Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 104/ШШ2023/00049

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, ******* хороо, *******, ******* дугаар байр ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:************/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******, ******* хороо, тоотод оршин суух, ******* овогтой /РД:/-д холбогдох

 

Бэлэглэсэн хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

 

/Хариуцагч Л. хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т. хариуцагчид хөрөнгийн үнэлгээгээр 90,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэсэн. Бэлэг хүлээн авагч нь тухайн хөрөнгийг арчилж тордоогүй, чанарыг муутгасан тул бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэж бэлэглэсэн хөрөнгөө буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

2.Хариуцагч Л. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3.Хэрэгт нэхэмжлэгчээс Т.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, Ү- дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг шүүхэд өгсөн.

 

Хариуцагч тал эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.  Нэхэмжлэгч Т. хариуцагч Л.д холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний зүйл болох Налайх дүүргийн ******* хороо, Жаргалант гудамж, 12190, Дамдины гудамж 40 дугаар барилга, 1 давхар тоот хаягт байрлах 109 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

3.  Хариуцагч Л. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн.

 

4.    Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-  Талууд 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулжээ.

 

-Бэлэглэлийн гэрээний дагуу хариуцагч Л. өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тухайн хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

 

-Нэхэмжлэгч тал бэлэглэсэн хөрөнгийг зохих ёсоор арчлаагүй, чанарыг алдагдуулсан тул бэлэглэгчийг ноцтой гомдоосон үндэслэлээр бэлгээ буцаан шаардаж буй тайлбарыг гаргасан.

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлд бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлэх, хуулиар тогтоосон шаардлагыг хангасан хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсэх-ээр хуульчилсан.

 

Бэлэглэгч Т., бэлэг хүлээн авагч Л. нар үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр талуудын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.-д зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн, бэлэглэгч болон түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон, хохироохыг завдсан тохиолдолд бэлэглэгч нь бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлгээ буцаан шаардах эрхтэй байна.

 

Бэлэг авагч Л. бэлэглэгч Т. болон түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насны эсрэг гэмт хэрэг үйлдсэн, үйлдхээр завдсан баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Өөрийн өмч хөрөнгөө хэрхэн арчлан тордох, үйл ажиллагаа явуулж ашиг орлого олох эсэх нь өмчлөгчийн эрх тул бэлгэнд хүлээн авсан эд хөрөнгөө зохих ёсоор арчлаагүй, чанар үнэлгээг муутгасан нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэлд хамаарахгүй болно.

 

Мөн талууд анх бэлэглэлийн гэрээ байгуулахдаа ямар нэг болзол тавиагүй, тодорхой зорилго биелсэн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болохоор тохиролцоогүй байна.

 

 Иймд нэхэмжлэгч Т. хариуцагч Л.д холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Налайх дүүргийн ******* хороо, Жаргалант гудамж, 12190, Дамдины гудамж 40 дугаар барилга, 1 давхар тоот хаягт байрлах 109 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон учир нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 537,750 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т. хариуцагч Л.д холбогдох 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Налайх дүүргийн ******* хороо, Жаргалант гудамж, 12190, Дамдины гудамж 40 дугаар барилга, 1 давхар тоот хаягт байрлах 109 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 537,750 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАЯРДАВАА