Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0010

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Х /РД:/,                                           

Хариуцагч: ,, нд тус тус холбогдох төлөвлөлтийн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид нөхөн олговор олгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч ,ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, С.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн Б.Х нь тус шүүхэд хандан “Төслийн авто замын трассын бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-н гарам, Булаг тоот хаягт байрлах иргэн Б.Хийн өмчлөлийн 700 м.кв амины хашаа, өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө өртсөн тул газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн олговрын мөнгийг ,наас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.[1]

1.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Төслийн авто замын трассын бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-н гарам, Булаг тоот хаягт байрлах иргэн Б.Хийн өмчлөлийн 700 м.кв амины хашаа, өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө өртсөн тул газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн олговорт 130,674,692 төгрөгийг , болон наас гаргуулах”[2] гэжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Б.Х нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/295 дугаартай захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-н гарам, Булаг тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай амины хашааны зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон.

2.2. Улмаар тухайн газрын хувьд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээний дагуу Г- эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, газар өмчлөх эрхтэй болсон ба 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дугаартай гэрчилгээг дахин гаргуулан авсан.[3]

2.3. Мөн тухайн газар дээрээ 150 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьж, өмчлөх эрхийн улсын Ү- дугаарт бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон.[4]

2.4. 2019 оны 06 дугаар сараас эхлэн Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.42 км автозамын Багц 1 - “Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх олон улсын чанартай автозам”-ын ажил эхэлсэн.

2.5. Гэвч дээрх ажлын улмаас уг замын 37.26 км-т байрлах нэхэмжлэгчийн өмчлөлийн хашаа, байшин үзэгдэх орчингүй болж, шороожин, хурдны замыг өргөтгөснөөс болж замын налуужилт нэхэмжлэгчийн хашаанд шууд тулж, орц, гарц бүхэлдээ хаагдсан зэргээс шалтгаалан нэхэмжлэгч тухайн хашаа, байшиндаа амьдрах ямар ч боломжгүй болсон.

2.6. , тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/215 дугаартай тушаалаар 2020 онд санхүүжих төсөл, арга хэмжээний жагсаалтын VII.2.1.1.14 Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар-Дарханы чиглэлд нэмэлт 2 эгнээ зам барих” ажлыг гүйцэтгүүлэх хөрөнгийн хуваарилалтыг хавсралтаар батлахдаа Багц 1, 2, 3, 4, 5-д байгаа барилга байгууламжийг нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох зардлыг баталсан[5], Сангийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 133 дугаартай тушаалаар 2021 онд санхүүжих төсөл, арга хэмжээний жагсаалтад мөн ажлыг нэмж, санхүүжилтийн дүнг нэмэгдүүлсэн[6], мөн , тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/172 дугаартай тушаалаар тус ажлыг гүйцэтгүүлэх 2021 хөрөнгийн хуваарилалтыг батлахдаа Багц 2, 4, 5-д байгаа барилга байгууламжийг нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох зардлыг баталжээ.[7]

2.7. Нэхэмжлэгч Б.Хээс Улаанбаатар-Дархан Авто замын өргөтгөл шинэчлэлийн төсөлд хандан гаргасан гомдлын хариуд тус төслийн захирлаас 2022 оны 04 дүгээр сард UDRP-1 2022/23 дугаартай албан тоотоор “... Б.Хийн хашаа, байшин орчимд хаалга руу орох боломжгүй болсон гэх гомдолд, авто замын далан өргөссөнтэй холбоотой тухайн иргэний өмчлөлийн газрын орц, гарц хаасан нь үнэн болно” гэх хариуг өгсөн.[8]

2.8. ,наас 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 05/3246 тоот албан бичгээр нд хандан “... Иймд иргэн Б.Хийн өмчилсөн газар авто замын зурвас газарт хэдийгээр ороогүй боловч амьдарч байгаа хашаа руу орох хүндрэлтэй байгаа асуудлыг судлан үзэж, холбогдох дүрэм журмын хүрээнд арга хэмжээ авч, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.[9]

2.9. наас 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 03-11/5218 тоот албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан “... иргэн Б.Хийн өмчилсөн газарт орц, гарц гаргах талаар судлан шийдвэрлэж хариу ирүүлнэ үү” гэжээ.[10]

2.10. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 17/2394 тоот албан бичгээр нд хандан “... Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтын дагуу эзэмшил газрын урд хэсгээр орц, гарц гарган зөвшилцөх саналын хамт тус албанд ирүүлнэ үү” гэжээ.[11]

2.9. Нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нд хандан гаргасан өргөдөлд тус албанаас 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03-11/1145 тоот албан бичгээр “... авто замын зураг төслийг ,наас ирүүлсний дагуу газар чөлөөлөлтийн ажлыг тус яамны хөрөнгөөр 2020 онд чөлөөлсөн болно. Уг авто замын ажлын нөлөөлөлд таны өмчийн газар өртөөгүй бөгөөд авто замын далангийн налуужилтаас болж орц, гарц хаагдсан асуудлыг ,анд хандан шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг өгсөн.[12]

2.10. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02-02/1038 тоот албан бичгээр ,анд хандан “... Дээрх нэгж талбар нь шинээр баригдаж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.42 км автозамын нөлөөлөлд өртсөнөөс орц, гарц хаагдсан байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно.”, Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Захиалагч нь авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, саадгүй хэрэгжүүлэхэд шаардагдах зураг төсөл, замын чиг /трасс/, геодезийн цэгүүд, газар эзэмшүүлэх зөвшөөрөл зэргийг гүйцэтгэгчид хүлээлгэн өгч, авто замын барилгын ажил явуулах талбайг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн байна.” хэсгүүдэд тус тус заасныг зөрчсөн байна. Иймд дээрх асуудлыг холбогдох дүрэм журмын хүрээнд арга хэмжээ авч, шийдвэрлэх нь зүйтэй байна.” гэжээ.[13]

2.11. ,наас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06/2346 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хандан “... Иймд дээрх төслийн зам барилгын ажил эхлэхээс өмнө тухайн замын трасст орсон аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшлийн газар, барилга байгууламж, обьектуудыг чөлөөлж, нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж дуусгасан ба одоогоор газар чөлөөлөлтийн ажилд зарцуулах санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэр байхгүй тул Танаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.” гэжээ.[14]

2.12. Нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Ф” ХХК-тай “Хөрөнгийн үнэлгээний ажлын гэрээ”[15] байгуулж, Нөхөх олговрын зориулалттай үнэлгээний тайлан хийлгэсэн бөгөөд тус үнэлгээгээр газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх зэрэг зардлуудыг тооцоод нийт 130,675,000.00 /нэг зуун гучин сая зургаан зуун далан таван мянган/ төгрөгийн үнэлгээний дүн гарчээ.[16]

2.13. Нэхэмжлэгчийн зүгээс “... ,ны н.Э******* гээд хүнтэй цуг өөд өөдөөсөө харж сууж байгаад ямар гарц гаргалгаа байна гээд шийдэлд хүрч чадаагүй. Орон нутгийн зам байж байгаад олон улсын зам болсон. 110 км цагийн хурдтай машин явах зориулалттай зам байгаа. таны гарцыг өөрчлөх боломжгүй, олон улсын зам дээр айлыг яаж дээшээ гаргах вэ гэсэн хариуг хэлдэг. 3 айлын асуудлыг шийдэж чадаагүй. Надад Захиргааны хэргийн шүүхэд хандах нь зөв шүү гээд зааж өгөөд явуулсан хэр нь яагаад надтай тэмцэлдээд, заргалдаад миний амьдрал хэцүү байдалд орсон байхад төр намайг хайрлахгүй байна гэж харж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд төлөвлөлт гэдгийг зааж өгсөн байгаа. Тус хуулийн 73.1.3 дахь хэсэгт олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто зам барих, засварлах гэх зэргийг ойлгоно. ны сайтад тавигдсан зам тээвэр хөгжлийн яамны стратеги төлөвлөгөөний хавсралтад ашиглах засвар ашиглалтыг сайжруулж чадварыг бэхжүүлэх төлөвлөгөө батлагдсан, наас ирүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн А/215 дугаар тушаал байгаа. тээврийн яам, А******* ХХК, М ******* ХХК нартай 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээ зэрэг баримтууд наас энэ хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар Дарханы чиглэлд 202 км, 202.42 км гарсан байсан нь тогтоогдож байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн эхний 3 хэсэгт зааснаар захиргааны байгууллага олон улсын авто зам барих ажлыг хийж байсан. Б.Х нь 2004 оноос эхлээд тухайн газар дээр амьдарч байсан. Дүүргийн Засаг даргын захирамжаар 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр газар өмчлөх эрхийн гэрчилгээ, 150 м.кв хувийн сууц барих зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бүрдүүлж тус тус олгосон. Захиргааны байгууллага олгосон байхад Б.Хийн замын хашааны урд талаар шороон зам хоёр эгнээ явдаг өргөн зайтай байсан. 2019 оноос эхлээд олон улсын чанартай авто замыг байгуулах болохоор авто замын нөлөөлөлд өртчихсөн. Орц гарц хаасан талаар Б.Х олон удаа явсан. Захиргааны ерөнхий хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт .Төлөвлөгөөг батлах захиргааны актад энэ хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан захиргааны актын зохицуулалт нэгэн адил үйлчилнэ гэж заасан байгаа. Нэхэмжлэгч захиргааны актад гомдол гаргаагүй. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт Холбогдох захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй гэж заасан. Нийслэлийн газар зохион байгуулалтын газар болон д Б.Х удаа дараа манай орц гарцыг хаасан гэж хэлдэг. Тэгэхээр танайх нөлөөлөлд өртөөгүй гэдэг хариу өгөөд байдаг. Сөрөг нөлөөлөлд өртөөгүй ч гэсэн гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нөлөөлсөн байна. Сөрөг нөлөөг арга хэмжээг авах үүрэг нь энэ төлөвлөгөөг баталсан тээвэр хөгжлийн яам хуулиараа олгогдсон байна. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт энэ хуулийн 79.3-т заасан арга хэмжээг авах, эсхүл уг төлөвлөгөөг өөрчлөх боломжгүй бол нөхөн төлбөр олгоно. Тэгэхэд өөрчлөх боломжгүй гэж яриад байгаа. тээвэр хөгжлийн яам төлөвлөгөөг баталсан. н энэ төлөвлөгөөг батлаагүй. Сөрөг нөлөөг арилгах арга хэмжээ аваагүй ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.14. Хариуцагч ,ны зүгээс “... энэ маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалт, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм. Дархан чиглэлийн зам нь өөрөө олон улсын зам болж байгаа. 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Авто замын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт олон улсын авто зам гэдгийг хуульчилж өгсөн. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 олон улсын авто замын өргөн нь 100 метр байна. Орон нутгийн авто зам нь 60 метр байна. Үүний дагуу Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг дээр нийтийн эдэлбэрийн газарт аль хэсэг ордог вэ гэдгийг хуульчилж өгсөн. Нийтийн эдэлбэрийн газарт хот тосгоны болон бусад суурин гудамж, зам талбайг нийтийн эдэлбэрийн газар гэж байгаа. Нийтийн эдэлбэрийн газар дээр газар олгох ёсгүй. Энэ маргаанд нэхэмжлэгчийн эрх ашгийг хэн хөндсөн бэ, гэдэг зүйл дээр яригдана. Нэхэмжлэгч Б.Х анх тэр газар дээр байшингаа бариад амьдарч байхад сүүлд зам орж ирээд нэхэмжлэгчийн орц гарцыг хаасан бол яамыг буруутгах үндэслэл болохгүй байх. Сонгинохайрхан дүүргийн газрын албатай ярих ёстой. Яагаад Авто замын тухай хууль, Газрын тухай хууль, нийтийн эдэлбэрийн газарт заасныг зөрчөөд газар олголт явуулсан бэ, гэдгийг шалгах ёстой. байхад Б.Х эзэмших эрхийн гэрчилгээ аваад миний эрх ашиг хөндөгдлөө гэж байгаа юм. Үүн дээр яамыг буруутгах үндэслэлгүй. Яам хуучин газрыг өөрчлөөгүй. Хоёр тал руу өргөтсөн. Ийм учраас энэ маргаан эхлэх үндэслэл бүрдсэн. Зураг төсөл хийсэн компани хариуцна гэж байгаа. 1998 оны Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар яам хохирлыг төлөхгүй. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг яам олгоогүй. Яам олгож байгаа асуудлыг хууль эрх зүйн хүрээнд газар олголт явсан уу гэдэг дээр нягтлах үүрэг байхгүй. Энэ үүрэг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хуулиараа очиж байгаа.  Авто замын тухай хуулийг зөрчсөн бол танд учирсан хохирлыг буруутайг  Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга төлнө. Нэхэмжлэгч нөлөөлөлд өртлөө гээд байдаг. Эрх бүхий байгууллагаас нөлөөлөлд өртөөгүй гэсэн хариуг өгсөн ...” гэх зэрэг агуулгаар, хариуцагч ны зүгээс “... Иргэн Б.Х нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн олговрын мөнгийг ,наас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагадаа Нийслэлийн газар зохион байгуулалтын албыг дурдаагүй болно. Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.42 км авто замын Багц 1 “Баруун аймаг салах тойргийн уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх” 37.26 км авто замын далангийн налуужилтаас болж орц, гарц хаагдсанаас үүссэн нэхэмжлэлийн шаардлагад наас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5469 дугаар албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10249 дугаар албан бичгээр тус тус Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариу хүргүүлсэн болно” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

3.1. Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “361-н гарамд сүүлийн 20 жил амьдарч байгаа. Эхлээд эзэмшлийн гэрчилгээтэй байж байгаад 2016 оны 01 дүгээр сард газар өмчлөл, байшин өмчлөлтэй байсан. Гурван хүүхэдтэй гурван айл амьдарч байсан. 4 зээтэй цайны газар ажиллуулаад амьдарч байсан. Өдөрт 200-300 мянган төгрөгийн орлоготой байсан. ын ажил явж эхлэнгүүт вагончикоо зараад  Улаанбаатар руу байр хөлсөлж орж ирсэн. Одоо нийт 4 байртай хүүхдүүд тустай амьдарч байгаа. Тухайн газраа амьдарч чадахаа больсон. Байр түрээсэлж байгаа мөнгөө нэхэмжилж байгаа зүйл байхгүй. д дарааллын дагуу хандсан. тээврийн яамны хариуцсан хүнтэй нь уулзсан байгаа. тээврийн яамны газрын дарга н.О*******, н.У******* хоёр өөрөө хүрч ирээд уулзана уу, гээд уулзахад танайх замын нөлөөлөлд өртсөн байна гэж хэлсэн. ын налуужилтыг зөрчөөд байна. Манайхыг өмнө нь байхад урдуур машин чөлөөтэй давхидаг байсан. Одоо байгаа зам нь олон улсын зам болонгуут хамаг юмыг дараад ороод ирсэн. 2.7 метр ус далангийн ажил явагдана. ын төслийн удирдагч н.Б******* гэдэг залуу замын ажлыг бүхэлд нь зохион байгуулж байгаа. Малын хайс, ус залилуулах хоолой гээд дахиад танайх руу орно гэж хэлсэн. тээврийн яам надтай уулзахдаа бид нар танд аргыг нь зааж өгье. Захиргааны хэргийн шүүхэд өргөдлөө аваачаад өгөөрэй. Бид нар таны асуудлыг  шийдэх гэхээр санхүүжилт дууссан байгаа учраас таны асуудлыг шийдэх боломжгүй гэж хэлсэн. Үнэхээр танаас уучлалт хүсэж байна гээд н.О*******дэлгэр дарга өөрөө хэлсэн байгаа. ны төрийн нарийн бичгийн дарган н.Б*******од хандсан. Газрын алба руу хамтран хариуцагчаар татаад байгаа. ны н.Э******* гээд хүнтэй цуг өөд өөдөөсөө харж сууж байгаад ямар гарц гаргалгаа байна гээд шийдэлд хүрч чадаагүй. Орон нутгийн зам байж байгаад олон улсын зам болсон. 110 км цагийн хурдтай машин явах зориулалттай зам байгаа. таны гарцыг өөрчлөх боломжгүй, олон улсын зам дээр айлыг яаж дээшээ гаргах вэ гэсэн хариуг хэлдэг. 3 айлын асуудлыг шийдэж чадаагүй. Надад Захиргааны хэргийн шүүхэд хандах нь зөв шүү гээд зааж өгөөд явуулсан хэр нь яагаад надтай тэмцэлдээд, заргалдаад миний амьдрал хэцүү байдалд орсон байхад төр намайг хайрлахгүй байна гэж харж байгаа. Сар болгон байрны түрээс төлж амьдарч байгаа. Энэ асуудлыг ойлгоод туслаад өгнө үү гэж хүсэж байна. Иймээс зөв шийднэ гэдэгт итгэлтэй байна.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд төлөвлөлт гэдгийг зааж өгсөн байгаа. Тус хуулийн 73.1.3 дахь хэсэгт олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто зам барих, засварлах гэх зэргийг ойлгоно. ны сайтад тавигдсан зам тээвэр хөгжлийн яамны стратеги төлөвлөгөөний хавсралтад ашиглах засвар ашиглалтыг сайжруулж чадварыг бэхжүүлэх төлөвлөгөө батлагдсан, наас ирүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн А/215 дугаар тушаал байгаа. тээврийн яам, А******* ХХК, М ******* ХХК нартай 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээ зэрэг баримтууд наас энэ хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар Дарханы чиглэлд 202 км, 202.42 км гарсан байсан нь тогтоогдож байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн эхний 3 хэсэгт зааснаар захиргааны байгууллага олон улсын авто зам барих ажлыг хийж байсан. Б.Х нь 2004 оноос эхлээд тухайн газар дээр амьдарч байсан. Дүүргийн Засаг даргын захирамжаар 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр газар өмчлөх эрхийн гэрчилгээ, 150 м.кв хувийн сууц барих зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бүрдүүлж тус тус олгосон. Захиргааны байгууллага олгосон байхад Б.Хийн замын хашааны урд талаар шороон зам хоёр эгнээ явдаг өргөн зайтай байсан. 2019 оноос эхлээд олон улсын чанартай авто замыг байгуулах болохоор авто замын нөлөөлөлд өртчихсөн. Орц гарц хаасан талаар Б.Х олон удаа явсан. Захиргааны ерөнхий хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт .Төлөвлөгөөг батлах захиргааны актад энэ хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан захиргааны актын зохицуулалт нэгэн адил үйлчилнэ гэж заасан байгаа. Нэхэмжлэгч захиргааны актад гомдол гаргаагүй. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт Холбогдох захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй гэж заасан. Нийслэлийн газар зохион байгуулалтын газар болон д Б.Х удаа дараа манай орц гарцыг хаасан гэж хэлдэг. Тэгэхээр танайх нөлөөлөлд өртөөгүй гэдэг хариу өгөөд байдаг. Сөрөг нөлөөлөлд өртөөгүй ч гэсэн гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нөлөөлсөн байна. Сөрөг нөлөөг арга хэмжээг авах үүрэг нь энэ төлөвлөгөөг баталсан тээвэр хөгжлийн яам хуулиараа олгогдсон байна. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт энэ хуулийн 79.3-т заасан арга хэмжээг авах, эсхүл уг төлөвлөгөөг өөрчлөх боломжгүй бол нөхөн төлбөр олгоно. Тэгэхэд өөрчлөх боломжгүй гэж яриад байгаа. тээвэр хөгжлийн яам төлөвлөгөөг баталсан. н энэ төлөвлөгөөг батлаагүй. Сөрөг нөлөөг арилгах арга хэмжээ аваагүй. Захиргааны ерөнхий  хуульд заасан сонсох ажиллагааг хийсэн бол түүнтэй холбоотой материалуудыг гаргаж өгнө үү гэхэд гаргаж өгөөгүй. Гэтэл шүүх дээр ирээд ны буруу юм. тээврийн яамнаас ирүүлсэн нотлох баримтаар авто замыг барьсан , захиалагч мөн адил. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

3.3. Хариуцагч ,ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон гэж ойлгож байгаа. Ямар нэгэн байгууллагын тодорхой нэг  шийдвэртэй маргах ёстой. Гэтэл тодорхой нэгэн шийдвэрийг зааж өгөөгүй. Хохирлыг хамтран нэхэмжилсэн бол иргэний хэргийн шүүхээр шийдүүлнэ гэж заасан байдаг. Хохирлын хэмжээг үнэн бодит эсэхийг тайлбарлах боломж олдохгүй байгаа. Нэхэмжлэгчийн хувьд ямар байгааг ойлгож байна. Дархан чиглэлийн зам нь өөрөө олон улсын зам болж байгаа. 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Авто замын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт олон улсын авто зам гэдгийг хуульчилж өгсөн. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 олон улсын авто замын өргөн нь 100 метр байна. Орон нутгийн авто зам нь 60 метр байна. Үүний дагуу Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг дээр нийтийн эдэлбэрийн газарт аль хэсэг ордог вэ гэдгийг хуульчилж өгсөн. Нийтийн эдэлбэрийн газарт хот тосгоны болон бусад суурин гудамж, зам талбайг нийтийн эдэлбэрийн газар гэж байгаа. Нийтийн эдэлбэрийн газар дээр газар олгох ёсгүй. Энэ маргаанд нэхэмжлэгчийн эрх ашгийг хэн хөндсөн бэ, гэдэг зүйл дээр яригдана. Нэхэмжлэгч Б.Х анх тэр газар дээр байшингаа бариад амьдарч байхад сүүлд зам орж ирээд нэхэмжлэгчийн орц гарцыг хаасан бол яамыг буруутгах үндэслэл болохгүй байх. Сонгинохайрхан дүүргийн газрын албатай ярих ёстой. Яагаад Авто замын тухай хууль, Газрын тухай хууль, нийтийн эдэлбэрийн газарт заасныг зөрчөөд газар олголт явуулсан бэ, гэдгийг шалгах ёстой. байхад Б.Х эзэмших эрхийн гэрчилгээ аваад миний эрх ашиг хөндөгдлөө гэж байгаа юм. Үүн дээр яамыг буруутгах үндэслэлгүй. Яам хуучин газрыг өөрчлөөгүй. Хоёр тал руу өргөтсөн. Ийм учраас энэ маргаан эхлэх үндэслэл бүрдсэн. Зураг төсөл хийсэн компани хариуцна гэж байгаа. 1998 оны Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар яам хохирлыг төлөхгүй. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг яам олгоогүй. Яам олгож байгаа асуудлыг хууль эрх зүйн хүрээнд газар олголт явсан уу гэдэг дээр нягтлах үүрэг байхгүй. Энэ үүрэг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хуулиараа очиж байгаа.  Авто замын тухай хуулийг зөрчсөн бол танд учирсан хохирлыг буруутайг  Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга төлнө. Нэхэмжлэгч нөлөөлөлд өртлөө гээд байдаг. Эрх бүхий байгууллагаас нөлөөлөлд өртөөгүй гэсэн хариуг өгсөн. ны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/111145 дугаартай албан бичгээр Б.Хт хариу өгсөн. Хуулиараа өмчлөөд авсан асуудал дээр яам өөрчлөх боломжгүй. Яамнаас хохирол гаргуулъя гэж байгаа нь үндэслэлгүй байна ... Нэхэмжлэл дээр нөхөн олговор гээд ярихаараа өөр яриад байна. Ямар захиргааны акттай маргаж байгаа, анх газар олгохдоо манайд холбогдох дүрэм журамд няцаалт хийж чадаагүй. Энэ маргаан тухайн замыг барьсан уу, үгүй юу гэдэг дээр маргаж байгаа биш. Яам таны эрх ашгийг хөндөөгүй. Яам танд учирч байгаа энэ асуудлыг мэдээд холбогдох бүхий л байгууллагуудад өөрсдийнхөө боломжит хэмжээндээ албан бичгийг явуулж шийдвэрлүүлэхийн төлөө буруутан болж байна. Та яамны хариуцдаг зам руу хууль тогтоомж зөрчиж газар эзэмшиж гэрчилгээ гаргуулсан үндэслэл бүрдсэн. Үүнийг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч хараарай гэж үзэж байна. Мөн шүүхэд анх гаргасан тайлбар болох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ дэмжиж байна.” гэжээ.

3.4.  Хариуцагч ,ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын алба тээвэр хөгжлийн яамтай уулзаад шийдэлд хүрээгүй гэж байна. тээвэр хөгжлийн яам энэ асуудлыг шийдлээ гэхэд Газрын алба хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд ямар ч ажил хийгээгүй. Авто замын тухай хууль дээр авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үүрэг байгаа. Үүн дээр газрыг чөлөөлөх гэсэн зүйл байхгүй. Нөхөн олговор олгох асуудлыг яах  вэ, гэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай гэрээгээр нөлөөлөлд өртсөн айлуудын судалгааг хийгээд кадастрын дагуу шалгаад манайхаас  нөхөн олговрыг олгоно гэсэн асуудал яригддаг. Гэтэл нөхөн олговор олгоё, 12 аж ахуйн нэгж байна. Кадастрын зураг нь энэ байна гээд хянуулаад явж байдаг. Хариуцлагагүй байгууллага чиг үүргийнхээ хүрээнд ажлаа хийгээгүй улмаас тээврийн яам хохирлыг барагдуулна гэдэг нь өөрөө Авто замын тухай хуульд заасан чиг үүрэгт хамаарахгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Нөхөн олговор аваад нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх гээд байна уу, эсвэл орц гарц гаргаад асуудал шийдэх гээд байна уу, ямар эрх нь зөрчигдөөд нөхөн олговрыг аваад, газраа өгөөд нөхөн олговрыг авах гээд байна уу, орц гаргуулъя гээд байна уу, гэдэг нь тодорхойгүй. Кадастрын алба нэхэмжлэлийн шаардлага манайхыг дурдаагүй албан бичиг бүрдүүлсэн гэдэг. Шүүхэд хууль зүйн нотлох баримт дурдаагүй, хоёр баримт бичиг үйлдсэн байгаа. Хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлээгүй орон нутгийн Нийслэлийн байгууллагуудаас болоод хохироод байгаа хохирлыг барагдуулах ёсгүй. Б.Хийн эрх ашиг хөндөгдөөд буруутай гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.” гэжээ.

3.5. Хариуцагч ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Иргэн Б.Х нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн олговрын мөнгийг ,наас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагадаа Нийслэлийн газар зохион байгуулалтын албыг дурдаагүй болно. Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.42 км авто замын Багц 1 “Баруун аймаг салах тойргийн уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх” 37.26 км авто замын далангийн налуужилтаас болж орц, гарц хаагдсанаас үүссэн нэхэмжлэлийн шаардлагад наас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5469 дугаар албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10249 дугаар албан бичгээр тус тус Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариу хүргүүлсэн болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын ,д холбогдох хэсгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай үндэслэлийн талаар:

1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ,ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалт, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар энэ маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй ...” гэх агуулгаар тайлбар гаргасан.

1.2. Шүүх дараах үндэслэлээр дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Тодруулбал,

1.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад "захиргааны үйл ажиллагаа гэж Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг;” гэж, мөн зүйлийн 3.1.3 дахь заалтад “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” ойлгоно гэж заасан.

1.4. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна:” гээд мөн зүйлийн 11.1.1-11.1.3 дахь заалтад “захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт” гэж, мөн зүйлийн 11.4 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 11.1-д заасан хэлбэрээс сонгож хэрэглэх боломжгүй тохиолдолд захиргааны байгууллага захиргааны үйл ажиллагааны өөр бусад хэлбэрийг өөрөө тогтооно.” гэжээ.

1.5. Мөн хуулийн III хэсэгт “Захиргааны бусад үйл ажиллагаа”-г зохицуулсан байх бөгөөд Долдугаар бүлэгт “Төлөвлөлт”-ийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоожээ.

1.6. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь зөвхөн захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний актаар хязгаарлагдахгүй бөгөөд захиргааны байгууллагын төлөвлөлтийн үйл ажиллагаа, түүнтэй холбогдон гарах захиргааны акт, захиргааны гэрээ, түүнчлэн, төлөвлөлтийн улмаас үүсэх эрх зүйн үр дагавар болох нөхөн төлбөртэй холбоотой үйл ажиллагаа нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамаарах тул түүнтэй холбоотой зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүх хүлээн авч, шийдвэрлэнэ.

1.7. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь заалтад “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох;” гэж зааснаас үзэхэд Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас үүссэн хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох талаар шийдвэрлэх эрх хэмжээтэй болно.

1.8.  Нэхэмжлэгчийн зүгээс маргааны зүйлийг “захиргааны байгууллагын төлөвлөлтийн үйл ажиллагааны алдааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь сөрөг нөлөөлөл бий болсон, улмаар энэхүү сөрөг нөлөөллийг нөхөн төлбөр авах хэлбэрээр арилгуулах”-аар тодорхойлж байгаа энэ тохиолдолд Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар уг нийтийн эрх зүйн маргааныг шийдвэрлэх эрх хэмжээтэй гэж үзнэ.

1.9. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ.” гэсэн зохицуулалт нь энэхүү маргаанд хамааралгүй гэж шүүх үзсэн.

1.10. Учир нь, хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байх, хохирол тогтоогдсон байх, хохирлын хэмжээний талаар маргаан гарсан байх, хохирлыг хамтатган нэхэмжлээгүй байх гэсэн урьдчилсан нөхцөлүүд хангагдсан байхыг шаардах бөгөөд тэр тохиолдолд уг маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэхээр заажээ.

1.11. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс гаргасан тайлбар зэргээс тодруулан үзэхэд, нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас учирсан хохирол бус, харин захиргааны байгууллагын төлөвлөлтийн үйл ажиллагаа, түүний алдаанаас үүссэн эрх зүйн үр дагаврыг шийдвэрлүүлэхээр буюу нөхөн олговрын талаар маргаж байгаа, нөхөн олговор буюу төлбөрийг хамтатган нэхэмжилсэн байгаа зэрэг энэ тохиолдолд уг маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ гэж үзэхгүй.

1.12. Иймд хариуцагчийн гаргасан “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалт, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар энэ маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэх тайлбарыг шүүх үндэслэлгүй гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн болно.

Хоёр. Хариуцагч ,д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлийн талаар:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагчаар ,ыг тодорхойлсон бөгөөд тус шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10088 дугаартай захирамжаар уг хэрэгт хамтран хариуцагчаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албыг татсан.

2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаас ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргийг үндэслэн үзэхэд уг захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтад холбогдох гол хариуцагч нь , тэврийн хөгжлийн яам байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хамтран хариуцагч нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ,анд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

2.3. Ингэхдээ шүүх дараах үндэслэлүүдийг тайлбарлаж байна. Тодруулахад:

2.4. Маргаж буй үйл баримтад холбогдох Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.42 км автозамын Багц 1 - “Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх олон улсын чанартай автозам”-ын ажил нь 2019 оны 06 дугаар сараас эхэлсэн, түүнээс хойшоо нэхэмжлэгч нь 2021, 2022 онуудад холбогдох хүсэлтүүдийг гаргаж, хариу авч байсан байх тул энэ тохиолдолд шүүх Авто замын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэглэнэ.

2.5. Авто замын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд мөн зүйлийн 10.1.3 дахь заалтад “олон улс, улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг улс, орон нутгийн эдийн засаг, нийгмийн үр ашиг, ач холбогдлыг үндэслэн боловсруулж, Засгийн газраар батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулж, хангах;”, 10.1.5 дахь заалтад “олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийн барилга, засвар, арчлалтын ажил, зөвлөх үйлчилгээ, захиалагчийн болон техник, технологийн хяналтыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, бусад эх үүсвэрээр хэрэгжүүлэх;” гэж заажээ.

2.6. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгаврыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто замын хувьд аймаг, нийслэлийн Засаг дарга, бусад авто замын хувьд тухайн авто замын захиалагч батална.” гэж заажээ.

2.7. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу , нь олон улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулж, хангах, олон улсын чанартай авто замын байгууламжийн барилгын ажлыг төсөв, гадаадын зээл, тусламж, бусад эх үүсвэрээр хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байхаас гадна олон улсын чанартай авто замын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгаврыг батлах зэрэг захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч эрх бүхий этгээд байна.

2.8. Мөн Авто замын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Захиалагч нь авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, саадгүй хэрэгжүүлэхэд шаардагдах зураг төсөл, замын чиг /трасс/, геодезийн цэгүүд, газар эзэмшүүлэх зөвшөөрөл зэргийг гүйцэтгэгчид хүлээлгэн өгч, авто замын барилгын ажил явуулах талбайг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн байна.” гэж зохицуулжээ.

2.9. Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзэхэд, , нь олон улсын чанартай авто замын барилгатай холбоотой техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгаврыг батлах, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэх, хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болохынхоо хувьд авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, саадгүй хэрэгжүүлэхэд шаардагдах зураг төсөл, замын чиг /трасс/, геодезийн цэгүүд, газар эзэмшүүлэх зөвшөөрөл зэргийг гүйцэтгэгчид хүлээлгэн өгч, авто замын барилгын ажил явуулах талбайг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн байх үүрэгтэй байна.

2.10. Дээр дурдсан хуулийн зохицуулалтын агуулгыг нэгтгэн авч үзвэл, хууль зүйн агуулгаараа захиргааны байгууллагаас авто зам барих ажлын төлөвлөлттэй холбоотой үйл ажиллагаанд хамаарах зохицуулалтууд байна.

2.11. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно:” гээд мөн зүйлийн 73.1.3 дахь заалтад “олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто зам барих, засварлах;” гэжээ.

2.12. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллага болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн хооронд үүссэн нийтийн эрх зүйн харилцааг энэ хуулиар зохицуулна.”, 79.3 дахь хэсэгт “Холбогдох захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй.”, 79.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 79.3-т заасан арга хэмжээг авах, эсхүл уг төлөвлөгөөг өөрчлөх боломжгүй бол нөхөн төлбөр олгоно.” гэж зохицуулжээ.

2.13. Хуулийн дээрх хэм хэмжээнд дурдсан холбогдох захиргааны байгууллага гэдэгт Авто замын тухай хуульд заасан захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн захиргааны төв байгууллага болох , хамаарах бөгөөд энэ агуулгаараа Авто замын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.2 болон Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт тус тус зааснаар гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй байна.

2.14. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, ,наас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 06/1423 тоот албан бичгээр[17] Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар чөлөөлөлтийн асуудлаар дэмжлэг хүсэн хандахдаа, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 06/3327 тоот албан бичгээр[18] ны Газар чөлөөлөлтийн хэлтсийн даргад хандахдаа, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/3458 тоот албан бичгээр[19] Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчид хандан газар чөлөөлөлтийн асуудлаар дэмжлэг хүсэн хандахдаа, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/3459 тоот албан бичгээр[20] Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандахдаа, мөн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 06/4954 тоот албан бичгээр[21] нд хандахдаа аль алинд нь нэхэмжлэгч Б.Хийн газрын чөлөөлөлтийн асуудлыг дурдаагүй болох нь тогтоогдож байна.

2.15. Түүнчлэн, наас 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01-11/4388 тоот албан бичгээр[22] зайлшгүй чөлөөлөх шаардлагатай 61 нэгж талбарын, мөн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01-11/5759 тоот албан бичгээр[23] авто замын ажлын нөлөөлөлд өртсөн нөхөх олговор олгох шаардлагатай 22 нэгж талбарын, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01-11/6731 тоот албан бичгээр[24] нөхөх олговор олгох шаардлагатай 12 нэгж талбарын мэдээллийг захиалагч болох ,анд явуулсан байх бөгөөд тэдгээрт нэхэмжлэгчийн газар, үл хөдлөх хөрөнгө дурдагдаагүй байна.

2.16. Хариуцагч ,ны зүгээс “газар чөлөөлүүлэх асуудал манай яамны чиг үүрэгт хамаарахгүй, наас дутуу ажилласны улмаас нөхөх олговрыг олгож чадаагүй асуудлыг манай байгууллага хариуцах үндэслэлгүй” гэх агуулгаар тайлбарлаж байх боловч , нь Авто замын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.2, Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт зааснаар төлөвлөлтийн үйл ажиллагааг хариуцах этгээд буюу захиалагч мөн, түүнчлэн газрын нөхөх олговрын асуудлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай захиалагчийн хувиар[25] гэрээ байгуулсан зэргээс дүгнэхэд хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

2.17. Зарчмын хувьд , нь авто замын ажлын нөлөөлөлд өртсөн нөхөх олговор олгох шаардлагатай нэгж талбар бүхий газруудыг нэг бүрчлэн судлах, шаардлагатай тохиолдолд газар дээр очиж үзлэг, судалгаа хийх, наас ирүүлсэн мэдээллүүдийг нягтлах, нөлөөлөлд өртсөн газрыг бүрэн хамруулсан эсэхийг шалгах үүрэгтэй гэж үзнэ.

2.18. Мөн хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “нэхэмжлэгчийн газар нь нөлөөлөлд өртөөгүй тул нөхөх олговор олгох үндэслэлгүй” гэх агуулгатай тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

2.19. Учир нь, шүүхээс хийсэн газрын үзлэгээр[26] нэхэмжлэгчийн өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгө нь олон улсын чанартай Улаанбаатар-Дархан чиглэлийн хурдны авто замын нөлөөлөлд шууд өртсөн болох нь тогтоогдсон, тус авто замын хэт өндөр налуужилтын улмаас орц, гарц бүхэлдээ хаагдсан, хүн эрүүл, аюулгүй оршин суух боломжгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон энэ нөхцөлд түүнийг нөлөөлөлд өртөөгүй гэж дүгнэх боломжгүй.

2.20. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэгт “Төлөвлөлтийн улмаас урьдчилан таамаглаагүй сөрөг нөлөө хожим бий болсон тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн шаардсанаар шийдвэр гаргах захиргааны байгууллагаас тухайн сөрөг нөлөөг арилгах болон багасгах арга хэмжээг авах үүрэгтэй.” гэж зааснаас үзвэл, авто замын барилгын ажлын төлөвлөлт хийж байх тухайн цаг мөчид бий болоогүй /таамаглаагүй/ нөлөөлөл хожим бий болсон тохиолдолд ч тухайн сөрөг нөлөөллийг арилгах арга хэмжээг авах үүргийг хуулиар захиргааны байгууллагад хүлээлгэжээ.

2.21. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр төлөвлөлтийн улмаас үүссэн сөрөг нөлөөллийг нөхөн төлбөр /олговор/ хэлбэрээр барагдуулах үүрэгтэй этгээд нь захиалагч буюу , мөн гэж үзэж, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Авто замын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 10.1.3, 10.1.5 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.2, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 79.4, 79.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Хээс , болон нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс ,д холбогдох хэсгийг бүхэлд нь хангаж, төслийн авто замын трассын бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-н гарам, Булаг тоот хаягт байрлах иргэн Б.Хийн өмчлөлийн 700 м.кв амины хашаа, өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө өртсөн тул газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн олговорт 130,674,692 төгрөгийг ,наас гаргуулсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,наас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 63-64 дэх тал

[2] Шүүх хуралдааны тэмдэглэл

[3] Хх 14 дэх тал

[4] Хх 15 дахь тал

[5] Хх 108-110 дахь тал

[6] Хх 113-114 дэх тал

[7] Хх 111-112 дахь тал

[8] Хх 11 дэх тал

[9] Хх 50 дахь тал

[10] Хх 8 дахь тал

[11] Хх 51 дэх тал

[12] Хх 127-129 дэх тал

[13] Хх 10 дахь тал

[14] Хх 6 дахь тал

[15] Хх 26 дахь тал

[16] Хх 28-43 дахь тал

[17] Хх 175 дахь тал

[18] Хх 172-173 дахь тал

[19] Хх 177-178 дахь тал

[20] Хх 171 дэх тал

[21] Хх 176 дахь тал

[22] Хх 150-153 дахь тал

[23] Хх 154-165 дахь тал

[24] Хх 166-168 дахь тал

[25] Хх 169 дэх тал

[26] Хх 134-145 дахь тал