Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 138/ШШ2023/00102

 

 

 

 

 

23 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 138/ШШ23/00102

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын Алтантулгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сумын ******* дугаар баг, дугаар байрны 14 тоотод оршин суух, ЖЮ80090131 регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,

Худалдаа үйлчилгээний зориулалт бүхий талбай чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:     

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Хариуцагч Г.

                        Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******аар дамжуулан хариуцагч Г.д холбогдуулан худалдаа үйлчилгээний зориулалттай талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******, өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

       Миний бие -р байрны зоорийн болон 1, 2 давхрын худалдаа үйлчилгээний зориулалт бүхий талбайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч бөгөөд манай 7, 8, 9, 210 дугаартай талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг ХХК 22 оны 9 сарын 1-нээс түрээсийн гэрээ хийлгэхээр мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл гэрээ хийгээгүй учраас өөрийн өмчлөлийн худалдаа үйлчилгээний талбайг чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байна. Г. гэгч нь 2 давхрын энэ байршил бүхий түрээслэж байгаа объёктыг худалдан авна гэсэн боловч тохирсон хугацаандаа төлбөр тооцоо хийгээгүй, мөнгөгүй учир бид өмчөө өөрсдөө ашиглаж эзэмшихээр шийдвэрлэсэн ба энэ талаараа мэдэгдсэн боловч талбай түрээслэгчдийн ашиг орлогыг хууль бусаар завшиж байна. Түүнээс болж түрээслэгч нараас хууль бусаар төлбөр нэхэж, талбайг ашиглаж байгаа хүмүүс бидний хууль ёсны өмчлөгч мөн болохыг мэдсээр байгаа атал гэрээ хийхгүй, талбайг чөлөөлөхгүй хууль бусаар ашиглаж байгаа юм. Иймд манай өмчлөлийн талбайг чөлөөлүүлж өгнө үү.

       Г. нь ...211 тоотыг түрээслэж байсан талбайн түлхүүрийг хураан авч, бусад сул байруудын адил үргэлжлүүлэн түрээслэж ашиглаж, ашиг олж хууль бусаар эзэмшсээр байгаа тул, ...иргэн Б.Уранчимэгийн түрээслэж байгаад сулласан 1 тоот өрөөний түлхүүрийг, ...“Монре” даатгалын түрээслэж байсан 213, 214 тоотыг манай өмчлөлийн чөлөөлмөгц түлхүүрийг авч тус тус эзэмшиж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн эдгээр талбайг албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна. 

       Нэгэнт шийдвэр нь гараад хүчин төгөлдөр болсон, одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж болох учраас 1, 213, 214 тоот талбайг албадан чөлөөлүүлэх гэсэн шаардлагуудаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Мөн 7 тоотыг саяхан хүл авсан учраас энэ шаардлагаасаа татгалзаж байна. Бусад шаардлага хэвээр.

       Энэ барилгыг анх би өөрөө барьсан бөгөөд д *******00 000 000 төгрөгийн өртэй байсан учир тэр өрнийхөө барьцаанд түүнд өгсөн байсан юм. Ингээд сая 12 дугаар байрны баруун талд байгаа барилгын сууриа зарна гэдгийг маань мэдээд “би авъя. Надад барьцаанд өгсөн байгаа объектоо чи өөрөө барьсан юм чинь түүнийгээ чи ав” гээд би энэ маргаан бүхий үйлчилгээний объектоо 22 оны 05 дугаар сард ээс эргүүлж авсан. Ингээд тэй уулзахад “би энэ объектыг зээл маань гарах хүртэл түрээсэлж байгаад худалдаж авъя. Түрээсэнд танд сардаа 5 000 000 төгрөг өгье” гэсэн. Гэвч над руу 3 000 000 төгрөгөөр нэг удаа, 3 500 000 төгрөгөөр нэг удаа мөнгө шилжүүлээд өөр мөнгө өгөөгүй. Мөнгөө шилжүүлэхдээ “зээл” гэж шилжүүлээд байсан. Тэгэхээр нь би энэ бүтэхгүй юм байна, худлаа яриад яваад байна гээд “би худалдахаа болилоо. Суллаж өг” гэсэн боловч ойлголцохгүй, суллаж өгөхгүй байгаа учраас 8, 9, 210, 211 тоот талбайг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Чөлөөлж өгөөгүй байгаа талбайнуудаа чөлөөлүүлэх шаардлагаа дэмжиж байна. Өөр хэлэх зүйл байхгүй.

       гийн хувьд эдгээр талбайг чөлөөлж өгөх ёстой гэдгээ ойлгосон юм шиг байна. Харин сөргүүлээд “би гаргасан засварын зардлаа авчихвал чөлөөлж өгөх гээд байгаа юм” гэсэн зүйл ярьж байна. Эдгээр талбайн түлхүүрүүд нь д байгаа. Түлхүүрүүдийг өгөхгүй, хаалгыг эвдэж орох боломжгүй учраас 8, 9, 210, 211 тоот талбайг чөлөөлүүлэх шаардлага хэвээр гэдгийг хэлье. ийн өмч байх үед нь тухайн байрыг худалдаж авна гэдэг асуудал ярьж байсан юм байна лээ. ийн гэрчээр өгсөн мэдүүлгээр “ нь ор үндэсгүй худлаа яриад байсан. Зээл бүтэнгүүт таны мөнгийг бүхэлд нь гаргаад өгье гэсэн боловч сүүлдээ талыг нь өгөөд талыг нь увуулж цувуулаад өгье гэсэн зүйл яриад байхаар нь энэ худлаа, бүтэхгүй юм байна гээд худалдахгүй гэдгээ хэлсэн” гэж байна. Ингээд 22 оны 05 сард тус объектыг *******д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Ерөнхийдөө ******* нь д *******00 000 000 төгрөгийн өртэй. Энэ өрнийхөө барьцаанд маргаан бүхий байраа өгсөн байсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гараагүй байсан учир хөөцөлдөөд өөр дээрээ өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан байсан. ******* 0 дугаар байрны хойд талд байсан барилгын сууриа худалдахаар болсон. Түүнийг нь мэдээд “чи энэ объектоо ав. Би энэ газрыг өрөнд чинь авъя” гэж тохиролцоод объектыг нь буцаагаад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. гийн нэхээд байгаа засварын хөлс гэдэг нь өөрөө тэй худалдаж авна гэж тохиролцсоны үндсэн дээр эдгээр хүмүүс хоёр талаасаа мөнгө гаргаж хийсэн асуудал юм. гийн гаргаж өгсөн засварын тооцоо гэх хүснэгтээс харахад 29 900 000 төгрөгийн хөрөнгө гаргасан. 79 500 000 төгрөгийн зардал гаргаж засварыг хийсэн байна. ч өөрөө “тэр засварын асуудал бол бид нарын хоорондын асуудал. *******тай огт хамааралгүй. Гэрээн дээр ч засварын асуудал байхгүй байгаа биз дээ. засварын асуудал яриад байвал надтай тооцоогоо хий гэж хэлээрэй” гэж хэлж байсан. Тэгэхээр , *******, нарын хооронд засварын хөлсийг ******* гаргаж өгнө гэсэн тохиролцоо байхгүй гэдэг нь батлагдаж байна. Харин *******д тухайн объектыг шилжүүлэх асуудал яригдах үед мөн л д хэлж байсан шигээ худалдаж авах саналыг тавьсан. Худалдаж авах боломжийг олгосон боловч зээл нь бүтээгүй байна гээд байдаг. Тэгэхээр нь бид үүнийгээ худалдах шаардлага байхгүй. Өөрсдөө ашиглаж үйл ажиллагаагаа явуулъя гэсэн байр суурьтай нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад явж байна Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэв.

       Хариуцагч Г., түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар хариу тайлбартаа: Би анх 19 оны 03 сард ******* сумын *******-р багт байрлах -р байрны зоорийн болон 1, 2 давхрын худалдаа үйлчилгээний зориулалттай талбайг өмчлөг болох болон түүний нөхөр Төмөрхуяг гэх хүнтэй тохиролцож, худалдан авах талаар ярилцаж эхэлсэн. Тухайн үед уг талбай нь нийтдээ ямар ч засваргүй, 1, 2 давхрын бүх өрөөнүүд паар, сээтэггүй, шал нь плитагүй, нэг ч хаалгагүй байсан. 2 давхрын талбай нь өрөөнд хуваагдаагүй байсан. Зоорийн давхар нь ямар нэгэн засваргүй, подвалийн байдалтай байсан. тэй ярилцаж, худалдан авахаар тохиролцсон байсан учир өөрийн зардал, хүч хөдөлмөр, менежментээр энэ “Гэгээ төв”-ийг бий болгож, байгуулсан. Ийм байхад нэхэмжлэгч нь намайг ямар ч эрхгүйгээр өөрийнх нь байранд орж суугаад байгаа юм шигээр бичсэн байна. Ямар ч засваргүй байсан байшинг 3 жил гаруйн хугацаанд засвар үйлчилгээ хийж, түрээслэгч татаж, хэрэглэгч татаж ажилласан байхад юу ч хийгээгүй нэхэмжлэгч нь намайг талбай чөлөөлж өг гэж шаардаж байгаа нь шударга бус байна. Нэхэмжлэлд дурдсан 7, 8, 9, 210 тоот өрөөнүүдийг чөлөөлүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрийн бий болгож, бүтээсэн зүйлийг худалдаж авах талаар банкнаас зээл хөөцөлдөж, судлуулж байгаа. Зээл маань удахгүй гарч энэхүү “Гэгээ төв”-ийн 1, 2 болон зоорийн давхрыг худалдан авах болно. Энэхүү талбай нь өмчлөгч ээс яагаад нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн болохыг гайхаж байна. болон түүний нөхөр Төмөрхуяг нар нь өмчлөгч өөрчлөгдөж байгаа талаар надад огт хэлээгүй. Энэ нь миний эрх, ашгийг зөрчиж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

       Ковид халдвараас болж бүх зүйл 2 жил хоригдсон. Аль ч банк зээл гаргахгүй болсон. Үүнээс болж энэ объектыг худалдаж авахад хугацаа алдсан. Гэтэл 22 оны 0******* сард “энэ объектыг ******* гуай өөрөө эргүүлж авахаар боллоо” гэж ******* гуай, нар орж ирсэн. Тэгэхэд нь “яагаад ингэж байгаа юм бэ. Би цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулж өдий зэрэгтэй болгосон шүү дээ. Тиймээс өгмөөргүй байна. Зээл аваад худалдаж авах санаатай байна. Худалдаа хөгжлийн банкинд материалуудаа өгсөн боловч манай орон нутгийн салбар шийдэхгүй, их хэмжээний зээл учир төвөөс шийднэ гээд хүлээгдэж байна. Би сард 5 000 000 төгрөг өгч байя. Зээл гараад худалдаж авах болоход үндсэн мөнгөнөөс хасагдана биз дээ” гэж тохирч ******* гуай “За тэгье” гээд гарсан. Гэвч буцаж орж ирээд өөр юм яриад байдаг. Ингээд ойлголцохгүй байсан учир би ******* гуайд “миний засвар хийхэд гаргасан зардлаас 30 000 000 төгрөгийг л гаргаад өгчих. Тэгээд би талбайнуудыг хүлээлгэж өгье” гэсэн боловч миний саналыг хүл авахгүй байгаа. тэй хамт ирэх үед нь ч “би засвар хийхэд зарцуулсан мөнгөө хэнээс авах юм бэ” гэхэд “түүнийг нь ******* аа чи гаргаад өгчих. Асуудал байхгүй шүү дээ” гэхэд ******* гуай “Тэгье тэгье” гэж байсан мөртлөө одоо “үгүй” гээд байдаг. 7 тоот талбайгаа ******* гуай өөрөө аваад хүнд түрээслүүлсэн. Тэгсэн мөртлөө энэ талбайг нэхээд байгаа нь ямар учиртай юм бэ. 8 тоотыг нь би оффисоо болгож ашиглаж байгаа. 9, 210, 211 тоот талбай нь хоосон байгаа. Хүн ирж уулзаад орох гэхээр тэр хүнийг нь ******* гуай хөөгөөд явуулчихдаг. Түлхүүрүүд нь надад байгаа. Би залуу хүн. Энэ объектыг өдий зэрэгтэй болгох гэж 2 жилийн хөдөлмөр, цаг хугацаа, зээл аваад тодорхой хэмжээний мөнгө санхүү зарцуулсан. Зээл эргэн төлөлтийг хойшлуулж байсан учраас өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн мөнгөө ч төлж чадаагүй байна. Тиймээс засвар үйлчилгээнд бодитоор гаргасан зардал 30 000 000 төгрөгийг надад гаргаад өгчихвөл талбайг чөлөөлөөд өгье гээд байгаа юм. ******* гуайтай тохиролцоод миний засварын зардлыг гаргаад өгчихвөл надад эдгээр талбайг чөлөөлж өгөхөд татгалзах зүйл байхгүй.

       Нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар Иргэний хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.1-д заасан байгаа. Үүнд зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байдаг. Өнөөдрийн тухайд 8, 9, 210, 211 тоот гэсэн 4 талбайг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага яригдаж байна. Гэтэл нэхэмжлэгч Алтантулгын хувьд Гэгээ төвийн 8 м.кв талбайн өмчлөгч гэдэг нь гэрчилгээнээс харагдаж байна. Түүнээс биш 8, 9, 210, 211 тоотын өмчлөгч гэж харагдахгүй байна. Эдгээр нь хэний өмчлөлд байгаа нь тодорхойгүй байна. Тиймээс нэхэмжлэгч эдгээр талбайн өмчлөгч мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Өмчлөгч нь мөн гэдгээ нэхэмжлэгч тал нотлоогүй байна. Анх нэхэмжлэл гаргахдаа 7, 8, 9, 210 тоот талбайг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан. Сүүлд 211 тоот талбайг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ нэмэгдүүлсэн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж харагдсан. Тиймээс өнөөдөр энэ 211 тоот талбайг чөлөөлүүлэх асуудал яригдахгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг тусгаж өгсөн. Тус хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.2-т зааснаар нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг хавсаргах ёстой. Энэ шаардлагыг хангаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлээд байгаа 8, 9, 210, 211 тоотуудын өмчлөгч гэдгээ нотлоогүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас Т.*******ас Ц.*******т олгосон 22.09.05-ны өдрийн итгэмжлэл, ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, дугаар байрны 2 давхрын 278.******* м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Т.******* мөн тухай 22.07.05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 000952*******35 дугаартай гэрчилгээ, талбайн план зураглал, “Эйч Жи Эй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.******* болон иргэн Л., А.Амартүвшин нарын хооронд 22.04.01-ний өдөр байгуулагдсан “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай гэрээ /узуфрукт/, ******* сумын 9 дүгээр баг 12 дугаар байрны баруун талд байрлах 1100 м2 талбай бүхий, орон сууцны оффисын зориулалттай газрын эзэмшигч нь “Эйч Жи Эй” ХХК мөн тухай 11.11.04-ний өдрийн 3110442 дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, тус компанийн дүрэм, 22.05.21-ний өдрийн “******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, дугаар байрны зоорь, 1, 2 дугаар давхрын 914 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Л.ээс Т.*******д бэлэглэсэн тухай” Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Л. бүртгэгдсэн тухай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 14.01.23-ны өдрийн 0004883 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М.******* бүртгэгдсэн тухай 22.07.05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 22.11.15-ны өдрийн 138/ШШ22/01002 дугаартай шийдвэр, тус шүүхийн шүүгчийн 23.01.0*******-ны өдрийн 138/ШШ23/0003******* дугаартай захирамж зэрэг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг (хх 3-5, 15-25, 28, *******4- тал),

хариуцагч талаас 19- онд хийгдсэн засварын зардлын тооцоо, зардлын товчоо гэх баримтууд, мөн ******* сумын ******* дугаар баг, дугаар байрны зоорь болон 1, 2 дугаар давхарт засвар үйлчилгээ хийж байсныг болон засвар үйлчилгээ хийсний дараах байдлуудыг тус тус харуулсан гэрэл зургууд зэрэг баримтуудыг (хх 73-89 тал) тус тус гаргаж өгсөн. 

Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтээр шүүхийн даалгавраар гэрчээр Л.ийг асууж мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгүүлсэн болно. (хх 30-33, 3*******-39 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хариуцагч Г.д холбогдуулан тус шүүхэд “******* аймгийн ******* сумын ******* дугаар баг дугаар байрны 2 дугаар давхрын 7, 8, 9, 210 тоотод тус тус байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай талбайг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус байрны 2 дугаар давхрын 211, 1, 213, 214 тоотод тус тус байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай талбайг мөн чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. (хх 1, 27, 54-55 тал)

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаас “7 тоотод байрлах талбайг чөлөөлж авсан, 1, 213, 214 тоотод байрлах талбайг чөлөөлүүлэхтэй холбоотой шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон” гэсэн үндэслэлүүдээр уг 1, 7, 213, 214 тоотод байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай талбайг чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа татгалзсан болно.

Нэхэмжлэгч тал ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2-т заасныг зөрчөөгүй байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг “******* аймгийн ******* сумын ******* дугаар баг дугаар байрны 2 дугаар давхрын 8, 9, 210, 211 тоотод тус тус байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай талбайг чөлөөлүүлэх тухай” гэж үзнэ. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагууддаа хариуцагчийг “ ” ХХК-ийн захирал Г. гэж бичиж ирүүлсэн байдаг. Шүүхээс нэхэмжлэл ирсний дараа нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хариуцагчаар хэнийг тодорхойлж буй талаар тодруулсан бөгөөд тэрээр хариуцагч нь Г. гэж тайлбарласны үндсэн дээр шүүх Г.д холбогдуулан иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч мөн шүүх хуралдаанд хариуцагчаа Г. гэж тодорхойлж тайлбарласан болно.  

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******, өмгөөлөгч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагын шүүх хуралдаанд бүрэн дэмжиж оролцсон бөгөөд шаардлагын үндэслэлээ “...Л.ээс 22 оны 05 сард тус объектыг *******д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчийг хууль ёсны өмчлөгч мөн гэдгийг мэдсээр атлаа талбайг чөлөөлөхгүй, хууль бусаар ашиглаж байна. Хариуцагчийн хэлээд байгаа засварын асуудал нь *******т огт хамааралгүй гэдгийг гэрч мэдүүлдэг. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан тус объёктыг худалдаж авах саналыг хүлээн авч, түүнд худалдаж авах боломжийг олгосон боловч зээл нь бүтээгүй гээд байдаг. Ийм учир объёктоо худалдах шаардлага байхгүй, өөрсдөө ашиглаж үйл ажиллагаагаа явуулъя гэсэн байр суурьтай байна. Иймд манай өмчлөлийн 8-211 тоотод байрлах талбайг чөлөөлүүлж өгнө үү...” гэж тайлбарласан.

Хариуцагч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг бөгөөд татгалзлын үндэслэлээ хариуцагч Г. “...Миний засвар үйлчилгээ хийхэд гаргасан зардал 30 сая төгрөгийг гаргаад өгчихвөл чөлөөлөөд өгнө...” гэж, түүний өмгөөлөгч Д.Галтогтох “...211 тоотыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй тул энэ хэсгийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. Мөн нэхэмжлэгч нь 8-211 тоот талбайн өмчлөгч гэдэг нь эргэлзээтэй, нэхэмжлэгч тал үүнийг баримтаар нотолж чадаагүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус тайлбарлан маргадаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1. ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, дугаар байрны зоорийн болон 1, 2 дугаар давхрын нийт 914 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч нь Л. байсан болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 14 оны 01 дүгээр сарын 23-ны 0004883 дугаар гэрчилгээ болон гэрч Л.ийн “... дугаар байрын 1, 2 давхар миний өмчлөлд байгаад 22 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний дагуу Т.Алтантулгын нэр дээр шилжүүлсэн. Би *******д 914 м.кв талбайтай объёктыг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

2. Л. нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд байх хугацаанд хариуцагч Г.тэй тохиролцон, түүнтэй хамтран тус объёктод шинэчилсэн засвар үйлчилгээ /жижиг өрөө тасалгаа бүхий/ хийж, улмаар Л. нь 1 давхарт байх талбайгаас 110 м.кв талбайг нь “Юнител” ХХК-д түрээслэж, түрээсийн төлбөрийг өөрөө авч, харин үлдсэн бусад талбайг бусдад түрээслүүлж, түрээсийн орлогыг авах зөвшөөрлийг Г.д олгосон байна.

Үүний үндсэн дээр хариуцагч Г. нь 2 давхрын худалдаа үйлчилгээний зориулалттай 8 тоотод байрлах 18,8 м.кв талбайг өөрөө “Гэгээ” төвийн оффисын чиглэлээр, 9 тоотод байрлах 21,8 м.кв талбайг өөрийн эхнэрт эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдаалах чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулан, үлдсэн бусад талбайг бусдад түрээслэн, түрээсийн гэрээ байгуулан, түрээсийн орлогыг авч байсан байна.

3. Нэхэмжлэгч Т.******* нь Л.ээс 22 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-гээр ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, дугаар байрны зоорийн болон 1, 2 дугаар давхрын нийт 914 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бэлгэнд авсны дагуу 22 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-0*******1401093*******, Ү-0*******11010935, Ү-0*******140094 дугаарт тус тус бүртгүүлж, дээрх байрны зоорийн буюу В1 давхарт байрлах 254 м.кв талбай, 1 дүгээр давхарт байрлах 8.8 м.кв талбай, 2 дугаар давхарт байрлах 278.******* м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болжээ.

            4. Нэхэмжлэгч Т.Алтантулгыг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль өмчлөгч болсноос хойш хариуцагч Г. нь тус дугаар байрны 2 дугаар давхрын худалдаа үйлчилгээний зориулалттай 8 тоотод байрлах 18,8 м.кв, 9 тоотод байрлах 21,8 м.кв талбайнуудад одоог хүртэл үйл ажиллагаа явуулан, чөлөөлж өгөөгүй, мөн 210 тоотод байрлах 18,3 м2, 211 тоотод байрлах 18 м2 талбайнуудыг өмнө нь түрээслэж байсан түрээслэгчид сулласан боловч түлхүүрийг нь авчихаад нэхэмжлэгчид өгөхгүй байгаа зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...8-211 тоот талбайн өмчлөгч нэхэмжлэгч мөн гэдэг нь эргэлзээтэй...” гэх тайлбар няцаагдаж байна. Тодруулж хэлбэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Т.******* нь дээрх дугаар байрны 2 дугаар давхрын худалдаа үйлчилгээний зориулалттай нийт 278.******* м.кв талбай бүхий, өөрөөр хэлбэл жижиг өрөө тасалгаа болгон хуваасан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон гэдэг нь тогтоогдож байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн дээрх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Мөн хариуцагч Г. нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Т.******* болсон талаар маргадаггүй, харин тус үл хөдлөх эд хөрөнгийг шинэчлэн засвар үйлчилгээ хийхэд гаргасан зардал 30 000 000 төгрөгийг гаргаад өгчихвөл 8-211 тоотод байрлах талбайг чөлөөлнө гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Г. нарын хооронд ******* сумын ******* дугаар баг, дугаар байрны зоорийн болон 1, 2 дугаар давхарт засвар үйлчилгээ хийх талаар харилцан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.*******, 43 дугаар зүйлд тус тус зааснаар асуугдсан гэрч Л.ийн “...тэй тохиролцоод оны 05 дугаар сард шинэчилсэн засвар хийснээр үйл ажиллагаа явуулах 10 гаруй объёкт бий болсон. Засварыг тэй хамт хийж, өмчлөгчийн хувьд засварын хөрөнгийг би гаргасан. миний тооцоогоор 10- сая төгрөг гаргасан. Засвар дуссанаар оны 5 сараас үйл ажиллагаа эхэлж, 110 мкв талбайд нь аймгийн Юнител ХХК-ийн салбар орж, би Юнител ХХК-тай гэрээ байгуулсан. Бусад жижиг аж ахуйн нэгжийн гэрээг хийсэн. Тэр бүгдийн тооцоог мэдэж байгаа...” гэх мэдүүлгээс үзэхэд засвар үйлчилгээ хийхэд зарцуулсан зардалтай холбоотой асуудал нь Л. болон хариуцагч Г. нарын хоорондын асуудал байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч тал, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч тал тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн ******* дугаар зүйлийн *******.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.

Гэвч хариуцагч Г. нь хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэлээ баримтаар гаргаж нотолж чадаагүй бөгөөд түүнийг хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх бөгөөд хариуцагч, түүний өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, 10*******.3-т “Энэ хуулийн 10*******.1, 10*******.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч Т.******* нь 22 оны 07 сараас эхлэн хариуцагч Г.гийн эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа 8, 9 тоотод байрлах болон түлхүүрийг нь авчихаад өгөхгүй байгаа 210, 211 тоотод байрлах талбайнуудын шинэ өмчлөгч болсон байх ба дээрх хуульд зааснаар өмчлөгч болсон цаг хугацаанаас эхлэн өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс хэдийд ч шаардах эрхтэй бөгөөд ийнхүү шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Алтантулгын өөрийн өмчлөлийн талбайгаа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагч Г.гийн эзэмшиж байгаа ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, дугаар байрны 2 давхрын худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 8 тоотод байрлах 18,8 м2, 9 тоотод байрлах 21,8 м2, 210 тоотод байрлах 18,3 м2, 211 тоотод байрлах 18 м2 талбайг тус тус түүний эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул түүнээс улсын тэмдэгтийн хураамжид 0 төгрөгийг гаргуулан ******* сумын төсвийн орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлд, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Алтантулгын өмчлөлийн ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, дугаар байрны 2 дугаар давхрын худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 8 тоотод байрлах 18,8 м2, 9 тоотод байрлах 21,8 м2, 210 тоотод байрлах 18,3 м2, 211 тоотод байрлах 18 м2 талбайг тус тус хариуцагч Г.гийн эзэмшлээс чөлөөлсүгэй.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлд, нэхэмжлэгч Т.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 0 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан ******* сумын төсвийн орлогод оруулж, хариуцагч Г.гээс улсын тэмдэгтийн хураамжид 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ЖАРГАЛТУЯА