Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/00663

 

 

 

 

 

 

                                2023       01          27

                   101/ШШ2023/00663

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “Г” ХХК /РД:-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Н газарт холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, хариуцагчийн төлөөлөгч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгч О.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн ,, дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн  хороо,  хороолол, Чингисийн өргөн чөлөө  байрны  тоот хаягт байрлалтай 231.2 м.кв талбай бүхий 6 өрөө орон сууцыг 1.345.100.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/03560 дугаар захирамжаар “Г” ХХК 1.325.186.090 төгрөг гаргуулж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж компанийн өмчлөлийн улсын бүртгэлийн ,, дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн  хороо,  хороолол, Чингисийн өргөн чөлөө  байрны  тоот хаягт байрлалтай 231.2 м.кв талбай бүхий 6 өрөө орон сууцыг битүүмжлэн хураан авч 1.345.100.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг надад 1 ч удаа мэдэгдэлгүйгээр гэнэт 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон байна. Компанийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу 1.345.100.000 төгрөгөөр үнэлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдлын шаардлага гаргаж байна.

Орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. БЗДИХАШШ-н шүүгчийн захирамжаар төлбөр гаргахаар шийдсэн. Улмаар эд хөрөнгийг үнэлсэн нь зах үнэлгээнээс хэт бага үнэлсэн гэв.

 

Хариуцагч Н газрын төлөөлөгч П.На нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3560 дугаар захирамжаар “Г” ХХК-аас 1.325.186.090 төгрөгийг гаргуулж “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулах тухай шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хугацаандаа шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “Г” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн  хороо, хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж дүгээр байрны  тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,, дугаартай орон сууцны зориулалттай үг хөдлөх хөрөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20380382/7 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20380387/8 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч, талуудаас үнийн санал авахад “Г” ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө 1.156.000.000 төгрөгөөр үнэлж төлбөр авагч “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-аас ББСБ ХХК-аас хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасан. Шинжээчээр Баян модот ХХК-ийн шинжээч С.Ц дээрх үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 3 дугаар сарын 24-нд зах зээлийн үнэлгээг 1.345.100.000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээний болон дуудлага худалдааны мэдэгдлийг талуудад гардуулан тэмдэглэл хөтөлж 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсон тухай тогтоол мэдэгдлийг хүргүүлэхэд бие даан худалдан борлуулах тухай хүсэлтийг ирүүлж 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр оруулах болсон тухай тогтоол, мэдэгдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан боловч төлбөр авагч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас дуудлага худалдааг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн хүсэлтийн дагуу 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл дуудлага худалдааг хойшлуулсан. Төлбөр авагчийн дуудлага худалдаа хойшлуулах хүсэлтийн хугацаа дуусмагц 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул 2022 оны 11 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар зарласан боловч шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж ирсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Шүүгчийн захирамжаар төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эд хөрөнгийг битүүмжилж, хурааж, дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авсан. Улмаар үнэлүүлэх хүсэлт гаргасан тул  шинжээч томилсон. Эд хөрөнгийг бие даан худалдах хүсэлт гаргаснаар дуудлага худалдаа хойшилсон. Мөн дахин хойшлуулах хүсэлт гаргасан. Эхний дуудлага худалдаагаар худалдагдаагүй бөгөөд 2 дахь дуудлага худалдаа зарлагдсан боловч шүүхээс түдгэлзүүлсэн гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03560 дугаар захирамжийн хуулбар /хх6-9/, эд хөрөнгө хураах тогтоолыг хуулбар /хх10-11/, Н газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4-167/6456 дугаар албан тоотын хуулбар /хх12/, 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 4-167/19407 дугаар албан тоотын хуулбар /хх13/, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар /хх14/, 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 4-167/21560 дугаар албан тоот /хх28/, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх29/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар /хх50/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03637 дугаар захирамжийн хуулбар /хх51/, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03560 дугаар захирамжийн хуулбар /хх52-53/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар /хх54/, 4 ширхэг гэрэл зураг /хх55/, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх56/, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар /хх57-58/, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх59/, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудасны хуулбар 2 ширхэг /хх60 ,61/, зарлан дуудах мэдэгдлийн хуулбар /хх62/, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар /хх63-64/, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх65/, Н газрын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 4-167/4005 дугаар албан тоотын хуулбар /хх66, 68/, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх67/, “Г” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 02 дугаар албан тоотын хуулбар /хх69/, Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1/0396 дугаар албан тоотын хуулбар /хх70/, шинжээч томилох тухай тогтоолын хуулбар /хх71/, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн актын хуулбар /хх72/, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн хуулбар /хх73/, шинжээчид хууль тайлбарласан тухай баримтын хуулбар /хх74/, “Баян модот” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар /хх75/, шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх76-96/, Н газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4-167/6458, 4-167/6457, 4-167/6456 дугаар албан тоотуудын хуулбар /хх98, 99, 100/, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын хуулбар /хх101, 105, 116/, Н газрын 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 4-167/6868, 4-167/6869, 4-167/6867 дугаар албан тоотуудын хуулбар /хх102, 103, 104/, “Г” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3 дугаар албан тоотын хуулбар /хх106/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоолын хуулбар /хх107/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх108/, Үндэсний шуудан сонины хуулбар /хх109/, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн хуулбар /хх110-112, 126-127/, Н газрын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 4-167/11354 дүгээр албан тоотын хуулбар /хх115/, Жижиг, дунд үйлдвэрийн  газрын 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 1-999 дүгээр албан тоотын хуулбар /хх118/, “Г” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 03 дугаар албан тоотын хуулбар /хх119/, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоолын хуулбар /хх120/, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх121/, 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар /хх122/, Н газрын 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 4-167/19406, 4-167/19407 дугаар албан тоотуудын хуулбар /хх123, 124/,  өдрийн сонины хуулбар /хх125/, 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар /хх128/, Н газрын 2022 оны 11 дугаар сарын 11-ны өдрийн 4-167/21558, 4-167/21559, 4-167/21560 дугаар албан тоотуудын хуулбар /хх129, 130, 131/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Баян модот” ХХК-ийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Н газар нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03560 дугаар захирамжаар хариуцагч “Г” ХХК нь 1,325,186,090 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн ,, дугаарт бүртгэгдсэн 6 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх52-53/

Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03637 дугаар захирамжаар дээрх 03560 дугаар захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 101/ГХ2020/00261 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх51, 50/

 

Үүний дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20380382 дугаар тогтоолоор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. /хх54/

Цаашлаад, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20380382/7 дугаар тогтоолоор ,, дугаарт бүртгэгдсэн 6 өрөө орон сууцыг битүүмжилсэн. /хх58/

Мөн Эд хөрөнгө хураах тухай 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20380387/8 дугаар тогтоолоор дээрх 6 өрөө орон сууцыг хураасан байна. /хх64/

 

Дээрх үйл баримт болон эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар  зохигчид маргаагүй.

 

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч “Г” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 02 дугаар албан тоотоор энэ хэрэгт маргаж буй орон сууцны үнэлгээг 1,156,000,000 төгрөг гэж үнийн санал ирүүлжээ. /хх69/

Улмаар төлбөр авагч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр уг орон сууцны үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилох тухай хүсэлт ирүүлсэн байна. /хх70/ Ийнхүү шинжээч томилох тухай хүсэлт гаргаснаар төлбөр авагч нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийн үнийн саналыг зөвшөөрөөгүй гэж үзнэ.

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцэж байна.

 

Шинжээч томилох тухай 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 3/62 дугаар тогтоолоор маргаж буй орон сууцны үнэлгээг тогтоолгохоор “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилсон. /хх71/

Шинжээч “Баян модот” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдөр орон сууцыг 1,345,100,000 төгрөгөөр үнэлж, холбогдох дүгнэлтийг хүргүүлсэн байна. /хх76-97/

 

Дээрхээс үзэхэд энэ хэргийн нэхэмжлэгч “Г” ХХК нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд маргаж буй орон сууцыг 1,156,000,000 төгрөгөөр үнэлж санал ирүүлсэн бол шинжээч нь 1,345,100,000 төгрөг буюу нэхэмжлэгчийн гаргасан саналаас илүү үнээр үнэлжээ.

Иймд нэхэмжлэгчийн орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн тайлбарыг баримтаар нотлоогүй.

 

Цаашлаад, нэхэмжлэгч “Г” ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3 дугаар албан тоотоор орон сууцыг бие даан худалдах талаар хүсэлт гаргасан. /хх106/ Энэхүү хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай 2022 оны 04 дүгэр сарын 08-ны өдрийн 22/02 дугаар тогтоолоор дээрх 20380382 дугаар тогтоолоор үүсгэсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулсан байна. /хх107/

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрч байжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь “Г” ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3 дугаар албан тоотод дурдсанаар эд хөрөнгийн үнэлгээг 2022 оны 03 дугар сарын 25-ны өдөр мэдсэн байх тул шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Н газарт холбогдох Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол, Чингисийн өргөн чөлөө,  байр,  тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлтийн ,, дүгээрт бүртгэгдсэн, 231.2 м.кв талбайтай, 6 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД