Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2022/04361

 

 

 

 

 

 

 

 

2022 10 21 101/ШШ2022/04361

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххххххххххххх  5, Г ХХК /РД:ннннннннннннннн/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: нннннннннннннннннннн тоот хаягт оршин суух, Х.Уд /РД: хххххххххххххх/ холбогдох,

4,461,441.97 төгрөг болон 144,41 ам доллар гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г нь Х.Утай 2019 оны 04 сарын 16-ны өдөр ЗГ/310941316 дугаартай зээлийн гэрээ байгуулан бэлэн гүйлгээнд жилийн 42 хувь, бэлэн бус гүйлгээнд 24 хувь, эрх хэтрүүлсэний хүү 24 хувь, хугацаа хэтрүүлсэний 12 хувийн хүүтэйгээр 2,500,000 төгрөг болон 100 ам долларыг зээлдүүлсэн.

Уг зээлийн гэрээний хугацаа 2021 оны 04 сарын 16-ны өдөр дууссан боловч зээлдэгч Х.У төлбөрөө төлөхгүй банкийг хохироосоор байна.

Зээлдэгчийн ЗГ/310941316 тоот зээлийн эргэн төлөлт нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2022 оны 06 сарын 22-ны өдрийн байдлаар:

Төгрөгөөр: Бодогдсон үндсэн өр 9,997,865 төгрөг, бодогдсон бэлэн гүйлгээний хүү 1,966,646.35 төгрөг, бодогдсон бэлэн бус гүйлгээний хүү 251,010.09 төгрөг, бодогдсон хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 373,948.30 төгрөг, шимтгэл 212,000 төгрөг,

Төлсөн үндсэн өр 7,505,748.26 төгрөг, төлсөн бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү 610,548.10 төгрөг, төлсөн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 11,831.41 төгрөг, төлсөн шимтгэл 211,900 төгрөг,

Үлдэгдэл үндсэн өр 2,492,116.74 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний үлдэгдэл 1,607,108.34 төгрөг, үлдэгдэл хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 362,116,89 төгрөг, үлдэгдэл шимтгэл 100 төгрөг,

Нийт бодогдсон үндсэн өр 12,801,469.74 төгрөг, нийт төлсөн 8,340,027.77 төгрөг, нийт үлдэгдэл 4,461,44.197 төгрөг байна.

Ам доллар: Бодогдсон үндсэн өр 97.59 ам доллар, бодогдсон бэлэн бус гүйлгээний хүү 32,35 ам доллар, бодогдсон хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 11,90 ам доллар, бодогдсон эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 4.52 ам доллар, нийт 146,36 ам доллар,

Төлсөн үндсэн өр 1,95 ам доллар, үлдэгдэл үндсэн өр 95,64 ам доллар, бэлэн болон бэлэн бус гүйлгээний үлдэгдэл 32,35 ам доллар, үлдэгдэл хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 11,90 ам доллар, үлдэгдэл эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 4.52 ам доллар, нийт 144,41 ам доллар,

Иймд хариуцагч Х.Уас ЗГ/310941316 тоот зээлийн гэрээний үүрэгт 4,461,441.97 төгрөг болон 144,41 ам долларыг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

2019 оны 04 сарын 16-ны өдрийн ЗГ/310941316 дугаар бүхий кредит картын гэрээ, ам долларын болон төгрөгийн зээлийн тооцоолол, 2022 оны 06 сарын 22-ны өдрийн байдлаархи Монгол банкнаас зарласан ам долларын ханшийн лавлагаа, хариуцагч Х.Утай 2022 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан гэх эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Х.У нэхэмжлэлийн хувийг 2022 оны 08 сарын 01-ний өдөр гардан авсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлээгүй ба нэхэмжлэгч Г нь хариуцагч Х.Утай байгуулсан гэх эвлэрлийн гэрээг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Х.Уд холбогдуулан кредит картын зээлийн гэрээний үүрэгт 4,461,441.97 төгрөг болон 144,41 ам долларыг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

/2022 оны 06 сарын 22-ны өдрийн байдлаар: 2019 оны 04 сарын 16-ны өдрийн ЗГ/310941316 дугаар бүхий гэрээний үүрэгт:

 

Төгрөгөөр:

Зээлийн үндсэн өр 2,492,116.74 төгрөг,

Бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүүгийн үлдэгдэл 1,607,108.34 төгрөг,

Хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 362,116,89 төгрөг,

Шимтгэлийн үлдэгдэл шимтгэл 100 төгрөг,

Нийт 4,461,44.197 төгрөг.

 

Ам доллараар:

Зээлийн үндсэн өр 95,64 ам доллар,

Бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүүгийн үлдэгдэл 32,35 ам доллар,

Хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 11,90 ам доллар,

Эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 4.52 ам доллар,

нийт 144,41 ам доллар,

 

Хариуцагч Х.У нь Гтай 2019 оны 04 сарын 16-ны өдөр ЗГ/310941316 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 2,5000,000 төгрөгийн болон 100 ам долларын зээлийн эрх бүхий картыг 2 жилийн хугацаатай эзэмшихээр,

Гэрээний 2.1, 3.5, 3.6-д зааснаар картын жилийн хураамж 100,000 төгрөг, бэлэн бус зээлийн сарын хүү 2 хувь, бэлэн зээлийн хүү сарын 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 1 хувь, зээлийн эрхээс бэлэн мөнгө авах боломжит хувь 50 хувь,

төлбөр эргэн төлөх доод хэмжээг 10 хувь, эргэн төлөх өдөр 15-ны өдрөөс өмнө, зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт системд автоматаар түр хаагдах хугацаа 1 сар хэмээн тус тус харилцан тохирчээ.

/ХХ-ийн 7-9 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Г болон хариуцагч Х.У нарын 2019 оны 04 сарын 16-ны өдрийн ЗГ/310941316 тоот кредит картын гэрээний дагуу тохиролцсон дээрхи тохиролцоо 1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж,

2021 оны 07 сарын 01-ний өдрөөс даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасантай нийцэж байна.

Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Г болон хариуцагч буюу зээлдэгч Х.У нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч Гны зээлдэгч Х.Утай байгуулсан кредит картын гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

 

Зээлдэгч Х.У гэрээний дагуу зээлийн картыг ашиглаж эхэлсэн нь 2019 оны 04 сарын 16-ны өдрийн ЗГ/310941316 дугаар бүхий 2,500,000 төгрөгийн болон 100 ам долларын эрх бүхий зээл, зээлийн хүүгийн тооцоололуудад тусгагджээ.

/ХХ-ийн 10-12 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 сарын 16-ны өдрийн кредит картын гэрээний 2.1-т зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт системд автоматаар хаагдах хугацаа 1 сар, 6.2.1-т Карт эзэмшигч кредит картанд үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл хураамжийг гэрээнд заагдсан хугацаа, нөхцлийн дагуу төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

 

Хариуцагч Х.У 2019 оны 04 сарын 16-ны өдрийн кредит картын гэрээний үүргээ буюу төгрөгийн зээлийг 2020 оны 12 сарын 15-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй бөгөөд 2021 оны 02 сарын 24-ний өдөр шимтгэл 10,000 төгрөг, ам долларын зээлийн үүргийг 2021 оны 01 сарын 31-ний өдөр 1,95 ам доллар төлснөөс өөрөөр гүйцэтгээгүй гэж зээлдүүлэгч Г нэхэмжлэлээ гаргасан ба зээлдэгч Х.У үүнийг эсэргүүцээгүй ажээ.

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заажээ.

 

Зээлдэгч Х.У 2019 оны 04 сарын 16-ны өдрийн кредит картын гэрээний гэрээний үүрэгт:

Төгрөгийн: 2019 оны 05 сарын 15-ны өдөр шимтгэл хураамж 100,200 төгрөг, бэлэн гүйлгээ 1,240,000 төгрөг, хүү 21,402.74 төгрөг,

2019 оны 08 сарын 15-ны өдөр шимтгэл хураамж 200 төгрөг, бэлэн гүйлгээ 103,293.93 төгрөг, бэлэн бус 50,000 төгрөг, хүү 59,973.69 төгрөг,

2019 оны 08 сарын 24-ний өдөр бэлэн гүйлгээ 896,706.07 төгрөг,

2019 оны 10 сарын 15-ны өдөр бэлэн гүйлгээ 400,000 төгрөг, бэлэн бус гүйлгээ 30,000 төгрөг, хүү 24,162.13 төгрөг, хугацаа хэтрүүлсэний хүү 437,87 төгрөг,

2019 оны 11 сарын 08-ны өдөр шимтгэл хураамж 100 төгрөг, бэлэн гүйлгээ 99,992.80 төгрөг, бэлэн бус 26,000 төгрөг, хүү 5,408.22 төгрөг, хугацаа хэтрүүлсэний хүү 10,41 төгрөг,

2020 оны 01 сарын 15-ны өдөр шимтгэл хураамж 400 төгрөг, бэлэн бус 234,152.10 төгрөг, хүү 16,555.93 төгрөг,

2020 оны 02 сарын 12-ны өдөр бэлэн бус 274,453.54 төгрөг, хүү 31,255.03 төгрөг, хугацаа хэтрүүлсэний хүү 324,52 төгрөг,

2020 оны 03 сарын 15-ны өдөр шимтгэл хураамж 300 төгрөг, бэлэн бус 281,315.08 төгрөг, хүү 26,265.24 төгрөг,

2020 оны 04 сарын 22-ны өдөр шимтгэл хураамж 100 төгрөг, бэлэн гүйлгээ 1,835,000 төгрөг, бэлэн бус 665,155.28 төгрөг, хүү 52,103.70 төгрөг,

2020 оны 06 сарын 19-ний өдөр шимтгэл хураамж 28,812.50 төгрөг,

2020 оны 10 сарын 15-ны өдөр шимтгэл хураамж 71,387.50 төгрөг, бэлэн бус 864,537.05 төгрөг, хүү 241,461.25 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 7,453.96 төгрөг,

2020 оны 12 сарын 15-ны өдөр шимтгэл хураамж 200 төгрөг, бэлэн гүйлгээ 111,440.46 төгрөг, бэлэн бус 393,701.95 төгрөг, хүү 131,960.17 төгрөг, хугацаа хэтрүүлсэний хүү 3,604.65 төгрөг,

2021 оны 03 сарын 01-ний өдөр шимтгэл хураамж 10,000 төгрөгийг тус тус,

Ам долларын: 2021 оны 01 сарын 31-ний өдөр үндсэн төлбөрт бэлэн бусаар 1,95 ам доллар төлсөн ба үүнээс хойшхи хугацаанд тэрээр гэрээний үүргээ гүйцэтгээгүй байна.

/ХХ-ийн 10-12 дугаар тал/

Хариуцагч Х.У дээрх зээлийн эрх бүхий картын ашиглалт, зээлийн хүү тооцоололтой холбоотой маргаагүй, зээлдүүлэгч Гны ирүүлсэн дээр дурдсан баримтуудыг эсэргүүцээгүй.

 

Төгрөгийн: Зээлийн үндсэн өр 2,492,116.74 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүүгийн үлдэгдэл төлбөр 607,108.34 төгрөг, хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 362,116,89 төгрөг, шимтгэл 100 төгрөг, Нийт 4,461,44.197 төгрөг.

 

Ам долларын: Зээлийн үндсэн өр 95,64 ам доллар, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүүгийн үлдэгдэл төлбөр 32,35 ам доллар, хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 11,90 ам доллар, нийт 139,89 ам долларыг тус тус төлөх үүрэгтэй ба эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 4.52 ам долларыг нэхэмжилж буй үндэслэл тодорхойгүй тул уг 4,52 ам долларыг гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

139,89 ам доллар*3,120.67 төгрөг=436,551 төгрөг.

 

/1 ам долларын ханшийг Монгол банкнаас зарласан 2022 оны 06 сарын 22-ны өдрийн ханш 3,120.67 төгрөгөөр тооцон нэхэмжлэлээ гаргасан/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Х.Уас 4,461,441.97 төгрөг болон 436,551 төгрөг, нийт 4,897,992 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Гинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,52 ам долларт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэг хүлээх ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн хариуцагч Х.Уянгын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Талуудын 2022 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан гэх эвлэрлийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т... Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заасантай нийцээгүй тул уг эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Х.Уас 4,461,441.97 төгрөг болон 436,551 төгрөг, нийт 4,897,992 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,52 ам долларт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,544 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Уас 93,317 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН