Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 0039

Г.Эад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                          Ц.Лхамсүрэн

               Нарийн бичгийн дарга                 Б.М нарыг оролцуулан хийж

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 104 дүгээр цагаатгах тогтоолтой Г.Эад холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ч овогт Г-н Э.

Г.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө аймгийн  сумын  багийн  тоотод иргэн Б.С-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овгийн Гүржавын Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж,

Шүүгдэгч Г.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч төлбөр нэхэмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж,

Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Л эсэргүүцэлдээ:

“Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг ноцтой зөрчсөн байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Хохирогч Б.С, гэрч Г.Б нар нь Г.Эын гэрт найз Б-г авахаар очиж улмаар хэрүүл маргаан үүсгэсэн ба Г.Э нь Б.С-г гэрээсээ гаргахаар түлхэж, ноцолдсон, мөн нүүр болон толгойн хэсэгт нь олон удаа гараараа цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт цугларсан шүүгдэгч Г.Эын “... хохирогч Г.С орж ирээд түүний гэрт хамт байсан Б-г цохих гэхээр нь би Г.С-г цохисон, олон хөхрөлт няцралт нь ноцолдож зууралдаж байхад бий болсон байх. Би С-г цохисон буруугаа хүлээнэ” гэх мэдүүлэг, хохирогч Г.С-н “... Э миний дагз руу нэг удаа, зүүн шанаа хэсэгт нэг удаа, дух руу нэг удаа, уруулын дээд хэсэгт нэг удаа гараа зангидаж байгаад цохиод байсан...гутлаа өмсөж байхад өгзөгний зүүн доод хэсэгт 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг, гэрч Х.А-ын “... гадаа очсон чинь Г.С-н уруулын дээд хэсэгт нь хавдсан байсан, тэгээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Г.Б-ын “... Э ахынд Б байж магадгүй гээд очиж үзэхээр болсон. Эхлээд С хаалгыг нь нилээн удаан тогшоод хаалгаа онгойлгосон чинь С шууд цаашаа орох гээд дайрахаар нь Э ах оруулахгүй гээд түлхсэн С Б-г хайж цаашаа жижиг өрөө рүү явах гэхэд Э ах оруулахгүй гээд түлхээд ноцолдоод байсан. Дараа нь С-н уруул хавдсан байсан. Маргааш нь над руу баахан зураг явуулаад хөхөрсөн байна гэж байсан. Би тэр зурагнуудыг устгасан байгаа ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Г.Эын гэм буруутай үйлдлийн улмаас Г.С-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогддог.

Гэтэл шүүх дээрх нотлох баримтуудыг ямар учраас үгүйсгэсэн үндэслэл болон үүнийг баталж байгаа нотлох баримтыг дурдаж чадаагүй, дан ганц хохирогчийн буруутай үйлдлийг дурдан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бүгдийг Г.Э учруулсан гэж үзэх үндэслэлгүй, эргэлзээтэй байна гэсэн дүгнэлтээ цагаатгах тогтоолдоо тайлбарлаагүй, хэт ерөнхий, хийсвэр байдлаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг зөрчсөн байна.

Мөн шүүх хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, дүгнэлт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг ноцтой зөрчсөн.

Өөрөөр хэлбэл хохирогч Г.С-н шүүгдэгч Г.Э түүнийг хэрхэн зодсон, хаана хаана нь ямар гэмтэл учруулсан талаар тодорхой байдлаар “...Э миний дагз руу нэг удаа, зүүн шанаа хэсэгт нэг удаа, дух руу нэг удаа, уруулын дээд хэсэгт нэг удаа гараа зангидаж байгаад цохиод байсан...гутлаа өмсөж байхад өгзөгний зүүн доод хэсэгт 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг нь Шүүх эмнэлгийн шинжээчийн “... Б.С-н биед нүүр, хуйх, баруун бугуй, зүүн шуу, зүүн өгзгөнд олон тооны цус хуралт үүссэн ...” гэх 101 дугаартай дүгнэлтээр давхар нотлогдож байтал дээрх гэмтлийг бүгдийг Г.Э учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хохирогчийн буруутай үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн тул Г.Эад эрүүгийн хариуцлага оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэсэн хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь Г.Э нь нэг цаг хугацаанд, тодорхой сэдэлт, зорилгоор буюу хохирогч Б.С-г гэрээсээ хөөж, гаргахаар түлхэх, цохих, гутлаа өмсөж байхад нь араас нь өшиглөх зэргээр гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн биед олон тооны цус хуралт гэмтлүүд учруулсан байхад хохирогчид учирсан дээрх бүх гэмтлүүдийн аль нь санаатай үйлдлээр учруулсан болохыг тогтоох боломжгүй, эргэлзээтэй байна гэж үзэж, хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэм буруугийн байдалд бодитой дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ба шүүгч Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж дүгнэж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоос бус гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 104 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: “... Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх хангалттай бүрэн үндэслэл тогтоогдоогүй, эргэлзээтэй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л эсэргүүцэл бичсэн байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

            Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдал болон тухайн хүний гэм бурууг эргэлзээгүй нотлох үүрэгтэй ба шүүх тухайн хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, нотолгооны ач холбогдолтой баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүссэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэл бий болно.

            Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл тогтоогдвол шүүх цагаатгах тогтоолдоо яллах талын баримтыг ямар нотлох баримттай харьцуулахад ямар үндэслэлээр няцаан үгүйсгэгдэж байгаа талаар хууль дүгнэлт хийсэн байх шаардлагатай.

            Гэтэл анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.С-н мэдүүлсэн “ ... Б Б-г хайгаад цаад өрөө рүү нь явах гэсэн чинь Э явуулахгүй байхаар нь би урдуур нь орж байгаад Батжаргалыг цааш явуулсан чинь Э миний толгойны дагз руу 1 удаа, зүүн шанаа хэсэгт 1 удаа, дух руу 1 удаа, уруулны дээд хэсэгт 1 удаа гараа зангидаж байгаад цохиод байсан...би түрүүлээд гарах гээд гутлаа өмсөж байхад өгзөгний зүүн доод хэсэгт 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх 10/,

 гэрч Г.Б-н “ ... С цаашаа Б-г хайж жижиг өрөө рүү явах гээд дайрахад нь оруулахгүй гээд түлхээд ноцолдоод байсан, дараа нь С-н уруул хавдсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 20/ зэрэг прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан нотлох баримтуудыг няцаан, үгүйсгэсэн дүгнэлт хийлгүйгээр “... Б.С нь Г.Этай ноцолдож, цохилцож ... энэ нөхцөл байдал дунд Б.С-ийн биед олон тооны хөхрөлт цус хуралт үүсч, Г.Эын цээжинд хумсны сорвиуд үүссэн байна ... ” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

            Тухайн үед Г.С, Г.Б нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шөнийн цагаар шүүгдэгч Г.Эын гэрт орж хэрүүл маргаан үүсгэсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Г.Б, Г.Б нарын мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогддог боловч хохирогч Г.С-н дээрх мэдүүлэг нь түүний биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 101 дугаартай “... нүүр, хуйх, баруун бугуй, зүүн шуу, зүүн өгзгөнд олон тооны цус хуралт үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт /хх 26-27/-тэй тохирч байна.

            Гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхойлохдоо түүний гол шинж болох нийгэмд аюултай, үйлдэл, эс үйлдэхүй, хор уршгийг хуульчилсан бөгөөд үүнтэй холбоотойгоор материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт гэм буруутай хүний үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо заавал байх үндсэн шинжид хамаардаг.

            Хохирогч Г.С-н биед учирсан гэмтэл, Г.Эын гэм буруутай үйлдэл хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо шүүгдэгч Г.Э, гэрч Г.Б нарын мэдүүлгүүдийг үндэслэн “... Г.Эын цээжинд хумсны сорвиуд үүссэн ... шинжээчийн дүгнэлтэд дурьдсан бүх гэмтлүүд нь Г.Эын санаатай үйлдлээр учирсан гэж дүгнэх үндэслэлгүй ...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

            Мөн гэрч Г.Б-н “... Б жижиг өрөөнд орж ирээд миний үснээс зулгаагаад жижиг өрөөнөөс гаргаж ирэхэд С, Э хоёр бие биенээ түлхээд ноцолдоод байсан, тэгэхээр нь би тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороод дийлээгүй, тэгсэн хажуу айлын хүмүүс гарч ирээд салгасан тэгээд С, Б хоёр гараад явсан ...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт онцгой ач холбогдол бүхий л нотлох баримтуудыг харьцуулан дүгнэн үзэхэд Г.Эын гэм буруутай эсэхэд эргэлзээ үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 104 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

               ДАРГАЛАГ

Г.Эад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                          Ц.Л

               Нарийн бичгийн дарга                 Б.М нарыг оролцуулан хийж

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 104 дүгээр цагаатгах тогтоолтой Г.Эад холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ч овогт Г-н Э.

Г.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-10-03 тоотод иргэн Б.С-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                            С.ЦЭЦЭГМАА

                                                                                                   С.УРАНЧИМЭГ

Ч ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                            С.ЦЭЦЭГМАА

                                                                                                   С.УРАНЧИМЭГ