Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 139/ШШ2023/00031

 

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 139/ШШ2023/00031

аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, шүүгч З.*******, Г.******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 8-р хороо, *******ийн гудамж 5, центр 1101, 1102 тоотод байрлах /РД:2648016/ ХХК

Хариуцагч: аймгийн сумын 1-р баг, 10-8 тоотод оршин суух, овогт гийн /ЗА/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохирол 38896467 /гучин найман сая найман зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун жаран долоон/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00400/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. /цахим/,

Хариуцагч С. /цахим/,

Хариуцагчийн өмгөөлөгч А.

Иргэдийн төлөөлөгч Ц.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б..

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ХХК нь С.гээс гэм хорын хохирол 38896467 /гучин найман сая найман зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун жаран долоон/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2.Нэхэмжлэгч ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Тус компани нь ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 619919016585 тоот тээврийн хэрэгслийн ын дэд гэрээ /багц 4/-г нэг жилийн хугацаатай байгуулж, тухайн ын гэрээгээр ын гэрээний зүйл болох 09-22 УБУ улсын дугаартай Рогshe Раnamега загварын тээврийн хэрэгслийг зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн мөргөлдөх эрсдэлээс хамгаалж даатгасан. Гэтэл 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр буюу ын гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд иргэн С. нь 49-51 УБЕ улсын дугаартай Тоуоtа загварын тээврийн хэрэгслийг жолоодон ******* хот, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ гэснийг зөрчиж даатгуулагч ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учруулсан. Зам тээврийн ослын улмаас үүссэн хохирлын хэмжээ нь 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 15797600 тоот үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланд авагдсанаар 45,944,764 /дөчин таван сая есөн зуун дөчин дөрвөн мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөг, үнэлгээний тайлан гаргасан үйлчилгээний зардал 2,081,000 /хоёр сая наян нэгэн мянга/ төгрөг болсон болно.

Даатгалын тохиолдлын улмаас үүссэн хохирлын хэмжээ нь үнэлгээ ХХК-ий 15797600 тоот тайланд авагдсанаар ХХК-ийн тээврийн хэрэгслийн дараах эд ангид, доорх мөнгөн дүнгээр хохирол учирсан байдаг. Үүнд: Урд буфер-3,354,545 төгрөг, пиланз-529,439 төгрөг, Ремень-366,919 төгрөг, дамар-214,052 төгрөг, дамар-161,588, хөшүүрэг дамар-309,261 төгрөг, чангалагч-417,719 төгрөг, тосны тэвш-3,220,175 төгрөг, хөргүүр-933,242 төгрөг, тосны касчерын сальник-110,189 -төгрөг, тосны касчерын төмөр таг-189,485 төгрөг, сэнс, сэнсний хүрээ-2,533,143 төгрөг, агаар урсгал чиглүүлэгч-179,564 төгрөг, түлш хуваарилагч хоолой-133,225 төгрөг, радиатор-1,240,838 төгрөг, буцахын шланг-171,641 төгрөг, температур мэдээлэгч-89,416 төгрөг, радиаторын хүрээ рам-144,810 төгрөг, агаарын хоолой-359,129 төгрөг, агаарын хоолой зүүн тал-71,772 төгрөг, агаарын хоолой хажуугийн-241,217 төгрөг, нүүр-47,471 төгрөг, агаар хуримтлуулагч-102,466 төгрөг, оруулах хоолой-205,930 төгрөг, оруулах хоолой-191,948 төгрөг, хаалт-25,034 төгрөг, радиатор буферын арын-3,138,615 төгрөг, хяналтын шланк-273,708 төгрөг, хяналтын шланкийн хаалт-255,332 төгрөг, хяналтын шланкийн хайрцаг-73,903 төгрөг, вакуум шланк-178,336 төгрөг, вакуум шланк-72,705 төгрөг, хяналтын шланк-235,558 төгрөг, хөдөлгүүрийн хаалт-641,617 төгрөг, хөдөлгүүрийн лап-647.617 төгрөг, труп-487,227 төгрөг, даралтын шланк-431,101 төгрөг, тосны хоолой- 708.537 төгрөг, агааржуулалтын хоолой-325,455 төгрөг, гарах хоолой резин-130,429 төгрөг, дугуй шураг хаалт-258,993 төгрөг, кропны тосны радиатор-1,268,136 төгрөг, урд-тэнхлэг-3,423,884 төгрөг, гар-1,181,716 төгрөг, гар-1,996,713 төгрөг, хэвтээ тэнцүүлэгчийн даравч резин-218,913 төгрөг, хэвтээ тэнцүүлэгчийн даравч резин-122,306 төгрөг, руль аппарат-4,673,689 төгрөг, гармошка резин-358,463 төгрөг, 5 бул-518,653 төгрөг, зүүн шарнер-253,796 төгрөг, баруун шарнер-256,796 төгрөг, тосны хөргүүр-557,335 төгрөг, даралтын шланг-482,167 төгрөг, буцах шланг-248,873 төгрөг, рулийн аппаратны насос помп 2,209,434 төгрөг, дамар-119,643 төгрөг, дугуй-1,257,015 төгрөг, дугуй-1,422,117, тэвш баригч төмөр-462,727 төгрөг, тэвш баригч төмөр-428,105 төгрөг, жийрэг, дугараг цагираг жийрэг, чигжээс, урд хэсгийн боолт, тусгай толгойтой боолт, хамгаалалтын таг, бэхжүүлэгч бодис, шруфа, тусгай бондгортой, зуйван шруфа-3,229,573 төгрөг, эдгээр эд ангиудаас элэгдэл тооцож 16,352,788 төгрөг хассан. Эд анги задлах, засах, солих зардал-4,700,000 төгрөг, эх биеийн эд анги задлах, угсрах, солих зардал- 300,000 төгрөг, эд анги будах зардал-2,800,000 төгрөг, өнгөлгөө-1,000,000 төгрөг, бусад материал /будгийн, тосны шүүр, бэхлэгч-524,320 төгрөг, НӨАТ ажлын хөлс, материал- 302.432 төгрөг, НӨАТ сэлбэг-3,174,365 төгрөг, ингээд ын тохиолдлын улмаас үүссэн нийт хохирлын хэмжээ нь үнэлгээрээр тогтоогдсон дүн -45,944,764 /дөчин таван сая есөн зуун дөчин дөрвөн мянга долоон зуун жаран дөрвөн/ төгрөг болсон байдаг.

Иргэн С.гийн буруутай үйлдлийн улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд хохирол үүссэн болох нь Автосос ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ын тохиолдлын ослын тэмдэглэл, жолооч Э.гийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн тээврийн хэрэгслийн ын нөхөн төлбөрийн өргөдлийн маягтад авагдсан тайлбар, Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсийн 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, ослын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тэмдэглэл, ослын үеийн гэрэл зургийн үзүүлэлт, 3100006190834775 тоот шийтгэлийн хуудас, шийтгэлийн хуудсын маягт-3, цагдаагийн ахмад Н.ийн хариу мэдэгдэх хуудас, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 264 хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, үнэлгээ ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 15797600 тоот автомашин техникийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болно. Иргэн С. нь зам тээврийн ослын улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд /ын зүйлд/ учруулсан хохирлоо Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж, 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг төлбөрөөр нөхөн төлнө" гэж тус тус заасны дагуу хариуцан арилгах үүрэгтэй. Даатгал ХХК нь ын гэрээгээр үүргээ биелүүлэн ын гэрээнд заасан нөхцлөөр даатгуулагч ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19/04066 тоот эрсдэлийн хорооны тогтоолоор 43848967 /дөчин гурван сая найман зуун дөчин найман мянга есөн зуун жаран долоо/ төгрөгийг бүрэн олгож шийдвэрлэсэн байдаг. Энэхүү нөхөн төлбөрт олгосон 43,848,967 /дөчин гурван сая найман зуун дөчин найман мянга есөн зуун жаран долоо/ төгрөгөөс 5,000,000 /таван сая/ төгрөгийг буруутай этгээд С гийн албан журмын даатгагч ХХК-аас нэхэмжлэн авсан болно. Ийнхүү ын нөхөн төлбөрийг олгосноор Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443, 7 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зуйлийн 8.7 дахь хэсэг болон ын ерөнхий гэрээний 6.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу ын тохиолдлын буруутай этгээд болох С.гээс ын нөхөн төлбөрт олгосон 38,848,967 /гучин найман сая найман зуун дөчин найман мянга есөн зуун жаран долоо/ төгрөгийг буруутай этгээд С.гээс буцаан шаардах хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн иргэн С.гийн оршин суугаа хаягийг эрэн сурвалжлуулах хүсэлт ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж түүний оршин суух хаяг нь тодорхой болсон байдаг. Иймд иргэн С. нь замын хөдөлгөөнд оролцох үедээ өөрийн буруутай үйлдлийн улмаас Даатгал ХХК-ийн даатгуулагч болох ХХК-ийн даатгуулсан эд хөрөнгөд хохирол учруулсан, тус хохирлыг ын дагуу даатгагч бүрэн барагдуулсан, ингэснээр Иргэний хуулийн 443.7 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8.7 дахь хэсэг, ын ерөнхий гэрээний 6.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу аар олгосон нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 497.1 дэх хэсэг 510.1 дэх хэсгийг үндэслэн буруутай этгээдээс буцаан шаардах нь хууль зүйн үндэслэлтэй тул манай компанийн ын нөхөн төлбөрт олгосон нийт 38,848,967 /гучин найман сая найман зуун дөчин найман мянга есөн зуун жаран долоо/ төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан нотариатын үйлчилгээний хөлс 47,500 /дөчин долоон мянга таван зуу/ төгрөг, нийт 38,896,467 /гучин найман сая найман зуун ерэн найман мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг ын тохиолдолд буруутай этгээд болох С.гээс гаргуулан бидэнд олгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч С. шүүхэд гаргасан тайлбартаа: ХХК-ий нэхэмжлэлтэй иргэн С. хариуцагчтай иргэний хэрэгт оролцож байгаа билээ. Миний бие дараах тайлбарыг гаргаж байна. ХХК-ий нэхэмжилсэн 38896467 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний бие Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харин ч замын хөдөлгөөний дүрмийн дагуу чигээрээ явж байхад 0922 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан тухайн зам тээврийн осол гарсан. Энэ нь нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримт болон ослын үеийн гэрэл зургаар тодорхой харагдаж байна. Цагдаагийн байгууллага болон үнэлгээний газар хэт нэг талыг барьсан буруу дүгнэлт хийж намайг буруутгаж байна. Миний бие цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагад удаа дараа өргөдөл гаргасан боловч хүлээн авдаггүй, авсан ч хариу өгдөггүй өдийг хүрч байна. Тухайн зам тээврийн ослын буруутай эзнийг бус мөнгөтэй, төгрөгтэй аль хохирол илүүтэй талд үйлчилж байгаа нь хэт хувийн сонирхолтой харагдаж байна. Миний хувьд ч хохирол учирсан байтал үүнийг асууж, харгалзаж үзээгүй. Иймд тухайн нэхэмжилж буй үнийн дүнг буруутай этгээд буюу 0922 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоос нэхэмжилж авах нь зүйтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК 2019 оны 07 сарын 08-ны өдөр ХХК-тай тээврийн хэрэгслийн гэрээ байгуулсан. 0229 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцож байх үед хариуцагч болох С. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 дэх хэсгийг зөрчиж тухайн даатгагдсан тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тухайн авто машины олон эд ангид хохирол учирсан. Хувийн ын компанитай хамтарч ослын газрын үзлэг хийх, талуудаас тайлбар авах эрхтэй. Ослын газар очоод тайлбар, гэрэл зураг авсан. Ослын газрын хэргийн бүдүүвч зураг, ослын газрын гэрэл зураг, шийтгэлийн хуудас, 264 тоот зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тэмдэглэл, энэ тэмдэглэлийн үндэслэл нь С.гийн өөрийн буруутай үйлдлийг хүлээсэн гэсэн гараар бичсэн тэмдэглэл зэргийг үндэслэж хариуцагч С.гээс нэхэмжилсэн. Ингээд тухайн төлбөрийг ХХК 100 хувь олгосон. Шаардах эрх ын компанид шилжсэн. Иргэний хуулийн 497.1, 510.1-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан. ХХК-ийн гэрээгээр буюу хариуцагч С.гийн даатгуулсан компани манай даатгуулагчийн буруу байна гэж үзэж 5 сая төгрөг шилжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд хариуцагч түүний өмгөөлөгч нараас тайлбар өгсөн байдаг. С. анхнаасаа төлбөр төлнө гэж байсан боловч утсаа унтраагаад алга болсон учир эрэн сурвалжлуулж олоод нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргасны дараа буруугүй гэдэг тайлбар хэлдэг. Эхний шинжээчийн дүгнэлтээр Э. даатгуулагчийн тээврийн хэрэгслийг шахаж шүргэж, мөргөсөн байна гэсэн үндэслэлгүй дүгнэлт гаргасан. 2021 оны 09 сарын 22-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон. Анхны шинжээчийн дүгнэлт агуулгаараа алдаатай байсан. Нэхэмжлэгч талаас дахин шинжээч томилуулах сонирхол байгаагүй ч шударга байх үүднээс дахин шинжээч томилуулж 2022 оны 10 сарын 08-ны өдрийн 2521 дугаартай шинжээчийн дүгнэлтээр бүх зүйл тодорхой болсон. Тухайн зам тээврийн осолд Э.г буруутай гэх боломжгүй байна гэж дүгнэсэн. Улсын Дээд Шүүхийн тайлбар эх сурвалж болохгүй хэдий ч харгалзан үзэхээс өөр аргагүй. Улсын Дээд Шүүхийн тайлбар дээр шинжээчийн дүгнэлт зам тээврийн ослыг тогтооход чухал баримт болно. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар харьцуулан үнэлнэ гэж тайлбарласан. Энэ зам тээврийн ослыг зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж тогтоох нь учир дутагдалтай. Зөрчлийн хэргийн материалыг бүхэлд нь үзэх ёстой. Уг зам тээврийн осолд С. буруутай байсан. Тодорхой шалтгааны улмаас төлбөр төлөхөөс зайлсхийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан. Сүүлийн шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудыг үндэслэж харахад С. зам тээврийн осолд буруутай байгаа учир хуульд заасан үндэслэлээр гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү. С. чигээрээ явсан гэх үйл баримт хэрэгт байхгүй. 3 дугаар эгнээнд ороогүй. Ар талаас нь мөргөсөн. Хохирол хажуу талаасаа үүссэн. Та чигээрээ яваагүй. Цагдаа хэмжилт хийгээд зураг авсан. Хариуцагч С.г хөдөлсний дараа авсан байж болно. Ихэвчлэн зам тээврийн осол дээр хэмжилт хийчихээд хөдөл гэдэг. Хэмжилт бол бодит нотлох баримт болдог. Та зөвхөн өөрийгөө хамгаалах тайлбар хэлж байна. Энэ нь үндэслэлгүй гэв.

5.Хариуцагч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний буруугаас болж авто осол гараагүй, би чигээрээ явсан учраас төлбөр төлөх үндэслэлгүй гэж бодож байна. Ослын газрын фото зураг, хэргийн бүдүүвч зураг хоёр зөрж байгаа. Би хөдөлгөөнөө үргэлжлүүлж байхад хажуу талаас шүргэж орж ирсэн байдаг. Зүүн гар талруугаа боржур дайраад миний хажуунаас орж ирсэн. Цагдаагийн бүдүүвч зураг, фото зураг хоёр хоорондоо зөрүүтэй байгаа гэв.

6.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1-6 хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 7-р хуудас/, итгэмжлэл /хэргийн 8-р хуудас/, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 9-р хуудас/, нотариатчийн мөнгөний тасалбар /хэргийн 13-р хуудас/, Хас банкны цахим гүйлгээний баримт /хэргийн 13-р хуудас/, ХХК-ийн эрсдлийн хорооны тогтоол /хэргийн 14-р хуудас/, моторспортс ХХК, ХХК хоорондын №19918060020 дугаартай ын ерөнхий гэрээ /хэргийн 15-18 хуудас/, 2019 оны 07 сарын 08-ны өдрийн №619919016585 дугаартай тээврийн хэрэгслийн ын дэд гэрээ /хэргийн 19-20 хуудас/, 2019 оны 8 сарын 26-ны өдрийн №1908638 дугаартай ын тохиолдлын тэмдэглэлийн маягт /хэргийн 21-24 хуудас/, ХХК, Автомотив Лимитед ХХК ын нөхөн төлбөрийн хүсэлт гаргах тухай албан бичиг /хэргийн 25-р хуудас/, хариуцагч С.гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 26-р хуудас/, Э.н иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 27-р хуудас/, Замын цагдаагийн газрын 2019 оны 08 сарын 26-ны өдрийн зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал тэмдэглэлийн хуулбар /хэргийн 28-29 хуудас/, хэмжилтийн бүдүүвч зураг / хэргийн 30-31 хуудас/, 2019 оны 08 сарын 26-ны өдрийн 3100006190834775 дугаартай шийтгэлийн хуудас /хэргийн 32-33 хуудас/, хариу мэдэгдэх хуудас /хэргийн 34-р хуудас/, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хэргийн 35-36 хуудас/, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 37-38 хуудас/, Э.н жолоочийн үнэмлэхийн хуулбар /хэргийн 39-р хуудас/, С.гийн жолоочийн үнэмлэхийн хуулбар, тоёота приус маркийн авто машины гэрчилгээ /хэргийн 40-р хуудас/, 2019 оны 12 сарын 09-ний өдрийн гүйлгээний баримт /хэргийн 41-р хуудас/, С.гийн жолоочийн хариуцлагын албан журмын даатгуулагчийн гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт /хэргийн 42-р хуудас/, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00784 дугаартай захирамжийн хуулбар /хэргийн 43-44 хуудас/, үнэлгээ ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт /хэргийн 45-71 хуудас/ баримтуудыг нэхэмжлэгч талаас ирүүлжээ. Хариуцагч талаас хариуцагч С.гийн тайлбар /хэргийн 78-79 хуудас/, хариуцагч С.гийн хүсэлт /хэргийн 80-81 хуудас/, 3 ширхэг гэрэл зураг /хэргийн 82-р хуудас/ баримтыг ирүүлж, талуудын хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 552 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 15-24 хуудас/, Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн газрын 2021 оны 07 сарын 28-ны өдрийн 14-2а/1593 дугаартай албан бичиг /хэргийн 82-р хуудас/, Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал /хэргийн 83-100 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 сарын 22-ны өдрийн 2460 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 110-114 хуудас/, гэрчийн мэдүүлэг /хэргийн 116-122 хуудас/, Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн газрын 2021 оны 07 сарын 28-ны өдрийн 14-2а/1593 дугаартай албан бичиг /хэргийн 160-р хуудас/, 264 дугаартай Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал /хэргийн 161-191 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 10/6370 дугаартай албан бичиг /хэргийн 208-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 сарын 05-ны өдрийн 2521 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 210-215 хуудас/ баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч ХХК-ийн С.гээс 38896467 /гучин найман сая найман зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун жаран долоон/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Хариуцагч С.гийн гаргасан ослын улмаас манай компани хохирлыг барагдуулсан. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зуйлийн 8.7 дахь хэсэг болон ын ерөнхий гэрээний 6.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу ын тохиолдлын буруутай этгээд болох С.гээс ын нөхөн төлбөрт олгосон 38,848,967 төгрөгийг шаардана гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Осол миний буруугаас болоогүй тул нэхэмжилж буй мөнгийг төлөхгүй. Цагдаагийн байгууллага буруу шалгасан. Шийтгэл ногдуулсан шийтгэвэрт гомдол гаргасан боловч хугацаа өнгөрсөн гээд гомдлыг хүлээж аваагүй. Миний буруугүй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 37-рт/, Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал гэх баримт /хэргийн 28-рт/, холбогдогч жолоочийн биеийн байцаалт /хэргийн 29-рт/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 30-31-рт/, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хэргийн 35-36-рт/, шийтгэлийн хуудас /хэргийн 32-рт/, Автомотив Лимитед ХХК-ий тэнгэр ХХК-д ирүүлсэн хүсэлт /хэргийн 25-рт/, ын ерөнхий гэрээ /хэргийн 15-18-рт/, тээврийн хэрэгслийн ын дэд гэрээ /хэргийн 19-20-рт/, ын тохиолдлын тэмдэглэлийн маягт /хэргийн 21-24-рт/, ХХК-ийн эрсдлийн хорооны тогтоол /хэргийн 14-рт/, төлбөрийн даалгавар /хэргийн 41-рт/, цахим гүйлгээний баримт /хэргийн 13-рт/ -аар дараах үйл баримт тогтоогдож байна. Хариуцагч С. нь 2019 оны 8 сарын 26-ны шөнө 01 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 17-р хороо Амарсанаа гудамж их морьтон төвийн урд замд Инвескор ББСБ эзэмшлийн тоёота приус 20 маркийн 49-51 УБЕ дугаарын автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 дэх заалтыг зөрчиж автомотив лимитед ХХК-ий эзэмшлийн Porsche Panamera маркийн 09-22 УБУ дугаарын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гаргаж 41767967 төгрөгийн хохирол учруулсан, ХХК нь 41767967 төгрөгийг автомотив лимитед ХХК-д, 2081000 төгрөгийг үнэлгээ ХХК-д тус тус төлсөн байна.

5. Талууд ХХК-ий автомотив лимитед ХХК болон хөрөнгийн үнэлгээний үнэлгээ ХХК-д төлсөн үнийн дүн дээр маргаагүй байна. Хариуцагч нь дээрх осолд гэм буруугүй тул ын компанид учирсан хохирлыг төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа болно.

Хариуцагч тал нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 сарын 5-ны өдрийн 552 дугаар шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 15-24-рт/ хариуцагч С. нь дээрх осолд гэм буруугүй болох нь тогтоогдож байгаа гэж тайлбарлан мэтгэлцэж байна. Энэхүү шинжээчийн дүгнэлтэд: 1. 49-51 УБЕ улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл нь 09-22 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд шүргэлцэн мөргөлдсөн байна. Энэ байдал анх хашлага давсаны дараа үүсэн байх тул шүргэлцсэн газраас 6 метр орчим наалдаж явах боломжгүй.

2. 09-22 УБУ улсын дугаартай Porsche Panamera маркийн автомашин зүүн урд, хойд дугуйгаар замын зүүн гар талын тусгаарлах зурвасны хашлага давж, баруун гар талруу шахаж, 49-51 УБЕ улсын дугаартай Toyota prius -20 маркийн автомашины зүүн хажуу талаар шүргэлцэн мөргөлдсөн байна. Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх асуултад хариулах боломжгүй.

3. 09-22 УБУ улсын дугаартай Porsche Panamera маркийн автомашины урд бамбайн баруун хажуу тал, баруун урд далбаа, баруун урд дугуйн орчим урдаас хойш чигт зурагдсан цагаан өнгийн мөр дүрс, 49-51 УБЕ улсын дугаартай Toyota Prius-20 маркийн автомашины зүүн хойд далбаа, арын бамбайн зүүн хажуу тал гэмтэлгүй, зүүн талын урд хойд хаалга гэмтэлтэй, хоёр тээврийн хэрэгслийн овор хэмжээ болон замын зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд байрласан зэрэг шинж тэмдэг, нотлох баримтад үндэслэн 49-51 Toyota Prius-20 маркийн автомашин гуравдугаар эгнээнд байхад 09-22 УБУ улсын дугаартай Porsche Panamera маркийн автомашин хашлага давж баруун гар талруу шахаж шүргэж мөргөсөн байна.

4. 49-51 УБЕ улсын дугаартай Toyota Prius-20 маркийн автомашины замын зорчих хэсгийн гуравдугаар эгнээн дотор байгаа зураг нь хавтаст хэргийн 30 дугаар хуудсан дахь 2019 оны 8 дугаар сарын 26-нд Замын цагдаагийн газрын осол хэргийн газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зургийн 1 дугаараар тэмдэглэсэн Toyota Prius-20 маркийн автомашины баруун хойд тал гуравдугаар эгнээний шугам давж зурсан зурагтай зөрж байна. Замын цагдаагийн анх гаргасан дүгнэлтэд нөлөөлөх эсэхийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.4-д шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэсэн заалтыг үндэслэн хариулах боломжгүй.

5. Гэрэл зурагт харуулсан Porsche Panamera маркийн автомашины урд хэсгээс доош замын хэсэгт тос мэт хар өнгийн мөр үүссэн, автомашинууд мөргөлдөөд зогссоны дараах замын хэвгий дагаж урссан тос мэт зүйл зэрэгт үндэслэн 09-22 УБУ дугаартай Porsche маркийн автомашины хөдөлгүүр, жолооны механизмд хашлага давах үед үүссэн эвдрэл гэмтлийн үр дүнд бий болсон гэж дүгнэх үндэслэлтэй байна гэжээ.

Дээрх 552 дугаартай шинжээчийн дүгнэлтэд осолд холбогдсон тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нар болох С., Э. нарын хэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хэн нь уг осолд гэм буруутай болох талаар дүгнэлт гаргаагүй байна. Дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлт хэсгийн 4, 5, 6, 7 дугаар зурагтай /хэргийн 2-р хавтас 21-22-рт/, 18 дугаар зураг /хэргийн 2-р хавтас 24-рт/ зөрж байна. Гэрэл зурагт 09-22 УБУ улсын дугаартай автомашин 49-51 УБЕ улсын дугаартай автомашинаас түрүүлсэн байрлалтай байхад дээрхи автомашинуудын техникийн үзүүлэлтийн овор хэмжээ болон замын зорчих хэсэг дээрх эзлэх орон зайн байрлалуудыг тоймлож харуулсан зурагт 49-51 УБЕ улсын дугаартай автомашин 09-22 УБУ улсын дугаартай автомашинаас түрүүлсэн байрлалтай байна. Шинжээчийн дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлтүүд хоорондоо зөрүүтэй байгаа нь дараа дараагийн гарсан шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 сарын 22-ны өдрийн 2460 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 2-р хавтас 110-114-рт/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 сарын 5-ны өдрийн 2521 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 2-р хавтас 210-214-рт/-үүдээр зам тээврийн осолд холбогдсон 09-22 УБУ улсын дугаартай автомашины жолооч, 49-51 УБЕ улсын дугаартай автомашины жолооч нарын хэн нь уг осолд гэм буруутай болох талаар дүгнэлт гаргаагүй байна.

Хариуцагч С. нь 2019 оны 8 сарын 26-ны өдрийн 3100006190834775 дугаар шийтгэлийн хуудсанд гомдол гаргаагүй, шийтгэлийн хуудсаар ногдуулсан 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн торгох шийтгэлийг сайн дураараа биелүүлжээ. Иймд хариуцагч С.г 2019 оны 8 сарын 26-ны шөнө 01 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 17-р хороо Амарсанаа гудамж их морьтон төвийн урд замд Инвескор ББСБ эзэмшлийн тоёота приус 20 маркийн 49-51 УБЕ дугаарын автомашиныг жолоодож явах үедээ автомотив лимитед ХХК-ий эзэмшлийн Porsche Panamera маркийн 09-22 УБУ дугаарын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осолд гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч үнэлгээ ХХК-ийн гаргасан үнэлгээ хүчин төгөлдөр үнэлгээ болж чадахгүй. Үнэлгээний тайланд бичигдсэн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаар зөрүүтэй, үнэлгээ гаргасан үнэлгээчний ажилласан хугацаа туршлагын талаар мэдээлэл буруу байгаа нь хэрэгт ирүүлсэн баримтаар /хэргийн 45-52-рт/ нотлогдож байгаа. Хариуцагч С. нь өөрийн гэм бурууг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй, шийтгэлийн хуудсанд гомдол гаргасан боловч цагдаа, прокурорын байгууллага гомдол гаргах хугацаа өнгөрсөн гээд хүлээж аваагүй гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна. Үнэлгээний тайланд бичигдсэн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаар зөрүүтэй, үнэлгээ гаргасан үнэлгээчний ажилласан хугацаа, туршлагын талаар мэдээлэл буруу байгаа нь ослын улмаас учирсан хохирлын үнэлгээнд нөлөөлөхгүй ба үнэлгээний тайланг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй байна. Уг ослын улмаас Автомотив Лимитд ХХК-д учирсан хохирлын хэмжээг үгүйсгэсэн баримтыг хариуцагч талаас шүүхэд ирүүлээгүй байна. Хариуцагч С. нь 100000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөөгүй, гомдол гаргаж байсан гэх боловч энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагч нь 100000 төгрөгийн торгуулийг сайн дураараа төлж барагдуулсан гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нь, хариуцагч өөрийн гэм бурууг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй гэх өмгөөлөгчийн тайлбарыг үгүйсгэж байна.

Хариуцагч С. нь 2019 оны 8 сарын 26-ны шөнө 01 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 17-р хороо Амарсанаа гудамж Их морьтон төвийн урд замд Инвескор ББСБ эзэмшлийн Toyota Prius-20 маркийн 49-51 УБЕ дугаарын автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 дэх заалтыг зөрчиж автомотив лимитд ХХК-ий эзэмшлийн Porsche Panamera маркийн 09-22 УБУ дугаарын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гаргаж 41767967 төгрөгийн хохирол учруулсан байна. ХХК Автомотив Лимитд ХХК-тай ын ерөнхий гэрээ /хэргийн 15-18-рт/, тээврийн хэрэгслийн ын дэд гэрээ 19-20-рт/ байгуулсныг үндэслэн ын тохиолдол бий болсон тул ын нөхөн төлбөрт 41767967 төгрөгийг, дээрхи хохирлыг үнэлсэн үнэлгээ ХХК-д үнэлгээний хөлс 2081000 төгрөгийг тус тус төлсөн байна. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь аар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ., ын ерөнхий гэрээний 6.5-д Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн Даатгуулагчийн даатгагчид олгосон нөхөн төлбөрийг, түүнтэй холбогдон гарсан зардлыг хамт буруутай этгээдээс нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгагчид шилжинэ гэж тус тус зааснаар нэхэмжлэгч ХХК-д ын нөхөн төлбөрийн хэмжээгээр нэхэмжлэх эрх шилжсэн байна. Иймд хариуцагч С.гийн албан журмын даатгагч ХХК-аас ХХК-д төлсөн 5000000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 38896467 төгрөгийг нэхэмжлэгч ХХК нь хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ХХК-д ын нөхөн төлбөрийг төлсөн гэж бичсэн боловч Автомотив Лимитд ХХК-д ын нөхөн төлбөр төлсөн байна. Даатгалын нөхөн төлбөр төлсөн этгээдийн нэрийг нэхэмжлэлд буруу бичсэн нь нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхэд нөлөөлөхгүй ба хариуцагч тал энэ талаар маргаагүй байгааг харгалзан хэргийг шийдвэрлэсэн болно.

6. Иргэдийн төлөөлөгчийн С. нь ХХК-ийг хохиролгүй болгож төлүүлэх үндэслэлтэй гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1-д зааснаар овогт гийн /РД:ЗА/-ээс 38896467 /гучин найман сая найман зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХК /РД:2648016/-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352432 / гурван зуун тавин хоёр мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.гээс 352432 / гурван зуун тавин хоёр мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                   Д.*******

 

 

ГАНЧИМЭГ

*******