Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0062

 

 

 

 

 

 

   2023          01           17                                    128/ШШ2023/0062

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Т.Гангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Т” ХХК,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ч.Г

            Хариуцагч: А*******, газрын тосны газрын К******* хэлтэс

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Э нарын хоорондын а*******ын маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Г, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, иргэдийн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “Т” ХХК нь А*******, газрын тосны газрын Геологи уул уурхайн к******* хэлтэст холбогдуулан “Т ХХК-ийн А*******ын хайгуулын XV-*******, дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа А*******, газрын тосны газрын Геологи, уул уурхайн к******* хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, манай компанийн А*******ын хайгуулын XV-*******, дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй байна.

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Д******* аймгийн Д******* сумын Зүүн нэртэй газарт орших 3579.58 га талбайд а*******ын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд А*******, газрын тосны газрын К******* хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасан. 

 

2.2. Мөн А*******ын газрын К******* хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 916 дугаар шийдвэрээр ******* аймгийн Өргөн сумын нутаг “Замын дагуух” нэртэй газарт орших 1115,98 га талбайд а*******ын хайгуулын ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-д олгосныг А*******, газрын тосны газрын К******* хэлтсийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр “Т” ХХК-д бүхэлд нь шилжүүлж, мөн хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хугацаагаар сунгажээ.  

 

2.3. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор тус тус хугацааг сунгуулах өргөдлийг, хуульд заасан баримт бичгийн хамт төрийн захиргааны байгууллагад гаргах үүрэгтэй байсан.  

 

2.4. Нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсноос хойш буюу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус тус албан бичгээр өргөдлийг хүлээн авах тухай хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллагад явуулсан. 

 

2.5. А*******, газрын тосны газрын Геологи, уул уурхайн к******* хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тоот албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай хариу өгсөн.

 

2.6. Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29/21 тоот албан бичгээр А*******, газрын тосны газарт хандсан, А*******, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тоот албан бичгээр хариу өгсөн.

 

2.7. Улмаар нэхэмжлэгч нь шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. “Т" ХХК нь ******* аймгийн Өргөн сумын нутагт орших "Замын дагуух" нэртэй 1115.98 га талбай бүхий XV-*******, Д******* аймгийн Д******* сумын нутагт орших "Зүүн" нэртэй 3579.58 га талбай бүхий болон бусад хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байсан болно. Манай “Т" ХХК 1 хувьцаа эзэмшигчтэй ба хувьцаа эзэмшигч иргэн Ч.Г миний бие компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон компанийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах ялангуяа компанийн эзэмшиж байгаа а*******ын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах чиглэлээр холбогдох хууль тогтоомжоор хүлээлгэсэн бүхий л үүргийг хүлээн ажилладаг байсан. Дээрх а*******ын хайгуулын XV-*******, дугаартай тусгай зөвшөөрөл 2021 оны 11 дүгээр сарын 02, 04-ний өдөр дуусгавар болсон байдаг.

 

3.2. А*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана: 22.1.3. байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт; гэж заасны дагуу холбогдох баримт бичгүүдийн бүрдүүлбэрийг Ханган а*******ын хайгуулын XV-*******, дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг 2021 оны 10 дугаар сарын 02, 04-с өмнө гаргах ёстой байсан. Гэвч хуульд заасан хугацаанд а*******ын хайгуулын тусгай зөвшөөрлүүдээ сунгуулах өргөдөл гаргаагүй доор дурдсан нөхцөл, хүчин зүйлсээс болсон. Манай компани нь дээрх хоёр тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд хийгдэх Хайгуулын ажлын төлөвлөгөөг А*******ын тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1.1-д заасны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр А*******, газрын тосны газарт хянуулахаар цахимаар илгээсэн.

 

3.3. Гэтэл Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас хамааран Улсын онцгой комисс, Монгол Улсын засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу АМГТГ, МХЕГ байгууллагуудын ажиллах цагийн хуваарь, хорио зэргээс шалтгаалан зайнаас ажиллаж байна гэсэн нэрийдлээр а*******ын хайгуулын ажлын төлөвлөгөөг баталж өгөхгүй удаасны эцэст 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр АМГТГ-ын холбогдох албан тушаалтан, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр МХЕГ-ын холбогдох албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарснаар баталгаажсан. Хайгуулын ажлын төлөвлөгөө хэвлэмэл хувилбараар батлагдсан даруй малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдөлд зайлшгүй хавсаргадаг Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тухайн аймаг, сумдын Засаг дарга, Байгаль орчны хяналтын Улсын байцаагч нараар батлуулахаар ******* аймаг руу зорчих хүсэлтийг 2021 оны 10 сарын 13-ны өдөр гаргасан боловч цар тахлын байдлаас болоод зорчих зөвшөөрөл олгоогүй энэ байна. Мөн Д******* аймагт давтагдсан ба дээр нь нэрмээс болж тэр үед үүссэн Улаанбаатар хот болон орон нутагт бензин шатахууны хомсдол болж хөдлөх боломжгүй болсон.

 

3.4. Бид бүх буруу Ковид-19 цар тахал руу өгөөд байгаа мэт боловч тухайн үед /2021 оны 9 сард/ бодит нөхцөл байдал ийм байсан тухайлбал “Т" ХХК гүйцэтгэх захирал Ч.Г миний хүүхдүүд Ковид-19 өвдөж, нэгэнт халдвар авсан нь тодорхой байсан тул гэр бүлээрээ Ковид-19 эмчилгээ хийн өөрсдийгөө бусдаас тусгаарласан байдаг. Татварын ерөнхий хуулийн 6.1.41. "хүндэтгэн үзэх шалтгаан" гэж: 6.1.41.а эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа; Гамшгаас хамгаалах тухай хуульд орсон 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн өөрчлөлтөөр "4.1.2. "аюулт үзэгдэл" гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг:" гэж өөрчилсөн ба иргэн, хуулийн этгээд нь дээрх нөхцөл байдал тохиолдвол хөнгөлөлт эдлэх боломжийг хуулиар олгожээ.

 

3.5. Тухайлбал Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх боломжтой байна. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.Энэ хуулийн зорилт нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал /цаашид "цар тахал" гэх/-с урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.28. цар тахлын үед төрийн үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх боломжийг бүрдүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх, 7.1.29.төрийн байгууллага хооронд болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай цахим хэлбэрээр албан бичиг илгээх, хүлээн авах боломжийг бүрдүүлсэн солилцооны дундын системийг ашиглах гэж заасныг А*******, газрын тосны газар огт хэрэгжүүлээгүй.

 

3.6. Бидний зүгээс а*******ын хайгуулын зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг цахимаар гаргах гэтэл e-mongolia-д А*******, газрын тосны газрын нэг ч бүртгэл байхгүй байсан А*******, газрын тосны газраас тодруулахад заавал биечлэн гарга гэсэн утгагүй тайлбар хэлсэн болно. Цар тахалтай одоо үед ч гэсэн А*******, газрын тосны газар а*******ын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтын өргөдлийг биечлэн гаргуулж, гардаж аваад байгааг үнэхээр ойлгож, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд дараах зарчим баримтална: 5.1.2 уурхай, ил тод, хариуцлагатай байх, зарчмыг хэрэгжүүлж ажиллахгүй өөрөөр хэлбэл А*******, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар албан бичигт “... Коронавируст халдварын нөхцөл байдал, хүндэтгэн шалтгааныг харгалзан үзэж өргөдлийн баримт дутуу ч хуулийн хугацаандаа ирүүлсэн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэж байгаа..." гэсэн боловч дээрх мэдээ, мэдээллийг нийтэд огт мэдээлээгүй тэр ч бүү хэл сунгуулах өргөдлийг хүлээн авдаг мэргэжилтэн нь тухай үед мэдээгүй заавал өргөдлийн бүрдүүлбэрийг хангахыг шаардаж байсан ба хэрэв ил тод байх зарчмыг хангаж нийтэд мэдээлсэн бол бид заавал хайгуулын ажлын төлөвлөгөө батлахыг хүлээгүй мөн хөл хорио тогтоосон орон нутаг руу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар явах зэргээр цаг хугацаа алдахгүй байх байсан.

 

3.7. А*******ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д "энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт а*******аас бусад төрлийн а*******ын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгуулах" эрхтэй гэж заасан байдаг. Дэлхий дахиныг хамарсан цар тахал болох COVID-19-ын хор нөлөө манай компанийг тойроогүй ба үйл ажиллагаа хэвийн явуулах ямар ч боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсон байхад А*******, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар албан бичигт “. Коронавируст халдварын нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж өргөлийн баримт дутуу ч хуулийн хугацаандаа ирүүлсэн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэж байгаа..." хэмээн коронавируст халдвар /КОВИД-19/-ыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамруулахаа мэдэгдсэн боловч А******* газрын Геологи, уул уурхайн к******* хэлтэс ойлгож, хүлээн авахгүй, а*******ын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхийг зөрчин, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосонд гомдолтой байна.

 

3.8. А*******, газрын тосны газар коронавируст халдвар /КОВИД-19/-ын үе хэмээн ажилтан, албан хаагчдаа төрийн байгууллагын нийтлэг жишгээр 2021 оныг дуустал зайнаас ажиллуулж байна хэмээн өөрсдийн үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмж нь эрс дордсон байтал энэхүү үйлчилгээг нь цаг тухайд нь авч чадаагүй иргэн, хуулийн этгээд мөн адил коронавируст халдвар /КОВИД-19/-ын нөхцөл байдлаас шалтгаалан эрх нь зөрчигдөх нөхцөл үүсэхэд үл хайхарч, ойлгож хүлээн авахгүй байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

4. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

4.1. ******* аймгийн Өргөн сумын нутаг “Замын дагуух" нэртэй талбайд орших 1115,98 гектар талбай бүхий а*******ын хайгуулын ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг А*******ын газрын К******* хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 916 дугаар шийдвэрээр “Б” ХХК-д, Д******* аймгийн Д******* сумын нутаг “Зүүн” нэртэй талбайд орших 3579,58 га бүхий а*******ын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг мөн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрээр "Т" ХХК-д тус тус олгосон байна.

 

4.2. А*******ын хайгуулын ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг А*******, газрын тосны газрын к******* хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр “Т” ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна. "Т" ХХК нь а*******ын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргасныг хянан үзэж А*******, газрын тосны газрын к******* хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг, а*******ын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргасныг хянан үзэж А*******, газрын тосны газрын К******* хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл тус тус 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.

4.3. А*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлд "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахаар заасан байдаг.

 

4.4. Хуулийн дээрх шаардлагын дагуу "Т" ХХК нь өөрийн эзэмшиж буй а*******ын хайгуулын XB-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин Төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс нэг сарын өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс, а*******ын хайгуулын XB-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс нэг сарын өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө хуулийн 22.1 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан баримтыг хавсарган ирүүлэх байжээ.

 

4.5. А*******ын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь а*******ын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд хуулийн шаардлагыг бүрэн биелүүлж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллахаа мэдэгдэж "Т" ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр "мэдэгдэлд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Гэтэл "Т" ХХК нь өөрийн эзэмшиж буй а*******ын хайгуулын ХВ-*******, дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас нэг сарын өмнө сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж ирүүлээгүй тул А*******ын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг к******* системд бүртгэсэн байна. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй" гэж заасан. Тус компани нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө нь төрийн захиргааны байгууллагад ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төрийн захиргааны байгууллагад хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй талаар хүсэлт ирүүлж байгаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүх хуралдаан нээлттэй ил тод явагдлаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч компани цаг хугацаандаа холбогдох баримтыг явуулсан тохиолдолд хариуцагч байгууллага хүлээж авах байсан гэж бодож байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Д******* аймгийн Д******* сумын Зүүн нэртэй газарт орших 3579.58 га талбайд а*******ын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд А*******, газрын тосны газрын К******* хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаагаар,  

 

2. Мөн ******* аймгийн Өргөн сумын нутаг “Замын дагуух” нэртэй газарт орших 1115,98 га талбайд а*******ын хайгуулын ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-д олгосныг А*******, газрын тосны газрын К******* хэлтсийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр “Т” ХХК-д бүхэлд нь шилжүүлж, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хугацаагаар тус тус сунгасан байна.    

 

3. А*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана: 22.1.1. хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар; 22.1.2. үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт; 22.1.3. байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт; 22.1.4.хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараах тохиолдолд дуусгавар болно:”, 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж тус тус заасан.   

4. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл нэхэмжлэгч “Т” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор тус тус хугацааг сунгуулах өргөдлийг, хавсралт баримт бичгүүдийн хамт төрийн захиргааны байгууллагад гаргах үүрэгтэй байжээ.    

 

5. Гэтэл нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө холбогдох баримт бичгийн хамт гаргах үүргээ биелүүлээгүй бөгөөд харин 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсноос хойш буюу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус тус албан бичгээр өргөдлийг хүлээн авах тухай хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлсэн болох нь тогтоогдсон.  

 

6. Нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21/101 тоот албан бичгээр “...2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянуулахаар ******* аймагруу зорчих хүсэлт өгсөн боловч цар тахлын улмаас одоог хүртэл зөвшөөрөл нь гараагүй, Д******* аймагруу зорчих гэсэн боловч Улаанбаатар болон орон нутагт шатахууны хомсдол үүссэний улмаас одоог хүртэл явж чадахгүй байна. ...Иймд манай тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авна уу. 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүдийг хянуулан 10-14 хоногийн дотор хүргүүлэх болно” гэж дурдан ******* аймгийн Онцгой комиссын 1 хуудас баримтыг хавсарган хариуцагч захиргааны байгууллагад хандсаны хариуд А*******, газрын тосны газрын Геологи, уул уурхайн К******* хэлтсийн даргаас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тоот албан бичгээр “...хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүйн улмаас тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа А*******ын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 02, 04-ний өдрөөр дуусгавар болсон байна. Иймд танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг,        

 

7. Үүний дараа нэхэмжлэгчээс дахин 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27/21 тоот албан бичгээр хариуцагчид “...улс орон даяар цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, хорио, ажиллах цагийн хуваарь зэргээс шалтгаалсан нөхцөл байдал үүссэн тул энэхүү нөхцөл байдлыг харгалзан, хянан шалгаж туслалцаа үзүүлнэ үү” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд уг албан бичигт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ХҮ-*******, дугаар а*******ын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Д******* аймгийн Д******* сумын нутаг дахь “Зүүн” нэртэй талбайд 2021 онд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөө, ******* аймгийн Өргөн сумын нутагт орших “Замын дагуух” нэртэй талбайд 2021 онд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөө зэргийг хавсаргасан болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дээрх албан бичгээр гаргасан өргөдлийг хариуцагч хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж маргасан ба хуульд заасан хугацаанд өргөдлөө гаргаагүй шалтгаанаа Ковид-19 цар тахлаас шалтгаалан орон нутагт очиж байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах боломжгүй байсан, хүүхдүүд халдвар авсан тул тусгаарлалтад байсан” гэж тайлбарласан.

 

9. Энэ тохиолдлын хувьд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төлөөлөгч нь өөрөө бус түүний хүүхдүүд нь халдвар авч тусгаарлалтад байсан нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41 a.эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй.  

 

10. Мөн гэрчийн мэдүүлэг, тус газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тоот албан бичиг зэргээс үзэхэд ковид-19 цар тахлын үед хариуцагч захиргааны байгууллага нь халдварын нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж өргөдлийн баримт бичиг дутуу байсан ч хуулийн хугацаандаа ирүүлсэн өргөдлийг бүртгэж байсан байх бөгөөд А*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь өргөдлөө заавал биечлэн биш шуудангаар хүргүүлэх боломжтой байжээ. 

 

11. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн дурдаж буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг хуульд заасан хугацаанд нь үйлчилгээний хөлс төлж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө /бүрдэл дутуу ч гэсэн/ гаргахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

12. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагчид хүсэлт гаргахдаа А*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан зэргийг хавсаргаж өгөөгүй болох нь шүүхийн үзлэг хийж хуулбарлан авсан баримтуудаар тогтоогдсон болно.  

 

13. Иймд нэхэмжлэгч “Т” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд, хуульд заасан нөхцөл шаардлагад нийцүүлэн төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нэгэнт дуусгавар болсноос хойш гаргасан хавсаргавал зохих баримт дутуу өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх эрх хариуцагч байгууллагад хуулиар олгогдоогүй тул тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

 

14. Иргэдийн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч компани цаг хугацаандаа холбогдох баримтыг явуулсан тохиолдолд хариуцагч байгууллага хүлээж авах байсан” гэх дүгнэлт нь шүүхийн энэ шийдвэрээр дэмжигдэж байгааг дурдах нь зүйтэй байна.  

 

15. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. А*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “Т ХХК-ийн А*******ын хайгуулын XV-*******, дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа А*******, газрын тосны газрын Геологи, уул уурхайн к******* хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, манай компанийн А*******ын хайгуулын XV-*******, дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ДУЛАМСҮРЭН

                                           ШҮҮГЧ                                 Т.ГАНГЭРЭЛ