Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 148/шш2023/00023

 

 

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 148/ШШ2023/00023

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар, дүүрэг, 18 хороо, Бэлхийн 50 гудамж, 337 тоотод оршин суух Тайжууд овогт *******гийн ******* /РД: ИИ80093006/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Ерөө сум 2 баг, Буурагчин ногоон дов гудамж 1-07 тоотод оршин суух Алаг адууч овогт *******ын ******* /РД: МЯ75032411/,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Хушаат сум 1 баг, Даагат ишгэнт гудамж, задгай 3 тоотод оршин суух Чонос овогт Батчулууны ******* /РД: МС76091406/ нарт холбогдох

 

20,055,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, С.******* /онлайнаар /, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ё.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний биө Л.******* нь өөрийн нөхөр Л.аар дамжуулан түүний нутгийн танилууд гэх Д.*******тай анх танилцаж байсан. Д.******* нь 2019 оны 11 дүгээр сараас манай нөхөр Л. руу удаа дараа холбогдон богино хугацаатай мөнгө зээлээд түүнийгээ хугацаанд нь өгөөд явдаг байсан учир найз нөхдийн холбоотой болсон. Ингээд 2020 онд Д.******* нь өөрийн эхнэр Б.******* гэх эмэгтэйтэй хамт ирэн мөнгө олох ажил байна, нэг компанийн хашаанд гараад ирсэн жонш байна, тэр жоншийг шигшээд хашаанаас нь гаргаж зарна, тэр газар нь очиж үзээд гэрээ хийчихлээ, намайг 100 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий жонш нийлүүл гэсэн. Манай нэг найз 50 000 000 төгрөгийг гаргая гэсэн, та хоёр яаралтай 50 000 000 төгрөг олоод зээлээд өгчих, зээлж өгсөн мөнгөний чинь хүүг сар бүр төлнө баталгаатай, мөн ажлаа эхэлчих юм бол маш их ашигтай зээлсэн мөнгөний хүүнээс гадна, олсон ашгаасаа хуваана гэж хэлсэн. Үүгээр зогсохгүй айлын хашаанд байгаа жоншны зураг, хамтран ажиллах гэж байгаа гэх компанийн бичиг баримтыг үзүүлж үнэхээр л бизнес эрхэлж гэж байгаа юм байна, мөнгө зээлээд өгчихвөл хугацаандаа бүрэн төлөх боломжтой гэсэн итгэл үнэмшлийг төрүүлсэн. Ингээд тухайн үедээ бидэнд мөнгөний бололцоо байхгүй байсан хэдий ч өөрсдийн таньж мэддэг хувь хүмүүсээс мөнгө зээлж, зээлсэн мөнгөө Д.*******ын данс руу шилжүүлсэн. Тодруулбал, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр н.гаас 10 000 000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр н.Байгалаас 3 000 000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Г.Найданбатаас 6 000 000 төгрөг тус тус зээлсэн. Эдгээр хүмүүс нь маш богино хугацаатай, өндөр хүүтэй мөнгө зээлдүүлсэн бөгөөд Д.*******, Б.******* нар нь ажлаа хөөцөлдөж байна мөнгөний төлөлтийг чинь хийнэ санаа зоволтгүй гэсээр эхний зээлийн төлөлтүүдийг хийх хугацаа болсон. Миний бие хувь хүмүүсийн богино хугацаатай, өндөр хүүтэй зээлийг төлөх хүндрэлтэй байсан учраас энэ байдлыг тэдэнд хэлэхэд та хоёр өөрсдийн мөнгөнөөс төлж бай, боломжтой бол хүү багатай, материал бага шаарддагаар нь ББСБ-аас зээл хөөцөлдөөд өмнөх хүмүүсийнхээ зээлийг хаачих, ББСБ-аас зээл авчихвал зээлээ хэсэгчилж төлөх боломжтой болчихно, тэр болтол найзынх нь ажил бүтчихнэ сар болгоны төлөлтийг бид 2 хийгээд явна гэж хэлсэн. Ийнхүү өмнөх 3 хүнээс авсан зээлүүдийг хаахын тулд өөрсдийн ойр дотны хүмүүсийн автомашин зэргийг ББСБ-ын барьцаанд тавиулан зээл авхуулж, хувь хүмүүсээс өндөр хүүтэй зээл авч Д.*******, Б.******* нарын өмнөөс өөрсдөө авч ашиглаагүй зээлүүдийн төлөлтүүдийг өөрсдийн хөрөнгө, мөнгөөр төлж дуусгасан. Тодруулбал, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Тайгын булаг ХХК-аас найз Ц.*******ээр түүний өмчлөлийн 6354 УНЯ улсын дугаартай Тоёота Хайлукс автомашиныг барьцаанд тавиулж 6 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай зээлж өгсөн. Энэхүү зээлийн гэрээний хүүнд 1 528 474 төгрөг, үндсэн зээлд 6 000 000 төгрөг, нийт 7 528 474 төгрөг төлсөн. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн нөхөр Л.ын өмчлөлийн 6146 улсын дугаартай Тоёота пробокс автомашиныг барьцаалан 3 500 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан мөнгөө мөн л Д.*******ын данс руу шилжүүлж өгсөн. Энэхүү зээлийг гэрээний дагуу хүүнд 1 476 835 төгрөг, үндсэн зээлд 3 500 000 төгрөг, нийт 4 976 835 төгрөгийг төлсөн. Үүнээс гадна иргэн Г.Найданбатаас 6 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлэн зээлийн хүүнд 2 750 000 төгрөг, нийт 8 750 000 төгрөгийг мөн л өөрсдийн мөнгөөр төлж барагдуулсан. Мөн энэ хугацаанд бусдаас зээлж өгсөн мөнгөнөөс гадна өөрсдийн хувийн хөрөнгө мөнгөнөөс 4 300 000 төгрөгийг Д.*******, Б.******* нарт зээлдсэн байна. Л.******* миний бие дээр дурдсан өөрийн гэр бүл, ойр дотны хүмүүс, найз нөхдийн хөрөнгө мөнгийг барьцаалан банк бус санхүүгийн байгууллага болоод хувь хүнээс өндөр хүүтэй зээлж авсан мөнгөнөөс нэг ч төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулаагүй, ашиг олоогүй, тухайн зээлүүд олгогдсон өдрүүдэд шууд Д.*******ын данс руу шилжүүлсэн байдаг. Бидний зүгээс Д.*******, Б.******* нарт зээлдүүлсэн мөнгөнүүдийг ямар нэг гэрээ хэлцэл байгуулахгүйгээр, бидэнд ярьсан шигээ ББСБ болоод хувь хүмүүсээр дамжуулж авч өгсөн зээлийн төлбөрийг хугацаандаа төлнө гэж итгэж, зээл авч өгсөн. Бид мөнгөө зээлдүүлсний хэсэг хугацааны дараагаас хожим асуудал үүсэж болзошгүй гэж нотариат дээр очиж гэрээ хэлцэл хийе гэсэн саналыг Д.*******, Б.******* нарт удаа дараа тавьж байсан боловч хөдөө орон нутагт ажилтай байна гэх зэргээр шалтаг шалтгаан гарган татгалздаг байсан тул зээлийн гэрээ хийж чадаагүй. Д.*******, Б.******* нар нь энэ хугацаанд 4 000 000 төгрөг, 1 500 000 төгрөг, нийт 5 500 000 төгрөг л төлсөн. Миний бие *******, ******* нарын өмнөөс ББСБ-ын зээлийн хүүнд 5 755 309 төгрөг, үндсэн зээлд 15 500 000 төгрөг төлж, өөрсдийн хувиас зээлсэн 4 300 000 төгрөгийг буцаан авч чадахгүй хөрөнгө мөнгө болоод сэтгэл санаа, цаг хугацааны хувьд асар их хэмжээгээр хохирлоо. Одоогийн байдлаар Д.*******, Б.******* нарын надад төлсөн 5 500 000 төгрөгийн төлбөрийг хасаад ББСБ, хувь хүнээс авсан үндсэн зээлийн төлбөр 10 000 000 төгрөг, зээлийн хүүнд 5 755 309 төгрөгийг тэдний өмнөөс тэдний өмнөөс өөрсдийн хөрөнгөөр төлсөн төдийгүй хувиасаа зээлсэн 4 300 000 төгрөг нийт 20 055 309 төгрөгийг Д.*******, Б.******* нараас гаргуулах хүсэлтэй байна. Миний бие Д.*******, Б.******* нарт энэхүү нөхцөл байдлыг удаа дараа тайлбарлан, зээлийн төлбөрөө төлөх хангалттай хугацаа боломж олгосон боловч өнөөдрийг хүртэл үл бүтэх шалтаг, шалтгаан хэлж төлбөрийг төлөхгүй байсаар, сүүлдээ залгахаар утсаа авахаа больсон...

Нэхэмжлэлийн шаардлага: ...хариуцагч Д.*******, Б.*******... нараас нийт 20,055,300 төгрөг буюу Д.*******аас 10,027,650 төгрөг, Б.*******ээс 10,027,650 төгрөг гаргуулах...гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 155-157 дугаар тал/:

Тус шүүхэд Ё.*******гийн нэхэмжлэлтэй Б.******* Д.******* нарт холбогдох зээлийн өр төлбөр гаргуулах, үүргээ гүйцэтгээгүйгээс үүссэн хохирол гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлага зээлсэн мөнгөний үндсэн төлбөрт 15,755,309 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн буюу хохиролд 4,300,000 төгрөг тооцон нэхэмжилж байгаа бөгөөд шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор нэхэмжлэгч Ё.*******гийн Хаан банкин дахь 5006623592 тоот дансны хуулганаас хэргийн материалд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн. Энэхүү хэргийн материалд авагдсан дансны хуулгаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах холбогдох гүйлгээнүүдийн талаарх тодруулгыг дараах байдлаар тайлбарлан хүргүүлж байна.

Нэг. Хувь хүмүүсээс авсан зээлийн шилжүүлгүүд.

Хэргийн материалын 17 дахь хуудасны арын нүүрнээс 19-р нүүр хүртэл шилжүүлгээр авагдсан гүйлгээнээс дурдвал,

-       2020.07.21-ний өдөр Д.гаас 10,000,000 төгрөг,

-       2020.07.22-ны өдрийн 5073054716 тоот данснаас н.Байгалаас 3,000,000 төгрөг,

-       2020.07.10-ны өдөр 5016176696 тоот данснаас н.Найданбатаас 5,450,000 төгрөг дансаар шилжүүлэн авсан /550,000 төгрөг зээлийн шимтгэл гэж авсан/

 

Хоёр. Хариуцагч над руу шилжүүлсэн шилжүүлгүүд,

Хариуцагч Д.*******ын Хаан банкин дахь 5679077963 тоот данс руу 2020.07.21-ний өдөр 20,000,000, 5,000,000, 1,000,000 төгрөгөөр, 2020.07.24-ний өдөр 10,000,000 төрөг нийт 36,000,000 төгрөг,

 

Гурав. Хувь хүмүүсээс авсан зээлийг эргүүлэн төлсөн төлөлт.

 

-              2020.08.04-ний өдөр 5804095552 тоот дансанд н.гийн зээлд 500,000 төгрөг, 500,000 төгрөг, 2020.08.12-ны өдөр 10,100,000 төгрөг нийт 11,100,000 төгрөг,

-              2020.08.11-ний өдөр 507381592 тоот дансанд н.Байгалаас авсан зээлийн төлбөрт 3,445,000 төгрөг,

-              н.Найданбатаас авсан зээлийн төлбөрт 2020.09.07-ны өдрөөс эхлэн түүний хаан банкин дахь 5016176696 тоот дансанд н.Байгалаас авсан зээлийн төлбөрт 3,445,000 төгрөг,

-              н.Найданбатаас авсан зээлийн төлбөрт 2020.09.07-ны өдрөөс эхлэн түүний хаан банкин дахь 5016176696 тоот дансанд 480,000 төгрөг, 2020.11.08-ны 480,000 төгрөг, 2020.12.07 480,000 төгрөг, 2021.01.07 600,000 төгрөг, 2021.02.07 600,000 төгрөг, 2021.03.09 700,000 төгрөг, 2021.04.08 600,000 төгрөг, 2021.05.09 600,000 төгрөг, 2021.06.10 450,000 төгрөг, 2021.07.09 500,000 төгрөг, 2021.09.09 1,500,000 төгрөг, 2021.10.10 700,000 төгрөг гэх зэргээр төлсөөр нийт 8,750,000 төгрөгийг төлсөн.

 

Дөрөв. ББСБ-аас авсан иргэний зээлийн төлбөрүүд.

 

-2020.08.12-ны өдөр Ц.*******ээр Тайгын булаг кредит ХХК-аас авхуулсан зээл болох 6,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Зээлийг хүлээж аваад, дараагийн сараас эхлээд сар бүрийн зээлийн төлөлтийг хариуцан төлж ирсэн бөгөөд зээлийн хүүнд 1,528,474 төгрөг, нийт 7,528,474 төгрөгийг төлж барагдуулсан.

2020.09.12 5124029955 тоот Тайгын булаг кредит ХХК-ийн Хаан банкин дахь дансанд 640,000 төгрөг,

- 2020.10.11 5124029955 тоот дансанд 640,000 төгрөг,

- 2020.11.11 5124029955 тоот дансанд 640,000 төгрөг,

- 2020.12.11 5124029955 тоот дансанд 640,000 төгрөг,

- 2021.01.11 5124029955 тоот дансанд 640,000 төгрөг,

- 2021.02.12 5124029955 тоот дансанд 640,000 төгрөг,

- 2021.03.11 5124029955 тоот дансанд 640,000 төгрөг,

- 2021.04.11 5124029955 тоот дансанд 640,000 төгрөг,

- 2021.05.10 5124029955 тоот дансанд 640,000 төгрөг,

 

2020.10.23-ны өдөр н.ын Тайгын булаг кредит ХХК-с авсан 3,500,000 төгрөгийн төлбөрийг мөн бэлнээр хүлээн авсан бөгөөд өмнөх зээлийн мөн адил зээлийг авсан дараагийн сараас эхлээд сар бүрийн эргэн төлөлтийг өөрийн зүгээс бүрэн харилцаж төлөн, зээлийг бүрэн төлж барагдуулсан. Тодруулбал тус зээлийн хүүгийн нийт төлбөрт 1,476,835 төгрөг, нийт зээлд 4,976,835 төгрөгийг төлсөн.

- 2020.11.23 5124029966 тоот дансанд 6146 УАЕ 277,000 төгрөг,

- 2020.12.23 5124029966 тоот дансанд 280,000 төгрөг,

- 2021.01.22 5124029966 тоот дансанд 277,000 төгрөг,

- 2021.02.24 5124029966 тоот дансанд 6146 уае 230,000 төгрөг,

- 2021.03.23 5124029966 тоот дансанд 277,000 төгрөг,

- 2021.04.29 5124029966 тоот дансанд 280,000 төгрөг,

- 2021.05.26 5124029966 тоот дансанд 280,000 төгрөг,

- 2021.07.29 5124029966 тоот дансанд 280,000 төгрөг,

- 2021.08.24 5124029966 тоот дансанд 278,000 төгрөг,

- 2021.09.23 5124029966 тоот дансанд 280,000 төгрөг,

- 2021.10.23 5124029966 тоот дансанд 277,000 төгрөг гэх зэргээр төлөлтийг хийсээр дуусгасан.

Шүүхэд хандан гаргасан байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах зорилгоор дээр хийгдсэн хувь хүн болоод банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эдгээр зээлийг буцаан төлсөн зээлийн төлөлтийг ямар хэлбэрээр хийгдэж байсан гэдэг нь тодорхой харагдаж байгаа бөгөөд хэргийн материалд авагдсан дан ганц энэхүү дансны хуулгаас гадна, зээл олгосон зээлдэгч н.Найданбатын гаргаж өгсөн гар бичмэл, тайлбар, мөн Тайгын булаг кредит ХХК-ийн зээл хүүгийн тооцоолол, тооцоолол гаргасан санхүүгийн баримт зэргээр дахин нотлогдож байгаа болно гэх.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд / онлайн / гаргасан тайлбартаа: ******* нь Б.*******, Д.******* нарт 20,000,000 төгрөг зээлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хариу тайлбаруудаас тодорхой харагдаж байна. Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийг Б.*******, Д.*******ын нарын данс руу шилжүүлсэн нь харагдаж байна гэх

 Хариуцагч Д.******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал, / Нэхэмжлэгч Л.*******гийн тус шүүхэд хандан Б.******* болон миний биед холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Хариуцагч Д.******* миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 2017-2020 оны хооронд Б.*******тэй хамтран амьдарч байх хугацаанд Б.******* нь Л.******* болон түүний нөхөр Л. нартай хамтран жонш шигшиж зарах бизнес хийхээр харилцан тохиролцож байсан. Бизнес оруулах хөрөнгө мөнгийг Л.******* Л. хоёр олохоор тохиролцож Б.******* тухайн мөнгөөр Чойрт байх тухайн жоншийг хашаанд нь шигших гол үйл ажиллагаа хийхээр тохиролцсон байсан. Тухайн үед бид хамтран амьдарч байсан ба миний Хаан банкны картыг Б.******* хэрэглэж, эзэмшдэг байсан. Тухайн үед Л., Л.******* 2-ын шилжүүлсэн мөнгийг бүгдийг нь Б.******* жоншны бизнестээ хэрэглэж байна гээд бүтэн өрөө зарцуулсан. Ингэхдээ 1 хоногийн дотор шилжиж орж ирсэн нийт 36 сая төгрөгийн 16 сая төгрөгийг нь өөрийнхөө данс руу бараа гэх утгаар шилжүүлж, үлдэгдэл мөнгийг хэд хэдэн хүн рүү хуваагаад гаргасан байсан. Тэр харилцах дансны эзэмшигч нарыг би огт танихгүй, бүгд Б.*******ийн таньдаг хүн байх. Ингээд Б.******* холбоогүй болсон ба хэсэг хугацааны дараа Дархан-Уул аймгийн мөрдөн байцаах газарт цагдан хоригдсон байсныг мэдсэн. Би Л.*******, Л. нартай адилхан жоншны бизнес нь юу болж байгаа талаар ямар ч мэдээлэлгүй байсан тул Б.*******ийг сураггүй болоод хэд хоноход нь гайхаж Чойр луу хамтдаа явж яриад байсан жонш байгаа гэх хашааг очиж үзсэн. Гэтэл энд өөр хүмүүс оччихсон ажиллаж байсан. Биднийг хашаандаа ч оруулахгүй байсан. Энэ байдлуудыг Л.*******, Л. нар маш сайн мэдэж байгаа хэрнээ намайг мөнгийг нь авч ашигласан мэтээр шүүхэд хандаж, надаас мөнгө нэхэмжилж байгаад гайхаж байна. Мөн Л., Л.******* нар нь Б.******* болон надаас дээрх мөнгөө залилуулсан гэх гомдлыг Цагдаагийн газарт гаргаж тухайн гомдол нь Нийслэлийн дүүргийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаад Б.*******ийн өмгөөлөгч н.Мягмарсүрэн гэх хүн намайг ...7,000,000 төгрөгийг Л.*******, Л. нарт өгнө гээд нотариатаар ороод бичээд батлуулаад өгчих, дараа нь дахин нотариатаар ороод Б.******* энэ мөнгийг төлөх үнэн тул баталгаа хийгээд намайг буцаагаад энэ мөнгөний асуудлаас суллаад өгнө гэж хэлээд надаар Сансар хавьцаа байх нэг нотариатын газраар орж баталгаа хийлгүүлсэн. Ингээд цагдаа дээр шалгагдаж байсан гомдол нь хэрэгсэхгүй болж тэд хоорондоо өөрсдөө тохиролцон учраа олж дууссан. Гэтэл одоо гэнэт надаас 10 сая төгрөг нэхэмжилж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй. Надад эд нарын хоорондох мөнгөний асуудал огт хамааралгүй юм. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагын надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн хавтаст хэргийн 140-141 дүгээр талд авагдсан тайлбарт: ...Л.*******гийн гаргасан зээлийн гэрээний төлбөрт 10,027,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Д.******* миний бие 2016 оноос 2019 оны хооронд Б.*******тэй хамтран амьдарч байсан юм. Энэ үед Б.******* нь Л., Л.******* нартай жоншны наймаа хийж ашиг олно гэж байсан бөгөөд тэд дундаасаа 36 сая төгрөг төвлөрүүлсэн байсан бөгөөд үүнийгээ Б.******* нь Д.******* миний Хаан банкны дансанд байршуулсан юм. Өөрөөр хэлбэл Л., Л.******* нар нь Б.*******тэй хамтран ажиллаж ашиг олох зорилгоор гаргасан мөнгөө Б.*******ийн хэлсний дагуу миний данс руу шилжүүлсэн байсан юм. Ингээд уг мөнгийг Д.******* нь дээрх хүмүүстэй хамтран ажиллаж захиран зарцуулсан. Миний бие уг мөнгөнөөс огт хэрэглээгүй, аваагүй. Гэтэл одоо Л.******* гэх хүн надад зээл олгосон мэтээр нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Л.******* бид хоёрын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэтэл миний бие Л.*******гаас хэзээ мөнгө зээлж байсан удаагүй. Л.******* нь надад зээл олгохын тулд бусад хүмүүсээс зээл авч өр төлбөрт орсон мэтээр нэхэмжлэлдээ бичсэн байна. Л.******* нь Д.*******тэй хамран ажиллахдаа хэнээс хэдэн төгрөг хэрхэн авсан эсэхийг би мэдэхгүй бөгөөд надад энэ нь хамааралгүй юм. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ надад 3,500,000 төгрөгийг 2020 оны 10 сарын 23-ны өдөр шилжүүлсэн гэж бичжээ. Гэтэл уг мөнгө миний дансанд огт ороогүй бөгөөд үүнийг нотлохоор миний бие Хаан банкны дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Өмнө нь Л.******* нь дээрх асуудлыг цагдаагийн байгууллагад залилангаар шалгуулахаар өргөдөл өгч байсан ба уг асуудлыг шалгаад эрүүгийн гэмт хэрэг биш бөгөөд уг мөнгө нь Д.******* надад огт хамааралгүй болохыг тогтоосон. Энэ үед Б.******* нь надаас 8,000,000 гаргуулж Л.*******гийн данс руу 5,000,000 төгрөгийг тус тус төлүүлсэн. Мөн энэ үед миний бие н.Мягмарсүрэн гэх өмгөөлөгчийг авсан бөгөөд уг өмгөөлөгч надад хандах чи хэдэн төгрөгөн дээр төлнө гээд нотариатаар ороод өгчих, дараа нь Л., Л.*******, Б.*******, өмгөөлөгч гээд бүгдээрээ хамт уулзаад уг мөнгийг Д.******* биш Б.******* нь төлнө гэж бичүүлж өгнө гэж итгүүлсэн тул тухайн үед миний бие өмгөөлөгчийн үгэнд орж нотариат орж бичиг хийж өгсөн. Гэвч дараа нь надад ******* хамааралгүй гэх бичгийг *******ээр хийж өгнө гэх амлалтаа биелүүлээгүй алга болсон. Гэтэл уг өмгөөлөгч нь давхар Б.*******ийг өмгөөлж байсан юм билээ. Б.******* нь надад хамааралгүй мөнгийг надаар төлүүлж, мөн 7 сая төгрөгийг төлнө гэх бичгийг өмгөөлөгчөөрөө дамжуулан хууран мэхэлж бичүүлж аваад алга болсон тул миний бие түүний өмнөөс төлсөн 8,000,000 төгрөгөө буцаан гаргуулахаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 148/ШЗ2022/00344 тоот захирамж гарч Б.******* нь уг мөнгийг надад буцаан төлөхөөр болсон.

Энэ бүхэн нь Л.******* болон бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд миний дансанд шилжүүлсэн мөнгө нь Л.*******гийн зүгээс Б.*******т шилжүүлсэн мөнгө болох нь харагдах юм. Өөрөөр хэлбэл Л.******* нь төлбөр мөнгө шаардаж байгаа бол уг мөнгийг Б.*******ээс шаардах ёстой юм.

Иймд Л.*******гийн гаргасан зээлийн гэрээний үүрэгт 10,027,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэх.

 

Хариуцагч Б.******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 59 дүгээр тал/ Б.******* миний бие н.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан бөгөөд доорхи эс зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. н.******* гэдэг хүнээс би мөнгө аваагүй, энэ нэхэмжлэгч хэнээс ямар хүнтэй мөнгө зээлснийг би огт мэдэхгүй, харин Д.*******аас авсан мөнгөө түүнд төлж барагдуулахаар зөвшөөрч сум дундын шүүхээр хариуцагчийн зөвшөөрлийг баталсан захирамж гарсан байгаа болно. Мөн н.******* нь мөнгө авсан гээд намайг цагдаагийн газраар шалгуулсан бөгөөд би түүнд бэлэн 7 сая төгрөгийг дансаар шилжүүлж өгөөд өр авлага байхгүй гээд би явсан, одоо ямар мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Тиймээс надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхнэр Л.*******гийн дансанд нь мөнгөө хийсэн баримтаа өгсөн. Л. нь чамтай ярих зүйл байхгүй чи мөнгөө төлчихсөн. Би бол мөнгөө төлчихсөн. Д.*******аас мөнгө авна гэж ярьдаг. 5,500,000 төгрөг төлөхөөс өмнө нэхэмжлэл гаргасан. Л. хүн амины хэрэгт орооцолдчихлоо мөнгө хэрэгтэй байна гээд 5,500,000 төгрөгийг эхнэр Л.*******гийн данс руу хийсэн. Энэ банк бусаас зээл авсан гэдгийг би мэдэхгүй. 15,000,000 төгрөгийн үлдэгдэл байна гэхэд 7,000,000 төгрөгийг нь би төлж, 8,000,000 төгрөгийг Д.******* төлөхөөр болж, Д.******* сар болгон 500,000 төгрөг төлөхөөр тохирсон. Би авсан мөнгөө тэр дороо өгчихсөн. Л. Л.******* хоёртой утсаар ярихад чамаас нэхэмжлэх зүйл байхгүй гэдэг. Д.******* Банк бус санхүүгийн байгууллагатай нь очиж уулзахад хашаандаа 2 давхар байшин барих гээд байшингийн материал авах гэж зээл авсан гэсэн тайлбар өгсөн. Д.*******ыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй байна. Мөн энэ Л.*******, Л. гэх хүмүүсийг шүүх хуралдаанд байлцуулах хүсэлтэй байна гэх.

 

Л.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч, түүний төлөөлөгчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:

 

Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ... хувь хүн, ББСБайгууллага болон өөрөөсөө нийт 36 сая төгрөг зээлж авч хариуцагч Д.*******, Б.******* нарт 2020 оны 07 сарын 21-нээс 2020 оны 07 сарын 24-ний хооронд дээрх мөнгийг хариуцагч Д.*******ын эзэмшлийн Хаан банкны 5679077963 тоот данс руу зээл хэлбэрээр шилжүүлсэн, одоогийн байдлаар хариуцагч нараас өгсөн нийт 5,500,000 төгрөг хасаад, хувь хүн, ББСБ болон өөрөөсөө зээлдсэн үндсэн зээлийн төлбөрт 10 сая төгрөг, зээлийн хүүд 5,755,309 төгрөгийг тэдний өмнөөс хувь хүн болон ББСБ-д төлсөн, мөн хувиасаа зээлсэн 4 300 000 төгрөг, нийт 20 055 309 төгрөгийг дээрх хариуцагч нараас гаргуулахаар шаарджээ.

Хавтаст хэргийн 1-33, 43-44, 59, 70, 110-129, 132-136, 140-141, 149, 155-157, 163-164 дүгээр талд авагдсан бичгийн чанартай нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зээлийн болон фидуцын гэрээний хуулбарууд, түүний хавсралтууд, зээлийн тооцооны хуудас, Г.Найданбатын тодорхойлолт, Л.*******гийн Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 17-33 дугаар тал/, хариуцагч Д.*******ын тайлбар, хариуцагч Б.*******ийн тайлбар, шүүгчийн 00344 дугаартай захирамж /эх хувь/, гэрч Д.Баасанбаатарын мэдүүлэг /хавтаст хэргийн 110-111 дүгээр тал/, зээлийн гэрээ болон төлбөрийн хуулбарууд /хавтаст хэргийн 112-129 дүгээр тал/, хариуцагч Д.*******ын тайлбар, түүний эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, Хаан банкны тодорхойлолт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэмэлт тайлбар, хариуцагч Б.*******ийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаас үзэхэд; зээлдэгч буюу хариуцагч Д.*******, Б.******* нарын зүгээс 2019 оны 11 сараас эхлэн *******гийн нөхөр болох Л. руу нь холбогдож, улмаар 2020 оноос Д.*******, Б.******* нар нь мөнгө олох ажил байна, нийт 100 сая төгрөгийн жонш нийлүүл гэсэн, та 2 яаралтай 50 сая төгрөг зээллээд олоод өгчих, зээлийн мөнгөнөөс гадна олсон ашгаа хуваана гэсэн итгэл үзүүлсний улмаас Л.******* нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Тайгын булаг ХХК-наас найз Ц.*******ээр түүний өмчлөлийн 6354 УНЯ улсын дугаартай автомашиныг барьцаанд тавиулж 6 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай зээл авхуулж, тус компаниийн зээлийн хүүнд 1,528,474 төгрөг, зээлд 6 сая, нийт 7,528,474 төгрөг буцаан төлсөн,

мөн 2020 оны 10 сарын 23-нд нөхөр болох Л.ын өмчлөлийн автомашиныг барьцаалж 3,500,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлж, хүүд 1,476,835 төгрөг, зээлд 3,500,000 төгрөг, нийт 4,976,835 төгрөгийг тус компанид буцаан төлсөн,

мөн Г.Найданбатаас 6 сая төгрөг, сарын 8 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд нийт 8,750,000 төрөг буцаан төлсөн бөгөөд энэхүү мөнгийг хариуцагч Д.*******ын эзэмшлийн 5679077963 тоот данс руу тухайн үед шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дээрх зээлийн болон фидуцын гэрээний хуулбарууд, Л.*******гийн Хаан банкны дансны хуулгууд, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, Хаан банкны шүүхэд гаргасан тодорхойлолт, гэрч Д.Батбаатарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Харин хариуцагч нараас тайлбартаа / хх 163 -164 тал / ... уг зээлээс 5,500,000 төгрөгийг өмнө нь төлсөн гэх бөгөөд нэхэмжлэгч талаас ийнхүү төлснийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад уг 5,500,000 төгрөгийг оруулж тооцохгүйгээр, хариуцагч тус бүрээс 10,027,650 төгрөг, нийт 20,055,309 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар нь ... дээрх зээлийг нэхэмжлэгчээс аваагүй, мэдэхгүй гэх, мөн хариуцагч Д.******* нь /хавтаст хэргийн 43-44, 132, 140-141 дүгээр тал/ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Б.******* төлөх ёстой, бидний хооронд зээлийн харилцаа үүсээгүй хэмээн үл зөвшөөрч маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэл, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргээр уг этгээдүүдийн хооронд зээлийн гэрээний / аман хэлцэл / харилцаа үүссэн гэж үзэхээс гадна, дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Мөн хариуцагч нар нь ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтаас татгалзаж буй үндэслэл, нотолсон баримтыг ирүүлээгүй, хэрэгт ийм баримт алга байна.

Хавтаст хэргийн 69-70 дугаар талд авагдсан шүүгчийн 00344 дугаартай зохигчийн эвлэрлийг баталсан захирамж нь Д.*******, Б.******* нарын хооронд үүссэн 8 сая төгрөгийн маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байх тул энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримт гэж үзэв.

Иймд зохигчийн гаргасан дээрх нэхэмжлэл, тайлбар, нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага болох нийт 20,055,309 төгрөгийн зарим хэсэг болох 15,755,309 төгрөгийн шаардлагыг хангаж, уг мөнгийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж, үлдэх 4,300,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь; 4,300,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөөсөө гаргаж зээлдсэн гэх боловч тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, хавтаст хэрэгт энэ тухай нотлох баримт алга байна.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд: Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан ... зээлийн гэрээний / аман хэлцэл / харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.5-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нар нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас үүрэг гүйцэтгүүлэгч нь уг үүргийг өөрөө гүйцэтгэж, түүний улмаас учирсан хохирлыг арилгахыг шаардах / бусдад төлсөн мөнгө / эрхтэй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар ... дээрх хариуцагч нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх бөгөөд мөн хуулийн 242.3-д зааснаар ... үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд, мөн хуулийн 242.1.11-д зааснаар ... тэдний үүрэг тэнцүү байна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага болох 15,755,309 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулбал зохино.

 

Хавтаст хэрэгт авагдсан СД-г зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд шинжлэн судлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч Д.*******т шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд /2023.01.05-ны өдөр гар утсаар/ мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг үндэслэн түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,231 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 15,755,309 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 236,727 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******ээс 7,877,655 төгрөг, хариуцагч Д.*******аас 7,877,655 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,300,000 төгрөгийн шаадлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,231 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагын хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 236,727 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН