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолоор Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ыг баталж, уг журмын 6.2.2-т Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1% гэж тогтоож мөрдсөн байна.

2.4.Ийнхүү тус компани үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж байх цаг үед дээрх 2019 оны журам үйлчилж байсан бөгөөд уг журмын 6.2.2-т заасны дагуу ХХК-иас ТӨХК-д бүртгүүлэхдээ үйлчилгээний хураамжид 500,000,000 /Таван зуун сая/ төгрөг төлөхөөр байжээ.

2.5. ХХК нь уг хураамжийн хэмжээг тодорхой хууль зүйн болон эдийн засгийн, санхүүгийн үндэслэл тооцоогүй, шалтгаан нь тодорхойгүй хэт өндөр тогтоосон, хөрөнгийн зах зээлд оролцогч компанийг илтэд хохироосон, алдагдалд хүргэсэн гэх үндэслэлээр ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 6.2.2-т Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1% гэж өөрчлөлт оруулсныг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

2.6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх шатанд буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 16 дугаар тогтоолоор Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 6.2.2-ын Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1% гэснийг өөрчлөн Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгээс хамаарч:

6.2.2.1. 20 тэрбум хүртэлх үнийн дүнд 0,5%,

6.2.2.2.20-50 тэрбум хүртэлх үнийн дүнд 0,375%

6.2.2.3.50 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнд 0,25% болгож тогтоожээ.

2.7.Дээрх шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч ХХК нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан ... энэхүү өөрчлөлт орсноор манай гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан гэх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1, 66.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1. ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/07 дугаартай тогтоолоор баталсан үйлчилгээний хөлс мөрдөгдөж байх үед ХХК нь ид бүртгэгдсэн учраас, тухайн үед хүчинтэй байсан журмын дагуу бүртгэлийн хураамж төлнө гэх үндэслэлээр хариуцагчаас нэхэмжлэгчийг шинээр бууруулж тогтоосон хувь хэмжээгээр үйлчилгээний хураамж төлүүлэхээс татгалзсан шийдвэрийг маргаан бүхий захиргааны акт гэж үзсэн.

3.2. ТӨХК нь ХХК-ийн нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-ийг бууруулж тогтоосон бөгөөд уг хэрэгт оролцож буй хариуцагчийн хувиар нэхэмжлэгчийг шинээр тогтоосон үйлчилгээний хөлсний хувь хэмжээгээр төлбөр төлөх ёсгүй гэж үзсэн бол тухайн хэрэгт энэ талаар үндэслэлээ гаргаж, маргааныг эцэслэн шийдвэрлүүлээгүй, нэхэмжлэгчид шинээр тогтоосон үйлчилгээний хөлсний хувь хэмжээгээр төлнө гэх итгэл төрүүлж, түүнийг нэхэмжлэлээсээ татгалзахад хүргэж, ингэж татгалзсан нь нь шүүхэд уг журмаар тогтоосон Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1%-ыг үндэслэлтэй тогтоосон, нэхэмжлэгч энэ хэмжээгээр төлөх хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дахин маргах эрхгүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим-ыг алдагдуулсан, хууль бус ажиллагаа байна.

3.3.Нөгөө талаас ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоороо Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүн-г бууруулж тогтоохын тулд явуулсан арга хэмжээнийхээ хүрээнд нд хандан хүргүүлж байсан 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01/410 дугаартай албан бичиг хүргүүлж байжээ.

3.4.Уг албан бичигт ... нь зохицуулагч болон зах зээлд оролцогч байгууллагуудын санал, хүсэлт, санхүүгийн нөөц боломж зэргийг харгалзан ... бууруулж, үнэт цаасны бүртгэлийн хураамжийг ... бууруулахаар ажиллаж байна, ... хамтын сангийн нэгж эрхийн бүртгэх үйлчилгээний хөлсийг дорвитойгоор бууруулахаар төлөвлөж байна, ... Цаашид шимтгэл, хураамжийг нийт зах зээлийн хэмжээнд дорвитой бууруулж, хөгжлийг нь түргэтгэхийн тулд бодлогын зохицуулалт хийх шаардлага тулгараад байна гэж дурдсанаас үзвэл хамтын сангийн нэгж эрхийн бүртгэх үйлчилгээний хөлс нь уг зах зээлд оролцогч компаниудын хөгжилд нөлөөлж байгаа болохыг мэдсэн, энэ талаар бодлогын зохицуулалт хийсэн буюу захиргааны актыг гаргах зорилго нь энэ бичгээс тодорхой харагдаж байна.

3.5.Түүнчлэн хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа болон мэтгэлцээнээр ТӨХК нь бүртгэх үйлчилгээний хөлсийг Засгийн газрын бодлого, хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд нийцүүлж, боломжит хэмжээнд бууруулах байр суурьтай гэх, мөн түүнчлэн хөрөнгийн зах зээлд оролцогч компаниудын гаргасан гомдол, ны ирүүлсэн чиглэл зэргийг үндэслэн үйлчилгээний хөлсийг өөрчлөн тогтоосон гэсэн тайлбаруудаас мөн л хамтын сангийн нэгж эрхийн бүртгэх үйлчилгээний хөлсийг бууруулж тогтоосон захиргааны актын зорилго тодорхойлогдож байна.

3.6.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гээд мөн зүйлийн 4.2.4-т үр нөлөөтэй байх мөн зүйлийн 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан байна.

3.7.Иймд ТӨХК нь хамтын сангийн нэгж эрхийн бүртгэх үйлчилгээний хөлсийг бууруулж шинээр тогтоож гаргасан актын зорилго нь хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллагуудын санал, хүсэлтэд үндэслэсэн, уг зах зээлийн хөгжлийг түргэтгэх шаардлага үүссэн, зах зээлд оролцогч компаниудын хөгжилд нөлөөлж байгааг өөрчлөхөд чиглэсэн тул актыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь энэ зорилгод нийцсэн байх ёстой гэж шүүх үзлээ.

3.8.Энэ учраас хариуцагч ТӨХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/07 дугаартай тогтоолоор баталсан үйлчилгээний хөлс мөрдөгдөж байх үед ХХК нь ид бүртгэгдсэн учраас, тухайн үед хүчинтэй байсан журмын дагуу бүртгэлийн хураамж төлнө гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг шинээр бууруулж тогтоосон хувь хэмжээгээр үйлчилгээний хураамж төлүүлэхээс татгалзсан шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т үр нөлөөтэй байх мөн зүйлийн 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэнд нийцээгүй, хууль бус гэж үзсэн.

3.9.Нөгөө талаас нэхэмжлэгч ХХК нь нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс нь өөрийн компанийн үйл ажиллагааг доголдолд оруулахуйц хэт өндөр хэмжээтэй тогтоосон гэж үзэн эс зөвшөөрч маргаж байсан бөгөөд түүний энэ байдлыг дээрдүүлсэн үйлчилгээний хөлсийг шинээр тогтоосон нь эрх зүйн харилцаанд иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх зарчим үйлчилнэ гэж үзлээ.

3.10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа гаргаж, үүгээрээ компани алдагдалтай ажилладаг учраас үйлчилгээний хураамжийн 1 хувиар тогтоосон гэдгээ нотолж мэтгэлцсэн.

3.11.Засгийн газраас үнэт цаасны зах зээлд зохицуулалт, тохируулга хийж оролцохоор өөрийн хөрөнгөөр компани байгуулчхаад түүнийгээ алдагдалтай ажиллаж байна гэж үзэн уг зах зээлд оролцогч, үүний дотор шинээр байгуулагдсан компаниудын бүртгүүлсэн нийт хөрөнгийн 1 хувийг бүртгэлийн хөлс болгож хураахаар журам тогтоож, үүний үр дагавар нь компанийн хөрөнгөөс 500 гаруй сая төгрөгийн зардал учруулахаар байгаа нь зүй ёсны харилцаа биш юм.

3.12.Түүнчлэн нэхэмжлэгчээс бүртгүүлсэн нийт хөрөнгийн 1 хувийг төлөх-өөр тогтоосон журмыг үндэслэлгүй тогтоосон гэж шүүхэд маргасан, уг маргааны явцад хариуцагч тогтоосон хэмжээгээ бууруулсан атлаа өмнөх журам хүчин төгөлдөр байхад гэрээ байгуулсан, гэрээний үнийг зөвшөөрч байгуулсан тул гэрээний дагуу төлөх ёстой гэснийг шүүх хүлээн аваахгүй юм.

3.13.Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь анхнаасаа нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс- Нийт бүртгүүлсэн үнийн дүнгээс 1% гэдгийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нотлогдож байгаа ба хариуцагчаас үйлчилгээний хөлсийг компанид хохиролтой гэж үзэн бууруулсан байхад тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан журмыг баримтална, гэрээгээр үнийг зөвшөөрсөн гэж үзэн өмнөх үнээр төлүүлэх нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзлээ.

3.14.Дээрх хууль зүйн үндэслэл болон эрх зүйн зарчмыг баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж буюу ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасан хувиар тус компанийн бүртгэлийн үйлчилгээний хөлс хураахыг ТӨХК-д даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Дөрөв. Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг хэрхэн үнэлэх, үнэлэхгүй байх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

4.2.Анхан шатны шүүх нь энэхүү хэрэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн 221/2022/0003/3 индекстэй хэргийг бүхэлд нь татан авч, уг хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн ажиллагаатай холбоотой баримтыг шинжлэн судалж дүгнэлт хийсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, 4.2.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасан хувиар ХХК-иас бүртгэлийн үйлчилгээний хөлс хураахыг ТӨХК-д даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаар нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ