Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 152/ШШ2023/00065

 

      Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Х овогт Д-ийн Д,

      Нэхэмжлэгч: Б овогт Ц-ийн О нарын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Б овогт Н-ийн Э,

      Хариуцагч: Б овогт М-ийн Т нарт холбогдох,

    Гэрээний дагуу худалдаж авахаар тохирсон объектын үнэ 117,600,000 төгрөг, хохиролд 26,044,000 төгрөг, нийт 143,644,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагчийн 297,637,251 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд оролцогчид:

       Нэхэмжлэгч: Д.Д,

       Нэхэмжлэгч: Ц.О,

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Монгол /цахимаар/,

       Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Да,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Нэхэмжлэгч Д.Д, Ц.О нар нь хариуцагч Н.Э, М.Т нарт холбогдуулан гэрээний дагуу худалдаж авахаар тохирсон объектын үнэ 117,600,000 төгрөг, хохиролд 26,044,000 төгрөг, нийт 143,644,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

     1.1. Н.Э, М.Т нар нь өөрийн өмчлөлийн С рестораны барилгын 2 давхрын 12x22 метр харьцаатай 270 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байр, 1 дүгээр давхарт байрлах 10 метрийн харьцаатай 60 м.кв гал тогооны хэсэг /гэрчилгээний дугаар Ү-1520003243/-ийг худалдах, Д.Д, Ц.О бид нар худалдан авахаар тохиролцож 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. Ингээд бид уг обьектыг хүлээн авч гэрээний дагуу сар бүр 10,000,000 төгрөг төлж, мөн уг обьектын ус, цахилгаан, халуун ус, үйлчилгээний бусад бүхий л төлбөрийг төлж, гэрээний үүргээ биелүүлж байх үед 2021 оны 3 дугаар сард Н.Э, М.Т нар гэрээгээр худалдсан обьектыг банкны барьцаанд тавьж гэрээний үүргээ ноцтой зөрчиж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн. Мөн коронавирусын цар тахал гарч давагдашгүй хүчин зүйлийн улмаас манай үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас зогсоосон зэрэг шалтгааны улмаас төлбөр төлөх хугацаа хойшлогдсон. Ингээд бид 2022 оны 1 дүгээр сараас ажиллаж эхэлж байхад Н.Э нар нь манай ажлыг зогсоож гэрээний үүргээ зөрчин үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Гэрээнээс татгалзах, цуцлах нөхцөлийг бүрдүүсэн. Гэрээ хэрэгжих боломжгүй болсон. 2 тал гэрээнээс татгалзан, цуцалж, обьекыг буцаан хүлээлгэж өгсөн боловч хариуцагч хохирол төлбөрөө төлөхгүй байна. Иймд бид гэрээний 5.1-д Худалдагч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлөхийг худалдагчаас шаардах эрхийнхээ дагуу гэрээнээс татгалзан цуцалж учирсан хохирол, төлсөн төлбөрөө барагдуулахыг хүсэж байна. Бид гэрээни 10.1-д заасны дагуу худалдагч талд мэдэгдэл өгсөн, гэрээгээр өгсөн авснаа буцаахаар тохирсон болно. Иргэний хуулийн 261.1 -д Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана., мөн хуулийн 227.1-д .Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү.. Талуудын хооронд байгуулсан гэрээний б.б.-д заасны дагуу Н.Э, М.Т нараас гэрээний дагуу худалдаж авахаар тохирсон обьектын үнэ гэж төлсөн 117,600,000 төгрөг, хохиролд 26,044,000 төгрөг, нийт 143,644,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

      1.2. Нэхэмжлэгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э, М.Т, Д.Д бид нар 2019 оны 6 дугаар сарын 05-нд С рестораныг худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Удахгүй ковид-19 цар тахлын улмаас албан газар, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хааж эхэлсэн. Гэрээгээр сар бүр 10.000.000 сая төгрөг өгөхөөр тохиролцсон. Ковидын улмаас зарим нэг саруудын төлбөр төлөхөд доголдол үүсэн. Үүнээс өмнөх төлбөрөө төлөөд явж байсан. 2021 оны 12 дугаар сард бид хоёрыг дуудаж уулзаад бид нар ресторанаа зарахаа больсон гэж өөр хүн үнэтэй авахаар боллоо гэж хэлсэн. Чи надтай худалдах худалдан авах гэрээ хийснээ мэдэж байгаа биз дээ гэж хэлсэн. Нийт 117,600,000 төгрөг төлсөн. Энэ төлсөн мөнгөө нэхэмжилж байна. Хохиролд 26.044.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ бусад зардал буюу дулаан, цахилгаан, усны мөнгө төгрөг орсон. Манайхыг эдгээр төлбөрүүдээ төлж яваарай гэж хэлсэн учраас анхнаасаа төлөөд явж байсан. Гэрээг цуцлах саналыг бид хоёр гаргаагүй. Н.Э нь бид нартай уулзахад Чи бид нартай худалдах, худалдан авах гэрээгээ байгуулсан болохоор гэрээнийхээ дагуу үүргээ биелүүлнэ гэж хэлсэн. Тийм бид нар тохиролцсоныхоо дагуу худалдаж авна гэж хэлэхэд үгүй тэр талаар ярих яриа байхгүй. Би өөр хүнд зарахаар болсон гээд тас гүрийсэн. Хотод байгаа байраа зараад мөнгийг нь өгчихье гэж өмгөөлөгчтэйгөө ярилцсан. Би Улаанбаатар хотод хагалгаад ороод хэвтэж байхад Н.Э над руу залгаад объектоо буцааж авмаар байна гэж учир битүүлэг үгээр дарамталсаар байгаад авсан. Сүүлдээ бүр хаалга үүдийг нь эвдэж авна гэж хэлсэн. Бид нар чамаас ингэж аваагүй, хадаг сүүгээ өгч өгөлцөж, авсан болохоос хэн нэгнийг түрэмгийлж аваагүй. Н.Э, М.Т хоёр нь 2 жилийн өмнө та энэ рестораныг аваад явж чадна, та хоёроос өөр хүнд өгөхгүй, хажуугаар нь өнгөрсөн хүнд гаднах өнгө зүс, бүх зүйл нь алдагдвал бид нарт хэцүү, тийм учраас та хоёрыг чадна гэж бодож байна гэж хэлсэн. Иймд учраас авахаар шийдсэн. Ашиглахад бэлэн бизнесийн объект авсан нь үнэн. Гэхдээ тэр нь дотроос надад юу юу хүлээлгэж өгсөн нь надад баримтаар байгаа. Нийт 143,644,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

       1.3. Нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлээр худалдах, худалдах авах гэрээн дээрээ ковид-19, гамшгийн нөхцөл байдлын талаар тусгасан. Хэрэв энэ хугацаанд гарсан бол ажиллаагүй хугацаанд оруулан тооцно гэсэн заалт байна. Ковид цар тахал гарахад улс орон даяар хөл хөдөлгөөн хорьж Улаангомын гудамжаар явах боломжгүй болгосон. Бүх үйл ажиллаагааг хаачихсан гэртээ байсан үе. Буцаагаад нээхэд тийм үед хэн ч гүйж орж ирээд хоол идэх боломжгүй байсан. Аймгийн Засаг даргын аймгийн хэмжээнд тогтоосон хорио цээрийн дэглэм нь 1 жил, 8 сарын хугацаанд тогтоосон байна. 2022 оны 12 дугаар сард бид нар 2-3 удаа уулзахдаа нөхцөл байдлын талаар ярилцсан. Ингэж уулзахынхаа өмнө нь гэнэт хүнд үнэтэй зарахаар болсон хүн авна гэдгээ хэлсэн. 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Н.Э маргаан гарсан учраа үйл ажиллагаагаа хаачих гээд хаалгасан. Үүний дараа хүнд юм өгөх гэж байна гэж хэлсний дагуу би хотоос ирж түлхүүр болон байсан эд хөрөнгийг нь хүлээлгэж өгсөн. Мөн бид нарыг өөрсдийнхөө тоног төхөөрөмжийг ав гэхээр зөөж авсан. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

    2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. Зээлээр худалдах худалдан авах гэрээн дээр маргаан бүхий объектыг бүхэлд нь худалдсан. Гэрээний 3.2-т зааснаар дулаан, цэвэр ус, бохир, хог хаягдлын бүх асуудлыг худалдан авагч нь хариуцаад зээлийнхээ төлбөрийг сар бүр төлөөд явж байсан. Худалдагч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлөхийг худалдагчаас шаардах эрхтэй байгаа. Худалдагч тал нь 2021 оны 3 дугаар сард зээлийн гэрээгээр худалдсан байраа Хас банкинд барьцаанд тавьсан. Зээлийн барьцааны гэрээний эрх дээр байхгүй гэж бичсэн байна. Хас банкнаас зээл авахдаа хууран мэхэлж зээл авсан нь нотлогдож байна. Энэ байр нь Д.Д, Ц.О нарын нэр дээр байгаагүй. Зөвхөн шилжүүлж өгсөн, хүлээлцсэн байна. Бусдад шилжүүлсэн байраа барьцааны гэрээгээр хуурч мэхэлсэн нь харагдаж байна. Талуудын хүлээх хариуцлага 6.1-т аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талд учирсан хохирлыг бүрэн арилгах үүрэгтэй гэж заасан. Гэрээний 6.2-т объект нь ямар нэгэн эрхийн маргаангүй болохыг худалдагч тал баталж байна. Байрны өмчлөлийн талаар ямар нэгэн маргаан гарсан тохиолдолд худалдагч нь уг маргааныг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд, бүхий л хууль зүйн хариуцлагыг хүлээж, худалдан авагчид учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан. Эрхийн зөрчлийг гаргаж үүнийгээ санаатайгаар нуун дарагдуулсан. Гэрээг цуцалснаас үүссэн нэхэмжилж байгаа 117,600,000 төгрөгийг бүрэн гаргаж өгөх ёстой. Гэрээний 8.1-т Нөгөө талаас бичгээр албан ёсны зөвшөөрөл аваагүй тохиолдолд гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргээ ямар нэг хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлж, залгамжлуулахыг талуудад хориглоно гэж заасан. Энэ талаар ямар нэгэн байдлаар худалдан авагчид мэдэгдэх ёстой. Зөвшөөрөөгүй тохиолдолд байрыг барьцаанд тавих хууль зүйн үндэслэлгүй байна. Зээлээр худалдах худалдан авах гэрээтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Сөрөг нэхэмжлэлийг гаргахдаа Иргэний хуулиар зохицуулаагүй орох ёстой орлогод 283,054,297 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж үзэж байна. Харин нэмэгдсэн өртгийн албан тавар гэж хэлсэн төлбөрийн дутууг сөрөг нэхэмжлэлтэйгээ уялдсан хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Эрхийн доголдолтой объектоо одоо хүртэл арилгаагүй байгаа. 2022 оны 01 сард ресторанаа ажиллуулж байхад албадаж гаргасан. Энэхүү гэрээ нь худалдагчийн буруутай үйл ажиллагааны улмаас цуцлагдсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Уг гэрээнээс хэн нэгэн татгалзаагүй, үйл ажиллагааг явуулж байхад байрнаас албадан гаргасан. Зээлээр худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Иргэний хуулийн ерөнхий ангийн 196 дугаар зүйлийн 196.1-т дараах үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно гээд 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно. Энэ гэрээг эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх эсхүл тусгай тэмдэглэгээ хийгээд шилжүүлж өгөх байсан. гэтэл мэдсээр байж энэ ажиллагааг хийгээгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинж нөхцөл байдал харагдаж байна. Иргэний хуулийн 17 дугаар бүлэгт үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдлууд 219 дүгээр зүйлд үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болох гэж заасан. Энэ гэрээнд эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон. Иргэний хуулийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй нөхцөл байдал үүсэж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлд үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага 227.4-т үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй. Төлбөр саатсан нь хууль зүйн үндэслэлтэй. Төлбөрөө төлж, объектыг манайд гаргуулж өгнө үү гэж шаардах үндэслэлтэй байсан. Иргэний хуулийн 252 дугаар зүйлд худалдсан эд хөрөнгийн эрхийн доголдол 252.1-т худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ. Банкинд барьцаалахдаа эрхийн доголдолтой зүйлийг барьцаалсан. Манайх шаардлагаа гаргасан. Иргэний хуулийн 252.2-т хүчин төгөлдөр бус эрхийг хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн бол түүнийг эрхийн доголдолтой гэнэ. Гэрээ байгуулах үед эрхийн зөрчилгүй байсан бөгөөд манайд худалдсан барилгыг манай эзэмшил, ашиглалтад байхад банк үзэж харахгүйгээр барьцаалж бүртгүүлсэн. Иргэний хуулийн 256 дугаар зүйлд эд хөрөнгийн доголдолтой холбоотой гэрээг хуульчилж өгсөн. Талууд гэрээ хэрэгжихгүй болсон тул өгсөн авснаа буцааж өгөх хуулийн зохицуулалт байна. Олох ёстой байсан орлогыг нэхэмжлэх эрхгүй. Ашиг орлого олох ёстой гэдэг ашгаа бодитоор тогтоож чадаагүй. Иргэний хуулийн 256 дугаар зүйлд эд хөрөнгийн доголдолтой холбоотой гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлийг хуульчилсан. Өгсөн авснаа буцаах зохицуулалт байна. Манайх 2021 оны 03 дугаар сард барьцаанд тавьсан асуудлыг бидэнд мэдэгдэх ёстой байсан. Бидэнд огт мэдэгдээгүй. Бид зөрчлөө арилгахыг хүлээх явцад 2022 оны 01 дүгээр сард байрнаас гаргасан. Ийм учраас гэрээний үндсэн авсан өгсөн зүйлээ буцааж өгөх ёстой. Бидний төлсөн 117,600,000 төгрөг, бодит хохирол 26,044,000 төгрөг, нийт 143,644,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Улс орон даяар ковидын давагдашгүй хүчин зүйл бий болсон нь талуудын байгуулсан гэрээнд заасан байгаа. Ковидын давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлбөрийн асуудлыг хойшлуулж болно. Төлбөрийг давагдашгүй хүчин зүйлс арилсны дараа төлөх үүрэгтэй. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээ сунгагдсан. Энэ үед хэн нэгнийг буруутгах үндэслэл байхгүй. Асуудал 2022 оны 01 дүгээр сард байрнаас гаргаж, байраа хүлээж авч нэг талаас гэрээг цуцалсантай холбоотойгоор үүсэж, бид албан бичгээр гэрээнд заасны дагуу баталгаажуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

      3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Да шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч талаас Увс аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 24 сарын хугацаатай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Сар бүр 10,000,000 төгрөг төлж байсан. Нийт 143,644,000 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй байрны нэг өрөө гэдэг ч юм уу, эзэнгүй объект аваагүй. С ресторан гээд аймгийн хэмжээнд танигдсан бэлэн бизнесийг урьдчилгаа төлбөргүйгээр авсан. Хэрвээ хоосон байр авсан бол түүнийг тохижуулаад хоол хийгээд хүнд үйлчилж, тодорхой хугацаанд хэрэглэгчдээ татаад, орлого олоогүй гэж бодож болох юм. Гэтэл ажилласан өдрөөсөө эхлээд орлогоо олоод явсан. Хариуцагч талд 24 сарын хугацаанд төлөх ёстой төлбөрөө төлөөгүй. Гэрээнээс харахад сар бүр 10,000,000 төгрөг гэж бодоход 24 сарын хугацаанд 240,000,000 төгрөг болж байна. Үлдсэн мөнгийг бөөнөөр нь төлөөд энэ объектыг өөрийн мэдэлд шилжүүлж авч болох байсан. Гэтэл 117,600,000 төгрөг төлөөд үүнээс хойш төлөөгүй. 2022 оны 6 дугаар сарын 15-нд гэрээний хугацаа дууссан хойш нэхэмжлэгч нар гэрээг сунгах хүсэлт гаргаагүй. 2021 оны 12 дугаар сард Н.Э нь төлбөрөө төл гэж уулзаж ярилцсан. Энэ хүмүүс нь хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Иргэний хэрэгт зохигч тал нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг нотлох үүрэгтэй байдаг. Гэрээг цуцалсан шалтгааныг ковидоос болсон гэж үзэж байна уу, барьцаанд тавьчихсан байснаас болсон гэж үзэж байна уу. Энэ нь тодорхойгүй байна. Ковид цар тахлын улмаас Увс аймагт худалдаа үйлчилгээ явуулахыг 100 хувь хориглосон 56 хоног байсан. Үүнээс бусад хугацаанд хязгаарлалттай үйл ажиллагаа эрхэлж явж байсан. Бид нар ковидын нөхцөл байдлын улмаас орлого олоогүй гэж хэлсэн. Хавтаст хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 28-нд Эрчим хүчний яамны захирал хүмүүсийнхээ хамт хоол идээд явсан гэсэн баримт байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар хуудсанд татварын албаны 2020 оны тодорхойлолт байгаа. Татварын нэмэгдсэн өртгийн албан татварын баримт гэхэд 37,964,489 төгрөгийн баримт байдаг. 10 хувиар бодоход 379,000,000 төгрөгийн орлого олсон. Огт орлого олоогүй гэж үзэх боломжгүй байна. 1 дүгээр хавтаст хэргийн 152 дугаар хуудсанд авагдсан Голомт банкны баримтад зөвхөн пос машины гүйлгээ гэхэд 2019 оны 7 дугаар сарын 05-нас 2022 оны 7 дугаар сарын 22-ны хооронд шалгаж үзэхэд 313,000,000 төгрөг орж гарсан байдаг. Үүнээс гадна бэлнээр хийж байгаа зөндөө орлого байгаа. 1-р хавтаст хэргийн 194 дүгээр хуудаст авагдсан Ц.О гэсэн нэртэй төрийн банкны дансанд 90,835,675 төгрөгийн орлого, Голомт банкны дансанд 99,000,000 төгрөгийн орлого орсон байна. Энэ орлогуудыг үзэхээр С орлого гээд хийчихсэн байдаг. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нь Иргэний хуульд огт заагаагүй олох ёстой орлого гэдэг зүйлийг яриад байна гэж хэлсэн. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзахад үүсэх үр дагавар гэсэн зохицуулалт байдаг. Мөн хуулийн 229 дүгээр зүйлд гэм хорыг арилгах гэсэн зохицуулалт байдаг. Эдгээр заалтуудыг харах хэрэгтэй. Би хуульд заагаагүй зүйл нэхэмжлээгүй. Олж байсан орлогыг нотолсны дараа нэхэмжилсэн. Зохигч талууд нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр бус гэдэгт хэн ч маргахгүй байгаа. Мөн гэрээг цуцалсан асуудал дээр маргаангүй. Харин маргаж байгаа ганц зүйл бол гэрээг цуцалснаас үүдэж гарсан гэм хорын асуудал байдаг. Яагаад гэрээг цуцлах болсон бэ гэвэл гэрээний хугацаа 2021 онд дуусчихсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээг сунгах, цар тахлын нөхцөл байдал, төлбөрөө хэрхэн хийх талаар нэхэмжлэгч талаас ирүүлсэн баримт байхгүй. Хавтаст хэргийн 7 дугаар хуудаст авагдсан гэрээнээс татгалзсан тухайгаа мэдэгдсэн баримтыг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр өгсөн байдаг. Үүнээс өмнө болохгүй байсан бол яагаад буцаагаад өгчихөж болоогүй юм. Хэрвээ буцааж өгсөн бол төлбөрөө нэхэмжлэхгүй, өөр хүнд түрээслэх юм уу, өөрөө ажиллуулах байсан. Энэ объект нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нэхэмжлэгч нарын эзэмшилд байсан учраас ийм хэмжээний орлого олох байснаа нэхэмжлээд байгаа. 2019 онд батлагдаж гарсан Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай гэдэг хууль байдаг. Энэ хуульд үндсэн хуулийн цэц 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 тоот тогтоолоор үл хөдлөх хөрөнгийн барьцааны асуудлуудыг шийдсэн. Үүнийг олж харах нь зүйтэй байх. Гэрээний 1.6-т төлбөр бүрэн төлж дууссанаар худалдан авагчид эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх үүснэ гэж заасан. Зээлээр худалдах худалдан авах гэрээний нэг онцлог нь гэрээ байгуулснаар эрх нь худалдан авагч талд очдоггүй. Төлбөрийг бүрэн төлж дууссанаар эрх нь шилждэг. 2022 оны 3 дугаар сарын 25-нд энэхүү объектыг бүхэлд нь Н.Эт хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч нарын мэдэлд 2019 оны 6 дугаар сарын 15-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 25-ний өдөр хүртэл С ресторан байсан. Энэ хугацаанд ажиллаж байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тийм учраас өөрсдөө гэрээнээсээ татгалзсан, гэрээний үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжилж байгаа 117,000,000 төгрөгийг Н.Э авсан нь үнэн боловч буцаан төлөх боломжгүй. Харин 26,044,000 төгрөгийн хувьд нэхэмжлэлдээ хохирол гэж бичсэн боловч нотолсон ямар нэгэн бичиг баримт хавтаст хэрэгт байхгүй. Иймд 143,644,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэжээ.

       4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

4.1. Нэг талаас Н.Э, М.Т нар нөгөө талаас Д.Д, Ц.О нар 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр С рестораны барилгын 2-р давхрын 270 кв метр талбайг 324,000,000 төгрөг, 1-р давхрын 60 кв метр талбайг 60,000,000 төгрөг буюу нийт 384,000,000 төгрөгөөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж тухайн объект дотор байсан рестораны бүх тоног төхөөрөмжийн хамт 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн. Энэхүү гэрээгээр Д.Д, Ц.О нар нь зөвхөн объект аваагүй бөгөөд рестораны бэлэн бизнесийг ямар ч урьдчилгаа төлбөргүй авсан ба өөрөөр хэлбэл Н.Э, М.Т нар нь гэр бүлийн 16 жилийн туршлага бүхий нийтийн хоолны бизнесээ тоног төхөөрөмж, ажиллах хүч, нэр хүндийн хамт шилжүүлэн өгсөн. Гэрээний хугацаа 2019 оны 06 сарын 15-ны өдрөөс 2021 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл нийт 24 сар бөгөөд сар бүр 10,000,000 төгрөг төлнө, гэрээний хугацаа дуусахад үлдэгдэл төлбөрийг бөөн төлж барагдуулснаар эзэмших эрх шилжинэ гэж тохирсон. Гэрээний явцад эхний үед төлбөр төлж байсан боловч удалгүй төлбөрөө төлөхөө зогсоосон. С ресторанаас олсон орлогоо төлбөр төлөхөд биш өөр бизнестээ зарцуулсан гэж үзэж байна. Гэрээний хугацаа дууссан боловч худалдагч талаас гэрээгээ цуцлах санал гаргаагүй харин гэрээгээ дүгнэх төлбөр төлөх талаар ярихад Д.Д нь Тариа сайн хурааж байна, бүх мөнгөө бөөн өгнө гэж хэлсэн боловч мөнгөө өгөөгүй. Энэ оны 2 дугаар сарын 20-ны өдөр гэрээ цуцалж объект хүлээлгэн өгсөн. Өнгөрсөн 32 сарын хугацаанд объектод ямар ч засвар үйлчилгээ хийгээгүй, ус алдуулсан, өнгө үзэмж муутгасан, мөн бизнесийн нэр хүнд унагаасан цаашид энэ бүхнийг шинээр эхлэх шаардлагатай болсон. Д.Д, Ц.О нар нь нэхэмжлэлдээ Н.Э, М.Т нар нь объектыг банкны барьцаанд тавьсан, короно вирус гарснаас болж төлбөр хойшлогдсон гэжээ. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.6-д Төлбөр бүрэн төлж дууссанаар худалдан авагч талд эзэмших, ашиглах захиран зарцуулах эрх үүснэ гэж заасан бөгөөд гэрээ болон хуулиар төлбөр бүрэн төлж дуусмагц эрхийн зөрчилгүй баримт бичгийг худалдан авагч талд шилжүүлэн өгөх үүрэг хүлээдэг. Харин үүнээс өмнө өөрийн өмчийг барьцаалах эрх нь худалдагч талд байна. Корона вирус гарч эдийн засагт хүндрэл учирсан нь үнэн. Өнгөрсөн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргын А/62 тоот захирамж гарч анхны хязгаарлалт хийснээс хойш цар тахалтай холбоотой 39 захирамж гарсан байна. Эдгээр захирамжаар рестораныг нийт 83 хоног бүрэн хаасан бусад үед хязгаарлалттай ажиллаж болж байсан. Аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/120 тоот захирамжаар 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл хаасан боловч 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр А/139 тоот захирамжаар нээсэн 9 хоног, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны А/865 захирамжаар 13 хоног, 2021 оны 3 дугаар сарын 26-ны А/157 захирамжаар 56 хоног, 2021 оны 5 дугаар сарын 28-ны А/293 захирамжаар 5 хоног хаасан байна. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийн 2 жил 8 сар 5 хоног С рестораныг Д.Д, Ц.О нар ашиглаж байжээ. Үүнээс захирамжаар хаагдсан 83 хоногийг 95 хоног болгож өсгөж хасахад 29 сар үлдэж байна. Голомт банк дахь Н.Э, М.Т нарын эзэмшлийн дансны 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 14-ний өдрийн хуулгаас харахад С ресторанаас орсон орлого 1 сард 18,330,0207 төгрөг, 2 сард 10,577,6647 төгрөг, 3 сард 20,558,6607 төгрөг, 4 сард 22,209,433 төгрөг, 5 сард 25,934,153 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 10,046,4937 төгрөг орсон байна. Эхний 5 сарын дундаж 19,520,986 төгрөг. Үүнийг 29 сараар үржүүлэхэд 566,108,594 төгрөгийн орлого олох байжээ. Цар тахлын үеийн эдийн засгийн байдлыг харгалзан үзээд олох ёстой байсан орлогыг 50 хувь бууруулж тооцон 283,054,297 төгрөгийг Иргэний хуулийн 264.2-д заасны дагуу нэхэмжилж байна. Мөн С рестораныг ажиллуулж байх үедээ үүсгэсэн НӨАТ-ийн өр 9,379,388 төгрөг, халаалтын төлбөрийн үлдэгдэл 5,203,566 төгрөг, нийт 297,637,251 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

       5. Нэхэмжлэгч нар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд:

    5.1. Д.Да гэх хүний 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэл бүхий тайлбарыг гаргаж байна. Үүнд:

    1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохооргүй байх тул сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчид нь Н.Э, М.Т нараас С рестораны барилгын 2 давхрын 12x22 метр харьцаатай 270 метр кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байр, 1 дүгээр давхарт байрлах 6x10 метрийн харьцаатай 60 м.кв гал тогооны хэсэг \гэрчилгээний дугаар Ү-1520003243\-ийг худалдан авахаар тохиролцож 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Зээлээр худалдах худалдан авах гэрээ-г 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан.

    2. Уг гэрээний үүргээ худалдагч тал зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул талууд гэрээг цуцалж, өгсөн авснаа буцаахаар тохиролцсон. Иймд нэхэмжлэгч гэрээнд заасан эрхийн доголдолтой объектыг буцаан өгч, энэ гэрээний дагуу төлсөн төлбөр, хохирлоо нэхэмжилсэн. Гэрээний зүйлийг худалдан авагчийн зөвшөөрөлгүйгээр банкны барьцаанд нууцаар тавьсан өдрөөс гэрээ цуцлагдсанд тооцогдоно.

     3. Сөрөг нэхэмжлэлд энэ гэрээтэй холбогдох ямар нэг зүйлийг нэхэмжлээгүй, гэрээнд огт хамааралгүй олох байсан ашиг гэх зүйлийг хийсвэрлэн тооцож их хэмжээний мөнгийг үндэслэлгүйгээр нэхэмжилсэн нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй байна. Гэрээнд тодорхой объектыг худалдсан бөгөөд ямар нэг бизнес худалдах заалт, тохиролцоо байхгүй.

    4. Сөрөг нэхэмжлэлд цар тахлын үеэр давагдашгүй хүчин зүйлийн улмаас орлого олоогүй болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Орлого олсон гэж үзсэн ч хариуцагч үүнийг нэхэмжлэх үндэслэлгүй байх бөгөөд, талуудын хооронд байгуулсан тохиролцоо, гэрээний нөхцөлөө баримтлах ёстой. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

     6. Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, У ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлт, иргэн Н.Э, М.Т нарт гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдэл 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээ, Н.Э, М.Т, Д.Д, Ц.О нарын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээ, Увс Дулааны станц ХХК-ийн халаалтын хөлсний хоорондын тооцооны албан мэдэгдэл, Чандмань Увс ХХК-ийн ерөнхий журналын хураангуй бүртгэл 2, Ц.О-ны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 14-23, Ц.О-ны голомт банкны дансны хуулга /1-р хавтаст хэргийн 24-27/, Д.Д-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 28-31/, Увс Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /1-р хавтаст хэргийн 32-36/, Ц.О, Д.Д нарын шүүхэд гаргасан хүсэлт, Эрх зүйн туслалцааны гэрээ, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 715 тоот Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Монгол танаа гэх албан бичиг, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/29 тоот Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/62 тоот Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/65 тоот Ажлын тусгай горимд шилжүүлэх тухай захирамж, уг захирамжийн хавсралт, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/95 тоот Зохион байгуулалтын арга хэмжээг сунгах тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/96 тоот Хязгаарлалтын арга хэмжээг сунгах тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/120 тоот Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/480 тоот Хязгаарлалтын арга хэмжээг сунгах, зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/858 тоот Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/66 тоот Авто замын хөдөлгөөнийг түр зогсоох, зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/83 тоот Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай захирамж, уг захирамжийн хавсралт, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/117 тоот Зарим сумдаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/157 тоот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, улбар шар түвшинд шилжүүлэх тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/167 тоот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын шар түвшинд шилжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/182 тоот Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт, халдварын тархалтын Улаан түвшин-д шилжүүлэх тухай захирамж, уг захирамжийн хавсралт, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/210 тоот Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт, халдварын тархалтын Улаан түвшинд шилжүүлсэн хугацааг сунгах тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/250 тоот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт, халдварын тархалтын Улбар шар түвшинд шилжүүлэх тухай захирамж, уг захирамжийн хавсралт, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/276 тоот Зохион байгуулалтын арга хэмжээг авах тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/293 тоот Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/297 тоот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт, халдварын тархалтын Улбар шар түвшинд шилжүүлсэн хугацааг сунгах тухай захирамж, уг захирамжийн хавсралт, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/392 тоот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт, халдварын тархалтын Улбар шар түвшинд шилжүүлсэн хугацааг сунгах тухай захирамж, уг захирамжийн хавсралт, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/431 тоот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт, халдварын тархалтын Улбар шар түвшинд шилжүүлсэн хугацааг сунгах тухай захирамж, уг захирамжийн хавсралт, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/493 тоот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт, халдварын тархалтын Улбар шар түвшинд шилжүүлсэн хугацааг сунгах, зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай захирамж, уг захирамжийн хавсралт, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/509 тоот Хязгаарлалтын болон зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/539 тоот Хязгаарлалтын болон зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 тоот Хичээл сургалтын үйл ажиллагааг түр хязгаарлах тухай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

     7. Хариуцагчаас итгэмжлэл, Н.Э, М.Т, Д.Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар, М.Т-ын Хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Н.Э, М.Т нарын Голомт банкны дансны хуулга /1-р хавтаст хэргийн 76-113/, С рестораны халаалтын тооцоо, Увс аймгийн Татварын хэлтсээс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан 83 тоот албан бичиг, У ХХК-иас 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн татварын хэлтэст явуулсан албан бичиг, татварын албаны аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт 2 хуудас, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан /1-р хавтаст хэргийн 119-132 дугаар хуудас/, аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт, Facebook-ээс хэвлэж авсан гэх фото зургийн хуулбарууд /1-р хавтаст хэргийн 134-140 дүгээр хуудас/, У ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Увс аймаг дахь Голомт банкны салбарт гаргасан хүсэлт, Голомт банкны Увс салбарын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 11/350 тоот тодорхойлолт, Google Earth-аас татсан зураг, С рестораны 2021 оны 2 дугаар сарын цахим төлбөрийн баримт, Голомт банкны Увс салбарын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11/589 тоот тодорхойлолт, М.Т-ын эрүүл мэндийн тодорхойлолт, баримт шүүхэд гаргаж өгсөн.

    8. Шүүхээс хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1178 тоот Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжийн дагуу Увс аймгийн Татварын хэлтсээс 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 361 тоот албан бичгээр ирүүлсэн С рестораны цахим төлбөрийн баримтын мэдээлэл /1-р хавтаст хэргийн 183-188 дугаар хуудас/, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 892 тоот албан бичгээр ирүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Төрийн банкны Увс салбараас 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 33/481 тоот албан бичгээр ирүүлсэн Д.Д, Ц.О нарын харилцах дансны харилцагчийн хуулга /1-р хавтаст хэргийн 193-195 дугаар хуудас/, Голомт банкны Увс салбараас 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 11/458 тоот албан бичгээр ирүүлсэн Д.Д, Ц.О нарын дансны хуулга /1-р хавтаст хэргийн 197-228 дугаар хуудас/, Хас банкны Увс салбараас 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 25/554 тоот албан бичгээр ирүүлсэн Д.Д, Ц.О нарын дансны хуулга /1-р хавтаст хэргийн 230-239 дүгээр хуудас, Хаан банкны Увс салбараас 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5822/477 тоот албан бичгээр ирүүлсэн Д.Д, Ц.О нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтас хэргийн 241-250, 2 дугаар хавтас хэргийн 1-250 хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 1-115 дугаар хуудас/, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1644 тоот Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн дагуу Голомт банкны Увс салбараас 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11/011 тоот албан бичгээр ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ6205119232 тоот зээлийн гэрээ /ажлын байрыг дэмжих хөтөлбөр/, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ6205119232-1 тоот ипотекийн гэрээ, Н.Э, М.Т нарын 000149116 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000023724 тоот Н.Э-ын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Ц.О, Д.Д нарын гар утсанд үзлэг хийж тэмдэглэл үйлдэж, бичлэгийн CD-д буулгасан зэрэг бичгийн нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

     1. Нэхэмжлэгч Д.Д, Ц.О нарын хариуцагч Н.Э, М.Т нарт холбогдох гэрээний дагуу худалдаж авахаар тохирсон объектын үнэ 117,600,000 төгрөг, хохиролд 26,044,000 төгрөг, нийт 143,644,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

     2. Нэхэмжлэгч нар нь доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Н.Э, М.Т нар нь өөрийн өмчлөлийн С рестораны барилгын 2 давхрын 12x22 метр харьцаатай 270 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байр, 1 дүгээр давхарт байрлах 10 метрийн харьцаатай 60 м.кв гал тогооны хэсэг /гэрчилгээний дугаар Ү-1520003243/-ийг худалдах, Д.Д, Ц.О бид нар худалдан авахаар тохиролцож 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. Ингээд бид уг обьектыг хүлээн авч гэрээний дагуу сар бүр 10,000,000 төгрөг төлж, мөн уг обьектын ус, цахилгаан, халуун ус, үйлчилгээний бусад бүхий л төлбөрийг төлж, гэрээний үүргээ биелүүлж байх үед 2021 оны 3 дугаар сард Н.Э, М.Т нар гэрээгээр худалдсан обьектыг банкны барьцаанд тавьж гэрээний үүргээ ноцтой зөрчиж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн. Мөн коронавирусын цар тахал гарч давагдашгүй хүчин зүйлийн улмаас манай үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас зогсоосон зэрэг шалтгааны улмаас төлбөр төлөх хугацаа хойшлогдсон. Ингээд бид 2022 оны 1 дүгээр сараас ажиллаж эхэлж байхад Н.Э нар нь манай ажлыг зогсоож гэрээний үүргээ зөрчин үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Гэрээнээс татгалзах, цуцлах нөхцөлийг бүрдүүсэн. Гэрээ хэрэгжих боломжгүй болсон. 2 тал гэрээнээс татгалзан, цуцалж, обьекыг буцаан хүлээлгэж өгсөн боловч хариуцагч хохирол төлбөрөө төлөхгүй байна. Иймд бид гэрээний 5.1-д Худалдагч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлөхийг худалдагчаас шаардах эрхийнхээ дагуу гэрээнээс татгалзан цуцалж учирсан хохирол, төлсөн төлбөрөө барагдуулахыг хүсэж байна. Бид гэрээни 10.1-д заасны дагуу худалдагч талд мэдэгдэл өгсөн, гэрээгээр өгсөн авснаа буцаахаар тохирсон болно. Иргэний хуулийн 261.1 -д Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана., мөн хуулийн 227.1-д .Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү.. Талуудын хооронд байгуулсан гэрээний б.б.-д заасны дагуу Н.Э, М.Т нараас гэрээний дагуу худалдаж авахаар тохирсон обьектын үнэ гэж төлсөн 117,600,000 төгрөг, хохиролд 26,044,000 төгрөг, нийт 143,644,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.

      3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

...Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй байрны нэг өрөө гэдэг ч юм уу, эзэнгүй объект аваагүй. С ресторан гээд аймгийн хэмжээнд танигдсан бэлэн бизнесийг урьдчилгаа төлбөргүйгээр авсан. Хэрвээ хоосон байр авсан бол түүнийг тохижуулаад хоол хийгээд хүнд үйлчилж, тодорхой хугацаанд хэрэглэгчдээ татаад, орлого олоогүй гэж бодож болох юм. Гэтэл ажилласан өдрөөсөө эхлээд орлогоо олоод явсан. Хариуцагч талд 24 сарын хугацаанд төлөх ёстой төлбөрөө төлөөгүй. Гэрээнээс харахад сар бүр 10,000,000 төгрөг гэж бодоход 24 сарын хугацаанд 240,000,000 төгрөг болж байна. Үлдсэн мөнгийг бөөнөөр нь төлөөд энэ объектыг өөрийн мэдэлд шилжүүлж авч болох байсан. Гэтэл 117,600,000 төгрөг төлөөд үүнээс хойш төлөөгүй. 2022 оны 6 дугаар сарын 15-нд гэрээний хугацаа дууссан хойш нэхэмжлэгч нар гэрээг сунгах хүсэлт гаргаагүй. 2021 оны 12 дугаар сард Н.Э нь төлбөрөө төл гэж уулзаж ярилцсан. Энэ хүмүүс нь хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Гэрээг цуцалсан шалтгааныг ковидоос болсон гэж үзэж байна уу, барьцаанд тавьчихсан байснаас болсон гэж үзэж байна уу. Энэ нь тодорхойгүй байна. Татварын нэмэгдсэн өртгийн албан татварын баримт гэхэд 37,964,489 төгрөгийн баримт байдаг. 10 хувиар бодоход 379,000,000 төгрөгийн орлого олсон. Огт орлого олоогүй гэж үзэх боломжгүй байна. 1 дүгээр хавтаст хэргийн 152 дугаар хуудсанд авагдсан Голомт банкны баримтад зөвхөн пос машины гүйлгээ гэхэд 2019 оны 7 дугаар сарын 05-нас 2022 оны 7 дугаар сарын 22-ны хооронд шалгаж үзэхэд 313,000,000 төгрөг орж гарсан байдаг. Үүнээс гадна бэлнээр хийж байгаа зөндөө орлого байгаа. 1-р хавтаст хэргийн 194 дүгээр хуудаст авагдсан Ц.О гэсэн нэртэй төрийн банкны дансанд 90,835,675 төгрөгийн орлого, Голомт банкны дансанд 99,000,000 төгрөгийн орлого орсон байна. Энэ орлогуудыг үзэхээр С орлого гээд хийчихсэн байдаг. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нь Иргэний хуульд огт заагаагүй олох ёстой орлого гэдэг зүйлийг яриад байна гэж хэлсэн. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзахад үүсэх үр дагавар гэсэн зохицуулалт байдаг. Мөн хуулийн 229 дүгээр зүйлд гэм хорыг арилгах гэсэн зохицуулалт байдаг. Хавтаст хэргийн 7 дугаар хуудаст авагдсан гэрээнээс татгалзсан тухайгаа мэдэгдсэн баримтыг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр өгсөн байдаг. Гэрээний 1.6-т төлбөр бүрэн төлж дууссанаар худалдан авагчид эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх үүснэ гэж заасан. Зээлээр худалдах худалдан авах гэрээний нэг онцлог нь гэрээ байгуулснаар эрх нь худалдан авагч талд очдоггүй. Төлбөрийг бүрэн төлж дууссанаар эрх нь шилждэг. 2022 оны 3 дугаар сарын 25-нд энэхүү объектыг бүхэлд нь Н.Эт хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч нарын мэдэлд 2019 оны 6 дугаар сарын 15-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 25-ний өдөр хүртэл С ресторан байсан. Энэ хугацаанд ажиллаж байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тийм учраас өөрсдөө гэрээнээсээ татгалзсан, гэрээний үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжилж байгаа 117,000,000 төгрөгийг Н.Э авсан нь үнэн боловч буцаан төлөх боломжгүй. Харин 26,044,000 төгрөгийн хувьд нэхэмжлэлдээ хохирол гэж бичсэн боловч нотолсон ямар нэгэн бичиг баримт хавтаст хэрэгт байхгүй. Иймд 143,644,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

      4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Нэг талаас Н.Э, М.Т нар нөгөө талаас Д.Д, Ц.О нар 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр С рестораны барилгын 2-р давхрын 270 кв метр талбайг 324,000,000 төгрөг, 1-р давхрын 60 кв метр талбайг 60,000,000 төгрөг буюу нийт 384,000,000 төгрөгөөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж тухайн объект дотор байсан рестораны бүх тоног төхөөрөмжийн хамт 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн. Энэхүү гэрээгээр Д.Д, Ц.О нар нь зөвхөн объект аваагүй бөгөөд рестораны бэлэн бизнесийг ямар ч урьдчилгаа төлбөргүй авсан ба өөрөөр хэлбэл Н.Э, М.Т нар нь гэр бүлийн 16 жилийн туршлага бүхий нийтийн хоолны бизнесээ тоног төхөөрөмж, ажиллах хүч, нэр хүндийн хамт шилжүүлэн өгсөн. Гэрээний хугацаа 2019 оны 06 сарын 15-ны өдрөөс 2021 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл нийт 24 сар бөгөөд сар бүр 10,000,000 төгрөг төлнө, гэрээний хугацаа дуусахад үлдэгдэл төлбөрийг бөөн төлж барагдуулснаар эзэмших эрх шилжинэ гэж тохирсон. Гэрээний явцад эхний үед төлбөр төлж байсан боловч удалгүй төлбөрөө төлөхөө зогсоосон. С ресторанаас олсон орлогоо төлбөр төлөхөд биш өөр бизнестээ зарцуулсан гэж үзэж байна. Гэрээний хугацаа дууссан боловч худалдагч талаас гэрээгээ цуцлах санал гаргаагүй харин гэрээгээ дүгнэх төлбөр төлөх талаар ярихад Д.Д нь Тариа сайн хурааж байна, бүх мөнгөө бөөн өгнө гэж хэлсэн боловч мөнгөө өгөөгүй. Энэ оны 2 дугаар сарын 20-ны өдөр гэрээ цуцалж объект хүлээлгэн өгсөн. Өнгөрсөн 32 сарын хугацаанд объектод ямар ч засвар үйлчилгээ хийгээгүй, ус алдуулсан, өнгө үзэмж муутгасан, мөн бизнесийн нэр хүнд унагаасан цаашид энэ бүхнийг шинээр эхлэх шаардлагатай болсон. Д.Д, Ц.О нар нь нэхэмжлэлдээ Н.Э, М.Т нар нь объектыг банкны барьцаанд тавьсан, короно вирус гарснаас болж төлбөр хойшлогдсон гэжээ. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.6-д Төлбөр бүрэн төлж дууссанаар худалдан авагч талд эзэмших, ашиглах захиран зарцуулах эрх үүснэ гэж заасан бөгөөд гэрээ болон хуулиар төлбөр бүрэн төлж дуусмагц эрхийн зөрчилгүй баримт бичгийг худалдан авагч талд шилжүүлэн өгөх үүрэг хүлээдэг. Харин үүнээс өмнө өөрийн өмчийг барьцаалах эрх нь худалдагч талд байна. Корона вирус гарч эдийн засагт хүндрэл учирсан нь үнэн. Өнгөрсөн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргын А/62 тоот захирамж гарч анхны хязгаарлалт хийснээс хойш цар тахалтай холбоотой 39 захирамж гарсан байна. Эдгээр захирамжаар рестораныг нийт 83 хоног бүрэн хаасан бусад үед хязгаарлалттай ажиллаж болж байсан. Аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/120 тоот захирамжаар 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл хаасан боловч 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр А/139 тоот захирамжаар нээсэн 9 хоног, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны А/865 захирамжаар 13 хоног, 2021 оны 3 дугаар сарын 26-ны А/157 захирамжаар 56 хоног, 2021 оны 5 дугаар сарын 28-ны А/293 захирамжаар 5 хоног хаасан байна. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийн 2 жил 8 сар 5 хоног С рестораныг Д.Д, Ц.О нар ашиглаж байжээ. Үүнээс захирамжаар хаагдсан 83 хоногийг 95 хоног болгож өсгөж хасахад 29 сар үлдэж байна. Голомт банк дахь Н.Э, М.Т нарын эзэмшлийн дансны 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 14-ний өдрийн хуулгаас харахад С ресторанаас орсон орлого 1 сард 18,330,0207 төгрөг, 2 сард 10,577,6647 төгрөг, 3 сард 20,558,6607 төгрөг, 4 сард 22,209,433 төгрөг, 5 сард 25,934,153 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 10,046,4937 төгрөг орсон байна. Эхний 5 сарын дундаж 19,520,986 төгрөг. Үүнийг 29 сараар үржүүлэхэд 566,108,594 төгрөгийн орлого олох байжээ. Цар тахлын үеийн эдийн засгийн байдлыг харгалзан үзээд олох ёстой байсан орлогыг 50 хувь бууруулж тооцон 283,054,297 төгрөгийг Иргэний хуулийн 264.2-д заасны дагуу нэхэмжилж байна. Мөн С рестораныг ажиллуулж байх үедээ үүсгэсэн НӨАТ-ийн өр 9,379,388 төгрөг, халаалтын төлбөрийн үлдэгдэл 5,203,566 төгрөг, нийт 297,637,251 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон.

      5. Нэхэмжлэгч нар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг 1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохооргүй байх тул сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчид нь Н.Э, М.Т нараас С рестораны барилгын 2 давхрын 12x22 метр харьцаатай 270 метр кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байр, 1 дүгээр давхарт байрлах 6x10 метрийн харьцаатай 60 м.кв гал тогооны хэсэг \гэрчилгээний дугаар Ү-1520003243\-ийг худалдан авахаар тохиролцож 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Зээлээр худалдах худалдан авах гэрээ-г 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан.

     2. Уг гэрээний үүргээ худалдагч тал зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул талууд гэрээг цуцалж, өгсөн авснаа буцаахаар тохиролцсон. Иймд нэхэмжлэгч гэрээнд заасан эрхийн доголдолтой объектыг буцаан өгч, энэ гэрээний дагуу төлсөн төлбөр, хохирлоо нэхэмжилсэн. Гэрээний зүйлийг худалдан авагчийн зөвшөөрөлгүйгээр банкны барьцаанд нууцаар тавьсан өдрөөс гэрээ цуцлагдсанд тооцогдоно.

     3. Сөрөг нэхэмжлэлд энэ гэрээтэй холбогдох ямар нэг зүйлийг нэхэмжлээгүй, гэрээнд огт хамааралгүй олох байсан ашиг гэх зүйлийг хийсвэрлэн тооцож их хэмжээний мөнгийг үндэслэлгүйгээр нэхэмжилсэн нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй байна. Гэрээнд тодорхой объектыг худалдсан бөгөөд ямар нэг бизнес худалдах заалт, тохиролцоо байхгүй.

    4. Сөрөг нэхэмжлэлд цар тахлын үеэр давагдашгүй хүчин зүйлийн улмаас орлого олоогүй болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Орлого олсон гэж үзсэн ч хариуцагч үүнийг нэхэмжлэх үндэслэлгүй байх бөгөөд, талуудын хооронд байгуулсан тохиролцоо, гэрээний нөхцөлөө баримтлах ёстой. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх үндэслэлээр няцаасан.

   6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

     Н.Э, М.Т, Д.Д, Ц.О нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр С рестораны барилгын 2-р давхрын 12*22 метр харьцаатай 270 кв.метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай байр, 1-р давхарт байрлах 6*10 метрийн харьцаатай 60 м/кв гал тогооны хэсэг /гэрчилгээний дугаар Ү-1520003243/ худалдах худалдан авах, төлбөр төлөхтэй холбогдсон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах, уг гэрээ нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 24 сарын хугацаанд хүчинтэй байх, худалдан авагч нь сар бүрийн төлбөрт нэг сарын 10,000,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

    7. Дээрхээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

      7.1. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нар нь хариуцагчид урьдчилгаа төлбөрт нийт 117,600,000 төгрөг төлсөн ба хариуцагч нар нь 2021 оны 03 дугаар сард гэрээний үүргийг ноцтой зөрчиж худалдан авч буй обьектийг бид нарт мэдэгдэлгүйгээр банкны барьцаанд тавьсан үндэслэлээр талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэх үндэслэлээр худалдан авагч тал гэрээнээс татгалзжээ.

     Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөхөөр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зохицуулжээ.

   Нэхэмжлэгч нарын зүгэээс зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөрт 117,6000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн хариуцагч нь 117,600,000 төгрөг хүлээж авсан талаар маргаагүй.

     8. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар зээлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 117,600,000 төгрөгийг хариуцагч Н.Э, М.Т нараас гаргуулан нэхэмжлэгч Д.Д, Ц.О нарт олгож шийдвэрлэлээ.

      Харин нэхэмжлэгч Д.Д, Ц.О нарын хохирол 26,044,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан ба Иргэний хуулийн 227 зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал нь үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч тал учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байх боловч гэрээ цуцалснаас ямар ямар хохирол учирснаа нотлоогүй байна.

      Иймд хариуцагч Н.Э, М.Т нараас хохиролд 26,044,000 төгрөг гаргуулах тухай Д.Д, Ц.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     9. Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 229 дүгээр зүйлийн 229.1-т Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэх үндэслэлээр 283,054,297 төгрөг, НӨАТ-ийн өр 9,379,388 төгрөг, халаалтын төлбөрийн үлдэгдэл 5,203,566 төгрөг, нийт 297,637,251 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Хариуцагч Н.Э, М.Т нар нь С рестораныг зээлээр худалдахаас өмнө буюу 2019 оны 1 дүгээр сард 18,330,020 төгрөг, 2 дугаар сард 10,577,664 төгрөг, 3 дугаар сард 20,558,660 төгрөг, 4 дүгээр сард 22,209,433 төгрөг, 5 дугаар сард 25,934,153 төгрөгийн орлого олсон ба дунджаар 19,520,986 төгрөг болсон бөгөөд 29 сараар үржүүлж 566,108,594 төгрөг олох ёстой байсан. Харин цар тахлын үеийн эдийн засгийн байдлыг харгалзан 50 хувиар бууруулан тооцож 283,054,297 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Н.Э, М.Т нарын Голомт банкны дансны хуулгаар /1-р хавтаст хэргийн 76-113 дугаар хуудас/ нотлогдсон гэж үзлээ.

      Иймд нэхэмжлэгч Д.Д, Ц.О нараас олох ёстой байсан орлого 283,054,297 төгрөг гаргуулан хариуцагч Н.Э, М.Т нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,582,954 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь С рестораныг ажиллуулж байхдаа үүсгэсэн НӨАТ-ын өр, халаалтын төлбөрийн үлдэгдэл нь олох ёстой байсан орлогод хамааралгүй юм.

       10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д, Ц.О нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 876,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э, М.Т нараас 745,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д, Ц.О нарт олгох, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-гийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,646,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Д, Ц.О нараас 1,573,221 төгрөг гаргуулж хариуцагч Н.Э, М.Т нарт олгох нь зүйтэй байна.

     11. Увс аймгийн Татварын хэлтсээс 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргаж ирүүлсэн С рестораны цахим төлбөрийн баримтууд /1-р хавтаст хэргийн 183-188 дугаар хуудас/, Төрийн банкны Увс салбараас 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн Д.Д, Ц.О нарын харилцах дансны харилцагчийн хуулга /1-р хавтаст хэргийн 193-195 дугаар хуудас/, Голомт банкны Увс салбараас 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гаргаж ирүүлсэн Д.Д, Ц.О нарын дансны хуулга /1-р хавтаст хэргийн 197-228 дугаар хуудас/, Хас банкны Увс салбараас 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн Д.Д, Ц.О нарын дансны хуулга /1-р хавтаст хэргийн 230-239 дүгээр хуудас/, Хаан банкны Увс салбараас 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргаж ирүүлсэн Д.Д, Ц.О нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 241-250, 2-р хавтаст хэргийн 1-250, 3 дугаар хавтаст хэргийн 1-115 дугаар хуудас/ гэх баримтууд нь хэрэгт хамааралгүй байх тул тус тус үнэлээгүй болно. Мөн Д.Д-гийн гар утасны бичлэг үзлэг хийсэн бат С рестораны гал тогоо, заалны ерөнхий байдал, тайзны хэсэг, тейкны хэсгээс явж үзүүлж байгаа байдал бичигдсэн, Ц.О гар утсанд Энхээ Сарнай нэрээр хадгалсан хүнтэй бичсэн мессежүүд байв.

      Увс аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/62 тоот Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай захирамжаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ресторан, цайны газрыг оройн 20 цаг хүртэл ажиллуулах, архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх хугацааг өдөр бүрийн 15.00 цагаас хойш тус тус хязгаарласан, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/96 тоот Хязгаарлалтын арга хэмжээг сунгах тухай захирамжаар ресторан, цайны газрын ажиллах цагийн хуваарийг оройн 20 цаг хүртэл ажиллуулахаар хязгаарласан, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/120 тоот Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай захирамжаар 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд барааны зах, гуанз, ресторан, спорт заал, фитнес, урлаг спортын клуб, дугуйлангийн үйл ажиллагааг түр зогсоосон, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/83 тоот Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай захирамжийн 2-р хавсралтын үйл ажиллагааг хязгаарлах аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтын 3-рт Баар, ресторан, цайны газар, кофе шоп, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/157 тоот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, улбар шар түвшинд шилжүүлэх тухай захирамжаар 3-р заалтаар...ресторан... үйл ажиллагааг тус тус хязгаарласан, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/167 тоот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын шар түвшинд шилжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай захирамжийн 4-р заалтаар Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/157 дугаар захирамжийн 2,3,5, 6, 7 дугаар хэсгийг хүчингүй болсонд тооцсон, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/182 тоот Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт, халдварын тархалтын Улаан түвшин-д шилжүүлэх тухай захирамжийн 2-р хавсралтын үйл ажиллагааг нь хязгаарлах аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтын 4-рт Баар, караоке, ресторан, цайны газар, кофе шоп, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/250 тоот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт, халдварын тархалтын Улбар шар түвшинд шилжүүлэх тухай захирамжийн хавсралтын үйл ажиллагааг нь хязгаарлах аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтын 3-рт Ресторан, цайны газар, кофе шоп /хүргэлтийн үйлчилгээг зөвшөөрнө/, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/276 тоот Зохион байгуулалтын арга хэмжээг авах тухай захирамжийн 2-р заалтаар ...ресторан...зэрэг үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 10.00-16.00 цагийн хооронд 50 хувийн дүүргэлттэйгээр халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын дарга, менежерүүдэд үүрэг болгосон, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/293 тоот Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/297 тоот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт, халдварын тархалтын Улбар шар түвшинд шилжүүлсэн хугацааг сунгах тухай захирамжийн 4-р заалтаар ...ресторан...зэрэг үйлчилгээний газруудын цагийн хуваарийг өдөр бүр 10.00-17.00 цагийн хооронд 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллуулах, архи согтууруулах ундаа худалдан борлуулах үйл ажиллагааг өдөр бүрийн 15 цагаас хойш хязгаарласан, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/392 тоот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт, халдварын тархалтын Улбар шар түвшинд шилжүүлсэн хугацааг сунгах тухай захирамж, уг захирамжийн хавсралтын 11-рт ресторан.../захиалгат болон хүргэлтээр үйлчлэхийн зөвшөөрөх/, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/509 тоот Хязгаарлалтын болон зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай захирамжийн 1-р заалтаар 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 9 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ресторан.../заалаар үйлчлэхгүй, зөвхөн хүргэлтийн үйлчилгээг зөвшөөрнө/, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/539 тоот Хязгаарлалтын болон зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай захирамжийн 1-р заалтаар 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ресторан...үйл ажиллагааг 30 хувийн дүүргэлттэй, хариуцлагын гэрээгээр 20 цаг хүртэл ажиллуулж, олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, соёл урлагийн арга хэмжээ, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг тус тус хориглосон байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүлийн 205.1-т зааснаар хариуцагч Н.Э, М.Т нараас 117,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д, Ц.О нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хохирол 26,044,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д, Ц.О нараас 283,054,297 төгрөг гаргуулж хариуцагч Н.Э, М.Т нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,582,954 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д, Ц.О нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 876,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э, М.Т нараас 745,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д, Ц.О нарт олгох, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-гийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,646,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Д, Ц.О нараас 1,573,221 төгрөг гаргуулж хариуцагч Н.Э, М.Т нарт олгосугай.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР