Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 143/ШШ2022/00271

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

квадрат байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь 

Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний ******* дугаар анги шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зэвсэгт хүчний ******* дугаар анги нь 2008 онд ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Албан тушаалын 20 айлын орон сууц-ыг бариулж, 2009 онд ашиглалтад оруулсан бөгөөд тухайн байр нь өөр орон нутгаас томилогдож ирсэн алба хаагчдыг алба хааж байх хугацаанд нь байрлуулж амьдруулах зориулалттайгаар баригдсан байр юм.

Гэтэл тус 22 дугаар байрыг ашиглалтад орсны дараа 2 давхрын 6 тоотод нүүж орсон /тухайн үедээ Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 148 дугаар тусгай салбарын захирагчаар ажиллаж байсан/ бэлтгэл хошууч ******* нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/872 дугаар тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан хэдий ч өнөөдрийг хүртэл албаны байрыг суллаж өгөхгүй, Батлан хамгаалахын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсан Батлан хамгаалах яамны харьяа төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага, Зэвсэгт хүчний Жанжин Штаб, Төрлийн цэргийн командлал, цэргийн нэгтгэл, анги, байгууллагын Албан тушаалын орон сууцыг ашиглах журам-ын 2.3-т заасны дагуу цэргийн нэгтгэл, анги, байгууллагын Албан тушаалын орон сууц-ыг ашиглагч нь тухайн албан тушаалд байх хугацаандаа орон сууцыг ашиглах, өөр нэгтгэл, анги, байгууллагад шилжих, цэргийн жинхэнэ албыг дуусгавар болгож тэтгэвэр, чөлөөнд гарсан тохиолдолд ашиглаж байгаа орон сууцаа ашиглалтын зөрчилгүйгээр тухайн цэргийн нэгтгэл, анги, байгууллагад хүлээлгэн өгөх үүрэгтэй. гэж заасныг зөрчиж байх тул *******ыг албан тушаалын орон сууцнаас албадан гаргуулж, байрыг чөлөөлүүлж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бэлтгэл хошуучийн амьдарч байгаа байр нь ******* дугаар ангийн нэр дээр орон нутгийн төсвөөр баригдсан байр. Яагаад ******* дугаар ангийн байр биш гээд байгаа вэ гэхээр манай ангийн нэр дээр юу нь байдаг вэ гэхээр үндсэн хөрөнгөд тоологдож явдаг манай ангийн байр байгаа. 148 дугаар ангийн байр биш гээд ангийн захирагч нь хошууч Алтангэрэл гуай албан бичиг бичээд өгчихсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлага дээр нэмж хэлэх зүйл бол байраа суллаад өгчихөөсэй л гэж хэлмээр байна гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ганжуур овогтой Мэндсайхан зэвсэгт хүчинд 28 жил ажиллахдаа 25 жилийг нь Зэвсэгт хүчний 148-р салбарт алба хааж 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цэргийн тэтгэвэрт гарсан. 2009 оны хавар уг барилгыг ашиглалтад ороход ЗХЖШ-ийн ар талын газрын дарга Бригадын генерал ******* даргын шийдвэрээр ЗХ-ний 124-р ангийн 148-р салбарын нэр дээр энэ байрны түлхүүрийг надад гардуулж өгснөөр энэ байранд манай гэр бүл одоог хүртэл амьдарч байна. Ажиллаж амьдарч байх хугацаанд маань ЗХ-ний 124-р ангийн 50 айлын орон сууц /2013/, 189-р ангийн хажууд орон сууц /2011/, цэргийн музейн хажууд 300 айлын орон сууц /2014/-ууд ашиглалтад, орсон ба эдгээр байрнууд 2021 онд хувьчлагдсан /БХЯ, ЗХЖШ-600 гаруй байр хувьчилсан/ Миний бие хөдөө орон нутагт тасралтгүй 25 жил ажилласан ба тухайн үеүдэд Улаанбаатар хотод тус орон сууцуудад орох болзол нөхцөлийг хангасны дагуу өргөдлөө өгөхөд тухайн үеийн дарга нар /та Өмнөговьд байртай учраас хотод байр өгөх боломжгүй, тэр байраа тэтгэвэрт гарахдаа авах талаар/ хариу өгсөн юм. Ангийн захирагч хурандаа ******* 2014-2017 онд тэтгэвэрт гарахад ЗХЖШ-ийн холбооны хэлтсийн дарга хурандаа ******* даргатай уулзаж байрны талаар асуухад чамд хотод байр өгөөгүй энэ байраа хувьчилж авахад хэлтсийн зүгээс болон 124-р ангиас татгалзахгүй гэсэн хариу өгсөн. Эдгээр байдлаа ЗХ-ний 124-р ангийн захирагч хурандаа *******, ЗХ-ний 148-р салбарын захирагч хошууч Б.Алтангэрэл нарт ярьж тайлбарласан. БХЯ,ЗХЖШ цаашид ахмадуудынхаа нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдэх, орон байрны асуудлыг хувьчлах бодлого, чиглэлтэй байгаагаа илэрхийлсэн. Миний бие амьдарч байгаа байрнаасаа гарах боломжгүй, амьдрах байр орон сууцгүй, тэтгэврээс өөр орлогогүй, ам бүл эхнэр, охин зээ, охины хамт амьдардаг. ******* сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах 22-р байрны 06 тоот 2 өрөө байр нь ЗХ-ний 124-р ангийн 148-р салбарын нэр дээр байдаг. Иймд ЗХ-ний *******-р ангийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 онд энэ байрыг барьхад тухайн үеийн Зэвсэгт хүчний жанжин штабын бригадын дарга ******* дарга 127, 148 дугаар ангид хоёр байрны квот өгсөн юм. Тэгээд нэгийг нь тухайн үеийн захирагч байсан ******* хурандаа манай салбарт өгсөн. Тэр байрыг нотлох баримтууд энд байна л даа. Тус ангийн Алтангэрэл хурандаад жанжин штабын хяналтын байцаагчаас өгсөн бичиг байж байгаа. Тус ангийн тусгай ротын албан тушаалын байр нь танай ******* дугаар ангийн байр гэсэн албан тоот шаардлага байгаа юм. 148-ын Захирагч Алтангэрэлийн хувьд үндсэн дансан дээр байшин барилга барьсан нь үнэн. Тэрийг бол би зөвшөөрч байна. Байцаагч 127 дугаар байранд шалгалт хийгээд Алтангэрэл хурандаад албан шаардлага хүргүүлсэн байдаг. Үүний дагуу 124 дүгээр ангийн захирагч Алтангэрэл хурандаа Өсөхбаяр захирагчаас бичиг өгсөн. Бичиг нь надад байна л даа. Бусдаар бол энэ байр 147 дугаар салбарын байр гэсэн бичиг баримт, данс байхгүй. ******* дугаар ангид ч бүртгэлтэй данс байхгүй. Манай зэвсэгт хүчний л байр байгаа юм. Нотлох баримт гэвэл байцаагчийн өгсөн тусгай салааны нэр дээр өгсөн баримт байгаа. Бусдаар бол надтай тухайн үед 2009-2017 онд очиж байсан дарга нар бүгдээрээ тэтгэвэртээ гарцгаасан. Ийм л нөхцөл байдалтай байгаа юм гэв

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл хх-1-2, 0179407 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар хх-3, Өмнөговь аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 321 тоот захирамжийн 2 дугаар хавсралтын хуулбар хх-4, нэгж талбарын 4608002619 дугаартай Зэвсэгт хүчний ******* дугаар ангийн кадастрын зураг хх-5, газрын гэрчилгээ кадастрын зургийн хуулбар хх-6, 20 айлын орон сууцны зураг хх-7, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2017 оны 10 сарын 30-ны Б/872 дугаар тушаалын хуулбар хх-8, *******ы 2021 оны 11 сарын 15-ны өдрийн хариу тайлбар хх-15-17, *******гийн 2021 оны 11 сарын 14-ний тайлбарын хуулбар хх-18, Зэвсэгт хүчний ******* дугаар ангийн 2021 оны 11 сарын 18-ны 303 дугаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай тоот хх-19, Зэвсэгт хүчний ******* дугаар ангийн Захирагчийн 2021 оны 11 сарын 18-ны А/519 дугаар тушаал хх-20, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар хх-21, 0179407 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар хх-22, Улсын байцаагчийн 2021 оны 03 сарын 11-ний б/34 тоот албан шаардлагын хуулбар хх-23-24, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 2021 оны 03 сарын 22-ны 94 дугаартай албан тоотын хуулбар хх-25, Албан тушаалын орон сууцыг ашиглах журам 26-31, Албан тушаалын орон сууц эзэмшигч ашиглагчтай байгуулах гэрээ хх-32-34, Өмнөговь аймгийн Засаг даргын 2008 оны 05 сарын 16-ны 231 дугаар захирамж хх-35, Зэвсэгт хүчний ******* дугаар ангийн 2022 оны 01 сарын 19-ний 14 дугаар албан тоот хх-44, Зэвсэгт хүчний ******* дугаар ангийн 2021 оны 07 сарын 20-ний Н/76 дугаар албан тоот хх-45, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 2021 оны 03 сарын 22-ний 94 дугаар албан тоот хх-46, Өмнөговь аймгийн Засаг даргын 2008 оны 05 сарын 16-ны 231 дугаар захирамж хх-47, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2017 оны 10 сарын 30-ны Б/872 дугаар тушаалын хуулбар хх-48, 20 айлын орон сууцны зураг хх-49, нэгж талбарын 4608002619 дугаартай Зэвсэгт хүчний ******* дугаар ангийн кадастрын зураг хх-50, газрын гэрчилгээ кадастрын зураг хх-51, 0179407 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар хх-52, Албан тушаалын орон сууц эзэмших гэрээ нотариатаар гэрчлүүлсэн хх-94-95, Албан тушаалын орон сууцыг ашиглах журам хх-96-99, Зэвсэгт хүчний 148 дугаар тусгай ротын 2022 оны 04 сарын 04-ний 12 дугаар албан тоот нотариатаар гэрчлүүлсэн, Өмнөговь аймгийн Засаг даргын 2009 оны 02 сарын 11-ний 72 дугаар захирамж нотариатаар гэрчлүүлсэн хх-101, Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын акт хх-102-103, Улсын комиссын хурлын тэмдэглэл хх-104-105, Улсын байцаагчийн 2022 оны 01 сарын 20-ны 6/22 тоот албан шаардлага нотариатаар гэрчлүүлсэн хх-23-24, 0179407 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хх-108, Нэгж талбарын 4608002619 дугаартай кадастрын зураг нотариатаар гэрчлүүлсэн зэргийг шинжлэн судлав

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний *******-р анги нь хариуцагч *******д холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг орон сууц нь нэхэмжлэгчийн эзэмшлийн байр биш гэж маргаж байна.

Маргааны зүйл болох орон сууц нь Зэвсэгт хүчний *******-р ангийн үндсэн хөрөнгөд тоологдож явдаг ба хариуцагч ******* нь тус орон сууцыг 2009 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож, зохигчид энэ талаар маргаагүй, түүнчлэн хариуцагч ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Зэвсэгт хүчний *******-р ангийг төлөөлж Захирагчийн зэвсэглэл, техник хариуцсан орлогч албан тушаалтай хошууч Э.Түвшинжаргалтай Албан тушаалын орон сууц эзэмших гэрээ /хх-94-95/ байгуулж, тус гэрээгээр 148 дугаар ангийн тусгай салбарын захирагчаар ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан *******д тэтгэвэрт гарснаас хойш эзэмшүүлж буй орон сууцыг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл эзэмшүүлэхээр тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 148 дугаар тусгай салбарын захирагчаар ажиллаж байсан/ бэлтгэл хошууч ******* нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/872 дугаар тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан хэдий ч өнөөдрийг хүртэл албаны байрыг суллаж өгөхгүй байна... гэж тайлбарласан бөгөөд нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан үйл баримт тогтоогдсон ба зохигчид энэ тухай маргаагүй. Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчоос албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулан ажилтанд шилжүүлсэн албаны орон сууцыг ажилтны албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол буцаан авахаар шаардах эрхтэй байна.

Аливаа иргэн, хуулийн этгээд бусдын өмчлөлийн зүйлийг хууль буюу гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж болох бөгөөд хариуцагч ******* нь цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тухайн орон сууцыг эзэмших эрхгүй. Өөрөөр хэлбэл цэргийн алба хаасны тэтгэвэрт гарснаар хариуцагчийн орон сууц эзэмших эрх дуусгавар болсон байна.

Талуудын тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үгийн шууд утгаар тайлбарлах бөгөөд Албан тушаалын орон сууц эзэмших гэрээ гэрээний 1.6 Монгол Улсын Иргэний хуулийн 311.2-т Энэ хуулийн 311.1-д заасан этгээдийн албан тушаалын, эсвэл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авна гэж зааснаас үзэхэд маргааны зүйл болсон орон сууцыг хариуцагчийн эзэмшилд өгөхөөр гэрээнд тусгаагүй байх тул хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.    Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3 дугаар баг, 22 дугаар байрны 01 дүгээр орц 02 дугаар давхрын 06 тоот 54м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Бичээч овогт Ганжуурын Мэндсайхан /регистрийн дугаар: КЮ65012074/-ын эзэмшлээс чөлөөлж, орон сууцыг нэхэмжлэгч Зэвсэгт хүчний ******* дугаар ангид шилжүүлэхийг даалгасугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Зэвсэгт хүчний ******* дугаар анги нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Мэндсайханаас 70 200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР