Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2022/05059

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 02

101/ШШ2022/05059

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүх бүрэлдэхүүнд З.Баярмаа, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Д,

 

Нэхэмжлэгч: С-У ХХК нарын гаргасан,

 

Хариуцагч: Б.Б,

 

Хариуцагч: М ХХК нарт холбогдох,

 

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх, мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгаж, 5,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Удвал, өмгөөлөгч Г.Батзаяа, нэхэмжлэгч С-У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ, хариуцагч Б.Б, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Уянга, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Дгаас тус шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Б.Д нь Хавдар судлалын үндэсний төвд Эдийн засаг, төлөвлөлт, гадаад харилцааны албаны дарга албан тушаал хашдаг ба тус төвийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны орлогч даргын албан үүргийг давхар гүйцэтгэдэг. "Өнөөдөр" сонины 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн No242 /7044/ дугаарт шимэгчдэд бариулсан ХСҮТ амь тавьж байна гэсэн гарчигтай нийтлэл гарсан ба ХСҮТ-ийн хагалгаа мэдээгүйжүүлгийн тасагт их эмчээр ажиллаж байсан хариуцагч Б.Бгийн өгсөн ярилцлагад үндэслэн бичигджээ.

 

Миний бие нийтлэлийн эх сурвалж болох хариуцагч Б.Бг миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, худал мэдээлэл өгсөн гэж үзэж байна. Өнөөдөр сонины 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн No242 /7044/ дугаар нийтлэлд Б.Б нь ярилцлага өгөхдөө өндөр өртөгтэй эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажлыг хариуцдаг Б.Дг таван сая төгрөгөөр торголоо гэсэн. Тэр бол нүд хуурч, гал унтраах гэсэн арга ядсан ажил. Б.Дг торголоо гэсэн таван сая төгрөгийг эмнэлэг төлсөн. Б.Д нь ЭМЯ-ны санхүү хариуцсан Батбаяр гэдэг хүний эхнэр. Эхнэр, нөхөр хоёр Ж.Чинбүрэнтэй нийлээд "С ун" гэдэг компаниар дамжуулж мөнгө, оруулж гаргадаг гэсэн яриа олон жилийн омноос гарсан хэмээн Б.Дгийн тухай хариуцагч Б.Б нь Өнөөдөр сонингоор дамжуулан ор үндэслэлгүй, илт худал мэдээллийг өгсөнтэй холбогдуулан өөрийн нэр тор, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх нэхэмжлэл гаргаж байна.

 

Уг ярилцлагыг өгсөн ХСҮТ-ийн хагалгаа мэдээгүйжүүлгийн тасагт их эмчээр ажиллаж байсан Б.Б-тай Б.Д нь хамтран нэг байгууллагад ажиллаж байсан бөгөөд тэдний хооронд хувийн ямар нэгэн таагүй харьцаа байхгүй, зөвхөн ажил хэргийн харилцаатай байхад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илт үндэслэлгүй, худал мэдээлэл тарааж байгаад маш их гайхаж, энэ талаар цочирдож хүлээж авсан.

 

ХСҮТ-ийн хагалгаа мэдээгүйжүүлгийн тасагт их эмчээр ажиллаж байсан Б.Б нь 2 удаа ёс зүйн зөрчил гаргасан байдаг ба тус төвийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны хурлаар оруулж, хурлаас гаргасан саналыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр Б.Бд сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах шийдвэрийг ХСҮТ-өөс гаргасан байдаг. Уг шийдвэрийг гаргахын өмнө тус төвийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 11 дүгээр сарын 04-ний өдөр тус тус хуралдаж, хурлаар Б.Бгийн асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд Б.Д ёс зүйн хорооны гишүүний хувиар оролцсон. Ёс зүйн хорооны хурал дээр гаргасан санал эсхүл ёс зүйн хорооны гишүүний нэг байсан гэдэг утгаар Б.Б нь надад таагүй хандаж, хувийн үзэл бодлоосоо болж намайг ингэж гүтгэж, үндэслэлгүйгээр мэдээлэл тарааж байна уу гэх хардлагыг төрүүлж байна.

 

Нийтлэлд дурьдагдсан шиг 5 сая төгрөгөөр торгуулж, тэрхүү торгуулиа ХСҮТ-өөр төлүүлсэн зүйл огт байхгүй ба ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй. Түүнчлэн өндөр өртөгтэй эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах ажлыг хариуцдаг гэх асуудалд тайлбар өгөхөд ХСҮТ-ийн ерөнхий захирлын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн  тушаалаар тендерийн үнэлгээний хороо байгуулагдсан ба Б.Д нарийн бичгийн даргаар томилогдсон ба хуулийн хүрээнд даалгасан ажил үүргийг л гүйцэтгэсэн. Б.Д нь дангаараа ямар нэгэн шийдвэр гаргаж, хэн нэгэнд давуу байдал үүсгэж, компанийн өмч хөрөнгийг хувийн зорилгодоо огт ашигласан зүйл байхгүй бөгөөд ХСҮТ-ийн тендерийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг дангаар гаргах эрхгүй, тийм шийдвэр гаргах эрх бүхий этгээд ч биш юм.

Мөн С-У гэдэг компанитай ямар ч харилцаа хамааралгүй, энэ компанид Б.Дгийн гэр бүл, хамаатан садан, найз нөхөд ажилладаггүй.

 

Мөн хариуцагч Б.Бгийн тус сонинд өгсөн ярилцлагыг М ХХК нь нийтлэхдээ үнэн зөв эсэхийг нягтлахгүйгээр шууд хэвлэсэн, энэ талаар олон нийтэд цахим сайтаар дамжуулж түгээсэн нь миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэл хийсэн гэж үзэж байна. Учир нь, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т зааснаар гэм хор учруулсан хамтран оролцогч нар мөн адил хариуцлага хүлээх зохицуулалттай бөгөөд намайг илт үндэслэлгүй зүйлд гүтгэж хардсан байхад сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээгээ зөрчиж ийм нийтлэл бичсэнд гомдолтай байна. 

 

Хэрэгт авагдсан баримтыг үзвэл нэхэмжлэгчийн зүгээс өөрийгөө хариуцагч нарын нийтэлж, ярьсан шиг нөхцөл байдлыг үүсгээгүй, нэхэмжлэлд дурдсан бүх зүйл худал гэдгийг баталж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Д-г 5 сая төгрөгөөр торгосон баримт байхгүй, түүний нөхөр нь ХСҮТ-д ажилладаггүй, Эрүүл мэндийн яаманд өндөр албан тушаал хашдаггүй, С-У ХХК-тай ямар ч хамааралгүй гэдгийг нотолсон.

 

Гэтэл хариуцагч нар хуульд зааснаар өөрсдийн гэм буруугүйг нотлох үүрэгтэй байтал энэ талаар ямар ч баримт гаргаж өгөөгүй. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар гэмт хэрэгт холбогдсон хүнийг шүүхээр гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоогоогүй бол гэм буруутай гэж үздэггүй. Гэвч нэхэмжлэгч Б.Д нь ямар ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй, санхүүгий шалгалтаар зөрчил илэрсэн гэсэн зүйл тогтоогдохгүй байна.

 

Иймд, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт засны дагуу Б.Б, М ХХК нарын эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээж, Б.Д-гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх, мэдээллийг тараасан хэлбэр болох сонингоор дамжуулан уучлал хүсэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч С-У ХХК-иас тус шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Өнөөдөр сонины 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн  дугаарын шимэгчдэд бариулсан ХСҮТ амь тавьж байна гэсэн гарчигтай нийтлэлд ХСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Б гэгч нь "С-У ХХК-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан ярилцлага өгч, тараасан байна.

 

Уг мэдээллийг үзвэл, ..............үүнээс ч илүү ноцтой нь манай эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын санд 600 саяын өртэй, 2018-аас 2020 оны нийгмийн даатгалын өр гэж бүр замбараагаа алдсан, нийт өр нь 15 тэрбум төгрөгт хүрсэн гэх мэдээлэл ирсэн. Яагаад тийм их өртэй болчихдог юм бэ гэтэл Эрүүл мэндийн даатгалын өр нь "С-У" гэдэг эм ханган нийлүүлэх байгууллагатай холбоотой юм байх. Эмнэлгийн өмнөх удирдлагын тавьсан өр, "С-У" гэдэг хувийн компанийн төлөх ёстой мөнгийг бидний цалин хөлснөөс авч төлсөн юм биш биз гэдэг хардлага бидэнд төрж байгаа. Б.Д нь ЭМЯ-ны санхүү хариуцсан Батбаяр гэдэг хүний эхнэр. Эхнэр, нөхөр хоёр Ж.Чинбүрэнтэй нийлээд С-У гэдэг компаниар дамжуулаад мөнгө оруулж, гаргадаг гэсэн яриа олон жилийн өмнөөс гарсан. С-У гэдэг эм ханган нийлүүлэх байгууллагад Баянзүрхийн шүүх эрүүгийн хэрэг хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн" байна. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит эрүүл мэндийн байгууллага болох Хавдар Судлалын Үндэсний Төвийн олон зуун сая, тэрбум төгрөгний өр нь хувийн хэвшлийн С-У ХХК-тай холбоотой үүссэн өр төлбөр, бидний цалин хөлсийг хураан авч С-У ХХК-д төлдөг, ХСҮТ-ийн ажилтан Б.Д, ЭМЯ-ны ажилтан Батбаяр, хуучин дарга Ж.Чинбүрэн нар нь С-У ХХК-ийн дансаар мөнгө угаадаг, ийм учраас С-У ХХК-ийн удирдлагыг Баянзүрх дүүргийн эрүүгийн шүүх гэм буруутайг нь тогтоож байна гэсэн сөрөг утга агуулгатай мэдээг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тараасан байна.

 

Ингээд зогсохгүй түүнийг нь цааш www.unuudur.mn сайт, www.barimt.com сайт, www.thegegee.com сайт, сэтгүүлч Баасанжавын Отгоны эзэмшдэг фэйсбүүк, мөн бусад Naranbayar Sunny, өмгөөлөгч Дүгэрхүүгийн Эрдэнэчимгийн Eenee Dugerkhuu фэйсбүүкээр тус тус тараасан. Харин С-У ХХК нь нээлттэй тендер шалгаруулалтын журмаар тендерт хамгийн хямд үнэ, хамгийн сайн чанар хоёроор шалгарч, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ХСҮТ-д шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг урьдчилгаа төлбөргүйгээр нийлүүлдэг. Гэтэл С-У ХХК-ийн нийлүүлсэн эмнэлгийн хэрэгслийн төлбөрийг захиалагч нь хүлээн авснаас хойш 30 хоногийн дараа шилжүүлэх гэрээний үүрэгтэй ч 90 хоногоор хэтрүүлж төлдөг баримтууд байна.

 

Мөн ярилцлагад дурдагдсан Хавдар судлалын Үндэсний төвд ажилладаг Б.Д, ЭМЯ-нд ажилладаг гэх Батбаяр, хуучин дарга Ж.Чинбүрэн нартай "С-У" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага, ажилтан албан хаагчид нь ямар нэгэн төрөл садан, ах дүү, найз нөхөд, гэр бүлийн ямар ч харилцаа

байхгүй. Харин ажил төрлийн шаардлагаар Хавдар судлалын Үндэсний Төвөөс тендерт оролцогч нарт худалддаг тендерийн баримт бичиг дотор нь харилцах албан тушаалтан тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Д гэж заасан хязгаарын дотор Б.Д-тай харилцсан байдаг.

 

Гэтэл ярилцлагад нэр дурдагдсан хүмүүс нь манай компаниар дамжуулан мөнгө төгрөг оруулж, гаргадаг ямар ч асуудал байхгүй. Нөгөө талаас тус шүүхийн 2021 оны 08 сарын 05-ны өдрийн 101/ШЗ2021/ дугаартай захирамжид нэхэмжлэлд хавсаргасан Өнөөдөр сониноос үзэхэд нэхэмжлэлд дурьдагдсан шимэгчдэд бариулсан ХСҮТ амь тавьж байна мэдээг Н.Амар гэх этгээд нийтэлсэн байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиар хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх зохицуулалттай гэсэн тул хамтран хариуцагчаар Өнөөдөр сонины газрыг тодорхойлж байна. Иймд, С-У ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр болох Өнөөдөр сонин, эсхүл түүнтэй дүйцэхүйц сонин, хэвлэл мэдээлийн хэрэгслээр няцаахыг хариуцагч Б.Б болон М ХХК нарт даалгаж, эдийн бус гэм хорыг арилгуулахаар тэдгээрээс тус бүрээс 2,500,000 төгрөг тус тус гаргуулан өгнө үү.

 

Учир нь, нэхэмжлэгч С-У ХХК Япон улсын Терумо корпорацийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч, гэрээт борлуулагч бөгөөд дээрх худал мэдээллээс шалтгаалан компанийн удирдлагуудад сэтгэл санааны хохирол учирсан ба компанийн үнэн байдлын тухай Монгол Улсын хууль хяналтын болон төрийн байгууллагуудаас албан ёсны лавлагаа, мэдээллийг тухай бүр гаргуулан авч, орчуулан албан ёсоор гадаадын түнш компанид мэдэгдэх үүрэгтэйгээр ихээхэн хэмжээний ажил ундарсан болно. Нөгөө талаас шимэгчдэд бариулсан ХСҮТ амь тавьж байна гэсэн түгшүүртэй нийтлэлд дурьдагдсан улсын том эмнэлгийн байгууллагыг амь тавьтал барьж идсэн шимэгчдийн нэгээр С-У ХХК-ийг тодруулан ХСҮТ-д наалдсан шимэгчдийг ил болго гэсэн дэд гарчгийн дор дөрвөн удаа С-У ХХК гэж бичсэн байна гэв.

 

Хариуцагч Б.Б-аас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие их эмчээр 23 жил, ХСҮТ-д 21 дэх жилдээ мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасагт их эмчээр ажиллаж байна. Би, энэ эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдсон. ХСҮТ-ийн захирлын түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүүгийн 10 сарын турш явуулсан удаа дараагийн алдаа дутагдлыг эсэргүүцэж, хамт олны зүгээс 2020 оны 10 сарын 08-ны өдөр ЗГХЭГЗ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт хандан ХСҮТ-ийн захирлын ил тод, шударга сонгон шалгаруулалт явуулах 101 эмч, ажилчдыг гарын үсэг, 463 ажилтны саналын хуудастай хүсэлт илгээсэн юм.

 

Үүний үндсэн шалтгаан нь ХСҮТ-ийн эмч ажилчдын цалин хөлс, илүү цаг, нэмэгдэл, төлбөрт тусламж зэргийн хөлсийг 2020 оны 04 дүгээр сараас байнга удирдлага, захиргааны зүгээс хасаж тооцох болсон. Үүнээс үүдэлтэй гарын үсэг зурсан, толгойлсон гэх шалтгаанаар эмч ажилдыг өрөөндөө дуудаж, дарамтлах, сахилгын шийтгэл ногдуулах, халах, хагалан бутаргах зэрэг хууль бус үйлдлүүд удаа дараа гарч байна. Н.Эрдэнэхүү болон тэдний удирдлагын багт байдаг цөөн албан тушаалтан нь гар доорх сувилагч, залуу эмч нараар худал гүтгэлэг зохиомол өргөдөл бичүүлж, гарын үсэг зур гэж дуудаж, ёс зүйн хорооны гишүүдийг хоёр сарын турш шахаж дарамтлан хүчээр сахилгын шийтгэл ногдуулж, дүгнэлт гаргах, сошиал орчинд олон тооны эмч ажилчдыг гүтгэх зэрэг хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрсэн тул Б.Б миний бие өөрт оногдсон үйлдвэрчний эвлэлийн даргын үүргийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өнөөдөр сонинд хамт олны асуудлыг үнэн зөвөөр мэдээлсэн.

 

Уг сонинд Хавдар судлалын үндэсний төвийн эдийн засаг төлөвлөлт, гадаад харилцааны албаны дарга Б.Д-гийн тухай дурдагдсан нь үнэн бөгөөд 2020 оны 3 дугаар улиралд ЭМЯ-аас ХСҮТ-д хийгдсэн аудитын дүгнэлтээс харж болно. Үүнийг Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн захирал С.Хүрэлсүх нь бүх эмч нарын өглөөний ярианд Б.Д-гийн албаны алдааг байгууллагаас төлөх болсныг мэдэгдэж байсан.

 

Би, тухайн ярилцлагыг хувь хүний хувьд биш ХСҮТ-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын хувиар өгсөн. Манай эмнэлэг нь удирдлагын буруу шийдвэрийн улмаас дотоод зохион байгуулалт муу, ёс зүйгүй хүмүүс олон ажилладаг, хамт олны зүгээс шаардлага тавихаар тэр хүнийг эргээд муу үздэг гэх мэт зөрчил байсан тул миний бие энэ талаар нийтэд мэдэгдэхийг хүссэн болохоос нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаая гэсэн санаа бодол агуулаагүй. Нэхэмжлэгч С-У ХХК-ийн нийлүүлсэн эмнэлгийн бүтээгдэхүүнийг чанаргүй талаар эмч, ажилтан бүр л ярьдаг, үүнийг нуухгүй.

 

Харин нэхэмжлэгч Б.Д-гийн хувьд эрхлэж байгаа ажилтай нь холбогдуулан ийм хардлага төрсөн. Би, ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй бодит үнэний талаар ярьсан. ХСҮТ-д болж байгаа муу, муухай зүйлийн талаар ярьж, шалгуулах гэхээр удирдлага нь хөдөлдөггүй, мэдээлэл авах гэхээр хувь хүний нууц гээд өгдөггүй, ингэж өөрсдийгөө хамгаалдаг. Миний бие ХСҮТ-ийн олон ажилтны нэрийн өмнөөс болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн төлөө тэдгээрийн эрх ашгийг хамгаалж явсан. Энэ эмнэлэгт шударга, үнэн зүйлийн талаар ярьсан хүмүүс шахалт, дарамтаар гарч байгааг дотор нь ажилладаг хүн бүр мэддэг. Миний бие худал мэдээ, ярилцлага өгөөгүй, үүнийг хариуцлагатай хэлж чадна.

 

Би, нэг ч худал, нэг ч буруу үг хэлээгүй, одоогоор ХСҮТ-ийн захиргаанд ажиллахгүй байгаа учир тэнд байгаа бичиг баримт болон бусад тендерийн бичиг баримтыг надад өгөхгүй нууж байна. н.Чинбүрэнгийн өмнөх эхнэр буюу н.Төгсбилэг нь Эрүүл мэндийн яамны Аудитын газрын дарга хийж байгаа тул тэндээс ямар нэгэн тендерийн бичиг баримт болон аудитын бичиг баримтыг авах ямар ч боломжгүй. Тэрийг шүүхийн зүгээс гаргуулж авна гэхээр би болоод үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс гаргуулж чадахгүй байна. Нэхэмжлэгч Б.Д, н.Эрдэнэхүү зэрэг энэ бүх хүмүүс бол ХСҮТ-ийг хувьчилж аваад Монгол Улсад ХСҮТ-ийг үгүй болгох, хар массын ХСҮТ-ийг Сонгинохайрхан дүүрэгт барина гэдэг ярилцлагыг аль эрт хэлсэн. н.Мөнхбаясгалан сэтгүүлчийн хэд, хэдэн удаагийн ярилцлага дээр ч гарсан байдаг.

 

Сонгинохайрхан дүүрэгт хар массын ХСҮТ төвийг тавина, ХСҮТ-д 400,000,000 төгрөгөөс дээш төлбөр төлөөд хэвтэнэ гэсэн ярилцлагууд н.Эрдэнэхүүгийн ч н.Чинбүрэнгийн ч бүх ярилцлага нь бэлэн байдаг. Тэгээд 2 жилийн өмнө миний ярьж байсан зүйлийг гайхаж харж байсан бол одоо тэртэй тэргүй эрүүл мэндийн даатгал, Монгол Улсын эрүүл мэндийн салбар мөнгөгүй, бүх даатгалын мөнгө хаашаа орсон бэ гэхээр ХСҮТ, хавдар судлалын эмчилгээ, үйлчилгээг 100 хувь үнэ төлбөргүй болгоно гэж хэлээд ХСҮТ хурууны хээгээ бүртгүүлсэн, регистрээр бүртгүүлсэн бүх хүний мөнгө эрүүл мэндийн даатгалаар тийшээ ордог. Намайг нотлуулахгүйгээр нэгдүгээр эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг хавдар гэсэн оноштой бүх хүнээс даатгалыг 100 хувь авч байна, нэг ч төгрөг төлүүлэхгүйгээр одоо эрүүл мэндийн даатгалд нэг ч төгрөг байхгүй. Азаар гэх үү, азгүйгээр гэхээр би халагдсан ч миний бие хувийн байгууллагад өөрийнхөө мэргэжлээр бардам ажиллаад явж байна. Нэг бодлын намайг чөлөөлсөнд баярлалаа, нөгөө бодлын ХСҮТ-д 20 жил ажиллаж байсны хувьд Монгол Улсын ХСҮТ-ийг хэн нэгэн хувьчилж аваасай, хэн нэгэн менежментийн хувьчлалаар мөнгө битгий хийгээсэй гэсэн үүднээс би хуулийн байгууллагын бүх хуралд өөрийн биеэр ирж мэдүүлэг өгч байна. Тийм болохоор миний бие хариуцлага хүлээх учиргүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М ХХК-иас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай компанийн эрхлэн гаргадаг Өнөөдөр сонины 2020 оны 12 дугаар сарын 24-ний дугаарт хэвлэгдсэн Шимэгчдэд бариулсан ХСҮТ амь тавьж байна гэсэн гарчигтай нийтлэл нь С-У ХХК болон Б.Д нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилго, утга агуулаагүй. Уг нийтлэлийн гол эх сурвалж болж мэдээлэл, ярилцлага өгсөн Б.Б нь ХСҮТ-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, анагаах ухааны доктор, клиникийн профессор, мэдээгүйжүүлэг, хагалгааны тасагт их эмчээр 21 дэх жилдээ ажиллаж яваа мэдлэг, туршлагатай боловсон хүчин, хамт олныхоо дуу хоолой болж, эрхийг нь хамгаалж чадах хүн хэмээн итгэл хүлээсэн үйлдвэрчний зөвлөлийн дарга тэрбээр эмнэлэгтээ болж буй бусармаг явдлуудыг олон нийтэд хүргэж, хянаж шалгах үүрэгтэй холбогдох байгууллагуудын анхааралд аваачихыг хүсэж бидэнд хандсан юм.

 

Өнөөдөр сонин бол үндэсний хэмжээний чөлөөт хэвлэлийн хувьд нэг талаас иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хардах эрх, нөгөө талаас олон нийтийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй. Тиймээс Б.Б-гийн өгсөн мэдээлэл, ярилцлагад тулгуурлаж уг нийтлэлийг бичсэн. Өнөөдөр сонины зүгээс тус нийтлэлээр дамжуулж нэхэмжлэгч Б.Д болон С-У ХХК-ийг буруутгаж, гутаасан ямар нэг байр суурь илэрхийлээгүй, харин ХСҮТ-д болж буй үйл явдлууд, түүнтэй холбоотойгоор тэр хамт олны дунд бухимдал, хардлага сэрдлэг үүссэн талаарх Б.Бгийн ярилцлагыг дамжуулсан.

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан эхнэр, нөхөр хоёр н.Чинбүрэнтэй нийлээд С-У ХХК-иар дамжуулж мөнгө оруулж гаргадаг гэсэн яриа олон жилийн өмнөөс гарсан гэсэн өгүүлбэр нь хэн нэгнийг буруутай хэмээн баталж, нотолж, гүтгэсэн зүйл агуулаагүй. Харин нөхцөл байдал ийм байна, үүнтэй холбоотой ийм яриа гарч, бидэнд ийм хардлага төрж байна, үүнийг холбогдох хүмүүс анхааралдаа авч, шалгаж, үнэн зөв мэдээлэл өгөөч гэсэн агуулгатайгаар бичигдсэн болно. Эх сурвалж болох Б.Б нь үнэхээр болохгүй асуудлууд байгаа учраас захирлын сонгон шалгаруулалт явуулж, чадвар туршлагатай, энэ албанд тохирох хүнийг томилж өгөөч гэсэн өргөх бичигт 101 эмч гарын үсэг зурж, 460 эмч, ажилтан дэмжиж сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, шадар сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хүргүүлсэн гэсэн. Гэтэл тодорхой хариу өгөөгүй тул Б.Б нь дээр дурдсан яриаг таамаг, хардлагуудад цэг тавьж бүх баримтуудыг ил болгож, хөндлөнгийн аудит оруулж шалгах, үнэн зөв мэдээлэл өгөөч гэсэн хүсэлтээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан холбогдох байгууллагад хүргэж байна гэснийг нийтлэлд дурдсан. Б.Б-гийн хэвлэлд хандсан зорилго нь энэ гэж ойлгож, өгсөн ярилцлагыг нь дамжуулсан болно.

 

Тиймээс манай компани эрхлэн гаргадаг сониноор дамжуулан иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хардах, олон нийтийн мэдэх эрхийг хангах үүргээ биелүүлснийхээ төлөө хариуцлага хүлээх ёсгүй гэж үзэж байна гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас талуудын өгсөн нотлох баримт нь:

 

1.     2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/21 тоот Эрүүл мэндийн яамны Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төвийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тодорхойлолт,

2.     Б.Д-гийн хөдөлмөрийн гэрээ,

3.     2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 55 дугаар Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны тогтоол,

4.     Хавдар судлалын үндэсний төвийн мэдэгдэл,

5.     Unuudur.mn сайтад байршуулсан мэдэгдэл,

6.     2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1588 дугаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

7.     2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3151 дүгээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,

8.     Үндэсний аудитын газрын өгсөн зөвлөмжүүд гэх баримт,

9.     Хагалгааны бүртгэлийн дэвтрийн хуулбар,

10.  2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 06/636 дугаар Үндэсний аудитын газрын Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүүд хүргүүлсэн аудитын гэрчилгээ, төсвийн шууд захирагчийн 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудит,

11.  Япон улсын Терумо корпорациас Монгол Улсын эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд ирүүлсэн шуудангийн баримт,

12.  Япон улсын Терумо корпорациас Монгол Улсын эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд ирүүлсэн мэдэгдэл 2019/182/IS/BC,

13.  Япон улсын Терумо корпорацийн Япон, Ази, Номхон далай, Европ, Африк, Хятад, Өмнөд Америк, Хойд америк дахь салбаруудын хаяг,

14.  Эрүүл мэндийн олон улсын Uptodate платформын тухай,

15.  Uptodate платформ дээрх АНУ болон Европт 2003 онд нэвтрээд одоо хэрэглэхээ больсон эмнэлгийн хэрэгслийн тухай танилцуулга,

16.  Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №5544 тоот тогтоол,

17.  С-У ХХК болон Чоноголтрейд ХХК-ийн улсын төв эмнэлгүүдэд нийлүүлдэг эмнэлгийн хэрэглэлүүдийн үнийн зөрүү танилцуулга, падаанууд 4 хуудас, 

18.  2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Хавдар судлалын үндэсний төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх ашиг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийн ахлагч Д.Батлутад гаргасан хүсэлт,

19.  2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хавдар судлалын үндэсний төвийн эмч, ажилчдын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн хүсэлт,

20.  2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 26т2-4/3535 дугаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн С-У ХХК-нд өгсөн албан тоотын хариу,

21.  2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт,

22.  2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн тодорхойлолт,

23.  2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Н.Нямдаваагийн нэрэмжит хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлгийн С-У ХХК-нд өгсөн албан тоотын хариу,

24.  2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Н.Гэндэнжамцын нэрэмжит эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тодорхойлолт,

25.  2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн тодорхойлолт,

26.  2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн улсын нэгдүгээр төв эмнэлгийн тодорхойлолт,

27.  2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны тодорхойлолт,

28.  2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн хариу,

29.  2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Өнөөдөр сонин,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт:

 

1.            ХСҮТөвийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А тоот тушаал,

2.            ХСҮТ-ийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн  тоот тушаал,

3.            ХСҮТ-ийн дэргэдэх эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоол,

4.            ХСҮТ-ийн дэргэдэх эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2020 оны 10 дугаар сарын -ны өдрийн хурлын тэмдэглэл,

5.            ХСҮТ-ийн дэргэдэх эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дүгээр тогтоол,

6.            ХСҮТ-ийн дэргэдэх эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2020 оны 11 дүгээр сарын -ний өдрийн хурлын тэмдэглэл,

7.            2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2470 дугаартай албан бичиг,

8.            2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/3622 дугаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас ирүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2154 дүгээр тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б.Бгийн Эрүүгийн цагдаагийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд гаргасан хүсэлт,

9.            2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл,

10.         2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, мөн өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн FACEBOOK-Т үзлэг хийсэн тэмдэглэл,

11.         2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1223 дугаар Н.Нямдаваагийн нэрэмжит хавдар судлалын үнэдсний төвийн хариу хүргүүлэх тухай албан бичиг,

12.         2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 166 дугаар Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төвийн хүний нөөц, хөгжлийн албаны тодорхойлолт,

13.         2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газар мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас ирүүлсэн лавлагаа,

14.         2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг,

15.         Хавсралт гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,

16.         2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичиг, түүний хавсралт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

17.         2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүл мэндийн яамны Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тодорхойлолт,

18.         2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10/2761 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг, түүний хавсралт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ажилчдын үйлдчвэрний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын тогтоол, ХӨСҮТ-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны хурлын протокол, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар Халдвартын клиникийн эмнэлгийн Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн тогтоол, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын тогтоол, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн анхдугаар хуралдаан, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, Хууль зүйн яамны 1994 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Халдвартын клиникийн эмнэлгийн Монголын үйлдвэрчний эвлэлийн хороонд олгосон гэрчилгээ, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны Улсын бүртгэлийн ерөнхий газарт олгосон хүсэлт, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/1070 дугаар Эрүүл мэнд, спортын яам Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан тодорхойлолт, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 6-18/74 дугаар Улаанбаатар хотын банк 13 дугаар хороолол тооцооны төвийн тодорхойлолт, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, Монголын хууль зүйн яманд гаргасан үйлдвэрчний эвлэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт, 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх ХКЭ-ийн ҮЭ-ийн хорооны мэдлийн сангийн тодорхойлолт, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2/1609 тоот албан бичиг түүний хавсралт 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/373 дугаар Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төвийн Эрүүл мэндийн яаманд өгсөн хариу, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 26т2-4/3536 дугаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Хавдар судлалын үндэсний төвд өгсөн хариу, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/21 дугаар Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төвийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн тодорхойлолт, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01/694 дүгээр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст хандсан лавлагаа хүсэх тухай хүсэлт, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/141 дугаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын тушаал, албан тушаалд байршуулан томилж буй албан хаагчдын нэрс, Эрүүл мэндийн яамны хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын Хавдар суддлалын үндэсний төвийн зарим үйл ажиллагаанд хэсэгчлэн хяналт шалгалт, дотоод аудит хийсэн шалгалтын материал, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 10/3273 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Хавдар судлалын үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, Хууль зүйн яамны 1994 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хавдар судлалын төвийн МҮЭ хороог улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон баримт, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/05 дугаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэр, шинээр байгуулах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуулийн этгээдийн нэр баталгаажуулалт, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Хавдар судлалын үндэсний төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын протокол, 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хавдар судлалын үндэсний төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны тогтоол, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Хавдар судлалын үндэсний төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хавдар судлалын үндэсний төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны тогтоол, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм,

19.         2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/312 дугаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Б.Б, М ХХК нарт холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх, мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэгч С-У ХХК нь хариуцагч Б.Б, М ХХК нарт холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгаж, хариуцагч тус бүрээс 2,500,000.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 9.4.5-д тус тус зааснаар учруулсан хохирол болон эдийн бус гэм хорыг арилгуулахыг хүссэн байна. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Д болон С-У ХХК нарын хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлага болон хариуцагч М ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Өнөөдөр сонины 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №242 (7044) дугаарт Шимэгчдэд бариулсан ХСҮТ амь тавьж байна гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгтсэн байх бөгөөд хариуцагч М ХХК нь Өнөөдөр сонинг эрхлэн гаргадаг болон тус нийтлэлийг нийтэлсэн эсэх талаар маргаагүй. Тодруулбал, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дээрх нийтлэлийг хариуцагч Б.Бгийн М ХХК-ийн ажилтан Н.Амартай хийсэн ярилцлага, өгсөн мэдээллийн хүрээнд нийтэлсэн байна /1-р х.х-ийн 17, 226-229 хуудас/.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтийг үндэслэн шүүхээс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийсэн үзлэгээр дээр дурдсан нийтлэл нь хариуцагч М ХХК-ийн unuudur.mn нэртэй цахим сайтад байршиж, олон нийтэд түгээгдсэн байна /1-р х.х-ийн 63-65 хуудас/.

 

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар зохигч нарыг Өнөөдөр сонинд Шимэгчдэд бариулсан ХСҮТ амь тавьж байна гэсэн гарчигтай нийтлэл нийтлэгтсэн эсэх талаар маргаагүй гэж үзнэ.

 

Өнөөдөр сонины 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №242 (7044) дугаарт Шимэгчдэд бариулсан ХСҮТ амь тавьж байна гэсэн гарчигтай нийтлэлийг үзвэл А3 дугаар нүүрэнд Үйл явдлын мөрөөр гэсэн ерөнхий гарчигийн дор ХСҮТ-ийн удирдлага, ажилчдын дунд хагарал үүсчээ, ХСҮТ-д наалдсан шимэгчдийг ил болго, ХСҮТ-ийг хувьчилж авах төлөвлөгөө эхэлсэн үү, Дүгнэлтийн оронд гэсэн дэд гарчигтай 1 /нэг/ нүүр нийтлэл байна /хэрэгт авагдсан №242 (7044) дугаартай сонин/.

 

2.            Гэтэл нэхэмжлэгч Б.Д, С-У ХХК нар энэхүү Шимэгчдэд бариулсан ХСҮТ амь тавьж байна гэсэн гарчигтай нийтлэлээс:

 

-               .............Үүнээс ч илүү ноцтой нь манай эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын санд 600 сая төгрөгийн өртэй, 2018-2020 оны нийгмийн даатгалын өр гэж бүр замбараагаа алдсан, нийт өр 15 тэрбум төгрөгт хүрсэн гэсэн мэдээлэл ирсэн. Яагаад ийм их өртэй болчихдог юм бэ гэтэл Эрүүл мэндийн даатгалын өр нь С-У гэдэг эм ханган нийлүүлэх байгууллагатай холбоотой юм байх гэсэн хэсэг,

 

-               мөн ...............Ж.Чинбүрэнгийн тавьсан их өрийг дарах гэж ажилчдын халаас руу халдаж, нэмэгдэл урамшууллыг хассан гэж ойлгож байгаа. Эмч, сувилагч нар эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал, ерөнхий захиралтай уулзаж цалин хөлс багаслаа, илүү цаг, төлбөрт тусламж үйлчилгээний урамшууллаа авмаар байна гэхэд өмнөх захирлын чинь өрийг дарж байна гэж хэлсэн байсан. Эмнэлгийн өмнөх удирдлагын тавьсан өр, С-У гэдэг компанийн төлөх ёстой мөнгийг бидний цалин хөлснөөс авч төлсөн юм биш биз гэдэг хардлага бидэнд төрж байгаа, үүнийг тодорхой мэдмээр байна гэсэн хэсэг,

 

-               түүнчлэн Яригдаад байгаа өрийн учрыг ольё, юун өр хаанаас үүсэв гэдгийг тодруульяа. Баримт мэдээлэл өгөөч гэж холбогдох байгууллагад хандахаар хувь хүний хүсэлтээр өгөхгүй гэдэг. Бид аудит оруулж шалгуульяа гэсэн шаардлага тавьсан. Гэтэл Ж.Чинбүрэн, Н.Эрдэнэхүү нарын хоёр найз ирж шалгасан нэр зүүгээд, өндөр өртөгтэй эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажлыг хариуцдаг Дэнсмааг 5 сая төгрөгөөр торголоо гэсэн. Тэр бол нүд хуурч, гал унтраах гэсэн арга ядсан ажил. Дэнсмааг торголоо гэсэн 5 сая төгрөгийг эмнэлэг төлсөн. Дэнсмаа нь Эрүүл мэндийн яамны санхүү хариуцсан Батбаяр гэж хүний эхнэр. Эхнэр, нөхөр хоёр Ж.Чинбүрэнтэй нийлээд С-У гэдэг компаниар дамжуулаад мөнгө оруулж, гаргадаг гэсэн яриа олон жилийн өмнөөс гарсан. С-У гэдэг эм ханган нийлүүлэх байгууллагад Баянзүрхийн шүүх эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Тэнд нилээд асуудал байгаа шиг бололтой гэсэн хэсэг мэдээллийг тус тус бодит үнэнд нийцээгүй гэсэн үндэслэлээр хариуцагч Б.Б, М ХХК нарыг нэхэмжлэгч Б.Д, С-У ХХК нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж маргаж байна.

 

3.            Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж, мөн 27 дугаар зүйлийн 27.1Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна гэж, 27.6Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар иргэн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй бөгөөд үүнд иргэн, хуулийн этгээдийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд нь халдашгүй байх эрх нь мөн адил хамаатай юм. Тиймээс тухайн иргэний талаар бодит байдалд нийцээгүй мэдээ, мэдээлэл тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол хариуцлага хүлээх зарчимтай.

 

4.            Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно гэж заажээ. Тодруулбал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бол хувь хүний бие даасан байдалтай салшгүй холбоотой ба тухайн нийгэмд болж байгаа, аль эсхүл болоод өнгөрсөн сайн, муу зүйлийн талаар олон нийтэд мэдээлэх, түгээх нь хэвлэл мэдээллийн байгууллагын хүлээсэн үүрэг тул тэрхүү үзэл бодол нь үнэн байгаад түүнийг нийтлэхгүй, хэвлэхгүй бол нийгэм үнэнийг мэдэж чадахгүй, эсхүл худал байгаад олонд түгээхгүй бол бурууг мэдэж, үнэнийг бататгах боломжгүй болдог байна.

 

Гэхдээ иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн байгууллага нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа мэдээ, мэдээллийн агуулга нь факт буюу үйл явдлын шинжтэй, аль эсхүл дотоодод төрсөн үзэл бодлын шинжтэй мэдээ, мэдээлэл тарааж, түгээсний чухам аль нь болохоос хамаарч хэн үүнийг үнэн зөв гэдгийг нотлох үүрэгтэй болохыг тогтоох нь талуудын маргаж буй зүйлд хамааралтай юм.

 

Өөрөөр хэлбэл, факт буюу үйл явдлын шинжтэй мэдээлэл нь нотлогдох боломжтой байдаг учраас уг мэдээг тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй бол харин үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг тэрхүү дотоод үзэл бодлынхоо үнэн зөвийг нотол гэж шаардах нь иргэний үзэл бодолтой байх эрхэнд нийцэхгүй.

 

Ингээд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Өнөөдөр сонины 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн № () дугаарт нийтлэгдсэн Шимэгчдэд бариулсан ХСҮТ амь тавьж байна гэсэн гарчигтай нийтлэлийг үзвэл хариуцагч Б.Б, М ХХК нарын дотоод итгэл үнэмшил дээр тулгуурласан үзэл бодол гэхээсээ илүүтэй факт буюу үйл явдлын шинжтэй мэдээлэл нийтэлсэн байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Дгийн талаар:

 

-               .............өндөр өртөгтэй эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажлыг хариуцдаг Д-г 5 сая төгрөгөөр торголоо гэсэн. Тэр бол нүд хуурч, гал унтраах гэсэн арга ядсан ажил. Д-г торголоо гэсэн 5 сая төгрөгийг эмнэлэг төлсөн. Д нь Эрүүл мэндийн яамны санхүү хариуцсан Б гэж хүний эхнэр. Эхнэр, нөхөр хоёр Ж.Чинбүрэнтэй нийлээд С-У гэдэг компаниар дамжуулаад мөнгө оруулж, гаргадаг гэсэн яриа олон жилийн өмнөөс гарсан гэсэн хэсэг,

 

нэхэмжлэгч С-У ХХК-ийн талаар:

 

-               ............Яагаад ийм их өртэй болчихдог юм бэ гэтэл Эрүүл мэндийн даатгалын өр нь С-У гэдэг эм ханган нийлүүлэх байгууллагатай холбоотой юм байх гэсэн хэсэг,

 

-               ......................өмнөх захирлын чинь өрийг дарж байна гэж хэлсэн байсан. Эмнэлгийн өмнөх удирдлагын тавьсан өр, С-У гэдэг компанийн төлөх ёстой мөнгийг бидний цалин хөлснөөс авч төлсөн юм биш биз гэдэг хардлага бидэнд төрж байгаа, үүнийг тодорхой мэдмээр байна гэсэн хэсэг,

 

-               .........................Дэнсмаа нь Эрүүл мэндийн яамны санхүү хариуцсан Батбаяр гэж хүний эхнэр. Эхнэр, нөхөр хоёр Ж.Чинбүрэнтэй нийлээд С-У гэдэг компаниар дамжуулаад мөнгө оруулж, гаргадаг гэсэн яриа олон жилийн өмнөөс гарсан. С-У гэдэг эм ханган нийлүүлэх байгууллагад Баянзүрхийн шүүх эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Тэнд нилээд асуудал байгаа шиг бололтой гэсэн хэсэг нь тус тус факт буюу болсон үйл явдлын шинжтэй мэдээлэл байна.

 

Эдгээр мэдээллийг Үйл явдлын мөрөөр гэсэн ерөнхий гарчигийн дор нийтлэгдсэн бусад мэдээлэл /текст/-тэй хамт уншиж үзэхэд хөндлөнгийг бусад уншигч нарт Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн удирдлага, дотоод зохион байгуулалт, бараа бүтээгдэхүүн худалдан авалт, эмчилгээ болон бусад үйл ажиллагаатай холбоотой болохгүй байгаа зүйлийн талаар олон нийтэд хүргэх зорилгыг агуулсан боловч нэхэмжлэгч Б.Дг уг байгууллагын санхүүгийн үйл ажиллагаатай холбогдуулан шалгаж, зөрчил гаргасныг нь тогтоож, улмаар 5,000,000.00 төгрөгөөр торгосон, гэтэл торгуулийн мөнгийг тэрээр өөрөө бус, харин байгууллага нь төлсөн, мөн ашиг сонирхол нэг буюу нөхөр н.Батбаярын хамт улс төрд нөлөө бүхий Ж.Чинбүрэн гэж хүнтэй нийлж С-У ХХК-иар дамжуулан мөнгө олдог гэсэн сөрөг агуулгатай мэдээллийг,

 

нэхэмжлэгч С-У ХХК-ийг Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн нийгмийн даатгалын санд төлөх өртэй холбоотой, тус компанийн төлөх ёстой мөнгийг энэхүү эмнэлгийн ажилтнуудын цалин хөлснөөс төлж байгаа, мөн байгууллагын эрх бүхий ажилтан Б.Д болон түүний нөхөр н.Батбаярын хамт улс төрд нөлөө бүхий Ж.Чинбүрэн гэж хүнтэй нийлж мөнгө олдог, түүнчлэн тодорхой асуудлаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэсэн сөрөг агуулгатай мэдээллийг тус тус нийтэд түгээсэн байна.

 

5.            Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж заажээ.

 

Түүнээс гадна Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлийн 1-д Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй гэж, 2-т Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын  хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана гэж, 3-т Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлага оногдуулна. Тийм учраас түүнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой бөгөөд дараахь шаардлагаас үүдэн гарсан байх ёстой гээд

 

            а/ бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх;

 

            b/ үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах гэж заасан. Өөрөөр хэлбэл, иргэн хүн хэдийгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй боловч бусад этгээдийн эрх, эрх чөлөөг хохироож болохгүй буюу тэнцвэртэй-зохистой байх учиртай, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндсэн үүрэг билээ.

 

Тийм ч учраас Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т бодит үнэнд нийцээгүй буюу фактын шинжтэй худал мэдээллийг олон нийтэд түгээсэн этгээд үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж хуульчилжээ.

 

6.            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.Д нь Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт Эдийн засаг төлөвлөлт, гадаад харилцааны албаны даргын ажил, албан тушаал эрхэлдэг бөгөөд тус байгууллагын Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын, мөн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны гишүүний ажил үүргийг давхар гүйцэтгэдэг байна /1-р х.х-ийн 9-12, 49, 50 хуудас/.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Д нь О.Бгэж хүнтэй 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсон, нөхөр нь Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт ажилладаггүй боловч Эрүүл мэндийн яаманд 2015 оноос хойш Бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2020 оноос шинжээчээр ажилладаг, мөн Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны ирүүлсэн баримтаар Б.Дг 5,000,000.00 төгрөгөөр торгосон шийтгэвэр ногдуулж байгаагүй байна /1-р х.х-ийн 159, 160, 162, 165, 2-р х.х-ийн 57, 98-107 хуудас/. 

 

Үүнээс нэхэмжлэгч Б.Дг Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт Эдийн засаг төлөвлөлт, гадаад харилцааны албаны даргын ажил, албан тушаал эрхэлдэг болон Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргынхан хувьд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болоод бусад бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд гуравдагч этгээдийн зүгээс хардаж болох хэдий ч тэрээр энэ талаар шийдвэр гаргах эрхтэй этгээд биш, түүний ажлын байрны тодорхойлолтод зааснаар уг ажлыг шууд хариуцдаггүй, мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Үндэсний аудитын газрын аудитын гэрчилгээ, Эрүүл мэндийн яамны хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын 2020 оны дотоо аудитын тайлан зэргийг үзвэл 2019 оны 12 дугаар сары 31-ний өдөр хүртэл, мөн 2020 онд санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн зэрэг зөрчил гараагүй байна /1-р х.х-ийн 177-181, 185, 186, 2-р х.х-ийн 108-118 хуудас/.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С-У ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын талаарх мэдээллийг үзвэл нэхэмжлэгч Б.Д нь уг компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгаагүй буюу холбоотой этгээд биш байна /1-р х.х-ийн 166, 167 хуудас/.

 

Иймд, хариуцагч Б.Б-гийн М ХХК-нд өгсөн мэдээ, тэдгээрийн Өнөөдөр сонины 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №242 (7044) дугаарт нийтэлсэн мэдээллээс нэхэмжлэгч Б.Д нь өндөр өртөгтэй эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажлыг хариуцдаг Д-г 5 сая төгрөгөөр торголоо гэсэн. Тэр бол нүд хуурч, гал унтраах гэсэн арга ядсан ажил. Дэнсмааг торголоо гэсэн 5 сая төгрөгийг эмнэлэг төлсөн. Днь Эрүүл мэндийн яамны санхүү хариуцсан Бгэж хүний эхнэр. Эхнэр, нөхөр хоёр Ж.Чинбүрэнтэй нийлээд С-У гэдэг компаниар дамжуулаад мөнгө оруулж, гаргадаг гэсэн яриа олон жилийн өмнөөс гарсан гэсэн мэдээлэл нь  бодит үнэнд нийцээгүй байна. 

 

7.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч С-У ХХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн байгууллагуудад худалддаг ажээ /1-р х.х-ийн 119, 166, 167 хуудас/.

 

Гэвч нэхэмжлэгч С-У ХХК-ийн өгсөн нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн бусад нотлох баримтаар тус компани болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байгаагүй, мөн зөрчлийн шинжтэй аливаа хэрэг бүртгэгдээгүй, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй болох нь тогтоогдож байна /1-1 х.х-ийн 121, 162, 2-р х.х-ийн 26 хуудас/.

 

Түүнээс гадна нэхэмжлэгч С-У ХХК нь улсын эмнэлгүүдэд нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж худалдан авагч нарын зүгээс тодорхойлсон ба тус компани нэхэмжлэгч Б.Д, түүний нөхөр О.Бнартай ашиг сонирхлын зөрчилтэй гэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

Иймээс хариуцагч Б.Бгийн М ХХК-нд өгсөн мэдээ, тэдгээрийн Өнөөдөр сонины 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн № () дугаарт нийтэлсэн мэдээллээс нэхэмжлэгч С-У ХХК-ийг Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн нийгмийн даатгалын санд төлөх өртэй холбоотой, тус компанийн төлөх ёстой мөнгийг энэхүү эмнэлгийн ажилтнуудын цалин хөлснөөс төлж байгаа, мөн байгууллагын эрх бүхий ажилтан болон түүний нөхрийн хамт улс төрд нөлөө бүхий хүнтэй нийлж мөнгө олдог, түүнчлэн тодорхой асуудлаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл нь бодит үнэнд нийцээгүй байна гэж дүгнэв.

 

8.            Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн талаар бодит байдалд нийцээгүй мэдээлэл тараасан этгээдэд ийм зорилго болоод сэдэлтэй байсан эсэх нь хэрэгт ач холбогдолтой биш, нөгөө талаар ийм мэдээ тараасан этгээд нэхэмжлэгчийн хувьд нэр төрд нь халдах аль эсхүл гутаан доромжлох боломжгүй байсныг нь мэдээгүй эсхүл мэдээллийг уншсан олон нийтийн зүгээс үүнийг үнэн бодит байдалд нийцээгүй гэж итгээгүй байх нь чухал биш, гагцхүү нэхэмжлэгчийн талаар ийм мэдээлэл нийтэд тарсан тохиолдолд нэхэмжлэгчид сөрөг үр дагавар бий болдог байна.

 

Өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд сөрөг мэдээлэл тарахад нэхэмжлэгчийн нийгэм дэх байр суурь, үнэлэмж нь буурах, нэр төр нь гутах, олон нийтийн зүгээс жигших зэргээр ажил мэргэжил, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлдөг байна. Тийм учраас хариуцагчийн Б.Б нь нэхэмжлэгч Б.Д, С-У ХХК нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилго, сэдэл агуулаагүй нь хэрэгт хамааралтай биш.

 

9.            Хариуцагч Б.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа М ХХК-ийн ажилтан Н.Амартай хийсэн ярилцлага нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн № ( дугаарт Шимэгчдэд бариулсан ХСҮТ амь тавьж байна гэсэн гарчигтай нийтлэгтсэн ба өөрийгөө иргэний хувьд биш, харин Хавдар судлалын үндэсний төвийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын хувиар ярилцлага өгсөн тул хариуцагч биш гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ............ гэж заажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Өнөөдөр сонины 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн № () дугаарт Шимэгчдэд бариулсан ХСҮТ амь тавьж байна гэсэн гарчигтай нийтлэлд хариуцагч Б.Бг ХСҮТ-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Б гэж бичсэн нь түүний ажил, албан тушаал болон эрдмийн зэргийг олон нийтэд танилцуулахаар тодотгосон агуулгатай болохоос байгууллагын эрх бүхий албан тушаалтны хувьд төлөөлж ярилцлага өгсөн гэсэн утгыг илэрхийлээгүй байна.

 

Нөгөө талаар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хэдийгээр хариуцагч Б.Бг ХСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр сонгосон байх боловч улсын бүртгэлд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бүртгэгдсэн, мөн талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.Б нь ХСҮТ-ийн Хагалгаа мэдээгүйжүүлгийн тасагт их эмчээр ажиллаж байсан, өөрийгөө тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга гэж танилцуулсан учраас түүнийг мэдээлэлд ойрхон этгээд гэсэн үндэслэлээр дээрх ярилцлагыг авсан гэж үзэхээр байна /2-р х.х-ийи 134-140, 175-178 хуудас/.

 

Иймд, хариуцагч Б.Бгийн Хавдар судлалын үндэсний төвийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын хувиар ярилцлага өгсөн тул хариуцагч биш гэж маргасныг үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

10.         Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэхь хэсэгт ..........бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заажээ. Тодруулбал, нэхэмжлэгч Б.Д, С-У ХХК нар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Б.Б, М ХХК нарын учруулсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж, мөн 511.2Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж тус тус заасан.

 

Тодруулбал, хариуцагч Б.Б, М ХХК нар факт буюу үйл явдлын шинжтэй нийтлэлд дурдсан мэдээллийн үнэн зөвийг нотолж чадаагүй бөгөөд нэхэмжлэгч Б.Д, С-У ХХК нарын гутаасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг тараасан хэлбэрээр няцаах үүргийг хүлээнэ.

 

Улсын Дээд Шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 40 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлүүдийн зарим заалтыг тайлбарлахдаа нэр төр гэдгийг тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлнэ гэж, алдар хүнд гэдгийг бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг ойлгоно гэж тайлбарласан байна. Харин ажил хэргийн нэр хүнд гэдэг нь иргэн, хуулийн этгээдийн тухайн эрхэлж буй ажил хэрэг, мэргэжлийн болон албан тушаалын бусдын өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаарх үнэмлэмж юм.

 

Иймд, нэр төр болон алдар хүнд нь иргэнд, ажил хэргийн нэр хүнд нь иргэн, хуулийн этгээдэд нэгэн адил хамаарах ба нэхэмжлэгч Б.Дгийн ажил эрхлэлтийн байдал, нэхэмжлэгч С-У ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааны хүрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлдэг байсан зэргээс үзвэл нэхэмжлэгч нарын нэгэнт тогтсон нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэсэн тайлбарыг үндэслэн тэдгээрийн нэр төрийг сэргээх нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заасантай нийцнэ.

 

11.         Гэвч шүүх талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Бд уучлалт гуйхыг даалгах болон хариуцагч М ХХК-нд холбогдох хэсэг, С-У ХХК-ийн шаардлагаас хариуцагч Б.Бд холбогдох 2,500,000.00 төгрөг гаргуулах болон хариуцагч М ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Учир нь, уучлалт гуйх нь тухайн этгээдийн дотоод хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хуулиар тусгайлан зохицуулаагү, үүнийг хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй юм. Мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан хэдий ч нэхэмжлэгч С-У ХХК нь хариуцагч Б.Б, М ХХК нараас нэхэмжилж байгаа 5,000,0000.00 төгрөгийг чухам ямар шалгуураар тогтоосон нь тодорхой бус, нөгөө талаар хариуцагч нарын цалин хөлс, орлоготой холбосон гэж тайлбарлаж байгаа ч хэрхэн тооцоолсон талаарх баримтгүй байх тул үүнийг шууд хангаж шийдвэрлэхэд учир дутагдалтай байна.

 

12.         Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлд Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино гэж заасан. Тодруулбал, тухайн нийгэмд болж байгаа, аль эсхүл болоод өнгөрсөн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн сайн, муу зүйлийн талаар олон нийтэд мэдээлэх, түгээх нь хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг юм.

 

Энэ утгаараа хэвлэл мэдээллийн байгууллагыг мэргэжлийн үүднээс найдаж болох эх сурвалжаас мэдээ аваад түүнийгээ нийтэд түгээхэд нь тухайн мэдээг үнэн зөв болохыг батлахыг шаардах нь зохистой биш. Өөрөөр хэлбэл, хариуцагч М ХХК нь Б.Бг ХСҮТ-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, анагаах ухааны доктор, клиникийн профессор, Хагалгаа мэдээгүйжүүлгийн тасагт их эмчээр ажиллаж байсан учраас мэдээлэлд ойр эрх бүхий этгээд гэж итгэж түүнтэй хийсэн ярилцлагыг нийтлэл хэлбэрээр нийтэлсэн мэдээллийг зайлшгүй нягтлах ёстой байсан гэж буруутгах боломжгүй юм.

 

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх боловч хариуцагч М ХХК нь итгэж найдаж болох эх сурвалжаас мэдээллийг авсан байх тул түүнийхээ үнэн зөвийг нотол гэсэн шаардлагыг тавих учиргүй, хэвлэн нийтлэхээсээ өмнө буруутгаж буй факт бүрийг үнэн зөв гэдгийг тогтоох боломж хязгаарлагдмал байдаг. Мөн талуудын гаргасан тайлбарт дурдсанаар хариуцагч М ХХК нь Б.Бтай хийсэн ярилцлагад тулгуурлаж нийтлэлийн ерөнхий болон дэд гарчиг өгсөн нь олон нийтийг анхаарлыг татах сэдэл агуулсан гэж үзэхээр ба Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд зааснаар мэдээллийн агуулга, хэлбэр, нэр зэрэгт хяналт /цензур/ тавихгүй.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Б.Д болон С-У ХХК нарын хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсэг болон хариуцагч М ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                        

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Дгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, нэхэмжлэгч С-У ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг тус тус сэргээж, хариуцагч Б.Бд мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж, нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Бд уучлалт гуйхыг даалгах болон хариуцагч М ХХК-нд холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйхыг даалгах хэсгийг, нэхэмжлэгч С-У ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Бгаас 2,500,000.00 төгрөг гаргуулах болон хариуцагч М ХХК-нд холбогдох ажил хэргийн нэр хүндийг сэргээх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж, 2,500,000.00 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөг, нэхэмжлэгч С-У ХХК-ийн төлсөн 165,150.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас 140,400.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд 70,200.00 төгрөг, нэхэмжлэгч С-У ХХК-нд 70,200.00 төгрөгийг тус тус олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД З.БАЯРМАА

 

Д.ЦЭРЭНДОЛГОР