Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2023/00174

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2023/00174

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Д/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Б/РД: /-д холбогдох,

 

109,450,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өлзий-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Баярмагнай нь 3 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй байхаар тохиролцон 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, нэхэмжлэгчээс 55 сая төгрөг зээлж авсан юм.

Гэвч хариуцагч Н.Баярмагнай нь зээлийг удахгүй төлнө, өнөө маргаашгүй төлнө гэж аргалсаар ковидын үеийн хөл хорио эхэлж хугацаа нэлээд өнгөрсөн. Гэвч хөл хорионы дараа мөн л төлнө гэсээр хугацаагаа амаар сунгаж явсаар өнөөг хүрлээ.

Энэхүү 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээнээс хойш нийт 49 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацааны хүүг гэрээний дагуу нэхэмжилж байна.

Мөн гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас гэрээнд заасны дагуу 0,5 хувийн алдангийг төлөх үүрэг хариуцагчид үүсч байна. Уг алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Алданги зөвхөн үндсэн зээлээс тооцоолж гаргасан болно.

2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. 06 дугаар сарын 12-ны өдөр н.Марквеллигийн данснаас 50,000,000 төгрөгийг Н.Баярмагнайгийн данс руу шилжүүлсэн. Сүүлд байгуулсан гэрээний 2.5-т Ч.*******ийн хаан банкны 5128005511 дансанд шилжүүлэхээр тохиролцсон. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Н.Баярмагнайгийн данснаас Ч.*******ийн данс руу 5,000,000 төгрөг хийсэн. Энэ нь гэр бүлийн дундын данснаас мөнгө авсан гэдгээ хариуцагч зөвшөөрч байна. Мөн хариуцагч тал барьцаат төлбөрийг хасуулна гэж байна. Үүнийг өөрөө хасна гээд байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Н.Баярмагнайгийн данснаас 3,000,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Энэ нь Ч.*******ийн данс руу орсон. Нийт төлөлт 8,000,000 төгрөг гэж үзэж байна

Иймд зээл 55,000,000 төгрөг, түүний хүү 26,950,000 төгрөг, алданги 27,500,000 төгрөг, нийт 109,450,000 төгрөгийг Н.Баярмагнайгаас гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Н.Баярмагнай шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өлзий-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие найз ******* түүний нөхөр Mark Bailey нараас 3-н сарын хугацаатай мөнгө зээлэхээр ярилцаж 2017 оны 06-р сарын 12-ны өдөр*******миний Хаан банкны 5031697644 тоот данс руу Mark Bailey нь 50.0 сая төгрөгийг шилжүүлсэн болно. Уг 50.000.000 төгрөгийг шилжүүлсэнээр ИХ-ийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу мөнгө шилжүүлсэнээр зээлийн гэрээ байгуулагдсан болно.

Бид олон жил найзууд байсан учир тухайн үед бид итгэлцэлийн хүрээнд харилцан тохиролцож зээлийн гэрээ хийгээгүй бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зээлийг баталгаажуулсан хэлцэлийг гараар бичиж 3 сарын хугацаатайгаар, нэг сарын хүү 500,000 төгрөг байхаар тохиролцож хэлцэл хийсэн.

Уг хэлцэлийг бичгээр хийснээр ИХ-ийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу хүү авах эрх нь нээлттэй болно. Уг хэлцэл нь хуулийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ болно. Гэрээний дагуу төлөлтийг дараах байдлаар хийсэн. Үүнд:

2017.08.26-ны өдөр өөрийн Хаан банкны 5024647794 тоот данснаас 5,000,000 төгрөгийг, 2017.10.08-ны өдөр өөрийн Хаан банкны 5031697644 тоот данснаас 5,000,000 сая төгрөгийг Mark Bailey, Ч.******* нарын данс руу тус тус зээлийн төлбөр гэж шилжүүлсэн байдаг. Дээрх мөнгийг зээлэхээс өмнө буюу 2017.03.31-ний өдөр*******миний бие *******ийн Бэлла виста апартментийн 3-н өрөө байрыг нь түрээслэсэн бөгөөд барыдаанд өгсөн 2,200,000 төгрөгийг энэхүү зээлийн төлбөрөөс хасахаар тохиролцсон. Зээлийн төлбөрт нийт 12,200,000 төгрөгийг Ч.*******, Mark Bailey хоёрын данс руу шилжүүлсэн учир үндсэн төлбөрийн үлдэгдэл 37,800,000 төгрөг 3 сарын хүү 1,500,000 төлөхөөр байсан.

Гэтэл Ч.******* нь 2018.04.10-ны өдөр над руу ярьж, өмнө хийсэн хэлцэлээ албан ёсны болгож ноториатаар баталгаажуулъя гэж хэлсэн. Миний хувьд *******ийн байрнаас нүүчихсэн байсан тул надад итгэхгүй байгаа юм болов уу хэмээн бодоод би зөвшөөрсөн.

Ч.******* над дээр ирж зээлийн хэмжээг 55.0 сая төгрөг байхаар гэрээ байгуулна гэв, миний өмнөх төлөлтийг энэ 55.0 сая төгрөгөөсөө хасчихъя аа, одоо ингээд байгуулчихая аа, чи өмнө нь огт зээлийн хүүг төлөөгүй учир ингэж гэрээ байгуулъя гэж шууд тулгасан. Ийнхүү тулгасан учир арга буюу 2018.04.11-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн хэмжээ нь 55,000,000 төгрөг, зээлийн хүү нь сарын 1 хувь, хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр 3 сарын хугацаатай байгуулсан. Уг гэрээний хувьд ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.2 болон 56.1.3 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн, өмнөх хэлцэлээ халхавчилах зорилгоор хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

Учир нь 2017 оны 06 сарын 14-ний өдрийн хэлцэлийг халхавчилж 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр огт мөнгө өгөөгүй атлаа дахин зээлийн гэрээ байгуулсан нь хууль бус болно. Уг өдөр Ч.*******ээс надад нэг ч төгрөг өгөөгүй болно.

Үүнээс хойш*******миний бие 2018.11.13-ны өдөр Хаан банкны 5031697644 тоот данснаас Ч.*******ийн 5128005511 тоот данс руу 3,000,000 төгрөг, 2018.12.11-ний өдөр Mark Bailey-рүү 3,000,000 төгрөг, 2021.08.02-ны өдөр Хаан банкны 5031697644 тоот данснаас Ч.*******ийн 5128005511 тоот данс руу 5,000,000 сая төгрөгийг тус тус зээлийн төлбөр гэж төлсөн.

Өмнөх төлөлттэй нийлүүлбэл нийт дээ 23,200,000 төгрөгийг Ч.*******, Mark Bailey нарын данс руу шилжүүлсэн байдаг. 50,000,000 төгрөгийн зээлээс үндсэн зээлийн үлдэгдэл 26,800,000, 3 сарын хүү нийлээд 1,500,000 төгрөг, нийт 28,300,000 төгрөгийг төлөлт үлдсэн болно.

Бид 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 109,450,000 төгрөг гэж нэхэмжилсэн. Н.Баярмагнайгийн зүгээс 8,000,000 төгрөгийг төлсөн гэдэг. 55,000,000 төгрөгөөс алданги бодсон байна. Төлөлтийг яагаад тооцоогүй байна. 03 сарын хугацаатай гэрээ байгуулчихаад хүү нэмэгдүүлж орж ирсэн. 03 сарын хугацааны хүү тооцох боломжтой.

Иймд Ч.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 6 дугаар сарын 14-ний хэлцэл хүчин төгөлдөр учир 23,200,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 28,300,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хариуцагчийн баримтаар гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд/хх-14-18/, Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

Шүүхээс Голомт банкны 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №14/кк/02-2303 тоот баримт хүргүүлэх тухай албан бичиг, түүний хавсралт Голомт банкны дансны хуулгууд/хх-31-34/ыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.******* хариуцагч Н.Баярмагнайд холбогдуулан үндсэн зээлд 55,000,000/тавин таван сая/ төгрөгийг, зээлийн хүүд 26,950,000/хорин зургаан сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг, алдангид 27,500,000/хорин долоон сая таван зуун мянга/ төгрөгийг, нийт 109,450,000/нэг зуун есөн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н.Баярмагнай нь 50,000,000/тавин сая/ төгрөгийн зээлээс үндсэн зээлийн үлдэгдэл 26,800,000/хорин зургаан сая найман зуун мянга/ төгрөг, 3 сарын хүү нийлээд 1,500,000/нэг сая таван зуун мянга/ төгрөг, нийт 28,300,000/хорин найман сая гурван зуун мянга/ төгрөгийг төлөлт үлдсэн болно гэж маргасан.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хэрэгт зохигчид байгуулсан гэх 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн болон 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2/хоёр/ Зээлийн гэрээ баримтаар авагджээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагчтай 55,000,000/тавин таван сая/ төгрөгийг, 3/гурав/ сарын хугацаатай, сарын 1/нэг/ хувийн хүүтэй зээлдүүлэх Зээлийн гэрээ байгуулсан гэж маргаж байна.

 

Хариуцагч нь Хаан банк ХХК-д эзэмшиж байгаа 5031697644 дугаар төгрөгийн депозит дансруу Mark-Edward Bailey 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 50,000,000/тавин сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь 5031697644 дугаар төгрөгийн депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Зохигчид 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 50,000,000/тавин сая/ төгрөгийг, 3/гурав/ сарын хугацаатай буюу 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл, сарын хүү 500,000/таван зуун мянга/ төгрөг байхаар зээлдүүлэх Зээлийн гэрээ байгуулжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчид 50,000,000/тавин сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банк ХХК дахь 5031697644 дугаар төгрөгийн депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

 

50,000,000/тавин сая/ төгрөгийн гүйлгээний утгад Mark-Edward Bailey-с гэсэн байх боловч нэхэмжлэгч нь уг мөнгийг шилжүүлсэн болох нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээ, Хаан банк ХХК дахь 5031697644 дугаар төгрөгийн депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, хариуцагч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээний шинжтэй байх тул Зээлийн гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагчтай 55,000,000/тавин таван сая/ төгрөгийн Зээлийн гэрээ байгуулсан гэсэн байх боловч 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээгээр 55,000,000/тавин таван сая/ төгрөгийг шилжүүлж өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаад байгуулсан ... гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зээл баталгаажуулсан хэлцлийг гараар бичсэн ... гэх тайлбар, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээ, Хаан банк ХХК дахь 5031697644 дугаар төгрөгийн депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь заалтад заасан дүр үзүүлэн хийсэн, өмнөх хэлцэлээ халхавчилах зорилгоор хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:, 196.1.1эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр; гэж заасан.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээний 2-ын 2.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 55,000,000/тавин таван сая/ төгрөгийг шилжүүлж өгөөгүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1 дэх заалтад зааснаар зохигчид 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь заалтад заасан дүр үзүүлэн хийсэн, өмнөх хэлцэлээ халхавчилах зорилгоор хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч нь 8,000,000/найман сая/ төгрөгийг төлсөн гэх тайлбар, Хаан банк ХХК дахь 5031697644 дугаар төгрөгийн депозит дансны хуулгаар хариуцагч нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээний төлбөрт 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000/таван сая/ төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000/гурван сая/ төгрөгийг, нийт 8,000,000/5,000,000+3,000,000=8,000,000/ /найман сая/ төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүүд 26,950,000/хорин зургаан сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ ... гэж заасан.

 

Гэрээнд зааснаар 50,000,000/тавин сая/ төгрөгийн хүүг сарын 1/нэг/ хувиар тогтоосон болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

Гэрээнд зааснаар хариуцагч нь 50,000,000/тавин сая/ төгрөгийн зээлийн 3/гурав/ сарын хүүд нийт 1,500,000/50,000,000х1%=500,000, 500,000x3=1,500,000/ /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээний төлбөрт хариуцагчид 8,000,000/найман сая/ төгрөгийг төлсөн байх тул зээлийн 3/гурав/ сарын хүү нийт 1,500,000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг төлсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн хүүд 26,950,000/хорин зургаан сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлд 55,000,000/тавин таван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь Гэрээний төлбөрт төлсөн 8,000,000/найман сая/ төгрөгөөс 1,500,000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг зээлийн хүүд төлсөн байх тул үлдсэн 6,500,000/8,000,000-1,500,000=6,500,000/ /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 43,500,000/50,000,000-6,500,000=43,500,000/ /дөчин гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 11,500,000/55,000,000-43,500,000=11,500,000/ /арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуагчаас алдангид алдангид 27,500,000/хорин долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар зохигчид алдангийн гэрээг бичгээр хийгээгүй байх тул хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 43,500,000/дөчин гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 65,950,000/109,450,000-43,500,000=69,950,000/ /жаран таван сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Баярмагнайгаас нийт 43,500,000/дөчин гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгож, үлдсэн 65,950,000/жаран таван сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 705,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 375,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

И 115 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус

 

:

 

1.               Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Баярмагнайгаас нийт 43,500,000/дөчин гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгож, үлдсэн 65,950,000/жаран таван сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 705,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баярмагнайгаас улсын тэмдэгтийн хураамжид 375,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

, С.ХИШИГБАТ