Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00580

 

2023.03.17 210/МА2023/00580

Н.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2023/00173 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох

6,*******,******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* ******* ******* ХХК-тай ******* оны 12 дугаар сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-т заасны дагуу нэг боодол ******* 7,500 төгрөг байхаар тооцож нийт 2,******* боодол *******ийг *******,*******,******* төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон.

1.2.Гэрээний дагуу 2,******* боодол *******ийг ******* ******* ******* ХХК-д нийлүүлсэн. Төлбөрт *******,*******,******* төгрөг төлөхөөс 11,*******,******* төгрөг төлсөн учир үлдэгдэл 4,*******,******* төгрөг, мөн гэрээний 6.1-д зааснаар гэрээнд заасан үүргээ талууд биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.2 хувийн алданги төлөхөөр тохиролцсон тул алданги 2,*******,******* төгрөг нийт 6,*******,******* төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Манай компани Н.*******тэй ******* оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* ханган нийлүүлэх талаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэг боодол *******ийг 7,500 төгрөгөөр тооцож, нийт 2,******* боодол *******ийг *******,*******,******* төгрөгөөр худалдан авч, 11,*******,******* төгрөг төлсөн. Гэрээний үлдэгдэл төлбөр 4,*******,******* төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл төлбөрийг гэрээний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч биелүүлж чадаагүй. Тодорхой хугацаа авч байсан хэдий ч тухайн үед дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 халдварын улмаас хариуцагч нь үйл ажиллагаагаа тогтвортой явуулж чадаагүй, санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн. Иймд алданги 2,*******,******* төгрөгийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 6,*******,******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 4,*******,******* төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 2,*******,******* төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд ингэхдээ тодорхой хугацаанд төлбөрийг төлөхөөр талууд эвлэрэх боломжтой талаараа дурдсан. Гэвч шүүх зохигчийг эвлэрэх боломж, хугацаа олгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2.Түүнчлэн хариуцагчийн зүгээс худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчих болсон шалтгаан, үндэслэлээ дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдож эдийн засгийн хүнд нөхцөл байдалд байсан талаараа тайлбарладаг. Гэтэл шүүх санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн болохыг баримтаар нотлоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт алданги 2,*******,******* төгрөгийг хассан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,*******,******* төгрөг, алданги 2,*******,******* төгрөг, нийт 6,*******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөр 4,*******,******* төгрөг төлөхийг зөвшөөрч, алданги төлөхөөс татгалзжээ.

 

3.Зохигчдын хооронд ******* оны 12 дугаар сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч Н.******* 2,******* боодол ******* нийлүүлэх, худалдан авагч ******* ******* ******* ХХК нэг боодол *******ийг 7,500 төгрөгөөр тооцож, *******ний үнэд *******,*******,******* төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. (хэргийн 5-8 дахь тал)

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.

 

4.Дээрх гэрээгээр нэхэмжлэгч 2,******* боодол ******* нийлүүлсэн, хариуцагч гэрээний үнэ *******,*******,******* төгрөгөөс 11,*******,******* төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй. Хариуцагч нь үлдэх 4,*******,******* төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. (хэргийн 24 дэх тал)

 

5.Хариуцагч нь гэрээний 4.1-д зааснаар *******ний үнийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй бөгөөд ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаагаа тогтвортой явуулж чадаагүй, санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн гэж тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хариуцагч байгууллагын үйл ажиллагаа ковид-19 цар тахлын үйлчлэл, нөлөөлөлд орсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Талуудын гэрээний 6.1-д гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутамд 0.2 хувийн алданги төлөхөөр тохиролцсон ба хугацаа хэтрүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 984 хоногийн хугацаанд алдангид 7,872,******* төгрөг (4,*******,********0.2%*984) тооцогдох боловч нэхэмжлэгч 2,*******,******* төгрөг нэхэмжилжээ.

 

6.Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,*******,******* төгрөг, алданги 2,*******,******* төгрөг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба хэргийн 24 дэх талд авагдсан хариуцагчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тайлбарт нэхэмжлэгчтэй эвлэрэх талаар тусгагдаагүй тул хариу тайлбартаа ... тодорхой хугацаанд төлбөрийг төлөхөөр талууд эвлэрэх боломжтой талаараа дурдсан. Гэтэл анхан шатны шүүх зохигчийг эвлэрэх боломж, хугацаа олгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй байна.

 

8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2023/00173 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.ЗОЛЗАЯА