Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2023/00514

 

 

 

 

 

 

 

 

 

2023 о 01 с 19 ө

Дугаар 101/ШШ2023/00514

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ..............-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .................,

Хариуцагч: ............... нарт холбогдох

40,972,000 төгрөг гаргуулах гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/18/746-3 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Доржпагма, хариуцагч А итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбилэг, хариуцагч Б, түүний өмгөөлөгч П.Сугарням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХЗХ-ны гүйцэтгэх захирал С.Доржпагма шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х ХЗХ нь зээлдэгч А, Бнартай 2018 оны 4дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/18/746-3 дугаартай зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг сарын 3,5%-ийн хүүтэйгээр зээлсэн болно. Зээл авснаас хойших хугацаанд зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж ирсэн. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлийн үндсэн төлбөр 20,000,000, төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 17,476,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,495,333 төгрөг нийт 40,972,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

А нь манай хоршооны гишүүн, Бнь батлан даагч юм. Хуульд зээлдэгч гишүүнийг батлан дааж байгаа батлан даагч нь заавал гишүүн байх шаардлага байдаггүй, батлан даагч нь гишүүн биш байж болно гэх заалттай байдаг. А нь Санхүүгийн зохицуулах хороонд Хадгаламж зээлийн хоршооны хэлтэст надтай хамт нэлээн олон жил цуг ажиллаж байсан. Хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн зах зээл, зээлийн гэрээтэй холбоотой өөрөө хяналт шалгалт хийж явж байсан мэргэшсэн хүн байгаа. Үүнийгээ тухайн үед дээд шүүх онлайнаар явахад А энэ хүний хэлж байгаагаар Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байсан, Хадгаламж зээлийн хоршооны хэлтэст ажиллаж байсан хүн мөн үү гэхэд тийм гэж хэлж байсан зүйл байгаа. Өөрийг нь ажиллаж байх үед Хадгаламж зээлийн хоршоо байгуулагдаж байсан. Энэ хоршоо хаанаас, ямар зорилготой мөнгө авч, гол эх үүсвэр нь улсаас мөнгө авч байсан, жижиг хадгаламж эзэмшдэг, шинээр байгуулагдаж байсан Хадгаламж зээлийн хоршоо гэдгийг мэддэг хүн юм. 2 хариуцагчийг нэлээн сайн таньдаг хүн байсан тул зээлийг төлөөч гэж утсаар маш их ярьж, уулзаж, учирч байсан. Хариуцагч нарын бизнес нь болоогүй байна, мөнгө орж ирээгүй байна, орж ирэхээр нь төлнө гэсээр хугацаа өнгөрсөн, сүүлдээ манайд Нийслэлийн зүгээс мөнгөө төл гэсэн тул бид энэхүү Нийслэлийн мөнгийг төлөхийн тулд тухайн үед хүүтэй мөнгө байсан тул шүүхэд хандсан. Өнөө маргаашгүй төлнө гэж байсан хүмүүс шүүхэд хандсаны дараа гэнэт мөнгө аваагүй, хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж сүүлд зээлийн гэрээ хэвлэсэн байсан зэрэг зүйл ярьсан. Зээлийн гэрээг нотариатад баталгаажуулахад өөрсдийн биеэр очиж тамга, тэмдэг даруулсан. Яахын аргагүй өөрсдөө мөнгөө авсан, анхан шатны кассын баримтад гарын үсэг зурж, өмнөх зээлийг хааж явсан. Манай үндсэн үйл ажиллагаа хүүтэй зээл олгодог. Анхан шатны шүүх рүү буцсан тул зарим хүмүүсээс асуухад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх боломжтой гэж байсан, тэгэхэд за яах вэ гээд, нэхэмжилсэн дүн санхүүгийн тайлан, орлогыг хүлээн зөвшөөрсөн байгаа, түүнээс өмнө санхүүгийн тайланд тусгагдаагүй хүүг ковидтой холбоотой хүмүүсээс нэхэмжлээд яах юм гэж бид нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй, анх нэхэмжлэл гаргасан дүнгээр нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа. Үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 17,476,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,495,333 төгрөг, нийт 40,972,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж авна. Хэн манай гишүүн байхаас үл хамаарч зээл нь үндсэн зээлдэгч батлан даагч гэж хоёулаа хариуцна гэж гэрээ байгуулсан тул 2 хариуцагчаас нэхэмжилж байна... гэв.

Хариуцагч А итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нь нэхэмжлэгч Ханхишиг ундарга ХЗХ-оос 20,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй зээлдэж авч байсан тохиолдолд байхгүй болно. Харин хариуцагч 2017 онд 3,000,000 төгрөг, сүүлд 6,000,000 төгрөгийг тус тус Ханхишиг ундрага ХХК-иас зээлдэж авч байсан. Зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Хүү тооцсон. Эл мөнгийг 2019 оны 1 дүгээр сараас эхлэн төлж эхэлсэн. 2019 оны 1 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд 7,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн байдаг.Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд ердөө 9,000,000 зээлийн гэрээ байгуулагдсан зээлийн хүү, үндсэн зээлд нийтдээ 7,000,000 төгрөгийг нь эгүүлэн төлсөн.

2018 оны 04 сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Х ХЗХ, хоршооны гишүүн болох А, түүний батлан даагч Бнар ЗГ/18/746-3 дугаар зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй нөхцөлөөр зээлдүүлэхээр тохиролцсон тохиролцооны бичгийн гэрээ байгуулагдсан. Уг зээл олгох төлбөрийг талууд бэлнээр гэж тусгаж өгсөн. Гэрээний үнийн зөрүүг Батбаатар гэх хүнээр гэрчлүүлсэн байгаа. Гэрээ хэлбэрийн хувьд байгуулагдсанд А маргаагүй, харин 20,000,000 төгрөгийг бэлнээр уг зээлийн гэрээний зүйлээр хүлээж аваагүй. Хүлээж аваагүй учир энэ зээлийн гэрээний үүрэг буюу хүү 17,476,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,495,333 төгрөгийг тус тус 20,000,000 төгрөгт нэмж мэдүүлэх шаардлагагүй гэж татгалзлын тайлбарыг өгсөн. Зохигч талуудын хооронд анх 2017 оны 06 сарын 26-ны өдрөөс зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсэж эхэлсэн. Тухайн үед Х ХЗХ-оос ХЗХ-ны гишүүн болох А ЗГ/16/746 гэх анхны гэрээг 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай байгуулахад сарын 3.5 хувийн хүүтэй зээл төлж байсан. Энэ зээлийн гэрээний үндсэн зээл болон хугацаа хэтэрч байгаа хоногийнх нь нэмэгдүүлсэн хүү төлөгдөхгүй явсаар 2017 оны 10 сарын 17-ны өдөр уг 10,000,000 төгрөгийн хүү болон нэмэгдүүлсэн хүү нь нийлж 16,000,000 төгрөгийн өр үүссэн. Өөрөөр хэлбэл үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү нэмэгдүүлсэн хүү нийлж 6,000,000 төгрөг болсон. Энэ 16,000,000 төгрөгийн өр үүсэж 2017 оны 10 сарын 17-ны өдөр ЗГ/17/746-2 дугаартай 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг шинээр байгуулсан, өмнөх зээлийн 10,000,000 төгрөгийг зээлдүүлж байгаа гэсэн үг. Хүү, нэмэгдүүлсэн хүү 6,000,000 төгрөг орчим болсон тул тусад нь бие даасан зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний дугаарыг өмнөх цифр нь ижилхэн боловч 3 гэдэг дугаар авч салангид гэрээний дугаар авч 2017 онд 10,000,000 төгрөг, 6,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн. Гэтэл 2017-ны 01 сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөгийг хүлээн авсныг хариуцагч А зүгээс хүлээн зөвшөөрч байна. Харин 2017 оны 10 сарын 17-ны өдөр байгуулагдсан 10,000,000 төгрөг, мөн өдөр байгуулагдсан 6,000,000 төгрөгийг тус тус хүлээн аваагүй. Энэхүү 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох хүү, нэмэгдүүлсэн хүү явсаар 2018 оны 04 сарын 16-ны өдөр үндсэн зээл 16,000,000 төгрөг, хүү 4,076,800 төгрөг, нийт 20,076,800 төгрөг болсон. Энэ зүйлийг төлсөн мэт тухайн өдөр хааж, шинээр 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, 2016 оноос 2017 оны гэрээний эрх зүйн харилцаа үргэлжилсэн. Ийм учир бид 20,000,000 төгрөгийг зээлж аваагүй учир уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 40,972,000 төгрөгийг төлөх шаардлагагүй. Энэхүү үнийн дүн нь өмнөх өр зээл гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү явж байна. 10,000,000 төгрөгийг зээлж авсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт дахин хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх хууль зүйн үндэслэлгүй юм гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна... гэв.

Хариуцагч Бшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Энэ хэргийн нэхэмжлэгч талаас А, С.Доржпагма, Бнар нь бизнесийн хамтрагчид байсан. Яагаад бизнесийн хамтрагчид байгаа юм бэ гэвэл Тулгын 4 бэрх гэх компани хамгийн анх Эрдэнэт үйлдвэрт ажил гүйцэтгэж ажил олж болдог юм байна гэх анхны зээл авах сэдэл гарсан. Яагаад зээл авсан бэ гэвэл дараагийн ажилд орох гэж тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний бусад зардлыг санхүүжүүлэхэд С.Доржпагма, А 2-той ярилцаж зээлийн эх үүсвэр гарж ирсэн. Цаашид хаанаас мөнгө олох вэ гэж хамгийн анх удаа 10,000,000 төгрөгийг А, Б2-ын нэр дээр зээлийн гэрээ байгуулж байсан. Доржпагма хадгаламж зээлийн хоршооны хүн тул өөр дээрээ гаргаж болохгүй байна гэдэг үүднээс гаргаж байсан. Тухайн үед ойрын 2-3 сарын хугацаанд төлж чадахгүй юм байна гэж эхний 3 сарын хүүг аргалж байя гэж 1,000,000 төгрөгийг бэлнээр нь төлсөн. Тухайн зээл явж байгаад 3-4 сарын хугацаанд үйлдвэртэй гэрээ байгуулж чадаагүй учраас ийм маргааны эх үүсвэр тавигдаж байгаа. Би А, С.Доржпагма нартай холбоотой байсан, би энэхүү хугацаанд Ад байнга мөнгө төлж байсан, хүүг нь төлөөрэй гэж байсан. 1 өдөр ирсэн чинь С.Доржпагма 2017 оны 05 сард сүүлийн 16,000,000 төгрөгийн гэрээ байгуулагдах үед дуудсан, манайд шалгалт орох гэж байна, энэнд гялс, хурдан гарын үсэг зураадах, 2 гэрээг салгахгүй бол барьцаа хүрэхгүй байна, барьцаа юу байна гэхэд А нэр дээр портер байна гэдэг процесс явагдсан. Тухайн үед маш хурдацтай гэрээ байгуулсан, гэрээ байгуулж бүх баримтад гарын үсэг зурсан. Тухайн үед би бодож сэтгээгүй гэтэл надаас мөнгө авах тактик хэрэгжүүлж байсан юм байна лээ. Тухайн үед гарын үсэг зурж гарч явсан, хэзээ ч 16,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй, үнэхээр 16,000,000 төгрөгийг авсан бол С.Доржпагмаас асуух зүйл байна. Үнэхээр бэлнээр өгсөн бол дэвсгэртийг нь хэлээч гэж би хүсэж байна, хэдэн төгрөгийн ямар мөнгийг хаана, хэрхэн өгсөн бэ гэдгийг асуумаар санагдаж байна. Тэр нь явсаар сүүлд 16,000,000 төгрөгийн асуудалд хүүг төлөхгүй нэмэгдэж явж байгаад 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ гарч ирж, нэхэмжлэгч тал 1 байранд байж байгаад гарын үсэг зуруулж байсан, нүүгээд зүүн талын байранд 20,000,000 төгрөгийн гэрээ үйлдэгдэж байсан. Тэр зүйл нь нэмэгдсээр 40,000,000 төгрөгийн өр бий болсон байна. Би энэхүү шүүх хуралдаан дуусаж Ад гомдол гаргана гэж бодож байгаа, учир нь би мөнгө өгч байсан боловч цааш нь дамжуулж өгөөгүй байсан. Хамт бизнесийн хамтрагч гэж явж байгаад нэгнийгээ түлхэж байгаад харамсаж байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэв.

Хариуцагч Б, А нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагч А итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А би Ханхишиг ундрага хадгаламж, зээлийн хоршооноос 2016 онд 6,000,000 төгрөгийн, Бби 3,000,000 төгрөгийн зээлийг тус тус анх зээлдэж авч байсан. Эдгээр зээлүүдийг бид санхүүгийн боломжгүй байдлын улмаас төлж барагдуулахгүй явсаар 2018 оны 4 дүгээр сар хүргэсэн. Эдгээр зээлийг бид хоёр авахдаа бие биеийнхээ батлан даагч болж авч байсан юм. Эл хугацаанд эдгээр зээлүүдийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл нийлээд 16,000,000 гаран төгрөгийн хуримтлал үүссэн байна гэж хадгаламж, зээлийн хоршооноос бидэнд мэдэгдэг. Мөн хадгаламж, зээлийн хоршоонд хяналт, шалгалт орж ирэх гэж байгаа тул зээл, зээлийн хуримтлал, эргэн төлөлтийн талаар тооцоо нийлэх шаардлагатай байна гэж биднийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хадгаламж, зээлийн хоршооноос дуудсан. Б, А бид энэ өдөр хадгаламж, зээлийн хоршоо дээр очиж зээлийн асуудлын талаар уулзсан. Энэ үед хадгаламж, зээлийн хоршооноос дараах санал, нөхцөлийг бидэн тулгасан. Учир юу вэ, гэвэл 6,000,000 төгрөг болон 3,000,000 төгрөгийн зээлийн хуримтлал зээл авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 16,000,000 гаран төгрөг болж хуримтлал үүссэн байна энэ мөнгийг нэн яаралтай төл хоршоонд хяналт, шалгалт орж ирэх гэж байна гэсэн шаардлагыг бидэн тавьсан. Б, А бид хоёр 16,000,000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Үнийн дүнгээс бууруулж, хугацаа олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргахад боломжгүй гэсэн хариуг бидэн өгснөө нэг арга зам байна гэдэг. Учир нь, хоршоонд хяналт, шалгалт орж ирэх гэж байгаа тул зээлийн асуудал зээлийн эргэн төлөлт зээлийн гэрээний дагуу төлөгдөж байх ёстой хоршооны санхүү баланс хэвийн байх ёстой. Тийм учраас хоршооны зүгээс та хоёрт боломж олгоё, мөн бидний тайлан баланс хэвийн, зээлдэгч нар нь зээлээ хэвийн төлж байгаа талаарх үйл явц хяналт, шалгалтад нөлөөлдөг. Иймээс ямар арга байна вэ гэвэл та хоёр 16,000,000 төгрөгөө хоршоонд төлсөн болгож хувиргаад хоршооноос эргүүлээд 20,000,000 төгрөг зээлдэж авсан үйл явдлыг бий болгоё гэдэг. Б, А бид хоёр хоорондоо ярилцаж үзээд хоршооноос гаргасан саналыг зөвшөөрсөн. Ингээд бид хоёрын зүгээс Ханхишиг ундарга хадгаламж, зээлийн хоршоонд 16,000,000 төгрөгөө буцааж төлсөн мэт болгоод буцаагаад 20,000,000 төгрөг зээлдэх тухай хүсэлтийг гаргаад 20,000,000 төгрөгийн зээлийг гэрээг байгуулсан байдаг. Түүнээс биш бид хоёр Ханхишиг ундарга хадгаламж, зээлийн хоршооноос 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг зээлдэж аваагүй, бэлнээр хүлээж аваагүй. Харин хадгаламж, зээлийн хоршооны зүгээс энэхүү үйл явдлуудыг хуульд нийцүүлэх үүднээс биднээс хүсэлт бичүүлж, 20,000,000 төгрөгийн кассын зарлагын ордер дээр гарын үсэг зуруулсан байдаг. Иймд, Ханхишиг ундарга хадгаламж, зээлийн хоршоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээний зүйл буюу мөнгөн хөрөнгө болох 20,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлээгүй. Иймээс зээлийн гэрээ Ханхишиг ундарга хадгаламж, зээлийн хоршоо бид нарын хооронд байгуулагдсан гэж тооцох үндэслэлгүй хэмээн нэхэмжлэгч бид үзэж байна. Нэхэмжлэлд дурдагдаж буй нэхэмжлэгч нарын үндэслэл нь бодит үнэнд нийцэж байна уу үгүй юу гэдэг нь анх Ханхишиг ундарга хадгаламж, зээлийн хоршооноос авч байсан Б, А нарын 3,000,000 төгрөг, 6,000,000 төгрөгийн зээл түүнтэй холбоотой эргэн төлөлт хийгдэж байсан эсэх талаарх баримтыг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б, А нарын 20,000,000 төгрөгийн зээл хүссэн хүсэлт, 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ зэрэг баримтуудтай харьцуулан үзэхэд тодорхой болно. Ханхишиг ундарга хадгаламж, зээлийн хоршоо нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/18/746-3 дугаартай, 20,000,000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийг гэрээг Б, А бид хоёртой байгуулахдаа Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл байгуулан байна. Иймд тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж зээлийн гэрээг хүчингүйд тооцуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байна... гэв.

Хариуцагч Бсөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..: ...Сөрөг нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х ХЗХ хариуцагч А, Бнарт холбогдуулан 2018 оны 04 сарын 16-ны өдрийн зээлд 20,000,000 төгрөг, хүүд 17,476,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,495,333 төгрөг, нийт 40,972,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нар бодитоор 20 сая төгрөг аваагүй, урд нь авч байсан зээлийн дүнгүүдийг тооцож гэрээ байгуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

 

Х ХЗХ нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн харилцаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зохицуулалтад хамаарна. /хх-ийн 12-15/

 

Хадгаламж, зээлийн, хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт Хадгаламж, зээлийн хоршоо гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ,

17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Доржпагма 2020.09.22-ны өдрийн шүүх хуралдаанд ...А, Бнар тус хадгаламж зээлийн хоршооны гишүүн мөн, баримт нь байгаа... гэж, 2023.01.19-ний өдрийн шүүх хуралдаанд ...А хоршооны гишүүн мөн, Бгишүүн биш, батлан даагчаар оролцсон, зээлийг Бхамтарч хариуцна... гэж тайлбарлаж байна.

 

А тус хоршооны гишүүн, Бгишүүн биш болох нь санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11 сарын 02-ны өдрийн 9/4218 дугаартай албан бичиг, хавсралт, нэхэмжлэгчийн Хаан банкны 5429252275 тоот дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хх-211-216/

 

Х ХЗХ 2017 оны 01 сарын 26-ны өдөр зээлдэгч А, батлан даагч Бнартай 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-82-83/

Энэ зээлийн гэрээний дагуу хариуцагч нар 10 сая төгрөгийг бэлнээр авсан болох нь хариуцагч А итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын ...6 сая төгрөгийг авсан нь үнэн... гэх, хариуцагч Бийн ... 6 сая төгрөгийг А, 3 сая төгрөгийг би авсан, би авсан 3 сая төгрөгөө Атай хамран ажиллахад зарцуулсан, 1 сая төгрөгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Доржпагмад хүү болгож өгсөн... гэх тайлбаруудаар тогтоогдож байх тул зээлдэгч А зээлийн гэрээний дагуу 10 сая төгрөгийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй.

Х ХЗХ 2017 оны 10 сарын 17-ны өдөр зээлдэгч А, батлан даагч Бнартай 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-78-79/

 

Хариуцагч нар энэ зээлийн гэрээний дагуу 10 сая төгрөгийг аваагүй гэж маргасан ба нэхэмжлэгч тал хариуцагч нарт 10 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Х ХЗХ 2017 оны 10 сарын 17-ны өдөр зээлдэгч А, батлан даагч Бнартай 6,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-76-77/

 

Хариуцагч нар энэ зээлийн гэрээний дагуу 6 сая төгрөгийг аваагүй гэж маргасан ба нэхэмжлэгч тал хариуцагч нарт 6 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Зээлдүүлэгч Х ХЗХ 2018 оны 04 сарын 16-ны өдөр зээлдэгч А, батлан даагч Бнартай 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-5-6/

Дээр дурдсан зээлийн гэрээнүүдээс үзвэл, Бнь зээлдэгч Ж.Алтанбаганыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадна, эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргийг хариуцахаар тохиролцсон байх ба Бгагцхүү үүрэг гүйцэтгэгч этгээд А үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд хариуцлага хүлээх бөгөөд зээлдэгчтэй нэгэн адил үндсэн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч этгээд гэж үзэх боломжгүй.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ,

460.2-т Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдэд батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран зээлийг хариуцах үүрэг хүлээгээгүй байх тул хариуцагч буюу зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй, аль эсхүл төлбөрийн чадваргүй нь илэрхий болсон нөхцөлд батлан даагч хариуцлага хүлээхээр байна.

 

А зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй буюу төлбөрийн чадваргүй болсон болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгчид батлан даагчаас шаардах эрх үүсээгүй гэж дүгнэн, хариуцагч Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

2018.04.16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч А, батлан даагч Бнарт 20,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх бэлэн мөнгөний зарлагын баримтыг тухайн үед кассын нярваар ажиллаж байсан гэх, зээлдэгч А, батлан даагч Бнартай найз нөхдийн харилцаатай, хамтарч бизнес хийж байсан, ашиг сонирхол нэгтэй, одоо тус хоршооны захирлаар ажиллаж байгаа С.Доржпагма үйлдсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд анхан шатны баримт бүрүүлэхийг хуульчилсан ба

13 дугаар зүйлийн 13.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна

13 дугаар зүйлийн 13.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно,

13 дугаар зүйлийн 13.6-д Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна,

13 дугаар зүйлийн 13.7-д Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэж заажээ.

 

20,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцээгүй буюу нягтлан бодогч баталгаажуулаагүй баримт байх тул 20 сая төгрөгийг бэлнээр олгосон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

 

Х ХЗХ-ны дүрмийн 13-т гишүүдэд зээл олгох талаар зохицуулсан байх ба дээрх зээлүүдийг олгохыг зөвшөөрсөн зээлийн хорооны нэг ч шийдвэрийг нэхэмжлэгч тал хэрэгт өгөөгүй.

 

Нэхэмжлэгч талаас гаргуулсан кассын тайлан, санхүүгийн журналуудыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар, анхан шатны баримт бүрдүүлэх, журналд бичих, дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх, ажил, гүйлгээний мэдээ гаргах, санхүүгийн тайлан гаргах гэсэн дарааллаар үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул 2018.04.16-нд хариуцагч нарт 20,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж үзэх үндэслэлгүй, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч 2016.01.01-ний өдрөөс 2018.12.31-ний өдрийг дуусталх хугацааны хоршооны гишүүдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад хөрөнгийн тайланд А зээл авч байсан, түүний 2018.12.31-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 14,500,000 төгрөг болохыг, Бзээл авсан мэдээллийг өгөөгүй болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 09 сарын 22-ны өдрийн 3/3907 дугаартай албан бичиг, Х ХЗХ-ны 40 том зээлдэгчид олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад хөрөнгийн тайлангаар тогтоогдож байна. /хх-162-173/

 

Хариуцагч тал 2017 оны 01 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөг авсан нь үнэн, 7,000,000 төгрөг төлсөн гэж байх боловч төлсөн баримтыг хэрэгт өгөөгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр ...2018.04.16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 20 сая төгрөг аваагүй, 2017.01.26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргаж байна.

 

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д зааснаар Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос тогтоосон хадгаламж, зээлийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол хангаж ажиллах үүрэгтэй байна.

 

Талуудын хооронд 2017.01.26-ны өдөр зээлийн гэрээний үүрэг үүссэн, уг зээлийн гэрээний үүргийг 2018.04.16-ны өдөр 20,000,000 төгрөг байхаар тооцож гэрээ байгуулсан болох нь хариуцагч талын тайлбар, хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 09 сарын 22-ны өдрийн 3/3907 дугаартай албан бичиг, Х ХЗХ-ны 40 том зээлдэгчид олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад хөрөнгийн тайлангаар тогтоогдож байх тул 2017.01.26-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, уг гэрээнд үндэслэж байгуулагдсан 2018.04.16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч талын санхүүгийн зохицуулах хороонд тайлагнасан 14,500,000 төгрөгөөр тооцож, зээлдэгч Аас гаргуулж зээлдүүлэгч Х ХЗХ-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.

 

2018.04.16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөг олгоогүй, 2017.01.26-ны 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар дүгнэлт хийх боломжгүй.

 

Иймд хариуцагч Аас 14,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХЗХ-нд олгож, нэхэмжлэлээс 26,472,000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... мөнгө аваагүй учир тухайн гэрээг байгуулагдсанд тооцохгүй, хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулна... гэж тайлбарлаж байна.

 

Талуудын хооронд 2017 оны 01 сарын 26-ны өдрөөс зээлийн харилцаа үүссэн, 2018.04.16-ны өдрийн байдлаар уг харилцаа үргэлжилж байсан болох нь тогтоогдсон.

 

Зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг шилжүүлээгүйг хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан гэж үзэхгүй.

 

Иймд 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс төлсөн 362,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Аас 14,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 230,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч нараас төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Аас 14,500,000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХЗХ-нд олгож, нэхэмжлэлээс 26,472,000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А, Бнарын нэхэмжлэгч Х ХЗХ-нд холбогдуулан гаргасан Х ХЗХ болон А, Бнарын хооронд байгуулагдсан 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/18/746-3 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 , 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 362,180 төгрөг, хариуцагч нараас төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Аас 230,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ханхишиг ундрага хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ