Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0032

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ХХК;

Хариуцагч: ,;

Гуравдагч этгээд: ,;

Нэхэмжлэлийн шаардлага:

, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 491 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа , 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 491 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах гэж тодорхойлж байна.

1.2.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх хүсэлт гараагүй болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

2.1.Нэхэмжлэгч ХХК, түүний төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1.1. ХХК-ийн хувьд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 121 дугаартай тусгай зөвшөөрөл, мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дулааны зохицуулалтаар хангах, дулаан түгээх тусгай зөвшөөрлийн дагуу орон сууц ашиглалтын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани гэдгээ танилцуулж;

2.1.2.Компани анх 2014 оны 8 дугаар сараас эхлээд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байрлах орон сууцны хорооллын 2500 гаруй айл өрх, 80 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг хэрэглээний халуун хүйтэн ус, халаалтаар хангах, бохир ус татан зайлуулах ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан 30 орчим ажилтан албан хаагчдадаа ажлын байраар хангаж үйл ажиллагаагаа тогтмол үзүүлсээр гүйцэтгэж ирсэн талаар;

2.1.3.Компанийн хувьд сүүлийн 9 жил тус хотхоны дулааны ус дамжуулах төвүүдийн сантехник, цахилгаан, инженер техникийн мэргэжлийн 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр энийг багаар найдвартай хэвийн үйл ажиллагаагаар хангаж ирсэн. Энэ нэхэмжлэлийг гаргах үеэр тооцож 1,389,982,000 төгрөгийн засвар үйл ажиллагааны зардал гаргаад явж байсан талаар;

2.1.4.Төрийн байгууллагын зүгээс манай ус, цахилгаан дамжуулах төвүүдийг компанийн эзэмшилд шилжүүлж засвар үйлчилгээ, үйл ажиллагааг хариуцуулсан. Мөн манай компанийн зүгээс удаа дараа тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг бас шилжүүлж авъя гэдэг хүсэлтийг удаа дараа гаргаж байсан гэх талаар;

2.1.5.Энэ өмчлөлийг шилжүүлэх асуудал нь тухайн хөрөнгө ямар хөрөнгөөр бий болсноос хамааран тухайн зээл тусламжаар бий болсон бол зээлийг төлөх юм уу төлж байгаа байгууллагын өмчлөлд шилжих ийм агуулгатай учраас манай компани тухайн зээлийг үргэлжлүүлж төлөөд ямар нэг байдлаар энэ хөрөнгийн өртгийг, гарсан зардлыг төлөөд өөрийн өмчлөлд шилжүүлж авъя гэдэг хүсэлтийг холбогдох байгууллагуудад удаа дараа гаргаж байсан боловч тухайн үед ямар нэгэн байдлаар шийдвэрлэх боломжгүй гэдэг хариуг өгч байсан гэх талаар;

2.1.6.Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан цахим хурлаар даргын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 491 дүгээр тогтоол гарсан. Төрийн өмчлөлдөө авахаар болсон гэдгийг мэдэгдсэн талаар;

2.1.7.Манай компанийн хувьд тухайн гарч байгаа тогтоол шийдвэр манай эрх ашгийг хөндөж байна гэж үзэж энэ тогтоол шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хэлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар тухайн шийдвэрийг гаргахад манай компаниас төлөөлөл огт оролцуулаагүй. Энэ шийдвэр гаргах үйл ажиллагаандаа бид нарт ийм нөхцөл байдал үүсэж байна гэдгээ мэдэгдэх, эсвэл ямар нэгэн байдлаар оролцоог маань хангах энэ хуульд заасан зарчим бол огт хангагдаагүй гарсан шийдвэрээ бид нарт шууд цахимаар мэдэгдсэн гэх талаар;

2.1.8.Ийм учраас дээрх тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.1-д заасан журмын зөрчсөн гэж үзэж байна. Манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах хууль бус шийдвэр гэж үзэж байгаа гэж;

2.1.9.Энэ үндэслэлээ 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 491 дүгээр тогтоол нь хэдийгээр төр өмчлөлийн асуудлаар энэ шийдвэрийг гаргасан гэдэг боловч тухайн шийдвэрээр өмчлөлийн асуудлыг шийдэж байгаа гэж;

2.1.10.Хэдийгээр ХХК нь тухайн өмчлөгч нь биш ч гэсэн хууль ёсны дагуу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшил, ашиглалтыг нь хариуцаж байгаа байгууллагын хувьд нийтийн аж ахуйн удирдах газарт шууд шилжүүлж өмчлөлийн асуудлыг шийднэ гэдэг манай компанийн эрх ашгийг шууд хөндөж байна гэж;

2.1.11.Иргэний хуулийн 191 дүгээр зүйлд зааснаар өмчлөл гэдэг бол захиран зарцуулах эрх юм гэж;

2.1.12.Тэр агуулгаараа бол энэ тогтоол нь манай компанийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэж , даргын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 491 дүгээр тогтоолыг хууль бус захиргааны акт гэж үзэж хүчингүй болгох үндэслэлүүдийг гаргаж маргаж байна.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төр өөрийнхөө өмчийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид хүлээлгэн өгөх, тэдний өмчид бүртгүүлэх хууль зүйн үндэслэл байна гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад төр яг өмчлөгч биш гэж харагдаж байгаа. Төр өмчлөгч мөн гэдгээ нотолж чадахгүй байна. Энэ Хятад улсын хөнгөлөлттэй зээлийн тусламжаар бий болсон 7 дугаар хорооны барилга байгууламж маань өөрөө анх гэрээ нь 2010 онд хийгдсэн гэрээ. Засгийн газрын хоорондын гэдэг боловч Хятадын импорт, экспортын банктай хийсэн ийм гэрээ юм. 2012 онд төр энэ өмчөө яасан бэ гэхээр хэдийгээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль төр өөрийн өмчид хандив зээл тусламжаар ирсэн хөрөнгийг бүртгэнэ гэж заачихсан боловч өнөөдөр өмчлөгч гэдэг нь тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл, 2012 онд ******* гэдэг компанитай Барилга, хот байгуулалтын яам нь барьцаалан зээлдэх гэрээ болон дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулсан. Эндээс харахад өмчлөгч нь ******* гэдэг компани орж ирж байгаа. Тэгэхээр төр өнөөдөр манай хөрөнгө мөн гэдгээ тогтоож чадаагүй байж өнөөдөр ийм хариу тайлбар хэлж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Маргаан бүхий 491 дүгээр тогтоолын үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийг барьсныг харахаар яалт ч үгүй төр бол манай өмч мөн байна гэдэг утгаар хандах гээд байгаа юм. Дараагийн үндэслэл нь 2019 оны 271 дүгээр тогтоолоор баталсан төрийн болон орон нутгийн өмчит эд хөрөнгө олж авах, данснаас хасах, шилжүүлэх журмын 4.1.4 дэх заалтыг бол барьсан байсан. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд улсын төсвийн хөрөнгө оруулалт, зээл, тусламж, хандиваар бий болсон хөрөнгийг үндсэн хөрөнгийн дансанд бүртгэхэд үнэ өртөг, эзэмших хуулийн этгээд нь тодорхойгүй болон маргаантай тохиолдолд ,т асуудлаа тавьж шийдвэрлүүлнэ гэсэн заалт байгаа юм. Ийм нөхцөлийг заасан байна. Гэтэл яг эдгээр эд хөрөнгүүд нь хаана хэзээ хэн ямар байдлаар маргасан байгаад байна вэ. Эзэмших, ашиглах хуулийн этгээд нь тодорхойгүй гээд байна. Гэтэл өнөөдөр ХХК нь үүнийг эзэмшээд ашиглаад явж байгаа. Тодорхойгүй биш тодорхой байна шүү дээ. 2014 онд хүлээлгэж өгсөн. Гэтэл өнөөдөр , нь энэ ХХК-ийн хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөнгүй гэдэг байдлаар тайлбараа хэлдэг. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үздэг. Гэтэл 214 онд хүлээлгээд өгчихсөн акт нь байж байхад манай компанийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй байна гэдэг байдлаар авч үзэж байгаа нь нэг ёсондоо дээрмийн үйл ажиллагаа болж байна гэж харж байна. Нөгөөтээгүүр хэн ХХК-тай маргаан үүсгэсэн юм бэ. Орон нутгийн нийтийн аж ахуйн удирдах газар маргаад байгаа юм уу. Эсвэл энэ эзэмших ашиглах этгээд нь тодорхойгүй байгаад байгаа юм уу. Энэ нөхцөлүүд маань өнөөдөр хангагдаагүй. Тийм учраас энэ дээр энэ манай өмч юм. Өмчдөө бүртгэнэ гэдэг ийм асуудал хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Дараагийн асуудал нь 4.1.4-ийг барих байсан бол 4.1.5-ыг бас барих ёстой байсан. Зээлийн эх үүсвэрээр бий болсон хөрөнгийн хувьд уг зээлийн эргэн төлөлтийг хариуцах этгээдийг ******* тогтооно гэж байгаа. Тэгэхээр эргэн төлөх асуудлыг ******* тогтоочихсон байгаад байгаа. Дамжуулан зээлдэн гэрээнийхээ эрхийг Барилга, хот байгуулалтын яаманд өгчихсөн. Яам нь ******* ХХК-тай гэрээ байгуулчихсан. Тэгэхээр энэ зээлийг төлөх этгээд нь өмчлөгч нь байхаар харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хуулиа дагасан журмаа давж хэтрүүлээд, нь өөрийн өмч гэдгээ тогтоогоогүй. ******* нь Барилга, хот байгуулалтын яамны тэр дамжуулан зээлдүүлэх гэрээг үл ойшоож, *******ны эрх үүргээс давсан тушаал шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл нэг талаасаа энэ тогтоолын харахад илт хууль бус юм. Захиргааны ерөнхий хуулийнхаа 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэдэг байдлаар ийм шийдвэр гаргасан гэж үзээд байгаа. Гуравдагч этгээдийн эрх ашиг бол энд яагаад ч хөндөгдөхгүй. Яагаад гэвэл гуравдагч этгээдийн ямар эрх ашиг нь яаж хөндөгдөх байсан бэ гэхээр төр өөрийнхөө өмч гэдгийг нэгдүгээрт нотлох ёстой. , төрийн өмч гэдгээ нотолсон тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиараа нийтийн аж ахуйн удирдах газрын орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэх эрх нь нээгдэх юм. Тэгэхээр энд бол тийм эрх нээгдээгүй. Тэгэхээр гуравдагч этгээдийн ямар нэгэн эрх ашиг энд хөндөгдөхгүй гэж харагдаж байна. Хариуцагчийн өгөөд байгаа тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч өөрийгөө манайх өмчлөгч гэдгээ тогтоож, нотолж чадаагүй. Тийм баримт хэрэг дотор нэг ч байхгүй гэв.

2.3.Хариуцагч , итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.3.1. 491 дүгээр тогтоолоор БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын 7, 14, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хорооллын орон сууцыг нийтийн аж ахуйн удирдах газрын орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөнд бүртгэхийг зөвшөөрсөн талаар;

2.3.2.Дээрх төслийн хүрээнд хийсэн ажлын бий болсон хөрөнгийг холбогдох төрийн өмчит байгууллагын баланст бүртгүүлэх шийдвэр гаргуулахаар Барилга хот байгуулалт, Эрчим хүчний яамнуудаас тус тус хурлаар танилцуулж хүсэлт ирүүлсний дагуу хурлаар танилцуулж төрийн өмчид бүртгэх шийдвэр гарсан талаар;

2.3.3.Мөн чиг үүргийн дагуу зөвшөөрөл олгосон тус тогтоолын хавсралтад заасан үндсэн хөрөнгө нь бүхэлдээ ХХК-ийн ашиглалтад хамааралгүй хөрөнгө байх тул тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж;

2.3.4.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төрийн өмчит эд хөрөнгө олж авах тухай 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна гэж заасан. Мөн тус хуулийн 11 дүгээр зүйлд , зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг заасан. Тус хуулийн 11 дүгээр зүйлийн 8-д төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд чиг үүргийнхээ хүрээнд шийдвэр гаргасан гэж;

2.3.5.Иймд Улаанбаатар хотын 7, 14, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хорооллын орон сууцны дэд бүтцийн төслийн хүрээнд бий болсон Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт бий болсон нийт 3.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий, 24 багц, 257 нэр төрлийн хөрөнгө нь анхнаасаа улсын өмч бөгөөд хөрөнгөө өөрийн мэдэлд авах асуудал нь ХХК-ийн ямар нэгэн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй гэж;

2.3.6. нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд улсын төсөв, зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын баланст бүртгэх эрх үүрэгтэй гэж;

2.3.7. ХХК-ийн улсын төсвийн хүрээнд зээлийн хөрөнгөөр барьж байгуулсан шинэ хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж байсан нь харагдаж байна. Тухайн хөрөнгөд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр засвар үйлчилгээ хийсэн гэх нь түүнд тухайн хөрөнгийг давуу байдлаар өмчлүүлэх шийдвэр гаргах үндэслэл болохгүй гэж;

2.3.8.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалт төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна гэж үзсэн. 2019 оны 271 дүгээр тогтоолоор баталсан төрийн болон орон нутгийн өмчит эд хөрөнгө олж авах, данснаас хасах, шилжүүлэх журмын дагуу энэхүү шийдвэр гарсан гэж тайлбарлав.

2.4.Гуравдагч этгээд , нийтийн аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.4.1. нийтийн аж ахуйн удирдах газар, ХХК-ийн ялгаа нь нийтийн аж ахуйн удирдах газар нь адилхан тэр дулаан түгээх тусгай зөвшөөрөл, ус түгээх тусгай зөвшөөрлүүдийг холбогдох газруудаас авсан. Тусгай зөвшөөрлүүдийн хувьд адилхан байж болно. Ганцхан үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө нь өмчилж эзэмшиж байгаа тэр хөрөнгө нь өөр байдаг талаар;

2.4.2. нийтийн аж ахуйн удирдах газар нь нийслэлийн өмч, орон нутгийн өмчид тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Дүрэм дээрээ ийм. ХХК бол хувийн өмчид тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэх талаар;

2.4.3.Одоо маргалдаад байгаа энэ хөрөнгө нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төрийн өмч болохоос ХХК-ийн хувийн өмч биш гэж;

2.4.4.Үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө нь нэгэнт орон нутгийн өмчид шилжиж ирж байгаа болохоор нийтийн аж ахуйн удирдах газар нь энийг, мөн дээрээс нь зохицуулалтын газраас ирсэн тогтоолын дагуу эзэмшиж үндсэн хөрөнгөндөө бүртгэж үйл ажиллагаагаа явуулах ёстой талаар;

2.4.5.Манай эрх ашгийг л эднийх зөрчөөд байгаа юм. Хувийн байгууллага орон нутгийн өмчийг шууд булааж авчхаад манайх үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн байр сууринаас хандаад байна. Өмчийг эзэмшинэ, ашиглана, захиран зарцуулна гэдэг ийм Иргэний хуулийн заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн заалт болон энэ талаар гарсан Засгийн газрын 2008 оны 148 дугаар тогтоолын дагуу нийтийн аж ахуйн удирдах газар ав гээд шилжүүлчихсэн байхад манайх бүртгэж аваад үйл ажиллагаа явуулна. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Энэ хэргийн маргаанд төрийн өмчийн үндсэн хөрөнгийг орон нутгийн өмчийн бүртгэлд бүртгэх шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх үйл баримт хэлэлцэгдсэнийг шүүх хянасан болно.

Гурав.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

3.1.Нэхэмжлэгч ХХК-ийн эрх зүйн байдал, эрх бүхий байдлын талаар:

3.1.1. ХХК нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ******* регистрийн дугаартай бүртгүүлж, 0000086017 дугаар гэрчилгээ авсан бөгөөд гэрчилгээ болон компанийн дүрэмд бичигдсэнээр компани нь 1 гишүүнтэй, 1,0 сая төгрөгийн дүрмийн сантай, хувийн өмчит, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. /ХХ-н 5 дахь тал/.

3.1.2. ХХК нь компанийн дүрэм болон гэрчилгээнд дулаанаар зохицуулалттай хангах, дулаан түгээх, орон сууцны ашиглалтын үйл ажиллагаа явуулах үйл ажиллагааны чиглэлийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч тус компани нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон 00121 дугаартай тусгай зөвшөөрлийн үндсэн дээр цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, орон сууцны доторхи цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, ус дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээ, бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, бохир усны цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг /ХХ-1-н 8 дахь тал/ эрхэлдэг. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон байна. /ХХ-2-ын 156-157 дахь тал/

3.1.3.Түүнээс гадна тус компани нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 235 дугаар тогтоолоор дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хугацааг 1 жил /ХХ-2-н 161-168 дахь тал/, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолоор мөн зөвшөөрлийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, /ХХ-3-н 99-100 дахь тал/ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үүссэн байна.

3.1.4. ХХК 2014 оны 8 дугаар сараас Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны хорооллын барилга, орон сууцны цахилгаан, дулаан, усан хангамж, бохир ус татан зайлуулах 159,471,512.00 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж бүхий ЦТП-А /УДДТ-А/, 264,703,375.00 төгрөгийн үнэтэй төхөөрөмж бүхий ЦТП-Д /УДДТ-Д/, 166,178,215.00 төгрөгийн үнэтэй төхөөрөмж бүхий ЦТП-Д* /УДДТ-Д*/ үл хөлөх хөрөнгийг хариуцан, уг орон сууцны хорооллын цахилгаан, дулаан, усан хангамж, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэж ирсэн үйл баримт тогтоогдож байгаа /ХХ-1-н 22-26-29 дэх тал/ боловч ийнхүү үйл ажиллагааг хариуцах эрх олгож, үүрэг болсон гэрээ, захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр гарч байгаагүй, тус компанид уг байгууламжийг тогтвортой байнга ашиглуулах, компанийг үйл ажиллагаагаар тогтмол хангах талаар тохирсон эрх бүхий этгээдийн зөвшөөрөл тохиролцоо хийсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

3.1.5. ХХК нь 2019-2022 онуудад *******, Барилга, хот байгуулалтын яам, тус яамны харьяа Улаанбаатар хотын VII, XIV, -ийн хорооллын орон сууц, дэд бүтцийн төслийн нэгж, , Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар зэрэг байгууллагуудад хандан дээрх хөрөнгүүдийг өөрийн компанийн өмчлөлд шилжүүлж өгөхийг хүссэн өргөдөл, хүсэлтийг удаа дараа гаргасан, уг хүсэлтийн хариуг тухай бүрт нь төрийн байгууллагууд албан бичгээр хариу өгсөн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. /ХХ-2-н 60-63, 75-76, 77-82, ХХ-3-н 66-77 дахь тал/

3.1.6.Нэхэмжлэгч ХХК нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн актыг өөрт нь ЦТП-А /УДДТ-А/, ЦТП-Д /УДДТ-Д/, ЦТП-Д* /УДДТ-Д*/ үл хөдлөх хөрөнгийг ашиглуулахаар шийдвэрлэсэн шийдвэр мөн гэж тайлбарлаж маргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь уг актын агуулгаар тогтоогдож байна.

3.1.7.Учир нь дээрх актын Шийдвэрлэсэн нь гэсэн гарчиг бүхий 2.1-т Энэхүү дулаан хангамжийн шугам нь зураг төслийн дагуу бүрэн хийгдсэн бөгөөд зориулалтаар ашиглаж болно гэж үзээд Улсын комисс ажилуулахаар шийдвэрлэв байгаагаас үзвэл ХХК-д ЦТП-А /УДДТ-А/, ЦТП-Д /УДДТ-Д/, ЦТП-Д* /УДДТ-Д*/ үл хөдлөх хөрөнгүүдийг ашиглах эрх олгосон шийдвэр биш бөгөөд уг актад гарын үсэг зурсан албан тушаалтнууд нь хөрөнгө ашиглах эрх олгох шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш, түүнчлэн ийм баримт бичгээр аливаа этгээд төрийн өмчийн эд хөрөнгийг ашиглах эрх үүсдэггүй зэрэг нь илт тодорхой эрх зүйн үйл баримт тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хууль зүйн үндэслэлгүй тайлбар гаргасан гэж үзсэн болно.

3.1.8.Дээрх үйл баримтуудаар нэхэмжлэгч ХХК нь Сүхбаатар дүүргийн 7, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын дулаан, цахилгаан усаар хангах ЦТП-А /УДДТ-А/, ЦТП-Д /УДДТ-Д/, ЦТП-Д* /УДДТ-Д*/ үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрх хэнд хадгалагдах, өмчийг ямар байгууллагад бүртгэх талаар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газарт төлөх зээл болоод дамжуулан зээлсэн зээлийг хэн төлөхийг тогтоох болон уг хөрөнгийн талаар төрийн байгууллагын гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардах эрх бүхий этгээд биш болох нь тогтоогдсон гэж үзлээ.

3.1.9.Нэхэмжлэгч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хорооллын дулаан, цахилгаан усаар хангах ЦТП-А /УДДТ-А/, ЦТП-Д /УДДТ-Д/, ЦТП-Д* /УДДТ-Д*/ үл хөдлөх хөрөнгийг төрийн өмч гэдэгтэй маргахгүй гэж тайлбарласан атлаа зээл төлөх этгээд нь ******* групп ХХК тул тус компанийн өмч гэсэн өөр хоорондоо зөрүүтэй тайлбарыг гаргаж маргасан нь илт үндэслэлгүй болох нь бичгийн нотлох баримтаар нотлогдсон болохыг доорх дүгнэлтээс харж болно.

3.2.Хариуцагч эрх зүйн байдал, эрх бүхий байдлын талаар:

3.2.1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1-т , зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн гэж, 11 дүгээр зүйлд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараах бүрэн эрхтэй гээд 1 дэх хэсэгт төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах гэж тус тус заасан байна.

3.2.2.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд байгуулсан Монгол Улсын ******* Хятадын Экспорт-импорт банкны хоорондох ны дэд бүтэц төслийн тусгайлсан хэлэлцээрээр 117,539,016.00 америк долларыг зээлж авахаар тогтсон ажээ. /ХХ-2-н 185-240 дэх тал/

3.2.3.Энэхүү гэрээг үндэслэн Монгол Улсын ******* болон Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам /одоогийн Барилга хот байгуулалтын яам/-ны хооронд байгуулсан Дамжуулан зээлдүүлэх гэрээгээр Улаанбаатар хотын VII, XIV, -ийн хорооллын орон сууц, дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд 70,489,016 америк долларыг *******наас Барилга хот байгуулалтын яаманд дамжуулан зээлдүүлж, уг төслийг санхүүжүүлсэн гэдэг нь тогтоогдсон.

3.2.4.Уг дамжуулан зээлдүүлэх гэрээгээр уг төслийн дүнд үүссэн барилга байгууламжийн өмчлөгч нь төр болох нь гэрээний 4.3-т Зээлдэгчийн зээлийн хөрөнгөөр авсан эд хөрөнгө нь төрийн өмчид хамаарах бөгөөд дамжуулан зээлдэх гэрээ дуусгавар болох хүртэл тайлан тэнцэлдээ өглөг хэлбэрээр бүртгэнэ гэж зааснаар нотлогдож байна./ХХ-1-н 194 дэх тал/

3.2.5.Иймд хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө, улсын төсвийн хөрөнгөөр Барилга, хот байгуулалтын яамны захиалан бариулсан ы орон сууцны хорооллын иргэдэд худалдагдсанаас бусад барилга байгууламж нь төрийн өмч мөн тул уг өмчийг төрийн аль байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэх, ашиглуулах, эзэмшүүлэх, улмаар хадгалалт хамгаалалтыг эрхлэх бүрэн эрх бүхий этгээд нь мөн байна.

3.3.Гуравдагч этгээд нийтийн аж ахуйн удирдах газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газрын эрх зүйн байдал, эрх бүхий байдлын талаар:

3.3.1.Нийслэлийн *******дийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор баталсан /ХХ-2-н 48 дахь тал/ нийтийн аж ахуйн удирдах газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газрын дүрмийн 4.1-т зааснаар тус байгууллага нь Нийслэлийн өмчид бүртгэгдсэн өөрийн эзэмшлийн ус, дулаан дамжуулах төв болон инженерийн шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий аж ахуйн тооцоот орон нутгийн өмчит хуулийн этгээд байна.

3.3.2.Иймд гуравдагч этгээд нийтийн аж ахуйн удирдах газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар нь өөртөө эзэмших эрх бүхий эд хөрөнгөтэй байж, нийтэд үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээд мөн байна.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь талуудын гаргасан хүсэлт болон шүүхэд мэдэгдсэн нотлох баримтыг цуглуулж, ийнхүү цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэсэн ба нотлох баримтыг хэрхэн үнэлэх, үнэлэхгүй байх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Тав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

5.1., 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 491 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын VII, XIV, -ийн хорооллын орон сууц, дэд бүтцийн төсөл-ийн хүрээнд бий болсон нийт 3,175,190,879.50 (Гурван тэрбум нэг зуун далан таван сая нэг зуун ерэн мянга найман зуун далан есөн төгрөгт тавин мөнгө) төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг нийтийн аж ахуйн удирдах газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэхийг зөвшөөрч шийдвэрлэсэн ба энэ нь маргаан бүхий захиргааны акт болно. /ХХ-1-н 21-30 дахь тал/,

5.2.Уг тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 2008 оны Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай 148 дугаар тогтоолын 1.а дахь заалт, , 2019 оны 271 дүгээр тогтоолоор баталсан Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам-ын 4.1.4 дэх заалт зэрэг эрх зүйн зохицуулалтыг үндэслэн гарчээ.

5.3.Мөн уг тогтоол нь 3,175,190,879.50 төгрөгийн үнэлгээ бүхий 23 байгууламжийн 257 нэр төрлийн эд хөрөнгийг орон нутгийн өмчит нийтийн аж ахуйн удирдах газар-ын үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэх эрх зүйн үр дагавар бүхий харилцааг зохицуулсан захиргааны акт байна.

5.4.Нэхэмжлэгч ХХК нь уг актын хорооллын дулаан, цахилгаан усаар хангах ЦТП-А /УДДТ-А/, ЦТП-Д /УДДТ-Д/, ЦТП-Д* /УДДТ-Д*/ үл хөдлөх хөрөнгүүдэд холбогдуулж маргаж байгаа бөгөөд эдгээр хөрөнгийг өмчлөгч нь тодорхойгүй, зээлийг хэн төлөх нь тодорхойгүй, манай компани 2014 оноос үйл ажиллагааг нь хариуцан ажиллуулж ирсэн байхад, манай компанид сонсгох ажиллагаа явуулахгүйгээр нийтийн аж ахуйн удирдах газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт өмчүүлсэн нь хууль бус гэж маргасныг анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж байна.

5.5.Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1-т , зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн гэж, 11 дүгээр зүйлд , зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараах бүрэн эрхтэй гээд мөн зүйлийн 1-т төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах гэж, 25 дугаар зүйлийн 1-т Төрийн өмчийн эд хөрөнгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмаар үнэлж бүртгэнэ гэж тус тус зааснаар , 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 491 дүгээр тогтоолыг эрх бүхий этгээд, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд гаргасан, гарахдаа холбогдох хууль зөрчөөгүй захиргааны акт гэж үзлээ.

5.6.Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараахь эд хөрөнгө хамаарна гээд улсын төсвийн хөрөнгө гэж, 6 дугаар зүйлийн 2-т Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна гэж, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн Хавсралтын XX.1.34-т Бүгд Найрамдах Хятад  Ард Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх "ны хороолол" төслийн монголын талын хөрөнгө /Улаанбаатар/ 210.0 сая төгрөг, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн Хавсралтын XVIII.1.8-д Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжих  "ны хороолол"  төсөл /монголын талын хөрөнгө/ /Улаанбаатар/       2,775.5 төгрөг байхаар тус тус туссан байна.

5.7.Дээрх хуулиудын заалтаар Улаанбаатар хотын VII, XIV, -ийн хорооллын орон сууц, дэд бүтцийн төсөл-ийн хүрээнд бий болсон 3,175,190,879.50 төгрөгийн үнэлгээ бүхий 23 байгууламжийн 257 нэр төрлийн эд хөрөнгийг Монгол Улсын төсвийн болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зээлийн хөрөнгөөр барьсан төрийн өмч мөн бөгөөд захиалагч нь Барилга, хот байгуулалтын яам мөн болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн хөрөнгийн өмчлөгч тодорхойгүй гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байхгүй байна.

5.8.Зээлийн гэрээнүүдэд туссанаар Бүгд Найрамдах Хятад  Ард Улсын Экспорт-Импорт банкаар дамжуулан авсан зээлийг Зээлдэгч төлөх нь тодорхой байхад зээлийг ******* групп ХХК төлөх тул уг хөрөнгийн өмчлөгч нь ******* групп ХХК гэх, эсхүл зээлийг хэн төлөх нь тодорхойгүй гэх зөрүүтэй үндэслэлүүдээр нэхэмжлэгч маргасныг анхан шатны шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй юм.

5.9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хариуцагч , зохицуулалтын газрыг буруутгаж, маргаан бүхий актын гаргахдаа , 2019 оны 271 дүгээр тогтоолоор баталсан Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам-ын 4.1.4, 4.1.5 дахь заалтыг баримталсан нь буруу, уг журамд заасан тохиолдол бий болоогүй байсан гэж маргасныг анхан шатны шүүх үндэслэл бүхий гэж үзээгүй.

5.10.Учир нь , 2019 оны 271 дүгээр тогтоолоор баталсан Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам /цаашид Журам гэх/-ын Дөрөв дэх бүлэг нь Төсвийн хөрөнгийг бүртгэх гэсэн гарчигтайгаас үзвэл энэ бүлгээр эдгээр төрлийн харилцааг зохицуулсан болно.

5.11.Уг журмын 4.1.4 дэх заалтад төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд улсын төсвийн хөрөнгө оруулалт, зээл, тусламж, хандиваар бий болсон хөрөнгийг үндсэн хөрөнгийн дансанд бүртгэхэд үнэ, өртөг, эзэмших хуулийн этгээд нь тодорхойгүй болон маргаантай тохиолдолд ,т асуудлаа тавьж шийдвэрлүүлнэ гэж, 4.1.5-д Зээлийн эх үүсвэрээр бий болсон хөрөнгийн хувьд уг зээлийн эргэн төлөлтийг хариуцах этгээдийг ******* болон холбогдох гэрээ хэлэлцээрээр тогтоосны үндсэн дээр бүртгэлд тусгах, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд эзэмшүүлэх асуудлыг ,т тавьж шийдвэрлүүлнэ гэж тусгажээ.

5.12. , нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам-ын 4.1.4-т заасныг баримталсан нь тухайн харилцаандаа тохирсон байгаа тул хууль зөрчсөн гэж үзэхгүй.

5.13.Өөрөөр хэлбэл, зээлийн хөрөнгөөр баригдсан орон сууцны хорооллын дунд байрлах ЦТП-А /УДДТ-А/, ЦТП-Д /УДДТ-Д/, ЦТП-Д* /УДДТ-Д*/ үл хөдлөх хөрөнгүүд нь төсвийн хөрөнгөөр баригдсан хөрөнгө мөн тул төр өөрийн хөрөнгийг дээрх Журмын 4.1.4-т заасныг баримтлан эзэмшигчийг тодорхой болгож бүртгэх нь түүнд хуулиар олгогдсон бүрэн эрх тул , нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

5.14.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Журмын 4.1.4-ийг баримтлах бол уг заалтад заасан ... үнэ, өртөг, эзэмших хуулийн этгээд нь тодорхойгүй болон маргаантай тохиолдолд гэсэн эдгээр нөхцөлийг бүгдийг бий болсон тохиолдолд энэ заалтыг баримтлах ёстой, энэ тохиолдлууд бүгд бий болоогүй байхад журмын энэ заалтыг баримталсан нь буруу гэх агуулгаар маргасан нь нэхэмжлэгч тал өөрөө журмын заалтын агуулгыг буруу ойлгосон гэж үзлээ.

5.15.Учир нь, Журмын 4.1.4-т заасан ... үнэ, өртөг, эзэмших хуулийн этгээд нь тодорхойгүй болон маргаантай тохиолдолд гэсэн журмын энэ тохиолдлууд нь заавал зэрэг үүсч байж уг журмыг баримтлахгүй, харин эдгээр тохиолдлуудын аль нь нэг нь үүссэн байвал уг журмыг хэрэглэнэ гэж ойлгох ёстой болно.

5.16. орон сууцны хорооллын дунд байрлах ЦТП-А /УДДТ-А/, ЦТП-Д /УДДТ-Д/, ЦТП-Д* /УДДТ-Д*/ үл хөдлөх хөрөнгүүд нь төрийн өмч мөн боловч хэнд эзэмшүүлэх нь тодорхойгүй байсан болох нь Дамжуулан зээлдүүлэх гэрээний 4.3 дахь заалт болон *******, Барилга хот байгуулалтын яамнаас , харилцан бичсэн 2019-2021 оны албан бичгүүдээр нотлогдож байгаа тул эдгээр яамдын хүсэлтийн дагуу Журмын 4.1.4 дэх заалтын эзэмших хуулийн этгээд нь тодорхойгүй гэснийг баримтлан хөрөнгийг хэний эзэмшилд бүртгэхийг шийдвэрлэсэн нь хууль ёсны ажиллагаа мөн байна.

5.17.Тодруулбал, Барилга, хот байгуулалтын яам нь төрийн захиргааны төв байгууллагын хувьд өөртөө энэ төрлийн өмч хөрөнгө эзэмшиж, аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулах эрх хэмжээ байхгүй тул уг хөрөнгийг цаашид эзэмшилдээ байлгах хууль зүйн үндэслэлгүй ба харин уг хөрөнгийн эзэмшигчийг тогтоолгохоор хүсэлт гаргасан нь хууль болон дээрх Журмын заалтад нийцсэн болно.

5.18.Харин ХХК уг үл хөдлөх хөрөнгийн ашиглалтыг хариуцахдаа Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Барилга хот байгуулалтын яам зэрэг төрийг болон Засгийн газрыг төлөөлбөл зохих этгээдийн шийдвэргүй, гэрээ хэлэлцээргүй байгаа тул тус компанид уг эд хөрөнгөд холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол гэж үүсээгүй гэж дүгнэлээ.

5.19.Нэхэмжлэгчийн маргааны зүйлд хамаарах үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж өгөх хүсэлтийг *******, Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн хороонд хандан гаргаснаар уг өмчид хамаарах хууль ёсны ашиг сонирхол үүссэн гэж үзэхгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-т Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байх гэж, мөн зүйлийн 5-д төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах гэж тус тус заасны дагуу төрийн өмчийг хувьчлах шийдвэр гаргах эрх хэмжээ нь Улсын Их Хуралд хадгалагддаг тул Улсын Их Хурлын шийдвэргүйгээр уг хөрөнгийг хувийн өмчид шилжүүлж шийдвэрлэх эрх хэмжээ ,т байхгүй учраас тус байгууллага хууль зөрчөөгүй.

5.20.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын , шийдвэр гаргахдаа тус компанийг оролцуулж сонсох ажиллагааг явуулаагүй, манай компанид ашиглах эрх олгосон учраас сонсох ёстой, манай компани дампуурна, олон тооны ажилчид ажилгүй болох нөхцөлийг харгалзаагүй гэж маргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

5.21.Иймд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, уг захиргааны акт гаргахдаа хууль зөрчөөгүй болох нь нотлогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ХХК-ийн гаргасан , 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 491 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан шүүхийн нөхөн төлүүлэх орчуулгын зардал 302500 төгрөгийг нэхэмжлэгч ХХК-иас гаргуулж *******анд олгосугай.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ