Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2023/00159

 

 

 

 

 

*******0*******3 оны 0******* сарын 0******* өдөр

Дугаар 138/ШШ*******0*******3/00159

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сумын ******* дугаар баг “*******” зах, өөрийн байранд байрлах, *******011*******71 регистрийн дугаартай, “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сумын ******* дугаар багт оршин суух, ЖД5*******010974 регистрийн дугаартай, овогт ын т холбогдох,

“Дутагдуулсан 74 тооны үхрийн үнэд 81 5************** ********************* төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч И.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Д.т холбогдуулан дутагдуулсан 74 тооны үхрийн үнэд 81 5************** ********************* төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч И. болон өмгөөлөгч Д. нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай компани *******010 оноос эхлэн малчин Д.тай мал маллах гэрээ байгуулан компанийн малыг маллуулсан. Гэрээг жил бүр дүгнэн дахин шинээр гэрээ байгуулдаг. Малчинтай байгуулсан гэрээний дагуу бид сар бүр ажлын хөлсөнд *******00 000 төгрөг төлдөг. Цалингаа “Хас” банкны дансаар авдаг байсан. Бид *******0*******1 онд гэрээг дүгнэн *******0*******1 оны 03 сарын **************-ны өдөр 01 дугаартай малчинтай байгуулах гэрээг байгуулсан ба гэрээний дагуу бух *******, нас гүйцсэн үнээ 113, эр үхэр 4, хязаалан эр үхэр 3*******, шүдлэн эр үхэр *******8, шүдлэн эм үхэр **************, бяруу эр нь 30, эм нь 30, уналганы морь 4, нийт **************9 тооны мал хүлээлгэн өгсөн. *******0*******1 оны 11 сард захирал өөрийн биеэр хөдөө мал руугаа очиж малаа тоолоход уналганы 4 морийг оруулахгүйгээр 198 тооны мал тоолсон, *******7 тооны мал дутсан. *******0************** оны 03 сард дахин мал тооллого хийхэд 8******* тооны мал мөн л дутсан. Өмнөх тооллогоос хойш үнээ *******, эр бяруу *******, нийт 4 үхэр үхсэн, хязаалан насны *******0 эр үхэр бойнд, захирал өөрөө 1 шүдлэн эр үхэр идшинд хэрэглэсэн ба нийт *******5 толгой малын зарлага гарсан. *******0************** оны 04 сарын 0*******-ны өдөр өөр малчин буюу Д.д малаа хүлээлгэн өгөхөөр очин, малаа хүлээж авахад өмнө тоологдсон 159 толгой мал нэмэгдсэн байсан. д ын маллаж байсан малыг хүлээлгэн өгөхөд бух *******, үнээ 73, эр үхэр 4, хязаалан эр үхэр 1, шүдлэн үхэр эр нь *******0, эм нь *******0, бяруу эр нь *******8, эм нь 18, уналганы морь 4, нийт 170 толгой мал тоолж хүлээлгэж өгсөн. Түүнийг удаа дараа дутагдал гаргасан учраас цаашид малчнаар ажиллуулахаа больж өөр хүнд малыг хариуцуулахаар болж өөр хүнд малыг хариуцуулан хүлээлгэн өгсөн. Компанийн захирлын тушаалаар дутагдуулсан малыг зах зээлийн үнээр тооцож төлүүлэх, өр авлагыг барагдуулж тооцоо нийлэхийг ня-бо И. надад үүрэг болгосон. Үүний дагуу бид хохирлоо тооцож байгаа ба үнээ 1 бүрийн үнэ 1 500 000, хязаалан эр үхэр 1 бүрийн үнэ 1 500 000, шүдлэн эр үхэр 1 бүрийн үнэ 900 000, эм нь 1 000 000, бяруу эм 1 бүрийн үнэ 500 000 төгрөг бүгд нийлээд дутаасан малын үнэ 91 700 000 төгрөг болсон. Иймд малчин Д.аас дутаасан малын төлбөрт үнээ 38 толгой буюу 57 000 000 төгрөг, хязаалан эр үхэр 11 толгой буюу 1******* 500 000 төгрөг, шүдлэн эр үхэр 8 толгой буюу 7 *******00 000 төгрөг, шүдлэн эм үхэр 5 толгой буюу 5 000 000 төгрөг, эм бяруу 1******* толгой буюу ******* 000 000 төгрөг, мөнгөн дүнгээр нийт 91 700 000 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү.  

Манай компанийн зүгээс хөлсөөр ажиллах гэрээнд заасны дагуу дутагдсан малын төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулах талаар Д.т мэдэгдэл өгсөн боловч мэдэгдлийг хүлээж аваагүй. Шүүхэд ханд гэсэн. Иймээс манай компани шүүхэд хандсан. Албан ёсны үнэлгээний газраар үнэлгээ хийлгэхэд 81 5************** ********************* төгрөгийн үнэлгээ гарсан. Шинжээчийн дүгнэлтийг үндэслээд үнэлгээний газрын үнэлсэн үнийн дүнгээр тооцож нэхэмжилж байна. Иймд хариуцагч Д.аас үнээ 38, хязаалан үхэр 11, эр шүдлэн 8, эм шүдлэн 5, эм бяруу 1*******, нийт 74 толгой малыг үнэлгээний газрын үнэлсэн үнэлгээгээр тооцож 81 5************** ********************* төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр татгалзаж байгаа талаар тодорхой ярьдаггүй. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар дурддаг. Хариуцагчийн зүгээс малчинтай байгуулсан гэрээ, цалин, хэдэн тооны мал хүлээж аваад хэдэн тооны мал хүлээлгэж өгсөн талаараа тодорхой дурддаггүй, үндэслэлээ тодорхой гаргаагүй байна. Хариуцагчийг 91 700 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж ойлгосон. Хариуцагч нь *******010 оноос “******* *******” ХК-ийн үндсэн ажилтан биш гэрээт ажилтнаар ажилласан. Гэрээт ажилтнаар ажиллах үедээ зөвхөн бод мал малладаг байсан. *******0*******0 онд ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан нэхэмжлэгч тал малаа тоолоогүй байдаг. *******0*******1 оны эхэнд Д.тай гэрээг дүгнэн, түүнд **************9 толгой мал хүлээлгэж өгсөн байдаг. *******0*******1 оны сүүлээр малаа тоолох үед энэхүү **************9 толгой малаас дутсан. *******0************** онд нягтлан И., малын даамал нар очиж дахин малыг тоолоход **************9 толгой мал нь 159 толгой мал болсон байсан. Энэ **************9 толгой малаас *******5 толгой малын зарлага гарсан. Ингээд 8******* толгой мал дутсан байдаг. Үүний дараагаар Д.тай байгуулсан малчны гэрээг цуцалж өөр хүнд малыг хүлээлгэж өгөхөөр малыг *******0************** оны 04 сарын 1-ний өдөр тоолоход өмнө тоолоход байсан 159 толгой мал 170 толгой болж өссөн байдаг. Үүний дараагаар Д.ын дутаасан малын тоог нэгтгэж гаргахад 74 толгой мал дутсан байгаа юм. Мал дутагдуулсантай холбоотойгоор “******* *******” ХК-ийн гүйцэтгэх захирлын зүгээс дутаасан малыг тодорхой хугацаагаар төлж барагдуулах тухай тушаал гаргасан. Д.ын зүгээс дутаасан малаа төлөхгүй байсан учраас ******* удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн адил мэдэгдлийг хүлээж аваагүй. Иймээс шүүхэд хандах болсон. Д. малчны хувьд 03 сард тооллого хийсэн болон 04 сард малыг хүлээж авсны дараа “Малчин Д. миний хариуцан маллаж байсан үхрээс үнээ 38, хязаалан үхэр 11, шүдлэн эр 8, эм шүдлэн 5, эм бяруу 1******* дутсан нь үнэн. Нийт 74 толгой мал дутсан. Дутаасан малаа малаар болон мөнгөөр ******* жилийн хугацаанд төлнө” гэсэн баримтыг үйлдсэн байдаг.

Хариуцагч Д.тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байдаг. *******010 оноос хойш жил болгон Д.тай гэрээ байгуулан баталгаажуулдаг. *******0*******1 оноос өмнө малын тооцоонд маргаан гарч байгаагүй. *******0*******0 онд Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан малын тооллого хийгээгүй. Жил болгон малын тооцоо таарч, цалин хөлсийг компани цаг тухайд нь олгодог байсан. Хариуцагч Д. нь компанийн захирал Д.тай хамаарал бүхий хүн байсан учраас түүнд эерэг, сайн ханддаг байсан. Д.ын зүгээс өөрөө аймгийн төвд ирээд малын тоогоо хэлж, гэрээгээ байгуулдаг байсан. Д.ын хувьд хариуцаж байсан малаасаа үнээ 38, хязаалан 11, эр шүдлэн 8, эм шүдлэн 5, эм бяруу 1******* дутаасан байдаг. Уг малууд нь мал тооллогоор дараа жилдээ дээд насны ангилалд хамаардаг. *******0************** оны 09 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хүсэлт гаргаж үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний газраас *******0************** оны 11 сарын 0*******-ны өдрийн L**************353 дугаартай үнэлгээг гаргасан. Уг үнэлгээг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа. Компанийн дотоод дүрэм журамд компанийн хөрөнгийг дутааж, үрэгдүүлсэн тохиолдолд ******* нугалж төлүүлнэ гэсэн зохицуулалт байдаг. Мөн *******0*******1 оны 03 сарын **************-ны өдөр малчинтай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт “Компанийн малыг дутаасан тохиолдолд малаар өгөх болон тухайн үеийн үнэ ханшаар тооцож байгууллагыг хохиролгүй болгоно” гэж заасан. Д. цалин хөлсөө хугацаанд нь авдаг байсан нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Д.ын хувьд цалин хөлс аваагүй, уг компанид ажилладаггүй талаар маргаан гаргадаггүй. Малыг үнэлгээгээр тооцоход нэг үнээг 1 383 333 төгрөгөөр үнэлээд 38 үнээ 5******* 5************** *******54 төгрөг, нэг хязаалан үхрийг 1 3************** **************7 төгрөгөөр үнэлээд 11 хязаалан үхэр 15 033 337 төгрөг, нэг шүдлэн үхрийг 5************** **************7 төгрөгөөр үнэлээд 8 эр шүдлэн 4 533 33******* төгрөг, 5 эм шүдлэн ******* 833 335 төгрөг, нэг бярууг 550 000 төгрөгөөр үнэлээд ******* *******00 000 төгрөг, нийт 81 5************** ********************* төгрөг болсон. Нэхэмжлэлийн шаардлагаас 10 133 338 төгрөгийн зөрүү гарч, компанид хохиролтой боловч нэхэмжлэгч талын зүгээс үнэлгээний газрын үнэлгээг үндэслэн хохирлоо нэхэмжлэх нь хуульд нийцэж байна гэж үзээд үнэлгээний газрын гаргасан 81 5************** ********************* төгрөгийг Иргэний хуулийн 359, 189 дүгээр зүйл, малчинтай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д зааснаар Д.аас шаардах эрхтэй байна. Хариуцагчийн зүгээс малыг дутаагаагүй гэж маргадаггүй. Иймээс Д.аас үнээ 38 толгой, хязаалан 11 толгой, эр шүдлэн 8 толгой, эм шүдлэн 5 толгой, эм бяруу 1******* толгой, нийт 74 толгой мал буюу үнийн дүнгээр 81 5************** ********************* төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* *******” ХК-ийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч И.ээр дамжуулан малын төлбөр тооцоотой холбоотой асуудлаар 91 700 000 төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нотлох баримт болон хүсэлтээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгнө гэжээ.

Нэхэмжлэгч талаас төлөөлөгч томилсон тухай “Итгэмжлэл”, компанийн улсын бүртгэлийн 710001009 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “******* *******” ХК болон Д. нарын хооронд *******0*******1.03.**************-ны өдөр байгуулагдсан 01 дугаартай “Малчинтай байгуулах гэрээ”, “******* *******” ХК-ийн малчин Д.ын *******0**************.11.1*******-ны өдрийн мал тооллогын акт, Малчин Д.ын хариуцаж байсан малыг Д.д хүлээлгэн өгсөн тухай малын акт, *******0**************.04.0*******-ны өдөр гэсэн огноотой, Д.ын зүгээс дутагдуулсан малыг “******* *******” ХК-д төлөхөө илэрхийлсэн, түүний гарын үсэгтэй гараар бичсэн баримт, *******0**************.04.0*******-ны өдрийн “******* *******” ХК-ийн малчин Д.ын хариуцсан малыг тоолсон тооллогын акт /гараар бичсэн/, “******* *******” ХК-ийн *******0**************.05.0*******-ны өдрийн 0******* дугаартай “Мэдэгдэл”, тус компанийн малчин Д.ын *******0*******1 оны малын бүртгэл болон *******0**************.03.10-ны өдрийн малын дансны бүртгэл тооцоо зэрэг баримтуудын эх хувь, мөн “******* *******” ХК-ийн зүгээс малчин Д.т *******0*******1 оны 01-10 сарууд, *******0************** оны 01-03 саруудын цалинг олгосон тухай санхүүгийн баримтын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч талаас хариу тайлбар, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт зэргийг гаргаж өгсөн, бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно. (хх 3-**************, 18, *******3, *******0-85 тал)

Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр малын зах зээлийн үнэлгээ хийлгэхээр “Вендо” ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах ажиллагааг хийсэн болно. (хх *******8, 3*******-5******* тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хариуцагч Д.т холбогдуулан “дутагдуулсан 74 /үнээ 38, хязаалан эр үхэр 11, эр шүдлэн 8, эм шүдлэн 5, эм бяруу 1*******/ тооны үхрийн үнэд 91 700 000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан. (хх 1 тал)

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И. нь “Албан ёсны үнэлгээний газрын гаргасан үнэлгээнд үндэслэн хариуцагч Д.аас үнээ 38, хязаалан үхэр 11, эр шүдлэн 8, эм шүдлэн 5, эм бяруу 1*******, нийт 74 тооны үхрийн үнэд 81 5************** ********************* төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 10 133 338 төгрөг гаргуулахаас татгалзсан болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгсэн төлөөлөгч нь ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******-т заасныг зөрчөөгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “дутагдуулсан 74 тооны үхрийн үнэд 81 5************** ********************* төгрөгийг гаргуулах тухай” гэж үзнэ.  

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хариуцагч Д. нь нийт 170 толгой малыг компанид хүлээлгэж өгч, 74 тооны үхэр дутагдуулсан. Компанийн зүгээс дутагдсан малын төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулах талаар Д.т мэдэгдэл өгсөн боловч мэдэгдлийг хүлээж авдаггүй, шүүхэд ханд гэсэн. Иймээс манай компани шүүхэд хандсан. Д. нь хариуцсан малыг хүлээлгэж өгсний дараа дутаасан 74 тооны малаа малаар болон мөнгөөр ******* жилийн хугацаанд төлнө гэсэн баримтыг үйлдсэн байдаг. Хариуцагчийн зүгээс малыг дутаагаагүй гэж маргадаггүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359, 189 дүгээр зүйл, малчинтай байгуулсан гэрээний 3.8-д зааснаар Д.аас дутагдуулсан 74 толгой үхрийг үнэлгээний газрын үнэлсэн үнэлгээний дагуу тооцож 81 5************** ********************* төгрөгийг шаардах эрхтэй...” гэж тайлбарладаг.

Хариуцагч Д. нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн болно. (хх 18 тал)

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХК нь *******010 оноос хариуцагч Д.тай гэрээ байгуулан, түүнийг компанийн малчнаар сарын *******00 000 төгрөгийн цалинтай авч ажиллуулж эхэлсэн байх ба түүнтэй байгуулсан гэрээгээ жил бүр дүгнэж, мөн жил бүр гэрээгээ шинэчлэн байгуулдаг байжээ.

*******. Нэхэмжлэгч “******* *******” ХК болон хариуцагч Д. нарын хооронд *******010 оноос *******0*******0 оны хооронд маллуулж буй үхэр малтай холбоотой ямар нэгэн зөрчил, маргаан гараагүй байх ба талууд *******0*******1 оны 03 дугаар сарын **************-ны өдөр өмнөх оны гэрээг дүгнэж, дахин “Малчинтай байгуулах гэрээ”-г 1 жилийн хугацаатайгаар шинэчлэн байгуулсан байна. Тус гэрээг байгуулах үед **************5 тооны үхэр, уналганы 4 тооны морь, нийт **************9 тооны мал байсан байна. (хх 5-7 тал)

3. *******0*******1 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдөр нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн гүйцэтгэх захирал Д. өөрийн биеэр хариуцагч Д.ынд очиж үхрээ тоолсон байх ба ийнхүү тоолоход бух ******* байхаас бэлэн тоологдсон *******, үнээ 87 байхаас бэлэн тоологдсон 79, дутсан 8, эр үхэр 4 байхаас бэлэн тоологдсон 4, шүдлэн эр үхэр 3******* байхаас бэлэн тоологдсон *******0, дутсан 1*******, шүдлэн эм үхэр ************** байхаас дутсан **************, эр бяруу *******8 байхаас бэлэн тоологдсон 18, дутсан 10, эм бяруу ************** байхаас бэлэн тоологдсон 1*******, дутсан 10, тугал эр, эм нийт *******0 байхаас бэлэн тоологдсон 59, дутсан 1 /эм тугал/, нийт **************5 үхэр байхаас бэлэн тоологдсон нь 198, дутагдуулсан нь *******7 үхэр байсан талаар “Мал тооллогын акт” үйлджээ. (хх 7 тал)

4. *******0************** оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн нягтлан бодогч И., малын даамал Б. нар хариуцагч Д.ынд очиж түүний хариуцан маллаж буй мал /*******0*******1 онд байсан малыг *******0************** он гарсан учраас бүх үхрийг нас ахисан байдлаар тооцсон/-ыг дахин тоолоход бух ******* байхаас бэлэн тоологдсон *******, үнээ 113 байхаас зарлага ******* /үхсэн/, бэлэн тоологдсон 73, дутсан 38, эр үхэр 4 байхаас бэлэн тоологдсон 4, хязаалан эр үхэр 3******* байхаас зарлага *******0 /бойлсон/, дутсан 1*******, шүдлэн эр үхэр *******8 байхаас зарлага 1 /идшинд/, бэлэн тоологдсон 17, дутсан 10, шүдлэн эм үхэр ************** байхаас бэлэн тоологдсон 1*******, дутсан 10, эр бяруу 30 байхаас зарлага ******* /үхсэн/, бэлэн тоологдсон **************, дутсан *******, эм бяруу 30 байхаас бэлэн тоологдсон 1*******, дутсан 14, уналганы морь 4 байхаас бэлэн тоологдсон 4 тус тус байж, нийт *******5 тооны үхрийн зарлага гарч, бэлэн тоологдсон нь 159, дутагдуулсан нь 8******* тооны үхэр байсан талаар бүртгэл тооцоог бичгээр гаргаж, уг бүртгэл тооцоонд малчин Д., нягтлан бодогч И., малын даамал Б. нар гарын үсгээ зурж, санхүүгийн тамга тэмдэг дарагджээ. (хх *******0 тал)

5. Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Д.ыг хариуцан маллаж буй үхрээс удаа дараа дутагдал гаргасан байдлыг нь үндэслэж, түүнтэй гэрээг дахин шинэчлэн байгуулахгүйгээр, түүний хариуцсан маллаж байсан малыг *******0************** оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тоолж хүлээж авсан байна.

Ийнхүү малыг хүлээж авах үед бух *******, үнээ 73, эр үхэр 4, хязаалан эр үхэр 1, шүдлэн эр үхэр *******0, шүдлэн эм үхэр *******0, эр бяруу *******8, эм бяруу 18, уналганы морь 4, нийт 170 тооны малыг хүлээн авч дараагийн малчин Д.д хүлээлгэж өгсөн байх ба энэ талаар мал хүлээлгэн өгсөн акт /гараар болон компьютерээр/-ыг үйлдэж, тус актад хариуцагч Д.ын *******0************** оны 04 дүгээр сарын 0*******-нд бэлчээрт болон өөр айлын малд байсан үхрүүдийг олж ирснийг нэмж гараар тэмдэглэж, уг актад малчин Д., нягтлан бодогч И., малын даамал Б., малыг хүлээж авч буй дараагийн малчин Д. нар гарын үсгээ зурж санхүүгийн тамга тэмдэг дарагдсан байна. (хх 8, 10 тал)

*******. Түүнээс гадна хариуцагч Д. нь *******0************** оны 04 дүгээр сарын 0*******-ны өдөр “******* *******” ХК-д хандан “...Тус компанийн малчин Д. миний бие хариуцан маллаж байсан үхрээс үнээ 38, хязаалан үхэр 11, шүдлэн 8 эр, э/ш 5, бяруу 1******* дутсан нь үнэн болно. Нийт 75. Эдгээр дутсан малаа малаар болон мөнгөөр нь ******* жилийн хугацаанд төлөх болно...” гэж гараар бичин гарын үсгээ зурж мал дутагдуулсан болохоо хүлээн зөвшөөрч, мөн дутагдуулсан малыг малаар болон мөнгөөр төлөхөө илэрхийлж байсан зэрэг үйл баримтууд тус тус тогтоогдож байна. (хх 9 тал)

Эдгээр үйл баримтууд буюу хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Д. нь өөрийн хариуцан маллаж байсан малаас үнээ 38, хязаалан эр үхэр 11, шүдлэн эр үхэр 8, шүдлэн эм үхэр 5, эм бяруу 1*******, нийт 74 тооны үхэр дутагдуулсан болох нь нотлогдож байна.

Дээрх бүгдээс үзэхэд нэхэмжлэгч “******* *******” ХК болон хариуцагч Д. нар нь хэлэлцэн тохиролцсон ажил буюу мал маллах, ажиллуулагч нь тохирсон хөлс төлөх талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж, хэлцлийн гол нөхцөл /компани болон малчны эрх, үүрэг, хариуцлага, ажлын хөлс, малын тооцоо г.м/-ийн талаар хэлэлцэн тохиролцож, гэрээг бичгээр байгуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д тус тус заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулагдсан байна. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дээрх гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэгэж заасан. 

Хуульд ийнхүү зааснаас үзвэл нэхэмжлэгч “******* *******” ХК /ажиллуулагч/ нь хэлэлцэн тохирсон хөлсийг хариуцагч Д. /ажиллагч/-т сар бүр төлж байсан, харин хариуцагч Д. нь тохиролцсоны дагуух ажил үйлчилгээ буюу хариуцан маллаж буй малаас удаа дараа дутагдал гаргаж гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн байна.

Талуудын хооронд *******0*******1 оны 03 дугаар сарын **************-ны өдөр байгуулагдсан 01 дугаартай “Малчинтай байгуулах гэрээ”-ний 1.4-т “Малчныг гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар хяналт тавих, ...маллагааны зөрчил, дутагдал гаргахгүй байхыг шаардах, хэрэв зөрчил гаргавал, зөрчлөөс үүдэн гарсан хохирлыг нэхэмжлэх” гэж, 3.8-д “Компанийн малыг дутагдуулбал малаар нь өгөх буюу тухайн үеийн зах зээлийн үнээр төлж байгууллагыг хохиролгүй болгоно” гэж тус тус заажээ.

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх ба гэрээний нэг тал зөвхөн хуульд зааснаар, эсхүл гэрээнд зааснаар гэрээнээс татгалзах эрх эдэлнэ.

Гэрээний нэг тал болох ажиллагч Д. нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 болон “Малчинтай байгуулах гэрээ”-нд тус тус зааснаар хариуцан маллаж буй малыг дутагдал гаргахгүй маллах үүргээ хэрэгжүүлээгүй, тодруулж хэлбэл *******0*******1 оны 11 сарын 1*******-ны өдөр тооллоход *******7 тооны үхэр дутагдуулсан, хэсэг хугацааны дараа буюу *******0************** оны 03 сарын 10-ны өдөр дахин тоолоход өмнөх дутагдуулсан *******7 тооны мал нь 85 болж өсөж өмнөх гаргасан дутагдал нь арилаагүй, дутагдуулсан малын тоо нэмэгдсэн, өөрөөр хэлбэл үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч “******* *******” ХК нь мөн хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.1, **************5.3-т заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлж *******0************** оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагчаас малаа хүлээж авсан байгааг гэрээнээс татгалзах саналаа мөн хуулийн *******04 дүгээр зүйлийн *******04.1-д зааснаар гэрээний нөгөө талдаа мэдэгдэж, гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч “******* *******” ХК буюу ажиллуулагч талаас хуульд зааснаар гэрээнээс татгалзсан байх тул татгалзсанаас үүсэх үр дагаврын асуудал мөн яригдах учиртай.

Иргэний хуулийн *******19 дүгээр зүйлийн *******19.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, **************7 дугаар зүйлийн **************7.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн “Малчинтай байгуулах гэрээ”-ний 1.4, 3.8-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч “******* *******” ХК хариуцагч Д.аас учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

            Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр эс зөвшөөрч, татгалзаж буй талаараа тайлбартаа тодорхой тусгаагүй байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч тал, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч тал тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн ******* дугаар зүйлийн *******.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.

Шүүхээс талуудад хуульд заасан зохигчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлах ажиллагааг хангалттай хийсэн, мөн хариуцагч Д. нь шүүхэд *******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдөр гаргасан хариу тайлбартаа “...нотлох баримт болон хүсэлтээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгнө...” гэж, *******0************** оны 08 дугаар сарын 17-ны өдөр гаргасан өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлтдээ “...өмгөөлөгч шүүх хурлын явцад хүсэлт татгалзлыг гаргаж өгөх болно...” гэж тус тус тайлбар, хүсэлт ирүүлж байсантай нь холбогдуулан шүүхээс хариуцагч Д. болон түүний өмгөөлөгч Ц. нарт тус иргэний хэрэгт гаргах санал хүсэлт, бичгийн нотлох баримт байгаа эсэх, байвал хэрэгт хавсаргах талаар удаа дараа тайлбарлаж сануулж байсан, нөгөөтэйгүүр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх нь тэдний үүрэг боловч хариуцагч тал татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй, тус хэрэгт санал хүсэлт болон бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “мал дутагдуулсан үе болох *******0************** оны хаврын байдлаарх малын зах зээлийн үнэлгээг хийлгүүлэх тухай” хүсэлт гаргасныг хянаад, шүүгчийн *******0************** оны 09 дүгээр сарын *******0-ны өдрийн 138/ШЗ*******0**************/0*******354 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэн, шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийг томилсон. Томилогдсон шинжээч нь *******0************** оны 11 дүгээр сарын *******9-ний өдрийн P**************-353 дугаартай “...*******0************** оны 03, 04, 05 сарын байдлаар нас гүйцсэн үнээ нь 1 383 333 төгрөг, хязаалан эр үхэр нь 1 3************** **************7 төгрөг, шүдлэн эр болон эм үхэр нь 5************** **************7 төгрөг, эм бяруу нь 550 000 төгрөгөөр тус тус үнэлэгдлээ...” гэсэн дүгнэлтийг гаргаж шүүхэд ирүүлсэн. (хх *******8, 40-5******* тал)     

            Хариуцагч Д. нь *******0*******1 оны 03 дугаар сарын **************-ны өдөр байгуулсан “Малчинтай байгуулах гэрээ”-г зөрчиж, хариуцан маллаж буй малаас нийт 74 тооны үхэр дутагдуулсан, уг дутагдуулсан малыг малаар нь буюу тухайн үеийн зах зээлийн үнээр төлөх үүрэг хууль болон гэрээнд тус тус зааснаар үүсэж байх тул хариуцагчаас уг 74 тооны үхрийн үнийг хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн гаргасан дээрх үнэлгээний дагуу тооцож гаргуулах нь зүйтэй байна.

            Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д.аас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт нэг бүрийн үнэ нь 1 383 333 төгрөгөөр үнэлэгдсэн 38 тооны нас гүйцсэн үнээний үнэд нийт 5******* 5************** *******54 төгрөг, 1 3************** **************7 төгрөгөөр үнэлэгдсэн 11 тооны хязаалан эр үхрийн үнэд нийт 15 033 337 төгрөг, 5************** **************7 төгрөгөөр үнэлэгдсэн 8 тооны шүдлэн эр үхрийн үнэд нийт 4 533 33******* төгрөг, 5************** **************7 төгрөгөөр үнэлэгдсэн 5 тооны шүдлэн эм үхрийн үнэд нийт ******* 833 335 төгрөг, 550 000 төгрөгөөр үнэлэгдсэн 1******* тооны эм бярууны үнэд нийт ******* *******00 000 төгрөг, бүгд 74 тооны үхрийн үнэд 81 5************** ********************* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******1******* 450 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид 5*******5 783 /81 5************** ********************* төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

             Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.1.*******-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүх хуралдааны оролцогч нарт мэдэгдсэн ба хариуцагч Д. нь тов мэдэгдэхэд “За ойлголоо” гэж, түүний өмгөөлөгч Ц. нь “шүүх хуралдаанд цахимаар оролцоно” гэж /тэрээр өмнөх товлогдсон шүүх хуралдаанд мөн цахимаар оролцохоо илэрхийлж байсан тул түүнээс “цахим оролцогчийн баталгаа”-г авсан байсан учир дахин баталгаа аваагүй болно/ тус тус хариу мэдэгдсэн боловч хариуцагч Д. нь шүүх хуралдаанд ирээгүй, мөн өмгөөлөгч Ц.ыг шүүх хуралдаанд цахимаар холбох гэж шүүх хуралдаан эхлэхийн өмнө гар утас руу нь 5 удаа залгасан байх боловч утсаа аваагүй, түүнийг цахимаар холбогдохыг 30 минутын хугацаанд хүлээсэн боловч холбогдоогүй, тэдний зүгээс шүүх хуралдаанд ямар нэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх боломжгүй талаар шүүхэд мэдэгдээгүй тул хариуцагч Д., түүний өмгөөлөгч Ц. нарыг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзнэ. (хх 31, 54-57 тал) 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1.*******-т зааснаар ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

            Иймд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Нэхэмжлэгч нь *******0**************.05.17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг маргаан нь 7, 8-н сар үргэлжилж байна. Эхний товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч цахимаар оролцож байсан. Харин өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас ямар нэгэн хүсэлт санал, нотлох баримт гаргаж өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна. Иймээс хариуцагчийн хариу тайлбарт үндэслэн шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх саналтай байна...” гэсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан “...Өмгөөлөгчийн гаргаж байгаа саналыг дэмжиж байна...” гэсэн хүсэлтүүд, шүүх хуралдаанд хариуцагч Д., түүний өмгөөлөгч Ц. нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэргийг тус тус үндэслэн, хариуцагч Д.ын шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-д тус тус заасны дагуу шүүх хуралдааныг хариуцагч Д., түүний өмгөөлөгч Ц. нарын эзгүйд явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 11*******, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, *******19 дүгээр зүйлийн *******19.1, **************7 дугаар зүйлийн **************7.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.аас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 74 тооны үхрийн үнэд нийт 81 5************** ********************* /наян нэгэн сая таван зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******1******* 450 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид 5*******5 783 /таван зуун жаран таван мянга долоон зуун наян гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА