Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2023/00258

 

 

 

 

 

 

       2023 оны дөр

       01 сар      10  р                   184/ШШ2023/008

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн  хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД: *******/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, ******* дугаар байр, ******* тоот

Хариуцагч: “******* *******” СӨХ /РД: Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, дугаар байр

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 4,200,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х., хариуцагчийн төлөөлөгч Ч., хариуцагчийн өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ш.******* нь Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, дугаар байрны *******-******* СӨХ-д лефтчинээр 2009 онд СӨХ-ны дарга н.тай  хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Би 2013 оноос эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл өөрийн хариуцсан лефтний үйлчилгээг бүрэн бүтэн байлгаж ажиллахаас гадна СӨХ-ны дарга удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж ирсэн ба орцны оршин суугчдаас байнгын талархал хүндлэлийг хүлээж ирсэн. Мөн хуучин дарга гуай намайг ажлаа сайн хийдэг болохыг маш сайн мэднэ. 2009 оноос 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл ажиллахдаа нэг ч удаа лефтийг зогсоогоогүй бөгөөд засвар үйлчилгээг цаг тухайд нь СӨХ-ийн дарга удирдах зөвлөлд танилцуулан засварлаж ирсэн. Гэтэл 2021 оны 10 дугаар сараас СӨХ-ны даргаар шинээр ирсэн Ч. намайг болон лифтчин цахилгаанчин орцны жижүүр гээд маш олон хүнийг ажлаас үндэслэлгүй халсан. Лифт гэдэг бол мэргэжлийн хүн ажиллуулах болохоос биш мэргэжлийн бус хүн ажиллуулдаг хүүхдийн тоглоом биш. Лифтний аюулгүй ажиллагаа дүрэм журам техникийн горим алдагдвал аюултайгаас гадна, хүний амь нас эрүүл мэндэд аюул эрсдэл учрах аюултай. Гэтэл шинээр ирсэн СӨХ-ны дарга нь намайг үндэслэлгүй ажлаас халж мэргэжлийн бус хүнээр СӨХ-ны лифтийг ажиллуулж байна. Энэ талаар оршин суугчид ч Ч.д хэлээд ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна. Би халагдсан тушаалаа авъя гэхээр одоо хүртэл өгөхгүй хохироосоор байна. Миний бие “******* *******” СӨХ-нд ажиллаж байсан ажилласан жил хасагдаж миний эрх зүйн байдал дордоход хүрээд байна. Мөн тус СӨХ-оос ажилд орсон, ажлаас халсан тушаал хөдөлмөрийн гэрээ зэргийг авахаар очиход өгөхгүй байна. Иймд намайг “******* *******” СӨХ-ны лифтчний ажилд эгүүлэн томилж, 2021 оны 11-р сарын 3-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цалинг олгуулж, татвар нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэж өгнө үү.  

Хариуцагчийн төлөөлөгч Ч. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ш.******* нь манай холбооны дансанд " " ХХК-ийн механик гаас орж ирэх ёстой 300,000 төгрөгийг удаа дараа худлаа хэлж, давтан хувийн дансандаа шилжүүлж авсан нь тухайн компаниас мөнгөө авах гэж нэхэх үед илэрсэн. Tyc мөнгийг 2021 оны 9 дүгээр сарын 30-нд өөрийн 5619067593 тоот дансанд 100,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 01-нд мөн өөрийн 5619067593 тоот дансанд 200,000 төгрөг нийт 300,000 төгрөгийг удаа дараа давтан өөрийн хувийн дансанд шилжүүлэн авч хувьдаа завшсан нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн тул 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр ажлаас халагдсан. Иймээс ажлаас үндэслэлгүй халагдсан гэдэг нь худал юм. Энэ байдлаа далдлан нууж, өөрийнхөө мөнгийг авсан гэх мэт худлаа хэл яриа хийж механик г мөнгө өгөөгүй гэж хэлж чи надад тусал гэх мэт болчимгүй, хууль бус үйлдэл гаргаж байсан нь бичсэн мессежээр нь тогтоогдсон. Ш.******* нь дээрх хууль бус үйл ажиллагаа явуулж Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн гэрээгээ ноцтой зөрчсөн, мөн гарснаасаа хойш ажлын байран дээр хамтран амьдрагчтайгаа ирж танхайран, эд хөрөнгө эвдэн сүйтгэж, нярав н.Болор-эрдэнийг зодож, гудамжны гэгдэх хүмүүсийг хүртэл явуулж орцны хаалганы цоож эвдэх, лифтны машин өрөөнд оруулж сүлжээний утас тасдуулах, лифт эвдлүүлэх, орцонд шээлгэх, орцны жижүүрүүдийн ажлыг хийлгэхгүй архи дарс уулгах гэх мэт хууль бус үйл ажиллагааг ихээр хийсэн.  Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн, мөн 40 дүгээр зүйл, 40.1.4, 40.1.5, 43. 80 дугаар зүйл, 80 дугаар зүйл, 80.1.4 дүгээр заалтуудыг үндэслэн ажлаас халсан. Иймээс ажилд эргүүлэн авах боломжгүй. 2021 оны 11 дүгээр сарын 3-наас өнөөдрийг хүртэлх 4,200,000 төгрөгийн цалинг гаргуулах гэжээ. Ш.******* нь 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр ажлаас халагдсан. Манай СӨХ-оос энэ хугацааны цалингаа аваад гарсан тул дээрх цалинг олгох үндэслэлгүй юм. Нийгмийн даатгалын дэвтэрт хуулийн дагуу бичилт хийгдэхгүй болсон ба өөрөө Е Mongoli-ooc ороод хэвлэн авах боломжтой. Дэвтэртээ бичилт хийлгэх шаардлагатай бол манай нягтлан бодогч н.Солонгоогоор бичүүлж авч болно. Мөн Ш.******* нь хуучин "*******-*******" СӨХ-ны дарга байсан М.тай хийсэн ажлын гэрээ гээд хуурамч гэрээ бичүүлсэн,тамга тэмдэггүй хүчин төгөлдөр бус гэрээ хавсаргасан байна. Энэ М. гэдэг хүн бүх суугчдын хурлаар халагдсан. Гэтэл ажлаас халагдсан хүмүүсийг өөрийн талд татан суугчид болон бусад СӨХ, хороо, орон сууцны контороор худлаа юм бичиж өгч Ш.*******, н. гэх мэт хүмүүсийг шүүх, цагдаагийн байгууллагаар явуулж байгаа болно. Тэр ч байтугай Аудитын байгууллагад хахууль өгч хуурамч дүгнэлт гаргуулж байгаад баригдаад одоо цагдаад шалгуулахаар манайх бичиг баримтыг бүрдүүлж өгсөн байна. Би ажил аваад бүх ажилтан, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээг шинээр хийсэн. Ш.******* нь хэл ам ихтэй, хамтран амьдрагч н. гэгчтэй нийлж, жижүүрүүдийг дарамтлан, дээрэлхдэг, жижүүрүүд болон ойр орчмын дэлгүүрүүдээс мөнгө зээлэх, идэж уух юм зээлдэг, буцааж өгдөггүй, жижүүрүүдийг ажлыг нь хийлгэхгүй дуудаж нэг жижүүрийн өрөөнд цуглуулах зэрэг зүй бус үйлдлийг ажиллаж байх хугацаандаа гаргадаг тул Удирдах зөвлөлийн хурлаар 2 удаа орж сануулах арга хэмжээ авагдаж байсан. Лифт эргэгч Ш.******* нь жижүүр хийж байгаад лифт эргэгч болсон ба ажиллах хугацаандаа лифтний механикуудтай хуйвалдах техникийн материалууд дээр үнэ нэмж бичүүлэх гэх мэт зүй бус үйлдэл их гаргаж байсан. Ш.******* нь мэргэжлийн бус лифт эргэгч авсан гэж худлаа гөрдөж бичсэн байна. Харин ч туршлагатай, орон сууцны системд олон жил ажилласан лифтчин механик, техникч хүнийг ажилд авч ажиллуулж байна. Ажлаас халсан тушаалыг бичиг хэргийн ажилтан н.Болор-эрдэнийг өгөхөд өөдөөс нь шидээд аваагүй тэгсэн мөртөө тушаал болон бусад бичиг баримтуудыг авах гээд очиход өгөөгүй гэж худлаа бичсэн байна.

Нэхэмжлэгч ажлаас халагдсанаа мэдэхгүй 5-6 сар болсон гэдэг нь худлаа бөгөөд халагдах тушаалаа өөрөө урж шидсэн, мөн эргэж ажилдаа орохоор ярилцаж байсан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2013/15 дугаартай хөдөлмөрийн гэрээ, фото зураг, Хаан банкны Н. гэх хүний дансны хуулга, ажилд томилох тухай 2021 оны 12 дугаар сарын -ны өдрийн 2 дугаартай тушаал, 2021 оны 11 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримт, цалингийн хүснэгт, “******* *******- СӨХ-ны захирлын 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 70 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар тодорхойлолт, хариуцагчаас гаргаж өгсөн баримтууд: “******* *******” СӨХ-ны дотоод журам, хамтран ажиллах гэрээний хүлээх хариуцлага, 2022 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 дугаартай удирдах зөвлөлийн тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн албан мэдэгдэл, 73, 148 дугаартай лифтчин механикийн үнэмлэх, “******* *******” СӨХ-ны удирдах зөвлөлийн 1 дугаартай хурлын протокол, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ажилд томилох тухай тушаал, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн А/01/06, 2022 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн А/101/56 дугаартай тодорхойлолт, Төрийн банкны дансны хуулга,  “******* *******” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын -ны өдрийн 1 дугаартай /Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг чөлөөлж шинээр томилох тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын -ны өдрийн 1 дугаартай 24, дугаар байрны оршин суугчдын бүх гишүүдийн хурлын протокол, “******* *******” СӨХ-ны захирлын 2022 оны 10 дугаар сарын -ны өдрийн 58 дугаартай тушаал, лифтийн аюулгүй ажиллагааны дүрэм, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн А/01/57 дугаартай хүсэлт, “******* *******” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 3 дугаартай тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. 

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад                                                                                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч “******* *******” СӨХ-д холбогдуулан лифт эргэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байсан хугацааны олговорт  4,200,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч сууц өмчлөгчдийн холбоонд 2009 оноос лифт эргэгчээр хөдөлмөрийн гэрээ байгуулан  ажиллаж байсан, шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Ч. нь үндэслэлгүйгээр 2021 оны 12 дугаар сарын 3-нд ажлаас халсан тушаал гаргасан, халагдсан болохоо 2022 оны 6 дугаар сард мэдсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж, хариуцагч нь ажлаас халсан нь үндэслэлтэй, тушаалыг гарсан дор нь танилцуулсан гэж тайлбарласан.

“******* *******” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар тогтоол, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн А/01/57 тоот албан бичиг зэрэг баримтаас үзэхэд Ч.ыг тус холбооны гүйцэтгэх захирлаар томилсон, одоогоор өөрчлөгдөөгүй байна. /хх-ийн 71, 130/

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2, 10.8.5, 10.8.8 дахь хэсгүүдэд Удирдах зөвлөл нь холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн цалинг тогтоох, гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх эрхтэй байхаар зохицуулсан.

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч “******* *******” СӨХ-нд лифт эргэгчээр /лифтчин/ ажиллаж байгаад тус  холбооны захирлын 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 62 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 58, 59, 93/

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь бичвэр болон агуулгын хувьд зөрүүтэй, холбооны тэмдэг дарагдаагүй, 2013 онд байгуулсан гэхэд сарын цалингийн хэмжээг 600,000 төгрөг байхаар тохирсон зэрэг нь эргэлзээтэй, сүүлд нөхөн байгуулсан гэж үзэхээр байна.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ бичгийн хэлбэрээр хэрэгт авагдаагүй, зохигчид гарган өгөөгүй боловч нэхэмжлэгч Ш.*******ийн 2021 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, холбооны гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтаар нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарыг дуустал хариуцагч байгууллагад лифт эргэгчээр  ажиллаж  сарын 600,000 төгрөгийн цалин авч байсан нь нотлогдоно.

Мөн  Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглосон байх бөгөөд гэрээ бодитоор хэрэгжсэн, гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдлын талаар маргаан гараагүй, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгохоор маргасан болно.

“******* *******” СӨХ-ны гүйцэтгэх захирлын захирлын 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 62 тоот тушаалаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “ноцтой зөрчил” гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгч Ш.*******ийн ажлаас халсан  байна. /хх-ийн 93/

Ноцтой зөрчил гэдэгт нэхэмжлэгч Ш.******* удаа дараа сахилгын зөрчил гаргасан, харилцагч “ ” ХХК-иас холбооны дансанд орох мөнгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан үйлдлийг тооцсон бөгөөд мөнгө шилжүүлэн авсан, дараа нь нөхөн төлсөн тухайд нэхэмжлэгч маргаагүй, харин ажлын шаардлагаар мөнгийг авсан, зохих зүйлд нь зарцуулсан гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгчийн ажлаас халагдсан 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн тушаалыг өөрт нь танилцуулаагүй, халагдсан болохоо мэдээгүй 6 сар болсон гэх  тайлбар үндэслэл муутай бөгөөд тушаалтай танилцсан,  ажлаас халагдсанаа мэдэж байсан болох нь зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. 

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгүүдэд ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэх, ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах”-аар зохицуулжээ.

Нэхэмжлэгч ажлаас буруу халагдсан гэх гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргаагүй, эрхээ хэрэгжүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар уг хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага үндэслэлгүй тул ажилгүй байсан хугацааны олговор 4,200,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх /нөхөн бичилт хийлгэх гэж тодорхойлсон/ шаардлагууд хангагдах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 1*******, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.*******ийн   хариуцагч “******* *******” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан гаргасан лифт эргэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4,200,000 гаргуулах, татвар, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатгы шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Т.БАТСҮХ