Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2022/04041

 

 

 

 

 

 

 

 

 

   2022               12              13                                          184/ШШ2022/04041

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 4 дүгээр хороо, ******* ******* гудамж , Монгол ******* байр, 409 тоот хаягт “******* *******” ХХК/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 31 дүгээр хороо, гийн 3 дугаар гудамжны 81 тоот хаягт бүртгэлтэй, дүүргийн 1 хороо, “ ” амралтын бааз түр хаягт оршин байх “ ” ХХК/РД:/,

Хариуцагч: дүүрэг, 21 дүгээр хороо, 47 дугаар гудамжны 1050 тоот хаягт оршин суух овогт /РД:/ нарт холбогдох

 

Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 19.125.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О./ШТЭҮД-/, хариуцагч “ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ж., хариуцагч Ж.гийн өмгөөлөгч /ШТЭҮД-/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “ ” ХХК-ийн ирүүлсэн хүсэлт болон утсаар тавьсан хүсэлтийн дагуу тус бүр 2.550.000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг 14.00R25 размерийн даацын дугуйг олгой илгэвчтэй, тросстай урьдчилгаагүй, 100% зээлээр нийлүүлж, бүтээлийн техникийг сул зогсолтоос сэргийлэн дэмжлэг үзүүлсэн ба 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ж.тай 2019-09 тоот “Зээлээр бараа нийлүүлэх гэрээ”-г нөхөн хийж баталгаажуулж байгуулсан. “ ” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн албан бичигт дурдсанаар төлбөр барагдуулах эцсийн хугацаа 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байсан боловч өнөөдрийг хүртэл 2 жил гаруйн хугацаанд ямар ч төлөлт хийгээгүй байна. Тухайн үед , Ж. нарын хэн нь “ ” ХХК-ийн захирал гэдгийг мэдээгүй. Дугуйг өгч гэрээ хийх болоход Ж.г “ ” ХХК-ийн захирал гэсэн тул Ж.тай гэрээ хийсэн. Гэрээнд зааснаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ямар нэгэн хүү болон алдангигүйгээр 5 ширхэг даацын дугуйны төлбөрийг төлөх ёстой байсан. 5 дугуйны төлбөрийг шаардахаар утасны дугаар луу нь залгасан боловч утсаа авахгүй, сүүлдээ утасны дугаарууд нь солигдож, таг алга болсон тул шүүхээр эрэн сурвалжлуулсан. нгээд манай компани шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “ ” ХХК-ийг хариуцагчаар татахад “ ” ХХК-иас “манай компани дугуйг хувьдаа ашиглаагүй, Ж. хувьдаа ашигласан” гэдэг, хариуцагч нар бие бие рүүгээ тохоод байгааг сайн ойлгохгүй байна. 5 дугуйг авсан нь үнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг тайлбар гаргаад байгааг гайхаж байна. гэх хүн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 5 дугуйны төлбөрийг төлнө гэсэн болохоор нь ыг “ ” ХХК-ийн захирал гэж бодсон, гэвч Ж. гэх хүн захирал нь байсан юм билээ. “ ” ХХК болон Ж. нараас 5 даацын дугуйны төлбөр 12.750.000 төгрөг, хоёр байгууллагын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 2019-09 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дугаар заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар өдөр тутам алданги тооцоход төлбөр барагдуулах хугацаа 860 хоног хэтэрсэн тул 32.550.750 төгрөгийн алданги нэмж тооцохоор байгаа боловч ргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй заалтын дагуу алданги 6.375.000 төгрөг, нийт 19.125.000 төгрөгийг “ ” ХХК  болон Ж. нараас нэхэмжилж байгаа. ймд байгаа баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч “ ” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч “ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019-09 тоот зээлээр бараа нийлүүлэх гэрээний үүрэгт 19.125.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл ирсэн бөгөөд миний бие “ ” ХХК-ийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлж авсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 2019-09 тоот гэрээг хийхэд миний бие уг компанид ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй, үйл ажиллагаанд оролцдоггүй байсан болно. Тухайн үед уг гэрээг байгуулсан Ж. гэх хүнийг танихгүй бөгөөд тухайн гэрээнд тусгагдсан тоот дугаарын утас руу залгахад ашиглалтад байхгүй байсан болно. ймд зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.  “ ” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хамтран хариуцагч Ж.гийн гаргасан тайлбартай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. “ ” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар , Ж. нарын 2 үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдаж, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тогтоолоор г гүйцэтгэх захирлаар томилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл/байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж, 83.8 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж тус тус заасны дагуу нь “ ” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулж, бусад иргэн, хуулийн этгээдийн өмнө тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн үйл ажиллагаа явуулах, гэрээ хэлцэл хийх эрхтэй этгээд нь байсан юм. 2019 оны сарын өдөр Ж. нь “ ” ХХК-ийн өөрийн өмчлөлийн хувьцаагаа д шилжүүлэн өгч, улсын бүртгэлд 2019 онд бүртгүүлснээр тус компанийн 100 хувийн хувьцааны өмчлөгч, хувьцаа эзэмшигч болсон байна. Улмаар 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нь өөрийн өмчлөлийн “ ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг иргэн д шилжүүлэн өгсөн бөгөөд миний бие нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр түүнээс компанийн 100 хувийн хувьцааг нь шилжүүлэн авснаар өнөөдрийн байдлаар тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж байна. миний биеийг “ ” ХХК-ийг шилжүүлэн авах үед “******* *******” ХХК-д төлбөрийн үлдэгдэлтэй, түүнийг хариуцан төлөх үүрэгтэй талаар нэг ч удаа хэлээгүй, энэ талаар баримт хүлээлгэж өгөөгүй байдаг. Шүүхээс дуудаж, нэхэмжлэл гардуулах үед л энэ талаар мэдсэн. Мөн хамтран хариуцагч Ж.гийн хариу тайлбарт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээнд “ ” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан, 5 ширхэг дугуйг гэх хүнээр авхуулсан гэжээ. Тухайн цаг хугацаанд буюу 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан учир Ж. нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд, мөн түүнд компанийг төлөөлөн аливаа гэрээ, хэлцэл хийх эрх олгогдоогүй байсан байна. “ ” ХХК-ийн өмнөх болон одоогийн удирдлагуудын зүгээс , Ж. нарт нэг ч удаа амаар болон бичгээр бусад этгээдтэй гэрээ байгуулах, компанийн өмнөөс хүсэлт гаргах эрх, хэмжээ олгоогүй. Мөн механикч гэх од нэхэмжлэгчээс дугуй хүлээн авах итгэмжлэл, эрх хэмжээ олгоогүй бөгөөд тухайн иргэд тэрхүү гэрээнийхээ дагуу хүлээн авсан гэх дугуйнуудыг манай компани хүлээн аваагүй, бид ашиглаагүй, компанийн хөрөнгөд бүртгэгдээгүй болно. Өмнөх хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага болох тай холбогдож, энэ талаар тодруулахад “хувьцаа эзэмшигч Ж., түүний хүү нарт ''******* *******” ХХК-иас дугуй зээлээд худалдан авахаар хүсэлт гаргах, хүсэлтэд болон аливаа гэрээ хэлцэлд гарын үсэг зурж, компанийн тамга дарах эрхийг амаар болон бичгээр огт итгэмжлэн олгоогүй”, мөн “компани нь 1 үндсэн тамгатай байсан бөгөөд гэрээний тамга гэж тусдаа тамга огт байгаагүй” талаар хэлдэг. Түүнчлэн нь Ж.гийн төрсөн хүү бөгөөд “ ” ХХК-д ажил, хөдөлмөр эрхэлж байгаагүй, түүнд хүсэлт гаргах, компанийг төлөөлж бусадтай харилцах, гэрээ хэлцэл хийх эрх хэмжээ олгоогүй байдаг. Дээрх үйл баримтаас үзвэл Ж., нар нь “ ” ХХК-ийн тамгыг дур мэдэн ашиглаж, гүйцэтгэх захирлаас эрх, хэмжээ олгоогүй байхад хууль бусаар компанийн нэр, тамгыг ашиглан бусдаас зээлээр дугуй худалдан авч, өөрсдийн хувийн үйл ажиллагаандаа ашиглаж, үр шимийг нь хүртсэн гэх үндэслэлтэй байна. Өмнөх болон одоогийн гүйцэтгэх удирдлагын зүгээс бусдаас дугуй худалдан авах талаар хүсэлт гаргах, гэрээ хэлцэл байгуулах, дугуй хүлээн авах талаар Ж., , нарын хэн алинд нь эрх хэмжээ, итгэмжлэл, зөвшөөрөл олгоогүй байхад дур мэдэн хууль бусаар компанийн нэр, тамгыг ашиглан авчхаад одоо бид хариуцахгүй, компани хариуцна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэгэнтээ тухайн үеийн компанийн гүйцэтгэх удирдлага гийн зүгээс Ж., , нарт “******* *******” ХХК-тай дугуй зээлээр худалдан авахаар хүсэлт гаргах, хүсэлтэд гарын үсэг зурах, хүсэлтийн дагуу гэрээ байгуулах, түүнд гарын үсэг зурах, гэрээний дагуу дугуй хүлээн авах бүрэн эрх, итгэмжлэлийг хэн алинд нь хууль ёсны дагуу олгоогүй тул гүйцэтгэх удирдлагын албан ёсны зөвшөөрөлгүйгээр хийгдсэн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2019-09 тоот Зээлээр бараа нийлүүлэх гэрээ нь ргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул “ ” ХХК болон “******* *******” ХХК-ийн хооронд Зээлээр бараа нийлүүлэх байгуулагдсан гэх үндэслэлгүй байна. Тиймээс ргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт "Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө" гэж заасны дагуу дээрх хүчин төгөлдөр бус Зээлээр бараа нийлүүлэх гэрээ байгуулсан Ж., нар бусдаас авсан дугуйныхаа төлбөрийг төлж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. ймд дээрх үндэслэлээр “ ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. “ ” ХХК-иас 9.562.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “******* *******” ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “ ” ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайн үед “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр тодорхойлогдон үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа гэрээ дээр “ ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш Ж. гэх хүн гарын үсэг зурсан байгаа. Компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “******* *******” ХХК-ид гаргасан хүсэлт дээр гарын үсэг зурж, тамга дарсан байдаг. “ ” ХХК-ийн захирал нь Ж. болон нарт компанийг төлөөлөн “******* *******” ХХК-тай гэрээ хэлцэл байгуулах, тус компаниас зээлээр дугуй авах эрх хэмжээг олгоогүй байдаг. Уг гэрээг ргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохигч этгээдийн зөвшөөрөлгүй буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн олгосон итгэмжлэлийн үндэслэлгүйгээр хийгдсэн гэрээ хэлцэл байгаа учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь “******* *******” ХХК-иас 5 ширхэг дугуй хүлээж аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдох учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. “ ” ХХК-тай гэрээ байгуулж 2019 оны 05 сард шинээр тээврийн хэрэгсэл авч үүнийгээ үйл ажиллагаандаа хэрэглэсэн гэж тайлбарлаад байдаг. Цоо шинэ машинд 5 шинэ дугуй авч тавих шаардлага байгаа юу. Дугуйг компанийн үйл ажиллагаанд ашигласан гэдэг нь нотлогдохгүй байна гэж харж байна. Ж. болон нар нь өөрсдөө тусдаа тээврийн хэрэгсэлтэй, түүгээрээ тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлж байсан гэх зүйл яригддаг. Компанийн нэрийг ашиглан дугуй авч өөрсдийнхөө үйл ажиллагаанд ашигласан байх боломжтой гэж харж байгаа учир Ж.гийн гаргаж буй тайлбар үндэслэлгүй байна гэв.

 

Хариуцагч Ж. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 07 дугаар сард тай уулзан ярилцаж тохиролцсоны эцэст “ ” ХХК-ийг байгуулсан. 55 хувийг эзэмшиж захирал болж, дансыг 100 хувь ганцаараа эзэмшсэн. Миний бие нь 45 хувийн хувьцаа эзэмшиж уурхайг хариуцсан. Тухайн үед Таван н үндсэн гэрээг авна гэсэн болохоор миний бие Ж. мөн миний хүү болох нь өөрийн хувь данснаасаа урьдчилгаа мөнгө “” ХХК руу шилжүүлж, барьцаа тавин 10 ширхэг дамп богино хугацаатай гэрээгээр авсан. Уг гэрээ нь хугацаа богино, өндөр хүүтэй байсан тул санхүүжилтийг банк руу шилжүүлэхээр шийдсэн. Тийм учраас нь аавынхаа төрсөн дүү рүү 100 хувь хувьцааг шилжүүлэн авсан ба тэрний дараа Хаан банкнаас зээл гарна гэж итгүүлсэн. Гэвч хэсэг хугацааны дараа Хаан банкнаас зээл авч гарах боломжгүйн улмаас “” ХХК-ид техникүүдээ хураалгасан. над руу ярьж 5 ширхэг дугуй очоод авчих, би захиралтай нь ярьчихсан гэж хэлсэн. Надад тамга байхгүй гэсэн боловч гэрээний тамга шинээр явуулая, надад үндсэн тамга байгаа гээд ярьсны эцэст гэрээний тамгаар 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулж, механик н. хүлээж авсан. Тухайн 5 ширхэг дугуйг автосамосвал УБЗ жолооч , , УБЗ жолооч , гэсэн хүмүүсийн автосамосвальд тавьсан. ймд“ ” ХХК-ид миний бие үндсэн тамга болон данснуудад нэвтрэх болон ашиглах ямар нэгэн эрх мэдэл байдаггүй. Мөн уг 5 ширхэг дугуйг н хэлсний дагуу гэрээний тамгаар гэрээг би зурсан. Механик н. хүлээн авч төлбөрийг шилжүүлэх ёстой байсан. Уг хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ. Гэрээ хийсэн нь үнэн. Би “ ” ХХК-ийн нэр дээр явж байсан 10 машинд авсан 5 ширхэг дугуйг тавьсан. Тухайн үед ажилтай гээд намайг гэрээ хийчхээрэй гэж хэлээд яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа намайг шүүхээс дуудсан. Энэ тухай д хэлэхэд “та битгий оч” гэж хэлж намайг 2 сар шүүх дээр ирүүлээгүй. Сүүлдээ утсаа авахаа ч больж, намайг 2 сар хүлээлгэсэн. Дугуйнуудыг 10 машинд тавьсан гэдгийг жолооч нар бүгд мэдэж байгаа. Би өөрөө 280.000.000 төгрөг гаргаж 10 машины урьдчилгаа хийж байгаа хүн, 5 дугуй авна гэж юу байх вэ дээ. Би “ ” ХХК-нд хөрөнгө оруулсан хүн, 5 дугуй аваад хувьдаа хэрэглэнэ гэж байхгүй шүү дээ. Компанийн үйл ажиллагааг явуулах гэж л дугуй авсан. нь гэх ахтайгаа нийлж хуйвалдан, намайг дугуйг хувьдаа хэрэглэж, ашигласан гэж үндэслэлгүйгээр гүтгэж байна. Дугуйг тавьсан жолооч, механик нь байна. Надад өөр тээврийн хэрэгсэл байхгүй. 2019 оны 05 сарын сүүлээр “ ” ХХК-тай гэрээ байгуулж тээврийн хэрэгсэл авсан. Хүүгийн маань данснаас “ ” ХХК-ийн данс руу мөнгө орсон байдаг. “Таван ” ХХК-иас компани байгуул гэсний дагуу “ ” ХХК-ийг байгуулж 55 хувийг, би 45 хувийг эзэмшиж компанийн үйл ажиллагааг явуулж байсан. 2019 оны 07 сарын сүүлээр “ах аа машинаа “Хаан банк” ХХК-ни тавьж байгаад “ ” ХХК-ийн мөнгийг өгье” гэж надад хэлсэн. Хэдэн сарын дараа “ ах хөрөнгөтэй юм шиг байна, ахаас хөрөнгө гаргаж тавиулж байгаад 7 хоногийн дараа эргээд компанийнхаа нэрийг шилжүүлээд авчихъя” гэж хэлсний дагуу ахад нь компанийн нэрийг шилжүүлж өгсөн боловч 7 хоногийн дараа буцааж нэр дээрээ шилжүүлж авалгүй тэр чигт нь гийн нэр дээр шилжүүлсэн хэвээр явуулчихсан. Өөрийнхөө компанид хөрөнгө оруулчхаад 5 дугуй авч хувьдаа ашиглана гэж юу байх вэ дээ. компанийн дансыг барьдаг байсан, би данс барьдаг байсан бол мөнгийг өгчихсөн байгаа. Татварын тайлан дээр бүх зүйл тодорхой бичигдсэн байгаа. Манай жолооч нар “******* *******” ХХК-иас дугуйнуудыг очиж авч машинд тавьсан нь үнэн гэв.

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хавтатс хэргийн 2-3 дугаар тал/, Зээлээр бараа нийлүүлэх гэрээ/хавтаст хэргийн 4-6 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн хуулбар/хавтаст хэргийн 5 дугаар тал/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар/хавтаст хэргийн 6-7 дугаар тал/, “ ” ХХК-ийн хүсэлт/хавтаст хэргийн 7 дугаар тал/, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэх/хавтаст хэргийн 9 дүгээр тал/ гарган өгсөн.

Хариуцагч “ ” ХХК-иас хариу тайлбар/хавтаст хэргийн 19, 63-65 дугаар тал/, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар/хавтаст хэргийн 14 дүгээр тал/, итгэмжлэл/хавтаст хэргийн 47 дугаар тал/ зэрэг нотлох баримт гарган өгсөн.

Хариуцагч Ж.гаас хариу тайлбар/хавтаст хэргийн 63 дугаар тал/, хөрсний ажил гүйцэтгэлийн акт/хавтаст хэргийн 146, 157, 159, 162 дугаар тал/, нэхэмжлэх/хавтаст хэргийн 147, 149 дугаар  тал/, уурхайн ахилтын зураг/хавтаст хэргийн 148, 151-152, 158, 160, 161, 163, 164 дугаар  тал/, хөрс хэмжилтийн акт/хавтаст хэргийн 150 дугаар  тал/, хоёр байгууллагын хооронд хамрагдсан гүйлгээний баримтын жагсаалт/хавтаст хэргийн 153 дугаар  тал/, “ ” ХХК-ийн нийт рейс/хавтаст хэргийн 154 дүгээр  тал/, “” ХХК-ийн тооцоо/хавтаст хэргийн 155 дугаар  тал/, “нгүүмэл аргун” ХХК-ийн нийт рэйсийн мэдээ/хавтаст хэргийн 156 дугаар  тал/ зэрэг нотлох баримтыг гарган өгсөн.

 

Шүүхийн журмаар ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирсэн албан бичиг/хавтаст хэргийн 86 дугаар тал/, Татварын Ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг/хавтаст хэргийн 87 дугаар тал/, Автотээврийн Үндэсний төвөөс ирсэн лавлагаа/хавтаст хэргийн 88 дугаар тал/, “ ” ХХК-иас шүүхийн журмаар нотлох баримт албадан гаргуулахад шүүхэд ирүүлсэн хариу тайлбар/хавтаст хэргийн 105 дугаар тал/, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас “ ” ХХК, “ ” ХХК-ийн улсын бүртгэлтэй холбоотой нотлох баримтууд/хавтаст хэргийн 107-144, 220-222 дүгээр тал/, *******, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас ирсэн албан бичиг/хавтаст хэргийн 171, 177 дугаар  тал/, “ ” ХХК-иас төхөөрөмж нийлүүлэх болон тээврийн хэрэгсэл хянах үйлчилгээний гэрээ/хавтаст хэргийн /234-237 дугаар тал/, “ ” ХХК-иас ирүүлсэн албан бичиг, Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ/хавтаст хэргийн 223-233 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд бүрдүүлж, цуглуулсан байна.

 

Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь анх хариуцагч “ ” ХХК-ид холбогдуулан Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 19.125.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.г хамтран хариуцагчаар татан хариуцагч талууд гэрээний үүргийг 50, 50 хувиар хамтран хариуцах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “ ” ХХК-ийн ирүүлсэн хүсэлт болон утсаар тавьсан хүсэлтийн дагуу тус бүр 2.550.000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг 14.00R25 размерийн даацын дугуйг олгой илгэвчтэй, тросстай урьдчилгаагүй, 100% зээлээр нийлүүлж, бүтээлийн техникийг сул зогсолтоос сэргийлэн дэмжлэг үзүүлэн хүлээлгэн өгч, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ж.тай 2019-09 тоот “Зээлээр бараа нийлүүлэх гэрээ”-г нөхөн байгуулсан, үнийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлөхөө илэрхийлсэн боловч огт төлөлт хийгээгүй, Ж., нарыг “ ” ХХК-ийн захирал гэж бодсон, 2 хариуцагч уг 5 дугуйг хувьдаа ашиглаагүй гэх байдлаар бие бие рүүгээ тохоод байгаа нь үндэслэлгүй тул тэднээс 5 даацын дугуйны төлбөр 12.750.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дугаар заалтын дагуу үүргээ 860 хоногоор хугацаа хэтрүүлсэн ч ргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заалтад нийцүүлэн 6.375.000 төгрөгийн алдангийн хамт нийт 19.125.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж,

Хариуцагч “ ” ХХК-ийн төлөөлөгч нь тус компанийн 100 хувийн хувьцааг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлж авсан тул тус 2019 онд маргаж буй 2019-09 дугаартай гэрээ тус компанид хамааралгүй, гүйцэтгэх захирлаар, Ж. хувьцаа эзэмшигч байх үед хийгдсэн, Ж. нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд байх үед гэрээ байгуулагдсан байх тул Ж., нар гэрээ болон харилцсан албан бичигт гарын үсэг зурж, нь хүлээн авсан гэх тайлбарууд “ ” ХХК-ид хамааралгүйн зэрэгцээ тус компанийн тамгыг дур мэдэн ашиглаж, гүйцэтгэх захирлаас эрх, хэмжээ олгоогүй байхад хууль бусаар компанийн нэр, тамгыг ашиглан бусдаас зээлээр дугуй худалдан авч, өөрсдийн хувийн үйл ажиллагаандаа ашиглаж, үр шимийг нь хүртсэн нь ргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул хариуцагч Ж.Баяраа хариуцах үндэслэлтэй гэж,

Хариуцагч Ж. 2019 оны 07 дугаар сард тай тохиролцсоны үндсэн дээр “ ” ХХК-ийг байгуулж, миний бие 45 хувийг, 55 хувийн хувьцааг эзэмшиж байсан, хүнд даацын 10 ширхэг автосамосвал автомашиныг “ ” ХХК-иас уурхайн ажилд зориулан өндөр хүүтэй зээлээр худалдан авсан автомашины өрийг төлөхөөр банкнаас зээл авахын тулд миний хувьцааг аавынхаа төрсөн дүү болох рүү шилжүүлэн авсан, зээл гарсны дараа хувьцааг буцаан шилжүүлэхээр тохиролцсон боловч зээл бүтээгүйн улмаас “ ” ХХК уг автомашинуудаа хураан авсан, миний хувьцааг ч буцаан шилжүүлээгүй, дээрх автомашинуудад хэрэглэхээр над руу ярьж 5 ширхэг дугуй очоод авчих, би захиралтай нь ярьчихсан гэж хэлсний дагуу механик н. дугуйг хүлээн авч, гэрээний тамга ашиглан гэрээ би байгуулж, уг дугуйнуудыг автосамосвал УБЗ улсын дугаартай жолооч ын, нарын, УБЗ улсын дугаартай жолооч , нарын автосамосвальд тавьсан, би компанийн үндсэн тамга болон данснуудад нэвтрэх болон ашиглах эрхгүй, дугуйнуудыг 10 автомашинд тавьсан гэдгийг жолооч нар бүгд мэдэж байгаа, би өөрөө 280.000.000 төгрөг гаргаж “ ” ХХК-нд хөрөнгө оруулан 10 машины урьдчилгаа хийж байгаа хүн, 5 дугуй авна гэж байхгүй, хувьдаа хэрэглэх боломжгүй, компанийн үйл ажиллагааг явуулах гэж л дугуй авсан, би хөрөнгө мэддэг байсан бол өгөх байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч тал гэрээгээ зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж тодорхойлон тус гэрээний үүрэг шаардсан байх боловч уг гэрээ нь ргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэх байдал тогтоогдсонгүй. Мөн хуулийн 263 дугаар зүйлийн 236.1, 263.2-т заасан төлбөл зохих хүүгийн нөхцөл хангагдаагүй байна.

ймд Зохигч талуудын хооронд “Зээлээр бараа нийлүүлэх гэрээ” гэх гэрээ байгуулагдсан нь ргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах 2019-09 дугаартай гэрээний харилцаа 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үүссэн, талууд гэрээг бичгээр 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулан баталгаажуулан худалдагч талыг төлөөлөн гүйцэтгэх захирал , худалдан авагч талыг төлөөлөн захирал Ж., санхүүгийн албыг төлөөлж нар гарын үсэг зуран баталгаажуулжээ.

Тус гэрээгээр 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлэгч “******* *******” ХХК нь захиалагч “ ” ХХК-ийн захиалга хүсэлтийн дагуу чанар, тоо ширхэг, ажлын шаардлага хангасан барааг тогтмол нийлүүлэх, захиалагч нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилон Өмнө аймгийн Цогтцэций сумын Таван н уурхайд байрлах агуулахаас барааг хүлээн авах, авсан барааны төлбөрийг нийлүүлэгчийн нэхэмжлэхийн дагуу дараа сар бүрийн 15-ны өдрийн дотор хаан банкны тоот дансанд хүүгүйгээр төлөхөөр, захиалагч уг хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ. /Хавтас хэргийн 4-6 дугаар тал/

Уг гэрээ байгуулагдахаас өмнө 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “ ” ХХК нь “******* *******” ХХК-д МТ-86 маркийн Дамтын 14/25 хэмжээтэй дугуйг нэгжийн үнийг 2.550.000 төгрөгөөр тооцон 5 ширхгийг зээлээр авах хүсэлт гаргаж, төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс мөн сарын 10-ны өдрийн хооронд “Таван ” ХХК-ийн санхүүжилт орохоор нийт 12.750.000 төгрөг төлж барагдуулахаа илэрхийлсэн байхын сацуу дугуйг хүлээж авсан механик уг албан бичигт гарын үсэг зурсан байдаг./Хавтас хэргийн 7 дугаар тал/

Мөн өдрийн огноотой ******* *******” ХХК-ийн дээрх 5 ширхэг D190702A5102, B190826C5303, D190706A5103, D190706B5103, D190705C5203 дугаар бүхий дугуйг “ ” ХХК болон “******* *******” ХХК нарын нэр бүхий хүлээлгэн өгсөн эд хариуцагч , хүлээн авсан н. гэх гарын үсэг бүхий төлбөрийн талаар нэхэмжлэх хэрэгт авагджээ./Хавтаст хэргийн 9 дүгээр тал/

Зохигч талууд нэхэмжилсэн төлбөрийн тооцоолол буюу үнэ, төлбөр төлөгдөөгүй үйл баримтын талаар маргаагүй.

Гагцхүү хариуцагч тал гэрээний хүчин төгөлдөр байдал болон дугуйг хэн аль нь аваагүй, ашиглаагүй, мөн хариуцагч биш гэж маргасан байна.

Шүүх “ ” ХХК болон “******* *******” ХХК нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний зүйл болох дугуйг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрээг бичгээр байгуулсан гэх үйл баримт тогтоогдсон тул уг нэхэмжилсэн төлбөрийг хариуцагч  “ ” ХХК хариуцах үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Ж. нь “ ” ХХК-ийн 45 хувийн хувьцааг эзэмшин хамтран ажиллаж байхдаа тус компанийг төлөөлж нэхэмжлэгчтэй  байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан гэх үйл баримтын талаар талууд маргаагүй.

Хариуцагч “ ” ХХК нь зохигч талуудын хооронд байгуулагдсан “Зээлээр бараа нийлүүлэх гэрээ”-нд “ ” ХХК-ийг төлөөлөн хариуцагч Ж. гарын үсэг зурсан нь тус компанийг төлөөлөх эрх олгогдоогүй байхад гэрээ байгуулж, дугуйг хувьдаа ашигласан гэж маргасан ба тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр хамтран хариуцагчаар Ж.г татан оролцуулсан бөгөөд хариуцагч Ж. нь “ ” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд гийн аман зөвшөөрлөөр гэрээг байгуулж, хуулийн этгээдийн бус гэрээний тамга дарж баталгаажуулан гарын үсэг зурсан, хувьдаа дугуй авч ашиглаагүй, түүний хамаарал бүхий компани болох “ ” ХХК нь “Таван ” ХХК-тай байгуулсан уурхайн хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэхийн тулд уг дугуйг ашигласан, уг ажилд дугуй амархан элэгддэг, 1 автомашинд 1 дугуйг 3 сар л ашиглах боломжтой тул хариуцахгүй гэж татгалзлын үндэслэлийг тайлбарлажээ.

Дээрх 2 хариуцагч талын татгалзалд дурдсанаар хариуцагч Ж.гийн татгалзал үндэслэлтэй, татгалзал холбогдох нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэв.

“ ” ХХК-ийг , Ж. нар нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үүсгэн байгуулсан, мөн үеэс 45 хувийг Ж., 55 хувийн хувьцааг эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар ажиллаж байх мөн хугацаанд нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс “ ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг байжээ. Одоо ч эзэмшиж байгаа болох нь тогтоогддог./Хавтаст хэргийн 108, 221 дүгээр тал/

“ ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс , 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс нар эзэмшиж байгаа болох нь тогтоогддог.

гийн хамаарал бүхий “ ” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “ ” ХХК-тай “Машин механизм зээлээр худалдах худалдан авах гэрээ”, “Барьцааны гэрээ” зэргийг байгуулан МТ-86 маркийн хүнд даацын 10 ширхэг автомашин нэг бүрийн үнийг 315.000.000 төгрөгөөр тохиролцон 3.150.000.000 төгрөгөөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан дагалдах дугуй хоорондын хамгаалалт, саравч богино тэвш 14.000R25 тросстой дугуй зэрэг тоноглолын хамт худалдан авч, мөн өдрөөс автомашинуудыг ашиглаж эхлэхээр, үнэ болон хүү бүрэн төлөгдсөнөөр өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцсон талаар гэрээ хэрэгт авагдсан./Хавтаст хэргийн 226-234 дүгээр тал/

2019 оны 05 дугаар сарын 09 ний өдөр гийн хамаарал бүхий “ ” ХХК нь “ ” ХХК-тай “Төхөөрөмж нийлүүлэх болон тээврийн хэрэгсэл хянах үйлчилгээний гэрээ” зэргийг байгуулан тээврийн хэрэгслийн хяналтын систем программын үйлчилгээг авсан болох нь тогтоогддог./Хавтаст хэргийн 234-237 дугаар тал/

Дээрх баримтуудаас үзвэл “ ” ХХК нь “Таван ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний харилцаатай байсан болон уг ажлыг хийж гүйцэтгэх хүнд даацын өөрөө буулгагч, тэвш бүхий автомашин техникийг “ ” ХХК-иар худалдан авсан байсан болох нь тогтоогдохын зэрэгцээ холбогдох гэрээг “Таван ” ХХК-иас шүүхийн журмаар гаргуулах хүсэлтээсээ хариуцагч Ж. татгалзсан боловч “ ” ХХК, “Таван ” ХХК нарын хооронд хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн талаарх баримтууд, ажлын гүйцэтгэлийн актууд, түүнтэй холбоотой ажлын хөлсний талаарх нэхэмжлэхүүд, уурхайн ажлын ахилтын зурагууд, хоёр байгууллагын хооронд хамрагдсан гүйлгээний баримтын жагсаалт, “ ” ХХК-ийн автомашинаар хийсэн нийт рейсийн талаарх тооцооллын баримтууд, “” ХХК-ийн тооцоо, “нгүүмэл аргун” ХХК-ийн нийт рэйсийн мэдээ зэрэг баримтуудаар тогтоогддог./Хавтаст хэргийн 146, 157, 159, 162, 147, 149, 148, 151-152, 158, 160, 161, 163, 164, 150, 154, 155, 156 дугаар  тал/

Дээрх нотлох баримтууд болон хариуцагч талын тайлбарт үндэслэн нэхэмжлэгч талаас нийлүүлсэн 5 ширхэг дугуйг хариуцагч  “ ” ХХК болон түүний хамаарал бүхий “ ” ХХК нар нь “Таван ” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт зээлээр худалдан авсан гэх 10 ширхэг автомашинд ашигласан гэх үйл баримт тогтоогдов.

Хариуцагч “ ” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан дугуйг авч ашиглаагүй, хариуцагч Ж. хувьдаа ашигласан гэх татгалзлаа ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй гэж үзэв.

Хариуцагч “ ” ХХК-иас “Зээлээр бараа нийлүүлэх гэрээ”-г төлөөлөх эрхгүй этгээд төлөөлж, гарын үсэг зурсан гэх татгалзал мөн үндэслэлгүй ба тус гэрээ байгуулагдах үед хариуцагч Ж. 45 хувийн хувьцаа эзэмшдэг байсан төдийгүй, тус компанийн гүйцэтгэх захирал байсан уг үйл баримтыг мэдэж байсан, гэрээ байгуулагдахаас өмнө мөн оны 4, 5 дугаар сараас хүнд даацын машинуудыг ашиглаж эхэлсэн байдал болон 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дугуйг хүлээж авсан байдал зэргээр тогтоогддог.

Түүнчлэн худалдах худалдан авах гэрээг бичгийн хэлбэрээр байгуулахыг хуулиар зохицуулаагүй тул хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын даалгавраар дугуй авч ашигласан нь дээрх баримтуудаар тогтоогдсон тул хариуцагч компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэж үзэхгүй бөгөөд түүнд ргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл төлөөлж хийх бүрэн эрхийг нь Ж.д амаар олгосны үндсэн дээр 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр анх аман хэлбэрээр байгуулагдан, дараа нь гэрээ байдлаар албажсан гэж үзнэ.

ймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг хариуцагч компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, дугуйг авсан үеэс гэрээний харилцаа үүссэн, сүүлд гэрээг нөхөн бичгээр байгуулсан гэж үзэхээр байна.

Мөн “ ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн гэх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч ыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11-д зааснаар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй, 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө компани болон хувьцаа эзэмшигч хариуцлага хүлээхээр заасан одоогоор “ ” ХХК-ийн хувьцааг Ж. эзэмшээгүй байна.

ймд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-д заасныг зөрчиж хэлцэл хийсэн тул ргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар гэрээг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно гэж тайлбарласан гүйцэтгэх захирал Д.Аварзэдийн татгалзал үндэслэлгүй.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулахаар заасан тул  гүйцэтгэх захирал Д.Аварзэд компанийн өмнөөс хариуцлага хүлээх юм.

Тус компанийн гүйцэтгэх удирдлага буюу захирал нь хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, зөрчсөнөөс компанид хохирол учруулсан гэж үзвэл уг учруулсан хохирлыг эрх шилжүүлэгч болон нар хувьцаагаа захиран зарцуулах нь тэдний эрх хэдий ч тэдэнд холбогдуулан нэхэмжлэл гаргах, тэдний хөрөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрх нээлттэй юм.

“******* *******” ХХК нь ргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан алдангийг Зээлээр худалдах худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дугаар заалтын дагуу үүргийн гүйцэтгэл болох  12.750.000 төгрөгөөс 0,3 хувиар хоног тутам тооцоход 50 хувиас хэтэрсэн тооцоолол гарсан тул ргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заалтад нийцүүлэн 6.375.000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй тул хангав.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь нэхэмжлэлийг хариуцагч “ ” ХХК, хамтран хариуцагч Ж. нараас 50, 50 хувиар хамтран хариуцах үндэслэлтэй гэж ргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлон шаарджээ.

ргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.5-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь хүлээн өгсөн бол бусад үүрэг гүйцэтгэгчид үүргээс чөлөөлөгдөхөөр заасан.

ргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэхээр заасан байх бөгөөд хамтран хариуцагч Ж.гийн хувьд “ ” ХХК-ид хувьцаа эзэмшдэггүй, дугуйнаас авч ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, үүргийн гүйцэтгэл дугуйг “ ” ХХК-ийн ажилд зарцуулсан гэх үйл баримт тогтоогдсон тул хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэхгүй тул хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

ймд ргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.5, 242 дугаар зүйлийн 242.1, 242.5 дах хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч “ ” ХХК-иас 19.125.000/12.750.000+6.375.000/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******” ХХК-ид олгож, хариуцагч Ж.д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253.575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ” ХХК-иас 253.575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгож шийдвэрлэв.

 

ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.ргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 242 дугаар зүйлийн 242.1, 242.5 дах хэсэгт заасныг баримтлан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч “ ” ХХК-иас 19.125.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******” ХХК-ид олгож, хариуцагч Ж.д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253.575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ” ХХК-иас 253.575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгосугай.

3.ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч талууд 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн ргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.БАЯРМАА