Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 152/ШШ2022/00531

 

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 152/ШШ2022/00531

Увс аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, өөрийн байранд байрлах, 9019009041 улсын бүртгэлийн дугаартай, 2076675 регистрийн дугаартай, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах, 9019009041 улсын бүртгэлийн дугаартай, 2076675 регистрийн дугаартай, Амарсанаа ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Вагоны зам ашиглалтын хөлс 19,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нарантуяа /цахимаар/, хариуцагч Ө.Барсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч О.Батсүх /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь хариуцагч Амарсанаа ХХК-д холбогдуулан вагоны зам ашиглалтын хөлс 19,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Амарсанаа ХХК нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь УБТЗ ХНН-ийн Ачааны вагон завсарын депод өөрийн өмчлөлийн 74000019 дугаартай битүү вагоныг тус депогоор засварлуулахаар амаар урьдчилан тохиролцсон бөгөөд засварын гэрээ бичгээр байгуулагдах хүртэл буюу 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20:06 минутад Ачааны вагон засварын депогийн замаас Зүүнхараа өртөөний замд тавигдсан тул Зүүнхараа өртөөний тооцооны оператор, мэдээлэгч М.Дэлгэрмөрөн нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12:30 цагт Амарсанаа ХХК-ийн захирал Ө.Барсүрэнгийн 99098847 дугаартай утсаар холбогдон танай өмчлөлийн 74000019 дугаартай битүү вагон манай өртөөний замд тавигдсан, Ачааны вагон засварын депотой Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх гэрээ бичгээр байгуулагдан тус депогийн зам руу вагон тавигдах хүртэл зам ашигласны төлбөр хураамжийг УБТЗ ХНН-ийн тарифын 1 дүгээр мөрдлөгийн дагуу танай компани хариуцан бидэнд төлөх үүрэгтэй, тариф нь 1-3 хоног тутам 20,000 төгрөг, 4-5 хоног тутам 40,000 төгрөг, 6-7 хоног тутам 60,000 төгрөг, 8-с дээш хоногт хоног тутамд 80,000 төгрөг байдаг тухай мэдэгдсэн. Хариуцагч Ө.Барсүрэн нь манай компани тухайн төлбөрийг төлнө, манай өмгөөлөгч Н.Батсүхэд давхар хэлээрэй гэсэн хариу өгсөн.

 

1.2. Улмаар Амарсанаа ХХК нь манай нийгэмлэгтэй 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр №ОГ/21/208 дугаартай Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх гэрэ-г харилцан тохиролцон байгуулсан. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21:06 цагт Зүүнхараа өртөөний замаас Ачааны вагон засварын депогийн зам руу дээрх вагон тавигдсан бөгөөд манай Ачааны вагон засварын депо нь Амарсанаа ХХК-ийн эзэмшлийн 74000019 дугаартай битүү вагонд холбогдох засвар үйлчилгээг бүрэн хийж, засвараас гарч Зүүнхараа өртөөний замд тавигдсан тухай Ачааны вагон засварын депогийн орлогч дарга П.Мөнхжаргал нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 10:16 цагт Амарсанаа ХХК-ийн 99024496 дугаартай гар утсанд мессежээр, тус компанийн менежерт 89009601 дугаартай вайбер чатаар, мөн Зүүнхараа өртөөний тооцооны оператор, мэдээлэгч М.Дэлгэрмөрөн тус компанийн өмгөөлөгч Н.Батсүхэд 99024496 утсаар, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр холбогдон санамж нээсэн талаар албан ёсоор тус тус мэдэгдэж, гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн.

 

1.3. Гэтэл Амарсанаа ХХК нь ийнхүү мэдэгдсэнээс хойш гэрээний 2.2.9 заалтад заасныг үндэслэн 5 хоногийн дотор вагонаа татан авах үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл дээрх вагоныг манай замаас татаж авахгүй, гарсан зам ашиглалтын төлбөр тооцоог төлөхгүй байгаа болно. Дээрх №ОГ/21/208 дугаартай Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх гэрээний дараах заалтуудын дагуу Амарсанаа ХХК нь манай эзэмшлийн зам ашигласны төлбөр хураамжийг төлөх хууль эрх зүйн үндэслэлтэй. Үүнд:

Гэрээний 2.2. 3ахиалагчийн үүрэг

2.2.6. Засварын ажлын гүйцэтгэлээр төлбөрийг вагон засварлаж дуусмагц, гүйцэтгэгчийн нэхэмжпэлийг үндэслэн үлдэгдэл төлбөрийг төлж вагоноо авах;

2.2.9. засварласан вагоныг мэдэгдсэнээс хойш 5 хоногийн дотор зам чөлөөлж аваагүй тохиолдолд зам ашиглалт болон сэлгээний зардлыг УБТЗ-ын Тарифын 1-р мөрдлөгийн дагуу нэмж төлөх;

3.1. Гүйцэтгэгчийн эрх

3.1.3. Хийж гүйцэтгэсэн засвар, үйлчилгээг хугацаанд нь хүлээн авахыг шаардах;

3.1.4. Захиалагчийн эзэмшил өмчлөлийн вагонд засвар, үйлчилгээ хийж дууссаны дараа энэхүү гэрээгээр тохирсон төлбөрийг нэхэмжлэхийн дагуу шаардах;

3.1.6. Гүйцэтгэгч нь захиалагчийн 2.2.6, 2.2.9-р заалтуудыг тус тус биелүүлээгүйгээс үүсэх хохирлыг нэхэмжлэх эрхтэй;

Дөрөв. Талуудын хүлээх хариуцлага

4.3. Талууд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс талуудад болон гуравдагч этгээдэд учирсан хохирлыг буруутай тал нь үл маргах журмаар хариуцна.

Тав. Төлбөр тооцоо

5.1. 3ахиалагч нь засвар хийх явцад гарах вагоны таталт, тавилт сэлгээний ажил, зам эзэлгээний хөлсөнд УБТЗ-ын даргын тушаалаар баталсан тээврийн Тарифын нэгдугээр мөрдлөгийг баримтлан төлбөр төлнө.

5.8. 3ахиалагч нь төлбөрийг бүрэн гүйцэт төлөөгүй тохиолдолд вагоныг шилжүүлж өгөхгүй бөгөөд үүнээс үүдэн гарах /зам эзэлгээний төлбөр, вагоныг өөр замд шилжүүлэх таталт, тавилт г.м./ зардлыг үл маргах журмаар барагдуулна.

5.9. Засварласан вагоныг засвараас гарсан тухай мэдээллийг захиалагч талд мэдэгдсэнээс хойш хуанлийн 5 хоногийн дотор Зүүнхараа дахь ачааны вагоны засварын депогийн хашаанаас авах, зам чөлөөлж аваагүй тохиолдолд зам ашиглалт болон сэлгээний зардал нэмж төлүүлнэ гэж заасан. Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн яамны сайдын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №154 дүгээр тушаалын 5 тавдугаар хавсралтаар батлагдсан Төмөр замаар ачаа тээвэрлэх журмын 23 дугаар зүйлийн 23.6.1-д байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн өртөө зөрлөгт ачилт буулгалтад вагоныг тавьж өгөх, татаж авахад санамжийг үйлдэж тарифын мөрдлөгийн дагуу холбогдох төлбөр тооцоог бодож авна гэж заасан байдаг.

 

1.4. Манай нийгэмлэгээс Амарсанаа ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нийт 6 удаагийн албан бичгээр зам ашиглалтын төлбөр төлүүлэх талаар шаардлага хүргүүлж, зам ашиглалтын төлбөр хэрхэн тооцож буй үндэслэл, төлбөрийг хэмжээг тодорхойлон мэдэгдэж байсан ба хамгийн сүүлд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр №10/143 дугаартай албан бичиг хүргүүлэхэд хариу ирүүлээгүй. Амарсанаа ХХК-ийн захирал Ө.Барсүрэнтэй манай ажилтан Б.Хулан түүний 99098847 утсаар холбогдон асуухад танай нийгэмлэг манай вагоныг тээвэрлэлтэд оролцуулах эсвэл өөрсдийн өмчлөлд вагоныг бүрмөсөн авах зэргээр зам ашиглалтаас үүссэн төлбөрөө авч болно гэсэн хариу өгсөн. Иймд дээрх заалтыг үндэслэн тарифын мөрдлөгөд заасан хэмжээгээр тооцоолоход 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Амарсанаа ХХК-ийн 74000019 дугаартай вагоны зам ашиглалтын төлбөр 19,000,000 төгрөг болсныг тус компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ө.Барсүрэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

2.1. Манай компани нь 74000019 дугаартай битүү вагоныг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн өрөндөө тооцож Баян эрдэнэ трейд ХХК-аас 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлж авсан. Тухайн үед 74000019 дугаартай битүү вагон нь капитал засварт орохоор Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь УБТЗ ХНН-ийн ачааны вагон засварын депод байсан бөгөөд капитал засварт орж, техникийн дүгнэлт гарсны дараа ашиглах боломжтой байдаг.

 

2.2. Энэхүү капитал засварыг хийхдээ Төмөр замын удирдах газрын хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан орлогч даргаас зөвшөөрөл авсны үндсэн дээр засвар хийдэг бөгөөд Амарсанаа ХХК-ийн зүгээс 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн вагоныг засварт оруулж өгөхийг хүссэн хүсэлтийг Төмөр замын удирдах газрын хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан орлогч дарга Х.Амгаланд гаргасан боловч ямар нэгэн хариуг өгөхгүй байсаар 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүргэсэн. Энэ хугацаанд бидний зүгээс бичиг хэрэг хариуцсан ажилтантай удаа дараа холбогдож хариу ирүүлэхийг хүссэн боловч бичиг хэргийн ажилтан амралтаа авсан, дарга амралтаа авсан, таны бичиг хянагдаж байгаа гэсээр 6 сарын дараа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь УБТЗ ХНН-ийн депо засварт холбогдох зөвшөөрлөө олгосон байдаг. Дээрх 6 сарын хугацаа алдсан асуудалд манай компани огт буруугүй бөгөөд УБТЗ ХНН-ийн өөрсдийн ажлын уялдаа холбоо, хариуцлагагүй байдлаас болсон тул уг хугацаанд ногдох төлбөрийг бид хариуцан төлөх боломжгүй юм.

 

2.3. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замтай манай Амарсанаа ХХК зам ашиглалтын ямар нэгэн гэрээг байгуулаагүй, зам ашиглалтын хөлс, төлбөрийн талаар тохиролцсон зүйл байхгүй.

 

2.4. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №01721/208 дугаартай Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх гэрээ нь зөвхөн вагон засварлуулах тухай асуудлыг зохицуулах бөгөөд энэхүү гэрээний төлбөр буюу вагон засварлуулсан ажлын хөлсийг бүрэн төлсөн болно. Иймд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Улаанбаатар төмөр зам-ын эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх гэрээ, хавсралт, Улаанбаатар төмөр замын Зүүнхараа өртөөний 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 77/450, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 77/453, 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 77/03, 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 99/37, 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 77/53, 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 77/71 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/361 дүгээр Тарифын өөрчлөлтийн тухай, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/233 дугаар Тарифын өөрчлөлтийн тухай тушаал, хавсралт, эвлэрлийн гэрээ, 43509 дугаар утасны дэлгэрэнгүй жагсаалт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б-1-389 дүгээр Милостных Игорь Васильевичийг ажилд томилох тухай тушаал, А/361 дүгээр Тарифын өөрчлөлтийн тухай тушаалуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

4. Хариуцагчаас Амарсанаа ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Амарсанаа ХХК-ийн Хаан банкин дахь 5024301834 дугаарын дансны хуулга зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын хариуцагч Амарсанаа ХХК-д холбогдуулан гаргасан вагоны зам ашиглалтын хөлс 19,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 15,140,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 3,860,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Амарсанаа ХХК нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь УБТЗ ХНН-ийн Ачааны вагон завсарын депод өөрийн өмчлөлийн 74000019 дугаартай битүү вагоныг тус депогоор засварлуулахаар амаар урьдчилан тохиролцсон бөгөөд засварын гэрээ бичгээр байгуулагдах хүртэл буюу 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20:06 минутад Ачааны вагон засварын депогийн замаас Зүүнхараа өртөөний замд тавигдсан тул Зүүнхараа өртөөний тооцооны оператор, мэдээлэгч М.Дэлгэрмөрөн нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12:30 цагт Амарсанаа ХХК-ийн захирал Ө.Барсүрэнгийн 99098847 дугаартай утсаар холбогдон танай өмчлөлийн 74000019 дугаартай битүү вагон манай өртөөний замд тавигдсан, Ачааны вагон засварын депотой Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх гэрээ бичгээр байгуулагдан тус депогийн зам руу вагон тавигдах хүртэл зам ашигласны төлбөр хураамжийг УБТЗ ХНН-ийн тарифын 1 дүгээр мөрдлөгийн дагуу танай компани хариуцан бидэнд төлөх үүрэгтэй, тариф нь 1-3 хоног тутам 20,000 төгрөг, 4-5 хоног тутам 40,000 төгрөг, 6-7 хоног тутам 60,000 төгрөг, 8-с дээш хоногт хоног тутамд 80,000 төгрөг байдаг тухай мэдэгдсэн. Хариуцагч Ө.Барсүрэн нь манай компани тухайн төлбөрийг төлнө, манай өмгөөлөгч Н.Батсүхэд давхар хэлээрэй гэсэн хариу өгсөн.

 

2.2. Улмаар Амарсанаа ХХК нь манай нийгэмлэгтэй 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр №ОГ/21/208 дугаартай Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх гэрэ-г харилцан тохиролцон байгуулсан. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21:06 цагт Зүүнхараа өртөөний замаас Ачааны вагон засварын депогийн зам руу дээрх вагон тавигдсан бөгөөд манай Ачааны вагон засварын депо нь Амарсанаа ХХК-ийн эзэмшлийн 74000019 дугаартай битүү вагонд холбогдох засвар үйлчилгээг бүрэн хийж, засвараас гарч Зүүнхараа өртөөний замд тавигдсан тухай Ачааны вагон засварын депогийн орлогч дарга П.Мөнхжаргал нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 10:16 цагт Амарсанаа ХХК-ийн 99024496 дугаартай гар утсанд мессежээр, тус компанийн менежерт 89009601 дугаартай вайбер чатаар, мөн Зүүнхараа өртөөний тооцооны оператор, мэдээлэгч М.Дэлгэрмөрөн тус компанийн өмгөөлөгч Н.Батсүхэд 99024496 утсаар, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр холбогдон санамж нээсэн талаар албан ёсоор тус тус мэдэгдэж, гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн.

 

2.3. Гэтэл Амарсанаа ХХК нь ийнхүү мэдэгдсэнээс хойш гэрээний 2.2.9 заалтад заасныг үндэслэн 5 хоногийн дотор вагонаа татан авах үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл дээрх вагоныг манай замаас татаж авахгүй, гарсан зам ашиглалтын төлбөр тооцоог төлөхгүй байгаа болно. Дээрх №ОГ/21/208 дугаартай Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх гэрээний дараах заалтуудын дагуу Амарсанаа ХХК нь манай эзэмшлийн зам ашигласны төлбөр хураамжийг төлөх хууль эрх зүйн үндэслэлтэй. Үүнд:

Гэрээний 2.2. 3ахиалагчийн үүрэг

2.2.6. Засварын ажлын гүйцэтгэлээр төлбөрийг вагон засварлаж дуусмагц, гүйцэтгэгчийн нэхэмжпэлийг үндэслэн үлдэгдэл төлбөрийг төлж вагоноо авах;

2.2.9. засварласан вагоныг мэдэгдсэнээс хойш 5 хоногийн дотор зам чөлөөлж аваагүй тохиолдолд зам ашиглалт болон сэлгээний зардлыг УБТЗ-ын Тарифын 1-р мөрдлөгийн дагуу нэмж төлөх;

3.1. Гүйцэтгэгчийн эрх

3.1.3. Хийж гүйцэтгэсэн засвар, үйлчилгээг хугацаанд нь хүлээн авахыг шаардах;

3.1.4. Захиалагчийн эзэмшил өмчлөлийн вагонд засвар, үйлчилгээ хийж дууссаны дараа энэхүү гэрээгээр тохирсон төлбөрийг нэхэмжлэхийн дагуу шаардах;

3.1.6. Гүйцэтгэгч нь захиалагчийн 2.2.6, 2.2.9-р заалтуудыг тус тус биелүүлээгүйгээс үүсэх хохирлыг нэхэмжлэх эрхтэй;

Дөрөв. Талуудын хүлээх хариуцлага

4.3. Талууд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс талуудад болон гуравдагч этгээдэд учирсан хохирлыг буруутай тал нь үл маргах журмаар хариуцна.

Тав. Төлбөр тооцоо

5.1. 3ахиалагч нь засвар хийх явцад гарах вагоны таталт, тавилт сэлгээний ажил, зам эзэлгээний хөлсөнд УБТЗ-ын даргын тушаалаар баталсан тээврийн Тарифын нэгдугээр мөрдлөгийг баримтлан төлбөр төлнө.

5.8. 3ахиалагч нь төлбөрийг бүрэн гүйцэт төлөөгүй тохиолдолд вагоныг шилжүүлж өгөхгүй бөгөөд үүнээс үүдэн гарах /зам эзэлгээний төлбөр, вагоныг өөр замд шилжүүлэх таталт, тавилт г.м./ зардлыг үл маргах журмаар барагдуулна.

5.9. Засварласан вагоныг засвараас гарсан тухай мэдээллийг захиалагч талд мэдэгдсэнээс хойш хуанлийн 5 хоногийн дотор Зүүнхараа дахь ачааны вагоны засварын депогийн хашаанаас авах, зам чөлөөлж аваагүй тохиолдолд зам ашиглалт болон сэлгээний зардал нэмж төлүүлнэ гэж заасан. Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн яамны сайдын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №154 дүгээр тушаалын 5 тавдугаар хавсралтаар батлагдсан Төмөр замаар ачаа тээвэрлэх журмын 23 дугаар зүйлийн 23.6.1-д байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн өртөө зөрлөгт ачилт буулгалтад вагоныг тавьж өгөх, татаж авахад санамжийг үйлдэж тарифын мөрдлөгийн дагуу холбогдох төлбөр тооцоог бодож авна гэж заасан байдаг.

 

2.4. Манай нийгэмлэгээс Амарсанаа ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нийт 6 удаагийн албан бичгээр зам ашиглалтын төлбөр төлүүлэх талаар шаардлага хүргүүлж, зам ашиглалтын төлбөр хэрхэн тооцож буй үндэслэл, төлбөрийг хэмжээг тодорхойлон мэдэгдэж байсан ба хамгийн сүүлд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр №10/143 дугаартай албан бичиг хүргүүлэхэд хариу ирүүлээгүй. Амарсанаа ХХК-ийн захирал Ө.Барсүрэнтэй манай ажилтан Б.Хулан түүний 99098847 утсаар холбогдон асуухад танай нийгэмлэг манай вагоныг тээвэрлэлтэд оролцуулах эсвэл өөрсдийн өмчлөлд вагоныг бүрмөсөн авах зэргээр зам ашиглалтаас үүссэн төлбөрөө авч болно гэсэн хариу өгсөн. Иймд дээрх заалтыг үндэслэн тарифын мөрдлөгөд заасан хэмжээгээр тооцоолоход 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Амарсанаа ХХК-ийн 74000019 дугаартай вагоны зам ашиглалтын төлбөр 19,000,000 төгрөг болсныг тус компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Манай компани нь 74000019 дугаартай битүү вагоныг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн өрөндөө тооцож Баян эрдэнэ трейд ХХК-аас 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлж авсан. Тухайн 7400019 дугаар вагоныг манай компанийн эзэмшлийнх биш. Тухайн үед 74000019 дугаартай битүү вагон нь капитал засварт орохоор Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь УБТЗ ХНН-ийн ачааны вагон засварын депод байсан бөгөөд капитал засварт орж, техникийн дүгнэлт гарсны дараа ашиглах боломжтой байдаг.

 

3.2. Энэхүү капитал засварыг хийхдээ Төмөр замын удирдах газрын хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан орлогч даргаас зөвшөөрөл авсны үндсэн дээр засвар хийдэг бөгөөд Амарсанаа ХХК-ийн зүгээс 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн вагоныг засварт оруулж өгөхийг хүссэн хүсэлтийг Төмөр замын удирдах газрын хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан орлогч дарга Х.Амгаланд гаргасан боловч ямар нэгэн хариуг өгөхгүй байсаар 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүргэсэн. Энэ хугацаанд бидний зүгээс бичиг хэрэг хариуцсан ажилтантай удаа дараа холбогдож хариу ирүүлэхийг хүссэн боловч бичиг хэргийн ажилтан амралтаа авсан, дарга амралтаа авсан, таны бичиг хянагдаж байгаа гэсээр 6 сарын дараа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь УБТЗ ХНН-ийн депо засварт холбогдох зөвшөөрлөө олгосон байдаг. Дээрх 6 сарын хугацаа алдсан асуудалд манай компани огт буруугүй бөгөөд УБТЗ ХНН-ийн өөрсдийн ажлын уялдаа холбоо, хариуцлагагүй байдлаас болсон тул уг хугацаанд ногдох төлбөрийг бид хариуцан төлөх боломжгүй юм.

 

3.3. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замтай манай Амарсанаа ХХК зам ашиглалтын ямар нэгэн гэрээг байгуулаагүй, зам ашиглалтын хөлс, төлбөрийн талаар тохиролцсон зүйл байхгүй.

 

3.4. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №01721/208 дугаартай Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх гэрээ нь зөвхөн вагон засварлуулах тухай асуудлыг зохицуулах бөгөөд энэхүү гэрээний төлбөр буюу вагон засварлуулсан ажлын хөлсийг бүрэн төлсөн болно. Иймд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар төмөр зам-ын эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх гэрээ бичгээр байгуулагдан нэхэмжлэгч нь Амарсанаа ХХК-ийн эзэмшлийн 7400019 дугаартай вагонд засвар хийхээр харилцан тохиролцжээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Амарсанаа ХХК-ийн эзэмшлийн 7400019 дугаартай вагон нь 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын өмчлөлийн төмөр зам дээр байрлан зогсож байгаа талаар талууд маргаагүй. Харин хариуцагч нь ачааны вагонд засвар үйлчилгээ хийх гэрээ байгуулсан, зам ашиглалтын хөлсний талаар ямар нэгэн гэрээг байгуулаагүй гэж маргаж байна.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын Ачааны вагон засварын депо нь Амарсанаа ХХК-ийн эзэмшлийн 74000019 дугаартай битүү вагонд холбогдох засвар үйлчилгээг бүрэн хийж, засвараас гарч Зүүнхараа өртөөний замд тавигдсан тухай Ачааны вагон засварын депогийн орлогч дарга П.Мөнхжаргал нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 10:16 цагт Амарсанаа ХХК-ийн 99024496 дугаартай гар утсанд мессежээр, тус компанийн менежерт 89009601 дугаартай вайбер чатаар, мөн Зүүнхараа өртөөний тооцооны оператор, мэдээлэгч М.Дэлгэрмөрөн тус компанийн өмгөөлөгч Н.Батсүхэд 99024496 утсаар, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр холбогдон санамж нээсэн талаар албан ёсоор тус тус мэдэгдэж, гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн гэж тайлбарладаг боловч хариуцагч тал утсаар болон мессежээр вагон засварласан талаар мэдэгдээгүй гэж маргасан тул хариуцагч Амарсанаа ХХК-д засвар үйлчилгээг бүрэн хийж гүйцэтгэсэн хугацааг Улаанбаатар төмөр замын Зүүнхараа өртөөний 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 77/450 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай Танай компанийн 74000019 дугаартай битүү вагон 2021.10.12-ны өдрөөс 2021.10.21-ний едөр хүртэл өртөөний замд 217 цаг зогссон зам ашигласны төлбөр 500,000 төгрөг, 2021.11.08-ны өдөр ВЧД-1 засвараас гарч Зүүнхараа өртөөний зам ашиглан 2021 оны 12-р сарын 16-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл 904 цаг зогсож, зам ашигласны төлбөр 2,740,000 төгрөг, нийт төлбөр 3,240,000 төгрөг болсон. Төлбөр тооцоог УБТЗ-ын даргын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А-361 тоот тушаалын хоёрдугаар хавсралтын дагуу 8-аас дээш хоног тутамд 80,000 төгрөгийн зам ашиглалтын хөлс тооцож байгаа болно. Зүүнхараа өртөө нь галт тэрэг хүлээн авч явуулах 7 замтай хувийн эзэмшлийн вагон зогсоох замгүй тул яаралтай вагоноо татан төлбөр тооцоогоо нэхэмжлэхийн дагуу барагдуулна уу гэх агуулгатай албан бичгээр мэдэгдсэн гэж үзлээ. Дараа нь Улаанбаатар төмөр замын Зүүнхараа өртөөний 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 77/453, 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 77/03, 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 99/37, 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 77/53, 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 77/71 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр зам ашиглалтын хөлсний тооцоо болон вагоныг чөлөөлж авах талаар Амарсанаа ХХК-д мэдэгдсэн байх ба эдгээр мэдэгдлүүдийг хариуцагч тал авснаа хүлээн зөвшөөрдөг.

 

Хариуцагч талд ийнхүү мэдэгдсэнээс хойш хариуцагч гэрээний 2.2.9-д ...засварласан вагоныг мэдэгдсэнээс хойш 5 хоногийн дотор зам чөлөөлж аваагүй тохиолдолд зам ашиглалт болон сэлгээний зардлыг УБТЗ-ын Тарифын 1-р мөрдлөгийн дагуу нэмж төлөх; заалтад заасныг үндэслэн 5 хоногийн дотор вагонаа татан авах үүрэгтэй гэж зааснаар Амарсанаа ХХК нь вагоныг замаас татаж авах үүргээ биелүүлээгүй байна.

 

Төмөр замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.3-т Төмөр замын тээврийн үйлчилгээний үнэ, тарифыг улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил, хэрэглэгчийн ашиг сонирхлыг харгалзан энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу тогтоож мөрдөх гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбайг ашиглахтай холбоотой харилцааг төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмээр зохицуулна гэж тус тус заасан байх бөгөөд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 264 дүгээр тушаал болон 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/154 тоот тушаалаар батлагдсан 5 дугаар хавсралтын 23.6.1-т Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн буюу тээвэрлэгчийн эзэмшлийн салбар зам, өртөө хоорондын зам, ачааны ажиллагаа хийгддэггүй өртөө, зөрлөгт ачилт буулгалтад вагоныг тавьж өгөх, татаж авахад санамжийг үйлдэж, тарифын мөрдлөгийн дагуу холбогдох төлбөр, тооцоог бодож авна гэж заажээ.

 

Түүнчлэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А-53 тоот тарифын үнийг тогтоосон тушаалын хавсралтын 9.7-д зааснаар зам ашигласны хөлсийг 1-3 хоногт вагон бүрээс хоног тутамд 20,000 төгрөг, 4-5 хоногт 40,000 төгрөг, 6-7 хоногт 60,000 төгрөг, 8-аас дээш хоног тутамд вагон бүрээс 80,000 төгрөгөөр тооцон авахаар зохицуулсан байна.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд хариуцагч Амарсанаа ХХК нь вагоныг замаас татаж авах үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь өөрийн өмчлөлийн зам ашиглалтын төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдлээр хариуцагч Амарсанаа ХХК-д вагоныг чөлөөлж авах талаар мэдэгдсэн, тус компани 5 хоногийн вагоныг чөлөөлөх үүрэгтэй тул вагоны зам ашиглалтын төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 15,140,000 төгрөг гэж тооцон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,860,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Амарсанаа ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2,125,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,233,400 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2,709,289 төгрөг төлсөн гэж маргадаг боловч тухайн төлбөрүүдийг вагон засвар, сэлбэг, вагон засвар үлдэгдэл гэж төлсөн байх тул эдгээр төлбөрүүдийг вагоны зам ашиглалтын төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ дээрх талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-т Вагоныг засварлахаар засварын замд тавьж, ВУ-36 маягт бичигдэх хүртэлх хугацаанд зам ашигласны төлбөр тооцогдохгүй. Засварын ажил хийхийн тулд вагоныг засварын замд тавих, татаж авах, засвар хийлгэхээр депо, засварын газарт явуулах тээврийн зардлыг вагон эзэмшигч хариуцна гэж зааснаар ВУ-36 маягтаа бичиж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг боловч хариуцагч тал нэхэмжлэгч байгууллагад хандаж тухайн маягтыг шаардаж байсан талаарх баримтыг ирүүлээгүй тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Улаанбаатар төмөр зам-ын эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх гэрээнд захиалагчийг төлөөлж Амарсанаа ХХК-ийн захирал Ө.Барсүрэн гарын үсэг зурж, компанийн тамгыг дарж баталгаажуулсан байх хариуцагчийн Тухайн 7400019 дугаар вагоныг манай компанийн эзэмшлийнх биш гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч Амарсанаа ХХК-аас вагоны зам ашигласны хөлс 15,140,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,860,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Амарсанаа ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 15,140,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 233,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1269 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч Амарсанаа ХХК-ийн өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 120 байр, 4 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү1520005398 дугаартай, 54 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр снийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйт байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч Амарсанаа ХХК-аас вагоны зам ашигласны хөлс 15,140,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,860,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Амарсанаа ХХК-аас 233,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                       Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ