Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00444

 

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00444

 

 

“А-ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/05021 дугаар шийдвэртэй,

 

“А-ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

1-, 2-, 3-, 4- нарт тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 401,342,184 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингүүн, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч 1-той нийт 8 зээлийн гэрээ байгуулж, 5 зээлийг хаасан байгаа.  2017 оны - сарын 22-ны өдрийн 122 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 260,918,332 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 151 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 59,712,185 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 155 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 80,711, 666 төгрөг, нийт 401,342,184 төгрөгийг хариуцагч 1-оос нэхэмжилж байна

1.2. Хариуцагч дээрх төлбөрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу барьцааны хөрөнгө болох 2ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 00 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн - хороо, Үйлдвэр/**/ Үйлдвэрийн гудамж, *** байр, -тоотод байрлалтай,101 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, -, - хороолол, ** байр -тоот хаягт байрлалтай, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч 1-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн-*** дугаар бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, - хороо, - хороолол, Токиогийн гудамж ** үйлчилгээний хэсгийн -тоот хаягт байршилтай 473.1 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

1.3. Хариуцагч 2-, 3-, 4- нараас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 1,420,000 төгрөгөөр багасган 399,922,184 төгрөгийг гаргуулна.

 

2. Хариуцагч 1-ын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд нийт 8 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсанд маргахгүй бөгөөд нийт 290,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, үүнээс 411,115,160 төгрөгийг хариуцагч шилжүүлсэн. Нэхэмжлэгч 8 удаагийн зээл олгохдоо зээлдэгч нарын төлсөн мөнгийг хаасан, хаагүй нь мэдэгдэхгүй бүх зээлээс суутгасан байдаг. Хариуцагч 411,115,160 төгрөг дээр 103,000,000 төгрөгийн байрыг тус банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлж өгсөн бөгөөд хариуцагч нийт 511,815,160 төгрөгийг төлсөн.

Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй 3 зээлийн гэрээний дагуу бүх мөнгөн төлбөрийг бүрэн төлөөд дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 45- зүйлийн 453.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч 1-оос 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 155 дугаар зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А-ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2017 оны - сарын 22-ны өдрийн 122 дугаар зээлийн гэрээний үүрэгт 260,918,332 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 151 дугаар зээлийн гэрээний үүрэгт 59,712,185 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 00 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн - хороо, Үйлдвэр/**/ Үйлдвэрийн гудамж, *** байр, -тоотод байршилтай.101 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч 2-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, -, - хороолол, ** байр -тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч 1-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн-*** дугаар бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг - хороо, - хороолол, Токиогийн гудамж, ** үйлчилгээний хэсгийн -тоот хаягт байршилтай, 473.1 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Нэхэмжлэгч “А-ББСБ” ХХК нь хариуцагч 3-, 2-, 4- нараас татгалзсан тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн      7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,738,473 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа зээлийн эргэн төлөлтүүдийг аль зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэдгээ тодорхой дурьдсан байхад шүүх өөр зээлийн үүрэгт төлбөрт тооцож суутгасан, түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зээлийн төлбөрийг төлөх дансыг заасан байхад өөр иргэний данс руу шилжүүлсэн төлбөрийг зээлийн төлбөрөөс хасаж тооцсон зэргээр илт тооцооллын алдааг гаргасан байна.

Тухайлбал, хэргийн 1 дүгээр хавтасны 106, 112 дахь талд хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарт 155 дугаартай зээлийн хугацааг сунгаж байсан болон төлбөр төлж байсан тухай бичсэн. - хавтасны 26, 27 дахь талд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн тайлбарт "нэхэмжлэгчтэй эвлэрсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 2 болон 3 өрөө орон сууц, 100,000,000 төгрөг бэлнээр өгөхөөр тохирсон” гэх тайлбар, 42 дахь талд 2018 оны 0- сарын 09-ний өдрийн зээл төлсөн баримтад “зээлийн хүү төлөв /120 сая/” гэсэн нь 120,000,000 төгрөгийн үндсэн зээл огт төлөгдөөгүй байсныг илтгэнэ.

4.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дэх тал, 2.1.16-д “...зээлийн хүүг 3.3 хувиар тооцох зүйтэй гэж үзэв” гэсэн хэрнээ бусад хэсэгт 3.5 хувиар бодсон, 2.1.17-д “...зээл олгох журам, гэрээнд тавигдах хуулиар зохицуулсан шаардлагыг хангах үүргийг биелүүлээгүй байна” гэж, мөн 2.1.18-д "нэхэмжлэгч нь зээлдэгчид өөр зээлийг зээлээр төлүүлэх зорилгоор зээл олгож байсан байна гэж үзэв" хэмээн талуудын маргаагүй буюу хэрэгт хамааралгүй дүгнэлтийг хийсэн. Үүнээс гадна зээлийн хүүг 4,4 хувиар тооцох байтал шүүх 3,5 хувиар тооцсон нь үндэслэлгүй.

Түүнчлэн, 2.1.18-д үргэлжлүүлэн “...нийг 8 удаагийн зээлийн харилцааг үүсгэж, 5 удаагийн харилцаанд маргаагүй, 3 удаагийн зээлийн гэрээний үүргийг шаардсан" гэсэн атлаа 5 зээлийн гэрээг хаасан төлбөрийг хаагдаагүй байгаа 3 тээлийн гэрээний төлбөрт шууд оруулан тооцож, маргааны зүйл, шаардлага, үндэслэлийг ойлголгүйгээр хальж шийдвэрлэсэн нь буруу.

4.3. Анхан шатны шүүх шүүх хуралдааны дараа хэргийн оролцогчдод шийдвэрийг танилцуулан сонсгохдоо 1 дэх заалтаар “нэхэмжлэлийн шаардлагаас 304,205,518 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 5,716,666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож" шийдвэрлэсэн.

Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/05021 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “...хариуцагч 1-оос... зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх... 122 дугаар зээлийн гэрээний үүрэгт 260,918,332 төгрөгийг,... 151 дугаар зээлийн гэрээний үүрэгт 59,712,185 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ.

4.4. Анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэгч байгууллагын өмнөх захирал К- руу 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг зээлийн тооцоонд оруулаагүй гэсэн хэрнээ бичгээр гаргасан шийдвэрт зээлийн төлбөрөөс хассан, улмаар “179,000,000 төгрөгийг шилжүүлж дээрх гэрээний үүрэг биелэгдэж дууссан байна. Хариуцагч зээлийн эргэн төлөлтөд 26,000,000 төгрөгийн илүү төлөлттэй гэж үзэхээр байна" гэж дүгнэсэн нь сонсгож танилцуулсан шийдвэрээс эрс зөрүүтэй,

4.5. Нэхэмжлэлийг анх хариуцагчийн гэрээнд заасан хаяг болох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр **, - байр, -тоот хаягаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 1- нь Баянзүрх дүүрэг, - хороо, 1- хороолол, 55-1-тоот хаягт оршин суудаг тул хэргийг шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу шилжүүлсэн.

Гэтэл хариуцагч анх нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаг байх бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх үндэслэл болсон хаяг дээрээ оршин суудаггүй болох нь хэрэг авагдсан баримтуудаар тогтоогдож байхад шүүх маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

4.6. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 101/ШШ2022/05021 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн татгалзал, тайлбарыг огт тусгаагүй, орхигдуулсан байгаа нь хуульд заасан журмын зөрчсөн байна.

Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д 5,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэрнээ “нэхэмжлэлээс үлдэх... 122 дугаар зээлийн гэрээний үүрэгт 260,918,332 төгрөгийг.... 151 дугаар зээлийн гэрээний үүрэгт 59,712,185 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосүгай” гэж нийт 320,630,517 хэрэгсэхгүй болгож, үлдэх 79,291,666 төгрөгийн шаардлагыг огт шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Түүнчлэн шийдвэрийн тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 45- зүйлийн 453.3 дахь хэсэгт заасныг баримтлан” гэж хуульд байхгүй зохицуулалтыг баримталсан, 3-, 2-, 4- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрнээ тогтоох хэсгийн 2-т "хариуцагч нараас..., хариуцагч 2-ын өмчлөлийн...” гэх зэргээр хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг ойлгомжгүй тодорхойлж, тогтоох хэсгийн заалтууд хоорондоо зөрчилдөж байна.

4.7. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хариуцагчийн татгалзлыг үгүйсгэх зорилгоор хариуцагчид зээлийн төлбөрийг суутгах тухай бүрт өөрийнх имэйл рүү Зээлийн гэрээний 4.4-т зааснаар мэдээллийг хүргүүлж байсан, түүнчлэн хариуцагчаас хариу имэйл ирүүлж байсан хүсэлт, тайлбар зэрэг талуудын хооронд бодиттой болсон үйл баримтыг тогтоолгохоор - цахим хаягт үзлэг хийлгүүлэх, хариуцагчтай хамаарал бүхий буюу нэг ашиг сонирхолтой Н-, н.Ц- нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нийт 8 зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд 5 зээлийн гэрээ эрх зүйн маргаангүй болох нь тооцоо нийлсэн акт, бусад баримтуудаар тогтоогддог.

5.2. Маргаан бүхий 3 зээлийн эрх зүйн харилцаа байгаа. 2017 оны - сарын 22-ны өдрийн 122 тоот зээлийг төлсөн тухай баримтыг хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн ба шүүх дүгнэсэн. 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “А-ББСБ” ХХК-д 1- 145,000,000 төгрөг төлсөн. Уг зээлийн төлбөрийг 1-ын эгчийн зээлийн гэрээний төлбөрт суутгаж авчихаад, 1-ын 122, 151, 155 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тайлбарладаг. Гэтэл 1-ын эгчийн зээлийн төлбөрийг 1- төлөх ямар ч боломжгүй. 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 145,000,000 төгрөг төлсөн нь маргаан бүхий 3 зээлийн төлбөрт тооцож, төлсөн.

5.3. “А-ББСБ” ХХК-аас н.Ц- зээл авсан ба зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг шилжүүлсэн гэж тайлбар гаргасан. Энэ 2 орон сууц болон 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр н.К-гийн данс руу шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг тусад нь нэхэмжилж болохыг шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан. Үүнийг маргаанд оруулаагүй.

5.4. Талууд зээлийн хүүг 3,5 хувиар тохирсон. Үүнийг нэхэмжлэгч байгууллагын захирал гэрээнд 4,4 хувь гэж бичсэн ба манайхаас зээлээ 3,5 хувиар тооцдог гэж тайлбар гаргасан.

5.5. Техникийн алдаа гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч тал 399,000,000 төгрөгийг шаардсан байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 320,000,000 төгрөг гэж дүгнэсэн гэж тайлбарладаг. Гэвч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаан бүхий 122, 151, 155 тоот зээлийн гэрээнүүдийг тус тусад нь дүгнэсэн.

Шийдвэрийг уншиж сонсгохдоо 5,711,066 төгрөг гэж танилцуулсан ба шүүхийн шийдвэрийг бичгээр албажуулж гаргахдаа 155 тоот зээлийн гэрээний үлдэгдэл нь 80,711,666 төгрөг, үүнээс хариуцагч 175,000,000 төгрөгийг төлсөн байна. Иймд үлдэгдэл 5,711,666 төгрөг байна гэж бичиглэл хийх атал шүүх техникийн алдаа гаргаж, 5,000,000 төгрөг гэж бичсэн. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүсэл зориг нь тодорхой бус байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16- зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч “А-ББСБ” ХХК нь хариуцагч 1-, 2-, 3-, 4- нарт тус тус холбогдуулан 2017 оны - сарын 22-ны өдрийн 122 тоот зээлийн гэрээний үүрэгт 260,918,332 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 151 тоот зээлийн гэрээний үүрэгт 59,712,185 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 155 тоот зээлийн гэрээний үүрэгт 80,711, 666 төгрөг, нийт 401,342,184 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 399,922,184 төгрөг болгож багасган, хариуцагч 2-, 3-, 4- нараас татгалзсан байна.

 

3. “А-ББСБ” ХХК болон 1- нарын хооронд нийт 8 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч нь 5 зээлийн гэрээнд маргахгүй гэж тайлбарлах боловч анхан шатны шүүх хариуцагчаас төлсөн зээлийн төлбөрүүдийн талаар талуудыг мэтгэлцүүлээгүйгээс давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн төлсөн гэх зээлийг зээлийн гэрээний үүрэгтэй харьцуулан дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

3.1. Нэхэмжлэгч тал 2017 оны - сарын 22-ны өдрийн 122, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 151, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 155 тоот зээлийн гэрээний үүрэг шаардсан ба хариуцагч тал нь талуудын хооронд байгуулагдсан 8 зээлийн гэрээ, зээлийн гэрээгээр тохиролцсон хүүгийн хэмжээ зөрүүтэй байгаа, гэрээний дагуу шилжүүлж авсан мөнгөн хөрөнгийн хэмжээ 290,000,000 төгрөг, гэрээний үүрэгт 411,000,000 төгрөгийг зээлийн хүүгийн хамт төлсөн, мөн орон сууцыг төлбөрт төлж шилжүүлсэн үнийн дүн маргаантай гэж тайлбар гаргаж маргасан тохиолдолд шүүх талуудын тайлбар бүрт дүгнэлт өгөх учиртай. Иймд зөвхөн 3 зээлийн гэрээтэй холбоотой дүгнэлт өгөх байсан гэх нэхэмжлэгч талын тайлбар учир дутагдалтай юм.  

 

3.2. Талуудын хооронд 2017 оны 0- сарын 16-ны өдөр байгуулагдсан 28 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 25,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 6 сар гэж тодорхойлжээ.  /III хх 128-130 дахь тал/

 

3.3. Талуудын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан 37 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 5,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 6 сар гэж тодорхойлжээ.  /III хх 131-133 дахь тал/

 

3.4. Талуудын хооронд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 72 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 25,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 4,4 хувь, хугацааг 6 сар гэж тодорхойлжээ.  /I хх 125-127 дахь тал, III хх 134-136 дахь тал/

 

3.5. Талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан 92 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 16,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 4,4 хувь, хугацааг 12 сар гэж тодорхойлжээ.  /III хх 137-139 дахь тал/

 

3.6. Талуудын хооронд 2017 оны - сарын 12-ны өдөр байгуулагдсан 122 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 120,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 4,4 хувь, хугацааг 12 сар гэж тодорхойлжээ.  /I хх 85-87 дахь тал/

 

3.7. Талуудын хооронд 2018 оны 0- сарын 12-ны өдөр байгуулагдсан 139 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 16,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 4,4 хувь, хугацааг 12 сар гэж тодорхойлжээ.  /III хх 140-142 дахь тал/

 

3.8. Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан 151 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 33,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 4,4 хувь, хугацааг 12 сар гэж тодорхойлжээ.  /I хх  82-84 дахь тал/

 

3.9. Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан 155 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 55,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 4,4 хувь, хугацааг 12 сар гэж тодорхойлжээ.  /III хх 143-145 дахь тал/

 

4.1. Анхан шатны шүүх 2017 оны - сарын 12-ны өдрийн 122, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 151,  2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан 155 тоот гэрээний үүргийн талаар дүгнэхдээ хариуцагчийн төлсөн төлбөрийг

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 0- сарын 04-ний өдрөөр  хязгаарлаж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Хэрэгт баримтаар 1- нь банкаар дамжуулж 2017 оны 0- сарын16-ны өдөр 32,275,000 төгрөгийг “Б- зээл төлөлт”гэж /I хх 165/, 2018 оны 07 дугаар 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг “1- зээл төлөлт гэж /I хх 108/, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр К-д 20,000,000 төгрөгийг “Б--с” гэж /I хх 109/, 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 36,112,160 төгрөгийг “1--с хүү төлөлт” /I хх 142, II хх 106/, 2018 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 145,000,000 төгрөгийг “Б--с үндсэн зээл” гэж /I хх 142, II хх 106/, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2,260,000 төгрөгийг “Б--с” гэж /I хх 110/, 2018 оны - сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөгийг “Б- зээл төлөв” /I хх 107, 138/ гэж, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөгийг “1- зээл төлөлт” /I хх 76/ гэж, 2021 оны 0- сарын 04-ний өдөр 40,000,000 төгрөгийг “Б-оос” /I хх 77/ гэсэн утгаар,

Банк хоорондын шилжүүлгээр 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 4,800,000 төгрөг /III хх 43 дахь тал/-ийг

Бэлнээр 2018 оны 0- сарын 09-ний өдөр 16,770,520 төгрөг/I хх 166/ , мөн өдөр 522,666 төгрөг/I хх 167/, мөн өдөр 3,706,812 төгрөг “Зээлийн хүү төлөв /120 сая/” гэх утгаар /III хх 42 дахь тал/, 2018 оны 0- сарын 12-ны өдөр 16,000,000 төгрөг /I хх 166-168/-ийг тус тус шилжүүснийг 8 зээлийн үүрэгт хэрхэн төлөгдөх талаар дүгнээгүй, мэтгэлцээн явуулаагүй.

Түүнээс гадна 1-ын эзэмшлийн, “Хаан банк” ХХК дахь дансны хуулгаас үзвэл 2017 оны - сараас нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг тодорхойлоогүй.  

 

5. Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

6.1. Нэхэмжлэгч талын гаргасан зарим гомдлыг хүлээн авах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. Үүнд: шүүх танилцуулсан шийдвэрээс өөр шийдвэрийг бичгээр үйлдсэн, хэргийн харьяалал зөрчсөн, шийдвэрийн бүрдэл дутуу, хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлүүлэх эрхийг зөрчсөн гэх гомдол хамаарна.

 

6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9- зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол засвар хийлгүүлэхээр санал болгох учиртай. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ТМ2022/03238 тоот тэмдэглэл алдаатай гарсан үндэслэлээр засвар хийлгүүлэх талаар санал гаргаагүй байна. Иймд анхан шатны шүүх амаар гаргасан шийдвэрээ бичгээр гаргахдаа өөрөөр гаргасан гэж дүгнэхгүй.

 

6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд талуудын тайлбарыг үндэслэн хуульд заасан үндэслэл тогтоогдвол шүүх хэргийг өөр шүүхэд шилжүүлэх юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос харьяалалтай холбоотой тайлбар хүсэлт гараагүй тул шүүхийг буруутгах боломжгүй болно.

 

6.4. Шүүх шийдвэртээ хариуцагчийн тайлбар, татгалзлыг бичээгүй, нэхэмжлэлийг бүрэн шийдвэрлэлгүй тус тус орхигдуулсан, хариуцагч нарын эрх зүйн байдлыг ойлгомжгүй тодорхойлсон зэрэг нь залруулах боломжтойд тооцогдох алдаа юм.

Шүүхийн шийдвэрийг нэгэнт хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тул дээрх алдааг цаашид гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

6.5. Нэхэмжлэгчийн нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэх эрхийг зөрчсөн гэж дүгнэхээргүй байна.  

 

6.5.а Нэхэмжлэгч тал 2021 оны 0- сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийн ажилтны цахим захидалд үзлэг хийлгүүлэх, өөрийн эзэмшлийн, “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь дансны хуулгыг баримтаар авахуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэснийг зөв гэж дүгнэнэ. Учир нь цахим захидалд үзлэг хийлгүүлэх үндэслэлийг нэхэмжлэгч талаас хариуцагч 1- руу мэдээлэл хүргүүлж байсныг нотлох гэж тодорхойлсон нь хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэснийг буруутгахгүй юм. Харин нэхэмжлэгч уг хүсэлт /2021 оны 0- сарын 16-ны өдрийн/-тээ 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан давж заалдах гомдолд дурдаж буй “хариуцагчаас хариу имэйл хүргүүлж байсан хүсэлт, тайлбар зэрэг талуудын хооронд бодитой болсон үйл баримтыг тогтоолгох” байсан гэх үндэслэлийг заагаагүй болно. Түүнчлэн банк дахь өөрийн эзэмшлийн дансны хуулга баримтыг нэхэмжлэгч өөрөө баримтаар гаргаж өгөх боломжтой юм.

 

6.5.б. Нэхэмжлэгч тал 2022 оны 0- сарын 07-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч 1-оос нотлох баримт гаргуулах, гэрчээр Н-, Э.Ц- нарыг оролцуулах хүсэлт гаргажээ. Шүүх мөн өдрийн 101/ШЗ2022/05627 дугаар захирамжаар гэрч асуулгах хүсэлтийг хангаж, харин хариуцагч 1-оос зээл төлсөн баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь нотолгооны хуваарилалтын зарчимд нийцжээ. Өөрөөр хэлбэл, талууд өөрийн тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд харин нэг талын нотлох баримт нөгөө талд байгаа тохиолдолд уг баримтыг албадан гаргуулах боломжтой юм. Нэхэмжлэгчийн хүсэлтэд нэхэмжлэгчийн баримт хариуцагч талд байгаа гэх байдал тогтоогдохгүй байна.

 

6.5.в. Шүүхийн 2022 оны 0- сарын 29-ний өдрийн 101/ШЗ2022/07591 дүгээр захирамж хууль зөрчөөгүй байна. Энэ захирамжаар шүүх гэрчүүдийг хаяг тодруулах болон хариуцагч нарыг албадан авчрах ажиллагааг хийхээр тогтсон, харин хариуцагчаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг өмнөх захирамжаар шийдвэрлэсэн гэсэн нь зөв болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/05021 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “А-ББСБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,157,561 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.ДАВААДОРЖ

                                           

         ШҮҮГЧИД                                             Т.БАДРАХ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА