Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2023/00180

 

 

 

 

 

 

        **************3 оны өдөр

     01 сар       04  р                                           184/ШШ**************3/00180

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “******* ******* партнерс” ХХК /РД: 5874734/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, *******/******* тоот

Хариуцагч: “******* ” ХХК /РД: 6146*******5*******/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, ам зуслангийн замд баригдаж буй хотхон 

Нийлүүлсэн бетон зуурмагийн үнэ 59,*******73,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “******* ” ХХК-тай ********************* оны 5 дугаар сарын **************-ны өдөр БН/**************//1 дугаартай гэрээг байгуулан Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, аманд байрлах тус компанийн барьж буй хотхонд *******45,000,000 төгрөгийн үнэтэй, М*******0 марк, 1400 м.куб хэмжээтэй зуурмагийг ********************* оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлэхээр тохиролцсон. Бэлтгэн нийлүүлэх бетон зуурмагийн төлбөрийн 30 хувийг төгрөгөөр, 70 хувьд тус хотхоны 67.******* м.кв талбайтай, 168,000,000 төгрөгийн үнэтэй амины орон сууцыг шилжүүлэн өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд м.кв хэмжээтэй, 73,466,000 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлснээс 30 хувийн төлбөр **************,039,800 төгрөгөөс 5,93*******,500 төгрөгийг төлж 8,*******60,000 төгрөгийг төлөөгүй. Төлбөрийн 70 хувь болох бартерын амины орон сууцны төлбөрт 51,4*******6,*******0 төгрөгийг суутган тооцсон. Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.*******-т зааснаар хариуцагч нь бүтээгдэхүүний захиалгыг өгсөн өдрөө манай нэхэмжлэхийн дагуу захиалсан бүтээгдэхүүний төлбөрийн 30 хувийг бэлнээр төлөх үүргийг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй. Гэрээний 5.1.4-т захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй байх боловч энэхүү үүргийн биелэлтийг хангахгүй ********************* оны 8 дугаар сарын 7-ны өдөр манай компанид гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлэн дахин бетон зуурмаг худалдан аваагүй. Иймд ********************* оны 5 дугаар сарын **************-ны өдрийн БН/**************//1 дугаартай бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээг цуцалж, худалдан авсан бетон зуурмагийн төлбөр 59,*******73,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан ********************* оны 5 дугаар сарын **************-ны өдрийн БН/**************5/1 тоот бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээнд заасны дагуу захиалагч талын захиалсан бетон зуурмаг *******5 хоног саатсаны улмаас 98,750,000 төгрөгийн цэвэр алдагдалд ороод байгаа тухай мэдэгдлийг ********************* оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч компанид хүргүүлсэн. Уг мэдэгдлээр манай компани нэг өдрийн ажилчдын цалин, хэв хашмал болон тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт 3,950,000 төгрөг зарцуулдаг болох нь баримтаар нотлогддог тухай дурдсан. Захиалсан бетон зуурмаг *******5 хоног саатсаны улмаас 98,750,000 төгрөгийн цэвэр алдагдалд орсон тухай мэдэгдлийг хүргүүлсний дараа нэхэмжлэгч компани асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзээгүй төдийгүй үндэслэлгүйгээр хариу шаардлага тавьсан. Түүнчлэн өмнөх мэдэгдэл хүргүүлснээс хойш бүтээгдэхүүн нийлүүлээгүй байдлаас болж дахин их хэмжээний хохирол манай компани хүлээсэн тул талуудын хооронд байгуулсан ********************* оны 5 дугаар сарын **************-ны өдрийн БН/**************//1 тоот бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээг ********************* оны 8 дугаар сарын 7-ны өдөр цуцалж байгааг мэдэгдсэн. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага бүтээгдэхүүнээ хэвийн хэмжээнд нийлүүлээд болоод байгааг мөн дурдсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргахаа мэдэгдэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ********************* оны 5 дугаар сарын **************-ны өдрийн БН/**************//1 дугаартай Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ, ********************* оны 8 дугаар сарын 7-ны өдрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл, “******* ” ХХК-ийн “шаардлагад өгөх тайлбар” гэх ********************* оны 7 дугаар сарын *******6-ны өдрийн **************/0*******4 дугаартай албан бичиг, тооцооны үлдэгдлийн баталгаа, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, ********************* оны 9 дүгээр сарын *******7-ны өдрийн **************/030 дугаартай итгэмжлэл, хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: “******* ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тооцооны үлдэгдлийн баталгаа хавсралтын хамт, бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт, “******* ******* партнерс” ХХК-ийн операторын бүртгэл, шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* партнерс” ХХК нь хариуцагч “******* ” ХХК-д холбогдуулан нийлүүлсэн бетон зуурмагийн үнэ 59,*******73,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “******* ******* партнерс” ХХК шаардлагын үндэслэлээ хариуцагч “******* ” ХХК-дтай байгуулсан гэрээ цуцлагдсан тул  гэрээний дагуу нийлүүлсэн бетон зуурмагийн үнийг гаргуулна гэж, хариуцагч татгалзаж байгаа үндэслэлээ захиалсан бетон зуурмагийг хугацаанд нь нийлүүлээгүйгээс гэрээг цуцалсан, компанид их хэмжээний хохирол учирсан гэж тус тус тайлбарлаж байна.

Зохигчид ********************* оны 5  дугаар сарын **************-ны өдөр БН/**************//51 тоот бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, нийлүүлэгч нь М*******0 маркийн, *******45,000,000 төгрөгийн үнэ бүхий 1,400 м.куб бетон зуурмагийг нийлүүлэх, захиалагч нь төлбөрийн 30 хувийг бэлнээр, үлдэх 70 хувийг бартераар төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 5/

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь м.куб хэмжээтэй, 73,466,000 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлсэн, хариуцагч бэлнээр төлөх 30 хувийн төлбөрт **************,039,800 төгрөг төлөхөөс 5,93*******,500 төгрөг төлж 8,*******60,000 төгрөгийг төлөөгүй, бартерын төлбөрт 51,4*******6,*******0 төгрөгийн үнэ бүхий зуурмагийг тооцон авсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийлүүлсэн бүтээгдэхүүний 30 хувийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр бетон зуурмаг нийлүүлэхээ зогсоосон, улмаар хариуцагч “******* ” ХХК нь ********************* оны 8 дугаар сарын 7-ны өдөр гэрээг цуцалж байгааг албан бичгээр мэдэгджээ. /хх-ийн 8, 9/

Хариуцагч “******* ” ХХК нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмагийн тоо хэмжээ, чанар байдлын тухайд маргаагүй.

Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт, операторын бүртгэл зэрэг баримтаар ********************* оны 5 дугаар сарын *******3-ны өдрөөс ********************* оны 6 дугаар сарын *******9-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагчийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, аманд барьж буй хотхоны барилгын ажилд хэрэглэх бетон зуурмагийг нийлүүлсэн болох нь тогтоогдоно./хх-ийн 3*******-83/

Хариуцагч “******* ” ХХК нь нэхэмжлэгч “******* ******* партнерс” ХХК-д ********************* оны  7 дугаар сарын 18-ны өдөр бетон зуурмыг хугацаанд нь нийлүүлээгүйгээс учирсан хохирол 98,750,000 төгрөгийг төлөхийг шаардсан албан бичгийг хүргүүлсэн, нэхэмжлэгч нь ********************* оны 7 дугаар сарын *******5-ны өдөр энэхүү шаардлагад бичгээр хариу тайлбарыг гаргаж, 41,650,000 алданги тооцох тухай мэдэгджээ. /хх-ийн 9,*******5/

Дээр дурдсан албан бичгүүдээс үзэхэд талууд гэрээг цаашид үргэлжлүүлэх сонирхолгүй, гэрээг дуусгавар болгох агуулгыг илэрхийлсэн байх үндэслэлтэй байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба хариуцагч талаас гэрээний үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалсан нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч гэрээ цуцлагдахаас өмнө нийлүүлсэн бетон зуурмагийн үнийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн Иргэний хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1, *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.*******.1 дэх хэсгүүдэд  заасантай нийцсэн байна.

Хариуцагч гэрээний дагуу бетон зуурмагийг нэхэмжлэгчээс хүлээн авч хэрэглэсэн, мөн нэхэмжлэгчийн нийлүүлсэн бүтээгдэхүүнийг биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй тул нэхэмжлэгч мөнгөн хэлбэрээр шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж хариуцагч “******* ” ХХК-иас   59,*******73,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* партнерс” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Хариуцагч гэрээнд заасан хугацааны дагуу нэхэмжлэгч нь бетон зуурмаг нийлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс компанид хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа ч татгалзлаа баримтыг шүүхэд гарган өгөөгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.1, *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “******* ” ХХК-иас  59,*******73,500 /тавин есөн сая хоёр зуун далан гурван мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч  “******* ******* партнерс” ХХК-д олгосугай.

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,3******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 454,3******* төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.******* дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАТСҮХ