Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2023/00254

 

 

 

 

 

 

 

 

 

   2023              01               10                                           184/ШШ2023/00254

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 33 дугаар хороо, ******* 3 дугаар гудамж, 139 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 32-46 тоот хаягт бүртгэлтэй, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, хороолол, 765 дугаар байр, 3 дугаар орц, 202 тоот хаягт оршин байх “” ХХК/РД:/-ид холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 21.247.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн төлөөлөгч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.******* нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн “” ХХК-тай машин механизм түрээслэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, аймгийн сумын нутагт хэрэгжиж буй төсөл болох Таван богд гашуун сухайт чиглэлийн төмөр замын 35 КВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлын газар шорооны ажлыг УАМ улсын дугаартай 3 тонн крантай “Хино” маркийн машинаар үүрэг гүйцэтгэсэн болно. Энэ хугацаанд тус компани түрээсийн мөнгөн төлбөрийг дутуу өгсний улмаас гэрээний хэрэгжилтэд асуудал үүссэн болно. Тус компани нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр машины янзлуулсны хөлсөнд 500,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дугуйны хөлсөнд 180,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр буяны хөлсөнд 10,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр сэлбэгийн хөлсөнд 175,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр урьдчилгаа 3,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр урьдчилгаа 250,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр урьдчилгаа 230,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр урьдчилгаа 1,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа 200,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр урьдчилгаа 5,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр урьдчилгаа 1,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр машины сэлбэг 383,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаа 2,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа 500,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр утас 35,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эхнэрээс нь 40,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр урьдчилгаа 150,000 төгрөг нийт 14,435,000 төгрөг төлсөн байна. Гэрээнд зааснаар 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 5 сарын хугацаанд ажилласан, өдрийн 220,000 төгрөгөөр тооцож 28,600,000 төгрөгийг “” ХХК төлөх ёстой байсан. Үүнээс 14,435,000 төгрөгийг төлж, одоо 14,165,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 14,165,000 төгрөгийн алдангийг 0,5 хувиар тооцож 7,082,500 төгрөг болсон. Иймд “” ХХК-иас алданги 7,082,500 төгрөг, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 14,165,000 төгрөгийн хамт нийт 21,247,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. “” ХХК нь “ ” ХХК-тай ажил үүрэг гүйцэтгэх явцдаа гэрээ хийсэн. Өөр бусад зардлыг тус компанийн ажилчид хариуцаж байсан. Хоол, бензиний мөнгө надтай огт хамааралгүй гэв.

 

Хариуцагч “” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******тай 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр аман тохиролцоо хийж ажил гүйцэтгэхээр болсон. Д.*******тай компанийн хувьд ямар ч гэрээ байгуулж байгаагүй, иргэний хувьд харилцаж байсан. Ажлын явцад урьдчилгаа мөнгийг өгч байсан. Эхнэр Д.*******ын дансаар тооцоо хийж байсан. Би дансаараа болон өөрийн биеэр өгч байсан тооцоо байдаг гэхдээ байхгүй. Хоол, бензин, бусад гарсан зардлыг хариуцаж байсан. Д.******* нь тэй данс, тооцоогоо тулгаагүй. ийн хувьд  данс, тооцоог сайн мэдэх тул түүнийг гэрчээр оролцуулж байгаа. Нэхэмжлэгч Д.******* надтай сууж гэрээ байгуулсан зүйл байхгүй, уг гэрээнд би гарын үсэг зураагүй. Д.******* худлаа ярьж болохгүй. Алдангийн тохиролцоо бол хүлээн зөвшөөрөхгүй. Гэрчийн мэдүүлгийг сонсож байгаад нэмэлт тайлбар хэлье. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг гэрт нь бэлнээр төлснийг хасаагүй байна. Гэрээнд гарын үсэг зурсан хүнийг тогтоолгоё. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, алданги шаардах эрхгүй, хариуцагч биш, гэрээ байгуулсан Мөнхцэцэг хариуцах үндэслэлтэй гэв.

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл болон 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 3 дугаар “Машин механизм түрээслэх, ажил гүйцэтгэх гэрээ”/хавтаст хэргийн 6-8 дугаар тал/, жижиг кран ажлын хөлс нэртэй гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 9 дүгээр тал/, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага/хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/, Д.*******ын " " ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хавтаст хэргийн 41-54 дүгээр тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/хавтаст хэргийн 55 дугаар тал/,  2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Д.*******, Ж.Батсайхан нарын тохиролцоо/хавтаст хэргийн 94 дүгээр тал/ зэрэг,  

 

Хариуцагч талаас ийн " " ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 67-85 дугаар тал/ зэрэг,

 

Шүүхийн журмаар “лэг ” ХХК-ийн ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01/129 дугаартай Автомашины зээлийн гэрээ/хавтаст хэргийн 60-63 дүгээр тал/, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01/129 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх барьцааны гэрээ/хавтаст хэргийн 64-65 дугаар тал/, Авто тээврийн үндэсний төвийн ирүүлсэн 2022 оны 12 дугаар 27-ны өдийн 343 дугаартай лавлагаа/хавтаст хэргийн 102-110 дугаар тал/, гэрчээр ийг асуусан тэмдэглэл/шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч “” ХХК-ид холбогдуулан түрээсийн гэрээний үндсэн үүрэг болон бусад үүрэг болох алдангийн хамт 21.247.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн огноотой “Машин механизм түрээслэх, ажил гүйцэтгэх 3 дугаартай гэрээ”  байгуулагдсан байх ба уг гэрээгээр түрээслэгч, захиалагч “” ХХК нь аймгийн -Овоо, сумын нутагт хэрэгжиж буй төсөл болох “- чиглэлийн төмөр замын 35кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын 113 дугаар шугамын барилга угсралтын ажил”-ын газар шорооны болон угсралтын ажлыг машин механизм ашиглан хийж гүйцэтгэх ажлыг Д.*******ын машинаар өөрөөр нь жолоодуулан 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх 5 сарын хугацаанд гүйцэтгүүлэхээр сарын төлбөр, хөлсийг 6.750.000 төгрөгөөр тохиролцож, түрээслүүлэгч буюу ажил гүйцэтгэгч Д.******* нь дээрх ажлын талбайд машин механизмаа хариуцан засварлан бүрэн бүтэн байдлаар хангах, өөрөө жолоодон ажиллуулах үүрэгтэй байхаар харилцан тохиролцсон нөхцөлтэй гэрээ хэрэгт авагдсан. /ХХ-ийн 6-8 дугаар тал/

Тус гэрээнд хариуцагчийн төлөөлөгч гарын үсэг зураагүй, түүний зөвшөөрөлгүй нягтлан төлөөлөн гарын үсэг зурсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзах ба гэрч мэдүүлэхдээ хариуцагчийн төлөөлөгч тай эхнэр нөхрийн харилцаатай, тус хариуцагч компанид нягтлан бодогчоор ажилладаг гэх ба хэрэгт авагдсан гэрээний түрээслэгч талыг төлөөлөн гарын үсэг зурсан нь үнэн, баталгааны хэсгийн тамга, “” ХХК-ийн гүйцэтгэх захирал ын гэх гарын үсэг, түрээслэгч тал гэсэн хэсгийн тамганы дардсуудыг скайнер ашиглан хуурамчаар үйлдсэн, тус компанийн төлөөлөх эрх бүхий аар гарын үсэг зуруулаагүй, нэхэмжлэгч Д.Ганбаатар бичгийн хэлбэртэй гэрээ шаардсан тул 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус гэрээг нөхөн хийсэн гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч Д.Ганбаатар эс зөвшөөрч, маргаж буй гэрээг 2021 оны 08 дугаар сарын дунд үед нөхөж албажуулсан нь үнэн, хариуцагчийн гэх Улаанбаатар хотод байрлах гэрт нь очиж эхнэр нь гэх гэрээг үйлдээд, тамга, гарын үсгийг хариуцагчийн төлөөлөгч өөрөө зурж, тамгаар баталгаажуулсан ямар ч эргэлзээгүй хүчин төгөлдөр гэрээ гэж маргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талд хангалттай мэтгэлцэх боломж олгосон, уг гарын үсгийн үнэн зөв эсэх талаар шинжээч томилуулах байдлаар татгалзлаа нотлоогүй, хүсэлт гаргаагүй болно.

Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр тус компанийн нягтлан бодогч ажилтай гэх ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан ба түүний мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч тал холбогдох нотлох баримтуудаа гарган өгөөгүй ч түүний тайлбар, мэдүүлгүүдээр дараах үйл баримт тогтоогдов.

Хариуцагч “” ХХК нь “ ” ХХК-тай аймгийн -Овоо, сумын нутагт хэрэгжиж буй төсөл болох “- чиглэлийн төмөр зам дагуу 45 км-ийн зайнд 35кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын 113 дугаар шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээний харилцаатай, уг гэрээт ажлын төсөвт өртөг 270.000.000 төгрөг байсан гэдэг.

Уг гэрээт ажлыг гүйцэтгэхийн тулд “” ХХК-ийн төлөөлөгч утсаар нэхэмжлэгч Д.*******тай 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр холбогдон түүний эзэмшил, өмчлөлийн гэх “Хино Рэнжер U-GDHJAA” маркийн УАМ улсын дугаартай өргөгч/кран/, кабинтай тээврийн хэрэгслийг түрээслэн ашиглах болон нэхэмжлэгч Д.*******ыг уг ажилд тус машины жолоочоор ажиллуулан “” ХХК болон “ ” ХХК нарын хооронд гүйцэтгэхээр тохиролцсон 45 км урттай зам дагуу гүйцэтгэвэл зохих цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлын 17,5 км зайд нь цахилгааны шон босгох, цахилгааны шийт угсралт, зөөвөр тээврийн зэрэг ажлыг хийж гүйцэтгэхэд 5 сарын туршид Д.*******ын хөдөлмөр болон машиныг ашигласан, нэхэмжлэгч уг хугацаанд машиндаа голдуу хоноглож, хоол хүнс идэхэд кэмп ашиглах байдлаар тасралтгүй ажилласан, ажиллаагүй гэх хоног цөөхөн боловч 20 хоногийг хасаж тооцоод 130 хоногийн түрээсийн болон ажлын хөлсийг нэхэмжилсэн.

Хариуцагч компани нь түрээс болон ажлын хөлсөнд төлбөл зохих 28.600.000/220.000*130/ төгрөгөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр машин янзлуулсны хөлсөнд 500.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дугуйны хөлсөнд 180.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр буяны ажилд 10.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр сэлбэгийн хөлсөнд 175.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр урьдчилгаа 3.000.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр урьдчилгаа 250.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр урьдчилгаа 230.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 300.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр урьдчилгаа 1.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа 200.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр урьдчилгаа 5.000.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр урьдчилгаа 1.000.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр машины сэлбэг 383.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаа 2.000.000 төгрөг,  2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа 500.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр утасны төлбөрт 35.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчийн эхнэрээс зээлсэн 40.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр урьдчилгаа 150.000 төгрөг, нийт 14.953.000 төгрөгийн тооцооноос 518.000 төгрөгийг хасан суутгаад 14.435.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******т төлсөн, нэхэмжлэгч тал тус компаниас авсан, одоо 14.165.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх ба уг үлдэгдлийг нягтлан бодогч тэй тооцоо нийлж, түүний компьютероос зургийг авч түүнд үндэслэн тооцоог гаргасан гэснийг хариуцагч тал үгүйсгэх байдлаар няцааж тайлбар гарган маргаагүй.

Харин хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчид 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн боловч хасаагүй гэж маргадаг.

Тиймээс нэхэмжлэгч нь “” ХХК-иас 14.165.000 төгрөгийн цалин болон түрээсийн төлбөр, мөн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуульд нийцүүлэн 50 хувиар тооцсон алданги 7.082.500 төгрөгийн хамт нийт 21.247.500 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж,

Хариуцагч тал  2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар “ ” ХХК-тай байгуулсан гэрээт ажлын биелэлт 80 хувийн гүйцэтгэлтэй  байх үед 270.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэлээс 156.000.000 төгрөгийн ажлыг актаар хүлээлгэн өгч ажлын хөлс авсан, үлдэгдэл ажлыг “ ” ХХК өөр ажил гүйцэтгэгчийг сонгон гүйцэтгүүлсэн гэх бөгөөд “ ” ХХК-тай байгуулсан гэрээ дүгнэсэн актад тусгагдсанаар нэхэмжлэгч Д.*******т холбогдох 3.650.000 төгрөгийг түүнд өгсөн, нэхэмжлэгч “ ” ХХК-иас 427.000 төгрөгийн болон 506.000 төгрөгийн үнэ бүхий дизелийн түлш, мөн 1.500.000 төгрөгийн хоолны зардал авсан, гэрээний хугацаанд 10 хоног ажиллаагүй сул зогссон ажлын хөлс 1.217.000 төгрөгийг зардлыг хасан тооцох үндэслэлтэй, мөн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн боловч хасаагүй гэж татгалзжээ.

Нэхэмжлэгч Д.******* уг ажлыг хийж гүйцэтгэхэд өөрийн хоолны болон байр, шатахууны зардлыг хариуцагч тал анхнаасаа хариуцахаар тохиролцсон, техникийн болон өөрийн жолооны мэдлэг чадвараа дайчлан хариуцагч компанид 5 сарын хугацаанд ажилласан тул нэхэмжлэл үндэслэлтэй, үүнээс хойш үргэлжлүүлэн “ ” ХХК-тай 4 сарын туршид гэрээгээр ажилласан тул татгалзал үндэслэлгүй, гэрчийн дансны хуулганд авагдсан хонь, хоол, тамхи, бензин, тосоол гэх утга бүхий гүйлгээ минийх мөн эсэх нь тодорхойгүй, олон ажилчид ажиллуулж байсан, кемп болон айлд очиж хоол иддэг хариуцагч тооцоо хийдэг байсан тул нэхэмжлэлээс хасах үндэслэлгүй, мөн тамхи гэсэн гүйлгээ надад хамаагүй тамхи татдаггүй, кемпийг ашиглан хонож байгаагүй, зуны цаг тул өөрийн машиндаа хонож байсан, мөн хариуцагчтай ажиллах хугацаанд хамааралгүй байна гэж няцааж байна.

Харин ч анх 1 өдөр нь 225.000 төгрөгийн машины түрээс болон ажлын хөлс тохиролцсон боловч багасган 220.000 төгрөгөөр тооцсон, 10 хоног ажиллаагүй хугацааг 2 дахин ихэсгэн 130 хоногоор 20 хоног хасан тооцсон, бас бус авсан бүх зардлыг бүх боломжоор багасган нэхэмжилсэн, хариуцагч талаас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг бэлнээр аваагүй, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаа 2.000.000 төгрөг авсан нь үнэн, түүнийг хассан гэжээ.

Дээрх үйл баримт, тайлбар мэдүүлэг, нотлох баримтад үндэслэн нэхэмжлэгч шаардлагаа түрээсийн гэрээний үүрэг гэж үзсэн хэдий ч шүүх зохигч талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаагаар зүйлчлэх нь зүйтэй юм. 

Хэдийгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч тал маргасан ч ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах хууль зүйн шаардлага тавигдаагүй тул талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээс 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр аман байдлаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг харилцааг хожим гэрээгээр баталгаажуулсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг тул ажил гүйцэтгэгч Д.******* өөрийн машинаар ажил гүйцэтгэгчийн ажлыг хийж гүйцэтгэсэн, хариуцагч тал өдрийн хөлсийг 220.000 төгрөгөөр тохиролцсон гэх тохиролцоог үгүйсгээгүй тул уг хөлс төлөхийг тохиролцсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд/туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болохоор заасан.

аймгийн -Овоо, сумын нутагт хэрэгжиж буй төсөл болох “- чиглэлийн төмөр замын 35кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын 113 дугаар шугамын барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгч “” ХХК байсан, туслан гүйцэтгэгчээр Д.*******ыг оролцуулсан гэж үзэхээр байна.

Үндсэн гүйцэтгэгч “” ХХК болон захиалагч “ ” ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан болох нь тогтоогддог.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1, 347.2-т зааснаар хариуцагч буюу үндсэн гүйцэтгэгч захиалагчийн ажлыг гүйцэтгээгүйгээс үүссэн үр дагаврыг туслан гүйцэтгэгч хариуцахгүй.

Үндсэн гүйцэтгэгчийн өмнө туслан гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, үүргээ зөрчөөгүй байдал нь үндсэн гүйцэтгэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, үндсэн гүйцэтгэгч “ ” ХХК-ийн өмнө туслан гүйцэтгэгч Д.******* ажлаа хариуцахаар заасан тул хийсэн ажлын хөлс төлбөрөө үндсэн гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.

Зохигч талууд ажлын гүйцэтгэл буюу 17.5 км урттай замын цахилгаан дамжуулах шугамын ажлын үр дүнгийн талаар маргаагүй, “ ” ХХК нь уг ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан гэдэг. Хариуцагч тал ажлаа гүйцэтгүүлсэн дээр маргаагүй.

Иймээс хариуцагчийн төлөөлөгчийн гэх хувь хүнтэй ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх татгалзал үндэслэлгүй, үндсэн гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг түүнд төлөх үүрэг үүснэ, нэхэмжлэгч ч шаардах эрхтэй.

“ ” ХХК-иас хариуцагч компанийн нэхэмжлэгч Д.*******т төлбөл зохих 427.000 төгрөгийн болон 506.000 төгрөгийн үнэ бүхий дизелийн түлш, мөн 1.500.000 төгрөгийн хоолны зардал, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “ ” ХХК нотлоогүй гэж үзсэн.

Мөн сул зогссон гэх ажлын хөлс 1.217.000 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч хасан тооцсон, ажлын хөлс, төлбөрийн үлдэгдлийн тооцоог холбогдох нотлох баримтаар няцаагаагүй тул 14.435.000 төгрөг гаргуулан шийдвэрлэв.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан алдангийг 14.165.000 төгрөгөөс тооцон 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх мөн оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувь/1 хоногт 70.825 төгрөг/-аар торгууль төлөхөөр бичгээр тохиролцсон нь алдангийн зохицуулалттай нийцэж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 7.082.500 /14.165.000:2/ төгрөгийг гаргуулан шийдвэрлэв.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч “” ХХК-иас 21.247.500/14.165.000+7.082.500/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264.187 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас 264.187 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч “” ХХК-иас 21.247.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264.187 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас 264.187 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.БАЯРМАА