Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/05235

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 13 101/ШШ2022/05235

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Н.Сарангүн, шүүгч Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг,   дүгээр хороо,  хотхон, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  1 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Б овогт Ч.Н /РД:0000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 0дугаар хороолол, 0а дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Б овогт Г. Э /РД:0001/,

 

Хариуцагч: Бдүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0а дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, А овогт Ц.Ө /РД:0000/ нарт холбогдох,

 

9,244,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

Хариуцагч Г.Эн,

Хариуцагч Ц.Ө итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н

Хариуцагч нарын өмгөөлөгч Э.Н/Ү№000/,

Иргэдийн төлөөлөгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ч.Н миний бие 2016 оноос эхлэн Солонгос улсад ажил хөдөлмөр хийж ирж очин амьдарч ирсэн. Би өөрөө хүү Т-аа амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Би солонгост улсад амьдралын эрхээр амрах завгүй ажил хөдөлмөр хийж, хүний нутагт амьдралаа залгуулах орон байр авахаар хураасан мөнгөнөөсөө төрсөн эгчийнхээ гурван хүүхдүүдийг давхар харж хандаж эдийн засаг, эд материалын тусламжийг байнга үзүүлэхийн хажуугаар, эгчээ мөнгө зээлээч гэхээр нь зээлдүүлдэг, мөн төлбөр мөнгийг нь төлж жолооны курс төгсгөж жолооч болгож байсан.

Ч.Н миний бие өөрийн төрсөн дүү Ч.Наранцэцэгээр дамжуулан өөрийн төрсөн ээж Бадамд автомашин худалдан авч өгөх зорилгоор 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3,422,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 08-нд 1,652,000 төгрөг, нийт 5,072,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл уг мөнгийг Г.Эаваад өөртөө 3855 УАМ дугаартай машин авсан байсан.

Энэ хугацаанд гадаад улсад байсан болохоор өөрийн facebook мессенжерийн "Si Si" хаягаар Г.Э,Ц.Ө нартай харилцаж мөнгө төгрөг шилжүүлсэн баримтаа оруулж, авсан өгсөн гэдгээ баталгаажуулсан, зуучлагчаар дамжуулан солонгос мөнгөн тэмдэгт воныг монгол төгрөг болгон 7 удаа шилжүүлж байсан баримтууд, 96663379 дугаартай утас руу тэдний 99615986 дугаар бүхий утаснаас "...шүүхээр явна уу, байна уу, дураараа мэд, хамаа алга, харин тэр мөнгийг чинь өгөх болохоор санаа зоволтгүй, жаахан хүлээчих..." гэж бичсэн мессеж нь байдаг.

Г.Э-н эхнэр Ц.Ө-д 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ХААН банкны 5131281713 тоот дансаар 1.000.000 сая төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 23-нд 100,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөг зээлдүүлсэн.

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Г.Э- Ц.Ө нар хадам ээжийнхээ 16 хороололд байдаг хашаа байшинг барьцаанд тавья, 15,000,000 төгрөг зээлдүүлчих гэсэн.

Тэгээд өмнөх өр төлөгдөөгүй гэдгээс маргалдаж, мөнгө зээлдүүлсэнгүй гэдэг шалтгаанаар Ч.Ныг зодсон. Энэ өдөр Г.Э-д зодуулснаас Ч.Н ын тархи толгой, хүзүү гэмтэж, үүнээс болж байнгын өвддөг болсон, зодуулах үед уруулын дотор хэсэг сэтэрч урд талын шүд суларсан гэмтэл учирсан.

Тухайн үед өөрийн дүү нар болохоор Цагдаад мэдэгдээгүй байж байгаад дахиад доромжлоод байсан учир гомдол гаргасан.

Энэ асуудлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж, хэрэг бүртгэлтийн 0000 дугаартай хэргийг Г.Э-д холбогдуулан үүсгэсэн.

Гэвч Ч.Н нь хууль зүйн мэдлэг дутуугаас болж зодуулсан даруй цагдаад хандах, шинжээч эмчийн дүгнэлт гаргуулах зүйлийг орхидуулсан зэргээс болоод Г.Э зодуулсан хөхрөлт, зургаралт нь эдгэрсэн байсан.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч гэсэн амбулаториар эмчлүүлсэн картанд 2022.12.20-ны өдөр зодуулсан болох нь бичигдсэн, уг гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ бичигдэж, үүний дагуу эмчилгээ хийлгэсэн болох нь тогтоогдоно. Уг картанд 2021.12.22-ны өдрөөс 2022.06.11-ний өдөр хүртэлх хугацаанд удаа дараа үзлэг, шинжилгээ хийлгэсэн байдаг.

Уг гэмтлээс учирсан эмчилгээ, эм тариа, эмнэлгийн зардалд 1,572,150 төгрөг зарцуулсан.

Г.Энх-Амгаланг энэ үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу 100.000 төгрөгөөр торгосон.

Хэргийг хаасан прокурорын тогтоолд Баянзүрх болон Нийслэлийн прокурорын газарт тус тус гомдол гаргасан.

Нэхэмжлэгч Ч.Н нь Солонгос улсад байсан учир хууль зүйн туслалцаа авах шаардлагатай болж өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нь зөрчлийн хэрэгт өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлэх, Ц.Эрдэнэсайхан нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлээр төлөөлөн оролцохоор тохиролцож, энэхүү 2 ажиллагааны зардалд зориулан 1,500,000 төгрөгийг төлсөн.

Дээрх эрүү болон иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 1,500,000 төгрөгийг Ц.Э-ы ХААН банкны дансанд шилжүүлсэн, өмгөөлөгч Б.Э-т зардал төлсөн баримт байхгүй.

Иймд Ц.Ө-с зээлийн гэрээний үүрэгт 1,100,000 төгрөг нэхэмжилсэн, тэрээр 450,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 650,000 төгрөгийг,

Хариуцагч Г.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 5,072,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1,500,000 төгрөг, эмчилгээний зардал 1,572,150 төгрөг, нийт 8,144,150 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Ц.Ө-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Наранцэцэг, өмгөөлөгч Э.Н-ын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Нын нэхэмжилж буй 1,100,000 төгрөгийг Ц.Ө-гийн дансаар дамжуулан хүлээн авсан нь үнэн бөгөөд үүнээс 450,000 төгрөгийг буцаагаад өгсөн, үлдэх 650,000 төгрөгийг буцааж өгнө.

Хариуцагч Ц.Өгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н миний бие өөрийн ХААН банкны дансаар эгч Ч.Нын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3,422,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1,652,000 төгрөг, нийт 5,072,000 төгрөгийг хүлээн авсан нь үнэн.

Тухайн үед манай ээж хүнд хагалгаанд орж, 5 сар эмнэлэгт хэвтсэн, тэгэхэд эгч Ч.Н ээждээ дээрх мөнгийг бэлэглэж байна гэж өгсөн, түүнийг нь би өөрийнхөө ээжид өгсөн, ээж уг мөнгийг авсан. Түүнээс биш уг мөнгийг Г.Этүүнээс зээлж аваагүй, түүний өөрийн ээжид өгсөн мөнгөөр машин авсан зүйл байхгүй гэв.

 

 

Хариуцагч Г.Энь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон өмгөөлөгч Э.Нэмэхбаярын хамт шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Говогтой Эн миний бие нагац эгч болох Ч.Н-ын нэхэмжилж байгаа зээлдүүлсэн гэх 5,072,000 төгрөг, 1,500,000 төгрөг, эмчилгээний зардал 1,572,150 төгрөг, нийт 8,144,150 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч Ч.Нын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3,422,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1,652,000 төгрөг, нийт 5,072,000 төгрөгийг би болон эхнэр Ц.Ө-ийн дансаар хүлээн аваагүй.

Харин тэр мөнгөө шилжүүлж өгсөн хүнээсээ авах нь зүйтэй хэмээн үзэж байгаа бөгөөд түүний мөнгөөр авсан гэх 3855 УАМ дугаартай машинаас өмнө миний бие 2 ч машинтай байсан бөгөөд энэхүү машиныг зун шинээр авсан байсан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т:Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Гэтэл дээрх мөнгийг дансаараа хүлээн авсан хүн нь Ч.Наранцэцэг байх бөгөөд уг мөнгийг ээждээ зориулан шилжүүлсэн, ээждээ өгсөн талаар тайлбарлаж байна.

Үүнээс үзэхэд Ч.Н болон Г.Э-н хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул 5,072,000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй.

Түүнээс гадна миний бие өөрийн эхнэр Ц.Ө-ийн хамт нагац эгч Ч.Н-ыг 15,000,000 төгрөг зээлдүүлсэнгүй гэж зодож, түүний биед хохирол учруулсан гэдгийг зөвшөөрөхгүй. Тухайн үед нагац эгч Ч.Н гэрт ирээд эхнэр, хүүхдийг минь хэлэх, хэлэхгүй үгээр дайрч доромжилсноос маргаан үүсч түүнийг түлхэхэд өөрөө хойшоо юм даваад унасан асуудал болсон.

Эгч Ч.Нын гомдлоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаад, түүний биед шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, түүний бие дэх зулгаралт, шүд эмтэрсэн зэргийг хэзээ учирсан болохыг тогтоох боломжгүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг прокуророос хаасан, уг тогтоол хүчин төгөлдөр болсон.

Энэ асуудал 2021.12.20-ны өдөр болсон байхад 2022 оны 3 сард шинжээчийн дүгнэлт гарсан, нэхэмжлэгч тухайн цаг үедээ эмнэлэгт үзүүлээгүй гэдгийг тайлбарласан байх ба үүнээс болж түүний хөдөлмөрийн чадвар алдалттай холбоотой баримт байхгүйгээс гадна и-баримтын хуулбараар эмчилгээ хийлгэсэн гэж үзэх боломжгүй юм.

Ч. Н-ын биед гэмтэл, хохирол учруулаагүй байхад өмгөөлөлийн хөлс 1,500,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, зайлшгүй гарах зардалд тооцогдохгүй гэж үзэж байна.

Иймд Ч.Н-ын зээлийн гэрээний үүрэгт 5,072,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1,500,000 төгрөг, эмчилгээний зардал 1,572,150 төгрөг, нийт 8,144,150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Иргэдийн төлөөлөгч М.Б нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч Ч.Н-ын нэхэмжлэл нь хангалттай баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчээс ирүүлсэн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ч.Н-аас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ц.Э-д олгосон итгэмжлэл, Баягол дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Ч.Н-ын иргэний үнэмлэхний лавлагаа, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4/437 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Ч.Н-ын 2021.12.22-ны өдөр дүрс оношилгооны хариу, гадаад паспортын болон иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.Н-аас 2022.05.31-ний өдөр Өмгөөллийн төлбөр утгатай Ц.Эрдэнэсайханд 1,000,000 төгрөг шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн баримт, Ч.Наранцэцэгийн Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г.гэх хаягтай фэйсбүүк чатын хуулбар, Ч.Нын Баянзүрх дүүргийн прокурорын газарт 2022.05.31-ний өдөр эрүүгийн 0000 дугаартай хэрэгт өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарыг оролцуулах хүсэлт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 000 дугаартай хариу мэдэгдэх хуудас, улсын тэмдэгтийн хураамжид 2022.10.25-ны өдөр 40,105 төгрөг төлсөн баримт, Med Truma Hospital толгойн дүрс оношилгооны шинжилгээ хийлгэсэн баримт, 2021.12.22-ны өдрийн 130,000 төгрөг төлсөн баримт, 2022.02.27-ны өдрийн Манал оточ /ор хоног, үзлэг, шинжилгээ/ 665,000 төгрөг, 2022.02.28-ны өдрийн Удам эмнэлэг 300,000 төгрөг, 2022.03-03-ны шүдний үзлэг 10,000 төгрөг, 2022.03.04-ний өдрийн Сонор эмийн сангийн /57,000/ төгрөгийн үнийн дүнтэй кассын баримт, 2022.03.04-ний өдрийн Lemon 24-ийн /18,750/ төгрөгийн үнийн дүнтэй кассын баримт, 2022.04.30-ны өдрийн Сафир эмийн сангийн /78,650/ төгрөгийн үнийн дүнтэй кассын баримт, 2022.04.30-ны өдрийн Сафир эмийн сангийн /12,000/ төгрөгийн үнийн дүнтэй кассын баримт, 2022.05.26-ны өдрийн Улиастай фармын /5750/ төгрөгийн үнийн дүнтэй кассын баримт, 2022.06.16-ны өдрийн Удам эмнэлгийн /200,000/ төгрөгийн үнийн дүнтэй кассын баримт, 2022.06.30-ны өдрийн Ахим трейд ХХК-ийн /95,000/ төгрөгийн үнийн дүнтэй кассын баримт, 2021.12.22-ны өдрйийн Дуб ХХК-ийн /130,000/ төгрөгийн үнийн дүнтэй кассын баримт, Ч.Н болон өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарын хооронд 2022.05.30-ны өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ч.Нын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 3-22, 66-68, 93-110 /,

Хариуцагчаас ирүүлсэн Ц.Өнөржавхлангаас 2022.06.22-ны өдөр Ч.Наранцэцэгт олгосон итгэмжлэл, Г.Энх-Амгалангийн тайлбар, 2022.10.28-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбар, өмгөөлөгч Э.Нэмэхбаярыг оролцуулах хүсэлт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1006 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /хх-ийн 31,35, 92,135,146-148/,

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр талуудын хоорондох фэйсбүүк мессенжер чат болон утасны мессежинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45-64/,

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч Ц.Ө-аас зээлийн гэрээний үүрэгт 1,100,000 төгрөг, хариуцагч Г.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 5,072,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, эмчилгээний зардал 1,572,150 төгрөг, нийт 8,144,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ц.Ө-гаас нэхэмжилсэн 1,100,000 төгрөгийн 450,000 төгрөгийг төлсөн, үлдэх 650,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн, уг шаардлагыг хариуцагч Ц.Ө зөвшөөрч байна.

 

Хариуцагч Г.Энэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлаад хариуцагч Г.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 5,072,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, эмчилгээний зардал 1,572,150 төгрөг, нийт 8,144,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Н-ын нэхэмжлэлээс зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

-Зээлийн гэрээний үүрэгт 5,072,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь энэхүү шаардлагынхаа үндэслэлийг ...өөрийн төрсөн дүү Ч.Н-ээр дамжуулан ээж Бадамд автомашин худалдан авч өгөх зорилгоор 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3,422,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 08-нд 1,652,000 төгрөг, нийт 5,072,000 төгрөг шилжүүлсэн....байтал Г.Э уг мөнгийг авч, өөртөө машин худалдан авсан гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Г.Энь 5,072,000 төгрөгийг хүлээж аваагүй, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан Ч.Н-н ХААН банкны 5069092124 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 5017002094 тоот данснаас Наранбаяр гэх агуулгаар 3,422,000 төгрөг, мөн данснаас 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1,652,000 төгрөг, нийт 5,074,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 12/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцно гэж тус тус заасан.

 

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байхын тулд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлсэн байхыг шаардах ба ингэснээр зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ.

 

Үүнээс үзэхэд зээлдэгч мөнгийг хүлээн аваагүй гэж маргаж байгаа үед түүнд мөнгийг шилжүүлэн өгсөн гэдгийг нотлох үүрэг зээлдүүлэгчид байна.

 

Зохигчийн тайлбар, хариуцагч Ц.Ө-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н-ийн ХААН банкны 5069092124 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын хоорондох фэйсбүүк мессенжер чат болон утасны мессежинд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 5,072,000 төгрөгийг хариуцагч Г.Э-д зээлдүүлсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

Харин түүний өөрийн төрсөн дүү Чимэдцэрэнгийн Наранцэцэгийн ХААН банкны данс руу шилжүүлсэн мөнгийг өөрийн ээж Бадамд өгөх хүсэлтийнх нь дагуу өөрийн ээждээ шилжүүлэн өгсөн, Г.Э-д хүлээлгэн өгөөгүй болох нь хариуцагч Ц.Ө-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ч.Н нь 5,072,000 төгрөгийг хариуцагч Г.Э-д зээлдүүлсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар баримтаар нотолсонгүй гэж үзэв.

 

-Эмчилгээний зардал 1,572,150 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь Г.Э-гийн хууль бус үйлдлийн улмаас эрүүл мэндэд хохирол учруулсан, үүний улмаас биед учруулсан гэмтлийг эмчлүүлсний зардалд 1,572,150 төгрөг, энэхүү үйлдлийн улмаас хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд төлсөн 1,500,000 төгрөгийг тус тус хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй гэж шаардсан.

 

Хариуцагч нь шинжээчийн дүгнэлтээр түүний биед учирсан гэмтэл нь хэзээ учирсан болохыг тогтоох боломжгүй, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул хэргийг хаасан тул дээрх зардлыг хариуцан арилгах үүрэггүй гэж маргажээ.

 

Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад Ч.Нын биед учирсан гэмтлийг тогтоох зорилгоор Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1588 дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 392 дугаар бүхий 2 удаагийн дүгнэлт гарчээ.

Дээр дурдсан шинжээчийн дүгнэлтээр :...1.Ч.Нын биед эгэм, гуянд зулгаралтын дараах нөсөөжилт, дээд үүдэн баруун 1-р шүд бага зэрэг эмтэрсэн гэмтэл тогтоогдов. 2. Эгэм,гуянд үүссэн зулгаралтын дараах нөсөөжилт нь 2021.12.20-ны орчим үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээд үүдэн баруун 1-р шүд эмтэрсэн гэмтэл нь хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь нийтдээ болон тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэмтэл болно. 5. Гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 6. Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн бичиг баримтад хавсаргасан фото зургууд нь он, сар, өдөр, нэр, хаяг тодорхойгүй, биеийн аль хэсэг нь тодорхойгүй зэрэг байдлаараа шүүх эмнэлгийн дүгнэлт гаргахад нотлох баримтын шаардлага хангахгүй тул дүгнэлтэд тусгасангүй гэх дүгнэлт тус тус тусгагдсан байна.

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байр, 70 тоот орон сууцанд хариуцагч Г.Энь нагац эгч Ч.Нтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан, түүний биед халдсаны улмаас нэхэмжлэгчийн биед гэмтэл үүссэн боловч тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болохыг шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн 220601418 тоот хэргийг хаасан болох нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 000 тоот тогтоолоор тогтоогдож байна. /хх-ийн 146-148/

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 000 тоот хариу мэдэгдэх хуудсаар дээрх тогтоолыг эс зөвшөөрсөн Ч.Нын гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, ингэснээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан хяналтын прокурорын тогтоол хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 68-69/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д : Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д : Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмчилгээний зардал төлсөнтэй холбоотой баримтаас үзэхэд Ч.Н нь 2021.12.22, 2021.12.23, 2022.02.16, 2022.02.17, 2022.03.02, 2022.03.09, 2022.06.11-ний өдрүүдэд гэмтэл, уламжлалт, шүдний эмчид үзүүлжээ.

 

Дээр дурдсан шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Г.Энх-Амгалангийн үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ч.Нын биед гэмтэл учруулсан, түүний учруулсан гэмтлийн улмаас эмчилгээ зайлшгүй хийгдэх шаардлагатай болсон нь тогтоогдсон гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлыг бүхэлд нь хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, харин 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Med Truma Hospital эмнэлэгт толгойн дүрс оношилгооны шинжилгээний төлбөр 130,000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдож байх тул зардлыг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. /хх-ийн 8, 105-106/

Нэхэмжлэгч нь эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1,572,150 төгрөгөөс үлдэх уламжлалт болон шүдний эмчийн үзлэгийн дагуу хийгдсэн эмчилгээ, эмнэлгийн төлбөр, шинжилгээний зардалд 1,442,150 төгрөг нэхэмжилсэн нь хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шууд шалтгаант хамааралтай гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадахгүй байна.

-Өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад өмгөөлөгч, иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулсны зардалд 1,500,000 төгрөг шаардсан гэж тайлбарласан.

Хариуцагч нь зайлшгүй гарах зардалд өмгөөлөгчийн хөлс тооцогдохгүй учир зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт Ч.Нын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өмгөөлөгч Б.Эрдэнэбаатартай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх №18 дугаартай гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ц.Эрдэнэсайханд олгосон итгэмжлэл, мөн өдрийн өмгөөллийн хөлс утгаар 1,500,000 төгрөг шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн баримт авагджээ. /хх-ийн 4, 11,109-110/

Нэхэмжлэгч Ч.Нын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өмгөөлөгч Б.Э-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.1.1-т Ч.Н нь иргэн Г.Э, Ц.Ө нараас 6,100,000 төгрөг гаргуулан авах иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэхээр тохирсон байх ба өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүйгээс гадна тэрээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөр оролцсон талаарх баримтыг ирүүлээгүй.

Үүнээс үзэхэд өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарыг нэхэмжлэгч талд хууль зүйн туслалцаа үзүүлсэн, үүний улмаас түүнд зардал төлсөн гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн Ц.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэнийг төлөөлөн оролцсон, тэрээр энэхүү ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцоогүй байх тул түүнд төлсөн 1,500,000 төгрөгийг хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцох үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд хариуцагч Г.Э-аас 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Med Truma Hospital эмнэлгийн төлбөр 130,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт болон гэм хорын хохирол, өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 8,014,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай баримтаар нотолж чадахгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлтийг гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байх тул уг хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг холбогдох хуульд заасны дагуу хариуцагч нараас хуваарилан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Ө-аас зээлийн гэрээний үүрэгт 650,000 төгрөг,

хариуцагч Г.Э-аас гэм хор учруулсны хохиролд 130,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,014,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Ө-аас улсын тэмдэгтийн хураамжид 30,950 төгрөг, хариуцагч Г.Э-с 4,550 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Нт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177,807 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ

ШҮҮГЧИД Н.САРАНГҮН

Л.ЭНХЖАРГАЛ