Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2022/05293

 

 

 

 

 

 

 

2022 12 15

101/ШШ2022/05293

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У.Ө нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Б холбогдох

 

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 1дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 542 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн газрын үнэ 250,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ө,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч У.Ө, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие анх 2007 оноос Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 1дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 542 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г дугаарт бүртгэлтэй газрыг өмчлөх эрхтэй байсан. Хариуцагч С.Бтэй 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 1,8 хувийн хүүтэй зээлж, мөн зээлийн барьцаанд дээрх газраа тавьсан байсан ба зээлээ буцаан төлж чадаагүй тул С.Б нь надаас зээл болон түүний хүү алдангийн хамт гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу анх Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 тоот шийдвэр гарч, надаас болон миний аав Д.У, ээж Д.Ш нараас нийт 53,100,000 төгрөгийг гаргуулан С.Бэд олгох, мөн дээрх газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Анх зээл авсны дараа миний аав Д.У, ээж Д.Ш нар нь надад мэдэгдэлгүйгээр С.Бээс нэмж 25,000,000 төгрөгийг барьцаагүйгээр буюу миний газрыг барьцаалж байгаа мэтээр надтай байгуулсан барьцааны гэрээнд гараар нэмэлт бичилт хийж, авсан байсан ба миний бие уг гэрээнд ийнхүү гараар бичилт хийснийг болон 25,000,000 төгрөг нэмж зээлснийг мэдээгүй бөгөөд дээрх шүүхийн шийдвэрийг гарах үед гадаад улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан тул ийм шүүхийн шийдвэр гарсан болохыг мэдээгүй байсан. Улмаар дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 0тоот хаягт байрлах, нэгж талбарын 1дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 542 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г дугаарт бүртгэлтэй газрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хурааж, битүүмжлэн авч, дуудлага худалдаагаар оруулан, нэхэмжлэгч буюу төлбөр авагч С.Бийн зээлийн гэрээний асуудлыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлэж, 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Л.Тд, улмаар Л.Тас Д.Зд 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдөр бэлэглэж, Д.Згийн өргөдлөөр 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 709 тоот тушаал гарч хувийн бүртгэлийг хааж, одоо уг газар маань Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/82 дугаар захирамжаар М ХХК-д газрыг эзэмшүүлж, уг газар болон ойр орчмын 8 айлын газар дээр орон сууцны хотхон баригдсан байна. Гэтэл дээрх нөхцөл байдлыг бий болгох үндэслэл болсон Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 тоот шийдвэр нь миний гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хянаж, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 103 тоот тогтоолоор шийдвэрийг хүчингүй болгон, ердийн журмаар дахин шийдвэрлэхээр болсон бөгөөд С.Бийн нэхэмжлэлтэй, У.Ө, С.Ш, Д.У нарт холбогдох иргэний хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1822 дугаар шийдвэрээр дахин шийдвэрлэж, С.Ш, Д.У нарын зээлийн гэрээ нь барьцаагүй болохыг тогтоож, У.Ө надаас 7,635,000 төгрөгийг гаргуулан С.Бэд олгохоор шийдвэрлэсний дагуу уг төлбөрийг миний бие бүрэн төлж барагдуулсан болно. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 13897 дугаартай захирамжаар өмнөх Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаартай биелэгдсэн шийдвэрийг цуцлах захирамж гарсан боловч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас миний өмчлөлийн газрыг маань надад буцаан гаргаж өгөх боломжгүй гэх хариу өгч байна. 2011 оноос хойш одоог хүртэл газар маань 4-5 удаа дамжин шилжиж, одоо газар дээр маань орон сууцны хороолол баригдсан байгаагаас шалтгаалан ийнхүү биелэгдсэн шийдвэрийг цуцлах захирамж биелэгдэхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлнэ гэж заасны дагуу дээрх газрын маань үнийг одоогийн ханшаар тооцон төлбөр авагчаас гаргуулан, надад олгохыг хүссэн боловч мөн л хуулийн дээрх заалт биелэгдэхгүй байсаар өдийг хүрлээ. Хуулийн дээрх зохицуулалтаас харвал миний бие шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө бүрэн төлсөн тул биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай шүүгчийн захирамжийн дагуу өөрийн өмчлөлийн газраа буцаан авах ёстой, эсхүл түүний үнийг өнөөдрийн ханшаар тооцон төлбөр авагч буюу С.Бээс буцаан авахаар хуульчилсан байна. Хэрэв газрыг маань буцаан гаргаж өгөх эсхүл газрыг одоогийн ханшаар гаргуулан надад олгоогүй тохиолдолд хариуцагч С.Б нь надаас 7,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу авсан, дээр нь газрыг маань бас авч, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал үүсэхээр байна.

Иймд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 1дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 542 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г дугаарт бүртгэлтэй газрын одоогийн ханш болох 250,000,000 төгрөгийг С.Бээс гаргуулан надад олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч У.Ө нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 тоот шийдвэрээр хариуцагч У.Ө, Д.У, Д.Ш нараас 52,522,910 төгрөгийг гаргуулж С.Бэд олгохоор шийдвэрлэж, Баянзүрх дуүргийн 14 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах нэгж талбарын 1дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 542м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г дугаарт бүртгэлтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байсан. Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2011 оны 12 дугаар сарын 02-нд явуулсан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж иргэн Л.Т гэх хүн худалдан авсан байдаг. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх газрыг албадан дуудлага худалдаагаар борлуулж, ялагч Л.Тд газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн ба мөн зөрүү 398,4 мянган төгрөгийг У.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох эцэг Д.У, эх Д Шийпэл нарт олгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон сайдаг. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/11557 тоот албан бичгийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах нэгж талбарын 1дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 542м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г дугаарт бүртгэлтэй газрыг Л.Тгийн өмчлөлд бүртгэсэн байсан. Иргэн Л.Т нь 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдөр иргэн Д.Зд тус газрыг бэлэглэж, Д.Згийн өргөдлөөр газрын хувийн бүртгэлийг хааж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/82 дугаар захирамжаар М ХХК-д орон сууцны зориулалтаар газрыг эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч У.Ө нь 2019 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 тоот шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, уг шийдвэрийг хүчингүй болгож тус хэргийг дахин хянан хэлэлцсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01822 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.Бийн нэхэмжлэлийн шаардлагаас 45,810,000 төгрөгийг ханган хариуцагч У.Ө, Д.У, Д.Ш нараас гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагаас 7,330,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм.Тус шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад С.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 7,330,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тушаасны дагуу уг мөнгийг нэхэмжлэгч У.Ө хулээн авсан болохоо 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны явцад тодорхой мэдүүлсэн байдаг. Харин нэхэмжлэгч У.Ө нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01822 дугаар шийдвэрийг биелүүлж 7,635,000 төгрөгийг С.Бэд төлсөн мэтээр шүүхэд тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуулийн хүчин төгөлдөр болсон Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 тоот шийдвэрийг үндэслэн төлбөр төлөгч У.Өын өмчлөлийн 542 м.кв газрыг худалдан авсан ялагч Л.Т нь 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн Д.Зд газрыг бэлэглэж, улмаар 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдөр газрын улсын бүртгэл хүчингүй болсон тул дуудлага худалдаагаар бусдад худалдан борлуулсан газрыг буцаан олгох боломжгүй болсон тухай мэдэгдсэн байна. Нэхэмжпэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлнэ гэсэн заалтын дагуу төлбөр авагч С.Бээс газраа буцаан авах эсхүл түүний үнийг өнөөдрийн ханшаар түүнээс гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Учир нь тус 542 м.кв газар нь 2011 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдаанд орж дуудлага худалдаагаар иргэн Л.Т ялагч болж газрын өмчлөгч болсон асуудал нь төрийн нэрийн өмнөөс хуулийн дагуу явагдсан бөгөөд тус дуудлага худалдааг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна. Энэхүү дуудлага худалдааны ялагчаас С.Б нь шүүхийн шийдвэрийн дагуу түүнд олгогдохоор заасан 53,522,910 төгрөгийг л авсан болно. Улмаар дээр дурдсанчлан түүний нэхэмжлэлтэй хэргийг дахин шийдвэрлэсний дагуу 2 шийдвэрийн зөрүү мөнгө болох 7,330,000 төгрөгийг С.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тушаасныг тус алба нэхэмжлэгч У.Өт олгосон байна. Иймд Д.Бийн хувьд нэхэмжлэгч У.Өын эрх ашгийг хохироосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч У.Ө нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Баянзүрх дүүргийн 0 тоот хаягт байрлах нэгж талбарын 1дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 542м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г дугаарт бүртгэлтэй газрыг Л.Тгийн өмчлөлд бүртгэсэн 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бүртгэл Д.Тгаас Д.Зд өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, Д.Згийн өргөдлийн дагуу хувийн хэргийн бүртгэлийг хаасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 709 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, У.Өын нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрын 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээхийг даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/82 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн 0 тоот хаягт байрлах нэгж талбарын 1дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 542 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г дугаарт бүртгэлтэй газартай давхцуулан М ХХК-д газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан байсан. У.Өын гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 128/ШШ2021/0731 тоот шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 41 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. Улмаар нэхэмжлэгч У.Ө нь хяналтын журмаар гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 114 тоот тогтоолоор түүний гомдлыг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Тус захиргааны хэрэгт нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заасныг үндэслэл болгон маргасан ба Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хуулийн энэ заалт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдсан дуудлага худалдааны ялагчийн хувьд өмчлөх эрхээ бүртгүүлсэн Л.Тгийн уг өмчлөх эрхийг шилжүүлж авсан Д.Згийн болон М ХХК-ийн эзэмших эрхийн талаар гарсан захиргааны байгууллагуудын хууль ёсны бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох зохицуулалт биш болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. Мөн шүүхийн энэ шийдвэрээр тухайн газрын хувьд хийгдсэн бүртгэлүүдийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Уг газрыг нэхэмжлэгч У.Өын өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлсэн эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байгаа нөхцөлд хариуцагч байгууллага уг газрыг У.Өын эзэмшил, өмчлөлд шууд бүртгэх үүрэггүй гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 41 дүгээр магадлалын хянавал хэсгийн 3.6-д Түүнчлэн маргаан бүхий бүртгэлүүд Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн заалтуудтай нийцэж буй энэ тохиолдолд Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэр болон уг шийдвэрийн биелэлтийг цуцалсан гэсэн үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байхаас гадна хариуцагчид маргаан бүхий газрын бүртгэлийг сэргээхийг даалгах боломжгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн татгалзсан шийдвэр хуульд нийцсэн, түүнийг Г тоот бүртгэлийг сэргээхээс татгалзаж хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэл хуульд нийцжээ гэсэн нь дүгнэлт одоо тус шүүхээр шийдвэрлүүлэх гэж буй нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж буй хариуцагчийн тайлбарт хамааралтай, ач холбогдол бүхий дүгнэлт болсон гэж үзэж байна. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрийн шийдвэр... байгаа гэж үзэх үндэслэл байна гэж үзэж байна.

Иймд нэхэмжпэгч У.Өын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, У.Өын иргэний үнэмлэх, 1нэгж талбарын дугаартай газрын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2019/13897 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаартай шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШТ2019/00103 дугаартай тогтоол, мөн шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01822 дугаартай шийдвэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07/111 дугаартай Гомдлын хариу, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2/1038 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Төрийн банкны 2020 оны 10 дугаар сарын 06, 09-ний өдрийн орлогын мэдүүлэг, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, нэхэмжлэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Төсөл худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3/9293 дугаартай мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/00513 дугаартай шийдвэр, мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2020/05033 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 00313 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2021/0731 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 41 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 114 дугаартай тогтоол, Unegui.mn сайтаас авсан мэдээлэл, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаартай шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/03844 дугаартай шийдвэрийг тус тус нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 375 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2019/00952 дугаартай тогтоолыг тус тус хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Шүүхийн бүрдүүлсэн баримт: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4-166/23674 дугаартай албан бичгээр нийт 79 хуудас нотлох баримт ирсэн ба Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 489 дугаартай гүйцэтгэх хуудас, мөн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 5425 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаартай шийдвэр, 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 465 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 1нэгж талбарын дугаартай газрын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, Ерөнхий төлөвлөгөө М1:500, газрын гэрэл зураг, 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, буцах тасалбар, 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөнд үзлэг нэгжлэг хийсэн тухай 001 тоот тогтоол, мөн өдрийн 167/005 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, мөн өдрийн эд хөрөнгийг хураасан 167/006 дугаартай тогтоол, 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн өдрийн эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах акт, 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл, 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, буцах тасалбар, мөн өдрийн эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах акт, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2/7381, 2/7379 дугаартай лавлагаа хүсэх тухай албан бичиг, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 6/6693 дугаартай албан бичгийн хариу, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2/8577 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 4122 дугаартай захирамж, 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн С.Бийн хүсэлт, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/122 дугаартай мэдэгдэл, 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлт, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл, сонингийн зар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3/9293 дугаартай мэдэгдэл, 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дуудлага худалдааны комисст санал оруулах тухай, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дуудлага худалдааны протокол, 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, сонингийн зар, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл, мөн өдрийн 3/250 дугаартай мэдэгдэл, 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл, 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн кассын орлогын ордер, Хадгаламж банкны 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн кассын орлогын баримт, Голомт банкны төлбөрийн баримт, Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээ, Л.Тгийн иргэний үнэмлэх, С.Бийн хүсэлт, 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл, мөн өдрийн Л.Т болон С.Бийн хүсэлт, С.Бийн иргэний үнэмлэх, 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл, мөн өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2/11341 дугаартай албан бичиг, 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлэх тухай баримт, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн төлбөрийн даалгавар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/11557 дугаартай албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 94 дугаартай битүүмжилсэн, хураасан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх тухай 94 дугаартай тогтооол, 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3/272 дугаартай мэдэгдэл, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг тус тус бүрдүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШЗ2022/26628 дугаартай захирамжаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн ба энэхүү нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд татгалзсан, харин захирамжаар шаардсан баримт нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4-154/23812 дугаартай албан бичгээр нийт 32 хуудас баримтыг шүүхэд 12 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн, хүсэлтээсээ татгалзсан тул эдгээр баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч У.Ө нь хариуцагч С.Бэд холбогдуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 1дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 542 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн газрын үнэ 250,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д зааснаар тодорхойлж, буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг 250,000,000 төгрөгөөр тогтоохдоо Д.Згийн М ХХК-тай байгуулсан гэрээний үнэ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудын гаргаж байсан үнийн санал, маргаан бүхий газартай ойролцоо газрын одоогийн зах зээлийн үнэ ханш зэргийг үндэслэсэн гэжээ.

 

2. Хариуцагч нь У.Өын нэхэмжлэлтэй хэргийг дахин шийдвэрлэж, 2 шийдвэрийн зөрүү мөнгө болох 7,330,000 төгрөгийг С.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тушааж, У.Өт олгосон тул Д.Бийн хувьд нэхэмжлэгч У.Өын эрх ашгийг хохироосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заасныг үндэслэл болгон маргасан ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдсан дуудлага худалдааны ялагчийн хувьд өмчлөх эрхээ бүртгүүлсэн Л.Тгийн өмчлөх эрхийг шилжүүлж авсан Д.Згийн болон М ХХК-ийн эзэмших эрхийн талаар гарсан захиргааны байгууллагуудын хууль ёсны бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох зохицуулалт биш болохыг дурдаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаартай шийдвэрээр У.Ө, Д.У, Д.Ш нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 53,100,000 төгрөгийг гаргуулан, С.Бэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн барьцааны гэрээний барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 0 тоотод байрлалтай, нэгж талбарын 1дугаартай, улсын бүртгэлийн Г дугаар бүхий 542 мкв газрыг худалдан боруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг дурдаж шийдвэрлэжээ.

 

3б. Дээрх шийдвэрт 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 489 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 465 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 0 тоотод байрлалтай, нэгж талбарын 1дугаартай, улсын бүртгэлийн Г дугаар бүхий 542 мкв газрыг битүүмжлэн, хураан авч, төлбөр төлөгч нар газрыг 300,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч С.Б нь 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг нэг адил 300,000,000 төгрөгөөр үнэлэх саналыг гаргасан байна.

 

3в. Улмаар анхны албадан дуудлага худалдаа явагдсан боловч газар худалдан борлогдоогүй, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд орж, Л.Т нь дуудлага худалдааны ялагч болсон байх ба уг дуудлага худалдаанд 0 регистрийн дугаартай Д.З /С.Бийн эхнэр/ оролцож байсан болох нь дуудлага худалдааны хурлын протокол, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

3г. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

 

3д. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШТ2019/00103 дугаартай тогтоолоор дээрх Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж, уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

3е. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2019/13897 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаартай биелэгдсэн шийдвэрийг цуцалсан байна.

 

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01822 дугаартай шийдвэрээр хэргийг дахин хянан шийдвэрлэж, У.Өаас 7,635,000 төгрөг, Д.У, С.Ш нараас 37,175,000 төгрөгийг тус тус гаргуулж, С.Бэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,330,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

4а. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/00513 дугаартай шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар гүйцэтгэсэн шийдвэр хүчингүй болсон бол хуульд заасан ажиллагааг гүйцэтгэхээс татгалзаж байгаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйлдлийг хууль зөрчсөн болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

 

4б. Дээрх 101/ШШ2019/01822 дугаартай шийдвэрийн дагуу зөрүү төлбөрийг С.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 4,172,000 төгрөгийг тус тус шилжүүлж, уг төлбөрийг У.Ө нь хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санхүүгийн баримт, хариу мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байна.

 

5. У.Ө нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2021/0731 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

5а. 128/ШШ2021/0731 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д ... заасныг үндэслэл болгон маргаж байх боловч хуулийн энэ заалт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдсан дуудлага худалдааны ялагчийн хувьд өмчлөх эрхээ бүртгүүлсэн Л.Тгийн, уг өмчлөх эрхийг шилжүүлж авсан Д.Згийн болон М ХХК-ийн эзэмших эрхийн талаар гарсан захиргааны байгууллагуудын хууль ёсны бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох зохицуулалт биш болохыг дурдах нь зүйтэй гэжээ.

 

6. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлнэ гэж заасан үндэслэлд хамааруулан нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

 

6а. Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 0 тоотод байрлалтай, нэгж талбарын 1дугаартай, улсын бүртгэлийн Г дугаарт бүртгэгдсэн, 542 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдөр олгогдсон, 1322 дугаартай шийдвэрийн дагуу хийгдэж байсан ажиллагааны явцад уг газрыг битүүмжлэн, хураан авч, төлбөр төлөгч нар газрыг 300,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч С.Б нь 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг нэг адил 300,000,000 төгрөгөөр үнэлэх саналыг гаргаж байсан болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудаар тогтоогдож байна.

 

6б. Газрыг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч газар худалдан борлогдоогүй, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдаж, Л.Т нь дуудлага худалдааны ялагч болж, газрыг 54,020,000 төгрөгөөр худалдан авч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/11557 дугаартай албан бичгийг үндэслэн газрыг Л.Тгийн өмчлөлд бүртгэж, улмаар шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх төлбөр төлөгдсөн болох нь тогтоогдож байна.

 

Төлбөр төлөгч, төлбөр авагчаас гадна, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002/-ийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар албадан дуудлага худалдаа эхлэх үед бүртгэгдсэн этгээд, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд, бусад этгээд зэрэг хэн ч албадан дуудлага худалдаанд оролцож болохоор заасан байх бөгөөд дээрх хоёрдахь дуудлага худалдаанд төлбөр авагч С.Бийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр ХГ64122309 регистрийн дугаартай Д.З оролцож байсан болох нь дуудлага худалдааны хурлын протокол, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх заалтад 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрчлөлт орсон байх бөгөөд үүнээс өмнөх зохицуулалтаар үнэ бууруулах зохицуулалт байгаагүй, дуудлага худалдаанд оролцогчоос санал болгосон үнэ нь дуудлага худалдаа явуулахтай холбогдсон зардал болон үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахад хүрэлцэхүйц байна гэж зааснаар талуудын үнийн санал болох 300,000,000 төгрөгөөс үнэ бууруулан 54,020,000 төгрөгөөр хоёрдахь дуудлага худалдаанд орсон гэж үзэхгүй юм.

 

6в. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1495185 дугаар мэдүүлгээр Л.Т нь газрыг Д.Зд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, Д.З нь 443А тоотоос гадна 6 газрын хамт 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Төсөл худалдах, худалдан авах гэрээ-г М ХХК-тай байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 709 дугаар тушаалаар эрхийн улсын бүртгэлийн Г дугаарыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг хаасан болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2021/0731 дугаартай шийдвэр зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 1322 дугаартай шийдвэр хүчингүй болсон, уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, барьцаа хөрөнгө хоёр дахь албадан дуудлага худалдаагаар Л.Т ялагч болж, төлбөр авагч С.Б нь шийдвэрийн дагуу авах төлбөрөө авсан, дуудлага худалдаанд хэн ч оролцох эрхтэй боловч төлбөр авагч С.Бийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.З оролцож байсан, улмаар дуудлага худалдааны ялагч Л.Т нь Д.Зд газрыг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж, Д.Згийн хүсэлтээр газрын хувийн хэрэг хаагдсан, Д.З нь М ХХК-д газрыг худалдаж, одоо маргаан бүхий 443А тоот газар дээр орон сууцны хороолол баригдсан, өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д зааснаар төлбөр төлөгч У.Ө нь газрыг буцаан авах боломжгүй болсон байна.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлнэ гэж зааснаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 1322 дугаартай шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талууд газрыг 300,000,000 төгрөгөөр үнэлж байсан байх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү үнэлгээг үндэслэл болгож буйг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул уг 300,000,000 төгрөгөөс 1822 дугаартай шийдвэрийн дагуу төлөгдөх 45,810,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 485,935 төгрөг, мөн С.Бээс шийдвэрийн зөрүү төлбөрт төлсөн 7,172,000 төгрөгийг тус тус хасч тооцон 246,532,065 төгрөгийг хариуцагч С.Бээс гаргуулж, нэхэмжлэгч У.Өт олгож, нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрийн шийдвэр... байгаа гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,408,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 1,390,610 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заасныг баримтлан хариуцагч С.Бээс 246,532,065 /хоёр зуун дөчин зургаан сая таван зуун гучин хоёр мянга жаран тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Өт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3,467,935 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,408,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 1,390,610 /нэг сая гурван зуун ерэн мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Өт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ