Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/03994

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 10 04 101/ШШ2022/03994

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б И ХХК /УБД:9011161133/ РД:5250315, Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 00 Шинэ дэлхий телевизийн барилга, 0 давхар хаягт байрлах/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,0дугаар хороо, 0000 хотхон Е блок 12 давхар,0000 тоот хаягт оршин суух, М.А /РД:0000/-т холбогдох,

 

34,356,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө нар оролцов.

Хариуцагч М.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б И ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, өмгөөлөгч О.Б нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь хариуцагч М.Атай 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр захиалгын гэрээ байгуулж, SUNSHINE VILLAGE орон сууцны хорооллын 000 блок байранд 000  м.кв 0өрөө байрыг худалдсан.

Гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, 2018 оны 01 сард захиалагч М.Аийн өмчлөлд шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т зааснаар гэрээний үнийг захиалагч нь орон сууцыг ашиглалтад орох үед 100 хувь төлсөн байхаар заасан, мөн гэрээний 2.4-т Захиалагч нь төлбөрийг харилцан тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд, төлбөрийн хуваарийн дагуу төлөх нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлөхөөр заасан. Орон сууцны 1 м.кв-ын үнэ 2,400,000 төгрөг, 88,71 м.кв-ын үнэ 212,904,000 төгрөг байхаар тохиролцсон, үүнээс хариуцагч нь 190,000,000 төгрөгийг төлсөн.

Гэтэл гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлж үлдэгдэл төлбөр 22,904,000 төгрөгөө төлөхийг шаардсан боловч тэрээр гэрээнд заасан төлбөрийн үлдэгдлийг өнөөдрийг болтол төлөхгүй байна. Гэрээний нэрийг талууд орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж нэрлэсэн боловч нэхэмжлэгч нь орон сууц худалдах, хариуцагч нь төлбөрийг төлж, байрыг хүлээн авахаар тохиролцсон худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна.

Гэрээний 2.4-т захиалагч төлбөрийг харилцан тохиролцсон хугацаанд төлөөгүй бол, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөрийн хуваарийн дагуу төлөх нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан.

Иймд хариуцагч М.Ааас орон сууц захиалгын гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 22,904,000 төгрөг, гэрээний 2.4-т заасан алданги 11,452,000 төгрөг, нийт 34, 356,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.Хатанбүүвэйд олгосон итгэмжлэл, талуудын хооронд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан №Е0003 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ, алдангийн тооцоо, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 1-10, 31, 33/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б И ХХК нь хариуцагч М.Ат холбогдуулан 34,356,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Тус шүүх М.Ат холбогдох, орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр 22,904,000 төгрөг, алданги 11,452,000 төгрөг, нийт 34,356,000 төгрөг гаргуулах тухай Б И ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүгчийн 000 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2022/18149 дугаар захирамжаар хариуцагч М.Аийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн байх ба түүнд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгчээ. /хх-ийн 11, 13-21/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч М.А нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

Түүнчлэн хариуцагч М.Ат 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан, түүнд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09-30 цагт хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүх хуралдааны товыг боломжит хугацааны өмнө буюу 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр түүний 99061125 дугаартай утас болон түүний оршин суух хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлж мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно. /хх-ийн 22, 24, 29/

Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч М.А нь нэхэмжлэгч Б И ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд буюу 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т:Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч М.А нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.

Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан №Е-1-12/1203 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 22,904,000 төгрөг, гэрээний 2.4-т заасан алданги 11,452,000 төгрөг, нийт 34,356,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй гэжээ.

 

Талуудын хооронд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр №Е0000 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан байх ба гэрээгээр Б И ХХК /гүйцэтгэгч/ нь Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Sunshine Village хотхоны гэрээнд заасан орон сууцнй барилгыг заасан хугацаанд барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөх, М.А /захиалагч/ нь орон сууцны хөрөнгө оруулалт буюу орон сууц захиалгаар бариулж буй төлбөр тооцоог төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тохиролцсон байна.

 

Гэрээний 1.2-т байрны дугаар 0блок, орц 0 давхрын тоо 0хаалганы дугаар 0 өрөөний тоо 0 талбай хэмжээ 0 м.кв,

2.1, 2.2-т 1 м.кв-ын үнэ 2,400,000 төгрөг, 0м.кв талбайтай, 0 өрөө байрны гэрээний нийт үнэ 000 төгрөг, гэрээний үнийг захиалагч нь орон сууц ашиглалтад орох үед 100 хувь төлсөн байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд тэрээр гэрээний зүйл Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Е блок, орц 1, давхрын тоо 12, хаалганы дугаар 1203, өрөөний тоо 3, талбай хэмжээ 88,71 м.кв талбай бүхий орон сууцыг 2017 оны 12 сард ашиглалтад оруулсан, ийнхүү байнгын ашиглалтад орсноос хойш 2018 оны 01 сард хариуцагч М.Ат хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д:Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, 198.2-т : Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасны дагуу талууд гэрээг Орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийн барьж ашиглалтад оруулах барилгын Е блок, орц 0 давхрын тоо 0 хаалганы дугаар 0өрөөний тоо 0, талбай хэмжээ 0м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч сонгон авч, үнийг төлснөөр уг орон сууцыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байгаагаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Хариуцагч М.А нь гэрээгээр тохиролцсон орон сууцны төлбөрт 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 80,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 90,000,000 төгрөг, нийт 190,000,000 төгрөг төлсөн талаарх харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримтыг нэхэмжлэгчээс ирүүлсэн. /хх-ийн 9/

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч М.А нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Б И ХХК-ийн барьсан, Баянзүрх дүүрэг,0дугаар хороо, Sunshine Village хотхоны, Е блок, 0давхарт, 0оот, 800 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 212,904,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, байрыг хүлээн авсан, тэрээр гэрээний үнэнд 190,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 22,904,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлээгүй гэх үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4-т захиалагч нь төлбөрийг харилцан тохиролцсон хугацаанд /гэрээ хйисэн өдрөөс хойш ажлын 15 хоногт/ төлөөгүй тохиолдолд, хугацаа хэтэрсэн хоног тутамд, төлбөрийн хуваарийн дагуу төлөх нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө гэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т:Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-т:Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус зааснаас үзэхэд талууд үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд мөнгөн төлбөр болох алданги тооцохоор анзын гэрээ бичгээр хийсэн, нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги шаардсан нь үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч М.Ааас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 22,904,000 төгрөг, алданги 11,452,000 төгрөг, нийт 34,356,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б И ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч М.Ааас 34,356,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б И ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч М.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 329,730 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б И ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 329,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ