Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 152/ШШ2022/00476

 

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Ц овогт Б-ийн Б-д холбогдох,

     Гэрээний алданги 27,359,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирол 15,395,000 төгрөг, нийт 42,754,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагчийн 4,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд оролцогчид:

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л,

      Хариуцагч: Б.Б,

      Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Отгонбаатар /цахимаар/,

      Гэрч: Э.Т, Л.Н,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   1. Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэрээний алданги 27,359,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирол 15,395,000 төгрөг, нийт 42,754,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

     1.1. Г ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Б-тэй Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Эрчимт 200 гудамжинд баригдаж буй 160 айлын орон сууцны А блокын 80 айлын орон сууцны барилгын гадна хөөсөнцөр фасадын ажлыг иж бүрнээр гүйцэтгэх ГЭ-2021/06 тоот гэрээ байгуулсан. Гэрээний 2.2.1-т зааснаар 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажлаа эхэлж хуанлийн 30 хоног буюу 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээт ажлыг хүлээлгэн өгөх ёстой байсан ч хүн хүч дутмаг, ажлын хурд удаан, ажлын зохион байгуулалт муутайгаас хугацаа их алдаж 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажиллан захиалагч талд хэлж мэдэгдэхгүй ажлаа хаяж явсан. Ажил эхэлсэн өдрөөс ажил хаяж явсан өдөр хүртэлх хугацаанд хийх ёстой нийт ажлын 40 хүртэлх хувийг гүйцэтгэсэн. Гэрээ байгуулсан Б.Б-д ажлаа эрчимжүүлэх шаардлага байнга тавьж байсан бөгөөд удахгүй хотоос хүмүүс ирээд хурдан дуусгана гэж худлаа ярьж 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гүйцэтгэлийн төлбөрөө гуйж урьдчилж аваад 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ажлаа хаяж сураггүй алга болсон. 05 дугаар сарын сүүлээр гэрээ хийж эхэлсэн ажил 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилж цаг хугацаа алдан, байгаль цаг уурын нөхцөл хүйтэрч эхэлсэн учраас яаралтайгаар хүн олж ажлаа дуусгах шаардлага тулгарсан. Намар болж хүйтэрч, барилгын гадна ажлууд цаг хугацаанд шахагдаж, ажлын үнэ өртөг өсөж, ажиллах хүн хүч ховордож хүнд байдалд орж өндөр үнэ ханшаар дараагийн хүмүүстэй гэрээ хэлцэл байгуулж, Б.Б-ийн хаясан ажлыг Улаанбаатар хотоос иргэн Н.Э-тай ажил гүйцэтгэх ГЭ-2022/09 тоот гэрээ байгуулан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дуусгасан. Барилгын гадна фасадны ажлыг иж бүрэн гүйцэтгэх гэрээгээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хаяж гэрээний үүргээ зөрчсөн учраас ГЭ-2021/06 тоот гэрээний дараах зүйл, заалтын дагуу доорх төлбөрүүдийг төлүүлөх шаардлага үүссэн. Үүнд:

     Гэрээний 6.1-р зүйлийн...Гүйцэтгэгч нь фасадны ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг захиалагчид төлнө...гэсэн заалтын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 229 хоногийн хугацааны алданги 27,359,000 төгрөг төлүүлэх,

    2. Гэрээний 6.6-р зүйлийн...Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутай тал нь хохирогч талдаа нөхөн төлөх үүрэгтэй...гэсэн заалтаар захиалагч талд өөр иргэнтэй Б.Б-ийн хийхгүй хаясан ажлыг үргэлжлүүлэн хийлгэхэд 15,395,000 төгрөгийг нэмэлт зардал гаргаж бодитой хохирол учруулсан тул 15,395,000 төгрөг төлүүлэх. Ийнхүү барилгын гадна фасадны ажлыг иж бүрэн гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчин хаяж явсан учраас дээрх гэрээний 7.2-р зүйлд заасан...Энэхүү гэрээтэй холбогдон үүссэн аливаа маргааныг талууд хэлцлийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд маргааныг шийдвэрлэж чадаагүй тохиолдолд тухайн барилга баригдаж байгаа орон нутаг буюу Увс аймгийн Улаангом сумын шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ... гэсний дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 27,395,000 төгрөгийн алданги, захиалагчид учруулсан хохирол 15,395,000 төгрөг, нийт 42,754,000 төгрөгийн төлбөрийг албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангуулж өгнө үү. /Гадна фасадны гэрээт ажлын (Б.Б) алдангийн тооцоо гэрээт ажлын нийт үнэ 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 54,718,000 төгрөг, Б.Б-д төлсөн төлбөр 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 9,350,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 9,418,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн нийт үнэ 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 29,950,000 төгрөг, хоногийн алдангийн хувь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 0,5, хоногийн алдангийн дүн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 149,750 төгрөг, алданги тооцох хоног, өдөр 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 229, алдангийн нийт дүн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 34,292,750 төгрөг, алдангийн дээд хэмжээ гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 27,359,000 төгрөг, өөр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж хийлгэсэн үнэ 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 45,345,000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирол 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15,395,000 төгрөг, гэрээний алданги болон үүссэн хохирлын нийт дүн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 42,754,000 төгрөг/ гаргуулж өгнө үү... гэжээ.

     2. Хариуцагч Б.Б шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр №ГЭ-2021/06 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Эрчим 200 гудамжинд баригдсан 160 айлын орон сууцны барилгын А блокын 80 айлын орон сууцны гадна талын хөөсөнцөр фасадны ажлыг нийт 54,718,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Г ХХК гэрээ байгуулахад барилгын цутгалтын ажил бүрэн дуусаагүй байсан бөгөөд Удахгүй цутгалтын ажил дуусна, гэрээгээ ямар ч гэсэн байгуулчих гэж хэлэхэд нь миний бие 1 сарын хугацаанд энэ ажлыг хийж гүйцэтгэж амжихгүй гэх хэлэхэд, Б.Н Хугацаа хамаагүй, хамгийн гол нь чанартай хийгээд өгөөрэй ахдаа гэж гуйсан. Би 2 гаруй хугацаанд хийгдэнэ гэж хэлээд гэрээг байгуулж байсан. Тухайн үед миний үед Улаанбаатар хот Гэмтлийн эмнэлгийн хажууд 7 давхар барилгын гадна фасадны өнгө сэргээх ажлыг хийж гүйцэтгэж байсан ба уг ажлаа дуусгаад ирэхэд барилга бэлэн болчихно гэж хэлсэн байсан. Ийнхүү гэрээ байгуулснаас хойш 1 сар орчим хугацааны дараа буюу 2021 оны 06 дугаар сарын дундуур компанийн захирал Б.Н өөрийн х дугаарын утсаар холбогдон Ажлаа хэзээ эхлүүлэх вэ?, манай барилгын цутгалт дуусах ер нь дөхөж байна, одоо 10 давхрын цутгалтаа авч байна, та нар одоо хийж байгаа Улаанбаатар хот Гэмтлийн эмнэлгийн хажууд байрлах 7 давхар барилгын гаднах фасадны ажлаа нэг мөр дуусгаад ирэхгүй юу даа гэж хэлэхэд нь за нэг мөр ажлаа дуусгаад очъё гэж хэлж тохиролцсон. Ийнхүү 2021 оны 06 дугаар сарын сүүлээр ярьж тохироод явахаар болоход тоног төхөөрөмжийнхөө засвар сэлбэгийн зардал болон ажилчдынхаа замын зардал, хоол унаа түлшний зардал болгон гэрээний урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн. Увс аймагт очиход барилгын цутгалтыг бүрэн дуусгаагүй дээврийн фум буюу хэв хашмалыг аваагүй байсан. Бидний ажлын үндсэн талбай бэлэн болоогүй учраас люлк буюу дүүжин өргүүрийг зүүх боломжгүй байсан. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаа эхлүүлэн гүйцэтгэж эхэлсэн. Түүнээс гадна захиалагч талаас ажил гүйцэтгэх явцад гэрээний хавсралтын хугацаанд төлбөрөө төлөлгүй гүйцэтгэгч бригадыг хохироосон. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 9,350,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 9,418,000 төгрөг, нийт ердөө гэрээт ажлын хөлсөнд 24,768,000 төгрөгийг л хугацаа хэтрүүлэн байж төлсөн. Тиймээс захиалагч компани нь гэрээнд заасан үүргээ өөрсдөө зөрчсөн тул гүйцэтгэгч талаас алданги хохирол төлбөр нэхэмжлэх эрхгүй юм. Ийнхүү 2021 оны 09 дүгээр сарын дунд хүртэл ажиллаад миний бие ажлын багаж хэрэгсэл болох люлкын мотор шатаж, түүнийг засварлахаар Улаанбаатар хот руу ирсэн байхад Б.Н над руу залган Чи ажлаа хаяж явлаа, чи юун мөнгө надаас нэхээд байгаа юм бэ, ажлаа дуусгаад ав гэхэд нь Надад мөнгөний хэрэг байна, мотор шатчихлаа, ажиллах хүч хэрэгтэй байна, 2,000,000 төгрөг нэмж өгөөчээ гэж гуйсан. Гэтэл Чи ингэж ажил хаяж явж байвал надаас мөнгө авна гэж бодож байна уу, намайг хараарай гэж сүрдүүлээд утсаа тасалсан. Улирлын шинжтэй ажил хийгдэж байсан учраас захиалагч талын санхүүжилтээс шалтгаалан ажил гүйцэтгэл зогсонги байдалд хүрсэн билээ. Гүйцэтгэгч талаас гэрээгээр тохирсон нийт дийлэнх хувийг хийж гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шиг 40 хувь гэдэг нь огт үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн барилгын бүх хөөсөнцрийг битүүлж дуусгаад хар замаск татагдсан байсан ба зөвхөн будгийн ажил л хийгдээгүй байсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

    3. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Захиалагч тал гүйцэтгэгч талд графикийн дагуу ажлын хөлсийг өгөхөөр тохиролцож гэрээгээ байгуулсан. Захиалагч талын төлбөр төлсөн асуудалтай маргаан байхгүй, нийт 24.768.000 төгрөг авснаа зөвшөөрч байна. Захиалагч өөрөө гэрээнд заасан үүргээ зөрчсөн бол хариуцагч талаас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй, хуулийн дагуу шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл алдангийг шаардах эрхгүй. Гэрээний харилцаа 2021 оны 10 дугаар сард цуцлагдсан гэж үзэж байна. Яагаад гэвэл захиалагч өөрөө дараагийн гүйцэтгэгчээ сонгож ажлаа хийж гүйцэтгүүлсэн. Гэрээ цуцлагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алдангийг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Гэрээ цуцлах хүртэл хугацааны буюу гэрээ хүчин төгөлдөр байх үеийн алдангийг нэхэмжлэх ёстой байсан. Захиалагч тал Б.Б-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн зөвшөөрч акт үйлдээд ажлын үр дүнг хүлээгээд авчихсан. Гүйцэтгэсэн ажлын хэмжээнд гэрээгээ дүгнээд ажлын гүйцэтгэлийн хүлээн зөвшөөрч хүлээж аваад, гэрээний харилцаа цуцлагдчихсан. Иймд гэрээтэй холбогдуулан хохирол нэхэмжлэх боломжгүй. Дараагийн гүйцэтгэгчээр хэд дахин өндөр үнээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан нь үндэслэлгүй. Хохирлын тооцоонуудаа яаж гаргасан нь ойлгомжгүй, гэрээний зөрүү гэж үзэх боломжгүй. Үлдэгдэл ажлыг бусдаар гүйцэтгүүлээд хүлээгээд авчихсан. Үүнтэй холбоотой бодит хохирол гарсан гэж үзэх боломжгүй. Б.Б-д ажлаа орхиж явах олон шалтгаан байсан. Захиалагч талаас гүйцэтгэгч талын ажилтнуудыг дарамтлаад байсан учраас ажиллах сонирхолгүй болж байсан. Санхүүжилтээ гэрээний дагуу өгөөгүй байж ажил хийхийг шаардаад байгаа нь үндэслэлгүй. Тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүнд 24 сая төгрөгийн төлбөр багадахаар их ажил хийсэн. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тайлбарлах ёстой. Энэ нь маш ойлгомжгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.

     4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

    4.1. Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б-д холбогдох 42,754,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт Б.Б би дараах агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна Миний бие Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Эрчимт 200 гудамжинд байрлах 160 айлын орон сууцны А блок барилгын ажлаас явахдаа тухайн барилга дээр ашиглаж байсан өөрийн өмчлөлийн 3 ширхэг дүүжин өргүүрийг үлдээж явсан. Уг 3 ширхэг өргүүрийг Г ХХК нь барилгын гадна талын хар замаск, грунт будаг, цонхны тавцангийн ажлыг гүйцэтгүүлэхдээ 1 сарын хугацаанд ашигласан байдаг. Уг дүүжин өргүүрийн нэг өдрийн түрээсийн зах зээлийн 50,000 төгрөг байдаг ба нэг өргүүрт сарын 1,500,000 төгрөг, 3 ширхэг өргүүр нь сарын 4,500,000 төгрөг юм. Г ХХК нь тухайн барилгын ажлыг гүйцэтгүүлэхэд бусдаас дүүжүүр өргүүр түрээсэлж ашиглах байсан хэдий ч манай бригадын үлдээсэн өмч хөрөнгийг үндэслэлгүйгээр ашиглан хөрөнгөж 4,500,000 төгрөгийн ашиг орлого олсон байх тул энэхүү мөнгийг нэхэмжилж байна. Миний 2021 оны 12 дугаар сард очиж дүүжин өргүүрээ авахад барилгын ажлыг бүрэн дуусгаад айлын хашаанд оруулсан байхад нь авсан болно. Иймд Монгол Улсын иргэний хуулийн 492.1-т зааснаар Г ХХК-иас 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

     5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд:

     5.1. Г ХХК нь иргэн Б.Б-тэй Увс аймгийн Улаангом хотод баригдаж буй 10 давхар орон сууцны барилгын гадна хөөсөнцөр пасадны ажлыг иж бүрэн хийж гүйцэтгэх 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №2021/06 тоот гэрээний 3.1.1 дүгээр зүйлд...Гэрээний үнийн дүнд ажилчдын цалин, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хувцас хэрэгсэл ба ажлын багаж, тоног төхөөрөмжхоол, унаа, түр сууц гэх мэт гэрээт ажил гүйцэтгэхтэй холбоотой бүх зардлууд багтсан болно... гэж заасны дагуу Б.Б-ийн бригад гэрээт ажилд гурван ширхэг дүүжин өргүүр ашиглаж байсны хоёр нь цахилгаан, нэг нь гар ажиллагаатай бөгөөд нэг цахилгаан дүүжин өргүүрийн цахилгаан хөдөлгүүр нь 2021 оны 7 дугаар сарын эхэн үед шатаж ажиллахгүй болсон тул Улаанбаатар хот руу явуулж хөдөлгүүрийн ороолгоно гэж хэлчхээд ямар ч арга хэмжээ авахгүй олон хоног болохоор нь захиалагч тал Дүүжин өргүүрээ яаралтай засаж ажилд оруулаарай гэх шаардлагыг тавихад хотоос хөдөлгүүр ирнэ гэж хэлсэн ч ирээгүй. Ийнхүү тэд цахилгаан болон гар ажиллагаатай хоёр ширхэг өргүүрээр ажлаа хийж байсан нь цаг хугацаа алдахад хүргэсэн шалтгаануудын нэг нь юм. Б.Б-ийн дээрх гэрээт ажлыг хийхэд зориулан авч ирсэн дүүжин өргүүрийн ажлын хөлс нь гэрээт ажлын нийт үнэ өртөгт шингэсэн учраас захиалагч талаас дээрх гэрээт ажлыг хийж дуустал дүүжин өргүүрийн төлбөр тооцоо яригдах ёсгүй. Хэрвээ Б.Б нь гэрээгээ зөрчиж ажлаа орхиж яваагүй бол ийм асуудал үүсэхгүй байсан. Тэгээд ч захиалагч талтай дүүжин өргүүр ашиглахтай холбоотой тусгайлсан ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй, зориулан авч ирсэн тухайн барилга дээрээ ашиглагдсан учраас захиалагч талаас төлбөр тооцоо шаардах үндэслэлгүй байна. Харин захиалагч Г ХХК нь гэрээ байгуулсан барилгаас өөр объектод тухайн дүүжин өргүүрийг шилжүүлэн ашигласан бол төлбөр тооцоо яригдах үндэслэлтэй байх байсан байна. Б.Б гэрээт ажлаа хаяж явчхаад ...Ахаа манай өргүүрийг ашиглаж ажлаа дуусгачхаад буулгаад хадгалчхаарай... гэж мессеж бичсэн байдаг. Шаардлагатай бол Мобиком руу хандаж энэ мессежийг гаргуулж баталгаажуулах боломжтой гэж үзэж байна. Тухайн үед Ашиглаарай гэж хэлэхдээ төлбөр тооцооны асуудал ярьсан бол захиалагч өөр дүүжин өргүүр ашиглаад өргүүрийн зардлыг гүйцэтгэгч талаас нэхэмжлэх байсан.

    2. Б.Б нь гурван ширхэг дүүжин өргүүрээ Улаанбаатар хотоос Улаангом хот руу тээвэрлэх унаа олохгүй захиалагчаас тусламж хүсэж, тээврийн зардлыг Улаангомд очоод ажлаа хийж байгаад явцын дунд төлье гэж хэлээд төлөөгүй байна. Захиалагч тал нэг талын тээврийн зардлын мөнгийг Б.Б-ийн өмнөөс Увсын ачааны машины жолоочид төлсөн байдаг.

     3. Захиалагч тал ажлаа дуусгаад Б.Бийн өөрөө байхдаа эвдсэн нэг, нийт гурван ширхэг дүүжин өргүүрийг 10 давхар барилгын дээрээс хоёр өдөр зарцуулан буулгаж, тээврийн хэрэгсэлд ачих, өөрийн харуул хамгаалалт бүхий объект руу тээвэрлэн хүргэж, агуулахад буулган хадгалж байсан ба эдгээр үйл ажиллагааны зардлыг өөрсдөө гаргасан байна. Б.Б гэрээний үүрэг хариуцлагын дагуу хийсэн ажлын гүйцэтгэлээ гаргаж, талууд харилцан хүлээн зөвшөөрч акт гаргаж гэрээг дүгнэж, төлбөр тооцооны бүх асуудлаа дуусган, өөрсдийн хүн хүч, зардлаар дүүжин өргүүрээ авч явах ёстой байтал яасан нь мэдэгдэхгүй бүх зүйлээ ажлын байран дээрээ хаяад ор сураггүй алга болчхоод гэрээний хариуцлагын асуудал үүсэнгүүт гэрээнд тусгагдаагүй элдэв шалтаг гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

      4. Б.Б нь тухайн гэрээт барилга дээр ашиглахаар авч ирсэн дүүжин өргүүрийг захиалагч талд ямар нэгэн биет байдлаар хүлээлгэж өгөөгүй, орхиж яван гэрээний үүргээ ноцтой зөрчин асуудал үүсэнгүүт ямар нэгэн арга заль хэрэглэн хэргийг төөрөгдүүлэх, цаг хугацааг сунжруулах үйлдэл гэж үзэхээр ямар ч үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Иймд Монгол улсад мөрдөгдөж буй хууль, гэрээний эрх зүйн хүрээнд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээ зөрчин гэрээний үүрэг хариуцлагаас зайлсхийх, төөрөгдүүлэх зорилго агуулсан, ямар нэгэн аргаар цаг хугацаа хожих, хойшлуулах, сунжруулах зорилготой энэхүү сөрөг нэхэмжлэл нь дээрх тайлбаруудаас тодорхой байх тул гүйцэтгэгч тал гэрээнд тусгагдаагүй, тусгайлан гэрээ байгуулж зохицуулаагүй нөхцөлийг шаардсан үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Г ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.

   6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №:ГЭ-2021/06 Ажил гүйцэтгэх гэрээ /160 айлын А блокын 80 айлын орон сууцны барилгын гадна фасад/, захиалагч тал Б ХХК-ийн захирал Б.Д, Ерөнхий гүйцэтгэгч тал Г ХХК-ийн захирал Б.Н, Туслан гүйцэтгэгч тал Иргэн Б.Б-ийн бригадын ажилтан Ч нарын гарын үсэн зурагдсан 5 хуудас баримт, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №ГЭ-2021/09 тоот Ажил гүйцэтгэх гэрээ /160 айлын А блокын 80 айлын орон сууцны барилгын гадна фасад/, Н.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

     7. Хариуцагчаас өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2 ширхэг фото зургийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт шүүхэд гаргаж өгсөн.

     8. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Э.Т, Л.Н нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Б.Б-д холбогдох гэрээний алданги 27,359,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирол 15,395,000 төгрөг, нийт 42,754,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

     2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

    ...Г ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Б-тэй Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Эрчимт 200 гудамжинд баригдаж буй 160 айлын орон сууцны А блокын 80 айлын орон сууцны барилгын гадна хөөсөнцөр фасадны ажлыг иж бүрнээр гүйцэтгэх ГЭ-2021/06 тоот гэрээ байгуулсан. Гэрээний 2.2.1-т зааснаар 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажлаа эхэлж хуанлийн 30 хоног буюу 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээт ажлыг хүлээлгэн өгөх ёстой байсан ч хүн хүч дутмаг, ажлын хурд удаан, ажлын зохион байгуулалт муутайгаас хугацаа их алдаж 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажиллан захиалагч талд хэлж мэдэгдэхгүй ажлаа хаяж явсан. Ажил эхэлсэн өдрөөс ажил хаяж явсан өдөр хүртэлх хугацаанд хийх ёстой нийт ажлын 40 хүртэлх хувийг гүйцэтгэсэн. Гэрээ байгуулсан Б.Б-д ажлаа эрчимжүүлэх шаардлага байнга тавьж байсан бөгөөд удахгүй хотоос хүмүүс ирээд хурдан дуусгана гэж худлаа ярьж 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гүйцэтгэлийн төлбөрөө гуйж урьдчилж аваад 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ажлаа хаяж сураггүй алга болсон. 05 дугаар сарын сүүлээр гэрээ хийж эхэлсэн ажил 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилж цаг хугацаа алдан, байгаль цаг уурын нөхцөл хүйтэрч эхэлсэн учраас яаралтайгаар хүн олж ажлаа дуусгах шаардлага тулгарсан. Намар болж хүйтэрч, барилгын гадна ажлууд цаг хугацаанд шахагдаж, ажлын үнэ өртөг өсөж, ажиллах хүн хүч ховордож хүнд байдалд орж өндөр үнэ ханшаар дараагийн хүмүүстэй гэрээ хэлцэл байгуулж, Б.Б-ийн хаясан ажлыг Улаанбаатар хотоос иргэн Н.Э-тай ажил гүйцэтгэх ГЭ-2022/09 тоот гэрээ байгуулан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дуусгасан. Барилгын гадна фасадны ажлыг иж бүрэн гүйцэтгэх гэрээгээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хаяж гэрээний үүргээ зөрчсөн учраас ГЭ-2021/06 тоот гэрээний дараах зүйл, заалтын дагуу доорх төлбөрүүдийг төлүүлөх шаардлага үүссэн. Үүнд:

     Гэрээний 6.1-р зүйлийн...Гүйцэтгэгч нь фасадны ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг захиалагчид төлнө...гэсэн заалтын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 229 хоногийн хугацааны алданги 27,359,000 төгрөг гаргуулах,

    2. Гэрээний 6.6-р зүйлийн...Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутай тал нь хохирогч талдаа нөхөн төлөх үүрэгтэй...гэсэн заалтаар захиалагч талд өөр иргэнтэй Б.Б-ийн хийхгүй хаясан ажлыг үргэлжлүүлэн хийлгэхэд 15,395,000 төгрөгийг нэмэлт зардал гаргаж бодитой хохирол учруулсан тул 15,395,000 төгрөг, нийт 42,754,000 төгрөгийн гаргуулж өгнө үү гэжээ.

     3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

   ...Нэхэмжлэгч Г ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр №ГЭ-2021/06 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Эрчим 200 гудамжинд баригдсан 160 айлын орон сууцны барилгын А блокын 80 айлын орон сууцны гадна талын хөөсөнцөр фасадны ажлыг нийт 54,718,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Г ХХК гэрээ байгуулахад барилгын цутгалтын ажил бүрэн дуусаагүй байсан бөгөөд Удахгүй цутгалтын ажил дуусна, гэрээгээ ямар ч гэсэн байгуулчих гэж хэлэхэд нь миний бие 1 сарын хугацаанд энэ ажлыг хийж гүйцэтгэж амжихгүй гэх хэлэхэд, Б.Н Хугацаа хамаагүй, хамгийн гол нь чанартай хийгээд өгөөрэй ахдаа гэж гуйсан. Би 2 гаруй хугацаанд хийгдэнэ гэж хэлээд гэрээг байгуулж байсан. Тухайн үед миний үед Улаанбаатар хот Гэмтлийн эмнэлгийн хажууд 7 давхар барилгын гадна фасадны өнгө сэргээх ажлыг хийж гүйцэтгэж байсан ба уг ажлаа дуусгаад ирэхэд барилга бэлэн болчихно гэж хэлсэн байсан. Ийнхүү гэрээ байгуулснаас хойш 1 сар орчим хугацааны дараа буюу 2021 оны 06 дугаар сарын дундуур компанийн захирал Б.Н өөрийн 99993094 дугаарын утсаар холбогдон Ажлаа хэзээ эхлүүлэх вэ?, манай барилгын цутгалт дуусах ер нь дөхөж байна, одоо 10 давхрын цутгалтаа авч байна, та нар одоо хийж байгаа Улаанбаатар хот Гэмтлийн эмнэлгийн хажууд байрлах 7 давхар барилгын гаднах фасадны ажлаа нэг мөр дуусгаад ирэхгүй юу даа гэж хэлэхэд нь за нэг мөр ажлаа дуусгаад очъё гэж хэлж тохиролцсон. Ийнхүү 2021 оны 06 дугаар сарын сүүлээр ярьж тохироод явахаар болоход тоног төхөөрөмжийнхөө засвар сэлбэгийн зардал болон ажилчдынхаа замын зардал, хоол унаа түлшний зардал болгон гэрээний урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн. Увс аймагт очиход барилгын цутгалтыг бүрэн дуусгаагүй дээврийн фум буюу хэв хашмалыг аваагүй байсан. Бидний ажлын үндсэн талбай бэлэн болоогүй учраас люлк буюу дүүжин өргүүрийг зүүх боломжгүй байсан. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаа эхлүүлэн гүйцэтгэж эхэлсэн. Түүнээс гадна захиалагч талаас ажил гүйцэтгэх явцад гэрээний хавсралтын хугацаанд төлбөрөө төлөлгүй гүйцэтгэгч бригадыг хохироосон. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 9,350,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 9,418,000 төгрөг, нийт ердөө гэрээт ажлын хөлсөнд 24,768,000 төгрөгийг л хугацаа хэтрүүлэн байж төлсөн. Тиймээс захиалагч компани нь гэрээнд заасан үүргээ өөрсдөө зөрчсөн тул гүйцэтгэгч талаас алданги хохирол төлбөр нэхэмжлэх эрхгүй юм. Ийнхүү 2021 оны 09 дүгээр сарын дунд хүртэл ажиллаад миний бие ажлын багаж хэрэгсэл болох люлкын мотор шатаж, түүнийг засварлахаар Улаанбаатар хот руу ирсэн байхад Б.Н над руу залган Чи ажлаа хаяж явлаа, чи юун мөнгө надаас нэхээд байгаа юм бэ, ажлаа дуусгаад ав гэхэд нь Надад мөнгөний хэрэг байна, мотор шатчихлаа, ажиллах хүч хэрэгтэй байна, 2,000,000 төгрөг нэмж өгөөч ээ гэж гуйсан. Гэтэл Чи ингэж ажил хаяж явж байвал надаас мөнгө авна гэж бодож байна уу, намайг хараарай гэж сүрдүүлээд утсаа тасалсан. Улирлын шинжтэй ажил хийгдэж байсан учраас захиалагч талын санхүүжилтээс шалтгаалан ажил гүйцэтгэл зогсонги байдалд хүрсэн билээ. Гүйцэтгэгч талаас гэрээгээр тохирсон нийт дийлэнх хувийг хийж гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шиг 40 хувь гэдэг нь огт үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн барилгын бүх хөөсөнцрийг битүүлж дуусгаад хар замаск татагдсан байсан ба зөвхөн будгийн ажил л хийгдээгүй байсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б-д холбогдох 42,754,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт Б.Б би дараах агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна Миний бие Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Эрчимт 200 гудамжинд байрлах 160 айлын орон сууцны А блок барилгын ажлаас явахдаа тухайн барилга дээр ашиглаж байсан өөрийн өмчлөлийн 3 ширхэг дүүжин өргүүрийг үлдээж явсан. Уг 3 ширхэг өргүүрийг Г ХХК нь барилгын гадна талын хар замаск, грунт будаг, цонхны тавцангийн ажлыг гүйцэтгүүлэхдээ 1 сарын хугацаанд ашигласан байдаг. Уг дүүжин өргүүрийн нэг өдрийн түрээсийн зах зээлийн 50,000 төгрөг байдаг ба нэг өргүүрт сарын 1,500,000 төгрөг, 3 ширхэг өргүүр нь сарын 4,500,000 төгрөг юм. Г ХХК нь тухайн барилгын ажлыг гүйцэтгүүлэхэд бусдаас дүүжүүр өргүүр түрээсэлж ашиглах байсан хэдий ч манай бригадын үлдээсэн өмч хөрөнгийг үндэслэлгүйгээр ашиглан хөрөнгөж 4,500,000 төгрөгийн ашиг орлого олсон байх тул энэхүү мөнгийг нэхэмжилж байна. Миний 2021 оны 12 дугаар сард очиж дүүжин өргүүрээ авахад барилгын ажлыг бүрэн дуусгаад айлын хашаанд оруулсан байхад нь авсан болно. Иймд Монгол Улсын иргэний хуулийн 492.1-т зааснаар Г ХХК-иас 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

    5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг Г ХХК нь иргэн Б.Б-тэй Увс аймгийн Улаангом хотод баригдаж буй 10 давхар орон сууцны барилгын гадна хөөсөнцөр пасадны ажлыг иж бүрэн хийж гүйцэтгэх 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №2021/06 тоот гэрээний 3.1.1 дүгээр зүйлд...Гэрээний үнийн дүнд ажилчдын цалин, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хувцас хэрэгсэл ба ажлын багаж, тоног төхөөрөмжхоол, унаа, түр сууц гэх мэт гэрээт ажил гүйцэтгэхтэй холбоотой бүх зардлууд багтсан болно...гэж заасны дагуу Б.Б-ийн бригад гэрээт ажилд гурван ширхэг дүүжин өргүүр ашиглаж байсны хоёр нь цахилгаан, нэг нь гар ажиллагаатай бөгөөд нэг цахилгаан дүүжин өргүүрийн цахилгаан хөдөлгүүр нь 2021 оны 7 дугаар сарын эхэн үед шатаж ажиллахгүй болсон тул Улаанбаатар хот руу явуулж хөдөлгүүрийн ороолгоно гэж хэлчхээд ямар ч арга хэмжээ авахгүй олон хоног болохоор нь захиалагч тал Дүүжин өргүүрээ яаралтай засаж ажилд оруулаарай гэх шаардлагыг тавихад хотоос хөдөлгүүр ирнэ гэж хэлсэн ч ирээгүй. Ийнхүү тэд цахилгаан болон гар ажиллагаатай хоёр ширхэг өргүүрээр ажлаа хийж байсан нь цаг хугацаа алдахад хүргэсэн шалтгаануудын нэг нь юм. Б.Б-ийн дээрх гэрээт ажлыг хийхэд зориулан авч ирсэн дүүжин өргүүрийн ажлын хөлс нь гэрээт ажлын нийт үнэ өртөгт шингэсэн учраас захиалагч талаас дээрх гэрээт ажлыг хийж дуустал дүүжин өргүүрийн төлбөр тооцоо яригдах ёсгүй. Хэрвээ Б.Б нь гэрээгээ зөрчиж ажлаа орхиж яваагүй бол ийм асуудал үүсэхгүй байсан. Тэгээд ч захиалагч талтай дүүжин өргүүр ашиглахтай холбоотой тусгайлсан ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй, зориулан авч ирсэн тухайн барилга дээрээ ашиглагдсан учраас захиалагч талаас төлбөр тооцоо шаардах үндэслэлгүй байна. Харин захиалагч Г ХХК нь гэрээ байгуулсан барилгаас өөр объектод тухайн дүүжин өргүүрийг шилжүүлэн ашигласан бол төлбөр тооцоо яригдах үндэслэлтэй байх байсан байна. Б.Б гэрээт ажлаа хаяж явчхаад ...Ахаа манай өргүүрийг ашиглаж ажлаа дуусгачхаад буулгаад хадгалчхаарай... гэж мессеж бичсэн байдаг. Шаардлагатай бол Мобиком руу хандаж энэ мессежийг гаргуулж баталгаажуулах боломжтой гэж үзэж байна. Тухайн үед Ашиглаарай гэж хэлэхдээ төлбөр тооцооны асуудал ярьсан бол захиалагч өөр дүүжин өргүүр ашиглаад өргүүрийн зардлыг гүйцэтгэгч талаас нэхэмжлэх байсан. Б.Б нь гурван ширхэг дүүжин өргүүрээ Улаанбаатар хотоос Улаангом хот руу тээвэрлэх унаа олохгүй захиалагчаас тусламж хүсэж, тээврийн зардлыг Улаангомд очоод ажлаа хийж байгаад явцын дунд төлье гэж хэлээд төлөөгүй байна. Захиалагч тал нэг талын тээврийн зардлын мөнгийг Б.Б-ийн өмнөөс Увсын ачааны машины жолоочид төлсөн байдаг. Захиалагч тал ажлаа дуусгаад Б.Б-ийн өөрөө байхдаа эвдсэн нэг, нийт гурван ширхэг дүүжин өргүүрийг 10 давхар барилгын дээрээс хоёр өдөр зарцуулан буулгаж, тээврийн хэрэгсэлд ачих, өөрийн харуул хамгаалалт бүхий объект руу тээвэрлэн хүргэж, агуулахад буулган хадгалж байсан ба эдгээр үйл ажиллагааны зардлыг өөрсдөө гаргасан байна. Б.Б гэрээний үүрэг хариуцлагын дагуу хийсэн ажлын гүйцэтгэлээ гаргаж, талууд харилцан хүлээн зөвшөөрч акт гаргаж гэрээг дүгнэж, төлбөр тооцооны бүх асуудлаа дуусган, өөрсдийн хүн хүч, зардлаар дүүжин өргүүрээ авч явах ёстой байтал яасан нь мэдэгдэхгүй бүх зүйлээ ажлын байран дээрээ хаяад ор сураггүй алга болчхоод гэрээний хариуцлагын асуудал үүсэнгүүт гэрээнд тусгагдаагүй элдэв шалтаг гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Б.Б нь тухайн гэрээт барилга дээр ашиглахаар авч ирсэн дүүжин өргүүрийг захиалагч талд ямар нэгэн биет байдлаар хүлээлгэж өгөөгүй, орхиж яван гэрээний үүргээ ноцтой зөрчин асуудал үүсэнгүүт ямар нэгэн арга заль хэрэглэн хэргийг төөрөгдүүлэх, цаг хугацааг сунжруулах үйлдэл гэж үзэхээр ямар ч үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Иймд Монгол улсад мөрдөгдөж буй хууль, гэрээний эрх зүйн хүрээнд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээ зөрчин гэрээний үүрэг хариуцлагаас зайлсхийх, төөрөгдүүлэх зорилго агуулсан, ямар нэгэн аргаар цаг хугацаа хожих, хойшлуулах, сунжруулах зорилготой энэхүү сөрөг нэхэмжлэл нь дээрх тайлбаруудаас тодорхой байх тул гүйцэтгэгч тал гэрээнд тусгагдаагүй, тусгайлан гэрээ байгуулж зохицуулаагүй нөхцөлийг шаардсан үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэх үндэслэлээр няцаасан.

    6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №:ГЭ-2021/06 Ажил гүйцэтгэх гэрээ /160 айлын А блокын 80 айлын орон сууцны барилгын гадна фасад/, захиалагч тал Б ХХК-ийн захирал Б.Д, Ерөнхий гүйцэтгэгч тал Г ХХК-ийн захирал Б.Н, Туслан гүйцэтгэгч тал Иргэн Б.Б-ийн бригадын ажилтан Ч нарын гарын үсэг зурагдсан 5 хуудас баримт, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №ГЭ-2021/09 тоот Ажил гүйцэтгэх гэрээ /160 айлын А блокын 80айлын орон сууцны барилгын гадна фасад/ зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

   Г ХХК, Б.Б нарын Г ХХК-ийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын 10-р багт байрлах, Эрчим 200 гудамжинд баригдаж буй 160 айлын ороон сууцны А блокын 80 айлын орон сууцны барилгын гадна хөөсөнцөр фасадын ажлыг хийж 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажлыг дуусгаж гэрээт ажлыг актаар дүгнэж хүлээлцэх, захиалагч Г ХХК нь ажлын хөлсөнд нийт 54,718,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

    7. Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

     8. Нэхэмжлэгч Г ХХК нь Б.Б-тэй байгуулсан гэрээг 2021 оны 10 дугаар сард цуцалж, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Н.Э-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, үлдсэн ажлыг гүйцэтгүүлжээ. Нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алдангийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

    9. Захиалагч тал Б ХХК-ийн захирал Б.Д, Ерөнхий гүйцэтгэгч тал Г ХХК-ийн захирал Б.Н, Туслан гүйцэтгэгч тал Иргэн Б.Б-ийн бригадын ажилтан Ч нарын гарын үсэг зурагдсан 5 хуудас баримтаас харахад захиалагч тал нь Б.Б-ийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг акт үйлдээд хүлээн авчээ. Иймд гэрээний алданги 27,359,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

   10. Мөн нэхэмжлэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 15,395,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 15,395,000 төгрөгийг баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

    11. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан гэрээний алданги 27,359,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирол 15,395,000 төгрөг, нийт 42,754,000 төгрөг гаргуулах тухай Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

    12. Хариуцагчийн зүгээс Г ХХК нь 3 ширхэг дүүжин өргүүрийг барилгадаа ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Уг дүүжин өргүүрийн нэг өдрийн түрээсийн зах зээлийн 50,000 төгрөг байдаг ба нэг өргүүрт сарын 1,500,000 төгрөг, 3 ширхэг өргүүр нь сарын 4,500,000 төгрөг юм гэж тайлбарлаж байгаа боловч тухайн 3 ширхэг дүүжин өргүүрийг Г ХХК ашигласан болохыг нотлох баримтаар нотлоогүй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх Б.Б-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,720 төгрөгийг, хариуцагч Б.Б-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 86,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээв.

     14. Хариуцагчаас гаргаж ирүүлсэн 2 ширхэг фото зургийн хуулбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хэн хэзээ, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхойгүй байх тул шүүхээс үнэлээгүй болно. Мөн гэрч Э.Т, Л.Н нар нь Г ХХК нь барилгын материалаа хугацаанд нь өгдөггүй, бид нарыг маш их яаруулж байсан талаар мэдүүлжээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Б-с гэрээний алданги 27,359,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирол 15,395,000 төгрөг, нийт 42,754,000 төгрөг гаргуулах тухай Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Б-ийн Г ХХК-иас 4,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,720 төгрөгийг, хариуцагч Б.Б-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 86,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            П.БОЛОР