Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2022/05339

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 19 101/ШШ2022/05339

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27-р хороо, 2-792 тоот хаягт оршин суух Билэгтлам овогт Д.Л /РД: 00000000000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШ газарт холбогдох

0000000 тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг үнэлсэн Дамно ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Л,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан,

Гэрч Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Л миний бие эхнэр Ц.Цэрэнбадамын хамт Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эхийн гудамж, 10-р байр, 35 тоот хаягт байрлах, 30,5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2013 онд 54,000,000 төгрөгөөр худалдан авсан. Ийнхүү худалдан авахдаа Голомт банкнаас 37,800,000 төгрөгийн зээл авч урьдчилгаа төлбөрт 16,200,000 төгрөг төлсөн.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 1478 дугаар шийдвэрээр биднээс 45,023,418.36 төгрөг гаргуулж Голомт банкинд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөрт хураагдсан, зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эхийн гудамж, 10-р байр, 35 тоот хаягт байрлах, 30,5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах зорилгоор битүүмжлэн, хураан авч шинжээчээр үнэлгээ тогтоолгох ажиллагаа явагдсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Дамно ХХК-иар үнэлгээ тогтоох ажиллагааг хийлгэсэн ба шинжээч нь уг орон сууцыг 48,109,390 төгрөгөөр үнэлсэн байна.

Уг орон сууц нь 2013 онд 54,000,000 төгрөгийн үнэтэй байсан ба одоо зах зээлийн үнэ нь 70,000,000-80,000,000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд Дамно ХХК-ийн үнэлгээчин ямар үндэслэлээр зах зээлийн үнээс хэт доогуур 48,109,390 төгрөгөөр үнэлсэн нь ойлгомжгүй, бодит байдалд нийцээгүй нь миний эрхийг зөрчиж байна.

Шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 05 сарын 12-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцуулан, мэдэгдлийг гардуулсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу энэхүү гомдлыг гаргасан.

Би үнэлгээтэй холбоотой холбоотой хуульд заасан хугацаанд 2022 оны 05 сарын 19-ний өдөр тус шүүхэд гаргахад 2022 оны 05 сарын 26-ны өдрийн 13230 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргахад 2022 оны 06 сарын 17-ны өдрийн 8388 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхдээ ханд гэсэн тул тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан.

Иймд Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эхийн гудамж, 10-р байр, 35 тоот хаягт байрлах, 30,5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг үнэлсэн Дамно ХХК-ийн 2022 оны 05 сарын 11-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 1478 дугаар шийдвэрээр Д.Л, Ц.Цэрэнбадам нараас 45,023,418 төгрөг гаргуулан Голомт банкинд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эхийн гудамж, 10-р байр, 35 тоот хаягт байрлах, 30,5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 08 сарын 11-ний өдөр үүсгэн ажиллагаа эхэлсэн.

Дээрх орон сууцыг 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 20380701/03 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2021 оны 03 сарын 30-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул 2022 оны 04 сарын 12-ны өдрийн 20380701/05 дугаартай тогтоолоор тухайн орон сууцыг барьцаалан хураасан.

Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 5/122 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийг шинжээчээр томилсон.

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК 2022 оны 05 сарын 11-ний өдөр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 48,109,390 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шинжээчээс үнэлгээг 2022 оны 05 сарын 12-ны өдөр хүлээн авсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 4-229/10024, 4-229/10025 тоот мэдэгдлүүдээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэн, холбогдох хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн.

Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эхийн гудамж, 10 байрны 35 тоотын 30 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ 48,109,390 төгрөгийн 70 хувиар тооцон 33,676,573 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон.

Ингээд 2022 оны 06 сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 4-229/11268, 4-229/11269 дугаар албан бичгээр тус тус биечлэн мэдэгдсэн.

Уг орон сууц нь 2022 оны 06 сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар 35,100,000 төгрөгөөр худалдан борлогдсон ба З.Тэмүүлэн гэж хүн ялагчаар тодорч уг орон сууцыг худалдан авсан тул төлбөр төлөгч нарт 2022 оны 06 сарын 24-ний өдрийн дотор төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрхийг шилжүүлэхийг мэдэгдсэн.

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 сарын 29-ний өдрийн 16393 дугаар бүхий захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул дуудлага худалдааны ялагчид тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, Дамно ХХК-ийн үнэлгээ үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Талуудын ирүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Д.Л нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тухай баримт, хаягийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа, тус шүүхийн 2022 05 сарын 26-ны өдрийн 13230 дугаар бүхий Д.Лийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж,

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 17-ны өдрийн 8388 дугаар бүхий Д.Лийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүхийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан захирамж,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 4-229/10025 тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн мэдэгдэл,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 05 сарын 11-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, Дамно ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ц.Түвшинцэнгэлийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,

2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/10 дугаар бүхий анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, үл хөдлөх хөрөнгийн гэрэл зургууд, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эхийн гудамж, 10-р байрны 35 тоотын 30 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/01478 дугаартай шийдвэр, Голомт банктай Д.Л, Ц.Цэрэнбадам нарын 2013 оны 12 сарын 09-ний өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээ зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ирүүлсэн баримтууд:

Хариу тайлбар, 2022 оны 10 сарын 03-ны өдрийн итгэмжлэл,

Тус шүүхийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 952 дугаартай гүйцэтгэх хуудас, 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 101/ШЗ2020/12590 дугаартай шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж,

мөн тус шүүхийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/01478 дугаартай шүүхийн шийдвэр, 2020 оны 08 сарын 11-ний өдрийн 20380701 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол,

Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 сарын 01-ний өдрийн 8/1778 дугаар бүхий Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эхийн гудамж, 10-р байрны 35 тоотын орон сууцыг захиран зарцуулах эрхийг дахин түдгэлзүүлсэн албан бичиг,

Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эхийн гудамж, 10-р байрны 35 тоот орон сууцны өмчлөгчөөр Ц.Цэрэнбадам, Д.Л нар 2013 оны 10 сарын 21-ний өдөр бүртгэгдсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст 2020 оны 06 сарын 09-ний өдөр хүргүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай 4/22844 дугаар бүхий албан бичиг,

Шийдвэр гүйцэтгэх газарт хүрэлцэн ирэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн тухай зарлан дуудах хуудас, 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 20380701/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол болон мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан 2021 оны 10 сарын 22-ны өдрийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлүүд болон шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр төлөгчтэй уулзсан талаархи тэмдэглэлүүд,

2022 оны 04 сарын 12-ны өдрийн 20380701/05 дугаар бүхий эд хөрөнгө хураах тухай тогтоол болон мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,

Төлбөр төлөгч Д.Л, Ц.Цэрэнбадам нарын үнийн санал, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр авагч Голомт банкны шинжээч томилуулах тухай хүсэлт,

2022 оны 05 сарын 02-ны өдрийн 5/122 дугаартай шинжээчээр Дамно ХХК-үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийг томилсон тогтоол, шинжээч томилсон тогтоол гардуулсан баримт, шинжээчид хууль тайлбарласан тухай баримт, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 05 сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон 2022 оны 05 сарын 12-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээлцсэн акт,

2022 оны 05 сарын 12-ны өдрийн 4-229/10024, 4-229/10025 дугаартай хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлүүд, үнэлгээг талуудад мэдэгдсэн тухай 2022 оны 05 сарын 12-ны өдрийн тэмдэглэл,

2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/10 дугаартай 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоол, анхны албадан дуудлага худалдааг явуулах талаар талуудад мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 4-229/11268, 4-229/11269 дугаар бүхий мэдэгдэл болон тэмдэглэл,

2022 оны 06 сарын 10-ны өдөр явагдсан анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эхийн гудамж, 10-р байр, 35 тоотын орон сууц худалдан борлогдсон талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн тухай 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 4-229/12277, 4-229/12276 дугаар бүхий мэдэгдэлүүд болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,

Дуудлага худалдааны ялагч З.Тэмүүлэн ялагчийн мөнгө хэмээн 31,732,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төлсөн баримт зэргийг тус тус нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Л нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эхийн гудамж, /13351/, 10-р байрны 35 тоотын 30 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Y-2204055713 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Дамно ХХК-ийн 2022 оны 05 сарын 11-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 1478 дугаар шийдвэрээр:

-Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Д.Л, Ц.Цэрэнбадам нараас зээл 34,448,722.01 төгрөг, хүү 10,370,472.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 204,223.43 төгрөг, нийт 45,023,418.36 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгон,

-Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хариуцагч Д.Л, Ц.Цэрэнбадам нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Д.Л, Ц.Цэрэнбадам нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204055713, 000284655 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эхийн гудамж, 10-р байр, 35 тоотод байршилтай, 30 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.160 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,267.09 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 453,267.09 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэр, 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 12590 дугаар бүхий шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 952 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08 сарын 11-ний өдрийн 20380701 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлжээ.

/ХХ-ийн 36-39, 51-55 дугаар тал/

 

Д.Л, Ц.Цэрэнбадам нар нь Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эхийн гудамж, 10-р байр, 35 тоотод байршилтай, 30 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 2013 оны 12 сард 54,000,000 төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаа төлбөрт 30 хувийг нь төлж, үлдэх 37,800,000 төгрөгийг Голомт банктай 2013 оны 12 сарын 09-ний өдөр орон сууцны зээлийн гэрээг 180 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлэн авсан гэж зээлийн гэрээг нотлох баримтаар ирүүлсэн байна.

/ХХ-ийн 40-44 дүгээр тал/

Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эхийн гудамж, /13351/, 10-р байрны 35 тоотын 30 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц нь Дамбийнямын Л, Цэцэгмаагийн Цэрэнбадам нарын өмчлөлд 2013 оны 11 сарын 21-ний өдөр бүртгэгджээ.

/ХХ-ийн 35, 57 дугаар тал/

Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулан ийнхүү танилцуулсан талаарх тэмдэглэл үйлдэн баталгаажуулжээ.

/ХХ-ийн 61-62 дугаар тал/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Л, Ц.Цэрэнбадам нарт удаа дараа шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулан өгч ажиллагааны тэмдэглэл үйлдэж байсан талаар төлбөр төлөгч маргаагүй.

2021 оны 03 сарын 16-ны өдрийн 20380701/03 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч нарын зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эхийн гудамж, /13351/, 10-р байрны 35 тоотын 1 өрөө, 30 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Y-2204055713 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, төлбөр төлөгчид танилцуулан тэмдэглэл үйлджээ.

/ХХ-ийн 35, 57, 59-60 дугаар тал/

Мөн газрын Эд хөрөнгө хураах тухай 2022 оны 04 сарын 12-ны өдрийн 20380701/05 тоот тогтоолоор битүүмжилсэн хөрөнгийг хураан, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна.

/ХХ-ийн 65-66 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарт төлбөрт хураагдсан хөрөнгийн талаарх үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэний дагуу төлбөр төлөгч нар дээрх хөрөнгийг 110,000,000 төгрөг хэмээн үнийн санал хүргүүлсэн бөгөөд төлбөр авагч Голомт банк уг саналыг эс зөвшөөрч хөрөнгийг үнэлүүлэх хүсэлт гаргажээ.

/ХХ-ийн 67-68,69, 69 дүгээр хуудасны ар тал/

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 5/122 тоот тогтоолоор төлбөр төлөгч нарын зээлийн гэрээний үүрэгт барьцаалан төлбөрт хураагдсан төлбөр нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эхийн гудамж, /13351/, 10-р байрны 35 тоотын 1 өрөө бүхий 30 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Y-2204055713 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд зах зээлийн үнэлгээ тогтоох шинжээчээр Дамно ХХК-ийг томилжээ.

Ийнхүү томилсон тогтоолыг шинжээчид гардуулан өгч, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээллийг тодруулан, эрх, үүргийг нь тайлбарлан өгчээ.

/ХХ-ийн 70-73 дугаар тал/

 

Дээрхи дурдсан ажиллагаануудын талаар төлбөр төлөгч Д.Л, Ц.Цэрэнбадам нар гомдол гаргаж байгаагүй тул шийдвэр гүйцэтгэгчийн уг ажиллагааг хуульд нийцсэн, хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй.

 

Дамно ХХК-ийн 2022 оны 05 сарын 11-ний өдрийн Ш22-20 тоот үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтэд:

-Үнэлэгдэж байгаа хөрөнгө нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эхийн гудамж, /13351/, 10-р байр, 35 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгө болно.

Тус орон сууц 6 давхар байрны 6 давхарт байрлалтай, гал тогооны тосгуур байхгүй, паркетан шалтай, хананд ханын цаас наасан.

-Орон сууц зах зээлийн хандлагын аргаар 48,109,390 төгрөг байна гэжээ.

/ХХ-ийн 13-23, 74-84 дүгээр тал/

 

Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

Би шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу үнэлгээ хийсэн ба 2022 оны 05 сарын 10-ны өдөр хөрөнгийн байдалтай танилцсан.

Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эхийн гудамж, /13351/, 10-р байр, 35 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууц 6 давхар байрны 6 давхарт байрлалтай, гал тогооны тосгуур байхгүй, паркетан шалтай, хананд ханын цаас наасан байсан.

Уг орон сууц ялтсан бойлуурын халаалттай бөгөөд төвийн шугам сүлжээнд холбогдсон. Тухайн орон сууцанд сэлгэх ялтсан бойлуур заавал суулгах шаардлагатай ба суулгаагүй байсан. Ялтсан бойлуур эвдэрвэл дулаан, халуун ус байхгүй болно гэсэн үг.

Манай байгууллага тухайн орон сууцтай холбоотой мэдээллийг холбогдох төрийн байгууллагуудаас тодорхой хугацаануудад байнга авч хэрэглэдэг. Д.Л ялтсан бойлуур суулгасан гэх боловч бидэнд ирсэн мэдээлэлд энэ тухай байгаагүй.

Үнэлгээг гаргахдаа тухайн байрны 5 давхар дахь 41 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон Барилга мега стор дэлгүүрийн замын эсрэг талын байран дахь 59 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцтай харьцуулан дүгнэлтээ гаргасан... гэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний тайланг 2022 оны 05 сарын 12-ны өдөр хүлээн авч төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 4-229/10024, 4-229/10025тоот мэдэгдлийг гардуулан хөрөнгийн үнэлгээг танилцуулан ажиллагааны тэмдэглэл үйлдсэн байна.

/ХХ-ийн 72 дугаар хуудасны ар тал, 85-86 дугаар тал/

 

Төлбөр төлөгч Д.Л 2022 оны 05 сарын 12-ны өдөр 4-229/10025 тоот мэдэгдлийг гардан авсны дараагаар үнэлгээтэй холбоотой гомдлоо тус шүүхэд 2022 оны 05 сарын 19-ний өдөр гаргахад 2022 оны 05 сарын 26-ны өдрийн 13230 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ.

Шүүхийн бүртгэлийн Иргэн 2014 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем дэх бүртгэлд бүртгэгдсэнээр уг захирамжийг 2022 оны 06 сарын 03-ны өдөр ёсчилсон байх бөгөөд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Д.Л үнэлгээтэй холбоотой гомдлоо Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 06 сарын 10-ны өдөр гаргахад мөн шүүхийн 2022 оны 06 сарын 17-ны өдрийн 8388 дугаар шүүгчийн захирамжаар уг гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гарга хэмээн хүлээн авахаас татгалзсан байна.

Тэрээр захирамжид заасан зөрчлийг арилган 2022 оны 06 сарын 22-ны өдөр нэхэмжлэлээ тус шүүхэд дахин гаргажээ.

Дээрхээс дүгнэхэд төлбөр төлөгч Д.Л нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хуульд заасан хугацаанд үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргасан байна гэж үзлээ.

/ХХ-ийн 5-8, 12, 26, 86 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 48,109,390 төгрөгийн 70 хувь 33,676,573 төгрөгөөр 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/10 тоот тогтоолоор шийдвэрлэсэн талаарх 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 4-229/11268, 4-229/11269 тоот мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт гардуулсан байна.

2022 оны 06 сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар дээрх орон сууц 35,100,000 төгрөгөөр худалдан борлогдсон бөгөөд 2022 оны 06 сарын 29-ний өдрийн 16393 дугаар шүүгчийн захирамжаар Д.Лийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 1478 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдэж буй төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Д.Л нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2204055713 дугаарт бүртгэлтэй, 0000000 тоот орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан тул дуудлага худалдааны ялагч З.Тэмүүлэнд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй гэжээ.

/ХХ-ийн 91-95 дугаар тал /

 

Дээр дурьдсан байдлуудаас дүгнэж үзэхэд төлбөр төлөгч нарын төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно,

8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно,

мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг тодорхойлсон ба 9.2.1-т Хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх,

9.2.3-т Хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэж заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Мөн шинжээч Дамно ХХК нь дүгнэлтдээ мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.5-д Хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт,

9.3.6-д Хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаархи мэдээлэл,

9.3.7-д Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хамрах хүрээ, хязгаарлах нөхцөл,

9.3.8-д Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл,

9.3.9-д Хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, тэдгээрийн нийцтэй байдал зэргийг бүрэн гүйцэд тусгаагүй гэж үзэхээр байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 1478 дугаар шийдвэрийн дагуу хариуцагч Д.Л, Ц.Цэрэнбадам нараас 45,023,418.36 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн төлбөрт барьцаалсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй байна.

 

Иймд төлбөр төлөгч нарын төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Дамно ХХК-ийн 2022 оны 05 сарын 11-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Лийн төлбөрт барьцаалсан Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эхийн гудамж, /13351/, 10-р байрны 35 тоотын 30 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Y-2204055713 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Дамно ХХК-ийн 2022 оны 05 сарын 11-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Лийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхийн 2022 оны 06 сарын 29-ний өдрийн 16393 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Лийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 1478 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааний явцад төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Д.Л нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2204055713 дугаарт бүртгэлтэй, 0000000 тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай 1 өрөө орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН