Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2023/00251

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2023/00251

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Б.Билгүүн, шүүгч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.Г/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ХХ банк ХХК/РД: /-д холбогдох,

 

42,083,790 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн зардал болох 130,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Арманбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.******* намайг Худалдаа хөгжпийн банкны Буянт-Ухаа салбарын данс хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01762 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн.

Тус шүүхийн шийдвэрээр нэг өдрийн цалин хөлсийг 130,695 төгрөг гэж тогтоосон. Хариуцагч худалдаа хөгжлийн банк нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж намайг ажилд томилсон.

Энэ хоорондох ажилгүй байсан хугацаа нь нийт 322 хоног х 130,695 = 42,083,790 төгрөг болж байгаа юм.

Тиймээс ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд томилогдох өдрийг хүртэлх хугацааны олговрыг гаргуулахаар тус дүүргийн шүүхэд хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/Ш32022/00706 тоот захирамжаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

Ийнхүү захирамж гарснаас хойш тус банкны хуулийн хэлтсийн ажилтнаас лавлахад манай байгууллагад хөдөлмөр эрхийн маргаан таслах комисс байхгүй гэсэн тул Сүхбаатар дүүргийн хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо томилогдоогүй тул шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн тул дахин нэхэмжпэл гаргаж байгаа болно.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Л.******* нь танай шүүхэд хандаж*******инд холбогдуулан шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд томилогдох өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа томилогд гэж хэлэхэд иэрхгүй байсан гэж үндэслэлгүй тайлбар хийдэг.

Энэ тайлбар нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь үүргээ биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандаж албадан гүйцэтгүүлсэн юм.

Иймд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхэд гарсан зардал болох 130,000/нэг зуун гучин мянган төгрөг/ төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Арманбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болох Л.*******ийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад, дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Л.*******ийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01762 дугаартай шийдвэрээр Худалдаа, хөгжлийн банкны Буянт-Ухаа салбарын данс хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хутацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн бөгөөд тус банк нь шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн.

Нэхэмжлэгч Л.*******ийн гаргасан 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх нийт ажилгүй байсан хугацаа 322 хоногт ногдох цалин хөлс 42,083,790 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Худалдаа, хөгжлийн банкнаас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тооцооллын хувьд буруу байгаа төдийгүй Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаа өнгөрсөн тул хариуцагч биелүүлэх шаардлагагүй байна. Өөрөөр хэлбэл, тус банк нь шүүхийн шийдвэрийг нэгэнт биелүүлсэн бөгөөд хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул банк дундаж цалинтай тэнцэх олговор олгох үүрэг хүлээхгүй болно.

Иймд, нэхэмжлэгчийн Худалдаа, хөгжлийн банкнаас 2020 оны 06 дугаар сарын 30-ны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны олговор болох 42,083,790.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтын дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хөдөлмөрийн тухай хуулийн 228.1-т зааснаар 3 сарын хугацаанд нэхэмжлэл гаргаад явах боломжтой. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнөөс хойш гэж байгаа. Шүүхийн мэдээллийн лавлагааны дэвтэр дээр мэдээлэл байгаа. Хуучин Хөдөлмөрийн тухай хуулиар шүүх хүлээж авахгүй. Үүнийг шийдвэрлэх боломжгүй. Банкны зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Тухайн үед энэ асуудлыг ярьж байсан. Өөр байгууллагад ажиллах сонирхолтой учраас хариуцагч байгууллага ажилд аваагүй юм байна лээ. Сүүлд шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн. Хөдөлмөрийн гэрээ нотлох баримтаар өгсөн. Хөдөлмөрийн гэрээнд заасан. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Ийм учраас цалин хөлс 42 сая төгрөг гаргуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 130,000 төгрөгийг олгосон эсэхийг мэдэхгүй байна. Нэхэмжлэгч талын гаргасан шаардлага үндэслэлгүй. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг  хангах боломжгүй. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21/1944 дугаар Хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №1/146 тоот Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гомдол, Л.*******ийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01762 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1861 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын Дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2021/00723 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол шуудан ХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №09/517 тоот Тодорхойлолт, Л.*******ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ны 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Орлогын ордерийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21/10-885 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №01/24 тоот Монгол улсын Хүнийн эрхийн үндэсний комиссын гишүүний шаардлагын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан*******ны гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б-21/1954 дугаар Л.*******ийг ажилд томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ны гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б-21/19-41 дугаар Л.*******ийг ажилд эгүүлэн тогтоох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын Дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2021/00723 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1861 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ны гүйцэтгэх захирлын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-19/203 дугаар*******ны Хөдөлмөрийн дотоод журам-ын шинэчилсэн найруулгыг батлах тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ны Хөдөлмөрийн дотоод журам-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ны гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б-22/1412 дугаар Л.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ны гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А-19/720 дугаар*******ны ажилтнуудын албан тушаалын зэрэг, дэв түүнд хамаарах цалингийн сүлжээг шинэчлэн тогтоох тухай тушаал болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ны гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Н-а/04 дугаар Чадамжид суурилсан цалин хөлсний журам-ыг батлах тухай тушаал болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 18/1129 дугаар Хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ны данс хариуцсан ажилтан Л.*******ийн цалин хөлсний тооцоололыг шинжлэн судлаад,

:

 

Нэхэмжлэгч Л.******* хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 42,083,790/дөчин хоёр сая наян гурван мянга долоон зуун ер/ төгрөгийг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 130,000/нэг зуун гучин мянга/ төгрөгийг, нийт 42,213,790/дөчин хоёр сая хоёр зуун арван гурван мянга долоон зуун ер/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Худалдаа, хөгжлийн банк ХХК нь хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул банк дундаж цалинтай тэнцэх олговор олгох үүрэг хүлээхгүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж маргасан.

 

Шүүх бүрэлдэхүүн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01762 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1861 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2021/00723 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Л.*******ийг хариуцагч Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн Бянт-Ухаа салбарын данс хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг хуульд заасан журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн болох нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01762 дугаар шийдвэрийн болон 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1861 дугаар магадлалын хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2021/00723 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 36 дугаар зүйлийн 36.1Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь ... эгүүлэн авах үүрэгтэй:, 36.1.2ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;, 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно. гэж заасан.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01762 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1861 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2021/00723 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь зөвхөн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийг Жуулчин салбарт данс хариуцсан ажилтнаар эгүүлэн авсан болох нь зохигчийн тайлбар, хариуцагчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б-21/1954 дугаар тушаалын хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21/1944 дугаар Хөдөлмөрийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоогүй болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.

 

40 дүгээр зүйлийн 40.4Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.

40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлс 130,695/нэг зуун гучин мянга зургаан зуун ерэн тав/ төгрөг болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01762 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас нийт 42,083,790/ажлын 322х130,695=42,083,790/ /дөчин хоёр сая наян гурван мянга долоон зуун ер/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэж маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 128 дугаар зүйлийн 128.1Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:, 128.1.5энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан; гэж заасан.

 

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуульд тус хуулийг буцаан хэрэглэх талаар заагаагүй тул шүүх бүрэлдэхүүн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх харилцаанд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.5 дахь заалтад зааснаар энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар буюу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговортой холбоотой шүүхэд гомдол гаргах хугацаа тогтоогоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорд 130,000/нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг сайн дураар ажилд эгүүлэн аваагүй байх ба нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан болох нь нэхэмжлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтийн болон 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21/10-885 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ., 11.2Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ., Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 36 дугаар зүйлийн 36.1Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь ... эгүүлэн авах үүрэгтэй:, 36.1.2ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон; гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2 дахь заалтад зааснар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 130,000/нэг зуун гучин мянга/ төгрөгийг төлсөн болох нь******* ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрий Орлогын ордерын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2 дахь заалтад зааснар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид 130,000/нэг зуун гучин мянга/ төгрөгийн гэм хор учирсан болох нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хүсэлтийн болон 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21/10-885 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1Бусдын эрх, амь нас ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 510 дугаар зүйлийн 510.1Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь дээрх хууль бус үйлдлээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 130,000/нэг зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан байх тул хариуцагчаас 130,000/нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 42,083,790/дөчин хоёр сая наян гурван мянга долоон зуун ер/ төгрөгийг, гэм хорын хохиролд 130,000/нэг зуун гучин мянга/ төгрөгийг, нийт 42,213,790/дөчин хоёр сая хоёр зуун арван гурван мянга долоон зуун ер/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 372,919 төгрөгөөс нийт 368,369 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгож, хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 369,018 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

115 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус

 

:

 

1.               Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 42,083,790/дөчин хоёр сая наян гурван мянга долоон зуун ер/ төгрөгийг, гэм хорын хохиролд 130,000/нэг зуун гучин мянга/ төгрөгийг, нийт 42,213,790/дөчин хоёр сая хоёр зуун арван гурван мянга долоон зуун ер/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 372,919 төгрөгөөс нийт 368,369 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгож, хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 369,018 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ

 

 

ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ