Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2022/03752

 

 

 

   2022              11               22                                           184/ШШ2022/03752

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 119 тоот хаягт оршин суух ******* ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 1 дүгээр гудамж, 11 тоот хаягт оршин суух ******* овогт *******н /РД:/-д холбогдох

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзан, гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд 9.630.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* миний бие 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Х.гээс түүний өмчлөлийн УНБ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн суудлын автомашиныг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж худалдаж авсан. Тухайн автомашиныг худалдаж авах үед тэрээр уг автомашин эвдрэлгүй зөвхөн будагны л ажил байгаа, харин мотор, баттерей, кроп араа, явах эд анги, агрегатанд ямар ч хийх зүйл байхгүй гэж тайлбарлаж мөн хянах самбар дээр ямар ч тэмдгийн гэрэл асаагүй байсан учраас би түүнд итгэсэн. Мөн би машин мэдэхгүй шүү мотор, хроп, баттарей, явах эд анги агрегат нь л хэвийн, гэмтэл, ямар нэг до*******долгүй бол би авъя гээд унаж үзээгүй шууд худалдаж авсан. Авсны маргаашаас буюу 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс хойш тус автомашины хянах самбар дээр 3 ширхэг Check анхааруулах тэмдэг ассан. За яах вэ, би ямар огт шинэ автомашин биш алдаа гэмтлийг нь засуулаад уная гэж бодоод 3, 4 дүгээр хороолол Гандан хийдийн хойно байрлах Приус центрт очиж, рүлийн аппарат шинээр тавиулж, амартизатор, тэнхлэг мэдрэгч, уян руль, таван бул зэргийг солиулж, янзлуулж холбогдох засваруудыг хийлгэсэн боловч хамгийн ноцтой асуудал гарч ирсэн нь тус машиныг урьд нь аваарт орж ослын дэр нь задарсан, түүнийгээ далдалж давхар будганд оруулсан чухал эд ангиуд буюу мотор до*******той, моторын духны гинж цувсан, шинэ мотор тавих шаардлагатай гэж оношлогдсон тул би тус өндөр өртөгтэй засвар үйлчилгээг хийлгэх боломжгүй болсон. Тэгээд Х.д эргээд ийм юм боллоо гэж 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр түүний дугаар луу нь мессеж бичиж, мөн утсаар холбогдож би унаж яваад ноцтой асуудалд орвол яах юм бэ, энэ машин чинь унаж явахад салганаж чичирч угзчаад, мотор нь гацаж, араа нь солигдохгүй, өөрөө унтраад байна шүү дээ, энэ чинь зөвхөн мөнгө хөрөнгөтэй холбоотой асуудал биш давхар бусад хүний эрүүл мэнд, амь настай бас холбоотой шүү дээ гэж хэлэхэд “хуц тэнэг минь, би чамд зарсан, чи авсан, одоо дууссан, шүүхээрээ явахгүй юу, чиний амь нас эрүүл мэнд надад хамаагүй” гэж мессежээр эргэж хариулсан. Миний тус автомашиныг худалдан авахтай холбоотой гарсан нийт зардал, хохирол нь худалдах худалдан авах гэрээний зүйлийн үнэ 6.500.000 төгрөг, нотариатын төлбөрт 15.000 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ солиулсан 13.100 төгрөг, смарт түлхүүр шинээр хийлгэж, хаалганы түлхүүрийн ******* солиулсан 150.000 төгрөг, Гандангийн хойно байрлах Приус центрт оношлуулсан төлбөр 25.000 төгрөг, Гандангийн хойно байрлах Приус центрт засвар, үйлчилгээ хийлгэсэн төлбөрт 418.000 төгрөг, нийт 7.121.100 төгрөг болж байгаа юм. Тиймээс Х. хэвийн бүрэн найдвартай ажиллагаагүй, ердийн байдлаар ашиглах боломжгүй биет байдлын до*******долтой автомашиныг надад зарж намайг хохироосон тул миний Х.тэй байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцлах, түүний өмчлөлийн биет байдлын до*******долтой УНБ улсын дугаартай Приус 20 маркийн автомашиныг буцаах, надаас гарсан хохирол, зардалд нийт 7.121.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн энэхүү хэрэгт холбогдох автомашиныг өөрийн эзэмшлийн гражид байршуулсны төлбөр 1,000,000 төгрөг, нэмэлт засвар үйлчилгээ хийлгэсний төлбөр 209,000 төгрөг, 6,500,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээл авч Х.гийн данс руу хийсэн үүнтэй холбоотойгоор 1,300,000 төгрөг, нийт 2.509.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд хуульд заасны дагуу биет байдлын до*******долтой автомашиныг худалдан борлуулснаас учирсан хохиролд 9.630.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Автомашин худалдаж авах үед хянах самбар дээр ямар нэгэн чек асаагүй байсан тул мэргэжлийн засварчин автомашинд ямар нэгэн асуудал байгаа эсэхийг хэлэх боломжгүй байна гэсэн. Тухайн үед автомашиныг асааж дууг нь сонсож гаднах байдлаар оношилж, солих шаардлагатай эд ангиудыг хэлж байсан. Тухайн үед өгсөн түлхүүр нь зайнаас асааж унтраах боломжгүй, шургуулж хийхээр асаж унтардаг асуудалтай байсан Түлхүүр байхгүй тохиолдолд машиныг ажиллуулах боломжгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь хариуцагчийн Приус-20 маркийн УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авч хүлээлцсэн. Гэтэл одоо эвдэрхий до*******долтой гэсэн зүйл ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Х.гийн хувьд шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тээврийн хэрэгслийг Б.*******д худалдахдаа талууд харилцан тохиролцож, худалдан авагчийн санал болгосон Приус центрт очиж оношлуулсан. Тээврийн хэрэгслийн оношилгоогоор гарсан эвдрэл, гэмтлийг Б.******* өөрөө хүлээн зөвшөөрөөд 6.500.000 төгрөгөөр худалдан авч байгаа. Уг үнийн дүндээ засварын зардлыг багтаан тооцсон. Тус тээврийн хэрэгсэл нь эрхийн зөрчилгүй байсан, Х.гийн нэр дээрх тээврийн хэрэгслийг Б.******* өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Харин оношилгоогоор гарч ирсэн эвдрэл гэмтлийг Б.******* хүлээн зөвшөөрч авсан. Тиймээс эдгээр сүүлд гарсан гэх тээврийн хэрэгслийн засварын зардлуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа төлбөрүүд хариуцагчид огт хамааралгүй. Приус центрт тээврийн хэрэгслийг оношлуулахдаа өөрөө оношилгоо хийлгүүлж, үнийг нь төлсөн. Приус центр тээврийн хэрэгслийн оношилгоо хийлгэхэд 418.000 төгрөгийн засвар, үйлчилгээ орохыг мэдээд, худалдаж буй 6.500.000 төгрөгтөө багтаахаар харилцан тохиролцсон. Тиймээс эдгээр зардлыг огт хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгчийн худалдан авсан тээврийн хэрэгслийг өөрийн түрээсэлдэг гараж, өөр хаана байлгах нь хариуцагчид хамааралгүй. Сүүлд 209.000 төгрөгөөр засвар, үйлчилгээ хийлгэсэн гэж байгаа боловч ямар үйлчилгээ хийлгэсэн тодорхойгүй байх тул зөвшөөрөхгүй. Мөн банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан асуудал хариуцагчид хамааралгүй тул мөн хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед автомашинд оношилгоо хийлгэхэд хянах самбар дээр ямар нэгэн гэрэл асаагүй байсан нь гэрчийн мэдүүлгээс харагдаж байна. Харин тухайн үед оношлуулж байхад аваарын дэр задрахад асдаг гэрэл ассан байсан болон уян солихоор асахаа болино гэж хэлснээ гэрч дурдсан. Тэгэхээр энэ байдлыг нэхэмжлэгч мэдээд, хүлээж авсан байна. Анхнаасаа засвар үйлчилгээний төлбөрийг 6.500.000 төгрөгт багтаан тооцсон. Тиймээс засвар хийлгэсэн төлбөрийг нэхэмжлэгч хариуцаж төлөх ёстой байсан. Гэтэл засвар, үйлчилгээгээ хийлгэчхээд, худалдан авагч Б.******* төлбөрөө төлөхгүй байсан учраас тээврийн хэрэгслийн бүртгэлтэй этгээд болох Х. рүү Приус центрээс залгасан.  Х. хариуд нь машиныг худалдсан, засвар, үйлчилгээ хийлгэсэн хүнээсээ төлбөрөө шаардах ёстойг хэлсэн. Ингээд засвар, үйлчилгээний төлбөрийг Б.******* өөрөө төлсөн. Машины мотор ямар ч асуудалгүй байхад талууд хүлээлцсэн, тосгүй болох эсхүл доороосоо цохиулсан тохиолдолд мотор цохих боломжтой гэж гэрч тайлбарласан. Машиныг оношлуулах үед мотор до*******дож байгааг хэлээд, уян солиход зүгээр болно гэдгийг хэлж өгсөн гэсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэг, худалдах, худалдан авах гэрээ зэргүүдээр эрхийн до*******долгүй байгаа нь харагдана. Нэхэмжлэгчийн биет байдлын до*******длыг оношлуулж, хүлээн зөвшөөрч худалдан авсан нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн оношилгоо, худалдах, худалдан авах гэрээ, маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр засвар, үйлчилгээ хийлгэсэн байдал, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдоно. Хамгийн ******* нь анх автомашиныг худалдахдаа нэхэмжлэгч тал засвар үйлчилгээ хийх шаардлагатай хэд хэд зүйл байгааг мэдэж байсан бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрөөд автомашиныг 6.500.000 төгрөгөөр худалдаж авсан тул Иргэний хуулийн 255.1.1-д заасан үндэслэлээр автомашиныг худалдах үед автомашин эд хөрөнгийн биет байдлын до*******долгүй гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Автомашиныг буцаах үндэслэл байхгүй. Нотариатын зардлаа өөрөө хариуцаж төлсөн, тээврийн хэрэгслийн гэрчилгээг солиулах шаардлага байхгүй, хариуцагч Х. нь автомашиныг худалдахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг өгсөн гэдэг. Автомашины түлхүүрийг солиулах шаардлага байхгүй, түлхүүрийг ч мөн адил тээврийн хэрэгслийн хамт өгсөн байгаа. Гандангийн хойно байрлах Приус центрт автомашиныг оношлуулахдаа төлбөрийг нэхэмжлэгч өөрөө төлсөн учир үүнийг манай зүгээс төлөхгүй. Нэхэмжлэгч автомашиныг аваад төлбөртэй газар тавиулна уу, хаанаа тавиулна уу, энэ бол манай зүгээс хариуцах асуудал биш. Автомашиныг худалдсанаас хойш 209,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийснийг мөн хариуцахгүй. Хариуцагч хэн нэгэнтэй зээлийн гэрээ байгуулаагүй учир зээлийн хүүг хариуцахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хавтатс хэргийн 3 дугаар тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/хавтаст хэргийн 4 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн хуулбар/хавтаст хэргийн 5 дугаар тал/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар/хавтаст хэргийн 6-7 дугаар тал/, и-баримтын хуулбар/хавтаст хэргийн 8 дугаар/, "Хаан банк" ХХК-ийн депозит дансны хуулга/хавтаст хэргийн 9 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт/ хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/, и баримтын хуулбар/ хавтаст хэргийн 41 дүгээр тал/, санхүүгийн нэгдэл ХХК-ийн зээлийн хүсэлт/ хавтаст хэргийн 42 дугаар тал/, "Хаан банк" ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 43 дугаар тал/, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн түрээсийн гэрээ/ хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,  "Хаан банк" ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга/ хавтаст хэргийн 46 дугаар тал/, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн түрээсийн гэрээ/ хавтаст хэргийн 47-48 дугаар тал/, "Хаан банк" ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга/ хавтаст хэргийн 49 дүгээр  тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хавтаст хэргийн 51 дүгээр тал/, ХХК-ийн оношилгооны хуудас, улсын бүртгэлийн гэрчилгээ, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх батламжийн хуулбар/хавтаст хэргийн 73-75 дугаар  тал/,  Мон*******ын нотариатчдын танхимын тасалбар/хавтаст хэргийн 85 дугаар тал/,

Хариуцагч талаас хариу тайлбар, итгэмжлэл/ хавтаст хэргийн 16-17 дугаар тал/ зэргийг,

Шүүхийн журмаар ыг гэрчээр асуусан тэмдэглэл, /хавтаст хэргийн 34-36 дугаар тал/, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа/хавтаст хэргийн 76-83 дугаар тал/  зэрэг нотлох баримтууд бүрдүүлж, цуглуулсан байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Х.д холбогдуулан худалдах худалдан авах гэрээг цуцлан харилцан үүргээ автомашинаа буцааж, түүний үнэ болон гарсан зардал, олох ёстой байсан орлого, хохиролд 9.630.100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ биет байдлын до*******долтой автомашин худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээ цуцалсантай холбогдуулан гэрээний үүргийг харилцан буцаан автомашиныг хариуцагчид өгч, түүний үнэнд төлсөн 6.500.000 төгрөг гаргуулахын сацуу тээврийн хэрэгслийн гэрчилгээ солиулахад гарсан зардалд 13.100 төгрөг, нотариатын үйлчилгээний зардалд 15.000 төгрөг, хаалганы түлхүүрийн ******* солиулан смарт түлхүүр шинээр хийлгэсэн зардалд 150.000 төгрөг, автомашины оношилгооны зардалд 25.000 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэсэн 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зардалд 418.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн зардалд 209.000 төгрөг, уг автомашиныг өөрийн өмчлөлийн авто зогсоолд 2022 оны 06 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх 4 сарын хугацааны туршид байрлуулан түрээслэн олох ёстой байсан орлого 1.000.000/250.000*4/ төгрөг, уг автомашин худалдан авах зориулалтаар өөрийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “” санхүүгийн нэгдлээс 6.500.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хүүгийн 4 сарын хугацааны төлбөрт төлсөн 1.300.000/325.000*4/ төгрөг, нийт 3.130.100 төгрөгийн хохирлын хамт гаргуулах үндэслэлтэй гэж,

Хариуцагч тал гэрээний талууд Приус центрт очиж маргаан бүхий автомашиныг оношлуулан хүлээн авсан, оношлуулах үед мотор хэвийн байсан, оношилгоогоор гарсан бусад засвар үйлчилгээний гэх 418.000 төгрөгийн болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ солиулах, нотариатын зардлыг Б.******* өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн, автомашины түлхүүрийг солиулах шаардлага байгаагүй, түүнчлэн автомашинаа өөрийн өмчлөлийн авто зогсоолд төлбөртэй байрлуулах асуудал хариуцагчид хамааралгүй, автомашиныг худалдсан авснаас хойш 209.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийснийг хариуцах үндэслэлгүй, хариуцагч нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй учир зээлийн хүүг хариуцах үндэслэл болохгүй гээд мотор тосгүй болох эсхүл доороосоо цохиулсан тохиолдолд цохих боломжтой, тухайн үед уян солиход зүгээр болно гэж гэрч мэдүүлсэн тул биет байдлын до*******долгүй эд хөрөнгө хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч худалдан авахдаа шалгаж аваагүй тул шаардлага гаргах эрхээ алдсан, мөн моторын гэмтлийг нэхэмжлэгч бороотой үед унасан талаар тайлбар гаргасан тул унаж явахдаа доороос нь цохиж гэмтээсэн байх боломжтой учраас автомашиныг буцаах үндэслэлгүй, нэхэмжилж буй мөнгөн дүнгүүдийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзэв.

Зохигч талуудын хооронд “Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах” гэх гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн, талууд гэрээг бичгээр 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулан нотариатаар баталгаажуулан Тоёота Приус-HW20 маркийн УНБ улсын дугаартай автомашиныг 6.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон уг автомашиныг худалдагч худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч хэлэлцэн тохирсон хөлсийг худалдагчид төлөхөөр тохиролцсон болох тогтоогддог./Хавтас хэргийн 6-7 дугаар тал/

Уг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний зүйл болох автомашины өмчлөх эрх худалдан авагч Б.*******д шилжсэн, худалдагч Х. 6.500.000 төгрөгийг авсан үйл баримтын талаар талууд маргадаггүй. 

Гэвч гэрээний зүйлийг хариуцагч тал биет байдлын до*******долгүй байсан ашиглах явцад үүссэн байх боломжтой, шалгаж аваагүй нь шаардах эрхээ алдсан гэж, нэхэмжлэгч тал до*******долтой байсныг мэдээгүй, маргааш өдрөөс нь до*******дол илэрч 7 хоногийн дараанаас ******* эд анги болох мотор цохиж зогссоныг засварын байгууллагын оношилгооны дүгнэлтээр тогтоогдсон гэжээ.

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна.

Маргаан бүхий 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Мон******* улсад импортлогдсон хуучин автомашиныг зохигч талууд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээлцэж, мөн өдрөө нэхэмжлэгч талын хүсэлтээр Гандангийн хойно байршилтай “Приус центр” гэх автомашин засварын газарт техникийн оношилгоо үйлчилгээг хийлгэсэн болох нь тогтоогддог.

Тухайн үеийн байдлаар рулийн уян, аппарат, хойд амортизатор, тэнхлэг мэдрэгч, агаар шүүгч, таван бул, урд цаап зэрэг автомашины эд ангийг солих, түүнтэй холбогдуулан жийрэг, кастерийн таг, резин катушка, товуд, хомучик, лаамп  зэргийг шинээр авч тавих шаардлагатай талаар оношилж, холбогдох 418.000, 209.000 төгрөгийн үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгч тал төлсөн болох нь тогтоогддог.

Маргааш өдрөөс хянах самбар дээр “Айр баг” гэх аваарын гэрэл ассан байсан болон “Гурвалжин доторх анхаарлын тэмдэг” бүхий гэрэл асаж, унтарсан байдалтай байсныг нэхэмжлэгч болон 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус маргаан бүхий автомашинд оношилгоо үйлчилгээ хийсэн засварчин гэх гэрч нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар тогтоогддог./хх10/ 

Гэрч мэдүүлэхдээ: “...айр баг нь дэр задрахаар гарч ирдэг, тэрийг асаахгүйн тулд уян солиод алга болдог” тухай, мөн хянах самбар дээрх гурвалжин доторх анхаарлын тэмдэг ассан тухай мэдүүлэхдээ “...свечээг үзүүлэх, солих, коллектор цэвэрлүүлээд үзээрэй” гэх мэдүүлэг, “...ингэж солиод алга болохгүй шар тэмдэг арилахгүй бол моторын духны гинж нь цувсан байдаг шүү, тэрийг солиулах хэрэг гарна, хуучин машин учир гинж солих дэмий байх, шинэ мотор нэлээд үнэтэй болох байх гэж хэлж байснаа санаж байна” гэх, ...свечээ солиход, коллекторыг цэвэрлээд до*******дол нь арилдаг, болохгүй бол моторын гинж сунадаг эцсийн вариант мотор до*******ддог”, “...Гинж сунасан тохиолдолд чекний гэрэл асдаг” гэх мэдүүлгүүдээр моторын до*******дол илэрсэн гэж үзэхээр байна./хх35-36/

Хариуцагч талаас уг до*******длыг уян солиулаад зүгээр болно гэх татгалзал үндэслэлгүй, энэ нь “Айр баг” гэх хянах самбарын гэрэлд хамааралтай байна.

Мөн нэхэмжлэгч тал биет байдлын до*******длыг нотлохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад автомашины засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх “ ” ХХК-иар 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр маргаан бүхий автомашиныг автозогсоол дээр очиж биетээр үзүүлэх байдлаар  оношилгоо үйлчилгээг хийлгэсэн байх ба “ ” ХХК-ийн оношилгооны хуудсаар уг автомашины үндсэн мотор доогуураа маш хүчтэй цохигдсоны улмаас хагарч, цуурал явагдаж тэлж, тосоо хаяж хөлөрч моторын гинж цувсны улмаас мотор цохисон байна. Энэхүү цохилтын гэмтэл хуучин буюу 2021 онд үүссэн гэмтлээс үүсэлтэй гэж оношилгооны дүгнэлт гарган, мотор авч солиулбал 3.500.000 төгрөг болох санал тусгажээ./хх-ийн 73-75/

Иймд хариуцагч тал дээрх санал дүгнэлтийг эс хүлээн зөвшөөрч эрх бүхий байгууллага гаргасан дүгнэлт биш гэх боловч биет байдлын до*******длын талаар нэхэмжлэгчийн эсрэг шинжээч томилуулах байдлаар хүсэлт гаргаагүй, татгалзлаа нотлох мэтгэлцэх боломжоор шүүх хангалттай хангасан.

Мөн түүнчлэн хариуцагчийн татгалзалд дурдсан бороотой үед нэхэмжлэгч автомашиныг унаж ашиглах явахдаа доороос нь моторыг цохиж гэмтээсний улмаас тос гоожин мотор цохих боломжтой гэх татгалзал мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар тогтоогдоогүй.

Маргаж буй автомашины өмчлөгчийн тухай Автотээврийн Үндэсний төвөөс шүүхийн журмаар ирүүлсэн лавлагаанаас үзвэл хариуцагч Х. иргэн аас тус автомашиныг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, энэ хугацаанаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн байдаг./хх77/

Иймд “ ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 7/128 дугаартай оношилгооны хуудсанд бичсэн гэх дүгнэлтийг хариуцагч тал няцаагаагүй тул биет байдлын до*******долтой эд хөрөнгө худалдсан, анх оношлуулсан гэх үйлчилгээгээр биет байдлын до*******дол бүрэн тогтоогдоогүй ч хожим шалтгаан тогтоогдсон, “ ” ХХК нь шүүхээс тогтоосон шинжээч биш боловч авто засварын үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй этгээд гэж үзэхээр байна./хх75/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч тал биет байдлын до*******долгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар “... чанар бүхий”, 251.2-т зааснаар гэрээнд чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын до*******долгүй гэж үзэхээр заасан.

Биет байдлын до*******долд тухайн үеийн рулийн аппарат, амортизатор, тэнхлэг тохиргоо, таван бул, урд цаап зэрэг автомашины эд ангийг солих эвдрэл гэмтлийг хамааруулаагүй бөгөөд харин маргаан бүхий автомашины ******* эд анги буюу моторын эвдрэл чанар байдлыг нэхэмжлэгч шууд хараад мэдэх боломжгүй ердийн байдлаар суудлын зориулалтаар нь унаж ашиглах боломжгүй байдал ашиглалтын явцад үүссэн нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар хүлээн авах үедээ мэдэх боломжгүй байсан гэх үйл баримтад хамаарахгүй тул нэхэмжлэгчийг шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхгүй.

Мөн хариуцагч талын татгалзалд дурдсан үер борооны усны улмаас зам дээр тогтсон усны доор буй нүх, эд зүйлд моторын доод хэсгийг цохьсоны улмаас мотор цохисон гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3-д зааснаар ашиглалтын журам зөрчсөн, түүнчлэн байгалийн давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Энэ тухай нэхэмжлэгч 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчид мэдэгдсэн гэх тайлбарыг хариуцагч тал няцаагаагүй төдийгүй, хариуцагч тал уг до*******длыг арилгах, арилгахад гарсан зардлыг төлөхгүй, до*******долгүй эд хөрөнгөөр солих боломжгүй гэх тул гэрээ цуцлах шаардлагыг нэхэмжлэгч сонгосныг буруутгахгүй юм.

Гэрээгээр талууд автомашины чанарын талаар баталгаат хугацаа тогтоогоогүй тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 заасан өмчлөх эрхийг хүлээн авснаас хойш 6 сарын дотор до*******дол илэрсэн нь мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар гэрээ цуцлах шаардлага гаргах эрхтэй, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар эд хөрөнгийн до*******долтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг төлөх үүрэгтэй гэж заасан.

Иймд хариуцагч биет байдлын до*******долтой эд хөрөнгийг худалдсан тул Иргэний хуулийн 256 дугаар зүйлд 256.1-д зааснаар худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нэхэмжлэх эрхтэй.

Нэхэмжлэгч Б.******* 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчтай утсаар холбогдож гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн, нэмэлт хугацаа тогтоогоогүй боловч энэ талаар хариуцагч тал маргаагүй тул мөн өдрөөс гэрээ цуцлагдсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д гэрээний нэг тал гэрээнээс татгалзсан/цуцалсан/ бол үр дагаврыг заахдаа талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж заасан тул зохигч талуудын хооронд байгуулагдсан “Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах” гэх гэрээг цуцлан, хариуцагч Х.гээс 6.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, гэрээний зүйл болох Тоёота Приус-HW20 маркийн УНБ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшлээс гаргуулан хариуцагчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гарсан зардал, олох ёстой байсан орлого, хохиролд нийт 3.130.100 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 25.000 төгрөгт ноогдох хэсгийг л ханган шийдвэрлэв.

Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1, 245.2-д гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авахтай холбогдсон болон баримт бичиг, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцахаар заасан тул тээврийн хэрэгслийн гэрчилгээ солиулахад гарсан зардалд 13.100 төгрөг, гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар нотариатын зардлыг худалдан авагч төлөхөөр тохиолцсон байх тул 15.000 төгрөгийг Б.******* хариуцах тул нэхэмжлэлийн энэ хэсэг хангагдах боломжгүй байна.

Гэрээний зүйлийг нэхэмжлэгч өмчлөл эзэмшилдээ 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс авсан талаар маргаагүй, Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар энэ үеэс эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим, уг эд хөрөнгө тохиолдлоор устаж гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжихээр заасан тул 2022 оны 06 дугаар сарын 04, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрүүдийн засвар үйлчилгээ хийлгэсэн 418.000, 209.000 төгрөгийн, түүнчлэн хаалганы түлхүүрийн ******* солиулан смарт түлхүүр шинээр хийлгэсэн 150.000 төгрөгийн зардлуудыг худалдан авагч хариуцах төдийгүй, Приус центр гэх E- баримтын бичилтээс үзвэл биет байдлын до*******долтой хэсэг моторын до*******длыг засварлахтай хамааралгүй байна./хх8, 41/

Харин автомашины оношилгооны зардалд төлсөн гэх 25.000 төгрөгийн зардлыг эрсдэл шилжих өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлсөн, биет байдлын до*******долтой холбоотой төдийгүй, нэхэмжлэгчид аливаа эрсдэл үүсэх үндэслэлтэй тул автомашины бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг худалдан авагч шалгахад төлсөн зардлыг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.******* нь дүүргийн 16 дугаар хороо, хороолол/17120/, дын гудамж, 304 дүгээр байрны зоорийн давхрын 48 тоот хаягт байршилтай 16,45 м.кв талбайтай дугаартай автозогсоолын өмчлөгч болох нь өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогддог./хх-45/

Уг автозогсоолыг иргэн , нарт 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд сарын 200.000-250.000 төгрөгөөр түрээслэн ашиг олдог байсан.

Иймд уг гэрээг цуцлан маргаж буй автомашиныг 2022 оны 06 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх 4 сарын хугацааны туршид байрлуулан түрээслэн олох ёстой байсан орлого 1.000.000 төгрөгөөр хохирсон гэх шаардлагыг мөн нэхэмжлэгч өөрийн автомашиныг заавал дулаан зогсоолд үнэ төлбөртэй байрлуулсан нь хариуцагчид үүрэг хүлээлгэх үндэслэл болохгүй, өмчлөгчийн өөрийн үзэмжид хамаарах асуудал тул хангаагүй. /хх44-49/

Нэхэмжлэгч маргаан бүхий автомашиныг худалдан авахын тулд биечлэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “” санхүүгийн нэгдлээс 6.500.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлдэн авсан зээлийн гэрээний 4 сарын хугацааны хүүгийн төлбөрт төлсөн 1.300.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагын тухайд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй, Х. тус гэрээний тал биш тул хангаагүй./хх42-43/

Иймээс 3.130.100 төгрөгийн зардал, хохирол төлбөрүүд нь хариуцагчийн биет байдлын до*******длоос үүсэлтэй шууд учирсан хохирол бус байх тул 25.000 төгрөгийг ханган үлдэх 3.105.100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.гээс  худалдах худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний зүйлийн үнэ 6.500.000 төгрөг, худалдан авагчид учирсан зардал болох үзлэг оношилгооны төлбөрт зарцуулсан 25.000 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгохоор, нэхэмжлэгч Б.*******д УНБ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг хариуцагч Х.гийн өмчлөлд шилжүүлэхийг даалган шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183.982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.гээс 119.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигч талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 674 дугаартай  “Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ”-г цуцлан хариуцагч Х.гээс 6.525.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, гэрээний зүйл Тоёота Приус-HW20 маркийн УНБ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Б.*******гийн өмчлөл, эзэмшлээс гаргуулан хариуцагч Х.гийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх ажиллагааг нэгэн зэрэг гүйцэтгэхийг гэрээний талуудад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.105.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.гээс 134.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч талууд 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.БАЯРМАА