Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 112/ШШ2023/0006

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг, шүүгч Ч.Цэнд-Очир нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Э ХХК

          Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сумын *******

          Нэхэмжлэлийн шаардлага: ******* сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/68 дугаар захирамжийн Э ХХК-д холбогдох хэсэг, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/54 дүгээр захирамж, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 дугаар захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/58 дугаар захирамж, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/93 дугаар захирамж, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/96 дугаар захирамж, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/68 дугаар захирамж, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/89 дугаар захирамжуудыг хууль бусад тооцож, хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагч Д.Ч, гуравдагч этгээд О.А, Б.Г /цахимаар/ , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр нар шүүх хуралдаанд хэлсэн хүсэлтдээ:  С.У-ийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/54 дугаартай захирамж маргаж байгаа талбайтай холбоогүй учир хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.  ******* сумын Г.Б гийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/08 дугаар захирамжийн ХА-5-д холбогдох хэсгийг гэж нарийвчилж оруулъя.  2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/51 дугаар захирамж хамааралгүй орсон учир А51 дугаартай захирамжийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж байна. 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А68 дугаар захирамж манайхтай холбоогүй учир хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа. Үлдэж байгаа нь А/08 дугаар захирамжийн Ха-5-тай холбоотой хэсэг, А/93 дугаар захирамж, А/96 дугаар захирамж, А/89 дугаар захирамж үлдэж байна. Үүнтэй холбоотой Ха талбай дахь газар олгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

          Нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагч Д.Ч, гуравдагч этгээд О.А, Б.Г /цахимаар/ нар шүүх хуралдаанд гаргасан  эвлэрэх хүсэлтдээ: Энэхүү Эвлэрлийн гэрээ (цаашид “Гэрээ” гэх)-г, нэг талаас, Говь-Алтай аймгийн ******* сумын ******* Д.Ч /цаашид “Хариуцагч” гэх/, нөгөө талаас “Э” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Н.Т /цаашид “Нэхэмжлэгч” гэх/ нар дараахь нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав.

                                                      Нэг. Эвлэрлийн  нөхцөл

  1. Нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн ******* сумын ******* асан Г.Б  2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр А/68 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, түүнчлэн, мөн сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А/08  дугаар захирамжийн ХА-5 талбайд холбогдох хэсэг, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/93 дугаар захирамж, 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/96 дугаар захирамж, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/89 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэх явцад талууд дараахь нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэж дараахь нөхцөлөөр дуусгавар болгов. 
  2. Эвлэрлийн гэрээ байгуулснаар Хариуцагч нь дараахь үүрэг хүлээнэ:
    1. ******* сумын ******* асан Г.Бгийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гаргасан А/68 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгоно.
    2. ******* сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/93 дугаар захирамжид өөрчлөлт оруулж, захирамжаар олгосон ХА-5 талбайд олгох газрын хэмжээг 43 га талбайгаар хязгаарлана. Иргэн О.Ад олгосон 47 га талбайг ХА-1 талбайд шилжүүлэн олгоно.
    3. ******* сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/89 дугаар захирамжийн ХА-5 талбайд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгоно.
    4. Маргаан бүхий Гуулингийн усалгаатай тариалангийн 1590 га талбайг хамарсан  ХА-1-ээс ХА-25 хүртэлх инженерийн шийдэл бүхий услалтын системын байгууламжийг төрөөс явуулсан өмч хувьчлалын үндсэн дээр явуулсныг хүлээн зөвшөөрч баталгаажуулан, холбогдох кадастрын зургийг улсын бүртгэлд бүртгэнэ.
    5. Цаашид ХА-1, ХА-3, ХА-5 хүртэлх талбайд орон нутгийн иргэдэд газар олгох нөхцөлд услалтын системийн өмчлөгч Э ХХК-тай харилцан зөвшилцөж, тухайн нэгж талбайд ХА-1 ХА-3-т 100 хувь хүртэл, ХА-5-д 50 хүртэл хувиас дээш газар эзэмшүүлэхгүй.
  3. Эвлэрлийн гэрээг байгуулснаар Нэхэмжлэгч нь дараахь үүрэг хүлээнэ:
    1. Иргэн О.Ад ХА-5 талбайд олгосон байсан 47 га талбайг ХА-1 талбайд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй бөгөөд хамтран ажиллана.

          Энэхүү гэрээг талууд гарын үсэг зурж, шүүхээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Э ХХК нь ******* сумын *******д холбогдуулан ******* сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/68 дугаар захирамжийн Э ХХК-д холбогдох хэсэг, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/54 дүгээр захирамж, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 дугаар захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/58 дугаар захирамж, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/93 дугаар захирамж, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/96 дугаар захирамж, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/68 дугаар захирамж, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/89 дугаар захирамжуудыг хууль бусад тооцож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

           Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Н.Т нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр нар дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн буюу ******* сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/54 дугаартай захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/51 дугаар захирамж, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/68 дугаар захирамжууд манайхтай холбоогүй учир хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/08 дугаар захирамжийн ХА-5 талбайгаас бусад хэсэгт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн  татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр нарын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан хориглолтод хамаарахгүй болохыг тэмдэглэв.

 

          Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар дээрх нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний А/08 дугаар захирамжийн ХА-5-тай холбоотой хэсэг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/93 дугаар захирамж, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/96 дугаар захирамж, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн  А/89 дугаар захирамжуудын  хүрээнд эвлэрэн хэлэлцэж  энэ талаар шүүхэд бичгээр илэрхийлжээ.

           Эвлэрлийн гэрээнд ... а. ******* сумын ******* асан Г.Бгийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гаргасан А/68 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгоно.

    1. ******* сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/93 дугаар захирамжид өөрчлөлт оруулж, захирамжаар олгосон ХА-5 талбайд олгох газрын хэмжээг 43 га талбайгаар хязгаарлана. Иргэн О.Ад олгосон 47 га талбайг ХА-1 талбайд шилжүүлэн олгоно.
    2. ******* сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/89 дугаар захирамжийн ХА-5 талбайд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгоно.
    3. Маргаан бүхий Гуулингийн усалгаатай тариалангийн 1590 га талбайг хамарсан  ХА-1-ээс ХА-25 хүртэлх инженерийн шийдэл бүхий услалтын системын байгууламжийг төрөөс явуулсан өмч хувьчлалын үндсэн дээр явуулсныг хүлээн зөвшөөрч баталгаажуулан, холбогдох кадастрын зургийг улсын бүртгэлд бүртгэнэ.
    4. Цаашид ХА-1, ХА-3, ХА-5 хүртэлх талбайд орон нутгийн иргэдэд газар олгох нөхцөлд услалтын системийн өмчлөгч Э ХХК-тай харилцан зөвшилцөж, тухайн нэгж талбайд ХА-1 ХА-3-т 100 хувь хүртэл, ХА-5-д 50 хүртэл хувиас дээш газар эзэмшүүлэхгүй.
  1. Эвлэрлийн гэрээг байгуулснаар Нэхэмжлэгч нь дараахь үүрэг хүлээнэ:
    1. Иргэн О.Ад ХА-5 талбайд олгосон байсан 47 га талбайг ХА-1 талбайд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй бөгөөд хамтран ажиллана гэж  эвлэрэн тохиролцож, эвлэрлийн гэрээнд тусгажээ. 

           Нэхэмжлэгч, хариуцагч нар нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

          Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.4-д Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

          Иймд Нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагч Д.Ч, гуравдагч этгээд О.А, Б.Г /цахимаар/ нар нь тийнхүү эвлэрэн хэлэлцсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          ******* сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/68 дугаар захирамжаар Э ХХК-ийн 1459 га /ХА-6, Ха-7, ХА-8/-аас бусад талбайг буюу тариалангийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Э ХХК нь ******* сумын Засаг даргын  2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/68 дугаар захирамжийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

          Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй гэж заасан байхад ******* сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/89 дүгээр захирамжаар тухайн Э ХХК-ийн  маргаан бүхий газар болох Гуулин тосгоны ХА-5 талбайд  806107,0 м2  газар олгож байгаа нь үндэслэлгүй байна.

          Мөн Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар Шинжээчийн дүгнэлтээр тухайн маргаан бүхий ХА-5 талбай нь нийт 134,7га талбайтай байхад ******* сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/93 дугаар захирамжаар О-гийн А-д Гуулин тосгон ХА-5 талбайд 900000м2  газар олгосны дараа 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/89 дугаар захирамжаар 806107,0 м2 газрыг дахин Ж Г Хнд олгож ХА-5-ын нийт талбайгаагаас хэтрүүлэн олгосон байна.

         Өөрөөр хэлбэл: ******* сумын ******* нь Газрын тухай хуульд зааснаар шүүхэд маргаантай байгаа газрыг эзэмшүүлжээ.

Иймээс Ж Г Хны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109-р зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг баримтлан Э ХХК-ний нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн ******* сумын *******д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч “******* сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/54 дугаартай захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/58 дугаар захирамж, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний А/08 дугаар захирамжийн ХА-5 талбайгаас  бусад хэсэг, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/68 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагууд бүхий нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-т дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, Э ХХК-иас  Говь-Алтай аймгийн ******* сумын *******д холбогдуулан гаргасан ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний А/08 дугаар захирамжийн ХА-5-тай холбоотой хэсэг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/93 дугаар захирамж, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/96 дугаар захирамж, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн  А/89 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ОЮУНСҮРЭН

                                  ШҮҮГЧИД                                             Л.ТУНГАЛАГ

                                                                                                 Ч.ЦЭНД-ОЧИР