Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00089

 

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00089

 

“Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/04361 дугаар шийдвэртэй,

 

“Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

А-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,461,441 төгрөг, 144,41 ам.доллар гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Насанбуяан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “Банк” ХХК нь А-тай 2019 оны 04 дүгүээр сарын 16-ны өдөр ЗГ/310941316 дугаартай зээлийн гэрээ байгуулан, бэлэн гүйлгээнд жилийн 42 хувь, бэлэн бус гүйлгээнд 24 хувь, эрх хэтрүүлсэний хүү 24 хувь, хугацаа хэтрүүлсэний 12 хувийн хүүтэйгээр 2,500,000 төгрөг болон 100 ам.долларыг зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дууссан боловч зээлдэгч А- төлбөрөө төлөөгүй.

1.2. Зээлдэгчийн ЗГ/310941316 тоот зээлийн эргэн төлөлт нь нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар төгрөгөөр бодогдсон үндсэн өр 9,997,865 төгрөг, бэлэн гүйлгээний хүү 1,966,646 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 251,010 төгрөг, хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 373,948 төгрөг, шимтгэл 212,000 төгрөгөөс үндсэн өрд 7,505,748 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүүд 610,548 төгрөг, хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүүд 11,831 төгрөг, шимтгэлд 211,900 төгрөгийг тус тус төлж, үлдэгдэл үндсэн өр 2,492,116 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний үлдэгдэл 1,607,108 төгрөг, үлдэгдэл хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 362,116 төгрөг, үлдэгдэл шимтгэл 100 төгрөг, нийт бодогдсон үндсэн өр 12,801,469 төгрөг, нийт төлсөн 8,340,027 төгрөг, нийт үлдэгдэл 4,461,44 төгрөг байна.

Ам.доллараар бодогдсон үндсэн өр 97.59 ам.доллар, бэлэн бус гүйлгээний хүү 32,35 ам.доллар, хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 11,90 ам.доллар, эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 4.52 ам.доллар, нийт 146,36 ам.доллараас үндсэн өр 1,95 ам.долларыг төлж, үлдэгдэл үндсэн өр 95,64 ам.доллар, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү 32,35 ам доллар, үлдэгдэл хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 11,90 ам.доллар, үлдэгдэл эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 4.52 ам доллар, нийт 144,41 ам.доллар байна.

Иймд хариуцагч А-ас зээлийн гэрээний үүрэгт 4,461,441 төгрөг болон 144,41 ам.долларыг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нь шүүхэд тайлбар, татгалзал гаргаагүй боловч зохигч эвлэрлийн гэрээ байгуулж, ирүүлсэн байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгтт зааснаар хариуцагч А-ас 4,461,441 төгрөг болон 436,551 төгрөг, нийт 4,897,992 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,52 ам.долларт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,544 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А-ас 93,317 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх ам.долларыг төгрөг рүү шилжүүлж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. “Банк” ХХК нь хариуцагч А-д зээлийн гэрээгээр 2,500,000 төгрөг болон 100 ам.долларын эрхтэй картыг олгосон ба тус зээлийн картын үүргийн гүйцэтгэлийг төгрөг болон ам.доллараар буцаан гаргуулах эрхтэй.

Шүүхээс ямар үндэслэлээр ам.долларыг төгрөг рүү шилжүүлж шийдвэрлсэнээ тайлбарлаагүй ба нэхэмжлэгчээс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ам.долларын ханшийн баримтыг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн нь улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн тооцсоныг харуулах зорилготой байсан.

4.2. Талуудын төгрөгийн хугацаа хэтрүүлсний хүү болох 362,116 төгрөг, ам.долларын хугацаа хэтрүүлсний хүү болох 11,9 ам.доллар, эрх хэтрүүлсний хүү болох 4,52 ам.долларыг хасч, нийт 4,099,325 төгрөг болон 127,99 ам.долларыг 6 сарын хугацаанд хувааж төлөхөөр байгуулсан эвлэрлийн гэрээг шүүхээс үндэслэлгүйгээр батлаагүй нь алдаатай болжээ. Шүүхээс талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг батлаагүй үндэслэлээ тайлбарлаагүй, эвлэрлийн гэрээний аль зүйл, заалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт нийцэхгүй байгааг дурьдаагүй. Талууд дээрх эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан ба гэрээний нөхцлийг зээлдэгчид ашигтай байхаар тохиролцсон.

4.3. Иргэний хууль болон Банк, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлдэгч авсан мөнгөн хөрөнгөө төгрөг болон ам.доллараар эргүүлэн төлөх үүрэгтэй. Гэтэл шүүхээс зээлдэгчийн авсан ам.долларыг төгрөг рүү шилжүүлэн хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг ямар нэг үндэслэл тайлбаргүйгээр Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэсэн заалтад нийцээгүй гэсэн үндэслэлээр батлахаас татгалзсан байна.

Иймд хариуцагч А-ас зээлийн гэрээний үүрэгт нийт 4,461,441 төгрөг болон 139,89 ам.долларыг гаргуулж “Банк” ХХК-д олгож өгнө үү.

 

5. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд эвлэрлийн гэрээ өгч, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “Банк” ХХК нь хариуцагч А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,461,441 төгрөг болон 144,41 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. “Банк” ХХК болон А- нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр кредит картын гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр А- нь 2,500,000 төгрөг болон 100 ам.долларын зээлийн эрхтэй картыг 2 жилийн хугацаанд ашиглах, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, бэлэн гүйлгээний сарын хүү 3,5 хувь, эрх хэтрүүлсний сарын хүү 2 хувь, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн сарын хүү 2 хувиар тус тус тооцож төлөхөөр тохиролцсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

4.1. Нэхэмжлэгчийн гаргасан кредит картын тооцооллын хүснэгт гэх баримтад хариуцагч маргаагүй тул хариуцагч зээлийн гэрээний хугацаанд 9,997,865 төгрөг зээлдэн авснаас 7,505,748 төгрөгийг, зээлийн хүүд 2,591,604 төгрөг төлөхөөс 610,548 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 373,948 төгрөг төлөхөөс 11,831 төгрөгийг, шимтгэлд 212,000 төгрөг төлөхөөс 211,900 төгрөгийг, 97,59 ам.доллар зээлдэн авснаас 1,95 ам.долларыг тус тус буцаан төлсөн байна.

Иймд хариуцагч нь гэрээний төгрөгийн үндсэн зээлд 2,492,116 төгрөг, зээлийн хүүд 1,607,108 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 362,116 төгрөг, шимтгэл 10,000 төгрөг, нийт 4,461,440 төгрөгийг, ам.долларын зээлд 139.89 ам.доллар, зээлийн хүүд 32,35 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 11,90 ам.доллар, нийт 139,89 ам.долларыг тус тус төлөх үүрэгтэй.

 

4.2. Харин нэхэмжлэгч нь хуульд байхгүй эрх хэтрүүлсэн хүү тооцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4,52 ам.долларт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч ам.доллараар шийдвэрлэснийг зөвтгөх нь зүйтэй.

Учир нь мөнгөн төлбөрийн үүрийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэх нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.Иймд нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн Монголбанкнаас зарласан ханшаар тооцож 14,105 /1 ам.доллар 3,120.67*4,52/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулав.

 

4.3 Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд талуудын эвлэрлийг баталгаажуулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь, эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн байх ёстой бөгөөд талууд 127.99 ам.долларыг төлөхөөр эвлэрсэн нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Иймд энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Харин анхан шатны шүүх хариуцагчаас 4,897,992 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо уг үнийн дүнг “4,461,441.97 төгрөг болон 436,551 төгрөг” гэж буруу бичсэн болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсгийг баримталсан нь  оновчгүй болсон байх тул шийдвэрийн тогтоох хэсгээс тус тус хасаж өөрчлөлт оруулна.  

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/04361 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ 452.1,” гэснийг, “4,461,441.97 төгрөг болон 436,551 төгрөг, нийт” гэснийг тус тус хасаж, “4,52 ам долларт” гэснийг “14,105 төгрөгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН

                                           

         ШҮҮГЧИД                                             Т.БАДРАХ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА