Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2022/04955

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2022/04955

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Э.Х нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: УБП ХХК холбогдох,

ХанУул дүүргийн 0 дүгээр хороо, Наадамчдын зам, 0 байр, 0тоот хаягт байрлалтай, 0 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт болох төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Х-, өмгөөлөгч Т.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ШГ- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ананд шүүх хуралдаанд өөрийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Э.Х- хариуцагч УБП ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 00дүгээр хороонд байрлах 0 дугаар орцын 4 өрөө 119.97 м.кв 0тоот орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт болох төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд анх гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Нэхэмжлэгч миний бие Р- ХК-иас өгсөн зөвшөөрлийн дагуу Хан-Уул дүүргийн 0дүгээр хороонд байрлах с хотхоны барилгын гүйцэтгэгч УБП- ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулан орон сууцыг өөрийн эзэмшилдээ хүлээн авч, өнөөдрийг хүртэл энэхүү байрандаа гэр бүлийн хамт амьдарч байна. УБП- ХХК нь Р- ХК-тай 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулсан ба бетон зуурмагийн төлбөрт 100% бартер арилжаагаар өөрийн барьж буй Хан Уул дүүргийн 0 дүгээр хороонд байрлах 0 хотхоны D блокийн 2 дугаар орцны 0 өрөө 0м.кв 0 тоот орон сууцыг шилжүүлэхээр харилцан тохиролцсон болно.

Р- ХК нь УБП- ХХК-тай байгуулсан гэрээний хариу төлбөрт шилжүүлэн авсан дээр дурдсан байрыг ШГ- ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрт бартераар тооцон арилжаалахаар ШГ- ХХК- тай тохиролцсон байдаг.

Дээрх дурдсан гэрээнүүдийн дагуу ШГ- ХХК-д шилжиж ирсэн ХУД, 0 ХОРОО 0 БАЙР 0 ТОТорон сууцыг миний бие Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Шижир гүнт ХХК-тай байгуулсны дагуу худлалдан авсан. Тухайн гэрээний хариу төлбөрт автомашин болон бэлэн мөнгө шилжүүлэх үүрэг хүлээж, гэрээгээр хүлээсэн худалдан авагчийн үүргээ бүрэн биелүүлж гэрээний төлбөрт дараах авто машинуудыг нийт 27,000,000 төгрөгийг харилцагчийн дансанд шилжүүлж өгсөн. Үүнд:

1.    170,000,000 төгрөгийн үнэ бүхий Lehus LX-0маркийн авто машин,

2.    70,000,000 төгрөгийн үнэ бүхий Toyota Prado маркийн авто машин,

3.    37,000,000 төгрөгийн үнэ бүхий Toyota Harrier

ШГ- ХХК болон Р- ХК-ийн зүгээс төлбөр тооцоо 100 хувь дууссан тул иргэн Э.Х-ын өмчлөлд ХанУул дүүргийн 0 дүгээр хороонд байрлах 0с хотхоны D блокийн 2 дугаар орцны 4 өрөө 0 м.кв В6 тоот орон сууцыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй, төлбөр тооцоо дууссан тул тухайн байрны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй тухай албан тоотыг УБП- ХХК-д өгсөн. Миний бие тус албан бичиг болон 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу барилгын гүйцэтгэгч УБП- ХХК-д удаа дараа гэрчилгээ гаргуулахаар биечлэн хандаж байсан боловч надад ямарваа нэгэн хариу өгөөгүй бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бичгээр хандахад хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, манай компани Р- ХК-иас тус байрыг хаашаа, хэнд шилжүүлэх тухай албан бичиг ирүүлсэн тохиолдолд гэрчилгээг гаргаж өгнө гэсэн тайлбарыг өгч Р- ХК-иас УБП- ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр илгээсэн 01/263 тоот албан бичгийн хуулбарыг гарган өгсөн болно. Ийнхүү УБП- ХХК өнөөдрийг хүртэл Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт болох төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолтыг гаргаж өгөхгүй явсаар байна. УБП- ХХК нь дээр дурдсан компаниудтай байгуулсан гэрээний төлбөрт тооцож өгсөн орон сууцны Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг гэрчилгээг өнөөдрийг хүрэл шилжүүлж өгөөгүйгээс шалтгаалж миний бие өөрийн хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй хохирсоор байна.

Иймд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2,5.5-д заасны дагуу УБП- ХХК нь тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ өдийг хүртэл биелүүлээгүйгээр миний эрх ашгийг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх хөрөнгө нь ХанУул дүүргийн 0дүгээр хороо, 0 ам/17030/, Наадамчдын зам,0 н 0 байр 2 орц 0  тоот хаягт байрлалтай, 0 м.кв талбайтай, 0 өрөө орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Х-ын нэр дээр гаргахад шаардлагатай баримт бичиг болон төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолтыг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Манай байгууллага 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-г байгуулж хариу төлбөрт нь ХанУул дүүргийн 0дүгээр хороо, 0 ам/17030/, Наадамчдын зам,0 н 0 байр 2 орц 0  тоот хаягт байрлалтай, 0 м.кв талбайтай, 0 өрөө  орон сууцыг бартерт тооцуулж Р- ХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/360 тоот албан бичгийг үндэслэн Орон сууц захиалан бариулах гэрээ-г Э.Х-тай байгуулсан. Тус гэрээг байгуулснаас хойш Р- ХК нь тус байрны гэрчилгээг Э.Х-ын нэр дээр гаргахыг түр хойшлуулж өгөөч хэмээн мэдэгдсэн бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/263 тоот албан бичигтээ манай компанийн зүгээс Э.Х-тай байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээг цуцалж, түүнээс орон сууцны эзэмшлийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул өмнөх хүсэлтийг цуцалж, уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Р- ХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн байдаг. Нэхэмжлэгч тус орон сууцны үнийн дүнд бартераар 3 ширхэг тээврийн хэрэгсэл, 23,000,000 төгрөгийг ШГ- ХХК-д шилжүүлсэн байдаг. ШГ- ХХК-нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-г Р- ХК-тай байгуулж ХанУул дүүргийн 0дүгээр хороо, 0 ам/17030/, Наадамчдын зам,0 н 0 байр 2 орц 0  тоот хаягт байрлалтай, 0 м.кв талбайтай, 0 өрөө орон сууцыг төлбөрт бартераар өгөхөөр тохиролцсон байдаг. Энэхүү маргаанд манай компани хамааралгүй, Э.Х- 300,000,000 төгрөгийг орон сууцны төлбөрт шилжүүлсэн хөрөнгийг ШГ- ХХК-д өгсөн бол түүнээс шаардах эрхтэй. Э.Х- болон манай компани хооронд байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр № VIP-19/95 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээний хавсралтад уг үл хөдлөх хөрөнгийн үнийг 467,883,000 төгрөг, Р- ХК-тай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн АГГ-19/07/01 гэрээний төлбөрт тооцуулна гэж дурдсан байдаг. Э.Х- дээрх гэрээний үүрэгт заасан орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй. Р- ХК нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаад гомдол гаргасан эрүүгийн журмаар шалгагдаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч Р- ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Р- ХК анх 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр№1-100 тоот Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-г ШГ-т ХХК-тай байгуулж, тус компаниас гэрээ байгуулсан хугацаанаас эхлэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл өөрийн үйл ажиллагаанд шаардагдах 406,125,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг худалдаж авахаар тохиролцсон.

Манай компани ШГ- ХХК-тай байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр№1-100 тоот Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-д 2019 оны №1-100 тоот нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний дагуу өгсөн төлбөрийн илүү төлөлт 157,589,292.5 төгрөгийн тооцоог харилцан баталгаажуулж, нэмэлтээр УБП- ХХК-тай байгуулсан гэрээний дагуу олж авсан Хан-Уул дүүргийн 0дүгээр хороо, 0 хотхонд байрлах 491,877,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны байрыг арилжааны журмаар ШГ ХХК-д шилжүүлж, нийт 649,466,293.5 төгрөгийн түлшийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хуваарийн дагуу хүлээн авахаар болсон.

Р- ХК нь Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний үүрэгт ШГ- ХХК-д арилжааны журмаар маргааны зүйл болох орон сууцыг шилжүүлэн өгөхдөө ШГ- ХХК-ийн хүсэлтийг үндэслэн иргэн Э.Х-ын эзэмшилд шилжүүлсэн.Ингээд хэлбэрийн шаардлага хангах зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Э.Х-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг.

Гэтэл орон сууцны үнэ бүрэн төлөгдөөгүй, ШГ- ХХК гэрээний үүргийг биелүүлээгүй тул Р- ХК-ийн хувьд гэрээгээ цуцалж, гэрээний үүрэгт урьдчилан шилжүүлсэн ХанУул дүүргийн 0дүгээр хороо, 0 ам/17030/, Наадамчдын зам,0 н 0 байр 2 орц 0  тоот хаягт байрлалтай, 0 м.кв талбайтай, 0 өрөө м.кв орон сууцыг буцаан шилжүүлж өгөхийг ШГ- ХХК болон Э.Х-аас шаардсан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна. Улмаар Р- ХК их хэмжээний мөнгө болон хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгөөрөө хохирсон тул Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 220801117 дугаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар эрүүгийн журмаар шалгагдаж байгаа үндэслэл, түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн үнийг төлж дуусаагүй болох тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч ШГ- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Жавхлан шүүхэд гаргасан тайлбартаа:Шижир гүн ХХК нь Э.Х-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцохоор болсон. ШГ- ХХК нь иргэн Э.Х-тай Улаанбаатар хот, ХанУул дүүргийн 0дүгээр хороо, 0 ам/17030/, Наадамчдын зам,0 н 0 байр 2 орц 0  тоот хаягт байрлалтай, 0 м.кв талбайтай, 0 өрөө талбайтай нийтийн зориулалттай оронс ууц авахаар 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээг байгуулсан.

Тухайн орон сууцыг манай компани Р- ХК-тай байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрт шилжүүлэн авсан ба компанид бэлэн мөнгөний шаардлага гарсан тул худалдан борлуулахаар нийтэд зарласан.Тус зарын дагуу иргэн Э.Х- орон сууц худалдан авахаар ирж уулзсан ба тухайн үед байрны гэрчилгээ гаргаагүй байсан. Манай зүгээс гэрчилгээ нь Улсын комисс хүлээн авсны дараа гарна, хэрэв орон сууцны төлбөр тооцоог 100 хувь төлсөн тохиолдолд хөнгөлөлттэй үнээр зарах саналыг гаргасан. Үүний дагуу талууд хөнгөлөлттэй нөхцөлөөр харилцан тохиролцож орон сууцын үнийг 300,000,000 төгрөг байхаар тохирсон. Э.Х- гэрээний үүргээ биелүүлж  авто машинуудыг 277,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн бөгөөд 23,000,000 төгрөгийг манай компанийн дансаар шилжүүлсэн. Энэ талаар 300,000,000 төгрөг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан тухай тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Тухайн үед дээрх машинууд нь дөнгөж гаалиар орж ирсэн улсын дугаар аваагүй байсан. 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан тухай тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Тухайн үед дээрх машинууд дөнгөж гаалиар орж ирсэн, улсын дугаар аваагүй байсан. 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдан худалдан авах гэрээний төлбөрт do авто машиныг аваагүй бөгөөд энэ нь тусдаа Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцогдсон юм.

Иргэн Э.Х- нь гэрээ байгуулах үедээ манай компанийг энэхүү орон сууцыг худалдах бүрэн эрх байгаа эсэхийг тодруулах зорилгоор удаа дараа Р- ХК-ийн удирдлага, менежертэй манай компанийн төлөөллийг байлцуулан уулзсан бөгөөд Р- ХК-иас танай компанитай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, төлбөр тооцоог хийж болно гэсэн зөвшөөрөл авсны үндсэн дээр манай компанитай гэрээ байгуулж төлбөр тооцоог хийсэн. Энэ нь тус компанитай 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан болно гэж оруулсан, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээс харагдана. Үүний зэрэгцээ иргэн Э.Х- УБП- ХХК, Р- ХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг давхар хийх хүсэлтэй байсан тул компаниудаас зөвшөөрсний хүрээнд УБП- ХХК-тай Орон сууц бариулах гэрээ, Р- ХК-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг.

Хэрэгт Р- ХК-иас Сонгинохайрхан дүүгийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж улмаар 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол гарсан.Улмаар эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх байр суурийг гуравдагч этгээд Р- ХК илэрхийлсэн байна. Өнөөдрийн байдлаар дээр дурдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай ШГ- ХХК-д мэдэгдээгүй бөгөөд ямар нэгэн байдлаар Цагдаагийн байгууллагаас гэрчээр мэдүүлэг аваагүй, дуудаагүй болно. ШГ- ХХК нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд тухайн орон сууцыг худалдан борлуулж гэрээнд заасан орон сууцыг үнийг бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.Манай компани Р- ХК-тай Газрын тос нийлүүлэх гэрээний төлбөр тооцоотой үүссэн маргаанд иргэн Э.Х-тай байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хамааралгүй тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6.Нэхэмжлэгчээс шүүхэд: 2022.01.08-ны хүсэлт(хх-20),орон сууц захиалан бариулах гэрээ(хх-ийн 13-20), орон сууц худалдах, худалдан авах гэрээ(хх-ийн 21-22), ШГ- ХХК албан тоот(хх-ийн 23-25), тооцоо нийлсэн акт(хх-ийн 26), Р- ХК-ийн албан тоот(хх-ийн27,75), Э.Х-ын дансны хуулга(хх-ийн28-29), Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ( хх-ийн 30-33),УБП- ХХК-ийн албан тоот(хх-ийн76),183/ШЗ2022/02162 дугаар шүүгчийн захирамж(хх-ийн104-106) зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага хангаж гаргаж өгсөн.

7.Хариуцагчаас шүүхэд:хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх-ийн49)-г гаргаж өгсөн.

8.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч Р- ХК-иас шүүхэд:хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх-ийн 89), 2019.07.04- ний өдрийн Газрын тос нийлүүлэх гэрээ(хх-ийн92-95),нэмэлт гэрээ(хх-ийн 97), гомдол(хх-ийн 101-102)

9.Шүүхээс зохигчдын хүсэлтээр: 2022.03.23-ны өдрийн 220801117 дугаар Прокурорын тогтоол, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан тоот( хх-ийн 132),НПГ-аас эрүүгийн 2102000000164 дугаартай хэргийн баримтын хуулбар( хх-ийн 203-211) зэрэг баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Э.Х- нь ХанУул дүүргийн 0дүгээр хороо, 0 ам/17030/, Наадамчдын зам,0 н 0 байр 2 орц 0  тоот хаягт байрлалтай, 0 м.кв талбайтай, 0 өрөө орон сууцын Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Х-ын нэр дээр гаргахад шаардлагатай баримт болох төлбөр тооцоо дууссан албан тодорхойлолтыг гаргаж өгөхийг даалгах тухай шаардлагыг хариуцагч УБП- ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан.

2. Хариуцагч УБП- ХХК бетон зуурмаг нийлүүлэх урт хугацааны үргэлжилсэн гэрээтэй Р- ХК-тай хамтран ажилладаг. Р- ХК-тай 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 19/07/39 тоот гэрээний төлбөрт маргааны зүйл болох орон сууцыг Р- ХК-ийн хүсэлтээр 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/360 тоот албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн. Нэхэмжлэгч Э.Х- дээрх орон сууцын төлбөрийг бартераар ШГ- ХХК-д шилжүүлсэн байдаг. ШГ- ХХК нь Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-г Р- ХК-тай байгуулж, гэрээний үүрэгт маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг урьдчилан Э.Х-т шилжүүлж, үүргээ гүйцэтгэсэн байдаг. Гэтэл ШГ- ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй тул Р- ХК нь цагдаад гомдол гарган шалгуулж байна.Нэхэмжлэгч Э.Х- орон сууц захиалгын гэрээ, Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд дурдсан үнийг бүрэн төлөөгүй.Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг ШГ- ХХК-ээс нэхэмжлэх эрхтэй.Манайх хариуцагч биш тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р- ХК-ийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ... Р- ХК нь бетон зуурмаг нийлүүлэх урт хугацааны гэрээтэй Улз буянт пропеотиз ХХК-тай хамтран ажилладаг, уг гэрээний төлбөрт маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг авахаар тохирсон.Мөн ШГ- ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-г байгуулж, гэрээний үүрэгт маргааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам170801/, Наадамчдын гудамж, 476 дугаар байр 29 тоотод байрлалтай, 119.97 кв.м талбайтай, 4 өрөө орон сууцыг ШГ- ХХК-д шилжүүлж өгөхөөр нэмэлт гэрээгээр тохирсон. Гэтэл ШГ- ХХК нь гэрээний үүрэгт шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг Э.Х-т бартераар шилжүүлэхээр тохиролцсоныг, манай компани УБП- ХХК-д уламжилснаар үл хөдлөх хөрөнгө Э.Х-ын эзэмшилд шилжсэн.ШГ- ХХК гэрээний үүргийг биелүүлээгүй алга болсны улмаас Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байна. Нэхэмжлэгч Э.Х- үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ШГ- ХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани Р- ХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний төлбөрт үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авч, Э.Х-т худалдсан. Тухайн үед байрны гэрчилгээ гаргаагүй байсан, талууд хөнгөлөлттэй нөхцөлөөр харилцан тохиролцож орон сууцын үнийг 300,000,000 төгрөг байхаар тохирсон. Э.Х- гэрээний үүргээ биелүүлж   авто машинуудыг 277,000,000 төгрөгт тооцон шилжүүлж, бэлнээр 23,000,000 төгрөгийг манай компанийн дансаар шилжүүлж, 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн. Э.Х- УБП- ХХК, Р- ХК-ийн зөвшөөрсний хүрээнд УБП- ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээг, Р- ХК-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. ШГ- ХХК нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд тухайн орон сууцыг худалдан борлуулж, гэрээнд заасан орон сууцыг үнийг бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

5.Нэхэмжлэгч Э.Х- 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр №VIP19/95 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-г хариуцагч УБП- ХХК-тай байгуулжээ. Уг гэрээний:

2.1.-д Гэрээний зүйл Монгол улс, ХанУул дүүргийн 0дүгээр хороо, 0 ам/17030/, Наадамчдын зам,0 н 0 байр 2 орц 0  тоот хаягт байрлалтай, 0 м.кв талбайтай, 0 өрөө , Хавсралт №02-т заасан тоноглол бүхий орон сууц байна;

2.2.-д Орон сууцны НӨАТ орсон үнэ 467,883,000 төгрөг /цаашид гэрээний үнэ/ гэх байх бөгөөд Захиалагч нь төлбөрийг Хавсралт №01-д заасан хуваарийн дагуу гүйцэтгэнэ;

2.5-д төлбөр тооцоог бэлнээр эсхүл бэлэн бусаар гүйцэтгэгчийн Хаан банк 5176021648, Голомт банк 8445100548 харилцах дансанд шилжүүлнэ;

3.2.1-д гэрээний хавсралт№01-д заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх;

5.2.-д Орон сууцыг Улсын комисс хүлээн авч, захиалагч нь гэрээний үнийг 100% бүрэн төлсөн болон ашиглалт, хамгаалалтын үйл ажиллагааг хариуцах хуулийн этгээдтэй Ашиглалт үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан тохиолдолд гүйцэтгэгч нь орон сууцыг захиалагчийн эзэмшил өмчлөлд шилжүүлж өгнө;

5.5.-д Захиалагч 5.2-т заасны дагуу зохих журмын дагуу өмчлөх эрхээ анх удаа бүртгүүлэхэд гүйцэтгэгч нь өөрийн зүгээс шаардлагатай бичиг баримтыг захиалагчид өгнө. гэж тохиролцсон байна. (хх-ийн 13-20)

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд болох Р- ХК нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №1-100 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-г ШГ- ХХК-тай байгуулжээ. Уг гэрээний:

6.1.        2.4.-д бүтээгдэхүүний үнийг 100% бартераар тооцно;

6.2 7.1-д гэрээнд оруулах, нэмэлт өөрчлөлт, хавсралт нь гагцхүү бичгээр үйлдэгдэж талууд гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөр болох ба энэхүү гэрээний салшгүй хэсэг болно;

6.3 Энэхүү гэрээнд талууд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулав.гэж тохиролцож, Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх 2019 оны №1-100 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлтийг ШГ- ХХК нь Р- ХК-иас ХанУул дүүргийн 0дүгээр хороо, 0 ам/17030/, Наадамчдын зам,0 н 0 байр 2 орц 0  тоот хаягт байрлалтай, 0 м.кв талбайтай, 0 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцов. Дээрх байрны үнэ болон өмнөх тооцооны үлдэгдэл нийт 649,466,292.5 төгрөгийн дүнд хуваарийн дагуу түлш нийлүүлэхээр харилцан тохиролцов гэжээ.(хх-ийн92-97)

7. Улмаар нэхэмжлэгч Э.Х- 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ШГ- ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээ-ний:

1.-д Хан-Уул дүүрэг, 0дүгээр хороо, д байрлалтай, 0Residence хотхоны0 0 давхарт байрлах 0м.кв талбайтай 0 өрөө орон сууцыг худалдан авагч Э.Х-т 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлж өгөх;

2.1.1.-д орон сууцны нийт үнэ 250,000,000 /хоёр зуун тавин сая/төгрөг байна;

2.2.1.-д Орон сууц худалдан авах нөхцөл болох 170,000,000 үнэ бүхий Leхus 0 маркийн ....... онд орж ирсэн, Улсын дугаар нь ....., арлын дугаар ......, цагаан өнгийн авто машиныг худалдагчид шилжүүлэн үлдэгдэл 80,000,000 төгрөгийг худалдагчид төлсөн баримт;

2.5.-д Худалдаж байгаа эд хөрөнгийн чанарын доголдол,согог гэмтэл байхгүй болно. Эд хөрөнгийг хүлээлгэн өгснөөс хойш 2 сарын дотор дээр дурдсанаас өөр чанарын дутагдал илэрвэл уг дутагдлыг хариуцан арилгана...;

5.1.-д Гэрээ байгуулагч үүргээ хугацаанд нь шударгаар биелүүлнэ. Хэрвээ гэрээ зохих ёсоор биелүүлээгүй бол Монгол Улсын иргэний хуулийн 180, 205, 206-д заасны дагуу хариуцлага хүлээнэ;

5.2.-т Гэрээний аль нэг тал өөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал үүргээ биелүүлэх тодорхой хугацаа заах бөгөөд тохиролцсон хугацаанд үүргээ хэрэгжүүлээгүй бол гэрээг цуцалж, гэрээ байгуулснаас учирсан хохирол, түүгээр анзыг төлүүлнэ гэж тохиролцоно гэж талууд гэрээнд гарын үсэг зуржээ./хх-ийн 30-32/

8. ШГ- ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №10/1 дугаар Баталгаа гаргах тухай албан тоотод ...орон сууцны үнэд бартераар нэхэмжлэгчээс t0 арлын дугаартай /гаальтай/авто машиныг 37,000,000 төгрөгт тооцон авав гэж, toyota prado маркийн авто машиныг 70,000,000 төгрөгт, toyota lexus 0 маркийн авто машиныг 170,000,000 төгрөгт тооцон нийт 300,000,000 төгрөгт борлуулахаар автомашин болон бэлэн мөнгө Н.эХаан банкны 50 тоот дансанд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дансанд 20,000,000 төгрөгийг, 10 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан болно гэж бартераар үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид худалдсан байна.(хх-ийн24-26)

9. Хэрэгт Э.Х-ын Хаан банкны 50 данснаас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дансанд 20,000,000 төгрөгийг, 10 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөгийг нийт 23,000,000 төгрөгийг 50 тоот дансанд шилжүүлсэн баримт авагдсан. (хх-ийн 28-29)

10. Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г Р- ХК-тай байгуулжээ. Уг гэрээний:

1.2.-т ХанУул дүүргийн 0дүгээр хороо, 0 ам/17030/, Наадамчдын зам,0 н 0 байр 2 орц 0  тоот хаягт байрлалтай, 0 м.кв талбайтай, 0 өрөө нэгжийн үнэ 4,100,000 төгрөг, нийт үнэ 491,877,000 төгрөгийг бүрэн барагдуулахаар тохиролцов;

2.3.-д Худалдан авагч байрны төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан болно.

3.1.1.-д Худалдагч тал нь1.2-т дурдсан орон сууцыг 2019 оны 10 дугаар сард багтаан худалдан авагч талд бүрэн хүлээлгэж өгнө. гэж тохиролцсон байна.(хх-ийн21-22)

11. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.-д Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ. гэж зааснаар УБП- ХХК нь Р- ХК-тай №19/07/39 тоот Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний төлбөрт ХанУул дүүргийн 0дүгээр хороо, 0 ам/17030/, Наадамчдын зам,0 н 0 байр 2 орц 0  тоот хаягт байрлалтай, 0 м.кв талбайтай, 0 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, Р- ХК нь Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний үүрэгт ШГ- ХХК-д дээрх үл хөдлөх хөрөнгийг бартераар шилжүүлэх үүргийг тус тус хүлээж, ШГ- ХХК нь нэхэмжлэгч Э.Х-т бартераар 300,000,000 төгрөгт тооцон үл хөдлөх хөрөнгийг худалдсан үйл баримт зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

12. Улмаар хариуцагч УБП- ХХК нь Р- ХК-иас ирүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/360 дугаар албан тоотыг үндэслэн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, VIP Residence хотхоны 47б дугаар байр 29 тоот хаягт байрлалтай, 119,97 м.кв талбайтай 467,883,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө болох орон сууцыг Э.Х-ын эзэмшилд хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

13. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.-д зааснаар УБП- ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн АГГ19/07/39 тоот Р- ХК-тай байгуулсан гэрээний төлбөрт маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө шилжүүлж, Р- ХК нь Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгийг ШГ- ХХК-д урьдчилан шилжүүлж гэрээнд заасан үүргийг биелүүлсэнг буруутгах боломжгүй юм.(хх-ийн27)

14. Нэхэмжлэгч Э.Х- нь ШГ- ХХК-д  маркийн тээврийн хэрэгслийг 70,000,000 төгрөгт, toyota lexus 570 маркийн тээврийн хэрэгслийг 170,000,000 төгрөгт, тус компанийн захирал Н.э Хаан банкны 50тоот дансанд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дансанд 20,000,000 төгрөгийг, 10 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөгийг нийт 300,000,000 төгрөгт тус тус тооцон батераар маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилд шилжүүлэн авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно.

15. Нэхэмжлэгч Э.Х- шүүхийн хэлэлцүүлэгт .....тухайн байрыг очиж үзэхэд Р- ХХК-ны байр гэж надад хэлсэн.... Би Уубп ХХК-тай гэрээ байгуулаад, байрандаа засвар хийгээд нүүж ороод 10 хоногийн дараа УБП- ХХК-ийн борлуулалтын менежер надтай уулзаад Р- ХК-иас орон сууцыг танд битгий өг гэсэн албан тоот ирсэн гэж хэлсэн. Би ШГ- ХХК-тай орон сууцны талаар дахин уулзаагүй гэж тайлбарласан.

16. Нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас үзэхэд хариуцагч УБП- ХХК-тай Орон сууц захиалан бариулан бариулах гэрээ гэж нэрлэсэн хэдий ч маргааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, VIP Residence хотхоны 476 дугаар байрны 29 тоот хаягт байрлалтай 119,97 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь Улзбуянт пропертиз ХХК-иас Р- ХК-д, Р- ХК-иас ШГ- ХХК-д, ШГ- ХХК-иас нэхэмжлэгч Э.Х- нарын хооронд арилжаалагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө байна.

17. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэхийн талаар хэн аль нь маргаагүй.

18. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ., 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

19. Нэхэмжлэгчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улз буянт пропертик ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний үнийн дүн 467,883,000 төгрөг гэж, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Р- ХК-тай байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн 491,877,000 төгрөг гэж, ШГ ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээний үнийн дүн 250,000,000 төгрөг гэж өөр өөрөөр үнэлэгдсэнээс үзэхэд Э.Х- нь 277,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг ШГ- ХХК-д, тус компанийн захирал Н.Эрдэнсүрэнгийн дансанд бэлнээр 23,000,000 төгрөгийг нийт 300,00,000 төгрөгийг бартераар шилжүүлж, үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан гэж маргасан нь үндэслэлгүй байна.

20. Өөрөөр хэлбэл дээрх Орон сууц захиалан бариулах болон Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ өөр өөр тодорхойлогдсон байхад нэхэмжлэгч 300,000,000 төгрөгт тооцон ШГ- ХХК-иас бартераар худалдан авсан, төлбөр төлөгдөж дуусан гэх тайлбар үндэслэлгүй.(хх-ийн19,21)

21 Түүнчлэн нэхэмжлэгч ШГ- ХХК нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээн-д орон сууцны нийт үнэ 250,000,000 төгрөг, орон сууц худалдан авах нөхцөл 170,000,000 төгрөгийн үнэ бүхий lexus 570..... цагаан өнгийн авто машиныг худалдагч талд шилжүүлэн үлдэгдэл 80,000,000 төгрөгийг худалдагчид төлсөн баримт гэж, нэхэмжлэгчтэй тооцоо нийлсэн актад дурдагдсан toyota prado, toyota Lexus 570 маркийн тээврийн хэрэгслийг бодитоор ШГ- ХХК-д шилжүүлсэн эсэхийг баримтаар нотлоогүй гэж үзэв.(хх-ийн31-33)

22. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийг ШГ- ХХК-д шилжүүлсэн талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй болно.

23. Р- ХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч УБП- ХХК-д Хүсэлт хүргүүлэх тухай албан тоотод маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг өөрийн компанийн нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг хүргүүлж, хариуцагчаас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 22/45 тоотоор хүсэлтийн хариуг хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан.(хх-ийн75-76)

24. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, VIP Residence хотхоны 476 дугаар байрны 29 тоот хаягт байрлалтай 119,97 м.кв талбайтай орон сууц эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэлгүй талаарх 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №28/3 дугаар албан баримтыг шүүхэд ирүүлсэн.(хх-ийн132)

25. Дээрх үйл баримтаас дүгнэхэд хариуцагч УБП- ХХК нь нэхэмжлэгчийг үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй, ШГ- ХХК-иас бартерт шилжүүлсэн эд хөрөнгө болон мөнгийг шаардах эрхтэй, манайх хариуцагч биш гэж тайлбарласан татгалзал үндэслэлтэй байна.

26.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р- ХК нь Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнээс татгалзаж, эрүүгийн журмаар шалгагдаж байгаа талаарх баримт хэрэгт авагдсан болно.(хх-ийн121-122)

27. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн 2102000000164 дугаартай эрүүгийн хэргээс Э.Х-ын Хан-Уулын Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан гомдол, гэрч болон хохирогчоос авсан мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн. Дээрх мэдүүлэгт Э.Х- нь ШГ- ХХК-ийн захирал Н.Э, н.М нар надаас  улсын дугаартай тээврийн хэрэгслийн авч, төлбөрийг 15 хоногийн дотор төлж барагдуулахаар аваад өнөөдрийг хүртэл төлөөлгүй тул 70,000,000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэж мэдүүлснээс үзэхэд тусдаа гэрээний харилцаанд үүсжээ. (хх-ийн23, 203-211)

28. Иймд нэхэмжлэгч Э.Х- Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам170801/, Наадамчдын гудамж, 476 дугаар байр 29 тоотод байрлалтай, 119.97 кв.м талбайтай, 4 өрөө орон сууцын үнийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул нэхэмжлэгчийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Х-ын нэр дээр гаргахад шаардлагатай баримт бичиг болон төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч УБП- ХХК-д холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Х-ын нэр дээр гаргахад шаардлагатай баримт бичиг болон төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Э.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ГАНЧИМЭГ