Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 143/ШШ2022/00410

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Р.Уранчимэг, Б.Отгонсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 

Харицагч: 

Гэм хорын хохирол 17 324 395 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, гэрч *******, иргэдийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь БОЭТөвийн захирлын албан үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа 2020.12.04-ний өдрийн Б/262 тоот тушаал гаргасан ба уг тушаалаар Дэнзэн овогтой *******ыг ажлаас чөлөөлж өөр албан тушаалд томилсон бөгөөд тухайн тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2021.06.21-ний өдрийн Б/262 тоот тушаалыг хүчингүй болгож, БОЭТөвийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, 14716995 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу БОЭТөв нь 14 716 995 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нийт 3 005 392 төгрөгийг суутгаж 2021.08.12-ны өдөр 11 711 603 төгрөгийг Д.*******д олгосон байна. Энэ цаг хугацаанаас хойш БОЭТөвд Аудитын шалгалт хийгдэж шалгалтаар шүүхийн шийдвэрээр олгогдсон 14 716 995 төгрөгийг гаргуулсанг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулаагүй байна, хохирлыг нөхөн төлүүл гэх дүгнэлт гарсан. Иймээс захирлын буруутай үйл ажиллагаанаас байгууллагад учирсан хохирол болох 14 716 995 төгрөгийг, Мөн 2021.02.25-ны өдрийн 1/171670366 тоот актаар 2607400 төгрөгний акт тавигдсан ба актын биелэлтийг 2021.05.25-ны дотор хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Тус актаар тавигдсан 2 607 400 төгрөгний төлбөрийг өнөөдрийг хүртэл БОЭТөв нь буруутай албан тушаалтнаас гаргуулан биелүүлээгүй байгаа тул тухайн цаг хугацаанд захирлын албан үүргийг гүйцэтгэж байсан захирал хариуцах тул 2 607 400 төгрөг буюу нийт 17 324 395 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулан нэхэмжлэгч БОЭТөвд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс тодорхой хэмжээнд нийт 17 324 395 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ нэхэмжлэлээ өнөөдрийн байдлаар бүрэн дүүрэн дэмжиж оролцож байна. Шүүгчийн зүгээс нэхэмжлэлийг бүрэн эхээр тодорхой хэмжээнд уншсан учраас үүнийгээ дэмжиж оролцож байна. Үүн дээр тодруулга хийж явъя. 17 324 395 төгрөгийг яагаад *******гээс нэхэмжлэх болсон дээр тодруулга хийе. *******гийн хувьд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/26 тоот Эрүүл мэндийн сайдын тушаалаар түр орлон гүйцэтгүүлэхээр буюу тодорхой хэмжээнд Бүсийн оношилгоо эмчилгээний захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал байдаг. Энэ цаг хугацаа буюу 2020 оны Бүсийн оношилгоо эрүүл мэндийн санхүүд аудитын шалгалт хийгдсэн байгаа. Тухайн шалгалтаар бензин шатахууны зардлыг эсэргүүцсэн байна. Ийм учраас Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль, Төсвийн тухай хууль гээд холбогдох хэд хэдэн хуулийн зүйл заалтаар төсвийг хэтрүүлсэн буруутай үйл ажиллагаа байна. Яагаад энэ хүнээс авах гээд байгаа вэ гэхээр нэгдүгээрт, тухайн төсвийг буюу ерөнхийлөн захирагч нь тухайн үүргийг орлон гүйцэтгэж байсан ******* байгаа. Ерөнхий нягтлан бодогч гэдэг хүн байгааг ойлгож байгаа. Гэхдээ *******гээс гаргуулахаар санхүүгийн баримтад гарын үсэг зурж баталгааждаг, дээрээс нь хяналтаа тавиад явах бүрэн эрх нь байсан боловч тухайн эрхээ хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Мөн Аудитын байгууллагаас акт тавигдсан байгаа. Энэ акт нь хүчин төгөлдөр болчихсон. Тухайн үед аудитаас гаргаж байгаа төлбөрийн шаардлага буюу тухайн акт дээр Бүсийн оношилгооны эрүүл мэндийн төв буюу ******* захирал ажиллаж байхдаа ямар нэгэн хуульд заасан эрхээ эдлээд актыг нь хүчингүй болгуулах ч юм уу, үнэхээр эрх ашиг нь зөрчигдөөд үндэслэлгүй байна гээд энэ актын талаар шүүхэд хандаад маргаад явах боломж цаг хугацаа байсан. Гэтэл ажиллаж байх 9 сарын хугацаанд ямар нэгэн байдлаар харилсан актад маргаан дэгдээгээгүй. Яг өнөөдрийн байдлаар аудитын тайлан, акт, албан шаардлагууд хүчин төгөлдөр үйлчилж байгаа учир тухайн үед ерөнхий захирлаар ажиллаж байсан *******гээр энэ мөнгийг гаргаж байгууллагыг хохиролгүй болгох ёстой гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу үед Д.******* гэдэг хүнийг ажилд нь эгүүлж тогтоогоод ажилгүй байсан хугацааны цалин мөнгийг гаргуулахаар хавтаст хэргийн хүрээнд авагдсан 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 186 тоот шүүхийн шийдвэр байдаг. Энэ шийдвэрээр Д.*******д олгогдох ёстой ажилгүй байсан хугацааны төлбөрийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс нөхөн төлж барагдуулсан байдаг. Нөхөн төлж барагдуулсан байдлыг мөн Өмнөговь аймгийн Аудитын газраас төлүүл гэсэн байдаг. Тухайн үед шийдвэрийг нь гаргасан, тушаал гаргасан гэм буруутай албан тушаалтнуудаас гаргуулан байгууллагыг хохиролгүй болгох ёстой гэсэн чиглэлийг өгөөд удаа дараа Бүсийн оношилгоо эрүүл мэндийн төвд хүргүүлж байгаа учраас энэ мөнгийг ******* хариуцах ёстой гэсэн байдлаар нэхэмжлэлийг гаргасан. Ийм учраас тухайн үед захирлын үүргийг гүйцэтгэж байсан *******гээс бензин шатахууны зардал хэтрүүлсний 2 607 400 төгрөг, 14 716 995 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг буцаан олгосон тухай шүүхийн дагуу гаргагдах эдгээр мөнгөнүүдийг Бүсийн оношилгоо эрүүл мэндийн төвд гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэргийн хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дурдахдаа БОЭТөвд аудитын шалгалт хийгдэж шалгалтаар шүүхийн шийдвэрээр олгогдсон 14.76.995 төгрөгийг гаргуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулаагүй байна, хохирлыг нөхөн төлүүл гэх дүгнэлт гарсан. Иймээс захирлын буруутай үйл ажиллагаанаас байгууллагад учирсан хохирол 14.716.995 төгрөг, мөн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 1/171670366 тоот актаар 2.607.400 акт тавигсан ба актын биелэлтийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны дотор хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Тус актаар тавигдсан 2.607.400 төгрөгийг тухайн цаг хугацаанд захирлын албан үүргийг гүйцэтгэж байсан захирал хариуцах тул нийт 17.324.395 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. Дээр дурдсанаар болон нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтууд болох төрийн аудитын газрын дүгнэлт болон актаар хариуцагч *******гийн буруутай үйл ажиллагааны улмаас байгууллагад учирсан хохирол болох талаар огт дурдаагүй, тэр талаар нотолж тогтоосон талаарх баримт огт байхгүй түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага 17.324.395 төгрөг нь ******* миний буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол биш байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би захирлын албан үүргийг гүйцэтгэж байхдаа Д.*******ыг эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажлаас чөлөөлөөд эх барих эмэгтэйчүүдийн эмчээр томилсон. Ингээд шүүхэд гомдол гаргаад шүүхийн шийдвэр Д.*******ыг үндэслэлгүйгээр эмчилгээ эрхэлсэн орлогч даргаас чөлөөлсөн байна гэж шийдвэр гарсан байгаа. Нэхэмжлэлийн гол үндэслэл болж байгаа Аудитын газрын албан шаардлага болон актыг Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс өгсөн байгаа. Акт тухайн үедээ бензин шатахууныг хэтрүүлсэн гэсэн байгаа. Албан шаардлага нь 07 дугаар сарын 28-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс бичиг хэрэг авч үзэхээр ирсэн боловч цаасаар албан шаардлага ирээгүй, бүртгэгдээгүй байсан. Хавтаст хэргийн материалд Аудитын газраас хуулбар үнэн гэсэн тамгатай бичгийг хавсруулсан байгаа. Хуулийнхаа дагуу аваад үзэх юм бол нэхэмжлэгч нь үндэслэл болгож байгаа акт болон албан шаардлагыг нотариатаар батлуулсан болон эхээр нь өгөх байдал Аудитын газраас хуулбар үнэн гэсэн хуулбарыг өгсөн байна. Албан ёсоор Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн бичиг хэрэгт цахимд болон цаасаар бүртгэдэг байгаа талаар нотлох баримтыг авчирч өгсөн байгаа. Энэ албан шаардлагыг би хууль бус гэж үзэж байна. Бензин шатахуун хэтрүүлсэн актыг тухайн үед нь удирдлагын баг хуралдаад бүх нярав, нягтлангуудыг түргэн тусламжийн машиныхаа норм норматив, ашиглалтын хугацааг гаргаад түүний дагуу нярав, нягтлангуудыг нэг нэг жолооч машинтай шатахууныг хийгээд бүгдээрээ дуудлагад явсан байгаа. Тэр бүх тайлбар, удирдлагын багийн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Тийм учраас энэ аудитын актад хугацаандаа тайлбараа өгсөн учраас эргэх төлөх үндэслэл байхгүй гэж миний хувьд бодож байна. Миний бие гарын үсэг зурж байсан ч гэсэн тухайн үед нэхэмжлэгч талаас Болдмаа нягтлан хамтран хариуцагчаар татчихаад цаг хугацааны хувьд зөрүүтэй байна гээд Болдмааг хамтран хариуцагчаас татгалзсан байгаа. Хэрвээ үнэхээр санхүүгийн хүнийг надтай холбож тайлбарлах гэж байгаа бол яагаад Баттогтохыг хариуцуулаагүй юм. Ийм учраас би нэхэмжлэгч талыг өс хонзонгийн сэдэлтэй гэж үзэж байна. Аудитын газраас ирсэн албан шаардлагыг ямар ч байсан би хавсарсан байгаа. Үүнийг үндэслэлгүй гэдэг талаар хэлж байгаа. Тэгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан байдаг. Энэ дээр хуулбар үнэн гэсэн тамгатай баримт өгсөн байгаа. Тийм учраас үүнийг би албан ёсны бус гэж үзэж байна. Энэ дээр Д.*******ыг эмчилгээ эрхэлсэн орлогч даргаас чөлөөлөөд эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчээр томилсон байгаа. Тухайн үед тэр тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаад явсан байгаа. Энэ хугацаанд ажилд томилогдон 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Д.*******ыг томилсон эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч дээр ямар нэгэн эмч томилоогүй. Харин Д.*******ыг эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчийн орлогч даргаар томилсон байгаа. Ингэхээр тухайн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төлөвлөгдсөн санхүү төсвөөс Д.*******ын цалинг өөр ямар нэгэн эмчид зарцуулаагүй учраас байгууллагад ямар нэгэн хохирол гараагүй. Үүнийг авах гээд албан ёсоор байгуулахдаа хүсэлт гаргасан боловч хүний нөөцийн хувьд маш олон хүмүүс гарч Д.*******ыг ажиллаж эхэлсний дараагаас гэхэд 2-3 удаа солигдсон учраас цалингийн мэдээллийг өгөх ямар ч боломж байхгүй гэсэн байгаа. Сая Улаанбаатараас шинэ нягтлан томилогдож ирээд одоогоор би ажилтайгаа танилцаж байна гэсэн. Д.*******д олгогдох цалинг өөр хүнд олгоогүй. Тийм учраас төсөв санхүү хэвээр явж байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу цалинг нь олгосон болно. Тийм учраас одоо Д.*******ын нэхэмжилсэн мөнгийг акт олон албан шаардлагаар төлөх ямар ч үндэслэл байхгүй гэж тайлбарлаж байна гэв. 

Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2022 оны актаар нэхэмжилж байгаа. Тухайн актын агуулга буцааж төвлөрүүлэх арга хэмжээг энэ акт чинь шууд буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Дараагийн дугаарт, ажлаас үндэслэлгүй халагдсаны төлбөр. Байгууллагад учирсан хохирлыг шүүхийн шийдвэр бол хариуцагчийн гэм буруутай ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг ******* гэдэг хүн үндэслэлтэй байна гэдэг шаардлага гаргаагүй байна. Байгууллагад хариуцагч энэ үйл баримтаа нотлох ёстой. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэйгөө Д.******* гэдэг хүнд олгохоор шийдвэрлэсэн тушаал байгаа. Болдмаа нягтланд үүрэг болгосны дагуу Д.******* гэдэг хүн баримтууд нь байгаа. Тухайн төгрөгөөр хохироод байгаагаа нэхэмжлэгч талын нотлох үүрэг шүү дээ. Төлсөн баримтаа өгөөгүй байж нэхэмжлэлийн шаардлага гаргадаг ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч Ч.Сугир-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Оюундүү хохирлыг барагдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Цалин давхардаж олгоогүй. Бензинийг хувьдаа ашиглаагүй гэжээ.  

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл хх-1-2, 2021 оны 02 сарын 25-ны өдрийн төлбөр барагдуулах тухай актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-3, эрүүл мэндийн сайдын 2020 оны 09 сарын 11-ний б/26 түр орлон гүйцэтгэх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-4, эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 сарын 11-ний б/23 ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-5, төрийн аудитын газрын 2022 оны 02 сарын 28-ны 236 тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-6, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-7, эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 сарын 09-ний б/11 ажилд түр томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-8, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 11-ний 186 дугаартай шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-9, хариуцагч *******гийн хариу тайлбар хх-27, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2022 оны 05 сарын 23-ны 320 албан тоот хх-42, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 319 дугаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай хх-43, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн 2022 оны 05 сарын 31-ний өдрийн хүсэлт хх-51, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2022 оны 05 сарын 25-ны 288 албан тоотын хуулбар хх-59, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2020 оны санхүүгийн тайланд аудитын албан шаардлага, төлбөрийн актын хэрэгжилт-ийн хуулбар хх-60, өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолын хуулбар хх-61, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2020 оны ажлын тайлангийн хуулбар хх-62, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажлын төлөвлөгөөний хуулбар хх-63, өмч хамгаалах байнгын комисс томилох тухай тушаалын хуулбар хх-64-65, Өмнөговь аймгийн Х.Шаравын нэрэмжит БОЭТ-ийн 2020 оны жилийн эцсийн үндсэн эд хөрөнгийн тооллогын комиссын гүйцэтгэлийн тайлангийн хуулбар хх-66, Өмнөговь аймгийн Х.Шаравын нэрэмжит БОЭТ-ийн 2020 оны жилийн эцсийн үндсэн эд хөрөнгийн тооллогын комиссын хурлын тэмдэглэлийн хуулбар хх-67, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2020 оны 11 сарын 24-ний өдрийн А/80 тушаалын хуулбар хх-68, Төлбөрт үйлчилгээний журам үнийн тариф батлах тухай тушаалын хуулбар хх-69, Нэмэлт болон төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээний журмын хуулбар хх-70-71, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2021 оны 01 сарын 29-ний өдрийн А/04 тушаалын хоёрдугаар хавсралтын хуулбар хх-72-82, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2021 оны 02 сарын 08-ны өдрийн Б/28 тушаалын хуулбар хх-83, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2021 оны 02 сарын 08-ны өдрийн Б/29 тушаалын хуулбар хх-84, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2021 оны 01 сарын 22-ны өдрийн Б/18 тушаалын хуулбар хх-85, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2021 оны 04 сарын 26-ны өдрийн А/35 тушаалын хуулбар хх-86, Цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого зарлагын мөнгөн гүйлгээний хуулбар хх-87-93, Төсвийн байгууллагын батлагдсан төсөв, гүйцэтгэл хэтрэлт, хэмнэлтийн шалтгаан тайлбарын хамт хуулбар хх-94-97, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн А/12 тушаал, тушаалын хавсралтын хуулбар хх-97-98, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдлагын зөвлөлийн хурлын тэмдглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-100-102, Жолоочийн тооцооны хуулбар хх-102, миллийн зурган хуулбар хх-103-105, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдлагын зөвлөлийн хурлын тэмдглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-106-107, Жолоочийн тооцооны хуулбар хх-102, тээврийн хэрэгслийн бүртгэлийн хуулбар хх-109, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2021 оны 03 сарын 10-ны өдрийн А/18 тушаалын хуулбар хх-110, Түргэн тусламжийн автомашины шатахуун зарцуулалтын нормын хуулбар хх-111, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн 2022 оны 06 сарын 02-ны өдрийн хүсэлт хх-112, Хариуцагч *******гийн хүсэлт хх-118, хариуцагчийн өмгөөлөгч *******ын хүсэлт хх-119-120, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн 2022 оны 06 сарын 16-ны өдрийн хүсэлт хх-130, төлбөрийн хүсэлт 536 нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-134, нотлох баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-135, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2021 оны 06 сарын 28-ны өдрийн Б/115 тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-136, Өмнөговь аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 02 сарын 25-ны 213 тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-137, төрийн аудитын газрын 2021 оны 02 сарын 25-ны 1/А1670366 актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-138, үндэсний аудитын газрын 2022 оны 06 сарын 24-ний 03/1280 тайлбарын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-139, Ерөнхий аудиторын 2022 оны 06 сарын 06-ны Б/84 тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-140, үндэсний аудитын газрын 2022 оны 06 сарын 24-ний 03/1280 тайлбар хх-141, Ерөнхий аудиторын 2022 оны 06 сарын 06-ны Б/84 тушаал хуулбар хх-142, Төрийн аудитын газрын 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 108/А1670364 албан шаардлага хх-144-145, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн хүсэлт хх-154, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2022 оны 07 сарын 28-ны 435 тоот хх-169, Хариуцагч *******гийн хүсэлт хх-170, баримтын хуулбар хх-171, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2020 оны 12 сарын 04-ний Б/263 тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-175, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2020 оны 12 сарын 04-ний Б/262 тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-176, эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 сарын 11-ний Б/24 тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-177, нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 сарын 01-ний 145 тоот хх 178-179, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн хүсэлт хх-185-186, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн гаргаж өгсөн нотлох баримт хх191-219, Д.*******ын нийгмийн дааталын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар 2020 он, 2021 он зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ 

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь *******д холбогдуулж гэм хорын хохирол 17 324 395 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн тлөөлөгч Ц.Баярмаа нь ... БОЭТөвд Аудитын шалгалт хийгдэж шалгалтаар шүүхийн шийдвэрээр олгогдсон 14 716 995 төгрөгийг гаргуулсанг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулаагүй байна, хохирлыг нөхөн төлүүл гэх дүгнэлт гарсан. Иймээс захирлын буруутай үйл ажиллагаанаас байгууллагад учирсан хохирол болох 14 716 995 төгрөгийг, Мөн 2021.02.25-ны өдрийн 1/171670366 тоот актаар 2607400 төгрөгний акт тавигдсан ба актын биелэлтийг 2021.05.25-ны дотор хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Тус актаар тавигдсан 2 607 400 төгрөгний төлбөрийг өнөөдрийг хүртэл БОЭТөв нь буруутай албан тушаалтнаас гаргуулан биелүүлээгүй байгаа тул тухайн цаг хугацаанд захирлын албан үүргийг гүйцэтгэж байсан захирал хариуцах тул 2 607 400 төгрөг буюу нийт 17 324 395 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулан өгнө үү ... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж,

Хариуцагч ******* нь ... Нэхэмжлэлийн гол үндэслэл болж байгаа Аудитын газрын албан шаардлага болон актыг Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс өгсөн байгаа. Акт тухайн үедээ бензин шатахууныг хэтрүүлсэн гэсэн байгаа. Албан шаардлага нь 07 дугаар сарын 28-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс бичиг хэрэг авч үзэхээр ирсэн боловч цаасаар албан шаардлага ирээгүй, бүртгэгдээгүй байсан ... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч ******* нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/26 дугаартай тушаалаар Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байх хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Д.*******ыг Б/262 тоот тушаалаар өөр албан тушаалд томилсон, улмаар дээрх тушаалыг эс зөвшөөрч Д.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх Д.*******ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна. Түүнчлэн дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй, харин зохигчид Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Аудитын шалгалтаар тогтоогдсон шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 14 716 995 төгрөг олгохдоо байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулаагүй тухай дүгнэлтийг үндэслэн хохирол төлөх эсэх талаар маргажээ.

Иргэни хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ -ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байна.

Өмнөговь аймаг дахь төрийн Аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/А1670366 дугаартай, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 236 дугаартай актуудад тавигдсан зөрчил буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тодорхойлсон байгууллагад учирсан хохирлыг хариуцагч *******гийн үйлдэл эс үйлдэхүйгээр учруулсан хохирол гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаан оролцсон иргэдийн төлөөлөгч хариуцагч *******г хохирлыг барагдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Цалин давхардаж олгоогүй, бензин хувьдаа ашиглаагүй гэсэн дүгнэлт гаргасан ба шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь 

1.      Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хариуцагч *******гээс 17 324 395 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь улсын тэмдэгтийн хураамж 244 572 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.УГТАХБАЯР

                      ШҮҮГЧИД                                    Р.УРАНЧИМЭГ

                                                                                                                                          Б.ОТГОНСҮРЭН