Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00700

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 03 *******0/МА2023/00700

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2023/00254 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-д холох

*******,*******,******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Д.******* нь 20******* оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ******* ХХК-тай машин механизм түрээслэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ******* аймгийн *******-*******, сумын нутагт хэрэгжиж буй төсөл болох чиглэлийн төмөр замын кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлын газар шорооны ажлыг өөрийн автомашинаар хийж гүйцэтгэсэн.

1.2.Гэрээний дагуу 20******* оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 20******* оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 5 сарын хугацаанд ажилласан, өдрийн 220,000 төгрөгөөр тооцож 28,600,000 төгрөгийг ******* ХХК төлөх ёстой байсан. Гэтэл төлбөрийг дутуу өгсний улмаас гэрээний хэрэгжилтэд асуудал үүссэн. ******* ХХК нь 20******* оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 20******* оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд автомашины засвар, хоол, урьдчилгаанд нийт 14,4,000 төгрөг төлсөн, одоо 14,165,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Алдангийг 0,5 хувиар тооцож 7,082,******* төгрөг болсон.

Иймд ******* ХХК-аас үлдэгдэл төлбөр 14,165,000 төгрөг, алданги 7,082,******* төгрөг, нийт *******,*******,******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Д.*******тай 20******* оны 06 дугаар сарын 10-ны өдөр аман тохиролцоо хийж ажил гүйцэтгэхээр болсон. Компани ямар ч гэрээ байгуулж байгаагүй, иргэний хувиар харилцаж байсан. Ажлын явцад урьдчилгаа мөнгийг өгч байсан, эхнэр Ц. Д.*******ын дансаар тооцоо хийж байсан. Хоол, бензин, бусад гарсан зардлыг Ц. хариуцаж байсан. Д.******* нь Ц.тэй тооцоогоо тулгаагүй. Д.******* надтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, би гэрээнд гарын үсэг зураагүй. Алдангийн тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй. 20******* оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг гэрт нь бэлнээр төлснийг хасаагүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас *******,*******,******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,187 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 264,187 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус заасан. Хэргийн 6 дугаар талд авагдсан машин механизм түрээслэх, ажил гүйцэтгэх гэрээний 5.1 дэх хэсэгт Түрээслэгч төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам түрээсийн төлбөрийн 0.5 хувийн хэмжээтэй тэнцэх торгууль төлнө гэж заасан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ, 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Гэтэл талууд гэрээний нөхцөлд алданги тооцох талаар зохицуулалт байхгүй байхад шүүх 7,082,******* төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2.Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдаж заасан шиг алдангийг тооцох нөхцөл нь үүрэг гүйцэтгэх хугацаа зөрчигдсөн байх, зөрчигдсөн үүргийн гүйцэтгэлийн хэмжээ тодорхой байх шаардлагатай. Гэтэл шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлгүй.

Иймээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

  5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ХХК-д холуулан түрээсийн гэрээний төлбөр 14,165,000 төгрөг, алданги 7,082,******* төгрөг, нийт 24,*******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Д.******* болон ******* ХХК нар 20******* оны 06 дугаар сарын 10-ны өдөр Машин механизм түрээслэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч/гүйцэтгэгч Д.******* нь ******* аймгийн *******-*******, сумын нутагт толгой-Гашуун чиглэлийн төмөр замын кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлын газар шорооны ажлыг механизмаар гүйцэтгэх, түрээслэгч/захиалагч ******* ХХК нь сард 6,750,000 төгрөг төлөх, гэрээт ажлыг 20******* оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 20******* оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 5 сарын хугацаанд гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцжээ. (хэргийн 6-8 дахь тал)

Гэрээнд заасан ажлыг нэхэмжлэгчийн эзэмшлийн 8418УАМ улсын дугаартай Хино маркийн 3 тонн даацтай өргөгч крантай ачааны автомашинаар гүйцэтгэхээр тохиролцжээ.

3.1.Хариуцагч ******* ХХК нь дээрх гэрээнд гүйцэтгэх захирал А.Уламбаяр гарын үсэг зураагүй, нягтлан бодогч Ц.т гэрээ байгуулах зөвшөөрөл олгоогүй, гэрээний гүйцэтгэх захирлын баталсан, тэмдэг дарж баталгаажуулсан хэсэг нь хуулбар гэж маргасан ба уг татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй байна.

3.2.Мөн хариуцагч нь Ц.ээс гэрчийн мэдүүлэг авахуулж, Хаан банк ХХК дахь түүний эзэмшлийн 5034268475 тоот дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж, нэхэмжлэгчийг иргэн Ц.тэй гэрээ байгуулсан гэж маргасан хэдий ч гэрчийн мэдүүлгээр гэрээний зүйл болох толгой-Гашуун чиглэлийн төмөр замын кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил нь хариуцагч компанийн гэрээт ажил бөгөөд уг ажил гүйцэтгэх хүрээнд нэхэмжлэгч Д.*******аар газар шорооны ажил гүйцэтгүүлж, төлбөр тооцоо хийсэн үйл баримт тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, Д.******* болон ******* ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна. (хэргийн 68-85, 115-116 дахь тал)

3.3.Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсныг зохигч маргаагүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач хололтой талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн 20******* оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нийт 14,4,000 төгрөг төлөгдсөнийг дүгнэж, хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг 14,165,000 төгрөгөөр тогтоосон нь зөв болжээ.

 

5.Мөн гэрээний 5.1-д түрээслэгч төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд түрээсийн төлбөрийн 0.5 хувийн хэмжээтэй торгууль төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн агуулгад нийцэж байгаа талаархи шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд алданги тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлээгүй нь мөн хуулийн 232.4 дэх хэсгийг зөрчөөгүй. Талуудын гэрээнд алданги тооцох талаар зохицуулагдаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

6.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас ажлын хөлс 14,165,000 төгрөг, алданги 7,082,******* төгрөг, нийт 24,*******,******* төгрөг төлөхийг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2023/00254 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,270 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА