Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 131/ШШ2023/00092

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* дүгээр баг, ******* дугаар байр, ******* тоотод оршин суух, ВЮ8909*******39 регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* дүгээр баг, ******* дүгээр байр, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ын ,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, дугаар байр, тоотод оршин суух, ВГ70*******2613 регистрийн дугаартай, овогт ын ,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, дугаар байр, тоотод оршин суух, ВГ731127******* регистрийн дугаартай, Боржгин овогт гийн ,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,540,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******22 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.*******, Г.,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бурмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Ж.*******, Г. нар хариуцагч А., Н. нарт холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,540,000 төгрөгийг гаргуулах тухай гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.      Бид өөрсдийн өмч болох улсын бүртгэлийн Ү-03*******0*******959 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дүгээр багийн 3 дугаар сургуулийн хажууд байрлалтай 444 м.кв талбай 8 өрөө 2 давхар үйлчилгээтэй орон сууцыг А., Н. нарт 2*******7 онд 125,000,000 төгрөгөөр худалдаж гэрээ хийж хүлээлгэн өгсөн. Энэ гэрээ хийгдсэнээс хойш хугацаанд төлбөр мөнгөө төлөхгүй биднийг маш их хохироож байна. Энэ хугацаанд 97,460,000 төгрөгтэй дүйцэх байр болон бэлэн мөнгөний тооцоо нийлж авсанд тооцсон. Одоо үлдэгдэл төлбөр болох 27,540,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэж тайлбарлаж байна.

2.         Нэхэмжлэгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2*******7 онд бидний дунд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. А., Н. нар банкны зээл бүтчихвэл төлбөр мөнгийг даруй өгөх талаар хэлсэн боловч үүнийгээ биелүүлэлгүй үлдэгдэл мөнгөө өгөхгүй явсаар биднийг хохироож байна. Мөн биднийг ядуу хоосноор дуудаж үлдэгдэл мөнгөө өгөхгүй талаар хэлж байна. Сүүлд бид 125,000,000 төгрөг төлөгдөхөөс *******22 оныг хүртэл хугацаанд 97,460,000 төгрөгтэй дүйцэх байр болон бэлэн мөнгөний тооцоо нийлж авсанд тооцож хэлцэл байгуулж гарын үсэг зурсан. Үүнээс төлөгдөөгүй үлдсэн 27,540,000 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

3.         Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хавтаст хэрэгт Н.гийн хувийн дэвтэрт тэмдэглэгдсэн Бидний тооцоогоо бодож хоёр талаас гарын үсэг зурсан гар бичвэрийн зургийг дарж байсан юм. Түүнийг бид хэрэгт хавсаргасан. Үүнд нийт өгсөн мөнгөн дүнгээ тохиролцож үлдэгдэл мөнгийг 7 сард төлж барагдуулаарай гээд хэлсэн. Үүнийг нотариатаар орж батлуулах талаар ярьсан боловч миний ажлын зав болоогүй юм. Дараа нь эвлэрүүлэн зуучлалд хандсан. Гэтэл гарын үсэг зурагдаагүй байсаар шүүхэд шилжүүлэх хүсэлт өгсөн. 125,000,000 төгрөгөөр зарсан нотариатаар гэрээ байгуулсан. Үл хөдлөх худалдах худалдан авах гэрээнд 60,000,000 төгрөг гэж бичсэн шалтгаан нь татвараас зайлсхийх зорилготой байсан юм. гэв.

2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2.1.     Хариуцагч А., Н. бидний зүгээс нэхэмжлэгч нараас 444 м.кв талбайтай 8 өрөө 2 давхар үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 45,000,000 төгрөгийн 2 өрөө шинэ байр өгсөн одоо төлбөрийн ямар нэгэн тооцоо байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 125,000,000 төгрөг гэж тодорхойлсон боловч энэ гэрээ өгч банкнаас зээл авах зорилготой байсан хуурамч гэрээ хийсэн болохыг хэн аль нь мэдэж байгаа бөгөөд одоо энэ гэрээг ашиглан биднээс мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Нэхэмжлэгч Г., Ж.******* нарын уг үл хөдлөх эд хөрөнгө Капитал банкны зээлийн барьцаанд байсан бөгөөд зээлээ төлж чадахгүй хураагдах гэж байна та хоёр аваадах гэж Ж.*******ын ээж гуйгаад орон гэргүй болоод гээд байхаар тухайн үед тусалж хэлсэн үнээр нь авч байсан Банканд тодорхой хэмжээний мөнгийг нь төлж бичиг баримтыг нь чөлөөлүүлж авч байсан, тухайн үед нэхэмжлэгч нарын хөрөнгийг худалдаж авах хүн олдохгүй байсан. 444 мк.в талбайтай 8 өрөө 2 давхар үл хөдлөх хөрөнгө тухайн үед ямар ч хүн амьдрах, эзэмших боломжгүй балгас байсан бөгөөд бүх паар нь хөлдөөд задарсан, өрөөний хана нурсан, цонх нь хагарсан аймгийн төвийн архичид орж архи уудаг нохой шувуу цугласан баас, шээс хогонд дарагдсан дайнд бөмбөгдүүлсэн юм шиг байдалтай байсан. Бид хоёр аваад өөд нь татаж хэчнээн сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, иж бүрэн засвар үйлчилгээ хийн өнөөдрийн хэмжээнд болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2.2.     Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээтэй холбоотой маргаан гэж үзэж буй бол 3 жилийн хугацаатай. Харин үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан гэж үзвэл 6 жилийн хугацаатай байдаг. Үл хөдлөх эд хөрөнгөөс үүсэлтэй маргаан гэж тодорхойлбол Ү-03*******0*******959 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 3 дугаар 10 жилийн урд хаягт байрлах 444 м.кв талбайтай, 8 өрөө, 2 давхар орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө  хөрөнгө нь Г., Ж.******* нарын өмчлөлөөс 2*******7 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн худалдах худалдан авах гэрээгээр А., Н. нарын өмчлөлд шилжиж бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайн үед талбайн хэмжээ зөрүүтэй байснаас кадастрын зурагт өөрчлөлт орж 324 м.кв болж өөрчлөгдсөн. Үүнд хоёр талаас маргаагүй юм. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ байна. Энэ нь иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 196 дугаар зүйлд заасан зохицуулалттай хүчин төгөлдөр гэрээ байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх талаар хуульчилж өгсөн. Үүний дагуу хөрөнгө шилжсэн. Гэрээг иргэний хуулийн 244 дүгээр зүйлд зааснаар нийт үл хөдлөхийн үнийн дүнг 60,000,000 төгрөг гэж тодорхойлж зааж өгсөн. Уг гэрээнд талууд гарын үсэг зурж, нэмэлт нөхцөлгүй гэрээ байгуулагдсан юм. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж буй бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж зааснаар нэхэмжлэгч нарын өмчлөх эрх дуусгавар болж хариуцагч нарт өмчлөх эрх үүссэн гэж үзсэн. Мөн иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгө бусад эд хөрөнгийг бүртгүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж чадахгүй байна. Мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т зааснаар бичмэл нотлох баримт хуурамч гэж үзвэл түүнийг мэдсэн этгээд нотлох баримтаас хасах үүнтэй холбоотой ажиллагаа явуулахыг шүүхээс хүсэж болохоор заасан. Нэхэмжлэгч нар гаргасан нэхэмжлэлээ нотолж чадахгүй байна. Мөн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийн хэлцлийг буруу гэж үзвэл гомдол гаргах ёстой байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл гомдол гаргаагүй учир Үнэн зөв гэж үзнэ хэмээн заасан. Албан татварын тухай хуульд хувь хэмжээг 0.6-2 хувиар тооцож ноогдуулна гэж заасан. 60,000,000 төгрөгийн 2 хувийн татвар буюу 1,*******0,000 төгрөгийг төлсөн нь нотлогдож байна. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээ дуусгавар болсон тул гэрээнд заагдсан мөнгөн дүнг нэхэмжлэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

3.   Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн жагсаалт, тооцоо нийлсэн гэх зураг, *******23 оны ******* дүгээр сарын 23-ны өдрийн Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 73 дугаар лавлагаа, 2*******7 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Ж.*******аас А.д газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 000687*******9 дугаартай Ж.*******ын газар эзэмших гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

4.   Хариуцагч нараас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Төрийн банк ХХК-ийн орлогын мэдүүлгийн баримт зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

5.   Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр *******22 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Баянхонгор аймгийн татварын хэлтсийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны албан татвар төлсөн талаарх албан бичиг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 39 дүгээр байрыг худалдан борлуулсан талаарх 24 хуудас баримт зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

2.1. ...2*******7 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрсдийн өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, 3 дугаар сургуулийн хажууд байрлалтай 444 м.кв талбай 8 өрөө 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 125,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Хариуцагч нарт 2*******7 оны 05 дугаар сард үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн. Гэрээ хийгдсэнээс хойш *******22 оныг хүртэл хугацаанд 97,460,000 төгрөгтэй дүйцэх байр болон бэлэн мөнгөний тооцоо нийлсэн, үлдэх 27,540,000 төгрөгийг төлөхгүй байгаа тул үлдэгдэл төлбөрийг гаргуулна.

2.2. Худалдах, худалдах авах гэрээг 125,000,000 төгрөгөөр хийж нотариатаар гэрээ байгуулсан ба Улсын бүртгэлд бүргүүлэхдээ хөдлөх худалдах худалдан авах гэрээнд 60,000,000 төгрөг гэж бичсэн шалтгаан нь татвараас зайлсхийх зорилготой байсан юм.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Бидний хувьд тооцоогоо нийлж нэхэмжлэгч нарт ямар нэгэн тооцоо үлдээгүй.

3.2. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээ дуусгавар болсон тул гэрээнд заагдсан мөнгөн дүнг нэхэмжлэх үндэслэлгүй гэж маргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. 2*******7 оны 3 дугаар сарын 16-ны өдөр худалдагч Ж.*******, Г. нар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, 3 дугаар сургуулийн хажууд байрлалтай 444 м.кв талбай 8 өрөө 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч А., Н. нарт 125,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь 45,000,000 төгрөгийг үнэ бүхий 45 м.кв талбай бүхий байрыг 2*******7 оны 2 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлэн өгсөн, үлдэх төлбөрийг банкны зээлээр төлөхөөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, энэхүү гэрээ нь нотариатаар гэрчлүүлсэн.

4.2. Мөн 2*******7 оны ******* дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх гэрээ худалдах, худалдан авах гэрээ байгуулан 60,000,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр худалдагч үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд 2*******7 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн байна.

4.3. Дээрх худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 60,000,000 төгрөг нь үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэ биш, талууд тодорхой албан татвар бага төлөхийн тулд гэрээнд үл хөдлөх хөрөнгийн үнийг бууруулж бичиж, улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх хөрөнгийн шилжүүлсэн гэдэгт хэн аль нь маргаагүй.

4.4. Харин нэхэмжлэгч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 125,000,000 төгрөгөөс 97,460,000 төгрөгийг хүлээн авсан тул үлдэгдэл 27,540,000 төгрөгөө нэхэмжилнэ гэж, хариуцагч нар үнийн дүнг 100,000,000 төгрөгөөр тохирч бүрэн төлж барагдуудсан гэж маргажээ.

5. Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас дүгнэж үзэхэд зохигч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

5.1. Түүнчлэн, худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

6. Нэхэмжлэгч талын зүгээс гаргасан ...татвар бага төлөх зорилгоор 60,000,000 төгрөгөөр гэрээг хийж, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн гэх тайлбарыг хариуцагч тал баримтаар няцаагаагүй боловч 2*******7 оны ******* дугаар сарын 10-ны өдөр гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр гэрээ үйлдэж, үнийн дүнг 60,000,000 төгрөг гэж бичиж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр Баянхонгор сумын 1 дүгээр баг, 3 дугаар сургуулийн хажууд байрлалтай 444 м.кв талбай 8 өрөө 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлжээ.

6.1. Дээрх гэрээ нь татвар бага төлөх зорилгоор гэрээний үнийг бууруулж, 60,000,000 төгрөгөөр дүр үзүүлж хийсэн нь нэхэмжлэгч талын ...97,460,000 төгрөгийг хүлээн авсан тул үлдэгдэл 27,540,000 төгрөг нэхэмжилнэ, хариуцагч нарын ...үнийн дүнг 100,000,000 төгрөгөөр тохирч бүрэн төлж барагдуудсан гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.

7. Харин хэрэгт авагдсан 2*******7 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээгээр талууд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, 3 дугаар сургуулийн хажууд байрлалтай 444 м.кв талбай 8 өрөө 2 давхар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, баримтаар үл хөдлөх эд хөрөнгийг 125,000,000 төгрөгөөр худалдаж, урьдчилгаа 45,000,000 төгрөгийг үнэ бүхий 45 м.кв талбай бүхий байрыг 2*******7 оны 2 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлэн өгч, үлдэх төлбөрийг банкны зээлээр төлөхөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсэн.

7.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжтой, хоорондоо зөрчилтэй олон утга санаа, үг хэллэг агуулаагүй, гэрээний ерөнхий агуулгад тохирсон утга санааг тодорхой илэрхийлсэн гэрээ байх ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасантай нийцэж байна. Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцсон байх тул хүчин төгөлдөр гэрээ юм.

Зохигчийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болсон, харин өмчлөх эрхийг нэгээс нөгөөд шилжүүлэх нь уг хэлцэл улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болно.

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлснээр талуудад үүргийн эрх үүснэ. /төлбөрийг төлөх, эд хөрөнгийн эзэмшил үүсэх гэх мэт.../

7.2. Үүнээс үзвэл гэрээний талууд хөрөнгийн эрхээ тухайн үедээ шилжүүлж харин хөрөнгийн худалдах үнийг 125,000,000 төгрөгөөр тохиролцон үнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.

8. Хариуцагч нар ...үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Бидний хувьд тооцоогоо нийлж нэхэмжлэгч нарт ямар нэгэн тооцоо үлдээгүй. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 125,000,000 төгрөг гэж тодорхойлсон боловч энэ гэрээ нь банкнаас зээл авах зорилготой байсан хуурамч гэрээ хийсэн болохыг хэн аль нь мэдэж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

8.1. Ийнхүү хариуцагч нар Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч тал төлбөрийг бүрэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нар хариуцагч нараас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,540,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 295,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А., Н. нараас 27,540,000 /хорин долоон сая таван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******, Г. нарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А., Н. нараас 295,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******, Г. нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

1******* 1*******.2- , гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч н наа 14 Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд й.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ