Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2023/00173

 

 

 

 

 

    2023      01        09

                       182/ШШ2023/00173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, Н.Б- ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт байрлах, Э ХХКхолбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Батмэнд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан, хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Н.Б- шүүхэд болон төлөөлөгч Ц.Батмэнд шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Э ХХК-тай Өвс ханган нийлүүлэх худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Тухайн гэрээний 3.1-т заасны дагуу нэг боодол өвс нь 7,500 төгрөг байхаар тооцож нийт 2,000 боодол өвсийг 15,000,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу 2,000 боодол өвсийг Э ХХК-д нийлүүлсэн. Төлбөрт 15,000,000 төгрөг төлөхөөс 11,000,000 төгрөг төлсөн учир үлдэгдэл 4,000,000 төгрөг, мөн гэрээний 6.1-д зааснаар гэрээнд заасан үүргээ талууд биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.2 хувийн алданги төлөхөөр тохиролцсон тул алданги 2,000,000 төгрөг нийт 6.000.000 төгрөг гаргуулна гэв. 

 

2.Хариуцагч Э ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Б-тэй 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өвс ханган нийлүүлэхэд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэг боодол өвсийг 7,500 төгрөгт тооцож, нийт 2000 боодол өвсийг 15,000,000 төгрөгөөр худалдаж авч 11,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг гэрээний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч биелүүлж чадаагүй. Улмаар тодорхой хугацаа авч байсан хэдий ч тухайн үед дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 халдварын улмаас хариуцагч компани нь тогтвортой үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн. Н.Б-тэй тохирсон хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулж чадаагүй боловч гэрээний үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 2,000,000 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж өгнөүү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэл, хариуцагчаас хариу тайлбар, итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Н.Б- хариуцагч Э ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Худалдах худалдан авах гэрээний үүргээ шаардах эрхтэй гэж тайлбарлав.

5.Хариуцагч Э ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 халдварын улмаас компани нь тогтвортой үйл ажиллагаагаа явуулж чадаагүй, санхүүгийн хүнд нөхцөл байдал үүссэн тул алданги төлөхгүй гэж маргажээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, хариуцагчийн хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Талууд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах  гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр худалдагч Н.Б- нь нэг боодол өвсийг 7,500 төгрөгөөр тооцож 2,000 боодол өвс нийлүүлэх, худалдан авагч Э ХХК нь  2,000 боодол өвсний үнэ 15,000,000 төгрөгийг төлөх, мөн гэрээний 6.1-т гэрээнд заасан үүргээ талууд биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.2 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

7.Талууд гэрээний үлдэгдэл төлбөр, алданги шаардсан тооцоолол, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд хэн аль нь маргаагүй.

8.Харин хариуцагч Э ХХК нь алданги 2,000,000 төгрөг төлөхгүй дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 халдвараас шалтгаалан компани нь тогтвортой үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас санхүүгийн хүнд нөхцөл байдал үүссэн гэж маргаж мэтгэлцэж байна.  

 

9.Дээрх гэрээний 6.1-т гэрээнд заасан үүргээ талууд биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.2 хувийн алданги төлөхөөр тохиролцсон ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар нэхэмжлэгч Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4,000,000 төгрөгт алданги тооцож, алданги 2,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

 

10,Хариуцагч эдийн засгийн хүндрэлээс болж алданги төлөхгүй гэж мэтгэлцэж байгаа нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй байх ба гэрээний үүрэг болох алдангиас чөлөөлөгдөх, буруулах үндэслэл болохгүй бөгөөд компани нь тогтвортой үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн болохыг баримтаар нотолж чадаагүй.

11.Иймд хариуцагч Э ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг, алданги 2,000,00 төгрөг нийт 6,000,000 гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.

 

12.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч  Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 6,000,000 /Зургаан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч  Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШЗ2022/14848 дугаар шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ