Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2022/05021

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2022/05021

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: НФИ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.Д

Хариуцагч: Н.Б

Хариуцагч: Х.Б

Хариуцагч: С.Х нарт холбогдох

1.    2017 оны 12 дугаар сарын 22-ны №122 дугаар Зээлийн гэрээний үндсэн зээл 119,999,999.29 төгрөг, түүний хүү 130,306,332.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,611,999.94 төгрөг нийт 260,918,332.09 төгрөгийг;

2.    2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №151 дугаар Зээлийн гэрээний үндсэн зээл 33,000,000 төгрөг, түүний хүү 22,866,785.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,845,400 төгрөг нийт 59,712,185.57 төгрөгийг;

3.    2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №155 дугаар Зээлийн гэрээний үндсэн зээл 50,000,000 төгрөг, түүний хүү 24,750,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,961,666.67 төгрөг нийт 80,711,666.67 төгрөгийг;

Нийт үндсэн зээл 202,999,999.29 төгрөг, түүний хүү 177,923,118.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 20,419,066.61 төгрөг нийт 401,342,184.33 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мөнхболор, өмгөөлөгч Д.Сод-Эрдэнэ,  хариуцагч Н-Д-, өмгөөлөгч Г.Мөнх-Буян, Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч НФИ ХХК- нь хариуцагч Н-Д-т холбогдуулан шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо:

Нэхэмжлэгч НФИ ББСБ ХХК нь хариуцагч Н-Д-т холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 122, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 151, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 155 дугаар гэрээнүүдийн үүргийг шаардсан нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

1. Нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №122 дугаар гэрээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа: зээлдэгч Н-Д- нь манай байгууллагатай дор дурдсан зээлийн гэрээнүүдийг байгуулан эргэлтийн хөрөнгөдөө зориулан зохих зээлүүдийг авсан. Үүнд: 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №122 дугаар зээлийн гэрээгээр 120,000,000 төгрөг, хугацаа 12 сар, хүү 4,4 хувийн хүүтэй зээлсэн. Дээр дурдсан зээлүүдийг олгохдоо дараах Ипотекийн гэрээнүүдийг байгуулан зохих хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №155-1, барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, ******* гудамж, од байрлах, 120 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлдэгч нь дээр дурдсан зээлийн гэрээний үүргээс үндсэн зээлээс 0,71 төгрөгийг, зээлийн хүүд 33,947,833.55 төгрөгийг буюу нийт 33,947,833.71 төлсөн. Зээлдэгчийг үлдэх зээлийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл зээлээ төлж барагдуулахгүй байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 119,999,999.29 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүү 91,766,333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,663,999.96 төгрөг, нийт 218,430,332.58 төгрөгийг зээлдэгч Н-Д-оос улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч НФИ ББСБ ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Н-Д-т холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан №155 дугаартай зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч өнөөг хүртэл тухайн иргэний хэргийг хэлэлцэн шийдвэрлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Үүнд: нэхэмжлэл гаргасан 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү болох 44,567,999.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,676,799.97 төгрөг, нийт 50,244,799.97 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснээр нийт 268,675,132.28 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна гэжээ.

3.Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч НФИ ББСБ ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Н-Д-т холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан №155 дугаартай зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч өнөөг хүртэл тухайн иргэний хэргийг хэлэлцэн шийдвэрлээгүй байна. Нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаа 50,244,799.7 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Хариуцагч Н-Д- нь 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 40,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд энэхүү төлбөрийг зээлийн гэрээний 2.7 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт суутгасан. Шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2.2, дахь хэсэг болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар дахин нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Үүнд: нэхэмжлэл гаргасан 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 122 дугаартай зээлийн гэрээний хуримтлагдсан зээлийн хүү болох 32,243,199.81 нэмж нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснээр үндсэн зээл 119,999,999.29 төгрөг, үндсэн хүү 130,306,332.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,611,999.94 төгрөг, нийт нэхэмжлэлийн шаардлагаа 260,918,332.09 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэжээ.

4. Нэхэмжлэгч 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №151 дугаар гэрээний дагуу гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа иргэн Н-Д- нь манай байгууллагатай дор дурдсан зээлийн гэрээнүүдийг байгуулан эргэлтийн хөрөнгөдөө зориулан зохих зээлүүдийг авсан. Үүнд: г2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №151 дугаар зээлийн гэрээгээр 33,000,000 төгрөгийг, хугацаа 12 сарын, хүү 4,4 хувийн хүүтэй зээл авсан. Дээр дурдсан зээлүүдийг олгохдоо дараах Ипотекийн гэрээнүүдийг байгуулан зохих хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007598 дугаарт бүртгэгдсэн ******* дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4/б байрны 3/а тоот, талбайтай, 18м.кв, орон сууцны зориулалттай хөрөнгийг барьцаалсан. Нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлдэгч нь дээр дурдсан зээлийн гэрээний үүргээс үндсэн зээлээс 0 төгрөгийг, зээлийн хүүд 9,448,881.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,600 төгрөгийг буюу нийт 9,453,481.10 төгрөгийг төлсөн. Зээлдэгчийг үлдэх зээлийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл зээлээ төлж барагдуулахгүй байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 33,000,000 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүү 19,574,285.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,513,400 төгрөг, нийт 55,087,685.57 төгрөг, нийт 55,087,685.57 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт зээлдэгч Н-Д-оос гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч НФИ ББСБ ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Н-Д-т холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан №151 дугаартай зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч өнөөг хүртэл тухайн иргэний хэргийг хэлэлцэн шийдвэрлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Үүнд: нэхэмжлэл гаргасан 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү болох 44,567,999.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,676,799.97 төгрөг, нийт 50,244,799.97 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснээр нийт нэхэмжлэлийн шаардлагын дүн 268,675,132.28 төгрөг болно гэжээ.

6. Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч НФИ ББСБ ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Н-Д-т холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан №151 дугаартай зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч өнөөг хүртэл тухайн иргэний хэргийг хэлэлцэн шийдвэрлээгүй байна. Нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаа 16,739,040 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Хариуцагч Н-Д- нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд энэхүү төлбөрийг зээлийн гэрээний 2.7 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт суутгасан. Шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2.2, дахь хэсэг болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар дахин нэмэгдүүлж байна. Үүнд: нэхэмжлэл гаргасан 2020 оны 09 дүгээр сарын сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд №151 дугаартай зээлийн гэрээний хуримтлагдсан зээлийн хүү болох 7,885,450 нэмж нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснээр үндсэн зээл 33,000,000 төгрөг, үндсэн хүү 22,866,785.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,845,400 төгрөг, нийт 59,712,185.57 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 155 дугаар гэрээний дагуу гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: иргэн Н-Д- нь манай байгууллагатай дор дурдсан зээлийн гэрээнүүдийг байгуулан эргэлтийн хөрөнгөдөө зориулан зохих зээлүүдийг авсан. Үүнд: 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн№155 дугаартай зээлийн гэрээгээр з 50,000,000 төгрөгийг, 12 сар хугацаатай, хүү 4,4 хувийн хүүтэй зээлсэн. Дээр дурдсан зээлүүдийг олгохдоо дараах Ипотекийн гэрээнүүдийг байгуулан зохих хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №155-1 дугаар барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206057322 дугаарт бүртгэгдсэн ******* дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 49/4 байр, 71 тоот хаягт байрлалтай, 101 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлдэгч нь дээр дурдсан зээлийн гэрээний үүргээс үндсэн зээлээс 0 төгрөгийг, зээлийн хүүд 13,766,666.67 төгрөгийг төлсөн. Зээлдэгчийг үлдэх зээлийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл зээлээ төлж барагдуулахгүй байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүү 32,025,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,873,333.33 төгрөг, нийт 85,898,333.33 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт зээлдэгч Н-Д-оос нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

8.Нэхэмжлэгч НФИ ББСБ ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Н-Д-т холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №155 дугаартай зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч өнөөг хүртэл тухайн иргэний хэргийг хэлэлцэн шийдвэрлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Үүнд: нэхэмжлэл гаргасан 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү болох 20,355,000.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,210,666.71 төгрөг, нийт 23,565,667.06 төгрөгийг нийт 109,464,000 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

9. Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч НФИ ББСБ ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Н-Д-т холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №155 дугаартай зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч өнөөг хүртэл тухайн иргэний хэргийг хэлэлцэн шийдвэрлээгүй байна. Нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаа 23,565,667.07 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Хариуцагч Н-Д- нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд энэхүү төлбөрийг зээлийн гэрээний 2.7 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт суутгасан. Шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2.2, дахь хэсэг болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар дахин нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Үүнд нэхэмжлэл гаргасан 2020 оны 09 дүгээр сарын сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 155 дугаартай зээлийн гэрээний хуримтлагдсан зээлийн хүү болох 11,47,666.67 нэмж нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснээр үндсэн зээл 50,000,000 төгрөг, үндсэн хүү 24,750,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,961,666.67 төгрөг, нийт 80,711,666.67 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

10.Нэхэмжлэгч 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг дараах байдлаар тодруулахдаа: Тус шүүхэд шийдвэрлэгдэж буй ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н-Д-т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодруулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаартай Зээлийн гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 12, 17-ны өдрийн 151,155 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт нийт 401,342,184.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2017 оны 12 дугаар сарын 22-ны №122 дугаартай Зээлийн гэрээний тухай: үндсэн зээл 119,999,999.29 төгрөг, түүний хүү 130,306,332.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,611,999.94 төгрөг нийт 260,918,332.09 төгрөгийг;

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №151 дугаартай Зээлийн гэрээний тухайд: үндсэн зээл 33,000,000 төгрөг, түүний хүү 22,866,785.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,845,400 төгрөг нийт 59,712,185.57 төгрөг

2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №155 дугаар Зээлийн гэрээний тухайд:үндсэн зээл 50,000,000 төгрөг, түүний хүү 24,750,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,961,666.67 төгрөг нийт 80,711,666.67 төгрөгийг

Нийт үндсэн зээл 202,999,999.29 төгрөг, түүний хүү 177,923,118.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 20,419,066.61 төгрөг нийт 401,342,184.33 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч ийнхүү дээрх төлбөрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу барьцааны хөрөнгө болох Н.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн, ******* дүүргийн 0өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Н.Б-ын өмчлөлийн ******* дүүрэг, 10 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Н-Д-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн-2204065421 дугаар бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 0  м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н-Д-оос 1,420,000 төгрөгийг төлсөн баримт гарсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 1,420,000 төгрөгөөр багасгаж, 399,922,184.33 төгрөгийг гаргуулна гэв.

11.Нэхэмжлэгч талаас шүүхэд: хуулийн этгээдийн гэрчилгээ(1хх-ийн5, 2ххийн 15, 226), тусгай зөвшөөрлийн гэрчилгээ(1хх-ийн6-8, 2хх-ийн16-18,227-228), 2018.04.17-ны өдрийн №155 дугаар зээлийн гэрээ(1хх-ийн9-11), 2018.04.17.-ны өдрийн №155-1 дугаар ипотекийн гэрээ(1хх-ийн12-17),үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар(1хх-ийн18,22),зээлийн хүүний тооцолол(1хх-ийн19,35), 2018.04.12.-ны өдрийн №151 дугаар зээлийн гэрээ(1хх-ийн82-84, 2хх-ийн19-21),2018.08.28-ны өдрийн1151-2 ипотекийн гэрээ (2хх-ийн22-24), 2018.12.22-ны өдрийн №122 дугаар зээлийн гэрээ(1хх-ийн85-90,2хх-ийн230-232), 2018.08.28-ны №122-1 дугаар ипотекийн гэрээ (2хх-ийн233-234), 2018.08.28-ны №122-2 дугаар ипотекийн гэрээ (2хх-ийн235-236), 2018.08.28-ны №122-3 дугаар ипотекийн гэрээ (2хх-ийн237-238), 2018.07.27-ны №ЗГ75 Зээлийн гэрээ(1хх-ийн125-127), 2017.09.16-ны №92 дугаар Зээлийн гэрээ(1хх-ийн128-130), 2018.03.12-ны №139 зээлийн гэрээ (1хх-ийн131-133), 2018.05.26-ны №173 зээлийн гэрээ (1хх-ийн134-137), зээл төлөлтийн баримт (1хх-ийн137-146, 2хх-ийн151-160,3хх-ийн 56-64), хүү тооцооллын хүснэгт (1хх-ийн147-150,192,196,198,200, 22-хийн 108-110,2хх-ийн 134-137,177,181,183,185,3хх-ийн66-69,71,75,77,79), мемориалын баримт(1хх-ийн193-195,199,201,2хх-ийн178-180,184,186, 3хх-ийн72-74,78,80,149-154), 2017.03.16-ны өдрийн №28 зээлийн гэрээ(3хх-ийн128-130), 2017.04.05-ны өдрийн №37 Зээлийн гэрээ (3хх-ийн131-133), 2017.07.27-ны өдрийн №ЗГ72 дугаар Зээлийн гэрээ (2хх-ийн139-141,3хх-ийн 44-46, 134-136),2017.09.16-ны өдрийн №92 дугаар зээлийн гэрээ (2хх-ийн142-144, 3хх-ийн 47-49,137-139),2018.03.12-ны №139 дугаар зээлийн гэрээ(2хх-ийн145-147,3хх-ийн50-52,140-142), 2018.05.28-ны №173 дугаар зээлийн гэрээ(2хх-ийн148-150,3хх-ийн53-55, 143-145),2019.04.30-ны өдрийн №258 зээлийн гэрээ (3хх-ийн146-148 Г.Цэлмэг), 2018.08.27-ны өдрийн Итгэмжлэл (4хх-ийн56 ), тооцоолол(4хх-ийн52-55) зэрэг баримтын гаргаж өгсөн.

12.Хариуцагч талаас шүүхэд:Хаан банкны шилжүүлэг (1хх-ийн76),Голомт банкны хуулга(1хх-ийн77,107-110),зээлийн тооцоолол(1хх-ийн115-116), Голомт банкны депозит хуулга (1хх-ийн138), Хаан банкны АТМ мөнгөний шилжүүлэг(1-хийн 146, 3хх-ийн 43), Хаан банкны депозит хуулга(1хх-ийн157-159), бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт(1-хийн 166-168), оршин суугаа хаягийн тодорхойлолт(2-хийн37,3хх-ийн 4),ХХБ-ны шилжүүлгийн маягт(2хх-ийн 106, 2-хийн138, 3хх-ийн41),мөнгөний орлогын баримт (3хх-ийн42),хөдөлмөр чадвар алдалтын хувь тогтоосон акт(3хх-ийн204-208) ҮХЭХӨЭУБ гэричлгээ(3хх-ийн209) зэрэг баримтыг гаргаж өгсөн.

13.Зохигчдын хүсэлтээр шүүхээс: ******* дүүргийн Бүртгэлийн хэлтэс(1хх-ийн223), Б ХХК-иас орон сууц захиалгын гэрээ, гэрээнээс Фтатгалзал (1хх-ийн225-237), гэрч Н.Дмэдүүлэг (3хх-ийн221-223), ******* Улсын бүртгэлийн газрын баримт (3хх-ийн226) зэрэг баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нь хариуцагч Н-Д-, Н.Б-, Х.Б-, С.Х- нарт холбогдуулан №122, №151, 155 дугаар зээлийн гэрээний үүрэгт 399,922,184.33 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчаар тодорхойлсон Н.Б-, Х.Б-, С.Х- нараас татгалзаж, гэрээний үүргийг хариуцагч Н-Д-оос шаардсан.

Хариуцагч Н-Д- нь №122, №151, 155 дугаар зээлийн гэрээний үүрэг төлөгдөж дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

1.Нэхэмжлэгч НФИ  ББСБ ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны №122, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №1512018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 155 дугаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч Н-Д-т холбогдуулан ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэжээ. (1хх-ийн 21, 2хх-ийн25, 3хх-ийн240)

2.******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШЗ2020/13579, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13768, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13769 дугаар Хэрэг шилжүүлэх тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирсэн байна. (1хх-ийн40, 2хх-ийн47, 3хх-ийн14)

3.Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2021/11511 дугаар хүсэлт шийдвэрлэх тухай, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2021/12179 дугаар Хэргийг нэгтгэх тухай захирамжаар тус тус иргэний хэргүүдийг нэгтгэсэн болно.(2хх-ийн3-6, 213-216)

4.Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ЗТ2021/01729 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А хүсэлтийг хүлээн авч, дахин хувиарлалтад орж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ЕШ2021/06670 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан байна.(3хх-ийн97-99)

5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус иргэний хэрэг хамтран хариуцагчаар тус шүүхийн шүүгчийн захирамжаар Н.Б-, Н.Б-, С.Х-, нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.(1хх-ийн 59-60, 73-75,3хх-ийн29-30 )

6. Тус иргэний хэрэг хянан хэлэлцэх 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцож буй Н.Б-, С.Х-, Н.Б- нараас татгалзаж, зээлийн гэрээний үүргийг хариуцагч Н-Д-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, уг шаардлагыг хариуцагч талд гардуулжээ.(4хх-ийн 18, 41-43, 45)

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Хоёр. Зээлийн гэрээний үүрэгт 399,922,184.33 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

2.1. Нэхэмжлэгч НФИ   ББСБ ХХК нь хариуцагч Н-Д-т холбогдуулан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан. Үүнд:

-2017 оны 12 дугаар сарын 22-ны №122 дугаар Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 119,999,999.29 төгрөг, түүний хүү 130,306,332.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,611,999.94 төгрөг нийт 260,918,332.09 төгрөгийг;

-2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №151 дугаар Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 33,000,000 төгрөг, түүний хүү 22,866,785.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,845,400 төгрөг нийт 59,712,185.57 төгрөгийг;

-2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №155 дугаар Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, түүний хүү 24,750,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,961,666.67 төгрөг нийт 80,711,666.67 төгрөгийг,

нийт үндсэн зээл 202,999,999.29 төгрөг, түүний хүү 177,923,118.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 20,419,066.61 төгрөгийг 401,342,184.33 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1,420,000 төгрөгөөр багасгаж, 399,922,184.33 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаа дэмжсэн.

2.1.2. Зохигчдын хооронд нийт 8 удаагийн зээлийн харилцаа үүссэн, 5 удаагийн зээлийн харилцаанд маргахгүй, №122, №151, №155 дугаар зээлийг гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардаж, хариуцагч Н-Д-ыг дээрх зээлийн гэрээг хугацаанд бүрэн төлж дуусгасан гэж маргасан.

2.1.3. НФИ ББСБ ХХК нь зээлийн болон хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаа явуулах чиглэлтэй, СЗХ-с 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №1/590 дугаар тусгай зөвшөөрөлийг хавсралтын хамт олгожээ. (1 хх-ийн 5-8,)

2.1.4.Зээлдүүлэгч НФИ  ББСБ ХХК болон зээлдэгч  Н-Д- нарын хооронд

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр №122 дугаар зээлийн гэрээг байгуулан, 120,000,000 төгрөгийг,

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар №151 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 33,000,000 төгрөгийг,

2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №155 дугаар Зээлийн гэрээг байгуулан 50,000,000 төгрөгийг сарын 4.4 хувийн, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө зориулалттай зээлдүүлсэн, зээлдэгч зээлийг ашигласан болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол хүснэгт зэрэг баримтаар тогтоогдсон болно.(1хх-ийн82-86)

2.1.5. Талууд дээрх гэрээний хүчин төгөлдрийн, зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгийг зээлдэгч авч ашигласан талаар маргаагүй, зээлийн гэрээний нөхцөлийг хүлээн хариуцагч хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурсан, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул үндсэн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж, хариуцагч зээлийн эргэн төлөлтийг 2018 оны 04 дүгээр сард бүрэн төлж дууссан гэж маргасан.

2.1.6. Хэрэгт НФИ  ББСБ ХХК ийн Худалдаа хөгжлийн банкны 0 дансанд:

2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 145,000,000 төгрөгийг;

2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 36,112,160 төгрөгийг;

2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2,260,000 төгрөгийг;

Голомт банкны ******* дансанд:

2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг;

2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг;

2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөгийг;

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөгийг;

2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 32,275,000 төгрөгийг

2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 40,000,000 төгрөгийг,

Хаан банкны ******* дансанд

2018 оны 02 сарын 23-ны өдөр 4,800,000 төгрөгийг;

Бэлэн мөнгөний орлогын баримт:

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 16,770,520 төгрөг/зээл хаав./

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 522,666 төгрөг/16 сая зээлийн хүү төлөв./

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3,706,812.58 төгрөг/120 сая зээлийн хүү төлөв./(3хх-ийн42),

Бэлэн мөнгөний зарлагын баримт: 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 16,000,000 төгрөг/ зээл олгов./ зэрэг хариуцагч Н-Д-ын данснаас шилжүүлсэн баримтууд авагдсан байна.(1хх-ийн 76-77,107-110,138,140,142,144,146,166-168)

2.1.7. Хариуцагч Н-Д- 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №122 дугаар зээлийн хугацаа дуусах буюу 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үндсэн зээл 120,000,000 төгрөг, зээлийн хүүд 5,280,000 төгрөг нийт 125,280,000 төгрөгийг;

2.1.7.1. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар №151 дугаар гэрээний хугацаа дуусах буюу 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үндсэн зээл 33,000,000 төгрөг, зээлийн хүү 1,452,000 төгрөг нийт 34,452,000 төгрөгийг;

2.1.7.2. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №155 дугаар гэрээний хугацаа дуусах буюу 2019 оны 04 дүгээр сарын17-ны өдөр үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 2,200,000 төгрөг нийт 52,200,000 төгрөгийг тус тус төлөх үүргийг тус тус хүлээжээ.(1хх-ийн 82-91)

2.1.8.Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч тал ... зээлдэгчийн гэрээгээр зээлийн хүүг 4.4% хувь дурдсан.Гэтэл дээрх 8 удаагийн зээлийн эргэн төлөлтөд зээлийн хүүг 3.5 хувиар төлөхийг хүлээн зөвшөөрч төлүүлж байсан атлаа одоо гэрээнд зааснаар 4.4 хувиар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

2.1.9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч НФИ т ББСБ ХХК-ийн захирал Д.М шүүхийн хэлэлцүүлэгт ... хариуцагчийг зээлийн эргэн төлөлтийн хүүг 3.5 хувиар төлүүлж байсныг тухайн үеийн захирал хүлээн зөвшөөрсөн гэх тайлбараас талууд эргэн төлөлтөд зээлийн хүүг 3.5 хувиар төлөхийг зөвшөөрсөн хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна.

2.1.10.Хариуцагч Н-Д- 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3,706,812.58 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2,260,000 төгрөгийг, 08 дугаар сарын 11-ний өдөр 145,000,000 төгрөгийг, 08 дугаар сарын 11-ний өдөр 36,112,160 төгрөгийг тус тус төлж 2017 оны 12 дугаар сарын 22-ны №122 дугаар зээлийн гэрээг биелүүлсэн гэж маргасан.(3хх-ийн 61,63)

2.1.12. Нэхэмжлэгч тал 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Н-Д-ын төлсөн 145,000,000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Н.Д зээлийн гэрээг хаасан гэж маргадаг.(3хх-ийн 60-65)

2.1.13.Хэрэгт 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №173 дугаар Зээлийн гэрээ баримтаар авагдсан. Уг гэрээнд зээлдүүлэгч НФИ ББСБ ХХК зээлдэгч Н.Днарын хооронд 170,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүсэж, талууд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ баримтаар авагдсан. Дээрх гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар талууд маргаагүй.(3хх-ийн 53-55, 143-145)

2.1.14. Дээрх гэрээний нэг тал болох зээлдэгч Н.Дшүүхэд ... 170,000,000 төгрөгийн зээл авсан гэдгийг мэдсэн, гэрээнд өөрөө зөвшөөрч би гарын үсэг зурсан, хэрэглэсэн хүн Н-Д- гэж өгсөн гэрчийн мэдүүлгээс үзэхэд 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №173 дугаар Зээлийн зээлийн гэрээний үүргийг зээлдэгч Н.Дуламжаваас нэхэмжлэгч шаардах эрхтэй.(3хх-ийн 221-222)

2.1.15. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус  хуульчилсан.

2.1.16. Талуудын хооронд бичгээр байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 22-ны №122, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №151, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №155 дугаар зээлийн гэрээнүдийн 2 дугаар зүйлийн 2.1.2-т зээлийн хүү сарын 4.4 хувь гэж тус тус тохирсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... хариуцагчийг зээлийн эргэн төлөлтийн хүүг 3.3 хувиар төлүүлж байсныг хүлээн зөвшөөрсөн гэх тайлбараар талууд зээлийн хүүг 3.3 хувь болгон өөрчлөлтийг бичгээр оруулаагүй хэдий ч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч маргаагүй тул дээрх зээлийн гэрээний хүүг 3.3 хувиар тооцох зүйтэй гэж үзэв.

2.1.17. Түүнчлэн нэхэмжлэгч НФИ ББСБ ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж, зээл олгох эрхийг олж авсан этгээд болохыг тулд зээл олгох журам, гэрээнд тавигдах хуулиар зохицуулсан шаардлагыг хангах үүргийг биелүүлээгүй байна.

2.1.18. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлийг зээлийн гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах бөгөөд олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, олгосон зээлийг нэн даруй зээлдэгчээс төлөхийг шаардах эрхтэй. Гэтэл НФИ ББСБ ХХК нь зээлдэгч Н-Д-т өөр зээлийг зээлээр төлүүлэх зорилгоор зээл олгож байсан байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл НФИ ББСБ ХХК нь Н-Д-ын урд зээлийг нь чөлөөлж дахин шинээр зээлийн гэрээ байгуулах зэргээр нийт 8 удаагийн зээлийн харилцааг үүсгэж, 5 удаагийн харилцаанд маргаагүй, 3 удаагийн зээлийн гэрээний үүргийг шаардсан.

2.1.19. Нэхэмжлэгч НФИ ББСБ ХХК нь хариуцагчаас 2017 оны 12 дугаар сарын 22-ны №122 дугаар Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 119,999,999.29 төгрөг, хүү 130,306,332.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,611,999.94 төгрөг нийт 260,918,332.09 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

2.1.19.1.Хариуцагч Н-Д- нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны №122 дугаар 120,000,000 төгрөгийн зээлийг 8 сарын хугацаанд буюу 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ашигласан, үндсэн зээлд 120,000,000 төгрөг, зээлийн хүүг нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт 3.5 хувийн хүүг төлөхөөр зөвшөөрсөн гэх тайлбарыг үндэслэн хүүг 3.5 хувиар 8 сараар тооцоход 33,600,000 төгрөгийг нийт 153,800,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

2.1.19.2.Хариуцагч Н-Д- нэхэмжлэгчийн Хаан банкны 0 дансанд: 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 4,800,000 төгрөгийг,

Голомт банкны ******* тоот дансанд:

2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг,

2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг,

Худалдаа хөгжлийн банкны 0 дансанд: 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 145,000,000 төгрөгийг нийт 179,000,000 төгрөгийг шилжүүлж дээрх гэрээний үүрэг биелэгдэж дууссан байна.

Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтөд 26,000,000 төгрөгийн илүү төлөлттэй гэж үзэхээр байна.(1хх-ийн 108-109,142)

2.1.20. Нэхэмжлэгч НФИ ББСБ ХХК нь хариуцагчаас хариуцагчаас 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №151 дугаар Зээлийн гэрээний үндсэн зээл 33,000,000 төгрөг, түүний хүү 22,866,785.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,845,400 төгрөг нийт 59,712,185.57 төгрөгийг шаардсан.

2.1.20.1.Хариуцагч Н-Д- нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны №151 дүгээр 33,000,000 төгрөгийн зээлийг 4 сарын хугацаанд буюу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд ашигласан, үндсэн зээлд 33,000,000 төгрөг, зээлийн хүүг 3.5 хувиар тооцоход 4 сар 10 хоногийн хүү 6,110,320 төгрөг нийт 39,110,320 төгрөгийг төлөх үүрэгтэй.

2.1.20.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны 0 дансанд:2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 36,112,160 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2,260,000 төгрөгийг нийт 38,372,160 төгрөг төлөгдөж, 738,160 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны №122 дугаар зээлийн гэрээний үүрэгт илүү төлөгдсөн дүнгээс 738,160 төгрөгийг хасан тооцож, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны №151 дүгээр зээлийн үүргийг дуусгавар болгох нь зүйтэй гэж үзэв.(1хх-ийн 140, 142)

2.1.21. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №155 дугаар Зээлийн гэрээний үндсэн зээл 50,000,000 төгрөг, түүний хүү 24,750,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,961,666.67 төгрөг нийт 80,711,666.67 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

2.1.21.1.Хариуцагч Н-Д- нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны №155 дугаар 50,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд нэхэмжлэгчийн Голомт банкны 0 дансанд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 40,000,000 төгрөгийг нийт 75,000,000 төгрөг төлөгдөж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс шаардлагаас 5,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. (1хх-ийн 138,76-77)

2.1.22. Хариуцагч Н-Д- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, 0 байршилтай, 0 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, БХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №32/2017 Орон сууц захиалгын гэрээ-г Э.Ц анарын хоронд байгуулсан ******* дүүрэг, 0 өрөө орон сууцны зориулалтай 2 ширхэг үл хөдлөх хөрөнгийг, НФИ ББСБ ХХК-ийн захирал Б.А хувийн дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарладаг. (3хх-ийн 209,226,1 хх-ийн224-237)

2.1.22.1.Хэрэгт Б.А өмчлөлийн ******* дүүрэг дэх 0 бүртгэгдсэн, ******* дүүрэг, 0 тоот хаягт байршилтай, 0 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4,18 дугаар зүйлийн 18.7.1-д зааснаар хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын11-ний өдрийн №3131 тоот дүгнэлтээр бүртгэлийг хүчингүй болгосон,

******* дүүрэг, 15 дугаар хороо,Туул гол гудамж, 115 дугаар сургуулийн урд байрлалтай 45,09 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн захиалгын гэрээг иргэн Э.Цэлмэгээс 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №38/019 дугаар Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-ний эрхийг Б.А шилжүүлэх тухай хүсэлтийг гаргаснаар, Боорчи ХХК нь Б.А нарын хооронд Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулагдсан барит авагдсан. (3хх-ийн 226,1 хх-ийн 232-237)

2.1.22.2.Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гэрч Э.Ц шүүхэд ....Би НФИ ББСБ ХХК-иас авсан зээлээ төлөх боломжгүй болж өөрийн болон эгч Н-Д-ын тус банк бусын байгууллагаас авсан зээлийн өрөнд Б ХХК-ийн барьсан ******* дүүрэг, 0 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн захиалгын гэрээний эрхийг захирал Б.А шилжүүлсэн гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж үзэв.

2.1.22.3. ******* дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс ******* дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 60/А байр 43 тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгө улсын эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй байна 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №865 тоот албан тоотыг шүүхэд ирүүлсэн.(1хх-ийн 223)

2.1.23. Хариуцагч Н-Д- дээр дурдсан 2 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 20,000,000 төгрөгийг баримтаа бүрдүүлэн иргэн Б.А жич нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

21.1.24. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Н-Д-ыг тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хамтран хариуцагчаа Н.Б-, Х.Б-, С.Х- нарыг татан оролцуулсан.

Тус иргэний хэрэг хянан хэлэлцэх 2022 оны 12 дугаар сарын .. өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч хамтран хариуцагч Н.Б-, Х.Б-, С.Х- нараас татгалзсан болохыг дурдав.

2.1.25. Иймд нэхэмжлэгч НФИ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 12 дугаар сарын 22-ны №122 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 119,999,999.29 төгрөг, түүний хүү 130,306,332.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,611,999.94 төгрөг нийт 260,918,332.09 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №151 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 33,000,000 төгрөг, түүний хүү 22,866,785.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,845,400 төгрөг нийт 59,712,185.57 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

хариуцагч Н-Д-оос 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №155 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, түүний хүү 24,750,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,961,666.67 төгрөг нийт 80,711,666.67 төгрөгийг гаргуулах шаардлагаас үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 24,750,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 961,666.67 төгрөг нийт 75,000,000 төгрөг төлсөн, нэмэгдүүлсэн хүүгээс 5,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

2.1.26. Хэрэгт хариуцагчаас шүүхэд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 32,275,000 төгрөгийн, Бэлэн мөнгөний орлогын баримт 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 16,770,520 төгрөг/зээл хаав/, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 522,666 төгрөг/16 сая зээлийн хүү төлөв/, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3,706,812.58 төгрөг/120 сая зээлийн хүү төлөв/(3хх-ийн42),бэлэн мөнгөний зарлагын баримт: 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 16,000,000 төгрөг/ зээл олгов/ гаргаж өгсөн баримтууд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул шүүх үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

3.1. Хариуцагч Н-Д- 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №155 дугаар Ипотекийн гэрээ-г нэхэмжлэгч НФИ ББСБ ХХК-тай байгуулж, эрхийн улсын бүртгэлийн-0 дугаар бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 0 тоот хаягт байршилтай, ,0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан гэрээг хариуцагч Н-Д-той;

Хариуцагч Х.Б-оос 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлэх, буцаан авах, зээл авах, захиран зарцуулах, гэрээнд холбогдох баримтад гарын үсэг зурах бүрэн эрхийг итгэмжлэн Итгэмжлэл-ийг хариуцагч Н-Д-т олгогдсоноор 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №155-1 тоот Ипотекийн гэрээгээр Х.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, ******* дүүргийн 0 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан нэхэмжлэгч НФИ ББСБ ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №155-1 дугаар Ипотекийн гэрээг хариуцагч Н-Д-той;

Хариуцагч Н.Б- нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №155-2 дугаар Ипотекийн гэрээ-г нэхэмжлэгч НФИ ББСБ ХХК-тай байгуулж, өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаар бүртгэгдсэн, ******* дүүрэг, 0 орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, талууд гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв. (1хх-ийн12-18, 22,4 хх-ийн57)

3.2. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ, 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

3.3. Талууд үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хуулийн шаардлагад хангасан байна.

3.4. Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга хариуцагч Н.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн, ******* дүүргийн 0 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Н.Б-ын өмчлөлийн ******* дүүрэг, 0в талбайтай 1 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Н-Д-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн-0 дугаар бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

3.5. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу  зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд Н.Б-, Н.Б-, Н-Д- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.3-д заасныг баримтлан хариуцагч Н.Д оос 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн№155 дугаар зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НФИ ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №122 дугаар зээлийн гэрээний үүрэгт 260,918,332.09 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №151 дугаар зээлийн гэрээний үүрэгт 59,712,185.57 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Н.Б-//-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, ******* дүүргийн 0 тоотод байршилтай,101 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Н.Б-/0/-ын өмчлөлийн ******* дүүрэг, 0 талбайтай 1 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Н-Д-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн-0 дугаар бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 0 тоот хаягт байршилтай, 473.1 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Нэхэмжлэгч НФИ ББСБ ХХК нь хариуцагч Х.Б-, Н.Б-, С.Х- нараас татгалзсан тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,738,473.44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ