Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0074

 

 

 

2023 оны 01 сарын 18 өдөр            Дугаар 128/ШШ2023/0074          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Л.,

            Хариуцагч:,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И*******, О.Д******* нарын хоорондын шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л. /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И*******, О.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Л. ньд холбогдуулан анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, “Л. намайг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгааийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ид дахин өргөн мэдүүлэхийгд даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэргийн үйл баримт:

2.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэр бүхий 12 иргэнийг шүүгчээр томилуулах саналыг ид өргөн мэдүүлэхийг Монгол Улсынд даалгаж шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Л.г Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг ид өргөн мэдүүлэхийг Монгол Улсынд даалгаж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2.2. Улмаар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу 2022 оны  3 дугаар сарын 24-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг С Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тоот албан бичгээр ид хүргүүлсэн.

2.3. ийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ******* тоот албан бичгээр “1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан ёсоор гагцхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийг өргөн мэдүүлэхээр заажээ.ийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн санал өргөн мэдүүлсэн асуудал нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд шүүгчид тавигдах болзол, шаардлагыг зохицуулсан. Гэтэлөөс ирүүлсэн санал өргөн мэдүүлэх тухай албан бичигт дээрх нэр дэвшигч нар тус бүр дээрх хуульд заасан болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй байна. Иймд танай ирүүлсэн 2022 оны тоот санал өргөн мэдүүлэх албан бичиг, нэр бүхий 12 иргэнд холбогдох хавсралтыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж нэр бүхий 12 иргэний материалыг нийтэд нь буцаасан. 

2.4. Үүний дагууийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 98 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг С Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг ид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тоот албан бичгээр холбогдох баримт материал танилцуулгыг хавсарган ид өргөн мэдүүлсэн.

2.5. ийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот албан бичгээр “... ...нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна. Иймд танай газраас ирүүлсэн ...санал өргөн мэдүүлэх албан бичиг, холбогдох хавсралтын хамт буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжд саналыг буцаан хүргүүлжээ. 

2.6. Улмаарийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01/641 тоот албан бичгээр нэхэмжлэгч Л.д “...ийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр саналыг буцаасан тул ид дахин өргөн мэдүүлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариуг өгсөн үйл баримтууд тогтоогдсон.

3. Процессын хураангуй:

3.1. Дээрх хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь анх тус шүүхэд 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоон буцаасан.

3.2. Улмаар 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн дугаар захирамжийн 1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт заасныг баримтлан Л.гаас Монгол Улсынд холбогдуулан гаргасан холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 14 /арван дөрөв/ хоногоор тогтоож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Л.гаас ид холбогдуулан гаргасан ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дүгээр Санал буцаан хүргүүлэх тухай, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар Санал буцаан хүргүүлэх тухай шийдвэрүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, шүүгчээр томилохыг ид даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 3 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан Л.гаас Монгол Улсынд холбогдуулан гаргасан Л. миний асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байхад миний ажиллаж байсан Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласанийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 178 дугаар шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

3.3. Дээрх захирамжид нэхэмжлэгч гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тогтоолоор дээрх захирамжийн Захирамжлах хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, захирамжийн захирамжлах хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

3.4. Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжаар дахин нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасны дагуу нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 1. Нэхэмжлэгч Л. намайг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа Шүүхийн Ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ид дахин өргөн мэдүүлэхийгд даалгах, 2.ийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 178 дугаартай Шүүгчийн сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодруулан гаргаснаар 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3.5. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1216 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 178 дугаартай Шүүгчийн сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

4. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.г шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа Монгол Улсынийн эс зүйлдэхүй хууль бус болохыг тогтоон, ид дахин өргөн мэдүүлэхийг Монгол Улсынд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр Л. намайг Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг ид өргөн мэдүүлэхийг Монгол Улсынд даалгаж шийдвэрлэсэн. Үүний дагуу 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тоотоор шүүгчээр томилуулахтай холбогдох материалуудыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн байдаг.

4.1. Ерөнхийлөгч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсгийг үндэслэн саналыг буцаасан. Энэ нь шууд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн ажлын буруугаас болж буцсан болохоос бидний зүгээс шалтгаалсан зүйл байхгүй. Шүүхийн Ерөнхий зөвлөл биднээс маш олон төрлийн эрүүл мэндийн шинжилгээ шаардсан бид бүгдийг өгсөн. Шүүхийн Ерөнхий Зөвлөл 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *******, , , , , 01/549 тоот албан бичгийн хавсралтаар 10 иргэнийг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлсэн. Энэ 10 иргэнээс Ерөнхийлөгч 4 хүнийг шүүгчээр томилж 6 хүнийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д заасан үндэслэлээр буцаасан юм. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01/641 тоотоор Л. надад Ерөнхийлөгчид таныг дахин өргөн мэдүүлэх боломжгүй гэсэн хариу ирсэн тул шүүхэд хандсан.

4.2. ийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Саналыг буцаан хүргүүлэх тухай” ******* дүгээр албан бичигт “нэр дэвшигч бүр дээрх хуульд заасан болзол шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр саналыг буцааж, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичигт нэр бүхий 6 хүнийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй саналыг тус тус буцаан шийдвэрлэсэн гэжөөс ирүүлсэн. Энэ албан бичгүүд нь захирамжилсан шинж агуулаагүй зөвхөн хариу өгсөн шинж бүхий албан бичиг байх тулөөс дахин өргөн мэдүүлэх эрх нь нээлттэй байхад мэдүүлэхгүй байгаа ньийн эс үйлдэхүй байна гэж үзэж байгаа.

4.3. Ийм учраас Л. намайг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ид дахин өргөн мэдүүлэхийгд даалгуулах шаардлага гаргаж байна” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

5.1. Нэхэмжлэгч Л.г Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг ид өргөн мэдүүлэхийг тус зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн.

5.2. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг ид өргөн мэдүүлэх тухай асуудлыгийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, мөн өдрийн 74 дүгээр тогтоолоор С Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг ид өргөн мэдүүлсэн.

5.3. ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн E/04 тоот албан бичгээр нэр дэвшигч нар тус бүр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй гэх үндэслэлээр шүүгчийн албан тушаалд томилохоос татгалзаж буцаасан.

5.4. Тус албан бичгийн дагуу иргэн Л.г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан эсэх талаар эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагаа, мэдээллийг гаргуулан авч үзэхэд шүүгчээр ажиллаж байх хугацаандаа Шүүхийн сахилгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолоор сахилгын шийтгэл хүлээж байсан талаарх мэдээллийг ирүүлсэн.

5.5. Холбогдох лавлагаа, мэдээллийг авсны дараа тус зөвлөлийн 2022 оны 98 дугаар тогтоолоор иргэн Л.г С Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг ид дахин өргөн мэдүүлсэн. Тус тогтоолыг холбогдох лавлагаа, мэдээллийн хамт албан бичгээр ид хүргүүлсэн.

5.6. 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/05 тоот албан бичгээр иргэн Л.г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол шаардлагыг хангаагүй талаар дурдаж, томилохоос татгалзсан хариу ирүүлсэн. Тус зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасны дагуу нягтлан шалгах ажиллагааг бүрэн хийж, холбогдох материалын хамт 2022 оны 98 дугаар тогтоолоороо иргэн Л.г С иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг ид дахин өргөн мэдүүлсэн тул шүүгчийн албан тушаалд томилохоос татгалзсан шийдвэрийн үндэслэлийг дахин нягтлах, шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг ид дахин өргөн мэдүүлэх хуулийн үндэслэлгүй юм.

5.7. нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Л.г С иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг ид хоёр удаа өргөн мэдүүлж, хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлснийг эс үйлдэхүй гэж үзэх үндэсгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Л.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Шүүгч Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болзол болон дараах шаардлагыг хангасан байна: 31.1.1.эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй; 31.1.2.шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй; 31.1.3.шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаатай байх; 31.1.4.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх; 31.1.5.шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх” гэж шүүгчид тавих болзол, шаардлагыг хуульчилсан.  

2. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т “Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ.”, 36.5-т “Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно.” гэж тус тус заасан.

3. Хуулийн уг заалтуудаас үзэхэд нь аливаа иргэнийг шүүгчээр томилуулах саналыг ид өргөн мэдүүлэхдээ дээрх хуульд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хангасан эсэх баримт бичгийг нягталж, бүрдүүлэн өргөн мэдүүлэх эрхтэй байна.

4. Иймдөөс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу эхний удаа 12 иргэнийг шүүгчээр томилуулах санал өргөн мэдүүлэхдээ дээрх бичиг баримтын шаардлагыг хангаагүй тул өөс 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ******* тоот албан бичигт “...дээрх нэр дэвшигч нар тус бүр дээрх хуульд заасан болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй байна” гэж дурдан өргөн мэдүүлэх албан бичиг болон 12 иргэний материалыг бүхэлд нь буцаасныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т “...шүүгчид тавих болзол, шаардлагыг хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ” гэж заасан Ерөнхийлөгчийн шүүгчийг томилохоос татгалзсан татгалзал гэж үзэх үндэслэлгүй байна.

5. Үүний дарааийн 2022 оны 98 дугаар тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тоот албан бичгээр нэхэмжлэгчийг С Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг өргөн мэдүүлэхдээ нэхэмжлэгч Л.гийн танилцуулга, үүн дотор Шүүхийн сахилгын хорооны 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоол, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар магадлалаар сахилгын шийтгэл ногдуулсан тухай мэдээлэл, холбогдох тогтоол, шийдвэрийг болон бусад баримт бичгийг хавсарган өргөн мэдүүлсэн.

6. өөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот албан бичгээр “... ...нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна. Иймд танай газраас ирүүлсэн ...санал өргөн мэдүүлэх албан бичиг, холбогдох хавсралтын хамт буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж ирүүлснийг ийн дээрх хуульд заасан шүүгчийг томилохоос татгалзсан татгалзал гэж үзэхээр байна.

7. нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.5-т “Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно” гэж заасны дагуу Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдож байгаа эсэхийг тодруулах бүрэн эрхтэй.

8. Хариуцагч нь уг бүрэн эрхийнхээ хүрээнд, нэхэмжлэгч Л.д сахилгын шийтгэл ногдуулсан Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны анхан шатны хуралдааны 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоол гарах үед үйлчилж байсан 2002 оны Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Шүүгч сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн үйл баримтыг нягтлан шалгаж, ид дахин өргөн мэдүүлэх боломжтой байхад нэхэмжлэгчид 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01/641 тоот албан бичгээр “..ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр саналыг буцаасан тул ид дахин өргөн мэдүүлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариуг өгсөн нь хуульд нийцэхгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Л.г С иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг ид хоёр удаа өргөн мэдүүлж, хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлсэн” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр заасан, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заажээ.

10. Дээр дүгнэснээр нь нэхэмжлэгч Л.г шүүгчээр томилуулах саналыг ид дахин өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.5, 36 дугаар зүйлийн 36.4, 36.5, Шүүхийн тухай хууль /2002 оны/-ийн 56 дугаар зүйлийн 56.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Л.г шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгааийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ид дахин өргөн мэдүүлэхийгд даалгасугай.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГы